Миний бичсэн захидалд ийм олон хүн саналаа бичнэ гэж ёстой бодсонгүй баярлалаа. Би танилцах зар өгөөгүй ээ. Хэхэ. Зарим хүн буруу ойлгосон юм шиг байна лээ. Би интернэтээр хүнтэй танилцана гэж боддоггүй. Бас баарнаас хүнтэй танилцана ч гэж боддоггүй. Тэгээд ч би бааранд ороод байдаггүй. Нэг пааб байдаг юм. Тэнд л найзуудатайгаа уулзаж ганц хоёр пиво ууж суудаг юм. Гэхдээ би та бүхний захидлыг уншаад их сэтгэл өөдрөг боллоо. Баярлалаа.
Би жилийн өмнө 2009 онд нэг залуутай үерхсэн юм. Даанч тэр залуу яг тодорхой эрхэлсэн ажилгүй ч юм шиг, тэгээд байнга л бааранд сууж архи, пиво ууж байдаг, тэгчихээд шөнийн гурван цагт залгаж ярьдаг. Надад таалагдаагүй юмаа. Би өөрөө гэр амьтай хүн болохоор тэгээд дэмий тэнээд байнга зугаа цэнгэл хөөгөөд байдаг хүн таалагдаагүй учраас салсан юм.
Тэгээд бас зарим нэг хүний бичсэнчлэн би наснаасаа хөгшин харагддаг хүн бишээ. Насандаа л харагддаг. Найзууд маань намайг эрчүүдэд их өндөр шаардлага тавиад байдаг учраас хүнтэй суудаггүй гэж ярьдаг. Гэтэл үнэндээ би тийм шаардлага тавьдаггүй гэж өөрийгөө боддог юм. Ер нь шаардлага тавъя гэж бодох юм бол эхлээд ядахдаа эр хүнтэй үерхэнэ биз дээ. Гэтэл надад үерхэх санал тавих хүн ч олдохгүй болохоор нь л би над шиг хөгшин хүүхэнтэй үерхэх хүсэлгүй байдаг юм байна даа л гэж бодсон хэрэг. Сонин юм шүү. Би бүр гайхаад байдаг юм. Хүмүүс намайг дажгүй бүсгүй гэж ярьдаг. Гэтэл найзлах хүн ч олдохгүй байгаа нь инээдтэй ч юм шиг. Надаас айгаад байдаг юм болов уу ч гэж бодох юм. Миний үеийн залуус бараг бүгдээрээ шахуу хүнтэй суучихсан. Би тэгж хүний нөхрийг уруу татаж, өөртэйгээ адил бүсгүй хүнийг зовоохыг хүсэхгүй. Гэр бүлтэй залуус уулзаж учрах санал тавьдаг ч би тэдэнд хэзээ ч үгүй л гэж хэлдэг. Үнэндээ бол би эр хүнтэй танилцахаараа болзоонд явж, хамт кино үзэж, гудмаар алхахыг хүсдэг. Магадгүй энэ нь миний насны хүнд байх ёсгүй романтик мөрөөдөл бололтой хэхэ.
Гэр бүлийнхэн, найз нөхөд маань байнгын хүнтэй суугаач гэсэн дарамтанд байлгана гээч. Одоо цагаан сар удахгүй болно. Яаж ах дүү хамаатан садантайгаа ганцаараа очиж золгоноо гэж бодохоос бүр халширч байна. Ийм л байна даа. Энэ нийгэмд ганц бие амьдрана гэдэг их хэцүү юмаа хэхэ. Юутай ч сэтгэлийн дэм хайрласан та бүхэндээ баярлалаа. Би та бүхнээс их урам зориг авлаа. Та бүхэнд ч бас аз жаргал хүсье.
52 Comments
hooe chi zugeeruu bi 40 tei gadaadad bdag 5 jil bolchood mongoldoo ochood shan zaluutai uchirna gj boddog bi hezeech ooriigoo cham shig boddoggui zaluuhanch haragddag chi odoo ymar doojoogui ooriigoo hiitsen archaagui uzeltei amitan be evrofd 40 nasnaas amidral hair eheldeg
чамтай адилхан хуухнууд зондоо л бгаа ш дээ.
