Эрчүүд сексийн үед юу боддог бол

Ингэж бодож үзээгүй бүсгүй хүн тун ховор байх. Харин одоо та наашаа анхаарлаа хандуулан дийлэнх эрчүүд секс хийж байх үедээ юуны тухай ихэвчлэн боддог тухай АНУ-ын эрдэмтдийн гаргасан судалгааны дүнтэй танилцана уу. Судалгаанд оролцсон нийт эрчүүдийн гурван хувь нь сексээс шал ондоо зүйл боддог.

Харин 10 хувь нь өөр секс үзэгдлийг мөрөөддөг, 17 хувь нь өөрөө өөрийгөө секст муу байна гэх мэтийн зүйл бодсоор сексийн сайхан амтыг мэдрэхгүй өнгөрдөг гэнэ. Үлдсэн 70 хувь нь эмэгтэйдээ дээд зэргээр анхаарал тавьж жинхэнэ секс хийж чаддаг гэсэн байна. Мөн эмэгтэй нь сексийн үед юу ч ярихгүй, ямар ч дуу авиа гаргахгүй байвал “Би буруу байрлалаар хийгээд байгаа юм болов уу, миний эрхтэн багадаад байна, энэ хүүхэнтэй хэрэггүй л ойртлоо, тэр том юмтай эрчүүдэд дуртай юм байна” гэж бодон өөрийгөө зовоодог гэнэ.

Эмэгтэй нь сексийн үед хэт хүйтэн хандлагатай байвал ихэнх эрчүүд наанаа хүйтэн царайтай байгаа юм чинь цаагуураа намайг хорлох гэж байгаа байх зэргээр таагүй бодолд автахын зэрэгцээ бүсгүй та “Хүүхэдтэй болчихвол би яана аа” гэх зэргээр ярих нь өөрийгөө болон эрэгтэйгээ ч эвгүй байдалд оруулдаг байна. Секс хийхийн өмнө чи юу ярина, сексийн дараа тийм бодолтой үлддэг. Чиний хэлсэн ганцхан үг л түүнийг нэг бол унтраана эсвэл улам бадраана. Гэхдээ ямар үгс хүсэл бадраах вэ гэдгийг сайтар бодолцож нөхцөл байдалдаа тааруулж хэлэх хэрэгтэй.

-Миний хонгороо, би чамдаа ямар их хайртай гээч.
-Чамаасаа өөр хэнийг ч би ингэж хүсдэггүй. Харин чамайг…
-Чамайг гүйцэх хүн энэ хорвоод байхгүй гэх мэтээр эелдэг үгнүүдийг хэрэглээрэй.

Тэгвэл үүний эсрэг сексийн халуун амтыг унтраах дараах үгнүүдээс аль болох татгалзаж байгаарай. Бид санамсаргүй л энэ үгсийг чулуудчихдаг биз дээ, юу ч бодолгүйгээр.

-Чи орондоо ороод байж бай. Би одоохон очно.
-Би өчигдөр сексдсэн биз дээ.
-Чи хэвтэж бай. Би одоохон усанд ороодохъё. Энэ мэтийн залхсан, тээршаасан, үл хүндэтгэсэн үгнүүдийг аль болох хэрэглэхгүй байх, бүр огт хэлэхгүйг хичээгээрэй.

Танд бяцхан нууц дэлгэхэд эрчүүд хүүхнүүдийн натуральный үнэрийг илүү таашаадаг аж. Заавал усанд орох онцын шаардлагагүй л бол сексийн сайхан жаргалын дараа л усанд орж байгаарай.

9 Comments

  1. omoo says:

    энэ xууxнийг ямар ч байсан орондоо оруулаад доороо xийж бгаад xуссэнээ xийлээ дээ, тэгээд залгуулаад би өөрийгөө тоогоод онгироx гээд байдаг, энэ сда xэдэн эртэй ингэж явсан болдоо гэсэн бодол залгуулан орж ирдэгдээ. xаxа…

  2. jey says:

    эмэгтэйчүүд тэгвэл ю боддог бол би лав дахиаад шонжингоо хийх юмсан, дахиад хучтэй хийгээсэй булээд огооч гэмээр бдийшд ккккк даанч манай нохор 1 хийчээд ядраад унтаад огдийн жаахан онтсгуй тэгээд л за за дараа н гоэ хийнээ гэж бодоод л тэврээд унтчихдаг юмдаа ккк

  3. haha says:

    хахаха yamar ineedtei um boddiin .zarimda dugarhaa martchihsan bdg shd lol

  4. munh says:

    ариун tsever sahihiiig hen ch l medej bgaa shdee

  5. munh says:

    хохо аймр т1дэг бн шдээ усанд орох боломжгуй гоэ газар хийх болвол яахуу хэт битгий хэтрүүлж бай

  6. XOXO says:

    хэхэ, тийм уу, bi dandaa omno n usand orood, shudee ugaadag sh de, bur huleelgej baigaad usand ordog sh de.saihan untraadag yum bna l da. odorjin ajil gej ywaad hols garsan baih gej bodood
    gehdee usand orohguigeer sex hiine, neg l setgeld bagtahgui bna. minii bienii sawan bas lotion ih goe guzeelzgenii unertei. tegsen ch gesen durgui baidag bol yanaa. asuuhaas 🙂

  7. Natural uneriig ni iluu taashaadag gedeg bol unen shuu huuhnuudee! Heha.

  8. kk says:

    хөөрхий дөө муу эрчүүд минь… ккккк

  9. Bolor says:

    Оо ажилаа тараад харих замдаа миний хайр орондоо ороод хүлээж бай би одоо очлоо гээд бсн чин унтраагаад бсн юм уу ккк

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.