Би энэ жил 28 хүрсэн хүнтэй сууж хүүхэд гаргаагүй бүсгүй байнаа. Өөрийн тухай товчхон хэлвэл: надад миний харьцдаг таньдаг хүмүүс, танихгүй хүмүүс ч сайхан ханддаг. Нүдэнд дулаахан, даруухан гээд эмээ өвөө нар хүртэл охин шигээ санаж яриа өрнүүлэх дуртай байдаг. Харин одоо болтол 1-аараа байгаагийн шалтгаан нь амьдрал хэцүүхэн болсных. 7-8 н жилийн өмнө аавын минь бизнес дампуурч өрөнд ороод орон гэрээ зараад гэх мэт. Илүү нуршаад яахав.
Гаднаас минь хараад ийм амьдралтайг минь хэн ч гадарладаггүй л дээ. Бид гэр хороололын хүмүүс шиг харагддаггүй гадаад үзэмжиндээ их анхаардаг. Харамсалтай нь орлого маань идэж уух өмсөж зүүхээс хэтрэхгүй юм даа.
За тэгээд гол асуудал гэвэл би өдий наслахдаа 1 ч залууг ээж аавдаа танилцуулж байсангүй. Илүү дотносох хүсэлтэй байгааг нь мэдвэл шууд харьцаагаа тасалдаг. Би хайрыг зүрхээрээ биш толгойгоороо шийдээд сурчихжээ. Юу ч болвол болог гээд үнэнээ хэлчихвэл яаж хүлээж авах бол гэж бодсон 2 ч залуу байсан. Гэхдээ хэлж чадаагүй. хэцүүхэн амьдралтай хүмүүст хандаж байгаа хандлагыг нь хараад.
Жишээ нь эксэлтэй хүнийг харчаад ямбий уначаад энэ муу юу вэ нтр гэж хараахад нь яс минь хавталзаад л явчихна. Энэ байдлаасаа би маш их ичиж сэтгэлээр унадаг даа.
Би ааш муутай биш, хэрүүл хийж олон юм ярих дургүй, яавал энэ хүнийг ая таатай байлгах вэ, төвөг удахгүй юмсан гэж хичээж явдаг. Би өөрийгөө хүний сайн хань сайхан эхнэр ээж болж чадна гэдэгтээ эргэлздэггүй.
Гэтэл яагаад ийм азгүй байна вэ…
Миний нэрэлхүү, нэрээ боддог, хүн муу хэлчих вий гэж биеэ цэнэж явдаг л хэтрээд байх шиг байна. Төрөлхийн ийм занг яаж засах вэ. Найзууд минь ч манайхыг хаана байдгыг мэдэхгүй их нууцлаг хүн гэлцэнэ одоо бараг уулзахгүй болсон. Найз залуудтай байхдаа гэрээ ч зааж өгдөггүй хамаатны эгчийнхээ байрны гадаа хүргүүлээд явсных нь дараа микрондоо суугаад гэртээ харьдаг.
Амьдрал минь дээшилж баяжихгүй юмаа гэхэд дундаж давхаргад хамрагдан найз залуутай болчихоод ичиж зовохгүйгээр гэртээ дагуулж очих гэдэг одоо миний мөрөөдөл.
Ийм амьдрал үзээгүй хүмүүсийн хөх инээд нь хүрч байгаа байх. Гадуур явж байхад том том машинтай хүмүүс танилцая суучих гэнэ. Мөнгөтэй хөгшинтэй явж болох л байсан гэхдээ чадахгүй юм билээ. Аав ээж минь гомдоно байх гэж бодогдоод. Одоо эмэгтэй дүү минь бас над шиг л зовж байгааг нь би мэдэрдэг. Бид 2 адилхан болохоор.
Эрэгтэй эмэгтэй хамаагүй найзтай болохоор бүх юмаа ярих болно. би ярих дургүй учраас одоо бараг зожигорч байх шиг.
Залуусаа хүн чанартай дажгүй бүсгүй та нарт хэцүүхэн амьдралтай гэвэл та нар яаж хандах вэ? Хамт амьдрах хүсэл төрөх болов уу? эсвэл хэд унтчихаад хаячих уу? Бараг ар дахь амьдралыг нь давхар нуруун дээрээ үүрэх юм болно гээд холдох байх тээ!
51 Comments
би яаг чам шиг байсан ш дээ. байнга худлаа газар хүргүүлээл яваад өгөнгүүт нь гэрүүдээ алга болж өгнө. бүсгүй минь чи хүлээж л бай. гэхдээ бас зүтгээрэй. одоо би сайхан ханьтай хүүтэй сайхан л амьдарч байна да..
чамайг ойлгох чамтай л адил хүн гараад л ирнэ. хүн баян мөнгөтэй байж болно гэхдээ мөнгийг бүтээх зүтгэлтэй зорилготой ухаантаы л хүн чамд хэрэгтэй шүү
За тиймхэн юманд сэтгэлээр унаад яахав ээ хө. Өвчин зовлон тусаад явж чадахгүй нтр болчихсон биш. Тэр л зовлон бх. Байр сууц, унаа машин яахав дээ. Ажил амьдрал, бизнесээ зохицуулахаар л болно. Хаана амьдардгаа харин ч хэлэх л хэрэгтэй шд. Новшийн юмнууд тар нь танигдана. Хүн чанар, хайр нь мэдэгдэнэ. Битгий ГУНИГЛА
Энд бичсэн сэтгэгдэлүүдийг харахад их юм бодогдож урам орлоо.тэр тусмаа Эсүй үнэхээр сайхан бичсэн шүү.Би саяхан найз охинтой болсон удахгүй сууна одооноос түүнийгээ улам ихээр хайрлаж амьдарнаа.БАЯРЛАА.
