Орчин үеийн амьдралын талаар өөрийн ойлголттой бүсгүйн хувьд өөрт тохирох хэн нэгнийг хүлээн суух нь ямар ч үр дүнгүй гэдгийг мэднэ. Ялангуяа тан шиг том хотын иргэний хувьд. Эр хүнд эхэлж ойртох нь санаанд чинь буухгүй байж мэднэ. Гэвч эрчүүд эмэгтэй хүн түрүүлж санаачлага гаргахад шинэ соргогоор хүлээж авдаг. Хамгийн гол нь эмэгтэй хүн санаачлагыг гартаа авах нь түүнд илүү ашигтай байдаг.
Түүнийг уух юмаар дайл
Хэрэв найзуудтайгаа хамт аль нэг газар сууж байхад чинь хэн нэгэн эр харц булаавал түүнд зориулж уух юм захиалан хүргүүл. Энэ нь түүнд талархлаа илэрхийлж дараагийн алхмыг хийх боломж олгох юм. Энэ бол түүнийг сонирхож байгаагаа илэрхийлэх нууцлаг арга.
Хамт салхинд гарахыг урь
Түүнтэй ярилцах үедээ өнгөрсөн амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрөөснийг нь асуу. Дараа нь үүнтэй адил зүйл санал болго. Ирэх амралтын өдрүүдийг хамтдаа өнгөрөөхийг гуй.
Гэр бүлтэй найзуудтайгаа хамт болз
Хэрэв түүнтэй хоёулхнаа уулзахаас зүрхшээж байгаа бол илүү чөлөөтэй байхын тулд найзуудаа гэр бүлтэй нь урь. Таны хувьд чухал хүн болохыг нь түүнд ойлгуул. Түүнээс харцаа бүү салга.
Хэрэв эр хүнийг болзоонд урьж огт түвдэхгүй байгаа бол өөрөөс чинь асуух боломж олго. Түүнд талтай байгаагаа харуул. Санаа өгөхийн тулд ” Чи энэ киног үзсэн үү? Би үзнэ гэхээс тэсэн ядаж байна” гэж хэл. Энэ нт түүнд хамтдаа үзье гэж хэлэх сайхан боломж олгоно. Хүссэнээ олж авахад чинь танд ухаалаг төлөвлөгөө хэрэгтэй. Бас жаахан түлхэц.
8 Comments
ene ymr amarhan ohin be gd? uasaa yah n todorhoi shd
маш зөв санаа бна штэ. Миний хувыд урхидуулах бхаа кккккк
ayataihan hyyhn ingeed baival yamar er hyn durgyi baihiin, garuud bas byltertsgeeh yumaa
биеэ үнэлдэг хүүхнүүд л ингэдэг юм.
т1 зөвлөгөөнүүд бна..уух юм захиалж хүргүүл,хамт бхыг гуй нтр гэнүү….
Урхидах тусгай арга хүртэл зохиогоод байхдаа яахав дээ.
Сэтгэлээрээ л хандаах хэрэгтэй штээ.
Хиймэл арга зохиогоод л өөрийгөө тэгтлээ зовоож хэрэггүй.
Эрчүүд яг яс юман дээрээ урхидахад амархан биш хэцүү охидод дуртай байдаг юм шдээ, ингэж сээтэн хаяад байвал бүтэхгүй л байхдаа. Гэхдээ 2уулаа бие биедээ талтай мөртлөө эрэгтэй нь шийдвэр гаргаж чаддаггүй тийм үед л зүгээр аргууд байна.
би лав 1 эмэгтэй ингээд байвал зугтахын байна бүр ккк.