Хайрт минь чамдаа аз жаргал хүсье…

Миний халуухан амраг чамдаа хандаж би энд бичиж сууна. Утас чинь болохгүй Offline үлдээгээд хариу байхгүй. Бодоход нөгөө хүүхэнтэйгээ байгаа байлгүй дээ миний хайр. Чамайгаа бусдад алдчихгүй юмсан гэсэндээ хичнээн их зовоов доо. Намайг ойлгож уучилах ухаан чамд минь байгаа гэж би бодож байна. Бидний нөхөрлөл 4 жил үргэлжилсэн ч амьдрал болох хувьгүй байжээ. Энэ хэд хоногт эргэцүүлж их зүйлийг бодлоо. Чи яасан мэдрэмжгүй юм гэж хэлдэг үг чинь их том үг байжээ гэдгийг тэнэг би одоо ойлгож байна. Тиймээ би чамдаа гологдсон байна. Миний хайр бүгдийг босгож бүгдийг хийх гэж нойр хоолоо хугаслан байж зүтгэж байгаа чинь надад их таалагддаг байсан. Ядарч байгаа даа гэхээс би чамайгаа ойлгож байгаагүй юм байна лээ. Хиртэй хувцастай явуулчихгүй юмсан гэж би хичээдэг байсан. Эмэгтэй хүний ахархан бодол байсан юм уу даа. Гэтэл миний хайр надаас шал өөр зүйл дотроо хүсэж явдаг байсан юм байна. Алсын хараатай жинхэнэ эр хүн шүү чи минь. Тайван ухаалаг, барьц алдаггүй, нуруутай зан чанар чинь тэгж ч олон хүнд байдаггүй л байх. Би хичээж зүтгэж дотроо үргэлж яарч бачимдаж явдаг хүн.

Гэтэл чамтайгаа байхад бүх л зүйл сайхан тайван дор дороо бүтээд л явчихдагсан. Миний хайр дэндүү сайхан энергитэй хүн. Бас царай зүс бие хаа дэндүү өв тэгж төрсөн хүн. Бурхан нэг хүнд яахаараа ийм ихийг өгчихдөг байнаа гэж би боддог. Гэвч тэр бүхэн чинь надад зовлон болдог ч байсан юм уу. Ингэж хэлж байгааг минь уучилаарай. Хорсож шаралхсан даа бусдад алдаж байгаагаа мэдсэн дээ тэвчээрийг чинь барах гэж хичнээн ч их чамайгаа зовоов доо. Гэрт чинь хүртэл очиж хэрүүл өдсөн дөө би одоо харамсдаг. Гэвч чи минь надад нэг ч муухай үг хэлээгүй шүү. Чамаас минь өөр хүн байсан бол намайг зодчих байсан. Эвий миний хайр. Би хувь тавилантайгаа эвлэрсээн хайрт минь. Чамдаа аз жаргал хүсэх гэсэн юм. Бас сүүлийн удаа уулзаж уучилалт хүсэх гэсэн юм. Чи минь надтай ярилгүй, манайд ирэлгүй, бас гэртээ ч очилгүй 98 хоног үдсэн байна. Ажилын чинь гадаа би 2 хоног хүлээсэн. Чи минь хөдөө уурхай явсан гэсэн сураг би олж сонссон. Гэхдээ тийм удаан хөдөө байдаггүй л байх. Томилолт юм байна гэж би ойлгосон. Миний хайр бас л дотроо шаналж байгаа.