Гэр хороололд амьдардаг гэхээр л хэн ч биш юм уу. Харин ч тэгж ярьвал гэр хорооллоос мисс хүртэл төрдөг юм шүү. Наад гажиг бодлоо хаясан нь дээр дээ. Амьдардаг орчноосоо ичих нь тэнэг хэрэг.
хи
миний үхтлээ хайралдаг охины гэр бүл маш их өртөи гэсэн би юу ч бододгүйэ чадал хүрвэл тусалж дэмжээд амидрахийг хичээдэг
Би 3 өрөө орон сууцанд амьдардаг. Харин манай нз охин монгол гэрт амьдардаг. Анх би хаана байдгын сонсоод ямар гэрт амьдардагын хараад юуч бодоогүй. Эд баялаг бол эд баялаг хүнээс илүү эрдэнэ гэж энэ хорвоод байхгүй байхаа. Үнэхээр хайртай бол хаана ч байсан надаа хамаа байхгүйэ. Надшиг хүнийг өмсөж зүүснээр биш хүн гэдэг утгаар нь хүлээж авдаг хүмүүс зөндөө байгөө. Санаа зоволтгүй тэр нууц Secret гээд номыг уншаад хэрэгжүүлээрэй. За амжилт.
битгий гутар аа. би ч бас чам шиг бүсгүй хүн.24 н настай.гэр хороололд амьдардардаг.үхэл хагацал өнчрөл,өр гээд чамгүй зовлон амссан.хүмүүс гэр хорооллын халтар хөдөөнийх л гээд л нэгнээ ад үзэх юм. надад зүрх сэтгэл, мэдлэг боловсрол, хүн чанар бүгд байна. харин надад тэр байр нь л байхгүй.хамгийн сайхан нь би яг одоо тэр хүн чанар сайхан сэтгэлийн хэмжүүр болоод байгаа байртай болохын төлөө хөдөлмөрлөж байна.миний зөв бодол хичээл зүтгэлийг минь амьдрал ивээнэ гэдэгт итгэдэг.бас нэг л өдөр хэн нэгэн сайхан сэтгэлтэй сайн залуутай учирах байх гэж хүлээгээд л ажиллаад л явж байна.байхгүйд бүү гутар, харин бий болгохын төлөө өөдрөгөөр зүтгэ.харин ч чи элэг бүтэн байгаагаараа баярлах хэрэгтэй.үхлээс илүү зовлон байдаггүй юм.амьдралд хэцүү зүйл олон тохиолддог ч сайн нь илүү их ирдэг.чамд сайн сайхныг хүсье.
hi.bvsgvi mini setgel sain bol zaya sain gedeg dee. unuudur chi ungu vzemj gadna turh yrij bna ene bol amidral bishee ger horoolol ch gutamshig bish.bid ertnees gert amidarch irsen ene bol aimshig bas gutral bish. gol ni hichee zvtge surch med. hudal helj hulgai hiihgvi hvn zalilahgvi eleg bvten amidral ene delhiin hamgiin ih baylag shvv dee. ter chnii helj bgaa bayan gej hen vm bee hen 1niig ali esvel turuus mungu idsen amar hilbaraar mungu olson hvmvvs ni busdiiig huurch golj shilj muu muuhaig vvsgedeg. getel chni vneneer hudulmurluj zvtgej baylagiig bvtesen hvmvvs hezee ch umnuh ve bas hvnig vgvisgej hardagggvi vmaa. manaih dundaj ail aav eej egch dvv nar mini bi bas ene amidraldaa hairtai jargaltai saihan bdag . derged bgaa az jargalaa l meder …..
Энэ өдрийн мэнд хургэе!
Бүсгүй чиний бичсэн захидалийг уншлаа.Зөв амдрах гэж хичээж байгаад чин баяр хүргэх ёстой болов уу.Бас нэг хөгшин хүний өвөрт орж хялбар замаар амдралаа авж явах зам сонгоогүйд бас талархууштай санагдаж бна.Хүний амдралд зондоо л бэрхшээл тохиолддог шүү дээ энэ бүхэнд шантрахгүй явж чадвал хэзээ нэг өдөр аз тохиож амдрал чин жигдэрээд ирнэ. тэр болтол шантралгүй сэтгэлээр уналгүй яваарай.Гэр хороололд амдардаг гээд хүн биш гэсэн үг бишүү дээ.Амдрал мэддэг ухаалаг ноён нуруутай залуучууд чамтай адил сэтгэл хүцэлтэй бүсгүйчүүдийг алдахийг хүсэхгүй бхаа.
Ид залуу насан дээрээ явж байгаа бусгүйд урд чин гэгээтэй зам хүлээж бгаа гэдэгт эргэлзэхгүй бна.
Амжилт хүсий!
Эсүй сайхан бичжээ. сайн хань ч бурхны бэлэг шүү
эрчүүд яг үнэндээ худлаа шдэ. миний хуучин нөхөр анх суухдаа хайр сэтгэл л байвал бусад нь болноо ойлгож байна гээд л байсан. яваандаа ар гэрийн минь талаар элдэв зүйл хэлж доромжилдог, дээрэлхээд зэс нь цухуйж эхэлсэн. одоо бол салсан.
хичнээн сайн хань байгаад ар гэрийн байдлаасаа болж зовдог юм билээ.
чамд гэж хэлэхэд анх хэлсэн үгэнд итгэх хэрэггүй. өөрөө амьдралаа дээшлүүлэх чадал хүрэхгүй байгаа бол гадаад гар.
энд хүнд ад үзэгдэж байхаар ажил хийж ганцаараа амьдрахгүй юу.
