Яавал аз жаргалтай байх вэ?

Яавал аз жаргалтай байх тухай их сэтгэгчид өөр өөрийнхөөрөө тайлбарласан байдаг. Харин орчин үед эрдэмтэд энэ асуултыг ултай авч үзэн олон судалгаа явуулжээ. Нэлээдгүй судалгааны үр дүн “Дуртай зүйлээ хийвэл аз жаргалтай байна”, “Өөрийнхөөрөө байх нь дээр” гэсэн тогтсон ойлголтууд үнэний хувьтайг харуулжээ.

Бид та бүхэнд аз жаргалтай хүний таван шинжийн талаар өгүүлэх гэж байна. Тэдэнд байгаа нийтлэг зүйлийг олж мэдээд тэдний нэг болохыг хичээгээрэй.

1. Тэд бусдад хэрэгтэйгээ мэддэг
Аз жаргалын зураг. Та үүнийг хэрхэн төсөөлж байна? Амьдралдаа сэтгэл хангалуун тайван хүн үү. Энэхүү идэвхгүй, юмсыг байгаагаар нь хүлээн авдаг. Сэтгэл хангалуун байдал бол аз жаргалын гол дүр зураг. Гэвч эрдэмтэд хүн өөрийн авъяас чадвар, хүч чадалдаа итгэх итгэл нь өөдрөг бодолтой байхаас чухал биш гэж үздэг. Аристотель үүнийг амьдралын хамгийн ариун зорилго гэж үздэг байж. Түүний цаг үед Грекчүүд хүүхэд болгон төрөхдөө сайхан сэтгэлтэй төрдөг гэдэгт итгэдэг байв.

Өөрөө өөрийгөө таньж бусдад хэрэгтэй хүн болохын тулд сайхан сэтгэлээ гээж болохгүй. Эерэг бодлоос үүдсэн сэтгэл хөдлөл утга төгөлдөр зорилгод хөтөлдөг нь сайн хүн байхын чухал үндэс. Сайн бодол бие махбодод ч мөн сайнаар нөлөөлдөг аж. Судалгаанд оролцож өндөр оноо авсан эмэгтэйчүүд амьдралдаа тодорхой зорилготой, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд жин багатай, сайн унтаж амардаг, стрессийн гормон багатай байгаа нь нотлогджээ.

2. Тэд амьдралынхаа мөч бүрээс таашаал авдаг
Мэдээжийн мэт санагдаж болох ч хүмүүс цаг хугацааг хэрхэн өнгөрөөж, амьдралаас хэр их таашаал авч байдгаа төдийлөн анзаардаггүй байна. 900 орчим эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулж, тэднээс өнөөг хүртэл амьдралд нь тохиолдсон бүхнээ бичихийг хүсчээ. Тэд тэмдэглэлийн дэвтрээ авч амьдралд нь тохиолдсон чухал үйл явдлын үед юу мэдэрч байснаа уншсан байна. Тэд хэрэггүй зүйлд хэчнээн их хугацаа зарцуулснаа мэдээд нүдэнд нь нулимс унагаж байжээ. Тэд аз жаргал бол бүтээж бий болгох зүйл байсныг ойлгоогүй явсан гэнэ. Хэн нэгний амьдралыг дүгнэж цэгнэх нь амаргүй бас урт удаан хугацаа шаардана. Нөлөө бүхий ажил алба ч хүний туйлын хэрэгцээг хангаж чадахгүй.

Урт хугацааны дотно харилцаа ч төгсгөл болж үүрдийн гэсэн амлалтууд хүчингүй болдог. Харин мөрөөдөл хэдий бүдгэрсэн ч хаяхад хэцүү байдаг. Азаар дуртай зүйлээсээ олж авдаг баяр хөөрийг юугаар ч орлуулж чадахгүй. Хэрэв та ажлын урт өдөр дургүй зүйлээсээ нэг цаг ч болов хөндийрвөл та өөрийгөө аз жаргалтай гэдгээ улам мэдрэх болно. Нэн даруй үзээд алдах нь чухал. Миссурийн их сургуулийн оюутнуудын дунд явуулсан судалгаа гадаад орчноо өөрчлөхөд аз жаргалийн түвшин хэр нэмэгдэж байгааг харуулжээ. Идэвхгүй амьдралтай оюутнууд эерэг өөрчлөлт хийхэд тухайлбал, сонирхлынхоо дагуу клубт элсэж, судалгааны арга барилаа өөрчлөхөд тэдний баяр хөөр нэмэгдэж, өөрчлөлтөндөө сэтгэл хангалуун байжээ.