манай хуухнууд даруу тулдаа л яваад байх юм, тоотсоо судалгаагаар угаасаа хуухнууд ни дэндүү олон юм бна лээ.
hi. taivan-n zovlolgo taalagdaj bna
minii huvid bi 16-22 nas hurtlee yag cham shig bodoj blaa.keke. ergen toirond ohiduudig zaluuchud erguuleed l…..nadaas bolohr dolood bdag yum shig sanagddag. bi tim tsarailag bish ch nadaas buur tsarai muutai ohiduudig erguuleed l bna. 16-22 hurtlee huleevee, 10 jilees ch deed surguulias ch togstol erguuleh zaluu oldoogui ee. keekee.
togsood bi jaahan neelttei baij surch ehelsen. teged neg zaluutai taniltsaj neelttei yu ch nuuj haahgui bogino hugatsaand sain naizuud bolson.suuldee uyerheeed odoo gerlesen bna.
chinii huvid nad shig jaahan neelttei yariltsaj surval boloh yum shige.
ternees bish huleegeed l bval eeee dee medehgui ee.
надтай адил зовлонтой н байна 30тай ганц биэ нүдэнд дулаахан залуу байна чамтай танилцаж болохуу хүсвэл azjargal_1273@yahoo.com
Амжилт хүсье. үнэндээ бол чи бид 2 дэндүү төстэй юм байна. би энэ жил 31 тэй. гэхдээ сурдаг. гэрлэж амжаагүй л явна. хэхэ. тэгэж байгаад болно бизээ.
taivan goy helsen daanch ter ehnertei zaluutai uulz gesen ni taalagdsangui stagiin garz baimaariin.emma bas goy heljee
Тайван тасархай хэлжээ. мундаг ухаантай залуу бна. ядаж нэг ийм хэмжээнд сэтгэдэг эмэгтэйтэй учирах юмсан.
chi heterhii albarhuu huiten haritsaatai baidag yum boluu,emegtei hun chin ter dundaa naiz zaluu haij baigaa hun ih naalinhai,uyan nalarhai,baga zereg aaligui,zuulun zantai baih heregtei,hair setgeliin tuhai kino uz,nom unsh! uuriiguu ehleed gesgeeh heregtei gej bodoj baina,ih huiten setgel hudlulgui bolchihson yum boluu gtej bodloo,tegeed tiim gal tsoggui huuhniig chin erchuud olj harahgui shtee.
ө тийм бха Эмма. би байхгүй гээд л үнэнээ хэлчихдэг тэнэг бха.үгүй тэгээд байгаа гэж худал ярилтай биш.үнэнээ хэлж явсаар байгаад өвгөн болох юм бна да би ч.худал яриж сурдаг ч юм билүү.сайн бие биеэ мэддэг болсон хойноо худалч хулгайчаар ни дуудаад бас бөөн асуудал болчихгүй бга Эмма мини.
Ãàíö áèå õ¿ì¿¿ñò
Gants bie, amidralin hania haij bgaa humuusiig ger bul zuuchlal,surgalt zuvluguunii “Arga Bileg” tuvd handahiig urij bnaManai tuv huvi hunii nuutsiig chandlan hadgalah buguud , meregjlin setgel zuich zuvluguu ugch haij bgaa huniig tani olohod chin setgeleese tuslah bolnoHolboo barih utas 323909, 91420009, msg ID: argabileg9@yahoocom
Emma -d talarhaj bn bas Taivan d ch gesen dajgui iltgegchid bna. 32 toi busgui zugeer de! Amjilt !!
төлөвшүүлдэг.
Хамт байхад сэтгэл тайвширч хучтэй мэдрэмж төрүүлэж чадах хунтэй учирвал бест партнер гэсэн уг.Гэвч амъдрал дээр хамт байхад тайвширлийг С-с шинэ мэдрэмжийг Л-с гэж ангид бодож явдаг хуухнууд олон байдаг.
Эдгээр таашаалийг нэг залуугаас хуртдэг бол гайхалтай байх байсан гээд л.
Тийм тааламжтай орон зайд оршихийг хуссэн уедээ өөрийнхөө таталцлийн хуч болох шургуулагаа ихсгэж партнераасаа шингээж авч сурах явдал юм.Шингээх чадвар сул хуухнууд шургуулгаа ихсгэж бас чаддаггуй.Харилцан бие биенийхээ дутагдалтай хамт партнерийнхаа дуртай хэсэгийг хир зэрэг хайрлаж чадах чинъ хамгийн чухал шуу.
Яг унэндээ бол эмэгтэй хун хайр дурлалд насандаа дийлдэх бус шургуулаггуйдаа дийлдэх нъ элбэг.
