Сайт уншдаг хүн бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе᠌᠋! Хэн нэгэнтэй сэтгэлээсээ ярилцмаар байгаа ч яг одоо энэ бүхнийг минь ойлгож хүлээж авах хүн алга байна. Энэ сайт дээр бичигдсэн гэр бүлийн асуудал харилцааг уншдаг ч энэ удаад өөрийнхөө асуудлыг бичиж та бүхэнтэй санал бодлоо хуваалцах гээд үүнийг бичээд сууж байна даа. Би одоо 24 настай эмэгтэй. Надад найз залуу бий. Хамгийн гол нь би тэрэнд хайргүй юм байна тэр бас надад хайргүй юм байна гэдгийг сүүлийн үед улам их мэдрэх боллоо. Тэр хүн болхоор энэ бүсгүйтэй амьдарвал сайн эхнэр байж чадна гэдэг итгэлээр би гэдэг хүн харин юунд болоод байгааг ойлгох юм алга. Эхэндээ залуу хүмүүс уулзаад болзоод хөгжилтэй зүйлс ярин кино үзэх гээд бүх л юм байлаа. Одоо бол тийм бишээ хэзээ язааны гэр бүл болоод уйдсан хүмүүс шиг л байна. Үнэн сэтгэлээсээ дурлаж хайрлаж байгаа хүмүүс бол ийм байхгүй байхаа. Зүгээр л гэр бүл зохиож тоглоод хүмүүст амьдралтай хүн шиг харагдах гээд ийм юм хийгээд байх шиг. Эмэгтэйчүүд мэднэ дээ. Хэн нэгэн эр хүн өөрт нь хайртай гээд гүйх эсвэл үнэн сэтгэлээсээ хайрлах гээд байгаа нь гаргаж байгаа сэтгэлээс нь дандаа мэдрэгддэг шүү дээ. Гэтэл энэ хүнд тийм юм алга. Би гэж хүн юугаа бодож яваад ийм хүнтэй учирчихаад хамт байгаад байгаагаа ойлгохгүй байна.
Хүн хайр сэтгэлтэй учирчихаараа нэг л гэрэлтсэн өөрөө нэг их баялагтай бас сайхан зүйл хүлээж байгаа юм шиг мэдрэмж төрж явдаг байх. Энд нийтлэл бичдэг хүмүүсийг хархаараа эхнэртээ найз бүсгүйдээ үнэхээр хайртай түүнийгээ алдмааргүй байна гээд л бичихийн. Тэгэхээр эмэгтэй хүнийг хайрлаж чаддаг хайртай болдог хүмүүс байдаг юм байна гэх бодол төрөхийн. Намайг үнэн хайрлах сэтгэлээсээ хайрлах хэн нэгнийг олохоосоо илүүтэйгээр намайг хайрласных нь хариуд би түүнийг чин сэтгэлээсээ хайрлах хүн хэрэгтэй байна. Сэтгэлээс нь хайрын гэрэл цухуйхгүй байгаа хүнд хоол хийж өгөх, халамжлах ч хүсэл төрөхгүй юм даа. Одоо яах ёстой вэ?
13 Comments
Салаад үзээч ээ тэгээд тэр хүн чинь чамд хайртай нийлье барья гэхгүй бол тэгээл хайргүй гэсэн үг ч дээ хө. тэр хүнээс илүү чи хайртай үгүйгээ мэдчихнэ. Аливаа юмыг зориглоод эхлэх нь тэр ажлынхаа 50 хувь нь байдаг гэсэн хө. Өөдрөг байж жинхэнэ хайраа олоорой. Нэг юм хэлэхэд хайртай юм чинь давраагаад байвал ямар ч сайн залуугийн зан хувирдаг юм шүү. анхнаасаа бодолтой бай. Насанд хүрсэн хүн ухаанаараа юмыг шийдэж байгаарай
Xүний хүнийг хайрлаж байж xүний xүнээр хайрлуулдаг юм аа бүсгүй минь!
Салсан ни дээрээ би тийм амидралийг туулж бна.Их харамсдаг бух юм ни сэтгэлд хурдэггүй хэцүү байдгийн.
Салаал үз.Санахнуу гүй юу.Тэрэнтэй амьдрах онцгүй бгаа бол тэрэнгүйгээр амьдраад үзээч хөө.Ямар бэр гуйцан биш хуримаа хийцэн биш үр хүүхэд бгаа биш.Та 2ын хувьд бол салах шиг амар юм алга даа.
Хааяа хайрыг алдсан хойноо л ухаардаг юм. Хааяа хайрыг ирэхэд нь тэр дороо л таньдаг юм.
Хааяа хайрыг туршиж үзэж байж л таньдаг юм.
Дүгнэлтйиг нь өөрсдөө хийцгээ.. Хэ хэ
Sex l yvtsgui bgaam shig bnaadaaa? heha.
Хи чи оройтоогуй дээрээ салсан ни дээр хэрэв оролдохгуй бол насан туршдаа ингэж амидрах болно ахуу.жинхэнэ хайртайгаа учирах хаа бсан ум.тэгээд ч нас чин залуу бн.битгий хайран насаа хий дэмийи ур! айл гэрдэж тоглодог тсаг чин али эрт ард чини өнгөрсөн бн.
Аль аль нь хайрлахаас залхчихаад, хайргүйгээ мэдрээд бгаа юм бол больчихгүй юу.,.,.Юу сайхан дур сайхан шд.,.,.
ХАЙРГҮЙ ХҮНИЙ БООЛ БАЙСНААС ХАЙРТАЙ ХҮНИЙХЭЭ ДАГИНА ХАТАН БОЛ …
холдоод үзээ тэгэхээр аяндаа мэдэгдэнэ чи тэр хүнийг санхгуй байвал тэгээдл ойлгомжтойшдээ.өөрөө хайргүй юм бол тэр хүнийг хайрла гэж шаардах ни тэнэгшдээ хө.Тиймүү.за нэг иймэрхүү дээ.
ugui tegeed ingej bodon bodon hamt baihiin hereg yu baigaan. yamar hvcheer bailgaad baigaa bish.
чи Өөрөө андуурцийн бишүү…Та xоер хамтран амьдрагчууд юм бишүү
салаал үз.. санах нь уу үгүй юу? хайр гэдэг чинь сайхан ойлголцохыг л хэлдиймшд..