би 5 н жилийн өмнө энэ бүхнийг болохыг мэдсэн бол тэр гайтай сууж хүүхэд гаргахгүйгээр түрүүнд хэлсэн шигээ амьдрах байсан. сайн бодоорой…
Амьдрал баян шүү, сэтгэл санаагаар бүү уна, би ч гэсэн амьдралд хөлөө олтлоо их зүдэрсээн, одоо дунджаас дээгүүр амьдарч байна. надтай танилзая гэвэл тэмүүлэн.содном(эт)яхүү.ком шүү
Нэг хүн чамтай хэд хэдэн удаа унтчаад амьдралийг чинь мэдчээд хаячихсан юм байна даа тээ тэгээд чи ийм их айдаг болчиж гэхдээ болно доо болно … :))
hi chi bid 2 yg adilhan amidraltai ym manai aav ch gesen dampurad eej aav 2 salj bi eej duu 2toigoo ger horoolold amidardag bolson oyutan bolood tulburuu hiih gej zun l guidar yvdag baisan az bolhod bi gadaad helende ih sain bolhoor ajil olddog bailaa teged olon ch zaluu namaig erguuldeg baij de bi bas l icheed hentei neeh dotno boldoggui bailaa 1 udaa taxidad gertee harisin tegsen taxini jolooch namaig chin ymar ger horoolold amidarmaargui ohin be gej bilee ha ha ha mini naiz nuhur surguuliihan namaig bugd l ih bayan ailiin ohin gej boddog baisan ym namaig baga baihad manaih dajgui mungutei ail baisan l da mini egch europd surdag manai aav companytai za teged buh ym l saihan baisan ym teged 2 kurstee neg zaluutai taniltsaad uerhej ehelsen uerheed 1 jiliin daraa bi geree zaaj ugsun mini az bolhor naiz zaluu min ih saihan setgeltei sain zaluu baisan teged uerheseer baigad bid 2 suusan da medeejin hereg amar baigaaguie nuhuriin maan geriihen durtai baigaagui gehde yu ch heleegui odoo bol bid 2 saihan l amidarch baina uursduu bairtai bolson odoo harin udahgui eejdee bair avch ugnu gej bodoj baigaa egch min eupordo uldej tende huntei suusan bid 2 niileed bair avna gej bodoj baigaa nadad iim ih az jargaliid medruuldeg nuhurtee ih bayarlaj bas hairlaj yvdag chi setgeleer bitgii unaa neg l udur chamaig oilgoh saihan setgeltei sain zaluu taarna harin terneesee bitgii ymaa nuugaarai chamd az jargal husei sanaj yvad butne shuu
ene deerh setgegdluudiig unshaad bhad neg l zaluuu ehner ni tm bsn hurguuldeggui bsn ntr gj bichij harin busad zaluuchuudiin huwid nad shig amidralaar buten 1 jil nuuj ywchaad neg l udur pal hiitel heleed tawichihwal ta nar yaj huleej awah we setgegdlee uldeetsgeegeerei zaluusaa
чамд энэ одрийн мэнд! чи бгаа байдлааса ичиx хэрэггүй энэ чини амидрал ш дээ..чиний монготэй хунтэй яваагуй гэдэг чини надаа таалагдлаа МГЛ охид мини бугд чам шиг бгайсай!би огт гэрлэж бгаагуй 1 биү залуу л даа 30 гарчиxсан болохоор одоо гэр булийн асуудалд иx санаа зовдог болсон гэx уу дээ.надад яг чам шиг амидралийг ойлгодог ухаантай бусгуй таалагддаг умаа.Бэрхшээл буxний цаана бэлэг байдаг ум шуу бусгуй мини…надтай холбогдохийг хусвэл тогсоод007@яахоо.ком шуу..
Би эрэгтэй, эхнэргүй, 31-тэй, чиний энэ үг их таалагдлаа /Би өөрийгөө хүний сайн хань сайхан эхнэр ээж болж чадна гэдэгтээ эргэлздэггүй./би ч бас ингэж боддог сайн нөхөр байж чадна гэж, гол нь итгэл, хэрвээ итгэвэл 98610004
hi chi bid 2iin amidral tustein bn da
husvel taniltsay_55@yahoo.comruu zaxia bicheereii
minii bodloor bol bi ch bas yalgaagui ger horoolold l bdg, gehdee teruund bol bi neeh shanaldaggui, ach holbogdol ogohiig ch husdeggui, eej aaw, egch ah duus mini eleg buten eruul enh bgaagaaraa harin ch baharhadag shuu, zaluu hunii huvid MEDEHIIG HUSEHGUI, MEDEHGUI, HUSEL MOROODOLGUI, CHADAHGUI bhaas l aih heregtei gej boddog doo oor aih ym yu ch bhgui.
chinii huvid anhnaasaa l buh ymaa elen dalangui yarij helj bh heregtei ym shig bn
Залуу бүсгүй чи дэмий юманд санаа зовж байна. Хайртай хайрлаж байгаа хүнээсээ анхнаасаа л нээлттэй хартцаж сур. Хүн нуух нууцгүй байх тусмаа сайхан байдаг юм.
Манай хадмынх танайх шиг гэр хороололд, гэрт амьдардаг. Айлын хашаа хөлсөлж амьдардаг. Хадам аав өнгөрөөд хөдөөнөөс нүүж орж ирээд байр сууриа сайн олж чадаагүй л байна. Ядуу хүн гэхээр л арчаагүй залхуугаасаа болдоггүй юм билээ. Хувь заяаны эрхээр, зарим нэг шалтгаанаас болоод ядуу яваа хүмүүс гэвэл манай хадмынх. Хадам ээж маань мундаг хөдөлмөрч хүн, нэг ч хором зүгээр суудаггүй. Өөрөө сайхан хүн шигээ охидуудаа ч эмэгтэй хүний сайхан чанар бүхнийг шингээсэн маш зөв хүмүүс болгож хүмүүжүүлсэн. Манай эхнэр анх надтай танилцахдаа ерөөсөө хүргүүлдэггүй байж билээ. Би их гайхдаг байсан. Гаднаас нь харахад тийм ядуу амьдралтай гэж огт мэдэгддэггүй байж билээ. Би тэднийд ороод жинхэнэ аз жаргалыг мэдэрсэн. Хэдий ядуу ч хичнээн сайхан халуун дулаан гэр бүл байсан гээч.