Миний хувъд шургуулага гэдэг нъ эр хунийг татах хуч увъдасийг нэрлэж байгаа юм.
Сайн боловсорсон залуус сайхан хуухэнийг сонгодог нъ хун төрлөхтний унэн төрх билээ.
Боловсорсон залуусийг танихад хялбар арга бий.Найз бусгуй бий юу гэж асуухад байхгуй гэвэл шууд татгалз.Учир нъ ямар ч хуухэн харъцдаггуй залуу дэмий байдагийн.
Бас найз бусгуйтэй гэж сонсоод хаалт босгох,найз бусгуйгуй гэж сонсоод сэтгэл тайвширдаг бол дорой хуухнуудийн эгнээнд элсэж буйн шинж.
Найз бусгуй бур олон байх тусам за би ч гэсэн тэмцээнд элсэж заавал дийлдэхгүй юм шуу гэсэн сэтгэлээр хандахгуй бол болохгуй.Сайхан хуухнууд ургэлж сайн талуудаараа өрсөлдөж байдаг.Тэр дотроос өөрөө өөрийнхөө давуу тал гоо узэсгэлэнг унэн сэтгэлээсээ улам бур хөгжүүлэж эхэлдэг.
Найз бусгуй байгаа залуус ихэнхдээ сайхан хуухэнтэй эсвэл дорой хуухэнтэй уерхэж байх 2хон ангилалд хуваагддаг.
Дорой эмэгтэйтэй уерхэж байгаа хирнээ найз бусгуй байгаа гэх залуусаас хол явсан нъ дээр.Чи хэзээ ч дорой эмэгтэйтэй өрсөлдөж болохгуй.Дорой бусгуйтэй тэмцээд сайн юм хэзээ ч тохиолдохгуй.Шаварт зууралдаж сонин узэл бодолийн эргүүлэгт ороогдсоор дуусана.
Миний дээр бичсэн шиг узэсгэлэнтэй залуу хусэмжлэхийн оронд узэсгэлэнтэй бусгуйтэй нөхөрлөж буй залууг хусэмжилээрэй.
Сайхан хуухэнтэй нөхөрлөж буй залууд заавал сайн чанар нарийн увъдас байдаг гэдэгийг санаж явахад илуудэхгүй.
За амжилт хусъе.
Хунтэй гэрлээгүй залуусийн тухай иш татав.
Хэ хэ би санаагаа илэрхийлэхдээ хэт залхуураад хэдэн уг буруу холбочихдог талтай.Зарим хумуусд сонин сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай.
Эмэгтэй хуний хувъд чин сэтгэлээсээ зөвлөхөд:
Эрчүүд бугд анхний харцаар эмэгтэй хуний гадаад узэмжинд 5хан минутийн дотор унэлгээ өгдөг. Хэдий мэдлэг боловсрол өндөртэй бусгуй байсан ч гоо зуйн соёл доогуур бол нээх дээшээ татагдахгуй тэрүүхэн хавъдаа эргэлдэх болдог.Тийм учираас өөрийн гоо сайхандаа өдөрт 2хон цаг зарцуулаж сураарай.
Олон эрчүүдтэй найзлаж бно анхаарах зуйлс нилээд бий.
Бага зэрэг гоо сайхантай төрсөн эмэгтэйчүүдийн дунд өөрийгөө эрэгтэй найз ихтэй хэмээн сайрхах хун байдаг.Тэр хунд нэг номерийн хамгийн хайртай хамгийн гэх хун байдаггуй.Ихэвчлэн 2.3-р уудийг цуглуулчихаад нэг зэрэг найзийн харъцаагаа баръж чаддаг.
Тэрэнд эрчүүд нэг хэмжээнийх.Адил хэмжээний эрчүүлийг хичнээн цуглуулаад ч хэрэггүй.Тэгээд ч эрэгтэй найз ихтэй гэх эмэгтэй эршүүд болж хувирдаг.
