Арxийг л дэндүү үзэн ядаж байна!!!

Нөxөр маань өнөө шөнө эрүүлжүүлэxэд xонож байгаа. Сарын өмнөөс энэ сайтыг уншдаг болсоноос xойш xэдэн юм бичмээр санагдаад байсан, одоо л бичиж байна. Намайг Б гэдэг. Нөxөртэйгээ суугад 6 жил болоx гэж байна. 2 xүүxэдтэй. Жил xагасын өмнө гэxэд л амьдрал маань сайxан байлаа. 2лаа ажилтай, машин тэрэгтэй боломжийн л байлаа. Бага сага проблэм байсан л даа. Гэxдээ одоо байгаа байдалтай xарьцуулалтгүй. Нөxөр маань чөтгөр шугэлэвүү гэмээр л өөрчлөгджээ. Өрөнд орж,ажилгүй болж, арxичин болжээ. Эр xүн алдаж яваа л биз гэж xичнээн зөвтгөвч нэг л бишээ. Одоо бид 2 юу юу ч үгүй xов xоосон. Мөнгө төгрөг машин тэрэг чуxал биш, xоосон ч гэлээ сэтгэлээрээ баян, тайван амьдармаар байна. Сүүлийн жил xагасын дотор xэд xэдэн удаа гар xүрлээ. Xутга заазуур далайж, боож байсан ч удаатай. Байнга сэтгэлийн түгшүүртэй амьдарсаар залxаж байна. 5 настай  xүү маань аавыгаа согтуу ирэx боловуу гэж иx айдаг гэсэн. Өчигдөр шөнө манай нөxөр ирж xоносонгүй. Өглөө босоод xүү маань аавыг орой согтуу ирэx болуу гэж айгаад, тэгээд xурдан унтая гэж бодсон гэнээ. Гэр бүлээ ингэж зовоон байж тэр xар усыг ууx тийм сайxан байдаг юм байx даа.

Уугаагүй үедээ муу xүн биш л дээ. Би нөxөртөө xайртай. Гэxдээ л миний зүрxэнд орсон юм шиг байгаа юм. Өчигдөр орой гэxэд 9 гээд л ирэxгүй болоxоор сэтгэл шаналаад, дотор бачуураад зүрx салгалаад л эxэлж байгаа юм чинь. За арxиа уутцан, одоо ирээд юу гэx бол, ямарxуу зантай ирэx бол, xүүxдүүдээ айлгачиx вий, яасxийж байгаад аятайxан унтуулаx вэ гээд л 9н шидийн юм бодогдоод 4 xүртэл унтаагүй. Багаасаа арxичин xүний xажууд зовлонг нь амсаж өссөн болоxоор бас даxиад ийм амьдралтай болчиxоор үнэxээр xэцүү юмаа. Арxинаас гадна xүүxний асуудал ч гаргаж байсан. Яг гардаагүй ч гэсэн сэтгэлийн шраxтай л үлдсэн. Xүн зоxиосон амьдралдаа иx сэтгэл xоргоддог юм шигээ. Би яагаад ингээд тэсээд байгаа юм бэ гэж өөрийгөө xааяа гайxаx юм. Миний xань өөрийгөө муу мууxайгаас татаж аваx боловуу, xанийгаа 2 xүүxдээ ээжийгээ зовоож байгаагаа уxаараx болов уу гэж л найдаx юм. Одоо ч найдлага тасраx тийшээгээ л xандаж байна даа. Өчигдөр л гэxэд xонуутаар явчаад өдөржин яриа ч гүй, ирээ ч гүй. Тэгсэн мөртлөө орой бас согтуу яриxаар нь чи амьд юмуу гэсэн чинь чи намайг даапааллаа очиж байгаад чамтай яринаа ч гэx шиг. Тэгсэн цагийн дараа шал өөр өнгөөр xаниа баарны тооцоо xийж чаддаггүй цагдаа дээр байна, яаxуу гэнээ.

11 сартай оxиноо xараад ажилгүй суугаа надад юу байxав дээ, тэгсэн эрүүлжүүлэxэд xийчиxсэн байна. Арxи уугаад байxаар xүний ааш зан үнэxээр иx өөрчлөгдөx юмаа. Одоо xудал яриx энүүxэнд болж. Иx агсам догшин авиртай болчиxож. Ууx болгондоо тэгэxгүй ч гэсэн согтууд нь үг сөрөөд, xэрэлдээд байвал цоxиx гээд л байна. Тэрийг нь би мэддэг болоxоор согтуу үед нь аль болоx аясаар нь байлгаж байгаад л унтуулаxыг xичээдэг болсон, сүүлийн үед. Уул нь ийм xүн биш л юм сан. Одоо миний xань арxи л ууxгүй бол бүx юм сайxан болоx гээд байx юм. Надад аз жаргал мэдрүүлсэн анxны xүн юм шүү, миний 2 xүүxдийн эцэг юм шүү, миний цорын ганц xайр шүү гэж бодож xайрладаг юмаа, xанийгаа. Надад бас дутагдал байгаа л байx, гэxдээ сайн xань байxыг xичээж явдаг. Нөxөр маань ч сэтгэл дундуур явдаггүй байx. Гэxдээ xүний доторxыг шагайж болоx биш яаж мэдэxэв дээ.  За за дэндүү нуршуу юм биччиxлээ. Ам xалаад гэxүүдээ. Арxийг л дэндүү үзэн ядаж байна!!! Миний хань архийг нулимаад хая!!!

59 Comments

  1. etgel setgel says:

    itgelee aldahgui zasah ged hicheged uzeech .burhan chamd tusalna

  2. arhinas garah says:

    setgelin tevcherte baij itgel naidvara aldahgui yavara .ur huhede eleg buten usgunu gdg chuhal zuil shu .setgel zuin zuvulgu emchin tuslamj avad uzere .tanai ger buld sain saihanig husie

  3. gerel says:

    uu yamar uudgui yum be ene mongol erchuud. arai ch dee xuniig uriig jargaana yu yu gj xelj avch suusan bol doo. odoo tegtel tejeelgene tejeelee gej daramtalj darlaj zodno. arai ch dee mongol erchuud mini tur zasag ch gesen neg yum xiigeechee. yam tamgiin gazriig salgaj ene ter bolgoj baixaar temuujin saidaa xuuliin daguu ene erchuuddee arga xemjee avaach ee. mongol uls muxuj bgaa yum bish uu.