3. Тэд хоосон зөгнөлд автдаггүй
Хэрэв би илүү дээр ажилд орвол, сайн хүнтэй учирвал, жингээ хасчихвал бүх зүйл сайхан болно… Аз жаргалтай хүмүүс ийм зүйл огт боддоггүй аж. Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар юу биднийг аз жаргалтай болгодгийг бид тэр бүр анзаардаггүй байна. Хүмүүс бид амьдралынхаа хамгийн чухал талын нэг сэтгэл хангалуун байдлаа буруу үнэлж цэгнэж хий хоосон зүйлд тэмүүлж байдаг. Өөр нэгэн судалгаагаар “Та амьдралдаа хир сэтгэл хангалуун байдаг вэ”.

“Та өнгөрсөн сард хэдэн удаа болзоонд явсан бэ” гэсэн асуултад тэд болзоонд илүү ач холбогдол өгч байсан юм. Хэрэв ингэвэл аз жаргалтай болно гэж ямагт өөрт байхгүй зүйлийг ургуулан бодож явдаг хунд шинээр авсан байшин нь ирэх жил сэтгэлд нь нийцэхээ больж найз залуутай болсон ч түүнээс хүссэн зүйлээ авч чаддаггүй. Харин аз жаргалтай хүмүүс аливаа зүйлд ухаалгаар ханддаг бөгөөд тэд амьдралаа хөөр баяраар дүүрэн байлгаж өчүүхэн зүйлээс ч сайн сайхан талыг нь олж харж чаддаг байна.

4. Тэд найз нөхдөө нэгдүгээрт тавьдаг
Аз жаргалд хувь нэмрээ оруулдаг нийгмийн хүчин зүйлийн нэг найз нөхөд гэдэгт гайхах хэрэггүй. Шинэ зүйл гэвэл харилцааны энэ хэлбэр хамгийн чухал нь. Таньдаг хүнтэйгээ зүгээр нэг ойр зуурын зүйл ярьж суухтай харьцуулахад дотно найз нөхөдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа хүнд хамгийн их баяр хөөр авчирдаг аж. Учир нь найз нөхөд хоорондоо хэзээ ч хүнд уйтгартай сэдвээр ярилцдаггүй байна. Найз нөхөдтэй байхын давуу тал нь зүгээр л цагийг зугаатай өнгөрөөх юм.

5. Тэд өөрсдөө аз жаргалтай байх дуртай
Бидний ихэнх нь аз жаргалтай байхыг хүсдэг, мөрөөддөг. Ингэснээр харин ч аз жаргалгүй болдог аж. Ийм итгэл үнэмшил шашин, соёл, өссөн гэр бүлээс гаралтай ба хамаагүй баярлаж хөөрсөн нь буруутан болж үлдэх нь бий. Зарим хүмүүс “Та энэ дэлхий дээрх өлсөж ядарсан бүх хүнийг хайрлаж асрахаас нааш туйлын аз жаргалыг мэдэрч чадахгүй” гэдэг. “Зовлонт ертөнцийн аз жаргал” номдоо XVI дүгээр далай лам “Аль алийг нь зэрэг гүйцэлдүүлэх хэрэгтэй. Аз жаргалтай хүмүүс бусдад туслахдаа үргэлж бэлэн байдаг Тэд ихэнхдээ сайн аав ээж, ханв байдаг юм” хэмээн өгүүлжээ. Өөр нэг алдартай судалгаа өөдрөг, сайхан сэтгэлтэй гэлэнмаа нар бусдаасаа 7-10 жилээр урт насалдаг нь тогтоогджээ. Хэрэв та жаахан ч атугай аз жаргалтай байж чадвал амьдралдаа их зүйлийг хийж бүтээж чадах юм.

/Монголчуудын амьдрал/

3 Comments

  1. emma says:

    Ундсэн аз жаргалийн суурийг өөртөө эхлээд бурдуулчихвэл хуссэн хусээгүй эргэн тойроноо баярлуулахийг хун бухэн хусдэг байх гэж бодов.
    1.Өдөр тутам хөнгөн спорт хийж зуршсанаар уураг тархинд тайвшруулагч гормон ялгардаг бно.
    2.Уг гормоний ид шидээр аливааг сайхан гэгээлэг талаас харах тайван зан чанар төлөвшиж эхлэнэ.
    3.Хуний биеийн 2дагч уураг тархи болох ходоод гэдэсэндээ витамин минералаар баялаг шинэ ногоо жимсгэнэ тогтмол идэж заншвал эрүүл саруул өвчингүй байх боломж бурдэнэ.
    4.Мөн мирайкл энзайм(miracle enzyme) гэгдэх хуний биеийн дотоод хучний хэмжээ ихсэж урт наслах бно.

  2. TG says:

    ЗҮГЭЭР Л ӨӨРИЙНХӨӨРӨӨ ХИЙЖ БҮТЭЭЖ СЭТГЭЖ ЭРҮҮЛ БАЙХ НЬ АЗ ЖАРГАЛ

  3. sainaa says:

    гэр бүлээ нэгт тавьж байж аз жаргалыг олох байх даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.