Үргүйдэлд хүргэдэг олон хүчин зүйлүүд бий. Үр хөндөлт бол үргүйдлийн гол хүчин зүйлийн нэг юм.
Үр хөндүүлж байх үед ямар нэгэн үрэвсэл байсан бол үр хөндсөний сэдэрч нөхөн үржихүйн эрхтэнүүдийг үрэвсүүлж цаашдаа үр дамжуулах суваг битүүрэн жирэмслэх боломжгүй байдалд хүргэж болдог.
Ер нь гэр бүл болсон хосууд жирэмслэлтээс сэргийлэх аргуудыг хэрэглээгүй нэг жилээс дээш хамт амьдрах хугацаанд үр тогтохгүй бол үргүйдэл гэж үздэг.
Үргүйдлийн нэг гол шалтгаан нь үр дамжуулах сувгийн битүүрэл гэж би дээр хэлсэн. Яагаад үр дамжуулах суваг битүүрэх нь үргүйдэлд хүргэдэг вэ гэвэл үр дамжуулах суваг өөрөө нөхөн үржихүйн процесст оролцохдоо өндгөвчнөөс гадагшилсан өндгөн эсийг барьж аваад эр бэлгийн эстэй үрийн хоолой дотроо нийлүүлж үр тогтоход гол үүрэг гүйцэтгэдэг.
Үр тогтолт явагдсан нөхцөлд эсвэл үр (эр бэлгийн эс болон өндөгөн эс нийлэх) умайн гуурсаар дамжин умайд орж ирэн хананд нь бэхлэгддэг.
Жирэмснийг хэвийн үргэлжлүүлэх гэж өндгөвчнөөс даавар ялгарч жирэмслэлийн цаашдын явцыг зохицуулна. Гэтэл үр хөндсөний дараагаар өндгөвчний тэр үйл ажиллагааг таслан зогсоочихож байна гэсэн үг шүү дээ. Үүнтэй холбоотой өндгөвчинд хямрал үүсэж болдог. Үүнээс гадна үр хөндөлтийн үед үрэвслээс гадна ажилбар хүнд хийгдсэнээс, багажаар гэмтэл үүссэнээс шалтгаалан үрийн хоолой гэмтэж болдог. Үр хөндөлтийн үед үрийн хоолой гэмтэхээс гадна өндгөвчний үйл ажиллагаа хямарснаас жирэмслэхгүй байх тохиолдол үүсэж болдог. Бас үрийн хоолой битүү биш мөртлөө өндгөвчнөөс өндгөн эс гадагшлахгүй тохиолдлын шалтгаан нь тархинаас ялгарч өндгөн эсийг сэдээдэг шар биеийн даавартай холбоотой байдаг.
Шар биеийн энэ дааврууд нь өндгөвчнөөс өндгөн эсийг гадагшлуулдаг. Мөн өндгөвчний эстрогени гэдэг дааврын нөлөөгөөр өндгөн эс томрон хөгжөөд яг тодорхой хэмжээнд хүрч мөн л дааврын зохицуулгаар өндгөн эс хагарч гардаг. Яг энэ үед эр бэлгийн эс орж ирсэн тохиолдолд үрийн хоолой барьж аваад жирэмслэлт явагддаг. Гэтэл энэ өндгөн эс гадагшлахгүй дааврын зохицуулалт алдагдсан байж болдог. Энэ нь их олон шалтгаантай хэт ядрах, цаг агаарын өөрчлөлт, тархи толгойндоо гэмтэл авсан, цус багадалт, стресс, зэргээс болдог.
7 Comments
заа 22тойдоо цэвэршээд бхдаа яадгийн худалч худалч
би огт үх хөндүүлж байгаагүй. одоо нэг хүүхэдтэй. дөнгөж 22той. тэгтэл цэвэршилтийн зэрэг маань 3р зэрэг дээрээ байна гэх юм. би урьд нь ямар ч өвчин тусч байгаагүй. эмчилгээч хийж байгаагүй. гэтэл яагаад цэвэршилт ийм эрт явагдаж байгаа бэ? энэ нь надад ямар нэг асуудал байна гэсэн үг үү? дахиад хүүхэдтэй болох боломж байгаа юу?
хүүхэдтэй болсон үедээ яаж эрүүл саруул тээх вэ.,би нэг удаа тээж байхдаа алдаж байсан? энэ юутай холбоотой байж болох вээ?
Nuhur chini bhgui bol er belgiin esee haanaas avch huuhedtei boloh gsn huuhen be? he he Sav ni eruul yamar ch em hund ur suulgalt hiij bolno gedeg yum bn lee.
мун ур суулгах асуудал дээр заавал нөхөртэйгээ байх эстөи юу
урд ни хуухэд гаргаж байсан ба , обчин абч байгаагуй
кистааний хагалгаанд орсоний дараа гадуур жирэмсэн болоод туунээс хойш жирэмсэлээгүй хунд хийж болдог юм уу, обортонд орж байгаагыи бас янзан бырийнн эм ууж байгаагуй,турбагаа нээлгэсэн ийм хунд наад ыр суулгалтийг чин хийлгэж болдог юм уу