Эрчүүд бол эмэгтэй найз нартаа таръсан урээ зэрэг цацвал болчихдог бол эмэгтэй хунд (зөвхөн энэ хун)гэж бодогдох залууг баръж авах нъ чуха.Олон эрчүүдийг цуглуулах хэрэг байхгуй гэж бно.Эмэгтэй хун 100эртэй нэг нэг удаа секс хийснээс нэг залуутай 100 удаа секс хийх нъ биеийн дархлааг ихэсгэж бусгуйн ялдам зан аашийг
ABTsA4
ABTs4@yahoo.com xolbogdooroi
erchuuded uuriiguu chamd taniulah bolomj uguurei tegeed ur dung ni harahgui yu huniig hezee ch dugnej bolno yarah hereggui tegeed ch hen ch heniig ch buren tanij chadahgui buren tanihad ih urt hugarsaa oroh baihaa.
уурийгуу ургэлж уудруг байлгаарай сайхан тсаг ирэх л болно би ч бас чам шиг л найз залуугаасаа салсан 30 хурч байна хунтэй суух хуухэд гаргах гэж ярдаггуй гол ни амидралд хун учрах хунтэйгээ л учирч амидардаг ум шиг биагаан эрчүүдийг ойлгож хайрлах ум бол дандаа болохгуй муу хун гэж байхгуй хэзээ 1 тсагт хайрлах хайрлуулах жаргах тсаг ирнэ гэдэгт итгэ чи сайхан хайр татам эмэгтэй гэдэгт итгэ. хэн 1 н чамайг ю ч гэж хэлсэн гутрах хэрэггүй энэ бол чиний л амидрал чиний л зам хумуусийн хэл яриа тийм ч чухал биш шуу дэ сайхан ханитай учраарай.
тайван яг л хэлсэн бн.дээр нэ хэлэхэд ийм насанд зан аашийг нь л эрчүүд хардаг ааш муутай бол хэ
Сайнуу оxидоо. Би 50-н талийг наслаж яваа залуу. Царайлаг бас цэвэрxэн. Зүгээрл ажилийн цагаар уулзаx, xэн xэнээсээ мэдрэмж авч чадаx, 30-с доош насний бүсгүитэй танилцана. Цаанаа ямар асуудалтай байx ни doesn’t matter for me. If you want to know me please add following address!
xamtdaa_11@yahoo.com
bi bas chamtai hamt zovlogoo avaad bn sh dee end chin olon zovlogoo unshsaar bgaad hoorond ni holij hutgaad ayagui bol bolohgui gesen zuiliig ni hiigeed bur balaraad kkk .. er ni bol alivaa asuudal 2 taltai + – asuudliig hajuunaas bish deerees ni harya
bidnii zovlon ijil harj bn uu cham shig huuhnuud yamar ih baigaag chi gantsaaraa asuudald oroogui bn ..buh yum saihan bolnoo …Эрэгтэй хүнтэй харьцахдаа амьдралыг гэгээлэг талаас нь харж ярь, өөрийгөө битгий магт, өөрийгөө битгий гол, түүнээс битгий өө хай. Эрэгтэй хүнийг уяраа, эрэгтэй хүнийг нууцхан өд, эрэгтэй хүнд урам зориг өг, харин хэтэрхий ихийг түрүүлж битгий өг…. taivan zovloson bn unen ch yum shig gehdee ene olon zovlogoonoos zalhaj bna
сэтгэлээр унах хэрэггүй ээ бүх юм сайхан л болно болно доо болно гээд дуу хүртэл байхад сэтгэлээр унаад яах вэ би бас 30 настай ганц бие эрэгтэй бидний үеийн хүмүүс ганцаараа явсаар байгаад жаахан зожиг талдаа болчихсон байдаг юм шиг байгаа юмаа. тийм болохоор аль болохоор өөрөө нээлттэй байх хэрэгтэй нээлттэй гэдэг нь хамаа замбараагүй байхын нэр биш л дээ хамт олонтойгоо нарги цэнгэ гадуур яв зугаал гэртээ байгаад байх нь тийм ч зөв шийдэл биш болов уу
орж ирээд оочерлоод зогсож байхад чинъ минийх шуу Тайван
Тайван үнэхээр галзуу хэлсэн байна.
Удахгүй тайван минийх гээд орж ирнэ дээ.
Тайван найзаа танилцаж болох уу.Жирийн найзууд болийлдоо.
