Xайргүй хүнтэй яаж насыг барах вэ?

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд өөрт тохиолдож байгаа хэцүү асуудлаа хуваалцахыг хүссэн юм. Би хувийн компанид ажилдаг жирийн л нэг 30 гарч 40 дөхсөн эмэгтэй. Би 20 дөнгөж гарсан насандаа хүнтэй сууж хөөрхөн охинтой болсон боловч залуу насны үл ойлголцолоос болоод нөхөрөөсөө салсан юм. Тэрнээс хойш 5 жил нөхөргүй явж байгаад одоогоос найман жилийн өмнө өөрийн хүсэж мөрөөдөж явсан хүнийг олон сайхан амьдарсан. Бид 2 одоо 3 настай хүүтэй. Урьдны амьдралын охинд маань нөхөр маань өөрийн хүүхэд шиг л хайртай. Бид 4 гадаад амьдарч бййгаад ээж маань элэгний хавдар болоод би хүүхдүүдээ аваад монголд ирсэн. Би хүний ганц охин учраас ээжийгээ асрах нь миний үүрэг нөхөр маань тэнд үлдэж мөнгө төгрөгөөр туслаж байсан юм. Тэгээд удалгүй монголд ирсэн боловч нилээн хэдэн сарын өмнөөс нэг эмэгтэйдээ уулздаг болсонг нь би мэдсэн. Би амьдрал үр хүүхлээ бодоод нөхөрөө уучилсаар байгаа. Гэвч тэр 2- н харицаа дуусахгүй үргэлжилсээр л байна. Бүүр гурвуулаа сууж байгаад хэд хэдэн удаа уулзсан. Тэр үед нөхөр маань тэр эмэгтэйг сонгосон. Би хувь заяандаа эвлэрээл тэр 2-г орхихоор шийдсэн боловч нөхөр маань буцаад чадахгүй нь гээд хүрээд ирсэн. Яг энэ нь шиг асуудлууд ар араасаа үргэлжилсээр л байна.Тэр явж би хүлээж аваад л. Миний бодлоор манай нөхөр дурласан юм шиг байна. Тэр эмэгтэй нь ч бас дурласан хүрээд ирвэл авна гэж байгаа. Гэхдээ би хүүхдээ бодоод уучилмаар байвч заримдаа өөртөө хайргүй хүнтэй яаж насыг барах вэ гэж бодох юм. Би үнэхээр залхаж байна яах вэ. Зөвлөөч

секс.мн дээр ирсэн захидал

23 Comments

  1. ххх says:

    та нөхөртөө би ч гэсэн нэг хүнтэй болсон гэж хэлээд үздээ. тэгээд 3уулаа биш 4 боллоо гээд хэлээд үз яахнуу. нөхрөөсөө салж чадахгүй байгаа бол сэтгэл нь эргээд ирэх ч юм билүү.

  2. Эсүй says:

    Хэсэгтээ чимээгүй хаячих
    Нэгэнт чамайг гээд явахгүй хүнийг хэцүү шүү Чи өөрөө л шаналж зовоно Гол нь ингэж явсаар цаад хүүхэн нь хүүхэдтэй болвол бас хэцүү шүү Би ийм тохиолдол мэднэ Нөхрийнхөө сэтгэлийг татаж тогтоож чадахгүй бол нэг ирээд л яваад л байна шүү Зүгээр чимээгүй тоохгүй орхичих аяндаа хүрээд ирэх байх Би ийм жишээ мэднэ Миний найзын нөхөр нь одоо 43 настай өөрөөсөө бага зэрэг дүү охинтой сүрхий яваад тэгээд бүүр хайртай дуртай болоод манай найз маш их шаналсан даа гэхдээ чимээгүй тэр 2-г хаясан гэхдээ эргээд нөхөр нь ирсэн дээ Ухаантай эр хүн бол хүүхэдээ бодоод хүрээд ирдэг юм билээ Нэг хэсэг толгой нь жоохон эргүүтэж явдаг юм шиг байгаан Чимээгүй тоохгүй орхи

  3. адил эмэгтэй says:

