Заримдаа салсан хосууд буцаад нийлэхээр болдог. Тэгвэл шинээр бүхнийг эхэлж болдог гэж үү? Кино зохиол дээр дурлалт хосууд салсан ч гэсэн буцаад нийлдэг үзэгдэл гардаг шүү дээ. Үүний нэгэн адил энэхүү үзэгдэл нь бодит амьдрал дээр ч хүртэл гардаг.
Мэдээж хэрэг энэ нь янз бүрийн шалтгаантай байдаг. Хосууд хэдийгээр хоёр тийшээ болсон ч гэсэн тэдний хамтдаа өнгөрүүлсэн хугацаа багагүй билээ. Яг л төрсөн ах дүүс шиг ээнэгшин, хоёр биендээ дассан байдаг гэж хэлж болно.
Салалт гэдэг тийм ч амар зүйл биш. Заримдаа эрчүүд “Хэрэв эхнэр маань надад үнэн мөн чанараа салах үедээ харуулаагүй байсан бол би эхнэр дээрээ буцаад очих байсан байх”, “Шүүх хурал дээр би ямар хүнтэй амьдарч байснаа ойлгосон” хэмээн ярьцгаадаг.
Иймд бүсгүй танд хандаж хэлэхэд:
-Хэрэв амьдрал тань бүтэлгүйтэж салахаар болбол хэзээ ч үзэн ядалт, уур хилэнгээр эр нөхрөө үдэж бүү явуулаарай.
– Нөхрөөсөө салах үед танд хэцүү байсан ч гэсэн өөрийн мөн чанар, үнэлэмжээ бүү алдаарай. Түүнийг хүүхдийнхээ төлөө үлдээч гэж гуйх хэрэггүй.
– Нөхрөөсөө өшөөгөө авах үүднээс эргээд харамсахаар зүйлийг хийж, өөрийгөө бүү золиослоорой.
– Мэдээж хэрэг өнгөрсөн амьдрал тань танд таагүй мэдрэмж болон түгшүүрийг үлдээх болно. Та үүнийгээ мартаж чадах юм бол энэ хүнд хэцүү үеийг давж гарч чадах болно.
– Юуны өмнө сэтгэл санаагаа амраах бясалгал хийх хэрэгтэй болов уу. Тухайлбал “Нөхөр маань надад сэтгэлийн зовлонг авч ирсэн нь үнэн. Гэхдээ бурхан түүнд хэзээ нэг өдөр энэ бүхнийг мэдрүүлэх байх. Тиймээс түүнийг би үзэн ядаж, хариугаа авах гэж бодох хэрэггүй билээ” гэх мэт.
– Түүнээс салах үедээ болон салсныхаа дараа ч гэсэн өөрт нь таны талаар сайнаар дурсаж явах зүйлийг хийх хэрэгтэй. Ингэснээрээ та түүнд өөрийнхөө ямар үнэ цэнэтэй байсныг мэдрүүлэх болно.
/Хань/
1 Comment
сайхан л зөвөлгөө б.а би маргааш шүүхэд өргөдөл өгөх гэж б.гаа нөхөртэй олон удаа боломж олгосон боловч эрэгтэй хүн ойлогдоггүй л юм б.а лээ улам давардагийн б.а