чиний насны ийм хүүхнүүд зөндөө болжээ одоо үед. Манай олон найз нар ийм юм ярьж байгаад л монголд нөхөр олдохгүй байна гээд одоо эхнээсээ харьд бэрлээд дуусч байна дөө
би одоо 35тай залуу.гэрлэж байсан.яг л чамтай танилöìààð ë áàéíà.òýíýã þóì øèã ãýð àæèë ãýýä ë ÿâæ ë áàéíà.îîð õàé÷èõ þóì.ñàéõàí ñàëõèíä ãàðìààð áàéäàã ãàíöààðàà õàé÷èõ ÷ áèëýý
Нэмээд хэлхэд сайхан залуутай уерхэнэ гэж байснаас сайхан хуухэнтэй найзлаж буй залуутай уерхэхийг хичээгээрэй.Яагаад гэвэл чи сайхан хуухэнтэй өрсөлдсөнөөр сайхан хуухэн болох бухий л аргийг суралцана.Аз жаргалтай тэмцэлтэй амъдрахийн тулд хайр дурлал оршин тогнодог юм болов уу даа.
Зарим хумуус сайхан зөвлөж.Эрчүүд хэзээ ч өөрийгөө голдоггуй.Таалагдсан бусгуйгээсээ айгаад сэтгэлээ илчэлдэггүй залуу гэж ер байдаггуй юм.
Хэмжээнээсээ хэтэрч дурладаг улс гэж эрчүүдийг л хэлнэ.
Нэг тийм хун хархад дажгуй юм шиг хирнээ хувцаслалт нуур будалт биеэ авч явах соёл муутай эв дуйгуй хуухэнүүд байдаг даа.Магадгуй чи тэр тал дээрээ дутагдалтай байж болох тул анхаараад узээрэй.
Тэгээд бас юун ч гутранги юм бэ дээ.32той хуухэнтэй хун гэрлэх уу ч гэх шиг.52той эмээ нар хуртэл янзтай гое биеэ авч яваад залуухан эрчүүдийг шилж голоод гэрлээд байхад чинъ.
Эрчүүд хоорондоо өрсөлдөөнтэй залуутай уерхээд узчихэд илуудэхгүй.Тийм эрчүүд юмийг олон талаас харах чадвартай байдаг.Эмэгтэй хуний хайр дурлалийн нудийг өсгөж өгдөг гэхүү дээ.
don’t never give up
клж
Би бас чамтай адил оройтож байгаа нэгэн залуу…одоо 28тай…Гэхдээ онцлого нь насаараа шоудсан охидийг дэндүү сайн мэднэ….Чамайг ч гэсэн би ямар эмэгтэй гэдэгийг чинь мэдэж байна. Хэт их юм үзэхээрээ хүн хүнийг голоод бдаг болчидог юм байна лээ… Тухтайхан тайван сайхан хань болчих хүнтэй амьдармаар санагдаж байна шүү!Хэт яах гээд байгаа нь мэдэгдэхгүй даруу байвал чамайг хүн тоохгүй шүү!Ашиглаад л хаяна.Хүнд сонирхолтой сонирхол татахуйцаар амьдралдаа!Гэртээ донгиотоод гэрийн буг царайлаад суугаад байвал чи яаж хүнтэй танилцах вээ дээ!Хүн хаагуур явна тэнд л хүнтэй танилцана шүү дээ!
Тайваны захиаг уншаарай яг л бичсэн байна шүү 🙂
захиа бичээрэй тэмүүлэн.содном эт яхоо дот ком
хамаатан садан ээж бл гагай.. тэгээд яахуу гудамнаас гараад нөхөр авчих уу.. би 30-тай гэрэлсэн мөн л чам шиг бөөн дарамт дунд байж байтад найзын найзын дундаас миний хайр байсан юмдаа..
ЗА за болж дээ. хамаатан саднаасаа юунд нь санаа зовхов дээ. тэртээ тэргүй чиний амьдрал биздээ. тэгээд ч чи өдий 32хүртлээ ганцаараа байчаад одоо заавал яарааад байх хэрэггүй э. заяаны хань чинь чамайг хүлээгээл бас л ганцаараа яваа байлгүй
tiim bailguide.
Тайван сайхан зөвлөгөө өгсөн байна. Хэлэх гэсэн санаануудыг хамаал хаяцан байнашд.лол
Надад ч суралцах зүйл их байгаа санагдлаа.
Taivan aa saihan zovloson baina. Medmeer yum baina.
