Ихэнх бүсгүйчүүд хадам эхтэйгээ таарамж муутай байдгаас стресст орж шаналдаг…

Зарим бүсгүйчүүд маань хадам ээжээсээ болоод багагүй стресст орж, үл ойлголцох асуудлууд гарч ирдэг. Хэдий нөхрийн чинь ээж байлаа ч гэсэн үнэхээр тэсэхүйеэ бэрх ааш зан гаргаж, таны өдөр тутмын амьдралд оролцож, хэрүүл тэмцэл гаргадаг бол зүгээр хараад хүлцэнгүй суух хэрэггүй. Ингээд танд тустай зөвлөгөөг хүргэе.

– Энэ тохиолдолд хэлэлцэн тохиролцож буулт хийж өгөх гэсний хэрэггүй. Учир нь та өөрийнхөө амьдралын төлөө тэмцэж байгаа өрсөлдөгч юм.

– Хуримаа хийсний дараагаар хадмындаа амьдрахаар боллоо. Гэтэл хадам эх чинь таны ажилгүйг далимдуулж гэр орон цэвэрлэх, хоол унд хийхээс эхлээд гэрийн бүхий л ажилд таныг зарах гэж оролддог бол өөрийн зүгээс шалтгаалах, хийх ёстой ажлаа хийчхээд өрөөндөө ороод суух ч юм уу аль эсвэл гадуур жаахан салхилж явах, найз нөхөдтэйгөө уулзах, дэлгүүр хэсэх, хувийн ажлаа хөөцөлдөж явах хэрэгтэй. Түүнчлэн гэрийн зарц, үйлчлэгч биш гэдгээ мэдрүүл.

– Өөрийн хийх гэж байгаа төлөвлөсөн ажлынхаа талаар илэн далангүй ярих гэсний хэрэггүй. Хэзээ нэг өдөр дургүйцлээ илэрхийлж болно.

– Ямар ч үед хүүгээ өмөөрч таныг буруутгадаг бол “Хүүд тань над шиг хүн олдсонд баярлаж явах хэрэгтэй. Хүүгээ буруу хүмүүжүүлж өсгөсөндөө өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй байх” хэмээн хатуухан шүүмжлэлийг өгөхөд буруутах зүйлгүй юм.

– Хийсэн зүйл, ярьж буй яриа хадам ээжид чинь таалагддаггүй, үргэлж шүүмжлүүлж байдаг бол “Яагаад надад ингэж ханддаг юм бэ? би танд таалагдахгүй байсан ч гэсэн хүүгийн тань эхнэр шүү дээ” гэх мэтээр асуух зүйлээ асууж, хэлэх үгээ хэлж, асуултынхаа хариуг нь заавал аваарай.

/Хань/

8 Comments

  1. panda says:

    гайгүй сайн хадам байдиймөө юу гэж бүгд муу муухай байхав, гэхдээ тусдаа л амьдарвал сайн сайхны нь мэдэрнэ дээ ккк

  2. цог says:

    Миний хадам ээж намайг миний төрүүлсэн эхээс илүү хайрладаг байж билээ. Та минэ сайн заяаг олж төрсөн гэдэгт би эргэлзэхгүй байна.

  3. цог says:

    Хэрэв та ханьдаа үнэхээр хайртай бол миний ханийг төрүүлж өсгөж өгсөн гэдэгт нь хадам ээждээ талархаад өөрийн эх мэт хайрлаж хийгээд өгөөч гэсэн бүхнийг нь хийж өгөх хэрэгтэй чамаас юу ч унахгүй хэрээс хэтэрсэн ажил нэг айл дотор юу л байгаа аж даа.
    Хайрыг хайр дагадаг юм даа. Үрийг нь аваад эхийг нь адлаж болохгүй.

  4. 910 says:

    Ямар ч шулам шиг хадам эхийг тэнгэрийн дагина болгож болдог юмдаа.
    Хэрэв та чадахгүй бгаа бол та өөрөө тэнэг бас мал….

  5. ragus says:

    зөвөлгөө гэхээсээ илүү хэрүүлийн үг зааж өгсөн юм биш үү ккк. Хүүг ни хайрлаад эхийг нь үзэн ядаад л амьдраад байдаг зовлонтой хорвоо шүү. Эцсийн эцэст бүх зовлон би гэж өөрийгөө дээгүүр тавин бусдыг дорд үзэх үзэл, минийх гэж өөртөө хамаатуулж өөрийн болгох шуналын сэтгэл 2-с эхтэй билээ.

  6. Мохрожи1159 Женнифер Лопезын тоглосон My monster mother-in-law says:

    Хадмуудтайгаа, нөхөртэйгээ нэг өдөр нийлж байгаад Женнифер Лопезын тоглосон My monster mother-in-law киног үз.. Хэ хэ

  7. anu says:

    мал хадам эх
    амидралд мини ургэлж гай болно
    оорийнх н туслаад оролтсоод бгаа юм гэж ю ч бхгуй мортлоо юмнаас дутна гэж бхгуй
    новш хэзээ ч тэр ологчинд бууж огохгуй

  8. kitty says:

    яг зөв, зарим нэг тэнэг хадмууд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.