    салах хэрэггүй, дараа нь харамсана. нөхөр чинь яг дурладаг насан дээрээ явж байгаа байх, бүх эрчүүд 40-50 ч гэдэг юм уу насан дээрээ заавал дурладаг гэж байгаа, манай нөхөр ч ялгаагүй, дурлаад сүйд болсон. ашгүй тэр хүүхэн нь гадаад явсан бололтой юм билээ, одоо манай хүн гэртээ, ер нь бол миний үгээр байдаг болсон доо. Зөөлөн нь хатуугаа гэж. Би ч бас салъя гэж хэлж байсан, салдаггүй юм билээ, Миний байдлаас ялгаатай нь чи тэр 2-той хоёулантай нь уулзаж байсан юм байна, би тэр хүүхнийг нь хараагүй, Гэхдээ одоо сэтгэлд сэвтэй, хэцүү, би их хартай болсон, урд нь харддаггүй байж, сексийн амьдрал ч утгагүй болсон. Гэхдээ яахав, тэвчихээс өөр аргагүй, хүүхдүүдээ яах билээ. Тэгж байгаад эргээд хэвийн амьдрал минь эргээд ирэх болов уу гэж горьдож байгаа. Одоохондоо салах хэрэггүй. харзнаж л бай.

  4. nana says:

    биширмээр тэвчээртэй хун юмаа та. Гэхдээ үүнийг чин үнэлээд нохор чини ирж бнууу? Нэг ингээд ябсан хүн дахин дахин үйлдлээ дабтноо. наад бусгуйгээсээ салсан ч оорийг дараа олно. Оорийгоо ийм амитнаар тамлуулаад ябаад бх шаардлага бнуу? Сайхан ярилцаал салчих. Монгоо абаарай, хүүхдийн монго.

  5. sa says:

    зугээр хаячих.тоохоо боличих.чи унуудэр би яж амидрах вэ хуухдуудээ яаж өсгөх бэ гэдгээ л боддоо.ирээдүйгээ сайхнаар хараад урагшаа тэмүүлдээ бусгуй мин.одоо энэ эгзэгтэй уэд ни хулээж аваад чамд ямар ч ашиг бхгуй.чамайг сайхан өөртөө итгэлтэй сайхан амидарч бхд гуйгаад л ороод ирнэ.за амжилт

  6. zulaaaa says:

    muu l zaluu bn daa nuguuduhteigee muudhaaraa chamruu butsaal tgeel ergej niileel davartsan amitan be.. heseg hugatsaand hdn sar bitgii too.. haychih.. ghdee iim hun chinii amidrald hani bolhuu ugui yu gj sain bodooroi.. za amjilt husie

  7. Tamara says:

    Сайн байна уу? миний бодлоор салсан нь дээр байх. тантай өөр хэн нэгэн сайн хүн учрах байлгүйдээ

  8. naran says:

    Явуул явуул. Юуг нь дахин дахин үргэлжлүүлээд өөрийгөө зовоогоод бгаам дээ. Нөхөр чинь хоёр эхнэртэй жаргалтай гаруу гүй юу харин. Бодвол хоёр хүний хоёр хүүхэдтэй гэж бодоод байгаа бх. Гэхдээ нөхөр чинь цаашид бүүр их доромжлохын байна

  9. oyuka says:

    Сэтгэл ни цаашаа явсан хүн биеий ни хажуудаа байлгаж хориод ч нэмэргүй.
    Үнэхээр энэ удаагийн явдлаа нөхөр чини дурлал гэж үзэж байгаа бол явуул наадхиа.
    Харин түр зуурын ээлжит зугаалга байгаад чамаас салах бодолгүй байгаа бол хашраагаад л өнгөрөөх ни дээр.
    гэвч хашрах боловуу даа.

  10. khongorkhon says:

    нөхөр чинь буцаад хүрээд ирэе гэсэн бол хүлээгээд л авал даа. ойлгосон юм байлгүй дээ. гэхдээ эхлээд ярилц тэрэндээ их хайртай юм уу чамд их хайртай юм уу гээд одоо ахиад нэг асуу тэрийг сонговол шууд л сал худлаа хэлж болохгүй гэдгийг нь харин сануулаарай

  11. ixmedex says:

    наад шувуугаа торноос нь гаргачиxаа. чөлөөтэй нисэж үзсэн шувуу торондоо тогтоxгүй.

  12. XOXO says:

    setgeld neg l yum suusan bol demii de. yahaw huuhdee bodoj baigaag chin oilgoj bna. gehdee tiim az jargalgui gert huuhed osood yah yum. herew bi baisan bol salaad bairaa awaad, huuhdiin tetgewer togtoolgood ooriinhooroo amidarna. gehdee aawiig n huuhduudteigee bainga uulzuulj, uurgiig n medruulj baih estoi, eeljilj neg negen deeree awdag ch yumuu. mongold huuli n yaj uilchildeggiig medehgui.
    za tegeed ene olon hunii bichseniig unshaad, sain bodood ooriinhoo zow gej bodsoniig l hiij de. tiimerhuu muusain erchuuded hariutslaga gej yu baidgiig oilguulah l heregtei. sanhuutei n yri. ooriigoo chadaltai hun bolohiig haruul. gehdee medeej heruul margaanaar bish.

