Шилжилтийн насандаа хүүхэд эцэг эхийнхээ толгойн өвчин болдог. Учир нь 12-18 насны бүх охид хөвгүүд энэ хэцүү ойлгомжгүй үеийг дайрч өнгөрдөг бөгөөд тэдэнд эерэг сөрөг сэтгэлзүйн олон өөрчлөлтүүд гардагтай холбоотой аж.
Шилжилтийн насныхны сэтгэлзүйн онцлог юу вэ ?
1. Өөрийн хүсэл мөрөөдлийг тодорхойлон түүнийгээ хэрэгжүүлэхийг оролдож эхлэх
2. Өөрийнхөө хувь хүний дахин давтагдашгүй шинжийг өөр хэн нэгэнтэй адилтгах,
3. Бусадтай амархан зөрчилдөх. Энэ нь өөрийгөө бусдад ойлгуулах гэсэн хүсэл эрмэлзлийн далд хэлбэр юм.
4. Хэт биеэ өмөөрөх, өөрийнхөөрөө байхыг эрмэлзэх,
5. Амархан уурлаж бухимдах,
6. Хэт их мөрөөдөмтгий байх,
7. Бүх асуудалд ижил тэгш байх эрхтэйгээр оролцохыг хүсэх,
8. Том хүн болсон мэтээр өөрийгөө төсөөлөн бодож аливаа асуудалд бие даан шийдвэр гаргахыг эрмэлзэж томчуудын шүүмжлэлтэй тулгарах,
9. Өөрийнхөө гадаад төрхөд эмзэг, хэт шүүмжлэлтэй хандах, үүнийг өөрчлөх хүсэл бодол хүчтэйгээр төрнө, энийг дагаад сэтгэлээр унаж гутрах, доогуур үнэлэмжтэй болох,
Өсвөр насны охид хөвгүүд ялгаагүй аливаа нэгэн эрсдэлтэй алхам, болчимгүй үйлд амархан татагдаж орох нь их байдаг. Гэсэн ч энэ онцгой зурвас үед нь өөрийг нь ойлгохийг хичээж, зөв чиглүүлж чадвал эерэг зөв хүн болж төлөвших эсэх нь эцэг эхчүүдийн оролцооноос хамаарна.
Бэлтгэсэн Н.Энх
SOURCE: news.mn
1 Comment
хүүхдүүд бол янханууд