чиний бичсэн жишээ монгол орний ялзрал идээ буглаа арчаагуй бух л зуйлийг багтаасан байна. хумийс ийм арчаагуй хунийг хун гэдэг утгаар ни биш хогийн юмдаа. миний дуу али болох боловсролдоо анхаараад зов явж байхад сайн хун таарна даа. Амжилт.
Бид нар яагаад хүмүүсээс нууж ингэж яваад байгаан бэ гэхээр хүмүүс өөрсдөө гэр хороолол гэхээр л аймар халтар арчаагүй юм нар байдаг гээд ойлголт төрсөн байдаг тэгээд сүүлийн үеийн эрэгтэй эмэгтэйчүүд ар гэрийн амьдрал аймар хардаг болжээ. Тэрнээс болоод ингэж нууж амьдархад л хүрч байгаан шдээ
битгий элдэв юм бодож сэтгэлээ бүү зоводоо, хүн хувь тавилангаараа амьдардаг гэж боддог. Чиний хань болох хүн 1-л өдөр гараад ирнэ.
надад бас тийм юм тохиолдож байж билээ. хүүхэд байж дээ 17- той л бсн, манайд очно гээд бдг би юу ч бодолгүй гэртээ оруулаад цай, хоол болоод гарлаа, харин дараанаас нь жинхэнэ олон ангит кино эхэлсэн дээ, өөрөөр хэлбэл надаар даажигнаж, тохуурхаж, тоглосон юм да. Би тэр хүнтэй суугаагүй,,, Өөрийн суусан хүнээ гэртээ оруулсан, харин тэр хүн миний гэр, гэр бүлтэй суугаагүйь надтай сууя гэж бодсон бсн учраас бид 2 суусан юмда.хамгийн гол нь би төрсөн гэрээ хэзээ ч ядуу дорд гэж бодож байгаагүй, бодохийг ч хүсдэггүй,
чамд зөвлөхөд өөрийн зүс царай, оюун ухаан, байгаа байдалдаа сэтгэл хангалуун бай. Чи бас өөрийгөө, байгаа байдлаа мэдэрдэг юм шиг байна,хэтрүүлбэл өөрөө л хохирно шүү,чамайг сайхан амьдрал хүлээж байгаа гэдэгт би итгэж байна.
Чиний захиаг уншсан чинь Манай нөхөр санагдаж байна Би яаахав дээ айлын дунд манайх их боломж-н амьдралтай тэгээд багадаа би гэр хороолол руу ч явж үзээгүй үнэн шүү хэ хэ Тэгээд тэнд амьдардаг хүмүүсийг зурагтаар л хардаг байлаа Хотын төвд сургууль байдаг хотын төвөөс огт гарч үзээгүй болохоор шүү дээ хөдөө ч явж үзээгүй амьтан 10 жилээ төгсөөд Гадагшаа сургууль ирээд Тэр үедээ л хамгийн мундаг сургуульд нэлээд толгойтой гэсэн залуутай танилцаж үерхэж явсаар байгаад дотносоод суусан даа Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд Гэр хороололын хүмүүс их ажилсаг эртэч амьдралын хар ухаан ихтэй юм билээ Мань мэт шиг залхуу унтамхай бэлэн юман дээр өссөн хүмүүст бол түшигтэй халамжтай уужуу ухаантай санагдсан. Манай хүн Шувуун фабрикийн орчимд өссөн гэсэн 10 жилд байхдаа ангидаа хамгийн ядуу хүүхэд гээд их хүүхэд дээрлэхэж зодож шоолдог бсан гэсээн Надад их ярьдаг л даа Манай хүн хичээлдээ их сайн бсан тулдаа Гадагшаа тэтгэлэгээр сургуульд явсан юм билээ Эхлээд хэдэн жил сургуульд байхад Монгол оюутнууд хүртэл тоодоггүй бас дээрлэх шинжтэй харьцдаг байсан гэсэн Тэгээд хичээлээ улам сайн хийж үргэлжлүүлж нэлээд нэр хүндтэй сургуульд ороод хажуугаар нь ажил хийгээд 2 дүүгээ 2 ч өөр улсад сургууль оруулсан. Өглөө үүрээр 5 цаг гээд пицца зөөгөөд өглөө лекцэндээ гүйгээд тэгээд орой бас хоолны газар ажилладаг бсан гэсэн. Тэгээд хүүхэн охин эргүүлэх завгүй. Одоо энэ хавийхан манай хүнийг мундаг эрдэмтэй доовтор гээд л хүндлээд хөл алдаад сүйд майд хэ хэ Гол нь юу вэ гэхээр чи өөрөө хичээгээд зүтгээд үзээч Би ханьдаа хайртай манай хүн өөрөө их ядуу хүнд орчинд өссөн болоод тэр үү ядуу ядарсан хүүхдүүд маш их тусалдаг их нимгэн сэтгэлтэй Саяхан бид 2 Монголд хүүхдүүдээ дагуулаад очсон юм Тэгээд энд сураад буцсан хэдэн залуустай уулзалдаж рестороранд хоол идээд сууж бхад нэг хүүхэд бохь зараад орж ирэв Хүмүүсээс асуугаад л хөөрхий Тэгээд Манай хүний хажууд сууж бсан нэг залуу тэр хүүхэд рүү зайл гээд л аймар орилоод Тэр залуугийн аав нь