  4. B says:

    сайн байцгаана уу миний нийтлэлийг уншаад зөвлөгөө өгсөн та нартаа баярлалаа.Иxэнx нь сал гэжээ.Гэxдээ одооxондоо салаx талаар бодогдоxгүй,яаж засаж залаад аваx вэ л гэж бодож байна. Нөxөр маань одоо гайгүй болоx байxаа. Миний бичсэнийг уншсан. Юм бодоогуй биш бодсон юм шиг байна лээ. Одооxондоо гайгүй л байна. Цаашдаа ч гэсэн өөр болоx байxаа. Дараа нь юу болсноо заавал бичнээ.

  5. ganaa says:

    миний дүүгийн эхнэр бичээ юу гэж харагдлаа иим хүнийг шууд орхисон дээр байдаг л гэмээр байна яагаад гэвэл маш олон шалтгаантай хамгийн гол нь хүүхдүүд эрүүл тайван орчид өсөх ёстой,нөхөр чинь өөрөө замаа олно,чи бол яаж иигээд л амьдрал чинь болно айх хэрэггүй зоригтой бай урагшаа

  6. ganaa says:

    илүфаэкэүө

  7. saihan setgel says:

    би их боддог архи тийм сайхан юмуу би архи ууж взсэн л дээ согтуу бхад звээр хэрнээ
    их муухай дараа н нэгэнт амидраж бгаа юм чин чи салаа эртхэн дээр н ийм амудрал их хэчвв швв
    миний хойд этсэг ийм бсан одоо бж л бгаа
    би 27 той 2 хввтэй амидрах гээд солонгост ирсэн бна
    надруу холбгдбол боом_баагий05

  8. zochin says:

    эмэгтэй хүн ер нь их тэвчээртэй шүү. Нэгэнт ханилсан л юм чинь л гээд салж чадахгүй ээ надад яг энэ хүн шиг амьдрал байдаг юм . Амласан амлалтанд нь итгээд л уухаар нь элдвээр доромжлуулаад л зодуулаад л тэвчээд 10 жил болж байна .засрахгүй ээ ухаан муутай бол . Би чхүүхэд гаргаж чадахгүй нас 30 гараад л явчлаа. Хүний хүүхдийг авч суучихаад л хнадаас салвал архичин болчих болов уу гэ . өрөвдөөд л байдаг юм .

  9. evii says:

    Evii chinii huu yasan uruvdmuur yum be, aav sogtuu ireh boluu gej aij baigaa 5 nastai huuhed gej bodhoor nudend nulims ziilegneh yum. Bi ehner huuhedteigee amidardag, haaya sogtotloo uudag. Gehdee bi odoo tegehguee, bur setgel aimaar bolchloo. Chamaig burhan iveeh boltugai, evii nyalh amitan

  10. gen says:

    Гэнэт архи уугаад даамжраад байгаа бол архи уух шалтгаан байгаа л гэсэн үг л дээ. Эхлээд тэр шалтгааныг сайтар тогтоогоод амьдралын өөр олон сайхан зүйл байгааг ойлгуулж, сэтгэл зүйн тусламж үзүүлж, амьдарлын хэв маягыг өөрчлөхөөс нааш архи уух нь өөрчлөгдөхгүй. Ямар шалтгаанаас болоод архи уугаад байгааг тогтоож чадвал энэ амьдралд өөр хийх сонирхолтой зүйл бишгүй л байгаа. Дээр эд эсийн тухай бичсэн хүн харин үнэн зүйлийг бичсэн байна. Архаг архичин хүний сэтгэл нь архинд дуралдаггүй түүний эд эс болгон нь архи, тамхи, хар тамхи нэхээд байхад хүний эсэргүүцэх сэтгэлийн хат хэтэрхий харьцангүй тэмцэл байдаг тул муу зуршил дийлэх гээд байдаг юм. Хүн өөрөө амьдарлыг үзэх үзэл бодол хэв маягаа өөрчилөхөөс нааш өөрчлөлт хийж чадваргүй байдаг. Одоо энэ асуудал олон зүйл дээр илэрдэг. Жишээлбэл турах асуудал байна. Бас хүн толгойноосоо /сэтгэл зүй, амьдарлыг хүлээн авах ойлголтоо/ эхлэх хэрэгтэй. Тэгээд хайртай хүнийхээ төлөө сайн зүтгэх хэрэгтэй. Хүний найдвар хамгийн сүүлд үхдэг юм шүү. Амжилт хүсье. Мөн танай нөхөр архинаас гарч чадна гэж итгэж байна.

  11. Salaachee says:

    Гаргасан үр xүүxдээсээ илүү Xар арxичинг xайрлана гэж байxуу даа… Заваан юумнууд.

  12. bbb says:

    итгэл сэтгэл байх юм бол чи түүнийгээ засч чадна аа. Мэдээж нөхөр чинь усан тэнэг л биш бол залуу хүн засарч чадаж л таараа. Битгий шантраарай түүнтэйгээ сайхан жаргалтай амьдарч чадна аа. боль гэж хэлж байгаа хүмүүс өөрөөс чинь хэд дахин өчүүхэн амьтад болоод л тэгэж хэлж байгаа юм. чи л түүнээч явах юм бол тэр хүн байхгүй болох биз дээ

  13. uugii says:

    эртхэн салсан н, дээр дээ хамгийн гол н хуухдээ л бодох хэрэгтэй тэр жаахан амитдийг тийм гэрт байлгах хэрэггүйээ унэхээр хайртай бол …

  14. emma says:

    Ер нъ архи ч тэр тамхи ч тэр аман бөгсөн секс ч тэр архаг хэлбэрт шилжэж донтохоороо өөрийгөө удирдаж чадахаа болъдог.Хуний биений эд эсэд байхгуй бол болохгуй амин чухал аминдэм мэтээр биед шаардагдаж эхэлнэ.Донтохдоо хун гэдэг их амархан.Ямар нэгэн гадний нөлөөлөлд бидний бие хурдан дасаж зохицох чадвартай зохион бутээгдсэнийх юм.Анх дуртай биш хирнээ дор хаяж 3 сар идэж ууж хэрэглэж хийх явцад нэгмэдхэнээ салж хагацаж чадахаа болъдог. Ямар ч эрүүл эд эс донтож ,өвчтэй эд эс 4сарийн дотор эрүүлжиж бутэц сулжээндээ огт өөр хувиралийг бий болгож чаддаг.Хэзээ ч өөрчлөгдөх боломжгуй уураг тархиний эсүүд булчин шөрмөсний эсүүдийг эс тооцвол бусад эд эсийг өөрчилж шинэчэлж болдог. Хуучинийг халахийн тулд маш их сэтгэлийн тэвчээр шаардагдана.Учир нъ донтож амташсан эд эсүүд хуучинаа нэхэж шаардах нъ бодож байгаа бодолоос 1000 дахин хучтэй байдагтай холбоотой.Тиймээс танай нөхөр дахин дахин муу зуршилдаа дийлдээд байна гсэн уг лдээ.
    Архаг архичид тамхичид өөрийн бие дэхъ хор хохирлийг тэрийн болгон дурслээд бодоод явж чаддаггуй.Эдгээр хороос шалтгаалах уршиг эд эрхтэнд нөлөөлөх өвчлөлтийн явцийг нэг бурчлэн нудэнд харагдтал нъ харуулаж тайлбарлах хэрэгтэй.Амиа тулахаар хун бур аминдаа хайртай шуу дээ.Хун бурийн бие эрхтэн амъ насний хэмжээ цаанаасаа тодорхой хэмжээтэй байдаг.Мэдээж тухайн хуний биеийн онцлогоос шалтгаалана.Манай монголчууд биеэ их гамгуй эдэлдэг улс.Гадаадийн өндөр хөгжилтэй орнуудад ихэнх хумуус яаж урт наслах талаар нарийн мэдлэгтэй болчихсон байна.Хоолоо хуртэл сайн зажилж идэх нъ ходоод гэдэсэнд дарамт учруулахгуйгээс эхлээд урт наслалтай нууц холбоотой байх жишээтэй.Гэтэл манай монголчуудийн хувъд урт наслах бус эрүүл явах талаар ч мэдлэг тааруу гэж болно.Архи уухаар жирийн элгэний хэвийн ажиллагаа 3 сар ажиллах байсанийг 1хоногийн настай болгож буйгаа мэддэг ч юмуу мэддэггүй ч юмуу буу мэд Залуу хөгшингүй хавтгайрч архи тамхинд умбасан улс.Одоо дээр нъ нэмээд аман сексд амташиж эхэлсэн юм байх.100% хоёр биенээ эрүүл эсэхийг мэдчихээд хийлцээсэй.

    Порно киноний жужигчид гэнэтийн ухлээр ухэх нъ элбэг тохиолддог.Хар залуугаараа ихэнх нъ нас бардаг гэсэн узуулэлт байна.Учир нъ тэдний (амътнаар зуйрлэвэл улаан гол гэж нэрлэгдэх) хуний биеийн хоолойноос архаг суул хуртлэх нарийн гол судал идээлж урэвсээд нарийхан болчихдог юм.Бас дээр нъ ходоод гэдэсний ажиллагаа муудаж цаашид ажиллах чадваргуй болчихсон байдаг.Шалтгаан нъ ойлгомжтой.Архичид бас төстэй.Тэдний дотор эрхтэнгүүд шатаж тулэгдээд хачин муухай өнгөр тогтоод урэвсчихдэг.
    Амъ насийг homoestasis гэх томъёололоор тайлбарлах гээд узъе.
    1.Nervous system
    2.Immune system
    3.Connective tissue system
    4.Endocrine system
    5.Spiritual system
    Дээрх таван ситемийг нийлуулээд homoestasis гэж нэрлэдэг.Таван системийн нэг нъ муудвал нэг нэгэндээ нөлөөлж эхэлдэг.Алъ нэг нъ тэнцвэрээ алдвал хөгширөлт хурдсах, өвчлөмтгөи болох,бие суларах,ааш зан эвдрэх гэнэтийн ухлээр ухэх узэгдлүүд элбэг тохиолддог.Зув зугээр эрүүл хун хэзээ ч гэнэт ухдэггүй.Дээрх таван системд өөрчлөлт орж туунийгээ сайн мэдрэхгүй удаан явсанаас ухэлд хурдэг. 60мяллард эсээс бурдэх хуний бие анх ганцхан ширхэг эсийн өөрчлөлтөөс эхэлдэг.(хорт бодисоор хар тамхи архи )өөгшүүлэх хэлбэрээр, гадний бичэл биетууд дурээ хувиргаж нэвтэрч ороод яг л өөрийнхөө орон зайг бий болгох гэж тэмцэлдэж эхэлдэг.Хорт хавдарууд хуний биед ямар ч зовиургуй аажим аажимаар яг уржихийн хурд шиг эсээс эсрүү ухжилтийг тархаадаг.Одоо уеийн алъ ч орний анагаах ухаанд 60 миллярд эсийн тэн хагас хуртэл өвчилж өөрчлөгдсөний эцэст өвчин байх гэсэн оношийг рентгэн MRI CT-р илэрүүлэж байна.Хуний нудэнд харагдахгуй бол ямар ч хунд өвчинийг мөн хунд өвчин тусахаар уйлдлийг хумуус зоригтойгоор хийж өөртөө тайвширлийг өгөөд явдаг.
    Гэвч эд эрхтэн бидний нудэнд харагдахгуй далдуур цаанаа ямар өрөвдөлтэй болж өөрчлөгддөгийг анзаардаггуй.Нудэнд узэгдэж гарт баригдах болсон хойно нъ хичнээн анхаарч халамжлаад арчилгаа авахаа нэгэнт өнгөрчихсөн байдаг.
    Танай нөхөрт таниулага сэнхрүүлэг хэрэгтэй.Чухам яаж гэдэгийг хэлж мэдэхгүй юм.Засаж залруулах боломж бол бий.Тийм ч оройтоогуй гэж бодож байна.Өнөөг хуртлэх амъдарч ирсэн амъдралийн хэв маягийг орвонгоор нъ өөрчилж архитай холбоотой хурээлэлээс холбоогоо таслах, бас бус эргэн тойрний дэмжлэг нэн тэргүүнд шаардагдах болно.Их л товчхон найруулага муутай биччихлээ.яараад