Гэхдээ хайр нь дахиж чамайгаа зовоохгүй ээ. Галзуу хүн шиг байсан авир минь одоо дарагдсан. Би чинь бас хүн шүү дээ. Чамайгаа ойлгоно. Тийм сайхан залуу надтай бүхэл бүтэн 4 жил хамт байлаа шүү дээ. Энэ л надад хангалттай. Би өөрийгөө мэдэрсээн хайраа. Би чамдаа аль ч талаараа гологдоно. Ядаж л чи минь өндөр би намхан чи эр хүнд баймааргүй царайлаг би царай муутай шүү дээ хэхэ миний хайраа. Надаас булаасан тэр бүсгүй сайхан эмэгтэй байна лээ. 4 настай охинтой бүсгүй юм билээ. Хаанаас ч би олж мэднэ л дээ. Нэрийг нь хаана юу хийдгийг нь хүртэл би мэдсэн. Та 2 их сургуульд хамт сурч байсан юм билээ. Гэвч би та нарт амжилт аз жаргал хүснэ. Тэгээд бас яагаад хүүхэдтэй хүүхэнтэй сууж байгааг би ойлгохгүй байна. Чамд зөндөө олон бүсгүйчүүд байдаг шүү дээ. Заза яахав дээ зүгээр л би гайхаад байдаг юмаа. Чамдаа хүүхэд төрүүлж өгч чадаагүй би азгүй хүн шүү. Чиний минь бодлого л байсан юм билээ. Хойш нь тавиад байдаг би ч бас тэнэг. Одоо өнгөрсөн юм даа. Хайрт минь би гадагшаа явахаар болсон бүх юм бүтсэн. Амьдралаа цоо шинээр эхлэхийг шинэ орчинд очихыг хүсэж байна. 5 жилийн хугацаатай Мастерт сурнаа хайрт минь. Ах минь бүгдийг зохицуулж өгсөн. Эр хүмүүс та нар учираа зөв ойлголцоорой. Ахдаа би бүгдийг хэлсэн. Чамайг минь ойлгож байгаа. Ажил төрөл амьдрал дээр та 2 үргэлж л холбоотой байх хүмүүс. Бие биедээ битгий муу хандаасай гэж хүсэж байна.

Энд ингээд биччихсэн байхыг минь уншаад чи минь дургүйцэнэ дээ. Би чамтайгаа уулзмаар л байна. Даанч ямар ч боломжгүй болж дээ. Чамтай байсан мөч бүхэн надад аз жаргалын амтыг мэдрүүлдэг байсан. Чамтайгаа учирсандаа би дэндүү азтай хүн шүү. Сэтгэлээс гардаггүй халуухан амраг минь 5 жилийн дараа 30 гаран насны эмэгтэй болоод амьдралаа босгочихоод ирнээ хайраа. Чиний гэр бүлд бас чамдаа аз жаргал хүсье. Хайрт минь би чинийхээ зургийг аваад явнаа өөр надад юу ч үлдээгүй шүү дээ. Надад ямар их хэцүү байна гээч. Дэндүү сайхан шүү миний хайр.

34 Comments

  1. anhaa says:

    Хөөх юу болсийм бол хэхэ

  2. Erin says:

    Хайртай хунээ явуулж чадаж байна гэдэг ХАЙРИЙН шинж тэмдэг биш, тэмцэх хэрэгтэй гэхдээ чиний хувд орхисон ни дээр юм байна. Сэтгэлийн тэнхээ иймэрхүү уыд л харагдана даа. Аз жаргал хусэы.

  3. MAGNAA says:

    АМЖИЛТ ХҮСьЭ, УХААНТАЙ БҮСГҮЙ МИНь…БИ ГАДААДАД ИХ Л УДАЖ БНА…ГЭХДЭЭ Л ( ТҮҮНИЙГЭЭ) МАРТАЖ чАДААГҮЙ Л БНА…ОДОО яАя ГЭХЭВ.