их том ажил хийдэг нэлээд өндөр боловсролтой сэхээтэн айлын хүүхэд л дээ Тэгээд Монголд нэлээд өндөр газар алба хашдаг Гэтэл бид нар бүгд гайхаад л Тэр хүүхэдтэй их муухай харьцсан Гэтэл миний хань Нөгөө залууг болиулаад тэр хүүхдийг аваад гарсан Гэтэл нөгөө залуу жоохон согтуу байсан Тэгээд Нийгмийн муу сайн хог шаарууд Муу сайн заваан гэр хороололынхон гээд чарлаад байсан Тэр үер Манай хүн ороодс ирсэн тэгээд удалгүй бид нар гэр лүүгээ харих үед би нөхрөөсөө нөгөө хүүхэд хаачсан гэж асуухад юу ч дуугараагүй Дараа нь гэртээ орж ирээд унтах гээд байж байтал нөхрийнхөө хувцасыг өлгөөд янзалж байтал пальтоны кармаанаас нь баахан боодол бохьнууд гараад ирсэн хэ хэ Тэр үед би нулимас унагасан юм Манай хүн усанд орчоод гарч ирээд Миний гар дахь Боодол бохь-г хараад инээгээд л бсан Бид 2 Монголд хэсэг байх хугацаандаа нөгөө боодол бохио өдөр бүр зажилж дуусгасан даа. Залуустаа хандаж хэлэхэд хүмүүсийн өссөн орчиноор дүгнэж доромжлож хэлэх нь тэнэг хэрэг шүү Бас хүүхнүүдэд хэлэхэд хүмүүсийн гадаад төрх мөнгө цаас боловсролд нь болоод хөл алдаваа Би одоо дээрийн тэр залууг хааяа бодоод Авгайг нь өрөвдөөд байдаг юм Тэр жоохон хүүхдэд тийм зан гаргасан юм чинь Өөдтэй залуу бишээ. Захидалын эзэнд хандаж хэлэхэд чи өөрөө зөв бодолтой ухаантай амьдар Бас ажилсаг хичээнгүй нийтэч Бусдын хайр хүндэлийг хүлээж чадвал Манай нөхөр шиг хэн ч чамайг гэр хороололын гэж хэлж зүрхэлэхгүй Хүмүүс шаваад л тойроод л байна Манай гэрээр өдөрт энд байдаг оюутнууд хир их ирдэг гэж бодно Ахаа эгчээ гээд л гүйгээд ирнэ Хүн сайн сайхан явах нь хүний сэтгэлтэй холбоотой шүү Үргэлж сайхан санаж бусдыг хайрлаж явбал чамд үнэхээр сайн хань таарна шүү Гэр хороололынх гэхээр яадаг юм Монголчууд яс юман дээр Бүгд л гэрт өсч гал түлж хоол иддэг бсан шүү Мань мэтийн цагаан гартай хүмүүст сайн хань ижил ольё гэж бодвол энэ хавиас хайх хэрэгтэй хэ хэ Ажилтай төрөлтэй амьдарлын ухаантай гээд аваад суух залуус бий гэж бодож байна
манайх бас гэр хороололд. би нэг гадаадад ажиллаж байгаад ирсэн залуутай найзалдаг бйасан. боолын хөдөлмөр эрхэлж байгаад ирсн хэрнээ их л баярхуу. би тэгээд тэр занг нь тэвчилгүй салсан. одоо мана нөхөр бид 2-ийн ар гэр яг адилхан. гэхдээ амар байдгийн. бид 2ийн ажил өөрсдийгөө бас хүүгээ болгочихно. тусдаа гарчихсан. худлаа жоохон мөнгөний бараа харсан юмнууд бол ядуу зүдүүгээр нь дуудаад шал дэмий.
Сайн уу? энэ өдрийн мэндийг хүргэе. Хүнд муугаа үзүүлэхгүй гэдэг чинь сайн зан чанар шүү дээ. гэхдээ сэтгэл нийлсэн хүнтэйгээ ний нуугүй байхад гэмгүй шүү. Би хөдөө төрж өссөн одоо хотод гэр хороололд амьдардаг. Гэхдээ гэр хороололд амьдардаг гэж хэзээ ч ичиж байгаагүй. Харин худал хэлэх хулгай хйихийг үзэж чаддагүй юмаа. миний яахуу айд-г эдд хийгээрэй. Сайхан танилцъя. dotno_2011@yahoo.com
чи бид 2 нээрээ адилхан юм аа, би бас миний амидралыг мэдчихвэл энэ хүн яваад өгнө тэгээд би араас ни шаналж хоцорно гээд хүнтэй танилцахгүй явдаг байлаа тэгээд эцэст ни залуу насаа хий дэмий ажиллаж өнгөрүүлсэн юм даа одоо надад нөхөр хүүхдээс бусад ни бүгд байгаа, саяхан би цэвэршчихсэн одоо хүүхэд гэж мөрөөдөлтгүй ч болсон до дүү мин миний бодлоор чи бас хүн их голдог байж магадгүй юм шигээ хүнийг өнөөдрөөр ни харж болдоггүй юм байна лэ
Чи ичиж зовох хэрэггүй ээ, бардам бай, урдахаа сайн хий. хүмүүсээс дөлөөд яваад байвал чи хүний тарийг таньж чадахгүй шүү дээ, тэгээд юу чинь ч өөрчлөгдөхгүй. Хэлдэгээ хэлээд ойлгуулаад тарийг нь таниад цаашаа хурдан урагшил.