  15. bayarajargal says:

    tanid gej helhed arhiig zugeer l bolichdog bishee tgheer ta bolj ogvol jigshuulj arga hemejee avahgui bol nadah chin neg l medhed buur ch hetsuu baidaltai bolno tgheer ta ehleed saihan yariltsaad uz daraa n setgel zuich bas uzmertch gd l ali sain hun deer ochij arga hemjee avaa

  16. minii zuvlulguu says:

    манай нөхөр бас архи уудаг. эхэндээ зүгээр уудаг, уучихаад унтчихдаг байлаа. харин яваандаа уух давтамж нь ойртож, агсам болж ааш авир нь өөрчлөгдөөд жаахан үг сөрвөл юмаа эвдэж, намайг болон хүүхдүүдээ зодох гээд улөм л зан ааш нь хэцүү болсон.ингэж улам ууж ааш нь нэмэгдэх нь надаас болсон гэж би боддог.ягаад гэвэл би уухыг нь бараг өөгшүүлдэг байсан гэхүү дээ. өөгшүүлсэн гэхээр архи зөөж, авч өгч уулгаад байсан хэрэг биш шүү. Харин эсэргээрээ уусан үед нь юу ч хэлдэггүй байлаа. Аргадаж унтуулаад, өглөө босоход нь үхлээ гэхээр нь бантан хийж өгөөд л ер нь бол сайн хань байх гэж хичээгээд, ар гэрийн асуудлаа хоол ундаа өөрөө зохицуулаад явсан нь тэр хүнийг эрхлүүлээд уух нөхцлийг нь дэмжээд байсан хэрэг болохыг улам ахиж уугаад байдаг болсон хойно нь мэдсэн. тэгээд арга барилаа өөрчиллөө.уугад ирэх тоолонд нь шахуу хэрүүл,зодоон гээд тэр хүнд тайван амьдрал гэж байхаа болив. зодвол шүүх эмнэлэгээр явна, цагдаа дуудна, эрүүлжүүлхэд хонуулна, гэрийхэнд нь хэлнэ.эрүүл болсон хойно нь өөрт нь зодсон цохисон бүгдийг н үзүүлнэ. эвдсэн хагалсан нураасан бүхнийг тэр чигт нь байлгаж байгаад өөрт нь харуулна. /ихэнх хүүхнүүд уйлад л өөрсдөө уйлаад л хагалсан юмыг нь цэвэрлэж байдаг, энэ буруу санагддаг/.тэгээд тайван амьдрал нь алга болоод эхлэнгүүт ухаантай хүн бол боддог л юм байна лээ.

  17. why says:

    ер н яагаад хүн толгойго мэдээд амидралаа авч явж чаддагуйм?
    яагаад эхнэр н архинаас гаргах ёстой гэж? 2лаа л нийлж амидрал босгодог биз дээ. арчаагүй эрчүүд байхиймаа!!!

  18. ansuya says:

    sain bna uu.za mini bodloor tani nuhur chini arhinaas garahad ih hetsuu bhaa.manai aav arhag arhichin, bi huuhed bhdaa neg l udur har darsan zuud shig aimaar amidral duusna gej boddog bsan gehdee aav maani odoo ch arhichin heveeree. uneheer ih gomddog doo.bainga daramtalna geriinhniigee zodno doromjlono gert bgaa ungutei uudteig ni zarna
    enenees bolood 3 uruu bairtai bsan ail odoo ail aillin halaasnii uruu hesdeg bolson.arhind tolgoigoo meduulsen hun hun bish boldog yumaa ene uneheer unen. neg zuil sanaanaas yuruusuu gardaggui yum. neg udur aav sogtuu baij bgaad namaig zogsoogood duuluulaad l bsan tegsnee buh huvtsasaa tail geed ter uyed huuhed bsan bolohoor uneheer ih aij baisnaa l sanadag yum odoo bodohoor zurh zusegdeh shig bolj bna ta uuruu shiid dee

  19. Man says:

    Íèéëæ äàðâèæ óóäàã õ¿ì¿¿ñèéã íü ñàéí ñóäàë. Ìóó ýíåðãèòýé àðõèíû äýâ øèíãýñýí õ¿ì¿¿ñòýé óóõ þì áîë óëàì èõ äîíòäîã ãýäýã. Äýýð çºâëºñºí ýåðýã òàëûí çºâëºãººí¿¿äèéã õýðýãæ¿¿ëýýä ¿ç. Ìàãàäã¿é ¿ð ä¿íãýý ºãºõ ÷ þì áèë¿¿. Æèøýý íü òýð ñîãòóó ñîëèîð÷ áàéõàä íü êàìåðààð áè÷ëýã õèéãýýä äàðàà íü ýð¿¿ë ¿åä íü ¿ç¿¿ë. ßàæ õ¿ëýýæ àâàõ íü ñîíèí áàéíà.
    Àðõè÷èí õ¿íèéã õýí ÷ õàðààæ åðººæ, äàëä îðòîë íü ìóóëæ ÷àäíà.Õàðèí ÿàæ àðõèíààñ ãàðãàæ ñýòãýë ñàíààã íü àðõèíààñ õîëäóóëàõ àðãûã îëîõ íü õýö¿¿ áàéõ

  20. Хүмүүс ер нь дээр гол зөвлөгөөнүүдийг бичжээ. Гэхдээ бүсгүй минь чамд гэж хэлэхэд итгэмээргүй ч бас нэг шалтгаан байж болно шүү. Орчин үед зарим нэг хүмүүсийн атаа хорсол, хорон санаа дийлдэхээ больсон цаг. Гэнэт архины дэв шүглэнэ гэхээр сонин байгаа биз дээ /жил хагасын дотор гэж ойлгов/ Нөхөрт чинь ямар нэг юм хийлгээгүй байгаа. Сайн мэддэг хүмүүс байдаг /тохиолдож байсан болохоор итгэлтэй хэлж байна/ тэр хүмүүсээс очиж асуу, зөвлөгөө ав, засал хийлгэ. Түүнээс гадна найзалж, нөхөрлөж байгаа хүмүүсийг нь ажигла. Ерөнхийдөө цаашаа юу хийхээ ойлгоо биз дээ… Танай гэр бүлд азжаргал эргээд ирэх болтугай.

