Би бол үр хүүхэд гэж гаргаж чадахгүй. Ээж шигээ би чамайг хүсээгүй гэж хүүхдээ загнаж чадахгүй…

Хүмүүсээ үр хүүхдээ хайрлаач. Секс гэдэг хэдхэн минутийн жаргалын төлөө хүний амьдралыг битгий бусниулаач. Хүсээгүй жирэмслэлтийг үндсээр нь амьдралаасаа арчиж хаяач гэж гуймаар санагдах юм. Би бол ХҮСЭЭГҮЙ ЖИРЭМСЛЭЛТИЙН ЗОЛИОС. Бүр эхнээс нь эхлэмээр санагдалаа.

Би 9 нас хүртэлээ Ховдод өвөөтэйгөө өссөн. Манайх ядуу байнга хагас өлсгөлөн байдаг. Манайхаас хамгийн ойр айл нь л гэхэд явган явахад хагас өдөр болдог байсан юм. Хэдхээн ямаатай тэрэнгээрээ гол зогоож намар нь өвөөтэй самаранд явж хэлээ мэдээ алдтал самар иддэг байсан.

Хамаатны нэг баян эгч охиноо сургуульд сургах гэж явахдаа миний ээжийг бас аваад явсан гэдэг. Ээж тэр баян айлын охины доор орохгүй юм шүү гэдэг л ганцхан үзэлтэй. Ээж хичээсээр байгаад орос өөрөө сургуульд явах хуваарь аваад тэнд очоод намайг олчихсон. Өвөө дээр хэдхэн сартай байхад минь авчирч хаячаад яваад өгсөн хүн дээ. Учир нь буцаж орос уруугаа явахгүй бол нөгөө охины доор л орчих гээд байсан юм байх. Тэгээд 9 жилийн дараа БИ ЭЭЖ ЧИН БАЙНА гээд намайг өвөөгөөс минь салгаад аваад явсан.

Өвөөд намайг сургуульд оруулах боломж байгаагүй юм. Тэгээд 9 хүртэлээ уншиж бичиж тоо бодож чадахгүй ямар арчаагүй юм гээд гэртээ авчирсан өдөрөө зодсон. Тэр үейин ээжийн нөхөр нь миний үзсэн нөхрүүдээс нь хамгийн гайгүй нь юм болов уу гэж санагддаг юм. Тэр ах л намайг өмөөрдөг байсан даа. Тэгээд нэг их удаагүй ээжээс салсан. Ээжийг гаднаас нь харвал хүүхнүүдийг атаархуулсан бие хаатай мөнгөтэй боловсролтой. Ер нь хүмүүсийг өөртөө атаархуулж өмнөө сөгдүүлэхийг л хүсдэг цорын ганц хүсэлтэй. Хүмүүс ч тэгдэг. Харин өөртэй нь ойртоод өөрийг нь мэдвэл бүгд л холдон явдаг. Харин би чадахгүй. Үр хүүхэд нь болхоор тэр.

Найз хүүхнүүд нь гэрт ирээд ширээ дүүрэн амттай юм өрөөд л архи дарс ууж, инээж ханиаж хөхрөлдөөд найралж найралж, хүмүүс явсаны дараа тэр муу ингэж амьдараад байхад би ингэж амьдарч байна гээд аяга таваг угааж байсан над руу хашгирч ямар ч шалтгаангуй уурлаж тэгээд хэрвээ би нүдэнд нь үзэгдэх юм бол цохиж зодно. Эхлээд хажуугар нь өнгөрөхөд нэг 2 цохисоноо дараа нь араас ирж байгаад газар унагаж байгаад үсэнээс чирч нүүр нүдгүй цохино. Ээжийг ирээнгүүт би чимээ ч гаргаж чадахгүй шууд ороо засаад унтаад өгдөг байсан.