Hi eniig unshsan chini minii baga nas sanaand orchloo kkk, manaih ger horoolold bgaagui ch arai mia bairand amidardag bsn l daa, balkongui busdiig boduul arai himd geh ymuu, gehdee aaw eej 2 maani minii bolowsrold ih anhaarch dandaa bayachuudiin huuhduud surdag angid oruulj bsn ym, tegeed bi bas geree ih nuudag bj bilee, terendee ih emzegledeg. buur negdugeer angiasaa l tegj ichij ywdag bsn, huuhed bolhoor argahui biz, tehdee ooroo hicheewel huniig huwi zayaa ih hardag ym bilee, 9r angid oroh jilee bi ooroo zar harj bgaad neg ayagui goyo bair himdhaan zoruu ogood solih aztai tohioldol bgaag haraad bi ooroo utsaar yriad aawiig hucheer shahuu araas ni tulhseer daguulj ochij bilee/ter ved aaw eej hoyort heden tog bgaag bi medej bsn/ odoo bodohod ih huurhun kkk, tegeed shine bairandaa orood ymar setgel hangaluun bsn geech, bi ter bairand amidardag gj am bardam helne. oyuutan bolood ch namaig az iweesen aaw eejee oroltsuulahgui ooroo bairtai bolson, odoo namaig geriinhen maani bairnii tengertei gedeg ym.hehe bair awah ymuu solih bolhooroo namaig daguulj ywna, teheer yaagaad ch ym ih goyo butdeg kkkk Chi hicheewel chamd az tohioh bhaa, gudluck
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг биз дээ. Тэгээд дээрээс нь чи 28 нас хүрчихээд одоо хүртэл амьдралаасаа ичээд яваа чинь сонин санагдлаа. би 18тай байхдаа л ичдэг байлаа. Өдий насанд хүрчихээд амьдралыг байр, машин, мөнгөтэй зүйрлэхээргүй баян гэдгийг ойлгоогүй яваа юм уу. Дээр нэг залуугийн хэлсэнчлэн хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй ажиллаад л байхад болно доо.
хүн хүн өөр байх лдаа. Нэг юм санаанд орчлоо.Би нэг залуутай найзалдаг бас тэр миний нөхөр болно гэж ярьдаг блаа. заа тэгээд бидний амьдрал яг адилхан ядуу ч биш баян ч биш.Би тэрнийг эцэг ахтэйгээ танилцуулаал бүх юм сайхан байсын. Тэгтэл манай хүн жилийн дараа өөр охинд сайн гэдгээ хэлж тэр ч байтугай тэр охин нь жирэмсэн гээд л алга боллоо. Үнэн хэрэг дээрээ мань хүн тэр охины амьдрал аав ээжийх нь нийгэмд эзлэх байр суурьнаас нь болсын бна лээ. Би ч гуньж гутарч байж бгаад яадгийн энэнээс дээр амьдрана даа гэж бодоод 7 хон хоногийн визтэй гадаад руу гарч билээ.надаа энд ирээд хоосон хонох ч үе бсаан. Гэвч би намайг мөнгөөр хэмжээд байгаан бол тэрнээс чинь илүү баян болоод өгье гээдл ажиллаж эхэлсэн. Гэхдээ би энд ирээд заяаныхаа ханьтай учирсаан миний хань сайхан сэтгэлийн туйл жирийн нэг Монгол залуу. Миний амьдралыг мэддэг намайг хайрладаг.Одоо бол би боддог Бурхан надаа их хайртай юмаа муу хүнээс салгаад заяаны минь ханьтай учруулдаг.Харин тэр залуу яасан бэ гэвэл эхнэр нь гуйлгачин түүлэгчнээр нь дуудаад хөөгөөд гаргасан гэсээн үйлийн үр гэж энэ л байх.Тийм болохоор чи хүнээ сайн таньж байж 1,2 жил харж найзалж сонголтоо хийж байж гэртээ оруулаарай!Амьдралын төлөө гэсэн чин хүсэлтэй залуус манайд их олон байдаг шүү дээ.амжилт
чамд юу бна туугээрээ л баян гэдэг уг байдийм даа,оорт байгаа баялгаа алдсан xойноо ямар тэнэг байснаа ойлгоно доо,аав ээж дуу чиний зан ааш зус царай залуу сайxан нас энэ бугдээ чи зараад монгоор ни хаус-д амидраад гоё найз залуутай бол гэвэл болоx уу? ямар тэнэг юманд санаа зовж явдаг бн,ганцxан амидралд ийм юманд санаа зовж яваxийн оронд оорийнxоо боловсролд анxаар,xунтэй танилцаад жирийн сайxан найзууд болоод гэртээ xургуулээд ямар амидралтайгаа ядаж узуулчиxэж бxгуй ю,тэгээд тэр xумууст баян найз оxин xэрэгтэй бол салаад явна л биз,xарин тэр xумууст чи чуxал бол чамайг ядуу байлаа ч чамайг л сонгоно биз дэ,заавал найз залуу гэxгүй найз оxидуудтай бол оорийгоо нээлттэй байлга,оор олон зуйлийг мэдэж сур ,монго xийx арга санаа бодож ол,аав чини дампуурсан бж бно,чи баяжиж бно ш дээ,гэxдээ ганцxан монгийг амидрал-н утгаа битгий болгоорой,амидрал тэгш биш,xэзээ нэгэн цагт чи баян болоод сайxан найз залуутай болсон ч гэсэн ямар нэг зуйл дутуу л бx бно,цаг xугацааг гиюурч биш сурч мэдэж онгороогээрэй миний дуу,амжилт xусе
Ene ch unen shuu. Bi ch bas neg ch zaluug gertee daguulj ochij uzeegvi. Gehdee odoo buh zuil ard hotsorch dee. Bi lab dahij ter amidralruu butsaj ochihgvi. Bi buur yag cham shig bsan hen ch namaig harsan yaduu ailiin ohin geheergvi biye abch yabdag blaa. Hezee negen tsagt chamaig jinhene chamaig uuruur chin hairlah hun garch irnee.Gehdee temtseh heregtei shuu. Amidrald buu buuj ug. Za amjilt husiye busgvi mini.