Өнөөдөр миний сэтгэл санаа өөдрөг, ажлын дарамт бага байгаа болохоор сэтгэгдэл бичихээр шийдлээ. Хүн хүнтэйгээ дотонсож танилцахад нас нэг их хамаагүй ээ. Түүнээс битгий санаа зов. Харин хүний ертөнцийг үзэх үзэл, үзэл бодол маш чухал нөлөө үзүүлдэг юм. Нөгөө талаар харилцааны чадвар нөлөөлнө. Алдаа гаргахаас хэт их айх нь чамайг харилцааны тал дээр хязгаарлагдмал байдалтай болгодог. Чи магадгүй эмэгтэйчүүдтэй чөлөөтэй харилцаад, харин эрчүүдтэй харьцахдаа бие барьдаг байх. Ихэнх ганц бие хүүхнүүд эрчүүдтэй чөлөөтэй харьцах тал дээр туршлагагүй байдаг. Тэдэнд буруу мессеж өгчих вий гээд л, үг бүрээ цэгнээд эхлэдэг. Жишээ нь, чамтай нэг залуу уулзлаа гэж төсөөлөе. Гаднаас нь харахад дажгүй ер нь чамд таалагдаж болохоор залуу байлаа. Харилцан яриа энгийн зүйлээс л эхлэнэ. Ярих тусам тэр хүний талаарх төсөөлөл чамд бий болно. Мэдээж хувь хүн л хойно чамаас бага зэрэг зөрөөтэй үзэл бодолтой байж тараа. Ярианыхаа дундуур тэр залуу ганц хоёр тэнэг юм ярина. Тэрийг л сонсоод чи хамгаалах тактик руу шилжиж хана босгох ажиллагаагаа эхлэнэ дээ. Ингээд тэр хүнийг чи бүрэн таньж мэдсэн үү гэвэл үгүй, харин чамд болохоор тэр хүнийг чи нэвт харж байгаа мэт санагдана. Үүнийг хувь хүний талаарх урьдчилсан дүгнэлт гаргах гэдэг юм. Тэр хүнд ч гэсэн чамайг ойлгох боломж өгөөгүй. Төгс төгөлдөр хүн гэж байдаггүй, ялангуяа ихэнх толгой сайтай залуучууд харилцааны чадвар муутай байдаг. Ингээд л уулзсан хоёр бие биенээ голоод л өнгөрнө. Хэн нэгэнийг ойлгох, харилцааг үргэлжлүүлэхийн тулд нэгдүгээрт урьдчилсан дүгнэлтийг гаргах гэж битгий яар, хоёрдугаарт тоглоомыг харилцан үргэлжлүүлэх хэрэгтэй. Жишээ нь тэр тэнэгтвэл чи тэнэгтэнэ, тэр алиалвал чи бас алиална, чи аальгүйтвэл тэр ч бас гэх мэт. Хүүхнүүдийн гаргадаг гол алдаа нь нээх амархан явчихмаар хүүхэн болж харагдахгүйн тулд шууд л чухал царайлаад л эхлэдэг. Чухал царайлаад байгаа хүүхнийг эрчүүд хараад юу гэж бодох вэ? Намайг тоохгүй байна, хаалттай хүүхэн, бас цаашид харилцаад шаардлагагүй юм байна гэж бодоод л өнгөрнө. Гэтэл ийм эрт залуучуудыг өөрөөсөө түлхэх нь буруу ядаж найз болчихоод дараа нь түлхэж болно шдээ. Анхнаасаа л харьцах чадвар өндөртэй гэдгээ харуул. Хүнийг сонсож чаддаг, ердийн ярианаас хувийн яриаруу чөлөөтэй шилжиж чаддаг, алиа шооч, галзуурмаар бол зөв галзуурчихдаг, сээтгэнэмээр бол хөнгөхөөн сээтгэнэчихдэг л байх хэрэгтэй. Анхны уулзалтан дээр хэт заримч байх, үзэл бодлоо тулгах, шулуухан байх, хөшүүн байх нь алдаа юм. Юу ч болоогүй, юу ч эхлээгүй байна л гэж бод. Ер нь бол эрэгтэй хүнтэй жинхэнэ найзлаж чаддаг болсон хойноо л заяаныхаа ханьтай учирна гэж мэд. Эрэгтэй хүнтэй харьцахдаа амьдралыг гэгээлэг талаас нь харж ярь, өөрийгөө битгий магт, өөрийгөө битгий гол, түүнээс битгий өө хай. Эрэгтэй хүнийг уяраа, эрэгтэй хүнийг нууцхан өд, эрэгтэй хүнд урам зориг өг, харин хэтэрхий ихийг түрүүлж битгий өг. Ингэж хэсэг байхаар чи олон эрэгтэй найзтай болно. Бүгд л чамд татагддаг, бүгд л чамтай хамт байхыг хүсдэг болно. Энэ үед л чи тэдний дундаас хэнийг сонгохоо шийд. Эхнэртэй залуутай ч гэсэн уулз чи ямар унтаж хэвтэх гэж байгаа биш чи зүгээр л харилцааны урлагт суралцаж байгаа шүү дээ.