Гэхдээ энэ арга нь сүүлдээ хэрэгжихээ больсон. Шөнө унтаж байхад архи үнэртүүлсэн хүн гэнэт угзарч татаад чи яагаад хичээлээ хийдэггүй юм бос хий хий гээд хашгачина. Тэгсэнээ шөнө 1 юм уу 2 хүртэл суугаад хичээлээ хийхээр чи унтаач харанхуй шөнө чи юугаа хийдэг юм гээд бас л зодно. 19 хүртэлээ надад ганцхан мөрөөдөл байсан. Өвөө дээрээ очих. Би шөнө унаанд суугаад тэр хавийн хүмүүсээс нэрийг нь асууж байгаад хайсаар байгаад өвөөгөө олж байна гэж зүүдэлдэг. Намайг хүрээд ирэх болов уу гэд харж л байгаадаа гэж мөрөөдөнө. Өвөөгөө бодохоор миний нулимс зогсдоггүй байсан. Одоо хүртэл амьд байгаа даа гэж бодно.

Би 6 аавын нүүр үзсэн. Эхэндээ гайгүй байдаг ч сүүлдээ ээж нь энийг хүн гэж үздэггүй юм чинь яадаг юм гээд намайг бас л зодно. Энэ их олон жилийн гэр бүлийн дарамтнаас болж надад сарын тэмдэг хэзээ ч ирж байгаагүй ээ. Энэ тухай ээж мэддэггүй байх. Би ер нь мөнгөний хэрэгцээ гарсан үедээ л ээжтэй юм ярьдаг. Миний гомдолыг мөнгөөр дарах гэж үзнэ. Би ч багадаа шөнө нь зодуулсаныхаа гомдолыг өдөр нь өгсөн мөнгийг нь үрэн таран хийж сэтгэлээ дэвтээнэ. Харин том болоод мөнгийг нь тэр чигт нь хав дарж нуудаг болсон.

Харин нэг шөнө нөхөр нь ээжийг зодоод бүр аймшигтай пид пад гэсэн чимээ гараад би очоод ээжийг аминдаа хамгаалах гэсэн чинь шидсэн үнсэний сав нь миний яг хөмсөгөн дээр оноод хөмсөгийг минь сэтэлчихсэн. Би тэр дороо ухаан алдсан. Сэрсэн чинь би газар ээж цаана хүн алчлаа гээд орилж байсан. Өмнөөс нь цохиулаад газар цус алдаад ухаангүй хэвтэж байгаа охин үрээ ядаж тэврээд өндийлгөж болно доо. Тэр хүн тэгээгүй хаяад цаана орилж байсан. Ингээд би маш том сорвитой сэтэрхий хөмсөгтэй хүүхэн болов оо. Хичнээн муухай харагддаг гээч. Нөгөө царай зүс гадад төрх будаа.

Тэр өдрөөс хойш би амьдралд гомдоод юм ярихаа больчихсон юм. Сургууль дээр багш нар намайг ангийн хүүхдүүдийн өмнө гаргаж байгаад чи яагаад юм дуугарахгүй байгаан гээд загнана, сэгсчинэ, түлхэнэ. Эрхлэгчийн өрөөнд хэд хэд дуудагдаж чи юутай тэрслээд ингээд дуугүй байгаад байгаан хэндээ эрхлээд байгаан багш нараа хүндэлж асуусан юманд нь хариулахгүй юм аа гэхэд мэнд ус асууж бай гэж загнуулна. Хүүхдүүд шивэр авир хийж дээрэлхэнэ. Гэрт ээж үхсэндээ өөдөөс цэхэлзээд юм дуугарахгүй байгаан гээд муухай харж сүүлдээ чи намайг ингэтэлээ үзэн ядаж байна уу гэж уурлаад зодно. Үснээс минь зулгаагаад хашгирч уйлана. Унтсаных нь дараа би тасарсан үснүүдээ түүдэг байсан.

За тэгээд ээлжит нэг шөнө согтуу орж ирчээд би чамайг ердөө ч хүсээгүй. Чи миний амьдралыг сүйрүүлсэн гэж согтуудаа ярьж суухыг нь сонсоод би гүйцээ явая гэж бодоод бүх мөнгөө аваад жаахан хувцас аваад шууд тэр шөнөдөө гараад явсан. Нэг буудалд 2 өдөр хонохдоо одоо яах уу? хаачих у? өвөөгөө яаж олох уу? амьд болов уу? Яаж амьдрах уу гээд маш их юм бодсон.