snuu chamd ene udriin mend hurgey chamd gj brag tand gh hregtei bsn bh hehe bi 18 nastai oyutan l daa.odoogoor gadaadad amidardag yumaa.nz banditaigaa uyerheed jil bolj bn.tgd uuriin chin bga bdal bid 2iin brag l adil yumaa.mnaig ch bs ger horoolold amidardag.eej aaw 2 maani zah deer naimaa hiideg.ah egch nar maani amidral zohiogood tusdaa garsan.neg ni huntei suuj huuhed gargan mngoldoo harin nuguuh ni gadaadad amidardag yumaa.yer ni bol mnai amidral tiim ch muu bsihee.eej aaw 2 maani ch blomjiin oldog udurtuu dood tal ni 30aad myangiig law tsewer oldog yum.tgd neg ih urj busniulaad bh hungui bid 3 l 3n amaa tejedeg tgheer mungu bol hangalttai hurgdeg.deer ni bi ch husseneeree mungutei bj chddag.huwtsas unaa hool zugaa tsengel geed buh l zuild eej aaw 2 mani hangalttai mungu uguud bj chddag.hamgiin gol asuudal yund bn we gheer ger horoolold amidardag eej aaw 2 mani tmhen ajil hiideg gdgt l bg yuma.tgd bi anhnaasaa l nz bandidaa unenee helj chdaaguie ter maani nmaig neg bayn ailiin erh ohin l gj oilgodog bh ghd bi tgj hudla helsen yum bish shuu.ter l uuruu mi bga bdlaas tgd oilgochihson yumaa uchir ni bi gadnaasaa harhad ger horoolold amidardag gj hezee ch hargdku tsewerhen huwtsasladag deer ni bs mungu ch gaigu ywdagtai holbootoi.tgd neg ih udalgui salchna gj bdoj bsndaa ch ter uu ym bdolgui amidardag gazraa hudlaa helchihsen tgsen tgd sal chdalgui ywsaar iim udaan hugatsaa ungurchihjee.tgd deer ni tuundee hairtai bolchison bdg.ghd daanch bid 2t ymar ch urgeljlel bhku uchir ni bi hudal helsneesee bolood salah YOSTOI uchir.ygad unenee helchihej bolku gj uu uchir ni bi bol bardam hun hzee ch tuund ene buhen hudlaa manaih iim gazar amidardag eej aaw mani har zah deer naimaa hiideg ene mnai ger gd zaah zorig algadaa.ghd ug ni tedniih bairand l amidardag ghees iluurheh zuil unendee bhku.eej aaw ni ch mungu sn oldoggui.tsalingii ni asuusiimu gj uu gu dee hehe zugeer l nz bandiin mani bg bdlaas hargddag yum.huuheddee udriin hoolnii mungu ch ugchihgui humuus yaj l sn mungu oldog bw gjdee.tgd udii hurtel uyerhej irehdee bi l tuuniig daasaar irsen.kino,hoo,uzwer uilchilgee gd l.ter buu hel tursun udruur ni hurtel.tuuneesee holdoj gadaadad ireed 3 sar bolj bn.az bolj end ireed hurdan martagdaj bnaa.ochood neg ih shanalalgui salnaa gj naidaj bn.harin daraagiin udaad hen negntei uyerhehdee hamgiin turuund buh unenee helne dotnoshoosoo umnu tgd l yaj huleej awah esehees ni tsaashdiin zuil shaltgaalnada.uurt chin amjilt husye.buu gutraarai.amidral bidend mash olon zowlon ugdug ch ard ni harin tum buman jargal nuuj bdg
сэтгэлээр бүү унаа ахийн дүү ах ни 2007 онд шинэ гэр бүлд төрөөс өгдөг 500 000 төгрөгөө аваад найз бүсгүйтэйгээ толгойтот айлийн жижигхэн галладаг байшин хөлсөлөөд тусдаа гарч байсан.тэрнээс өмнө хайлаастийн 17-ийн тэнд байдаг түлээний зах дээр мод хагалж хоногийн хоолний мөнгө олохоос эхэлүүлээд юм юм л үзсэн дө гэж…. болно доо болно гээд сайхан дуу бна шүү дээ тэр караокэдчин гэдэг шиг кккк одоо аймаар сахилгагүй 1 залуутай 3 өрөө байртай унаатай жижигхэээээээн ..бизнэстэй болсон амидрал баян шүү хулгай хийж худал хэлэхгүйгээр зугээр л ажила… ажилаа зөв хувиарла… чамайг зөв бодолтой байвал бурхан ч байн уу чиний заяа төөрөг ч байн уу чамд хачин сайхан эр хүнийг хангалуун амидралтай хамт өгөх болно …чамайг амжилт аз жаргал сайхан хайр ивээх болтугай ….Зарим тохиолдолд бурханаас ч илүү зөв бодолтой яваарай….
санаа зовох хэрэггүй ээ бүүр болкуу бол ядуу нөхөртэй болооч
eheh yu we neeren. mungugui yaduu ch gesen hairandaa jargaltai bj boldiim bna leeshde biy biyende tushig tulguur em bolood l. ymar hamaa bna aa bolj magadgui gesen zaluusiig gertee awchiraldaa tegeed l hen n hen be n medegdene. chinii yaduug harchad haritsaanda uurchilulut oruulj bga hund chi yund n naidaj itgene gesen ugii hel amnii bai bolno daraa n
чи уундээ ууруу л шаналаад бн
юм болгон сайхан бдагуй ч сайхан ирээдүй хусэж наад зовлонгоо давж гар
унгу мунгу харсантай бни биш сэтгэл нтр харсантай ни найзлуул ядин
гэхдээ чи ууруу л тансаг амидралаа босгохгуй бол наса туршдаа л энэ айдас зовлонтойго амидрана
harj bn uu end cham shig amidraltai olon hvn bgaa bizdee. yund n tegej setgeleer unadiin. uchir zvggvi bi yduu gehgvigeer bi yduu amidral medne gehdee nadad teriig sorj garah chadwar bn gedgee ter hvnd medvvleh heregtei. tegeed ch chi ooroo bayn zaluu haigaad bgaan bishvv. adilhan amidral medeh hvn bwal ilvv hani bolno doo ug n ….