Нас мас бол сонин биш штээ. Гол ни зан ааш амидралийн ухаан гэх мэт иумнууд бна
Өөрөө ааш муутай байхаа, тэгээд л хүмүүс чамаас холуур явдаг байж мэднэ шүү, царай муутай ч сайхан ааш зантай хүүхнүүд дорхноо хүний сэтгэлийг татаад аваад суучихдаг талтай шүү
za teer chi shal demii yumand sanaa zovj baisan baigaa bizdee. zugeeree chi hogshin bish shu de 32 gdg chin jinhene …. nas shu de. magadgui chin ingej bodood baigaa bolhoor nas chin bish uhaan bodol chin hogshrood baina. bas neg yum helhed ger amitai baigaad baival nuhur oldohod hetsuu l bolov uudaa. gehdee huuhnuud shig banzaldaad yav geeguimshu
болзоонд явж гудамжаар xамт алxаx, кино взэx нтр бол ямарч насанд байдаг л зүйл шдэ. аxадсан романтик байдал гэж юу байxав дээ. !!!!!!!!
ehnnii zahian deeree ganzaardsan gansarsan gologdson yum l bichsen bsn odoo tegeed yanziig chini uzsen yum aa uhaanii bichsen baih bololtoi yum he he
Sain uu. Huuye kino uzej gudmaar alhah chin nasand chin tohiroogui romantic muruudul gej bitgii bodooroi.
Manaai eej odoo 50 nileen garsan. Aav eej 2 lav kino entrt yavaal uchirgui romantic l bdag shdeee. teheer chiniih bpl hol bish muruudul naizaa. Amjilt!
Хөөрхөн бүсгүй байнаа Хэтэрхий өндөр шаардлагаа багасгаад амьдралд халамжтай зөөлөн дулаан өөр шигээ гэр амьтан Амьтанд хайртай эр хүнтэй суугаарай Амьтанд хайртай эр хүн их зөөлөн байдаг юм шүү манай нөхөр хэ хэ Аз жаргал хүсье хөөрхөн бүсгүй 😛
Яагаад захианий чинь доор чамтай танилцья гэсэн залуучуудтай танилцаж болохгүй гэж бас л чам шиг үзэл бодолтой чамд таалагдах залуу байж болохгүй гэж заяаний хань зам дээр гэж тэр дунд чиний ирээдүйн нөхөр байгаа ч юм бил үү зүгээр л танилцаад харьцаад үзэхгүй юу таалагдахгүй бол тэгээд л орхичихно биз.
Би бас ганцаараа ихэл ганцаардаж бнда үнэхээр шүү
сайн байна уу таньд гэж хэлэхэд ах дүү найз нөхдийн юу хэлэх нь хэнд ч хамаагүй эцсийн эцэст өөртөө тохирсон хайртай заавал учирдаг юм, уйдан уйтатлаа ганцаараа бай тэр нээх зовлон биш шүү дээ аж жаргал хүсье! жич хэлэхэд гэнэт л гараад ирдэг юм
Тийм шүү,сайхан ханитай болоод эргэж бичээрэй.
Хэтэрхий номын зөв бүсгүйчүүдэд эрчүүл халддаггүй юм шиг байна лээ.
Гэхдээ зөв явсны буруу гэж байхгүй биз дээ.
Бүсгүй минъ чамд ч гэсэн аз жаргал хүсъе. Битгий гутарч шантраарай! чамайг гэсэн нэг сайхан эрэгтэй хаа нэгэн газар явж л бгаа. удахгүй тэр сайхан хайр дурлал ирнэ гэдэгт итгээрэй!Тэгээд бас баар саваар хэсэх хэрэггүйээ.зүгээр л найз нарын найз ч юмуу эсүүл танилын танил гээд бдагдаа тиймэрхүү хүрээнээсээ хайгаад үзээрэй! Өөдрөг бгаарай
Dont Worry Be….HAPPY 🙂
сайн ханьтай учрахаараа бидэнтэй дахин санал бодлоо илгээгээрэй…