Зүгээр өвөө дээрээ очоод хэн ч намайг танихгүй харахгүй тэр газар очоод жаахан байх шигээ зодуулахгүй л байвал гүйцээ. Одоо ийм царайтай намайг хэн тоох юм. Хүүхэд гаргаж чадахгүй би хэнд хэрэгтэй юм гээд яг таг шийдээд явахаар болсон ч тэр өдөртөө ээжид баригдчихсан. Ээж цагдаа магдаа гээд бөөн юм болоод хайж хайж олсон юм байх. Гэртээ чирч авчираад өрөөнд оруулаад цоожилсон. Тэгээд орой нь нэг таньдаг хүн нь бээжинд байдаг. Тийшээ яв. Тэнд их сургуульд сур гээд явуулсан. Би тэр айлд хагас жил хиртэй амьдараад. Юм ч ярьдаг болсон. Тэгээд сургуульдаа орохдоо дотуур байранд нь орно гэж зүтгэсээр байгаад орсон. Одоо эндээ 2 жил сураад төгсөнө. Ээж над руу хааяа залгадаг ч би юм дуугарахгүй зүгээр яриаг нь л сонсдог. Би ээждээ гомдсон болохоос үзэн яддаггүй ээ. Миний юм дугарахгүй байгаа нь тэр хүнээс хангалттай өшөөгөө авч байгаа бололтой. Сүүлийн үед дуу нь шингэрээд ээж нь ээж нь гэх нь олширсон. Тэгэхээр миний сэтгэл ч гэсэн уярч. За нэг өдөр очиж Сайн уу ээжээ гэж хэлнэ гэж боддог.

Би бол үр хүүхэд гэж гаргаж чадахгүй. Ээж шигээ би чамайг хүсээгүй гэж хүүхдээ загнаж чадахгүй. Тэрэндээ ч нэг бодлын баяртай байна. Би хүнтэй унтаж үзээгүй, үерхэж үзээгүй, үнсэлцэж үзээгүй. Намайг тоогоод үнсэх залуу ч байхгүй дээ. Сайн сурч гайхалтай чадвартай нийгэмд хэрэгтэй тийм хүн болохын төлөө одоо хичээж байгаа. Үгүй яахав дээ. Амьдралд хайр дурлал үр хүүхэд гэхээс илүү чухал зүйл олон байдаг юм байна даа гэж боддог.

Тэгээд энэ сайтын хүмүүсээс би гуйж байна. Секс гэж юу юм бэ! Тэр бол зүгээр таашаал төдий. Чи согтуугаараа далимдуулж битгий хүсээгүй жирэмслэлтийг бий болгооч. Энэний цаана ямар их хүний амьдрал ямар их хүний зовлон агуулагдах вэ. Гуйж байна залуусаа. Үр хүүхэдээ хайрлаач. Нэг нэгнээ хайрлаач. Юуны төлөө амьдарч байгаагаа бодооч гэж гуймаар байна…

64 Comments

  1. Dasha says:

    áè ÷ ãýñýí ÷àìã îéëãîæ áíà ×è áèä àäèëõàí áîäîëòîé áîëæýý. Õàéð äóðëàë, ãóíèãëàëààñ ãàäíà îëîí ñàéõàí ç¿éë áàéäãèéã àìüäðàë ìèíü íàäàä ìýäð¿¿ëñýí. Ãýñýí ÷ áè àç 60ãàëûã îëíî. Àìüäðàë ÷è áèäíèéã ñîðüæ áàéæ øàãíàäàã þì øèã
    Òèéìýýñ ìóóãàà á¿¿ ¿ç¿¿ë ªºðèéíõººðºº àìüäàð ÿðü æàðãà

  2. anhaa says:

    Аймар юм

  3. DAKA says:

    СЭЭГЭС ЦЭГ ЭМЭЭНИЙХЭН ХҮМҮҮСИЙГ ТАТАХ ГЭЖ ИЙМ ЗОХИОЛ БИЧДЭГ БАЙХӨӨ. БИ Ч ӨГҮҮЛЛЭГҮҮДИЙГ НЬ УНШААД ДӨЖИРЧ БАЙХ ШИГ БАЙНА.

  4. XXXMAN says:

    Уншлаа. ойлголоо. Ээж чинь жинхэнэ янхан гичий байна дээ. За тэр ч яахав. чи өөрөө л харин битгий замаа алдчаарай даа. Өөрийгөө бас хэт юмнаас хорьж холдуулах бас дэмий байдийн. Иймд бусад хүн яаж амьдарч байна түүнийг л дагах хэрэгтэй.