  4. нараа97 says:

    тийм шүү сайхан хайр байдаг юм олдвол битгий алдаарай гэж ямар үнэн үг вэ би одоо ч гэсэн нэгэн бүсгүйд маш их хайртай тэр минь нөхөртэй би эхнэртэй гэхдээ би тэрнийгээ хэзээ ч мартаж чаддагүй юм анхны юм анхных л байдаг юм хүн бүхэн адилхан байх гэж би бодож байна надад хариу өгөөрэй заримдаа би боддог юм анхны хайраа олоод алдсан хүн жаргадаггүй харин олсон хүн үхэн үхтэлээ жаргалтай байна гэж тэр хүний хажууд хамгаас хайртай хүн нь байгаа шүү дээ магадгүй миний буруу байж болох юм паа саналаа хэлээрэй найзуудаа

  5. Messi says:

    Аз жаргал хүсие чамд сайхан хайр заавал ирэнээ охин минь сайн суралцаад ирээрэй бурхан чамд чиний өөрийн чинь тодорхойлсоноор царай зүс нуруу заяагаагүй ч тэрнээс илүү үнэ цэнэтэй хүн чанар ёс суртахуун хүнлэг сэтгэлийг харамгүй заяажээ энэ хамгийн сайхан чанар юм шүү амжилт хүсие аз жаргал хүсие чиний үйлс заавал бүтэх байхаа охин минь

  6. baagii says:

    Мэдээж өөр орчин өөр соёл байна тэр нь МОНГОЛ-оос өөр болохоос МОНГОЛ-оос гайхалтай илүү зүйл биш өөр үнэлэмж өөр харилцаа. Манай хүүхнүүд байгаа орныхоо соёлд уусч тэр улсынхаа нэг хэсэг болох гэж их үзнэ тэр нь боломжгүй цэвэр дан ганц үндэсний улсуудад дундаас дээш түвшинд хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй. Солонгос бүсгүйчүүдтэй найзлаад үзээрэй. Монгол бүсгүй хүн цагаан зээр 2 нутаггүй. Тэд эх орон ард түмэн гэх мэтийн зүйлсийг боддоггүй бага зэрэг халамж, зөөлөн дулаан харилцаа, байр хоол байхад л болоо. Юуны чинь эх орон ээж ааваасаа ч багахан санаа зовсон царайлна. Гадаадад хямд чанаргүй сургуульд юм сурах байтугай өөрийгөө авч явж чадахгүй буруу замаар орж байгаа охид зөндөө л байна. Тэнэг нэрэлхүү зангаасаа болоод хэлж ярьдаггүй болохоос.

  7. ELGEMSUU-G DEMJIJ BNA-ыуыу-aas says:

    Элгэмсүүг дэмжиж бна. эxлээд чамайг элэглэж байсан монгол xууxнууд, дараа ни чамайг узэн ядаж бна тэд. Энэ сайт-аас чаддаг бол арчаад xаячиxмаар өмдөндөө шээж бгаа тэд нар. чаддагаараа xасаxаа тавиж л байг. тэгэx тусам ни xумуус чамайг даравч дардайж бгааг чини мэддэг. Удаxгуй тэд явж чи улдэx болно. Чи бол ОД.

  8. hi says:

    Баагийд,,, энэ хун тэнд сурах гэж бна бас гадаадад гарч ум узэж нуд тайлж, тархиа сэргээх хэрэгтэй, сайн ч муу ч хичнээн оор орчин угтана бас энэ хуний хув тавилан зурсан зураг умар бна, тэр тооргоороол ханиа олон чуу дээ. Туунэс гадгшаа гарсан болгон гадаадтай суудаггуй, гадаадтай суусан болгон муу хун бдаггуй шуу дээ,,,

  9. ragus says:

    Ийм сайхан сэтгэлийг амьдрал шагнадаг юм аа. Чи аз жаргалтай амьдрана гэдэгт эрглзэхгүй бна. жинхэнэ хайр ийм л байх…

  10. panda says:

    нээрэн 5 жилийн мастэр гэж байдийн байх даа

  11. undra says:

    minii umnuus bichsen ym shg,yg l minii ungursniig huulaad bichse ym shg sanagdlaa,dotor sonin bolchihlo 🙁

  12. baagii says:

    Ene busguichuud clip, korea kino 2 uzseer bgaad soliorchihsiin gadaad ruu tsunhee chireed niseheer saihan boldog gej boddog bhaa. Gadaadad 5 jil bolood yalanguya US europed bol gadaad hun l oldono doo. Ter ni huree hyazgaarlagdmal ih surguuliin saihan setgeltei nastai bagsh, ajilaar taniltssan saihan setgeltei ahimag zaluu ntr l bh bhdaa. Ehnii uedee aimaar soyoltoi uhaantai huleetstei heseg hugatsaanii daraa huruud martaad ehleheer ni nuguuduul uuruusuu aldaag haigaad l… 30 garchihaad mgl-dee irehed manai uls saihan hugjsun bh blgui dee.

  13. kkk says:

    busguichuudee ta nar yaasan uhaangui yum be. zaluuchuud ch bas hamaatai shu. er n hamt saihan baihdaa negniigee ingej hardagguim shig bainalee yag salaad yavahaar n ene chin hen baij ve geed l buh saihan zuiliig n hardag. neg negniigee hairlay l daa. amiddaa bie bienee hairla gedeg shuleg bdagshde

  14. altmaa says:

    Нэгэнт таарч тохирохгүй бол ингээд хэн хэндээ сайн сайхныг хүсээд салж чаддаг байх ни зөв дөө.Төдийгөөс өдий хүртэл болгох гэж оролдолоо,одоо болоо штээ.
    Гол ни шийдвэр гаргаж цэглэж чадаж байгаа чини чиний давуу тал бөгөөд цаашид чи цагий ни олоод өөртөө шийдвэр гаргаж чадах тул чи алзахгүй ээ.
    Бас хүнд муу санаж хоцрохгүй,сайхан зүйл хүсч төгсгөж байгаа болохоор чиний үйлс ч бүтэж явах болноо.

  15. uka says:

    Чи ингээд чи минь сайхан би муухай гээл өөрийгөө доошоо хийгээд байхаар чинь эр хүн яаж чиний хажууд тэсэх юм бэ , Эр хүмүүс чинь өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдэд дуртай байдаг юм дахиж ийм алдаа битгий гаргаарай даа бүсгүй минь

  16. oyuka says:

    Амжилт чи сэтгэлийн тэнхээтэй бүсгүй юмаа. Би ч бас чам шиг шийдвэр гаргах хэрэгтэй болчихоод байх шиг байна. Гэхдээ сэтгэлийн тэнхээ дутаад юу ч хийж чадаагүй нилээд удаж байна. Гэхдээ хичээгээд үзвэл давж гарч чадах байхаа тэ.
    Чамд аз жаргал хүсэе.

  17. amigo says:

    5 жилийн мастер гэж хаана байнаа бас сайхан бурхиймаа.. хэхэ

  18. Life is wonderful.... says:

    чи ухаалаг алхам хийжээ бүсгүй мин Би ч бас ийм байдалд орж байсаан гэхдээ одоо яг л чам шиг бүгдийг ойлгосон Зууралдлаа гээд юу ч хождоггүй юм билээ Би ч бас түүндээ бас найз бүсгүйд н аз жаргалыг хүсдэг

    чамд амжилт аз жаргал хүсий

  19. oogii says:

    энийг уншсан чин минийх хажууд н юу ч биш юм шиг санагдаж бна. тэр бид 2 хамт ажиллададг бхоор миний хувд мартах гдг бас л нилээн юм болох бхаа. тэгэхдээ згээрээ. ter min jargaltai bwal gd l nvvren deeree ineegeed tesnee chadna. daraa n hamgiin svvld ter hvn atarhtal haramstal amidarna. chi ih mundag yumaa. emegtei hvn uhaalag tewcheertei bh heregtei. er hvmvvs ih dawarch bga. yagaad gesel tsuuhun heden teneg hvvhnvvd busdiinh n ene ner hvnduiig unagaaj bna l da. za amjilt hvsey.sain suraad ireerei.

