Ганц бие эмэгтэйчүүдийн амьдралын онцлог…

Хүүхнүүдийн ганц бие явах болсон шалтгаан нь янз бүрийн хүчин зүйлсээс шалтгаалдаг байна. Нөхөрт гарахгүй байя гэсэн бодол нь хүүхэд ахуй үед нь төлөвшсөн байж болох юм.

Тухайлбал ядуу гэр бүлд өссөн, эцэг нь хаяад явсан, өөрийн хүчээр бүхнийг босгож хэн нэгний хараат бус хүн болох гэсэн хүсэл эрмэлзэлтэй холбоотой байдаг байна. Энэ зүйл ангид багтах бүсгүйчүүд маань ихэвчлэн карьер хөөж, ажил алба, хувийн бизнестээ илүү их анхаарлаа хандуулдаг.

Тэдгээр эмэгтэйчүүд мөнгө төгрөгтэй холбоотой ажилд цаг заваа зарцуулахад бэлэн байдаг.

– Эрчүүдтэй болзсон үедээ мөнгөө төлөх чадвартай байдаг. Энэ нь ч өөрт нь таатай байдаг ажээ.

– Ганц бие эмэгтэйчүүд сексийн харьцаанд цорын ганцхан хүүгээ хүлээгээд суугаад байдаггүй. Харин өөрт нь таатай партнёрыг идэвхтэй эрж хайдаг.

– Гэхдээ тэдгээр эмэгтэйчүүд заавал бүх насаараа ганцаараа үлдэх ёстой гэсэн үг биш юм. Хэрэв хийж буй ажил, хөгжиж дэвшихэд нь саад болохооргүй эр хүн тааралдвал түүнтэй хувь заяагаа холбож, хүүхэд төрүүлэхээсээ татгалздаггүй.

Хэрэв ийм зүйл тохиолдох аваас энгийн нэгэн эмэгтэй болж хувирдаг хэдий ч түүний хувийн сонирхлын хүрээ нь хэзээ ч гэр бүлийн асуудлаар хязгаарлагдахгүй.

– Тэднийг анх зэрвэсхэн харахад ер бусын нэгэн мэт санагддаг.

– Нэг л өглөө орноосоо босч ирээд: “Бурхан минь ингэхэд би юу болж байнаа аа? Хэдий болтол ингэж явах ёстой гэж?” хэмээн бодож эхэлдэг.

– Амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийн хувийн намтрыг унших дуртай байдаг.

– Биеэ даасан эмэгтэйчүүд эрчүүдийн дээрэлхүү, бардам занг тэвчиж чаддаггүй тул нөхөрт гарах сонирхол нэг их төрөөд байдаггүй ажээ.

/Хань/

7 Comments

  1. OOO says:

    энд эстөи би ыбж байна даа, яг л миний шалтгаанууд байна.

  2. zochin says:

    ганц биэ бхаас унэхээр залхаж бнааа. гэхдээ бас олиггуй юмтай таараад оортоо чиргуул чирчих юм биш бгаа гэхээс айдас тороод бх юм.одоо ч олигтой залуу одрийн од шиг болж дээ ихэнх ни монгоор биээ унэлэх зорилготой болчихсон юм шиг санагдаад бдаг болчлоо.

  3. Амар says:

    Би олон охинтой үехэж дотносож явсан л даа гэхдээ хэнтэйн ч суугаагүй шалтгаан нь миний амьдрал айл гэр аваад явчих чадалгүй дээ л байсан юм энэ бүхийг одоо бодхоор миний буруу ч юм шиг зөв ч юм санагддаг одоо бол би бйл гэр аваад явхаар болсон гэтэл тэр сэтгэлд таарсан сайхан бүсгүй маань хаана явж байгаан бол бүү мэд, Сүүлийн 2 жил эмэгтэй хүнтэй дотносоогүй болоод тэрүү бүр жожиг болж гүйцлээ эмэгтэй хүнтэй яаж яриа өдхөө мэдхээ байлаа зарим үед алтан танилцах алтан боломжийг амаа ангайгаад өнгөрөөдөг болсноо бодхоор ичих шиг Заяаны хань минь хаана яваан болдоо хөөрхий Би 25 настай хөгшин хүн гэж бодвуу

  4. Tunga says:

    Bi gants bie uidaj xataj vxle. Zalgarai zaluusaa 99148203

  5. TG says:

    НӨХӨРГҮЙ ХҮҮХНҮҮД ХӨӨРХӨН ХАРАГДААД БАЙДАГ Ш ДЭЭ

  6. bi bol bi says:

    Тэднийг анх зэрвэсхэн харахад ер бусын нэгэн мэт санагддаг.

    – нөхөрт гарахаараа л навсайгаад гачин амьтан болж хувирдаг гэж бодоод байдым шиг байгаан, 2,3 хүүхэд гаргасан ч гэсэн зарим ганц бие хүүхнүүдээс илүү биеэ аваад явж байгаа хүүхнүүд зөндөө бий шд.

    эрчүүдийн дээрэлхүү, бардам занг тэвчиж чаддаггүй тул нөхөрт гарах сонирхол нэг их төрөөд байдаггүй ажээ.

    – Энэ одоо юу гэсэн үгийн, би лав нөхөр хүүхэдтэй, тэгсэн ч гэсэн би биеэ бүрэн даасан эмэгтэй шүү, бас эрчүүдийн дээрэлхүү,бардам занд дуртай эмэгтэй хүн ер нь хаа байнаа айн? сонин сонин юм нийтлэх юмаа.

    Амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийн хувийн намтрыг унших дуртай байдаг.

    – Номны хорхойтой хүн бүр унших дуртай байлгүй, хүнтэй суухаар л ном соёлоос тасраад гэртээ мөнхийн хогийн шүүр, хайруулын таваг бариад зогсож байдын биш шдээ.

    Хэрэв ийм зүйл тохиолдох аваас энгийн нэгэн эмэгтэй болж хувирдаг хэдий ч түүний хувийн сонирхлын хүрээ нь хэзээ ч гэр бүлийн асуудлаар хязгаарлагдахгүй.

    – нөхөртэй хүүхнүүд нь энгийн, нөхөргүйчүүд нь эгэл биш эмэгтэй юм биз дээ. Ёстой тэнэгэрч өгөх юмаа.

  7. Kkkkkkkkkkkkkkk says:

    Нээрээ Валентины Өдөр болж байхад би энд юугаа хийгээд сэтгэгдэл бичээд сууж бнаа ч гэх шиг.,, ккк..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.