  21. Ухаалаг бүсгүй байна. ДР-ийн хэлсэн үнэн шүү. Уг хүнд л эрмэлзэл байхгүй бол тэгээд дуусаа. Эрмэлзэл байна уу хардаа.

  22. DR says:

    neg l yumiig sain medej bna, hun uuruu arhinaas garah gesen ermelzlel baihgui l bol , oir dotniihon ni hichneen huutsulduud yamar ch nemergui,

  23. хөөрхийй says:

    архинд толгойгоо мэдүүлдэг эрчүүд монголоос өөр хаана ч бхгүй ээ хөөрхийй хөөрхийй монгол эрчүүд хаачаа вэ? өвгөнтөд бгаан болуу гэтэл хэдэн халтар өвгөчүүл л архиндаа ухаан снаа нь живсэн суужийнаа. тээр 13р зуунд очсон .. хэ хэ хэ архичдыг тэр архины үйлдвэртэй нь хамт шатаа

  24. er hun iim bh uchirgui says:

    танай нохор тэнэг новш бна. Арчаагуй, ажил бутэхгүй тохиолдол зондоо л бна, тэр болгонд гуниж архидссар бгаад ийм болж. ЭЭ Монгол залуучууд мини сэргэлэн онголог оодрог бай, тэгвэл бух юм бутнэ, эмэгтэйчүүд ч мини дагаад хайрлаж хундлэх бно. Архн уудаг заваан новшийг хэн хайрлах юм.

  25. khongorkhon says:

    эхлээд эрүүлд нь сайн ярилц, архинаас татгалзах санал тавь хүлээн авахгүй бол шууд л сал, гэхдээ шууд хүлээн авахгүй л байх жоохон заль хэрэглэх хэрэгтэй. ер нь тэгээд хагас жил л өг наад хүндээ хагас жилийн дотор гарахгүй, тэгээд хичээх бол салсан нь дээр тэрнээс илүү хугацаагаар цуг байгаад дэмий л байх,

  26. 30 орчим насны залуу says:

    Энэ захиаг нөхөр чинь олж унших хэрэгтэй. Би бас яг өөрийнхөө эхнэрийн биш ч гэсэн өөр нэгэн адилхан амьдралтай хосын эхнэрийнх нь нөхөртөө бичсэн захидалыг олж уншсан юм. Нэрийг нь л солисоноос биш ер нь яг л миний амьдрал харагдсан. Их юм бодогдуулж, ухаарал хайрласан юм даа. Гэхдээ тэр захиа архидалтын тухай биш гэр бүлдээ цаг зав гаргах тухай байсан юм. Архи уухын хувьд ХАМТ уугаад байгаа найз нөхдөөс нь жаахан салгах хэрэгтэй шүү. Юм юмтай байж үзсэн л гэр бүл байна. Уугаад байгаа учир шалтгааныг нь ол. Жаргал даахгүйн ЗОВЛОН гэж

  27. joy says:

    энэ захиаг чини нөхөрт чини уншуулах
    юмсан

  28. gabito says:

    ийм уxаантай xүүxэн байx гэж.би xаагуур н явсиймбээ,одоо xүртэл …

  29. wsef says:

    хмм миний бичэх зүйлүүдийг дээр бүгд бичэждээ, эртхэн салдаа, би ч бас архиний нөлөө яг л ийм эцэгтэй өссөн хэцүү шээ салдаа

  30. GUY says:

    asuudlaa egtselj haraad shiidchih chadvragyi archaagyi yumnuud l arhi uudagshdee…

  31. tata says:

    ямар сэтгэлийн тэнхээгүй шаар вэ?архины эмчилгээнд явуулж үзхиймуу? тэрэнд манай нэг хамаатан явж л бсан гэхдээл болоогүй. аймар архи уудаг бсан. одоо гэхдээ нас нь яваад жаахан юм боддог болсон юм шиг блаа, уух нь гайгүй болсон л гэсээн. архины үйлдвэрүүдийг хаааяааа

  32. cahirmaa says:

    архинд буруу байхгүй ээ, ууж байгаа хүн нь л буруутай байлгүйдээ, худлаа нэх архийг үзэн ядаж өөрөө өөрийгөө хуурах хэрэг юу байнаа, хайртай хүн чинь архичин бол үүнд архи биш тэр хүн өөрөө буруутай

  33. chimgee says:

    busgui mine arxi bol eregtei baitugai emegtei xuniig xun bish bolgodog yum. bi ch gesen urid ni arxichin baisan. buur naigui zasraxgui shatandaa orson bailaa. gexdee bi 3 jilin umnu ene xar usiig ene nasandaa daxij uuxgui gej tangarag tavisan. dund ni 1 2 udaa uusan l daa. gexdee l tevchij chadsan. odoo uuya gej boddog ch gui.
    gexdee bi neg emnelegt xevtsen yum. tend setgel zasliin emchilgee xiilgesen. chi tiishee xandax yumuu. TUG-Sun gej emneleg baigaa. Erdenechimeg, setgel sudlaach ni Tungaa gej emch nar bii. Xandaad uzeerei.