  20. ok says:

    зззззззззз зийм юм зондоо бдаг ч юмуу
    а онтс биш л юм бн

  21. doogii says:

    би ч гэсэн тэгэхээр шийдсэн одоохондоо маш хэцүү байгаа ч цаг хугацаа өнгөрөх тусам гайгүй болох байх гэж өөрөө өөртэйгөө ярьж сууна даа чамд амжилт хүсэе

  22. hair says:

    Уйлмаар хайр

  23. cor says:

    хүүхэдтэй хүнийг юунд ад үзнэ вэ, ямар ч хүн жаргахыг л бодно.

  24. 910 says:

    Зүгээрээ найзаа орчиноо солиод хэдэн мянган км-н цаана очхоор жилийн дотор зүрхэнд дэхь шарх аньдаг юм билээ.Хүний нутагт нэрээ өөрийн нутагт ясаа бодож явдаг юм шүү амжилт хүсье.!

  25. ayasaa says:

    yamar saihan bichee be bi ch gesen cham shig ingeel ooroo duugai yavaad ugsun ter huuhentei ni ch zuuraldaj hereldeegui ee denduu ih hairtai bolohoor songoltiig ni hundeldeg yum bn le ,medeej nadaas iluu bolool tuuniig gee bailgui de

  26. Мохрожи1159 Мундаг says:

    Мундаг… Өөр юу хэлэхэв.. Чамаас эмэгтэй хүний нинжин сэтгэл бөгөөд ухаалаг төрх харагдаж байна. Ийм хандлагатай хүнд сайхан хайр олдоно. Амжилт 🙂

  27. amjilt says:

    Зөв шийдвэр гаргаж бүсгүй минь хайртай хүнээ гэсэн сайхан уужим сэтгэл гаргажээ. Гэхдээ одооноос цаадхаа март, зүгээр л март чи хэдий сул дорой байсан ч тэр хүн чамд туслах гэж оролдоогүй. Юун дээр алдсанаа санан сайн тунгааж дахиж битгий алдаарай! Нэмж хэлэхэд өөрийн гэсэн амьдралтай болчоод салсан нөхөртэйгөө битгий холбоо тогтоогоорой. Тэгвэл чи жинхэнэ үнэ цэнэгүй эмэгтэй болж хувирна шүү!за тэгээд амжилт!

  28. Shuvuu says:

    5 жилийн мастер биш доктор байлгүй. Чамд амжилт хүсэе!

  29. moeme says:

    ухаантай юмаа өөрт чинь аз жаргалыг хүсье

  30. ts says:

    зөв шийдвэр гаргажээ чи.өөр хэлэх үг алга.нэгэнт хажууд бх тавилангуй хумуус яачич хичээгээд нэмэргүй ум бан лээ.цаг хугацаа гэж шархийг чини эдгээнээ.

  31. happy says:

    amidrald chini az jargal hvsii!! ter zaluugaa haramstal ni ajil amidraldaa amjilt daguulj urgelj gyalazaj tsoglog amidraarai!!!

  32. bbb says:

    энэ бүсгүйг ямар их өрөвдөж бн аа энэ л агуу хайр бх даа. бүсгүй мин чамд сайхан хайриг хүсэы орихоод яваж бга залуугаасаа илүү сайн сайхан хүнтэй учраарай.

  33. tuilaa says:

    Сэтгэлийн их тэвчээр гаргаж өөрийгөө хэрэгтэй үед ни татаж авчээ.
    Новширч зууралдлаа гээд цаад хүнээ улам л өөрөөсөө холдуулна.
    Чамаас эмэгтэй хүний нинжин сэтгэл бөгөөд
    ухаалаг төрх харагдаж байнаа.
    Чамд аз жаргал хүсэе.

  34. olz says:

    оройтсон бороо хавар ирнэ үү?
    оройтсон хайр ханиа нэхнэ үү?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.