  13. negen unshigch busgui says:

    Minii bodloor neg hesegtee ta salsan ni deer yum shig baina. Tsag hugatsaa haruulah baih. Dahin dahin bolomj olgoj baihad nohor chin iimerhuu shiidmeg bus baigaa n uneheer haramsaltai.

  14. mama says:

    манай найз эмэгтэйтэй адил юм болж тэр хар юм ни хүүхнээ сонгосон,хөөгөөд явуул хүүхдээ харж үзэх ирээдүйд сургуулид сургах төлбөр байр орон байдаг бол салгаж аваад хая,гол ни тэр хүүхнээс дутахгүй биеээ ав.д явах хэрэгтэй,өөрт ни сайн хэл тэр хүүхэнтэй уулзаад яах вэ сэтгэл чин улам зовохийн нэмэр,би бол сал хая л гэмээр юм бна

  15. tuulmaa says:

    алаад хөөгөөд явуул.чамайг одоо юу гэж бодоо вэ.тэр хүүхэд яадгийн эцэггүй өсөө л биз.битгий сэтгэлээр унаарай.40 наснаас чиний ч амьдрал бас эхэлнэ.

  16. Emegtei says:

    алчих юм байна л даа. Новшийг хоогоод явуул. чи яасан уужуу хуухэн бэ??. Тоглоом болж гуйцлээлдээ. Орхиооо. одоо дахиж явбал буу эргэж ир гэж хэл. Цаадах ни бас тэнэг хуухэн байна даа. за тайван аргаар шийддээ бусгуй мини. хэцүү юм бэ?

  17. TG says:

    ӨӨ НААДАХ ЧИНЬ САЙХАН АМЬДРАЛ МАНГАР ГОЁ ӨРНӨЛТТЭЙ ЮМ БИШ ҮҮ. ЯВУУЛААД Л БАРААНЫ ЧАНАР МУУДАНГУУТ БУЦААЖ ХҮЛЭЭЖ АВЧ ЖААХАН ЧАНГАРУУЛААД Л ДАРАА НЬ ЧАНАРТАЙ БОЛОНГУУТ НӨГӨӨХ РУУГАА ИЛГЭЭГЭЭД Л…

  18. .................... says:

    гэр бүлээ энэ чигээр нь сайхан авч үлдий гэж бодож байвал өөрийнхөө сэксийн амьдралийг гаргуунд нь гаргах болждээ чи. гэхдээ юу сайхан дур сайхан шд, сэксээ дагаж амидрана гэвэл нөхөр хуухдээ гаргуунд н гаргаад оорийнхоо жаргалийг хөөгөөд явсан ч болно шдээ хө. аль нь илүү чамд удаан жаргал өгөх вэ гээд бодохгуй юу

  19. uranzurag says:

    хэсэг хаяад үзээ.
    буцаад ирэхээр нь хүлээж авсаар байгаад
    бүр дасал болчихсон байна, нөхөрт чинь.
    ирэхээр нь зориг, тэвчээр гаргаад ингэж амьдарч чадахгүй ээ гэж хэлээд буцаагаад үзэлдээ. аргаа өөрчил. их юум ярих тусам алдаа гардаг гэдэг. тиймээс олон юм ярилгүй, уйлж дуулж хэрүүл болголгүйгээр хатуу байр сууринаас хэлээд үз.

  20. monda says:

    хүүхэд өнчрүүлээд явах эрх байхгүй л дэ нөхөрт чинь.хүүхдээ яасан боддоггүй хүн бэ? би ийм тохиолдолд тэг ингэ гэж хэлж зөвлөж үнэхээр мэдэхгүй юм байна. цаг хугцаа л юу болхыг харуулах байх да.

  21. jama says:

    дурлаад байгаа хуухэн залуу али али ни хани болохгуй болно гэсэн хуул байхгуй.

  22. sainaa says:

    хөөх ямар уужуу хүн бэ та. ямартай ч таныг сонгоогүй хүнийг хайрлаж амьдрана гэж байх уу даа. өөрийгөө хуурах хэрэг байна уу.

  23. er hun says:

    эрчүүдээ ухаантай байцгаа л даа, явж болно гэхдээ дурлаж болохгүй гэсэн хууль мэддэггүйм уу? ингээл эхнэрийхээ сэтгэлд сэв хийгээд амьдралаа там болгох ямар хэрэг байнаа. наад дурлаад байгаа хүүхнүүд чинь хэзээ ч эхнэрийг чинь орлож чаддагүй юм!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.