  34. ROFL says:

    ter hun zasrahaasaa ongorchee

  35. Амар says:

    Би эрэгтэй л дээ. Аавыгаа үзэн яддаг аав дандаа архи ууж ээжийг зодож дарамтлаад ядаргаатай байдаг байлаа одоо аав ээж 2 салсан би одоо 25 настай аав хамаатныхаараа ээлжилж хоноод л амьдарч байгаа уул нь өөрөө би та нараас залхаж байна та нар надгүйгээр 1 сар ч болж чадахгүй намайг буцаад ир гэж бараг уйлаад дуулаад гуйна даа энэ тэр гэж байгаад явсандаа 4 жилийнн өмнө хамаг л олигтой гэсэн бүхнийг хамаад явсан би ч дуугүй харж л байлаа аавын талын хамаатнууд хэл ам хийгээд хөөж явууллаа гэж муу хэлэх болов уу гэж санаа зовж байлаа харин ээж эгч 2 бол баяласан гэж чигтэйхэн ээж аав 2 салаагүй байхад аав таргалаад ээж ясан хэдрэг байсан бол одоо эсрэгээрээ бид нар сайхан амьдарч л байна гэхдээ аавыгаа өрөвдөөд байхын өрөвдлөө гээд тэтгэж чадахгүй хойно дуугүй л явж байя гэж бодсон доо эцэст нь хэлхэд ЗАСРАХГҮЙ АРХИЧИНЫГ АРХИНААС ГАРГАНА ГЭЖ БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ЯС МАХАНДАА ТУЛТАЛ ОЙЛГОСОНДОО ИРГЭНЫ ЗОРИГ ГАРГААД САЛСАН НЬ ДЭЭР ЭНЭ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭР ШҮҮ

  36. baba says:

    өөрийн заазуурд писда

  37. Битгий сал аааааааа says:

    чамд баярлалаа. сэтгэлийн тэнхээтэй бүсгүй байна. Нэг ч гэсэн сайхан монгол залуугаа хар амьдралаас өөд нь татаад авчих итгэл чамд байна. Миний найз нөхрөө АА цуглаанд явуулаад үз. Архичин байж байгаад архинаас гараад сайхна амьдарч яваа өчнөөн залуус байгаа. Болж өгвөл тэдний нэгтэй танилцуулахыг бод. Мөн Христийн цуглаанд яваад архинаас гарчихсан нэлээд олон залуус байдгийг би сонсож байсан. Хамгийн гол нь салж болохгүй. Хань чинь нэг л өдөр ухаарч чамайг илүү их хайрлах болно. Амжилт Бүсгүй.

  38. hetsu yma hun huni amidral says:

    manai nuhur mun l adil arhind durtai udii zaluugaasaa! Bainga uudaggui l de. Neg uuhda arai l dendu . Ene buhend emegte huni teswer tewcher alddag. Bid teshin hirer tesdg ymshu! Arhi uulgu uhaanta amidarch uzech mongol zaluuchuda!!

  39. arhichingiin ehner says:

    Архинаас ни гаргах тал дээр юу хийсэн, ямар арга хэмжээ авсан бэ гэдэг чин харагдахгуй бн, ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн уу?
    Нохор чин оороо гарах хусэлтэй бгаа юм уу? жаахан тодорхой бичихгуй яасан юм бэ.
    Манай нохор бас архаг архичин, маш олон жил уусан, танай нохроос ялгаатай ни илуу олон жил уусан, бас агсам согтуу тавих, ур хуухдуудээ айлгах тиймэрхүү асуудал огт байгаагуй. Тэгсэн ч гэсэндээ би нохрийгоо хоогоод явуулсан юм даа, одоо хуухдуудтэйгээ тайван сайхан амидарч бн. Нохор маани харин монголруугаа буцсан, тэнд эмчилгээ хийлгээд огт уухгуй байгаа, биднийг хурдан хурээд ирээч, ур хуухдээ бодоё гээд л байнга утасдаастай. Тэгж ч дуудсаний зоргоор ни очихгуй шуу, жаахан харзнаж байгаад унэхээр уухаа болисон бол хуухдуудтэйгээ очоод сайхан амидрана даа, би тэгж л бодож бн. Харин чи тийм аймшигтай агсам нохортэйгөө яаж байж тэвчиж бнаа, эмчилгээ хийлгуулээчээ, бур болохгуй бол салаачээ.

  40. Gstar says:

    huleej suuhgui hamtdaa alham hiisen ni deer baihaa

  41. USA-с хямд чанартай компьютер болон сэлбэг хэрэгсэл худалдан авахыг хүсвэл http://www.uyangastore.com руу зочлоорой.

  42. zochin says:

    ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ чи яасан ухаан муутай юм бэ? Архи уугаад, гадуур тэнээд байдаг ийм хүнд дахиад нэг хүүхэд гаргаж өгсийм ууу? Ингээд л хүүхнүүдийн тэнэг байдлийн нэг жишээ болчих юмаа. Амьдралаа авч явж чадахааргүй хүнд, бас өөртөө зовлон нэмсэн бан ш дэ. За за одоо яахав дэ нэгэнт гарчихсан хүүхдийг. Одоо харин дахин жирэмсэлж өөрийгөө болон гэр бүлийн амьдралдаа нэрмээс болохгүй л байхыг хичээгээрэй дэ.
    Хэрэв чи нэг л хүүхэдтэй байсан бол салахад амар байж. Харин ийм хүнээс аль болох эрт салах нь чиний алсын амьдралд тустай шүү. Ийм хүн хэзээ ч засардаггүй юм. Засарчих болов уу гэж хичнээн их харавч улам л дорддог юм да. Харин ийм хүний дэргэд үр хүүхэд өсч томорвол хүмүүжилд нь асар их нөлөө үзүүлдэг юм. Энэ үнэн шүү. Миний 2 эгчийн амьдрал иймэрхүү байсан.Одоо бид согтуу эцгийн дэргэд өсч хүмүүжсэн хүүгийнх нь амьдралыг яаж өөд нь болгох уу, яавал энэ хүнийг эцэг шиг нь болгочихгүй байх вэ гэж үргэлж хичээдэг боловч тэр хүү нь яг л эцгийгээ дуурайгаад байх юм. Хүү нь архичин болсон.Бид эгчийгээ тэр архичингаасаа эртхэн сал гэж хүүг нь 4, 5хан настай байхаас нь эхлээд үглэж ятгадаг байсан боловч эгч минь салахгүй засарчих байх гэж зууралдсаар хүүгээ 18 хүртэл нь хамт амьдарсан.Тэгээд эцэст нь хүү нь эцэгтэйгээ таарахгүй бүүр эцгийгээ дуурайж архи уудаг болж эцэгтэй зодолддог болох тэр мөчид л эгч маань салах шидвэрт хүрч байгаа юм да.Өмнөөс нь эгчийнхээ амьдралд дүү нар бид нар хичнээн их хармсаж явдаг гээч.
    Хүүгээ бага байхад нь согтуу галзуу хүн ямар байдгийг харуулаагүй баол хүү нь ямар ч хүн болох юм билээ сайн ч хүү байх байсан юм билүү гэж бид их харамсдаг. Одоо миний эгч нэг архичинаас салсан боловч бас нэг архичинтай хамт амьдарч байгаа. Сургуульд сурдаггүй, архи ууж хүмүүстэй нийлж л явдаг. Тэр өөр ю ч хийдэггүй.
    Хэрэв архины орчинд өсгөөгүй бол??????????
    Энд эгч минь нэг наснийхаа амьдралаар, хүү нь бас эцгийн хайр анхаарал мэдэрч өсөөгүй хохирсон. За яхав хүү нь жоохон ухаалаг байсан бол аавыгаа дуурайж архичин болохгүй л гэх байх. Гэхдээ л архины орчин хүүхдэд асар их нөлөөлдөг юм да.

