Эр нөхрийнхөө сөрөг сэтгэл хөдлөлөөр өөрийгөө бүү цэнэглэ!

• Байнгын түгшүүр зарлаж явдаг нөхөртэй байна гэдэг хэцүү хэрэг юм. Иймэрхүү характертай хүмүүс өөрийгөө тайван байлгадаггүйгээс гадна ойр орчмынхоо хүмүүсийг хүртэл байнгын түгшүүртэй байдалд байлгаж байдаг.

Тэдний байнга түгшүүр зарлаж явдаг нь болчимгүй үйлдэл, уур омогтой зан, үргэлж болж бүтэхгүй зүйлийн талаар бодож, ярьж явдагт хэргийн гол учир байгаа юм. Болж бүтэхгүй янз бүрийн зүйлд орооцолдож явдаг учир тэдний хажуугаас нэг минут холдоход ч хүртэл хэцүү байдаг.

Иймд түүнийг дагахгүй байж, өөрийнхөө түгших мэдрэмжийн эсрэг зогсож, нөхрийгөө ч гэсэн энэ таагүй байдлаас нь ангижруулах арга замыг эрж олох хэрэгтэй. Нөхрийгөө дагаж, түгшүүрийг өөртөө бий болгож яваад байх юм бол хэзээ ч сайн зүйлд хүрэхгүй. Түүнийг муу энергитэй болон, болж бүтэхгүй зүйл хийж явдаг найзуудаас нь эхний ээлжинд салгаж, уулзуулахгүй байх хэрэгтэй. Ингэх болсон шалтгаанаа хүртэл эвтэйхэн тайван замаар хэлж ойлгуулах нь зүйтэй.

Өөрийнх нь буруу үйлдлийг хэн нэгэн хүнтэй харьцуулж ярьж өгөхийн зэрэгцээ өөрт нь сургамж болохуйц гашуун ч гэсэн үнэн бодитжишээгярьж өгөөрэй. Өөртөө өдөр бүр: “Миний нөхөр хэдийгээр надад таагүй мэдрэмжийг төрүүлж байгаа ч гэсэн би сэтгэл санаагаар хэрхэвч унаж болохгүй” хэмээн хэлж байх хэрэгтэй.

• Элдэв хов жив ярьж явна гэдэг сөрөг сэтгэл хөдлөлийн хамгийн муу зан чанарын нэг мөн. Нэн ялангуяа эрэгтэй хүн ийм зан араншинтай байна гэдэг бол үнэхээр ичгэвтэр хэрэг юм. Энэ төрлийн хүмүүс ихэвчлэн атаархсан сэтгэлээсээ болон хийх юмаа олж ядсан үедээ л хов жив ярьж суудаг байна.

Энэ зан авир нь нэн ялангуяа ойр дотных нь хүмүүст сөргөөр нөлөөлж дургүйцлийг нь хүргэж улмаар өөрөөс нь залхаж эхэлдэг. Та хэдий атаархуу зантай бус, өчүүхэн төдий хов жив ярьдаггүй байлаа ч гэсэн таныг хатгасан нэг л үг хэлэхэд танд сөрөг мэдрэмжийг төрүүлэх болно. Иймд ярианы сэдвийг өөр тийш нь хандуулж, өөрт тань таалагдахгүй байгааг эелдэгхэн хэлж, ойлгуулж байх хэрэгтэй.

/Хань/

1 Comment

  1. TG says:

    АА МЭДЭХГҮЙ ЭНЭ БҮХНИЙГ ЯГ ТАГ БИЕЛҮҮЛЭХ ГЭР БҮЛ ОЛДОХ БОЛОВ УУ ДАА. МАНАЙХАН ЧИНЬ ИХ ХЭНЭГГҮЙ УЛС ШҮҮ ДЭЭ. ЯМАР САЙН ДАА МОНГОЛЫН ХУУЛЬ 3 ХОНОГ ГЭХЭВ ДЭЭ. БИДНИЙ ҮР ХҮҮХЭД ХОЙШ ҮЕ МИНЬ ӨВ ТЭГШ САЙХАН ХҮМҮҮЖЭЭСЭЙ. БУРХАН БИДНИЙГ ҮРГЭЛЖ ИВЭЭЖ БАЙХ БОЛТУГАЙ. АЛЬ НЬ Ч БАЙСАН ХАМААГҮЙ. БУДДА ХРИСТ ЛАЛ ГЭЭД Л БҮГД Л НЭГ ЗОРИЛГОТОЙ ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ЗАМ НЬ ОНДОО БОЛОХООС.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.