чи л хүнээ зөв олж чадахгүй байхгүй юу даа…амьдрал мэддэг юмны цаад наад учир ялгах хүмүүс бол хүний ар гэр байр сууц харахгүй…хайгаад бай хайгаад бай. сайн хүн олдож л таараа
би найз залуугаа гэртээ дагуулаад л очсон.. ээж аав мини баярлаад л ..гэтэл удалгүй зангаа хувиргасан.. тэр бид 2 адилхан л амьдралтай байсан гэхдээ тэр баян айлын хүргэн болохыг хүссэн ..би түүнийг дагаад хаана ч амьдарсан чадах байлаа ..залуу хүмүүс өөрсдөө бүгдийг бүтээнэ гэж боддог байсан..зөндөө уйлсан харамссан харин одоо би түүнийг эрт таньсандаа л баярладаг..
харин ч тийм эксэл харчаад ингэж дэмийрдэг залуусаас хол байгаа ни миний хувид зув гэж бодож бнаа. амидралаа гэж…
Чи битгий сэтгэлээр унаа. Би чам шиг бдалтай байж узсэн Чамаас ч долоон доор бсан бж магад. Гэхдээ хун дотроо зув бодолтой сайн сайхнийг хусэж мороодож амидарвал тэр чини аяндаа биелэнэ. Би 10 гаруй жил оорийнхоо ар гэрийн амидралийг хунд мэдэгдүүлэхгүй гэж их хичээж ирсэн монгоний болоод гэр булийн таагуй уур амисгал гээд олон л зуйл тохиолдож бсан гэхдээ ургэлж би оортоо итгэл гэрэл гэгээ бгаа гэдгийг итгуулж мэдрүүүлж ирсэн. Уундээ ч хурж л явна. Одоо би эхнэр хуухэдтэй оорийн гэсэн жижиг ч гэсэн орон байртай болсон. Яг унэнийг хэлхэд сайн хумуус бгаа чамайг ойлгоод хамт бх хун бол олдоно. Гэхдээ тээр садаа болох зуйл тэрнээс чини хэд дахин илуу тохиолдоно. Гэхдээ битгий сэтгэлээр унаарай. Амжилт
Байгаа юмандаа сэтгэл хангалуун амьдрач сураачээ, заавал хүн бүхэн баян байх албагүй,
заавал аян залуутай ч суух албагүй ш дээ, зиндаагаараа сэтгэлдээ нийлсэн залуутайгаа суугаад гэртээ нүүр бардам дагуулж очоод амьдраад явж яагаад болохгүй гэж…?
zugere nzaa…uuriguu itgel zorigtoi avch yvj bai…uuriguu bitgii bayan ailiin tanhai huuhedtei adilhdaj gutarch yav…aav eejihee buyan d haluurch bga huuhduudiin jargal nasnii jargal bishi gej naid…ymr zaluutai taniltssan ch bi yaduu amidraltai ger horoolol d amidardag gej shuud unnee helj bai.zugeer.ichih yum alag.hun hunii amidral uur bdag.,..zaaval bayan hun goyo gesen yum hezee ch bhgui.harin ugeegu ard tumun l hamgaas goyo bdag..minii nz sethel saitai hun saitai l yum bol cham hamgiin sain zaluuchuudiin hen neg ni chamd hairaa yuulj nasaar chin jargaah bolno.amjilt,,,minii yarisan buh ugnuud unen ug shuu.utgeltei yavaarai.
Xүн болгон өөр штэ!
би нз залуудаа анxнаасаа гэрээ зааж угуугуй гэртээ оруулxаас иx ичээд нзуудаа ч оруулж бгагуй.xарин нэг удаа зориглоод бугдийнэ гэртээ оруулж бсн манайx гэр xороолол биш ч гэлээ буур xуучний xун xарxад аймаар орчинтой бс дотроо нийтийн байр л даа гантсxан жижиг уруунд амидардаг бсн юм.найзууд намайг урувдууд бгач юм шэг xаритсдаг болсон аргагуйлдээ уурсдуу хоусэнд амидардаг xумуус xарин найз залуу маани юм xэлэгүй урднийx шэгээ л xаритсаж бгд бид 2 одоо xууxэдтэй нуxрийндуу амидарж бга.xарин саыxнаас л гэр орний талаар жооxон эүгүй угнууд xаяx болсон.яг унэн xайр сэтгэл бол гэр орон xамагуй гж бодсон ч xун xуүйрдаг бололтой.ыр н анxнаасаа л унэнэ xэлээд нээлттэй бсн н xунийг сайн таниxад чин тусална даа яг сэтгэл xардаг xумуус иx олон ш д.за амжилт аз жаргал xусэы.зоригтой бгарай
бусгуй чи мэссэнжэр хаягаа улдээгээрэй чамд хэлэх зуйл байна
ХАМГИЙН ГОЛ ЗҮЙЛ СЭТГЭЛДЭЭ Л БАЙДАГ ХАЙРЛАХ ЭНҮҮХЭНИЙГ ҮЛ ТООХ САЙХАН СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУС ЗӨНДӨӨ БИЙ БҮҮ СЭТГЭЛЭЭР УНА ӨӨДРӨГ БАЙ ӨӨРИЙГӨӨ ЗАВГҮЙ БАЙЛГА