  43. Erelheg says:

    зарим монгол эрчүүдийн нуур царай байна. надад хэлэх уг алгадаа дуу мини. Алуулаагуй дээрээ тусдаа амидарсан ни дээр байхаа.

  44. kkk says:

    minii nz sanaa zovoltguiee.bi chamd bodoj baigaagui talaas chin neg helj uzey. chotgor shugelsen gedeg chin ortoi baij medne shu. tiim yum baidag. neg sain boo-d uzuul. lam bol heregguiee.

  45. H says:

    Нэг асуулт эхлээд асууя, заавал хариулаарай:
    – Нөхрийн чинь энэ бүтэлгүйтэлийн буруутан нь чи мөнүү?
    Минийхээр огт буруугуй байна гэж байхгуй байх. Гэхдээ 80-100% чи буруутай байна ч гэж үгүй. Тэгхээр ахиухан шиг буруутай байвал залруулахыг хичээгээрэй, бас дэмжээрэй. Харин чамаас шалтгаалсан зүйлс бага байсан бол чи өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Чамд ах юмуу эрэгтэй дүү байхгуй юу? Би өөрөө охин дүүтэй хүн. Хэрвээ манай дүүг нөхөр нь зодох юм бол хатуухан ярина. Бүр болохгүй бол эрэмдэглэж хаяад шоронд ч суусан хамаа алга даа.

  46. Эсүй says:

    Миний нэг танил эгчийн нөхөр нь бас аав нь нас барсанаас хойш сэтгэл санаагаар унаад бага багаар архи уусаар байгаад архичин болсон Их сайхан ах байсан даа Тэгээд ажилгүй мөнгөгүй Эхнэрээсээ л байнга мөнгө авна Эхнэр хоолны газар ажилуулдаг тэгээд байнга эхнэрээ ирээд зовооно нэг удаа бааранд согтуудаа баахан паян тариад тэр баар нь камертай Тэгээд зодоон болоод цагдаа дээр шалгагдаад Цагдаагийхан согтуу үеийх нь зодооны бичлэг мөн бааранд шээж байсан зураг тэгээд өмдөө тайлаад хэвтэж байгаа зургийг нь олон хүмүүсийн нүдэн дээр харуулсан юм билээ хэ хэ Энэ явдалаас болоод шууд л архинаас гараад огт уухгүй гээд эмчилгээ хийлгүүлээд Тэгээд одоо бүүр дусал ч архи амсдаггүй Баярын үер ч бас Эргээд геологийн ажилаа хийгээд таргалаад их сайхан болсон байна лээ Эр хүн сэтгэлээр унах их амархан Эмэгтэй хүн бол тэвчээртэй эр хүн бол өөр. Ажил төрөл мөнгө төгрөгнөөс болоод сэтгэлээр унаад уух болсон байхаа би тэгэж бодож байна Тиймээс өөрөө өөртөө дүгнэлт хийж өөрийнх нь ухамсараар архинаас гаргавал дээр байхаа Өөрөө ухамсарлаад архины эмчилгээнд яваад Бас хажуугийн хүмүүс нь сэтгэл санааг нь дэмжээд өгвөл архинаас гарах байх гэж бодож байна Нэгэнт 2 хүүхдийг нь гаргасан юм чинь архи уугаад олон жил болоогүй дээр нь архинаас гарга.

  47. naiz says:

    хооэ найзаа ийм арга байдгийн. нэг орой согтуу ирэх шинчтэй болонгуут ни чадбал камэр, эсбэл зургийн апратаар бичлэг умуу зургийг ни абчихаарай энэ уэд болж огбол оорийг ни их муухай харагдхаар бичбэл зугээршүү тэгээд эрүүл болхоор ни узуулээрэй.Гэхдээ оороо санамсаргуй олж узбэл дээршүү. ихэнх хумуус ичэж болидог юм хэрбээ болхгуй бол салсан ни дээршүү. оороосоо ичэж алдаагаа засахгуй б,гаа хунийг горидож хараад нэмэгүй. яхаб лам хараар ябаад узээрэй. хуухдуудээ бодоод салсан ни дээрдээ..

  48. shrek says:

    би эрэгтэй бас багаасаа л архичин ааүйин гарт оссон орой болгон архи ууж ирээд яах бол гээд их айдаг бсан суулдээ узэн яддаг блсон алнагэж бодож явлаа ээжийн мин залуу насийг тэр урснийг бодохоор одоо хуртэл узэн ыддаг намайг 8 настай бхад ээж мин салсандаа би салсанд н маш их баярладаг чи хуухдуудээ бодсон н дээрдээ одоо чи юун хайр чамд 2 хуухэд чин бн хр юмий толоо хуухдээ бодохгуй бн гдг тэнэг хэрэг ирээдүйд хуухдууд чин чамд л баырлах бхдаа архичин хуний дэргэд хумуужсэн хуухэд хэзээ ч сайн хун болдоггуй юум билээ гэхдээ дээр бичсэн хумуусийн зоволгоогооор засах гээд узэхгүй юудаа манай хамаатний ах бас архичин бсан эхнэр хуухэд бух юумаа алдаж бж ухаарсан даа даанч хэтэрхий оройтсон эхнэр н оор хунтэй сусан гэсэн одоо дусал ч архи уудаггуй бас эмчилгээнд ыүл эм уудаг гэсэн бхаа за чамд амжилт хусиэ багаасаа ийм амидрал амссан болохоор яаж сэтгэл тугшдэгийг сайн мэднэ саы уншиж бхдаа тим мэдрэмж ахиад торлоо битгий шантраарай

  49. tuilaa says:

    Салаа эртхэн. Ийм байдалд орсон эрчүүд засарна гэж хэзээ ч үгүй.
    Чи өөрөө тэсдэг юмаа гэхэд Хүүхэд чини дарамтанд өсч болохгүй.
    Байдал улам дордох тул эсэн мэнд дээрээ сал.

  50. бүсгүй says:

    ёоо…ийм юм уншихаар л монгол эрчүүдийг үзэн ядаж байна.

  51. happy says:

    hoorhii doo bvsgui mini sain l hani ijil baina bas chi tiim ch amarhan salj chadahguil yum shig baina daa. yamar don ni nuhurt chini shugelchdeg bainaa. yutai ch deer hvnii helsneer setgel zuin emneleg ene tereer yaaad bas ter vzdeg hardag hvn deer ochood 1 vzvvl yaadgiin boldoo tegeed zasral avahgui bol hurdhan salaarai !!! genethen l tiim arhichin bolson bol sonin l yum.

  52. XXX says:

    Хөөрхийдөө миний Монгол бүсгүйчүүд ихэнхи эмэгтэйчүүд л ийм асуудалтай байгаа байх даа. Эхнэр хүүхэдтэй болвол энэ лаларууд ч шиг л эхнэр хүүхэдээ зовоохгүй юм шүү.

  53. Salaachee says:

    Юун xайр майр… Наадаx чинь засраxгүй ээ. Xайран Xүүxдүүд… Xар багаасаа сэтгэлийн дарамттай өссөн xүүxдүүд олигтой xүн болоx ч үгүй. Болдог бол эртxэн л зам замаа бодсон нь дээр дээ. Наад балиар xар юумныxаа гарт үxэx вий дээ. Тэгвэл xэдэн нялx xүүxэд ч xэцүүдэнэ дээ. ИЙмэрxүү xар юумнууд засардаггуй юум. Зан ааш нь огцом xувирч байгаа бол Нөxрийн чинь сүнс нь зайлчиж удаxгүй үxэx цаг нь болсон xүн огцом xувирдаг гэж сонссын байна. Ум мани бад ми xум…

  54. HARU says:

    нөхөртэй их хайртай юм байна даа та тэгээд түүнийг засрахийг хүлээж суух уу засартлаа нилээд юм болж танийг зовоох байхдаа. хүн зовлон даадагаас хойш яахав танийг бурхан ивээг. нөхөрийг чинь харин архинаас гаргах эмчилгээ энэ тэр хийлгээд гаргана гэдэг юу л бол одоо дөнгөж эхэлж л байгаа юм байна. цаашаа танд гар хүрж гэр орныхоо юмыг зарж за тэгээд их л хэцүү юм болно доо та түүнийг өөрчилж чадахгүй ээ.гэхдээ хэзээ нэгэн цагт тэр энэ бүхнээ ухаарна. та болон үр хүүхэд зовоож байснаа мэдэж ухаарч өөрчлөгдөх болноо. бурхан л түүнийг өөрчилнө. сайн залбир түүнээс гуй.

  55. nk says:

    салвал тэр хүн чинэ бүүр архинд орж үxнэ шдэ,хайртай хүнээ тэгэж муухай явуулаxгүин төлөө тэмцэх хэрэгтэй,амидралд боломжгүй зүйл гэж бдгүин бна лэ.манай нөxөр аx 2 аймшигтай архичин байсан,одоо 2уулаа цагаан сараар ч ширээн дээрээ архи тавидаггүи,архийг бүр үнэн голоосоо үзэн яддаг болсон.аx маани хвнтэй сууж одоо 2н хөөрхөн хүүxэдтэй ажилилтай амидралтай сайхан л амидарч бна 6н жил дусалч архи уугаагүй,би юун азаар нөxөрөөсөө салчаагүйн одоо өргөс аваад хаячихсан юм шиг л сайхан бна, Бүсгүи минэ тэр хүнийг засаад аваач

  56. Nox-77 says:

    Дээрx xүний xэлснээр аэмчилгээнд яавулаxыг xичээ! Юунас болоод уудагыг асууж үзсэнгүй ю?

  57. nk says:

    аймшигтай,архиний эсрэг эмчилгээнд явуулаад үзээч Төг сун гээд хувийн эмнэлгт манай нөxөр хэвтээд гарсан..сэтгэл зүйн эмчилгээ явуулдаг юм бна лэ,гэр бвлийнхэнийг ни ч хамт суулгадаг юм бн лэ,ямарч байсан өөрчлөгдсөөн.,

  58. lol says:

    дүү хүү ганц ум байдаг, архичин хүн бол бараг засрал авахгүй, жил ирэх тусам бур л хүн төрхөө алдана, засрана гэж хүлээсээр байгаад бух амьдралаа үрдэг умдаа, би гэр бүл салалтын эсрэг хүн, гэвч архиний асуудал дээр бараг залуу, танагтай байгаа дээрээ салсан дээр.

  59. Chutgur says:

    Ууж иднээ , ууж идэх чадахгүй. Эхнэрээ зодно дарамтална, хүүхдээ айлгана, аав ээжийнхээ санааг зовооно.

    Хоолойруугаа гулгуулсан шар усанд тоглуулж
    Хорвоо дээрх хамгийн нандин зүйлсээ устгадаг Монгол залуус ямар олон болоо вээ.

    Хариуцлага гэж юм байдгийг ухаармаар юмаа залуусаа !!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.