  5. kkkkkkkkkkkkkkk says:

    к

  6. miigaamiigaa@yahoo.com says:

    àìæèëò õ¿ñýå…
    ñàéõàí õàíüòàé ó÷èðíàà

  7. ELGEMSUU-G DEMJIJ BNA-ыуыу-aas says:

    Элгэмсүүг дэмжиж бна. эxлээд чамайг элэглэж байсан монгол xууxнууд, дараа ни чамайг узэн ядаж бна тэд. Энэ сайт-аас чаддаг бол арчаад xаячиxмаар өмдөндөө шээж бгаа тэд нар. чаддагаараа xасаxаа тавиж л байг. тэгэx тусам ни xумуус чамайг даравч дардайж бгааг чини мэддэг. Удаxгуй тэд явж чи улдэx болно. Чи бол ОД.

  8. tuulmaa says:

    Чи өөрөө ээжийнхээ араас орлоо шдээ.Ээж чинь амьдралдаа хэзээ ч аз жаргалийг мэдрээгүй үргэлж сэтгэл дундуур амьдардаг хүн байна.Чи битгий тийм болоорой.

  9. enkh says:

    миний дүү сэтгэлийн тэнхээтээ ухаантай охин бна Сайхан амидраарай аз жаргал хүсмээр байна

  10. boloroo says:

    sainu duu mini,amidrald zowlon jargal 2 tentsvv baidag yum,hetsvv tsagiig dawaad garsan bolohoor odoo ailtgvi dee chinii ireedvi gereltei bn,eejiigee uuchlah heregtei shv,ireedvid eej boloh itgelee aldaj bolohgvi emnelegt vzvvleh heregtei,mongoldoo ireed uwuu deeree ochooroi,chamd amjilt hvsie

  11. ragus says:

    чамд хэрэгтэй гэж үүнийг бичлээ. хэзээ үүнийг ойлгосон цагт чамд аз жаргал ирнэ гэдгийг бурханы нэрээр тангаргалья. Ээжийгээ уучил, хэзээ ч чамд муу зүйл хийж байгаагүй, толинд харах болгондоо намайг ийм болгосон гэж бодохгүйгээр тийм л үнэн сэтгэлээсээ уучил. Бас ээжийгээ хайрал, яг л сэтгэл дотроо миний ээж ийм л хүн байгаасай гэж мөрөөдөж төсөөлж боддог тэр хүнээ хайралж байгаа юм шиг л хайрал. Үүнийг хийхдээ 2-гүй сэтгэлээр юу ч хариу нэхэхгүй,үр дүн хүлээхгүйгээр хийгээрэй.
    Тэгсэн цагт хувь заяа чинь чамайг шагнана.
    Зүрх сэтгэл чинь аз жаргал хайраар бялхаж, царай чинь үргэлж гэрэлтэж явах болно. Сайхан хайртай учирч, өвөө чинь чиний хүүхэд болж төрнө. Тэр үед хүүхдээ хараад
    / Өвөөтэй ямар адилхан юм бэ?/ бодож суух болно.

  12. busgui says:

    еэ бурхан мин ясн аймаар юм бэ

  13. baby says:

    Үнэхээр аймшигтай юмаа. бүр нулимс гоожчихлоо, олон олон хүүхдийг хайрлаж ябаарай гэж хэлэе дээ. Ээж бол яах бэ дээ. Хичнээн муу ч гэсэн чиний л ээж юм шуу дээ. хамгийн хэцүү хүн нь өвөө чинь л байгаа даа, хүний амидралын зовлон жаргал бүх зүйл дундаас хамгийн хэцүү нь хүн хүлээх шүү дээ6

  14. Messi says:

    За болиороо эхнээсээ эхлээд л шал худал байна Ховдод самар байдаггүй юм тэгээд ч говь биш хэзээч саахалтын айл хагас өдрийн зайтай байна гэж байхгүй энэ зүгээр богино өгүүллэг байна болиороо админаа ингэж болохгүй шүү

  15. huuhdiin ug says:

    амдьрал гэдэг тэр чигээрэй тэмцэл. хэзээч амьдралд сөхөрч болохгуй. сайхан амьдралийг бий болгохийн төлөө өөрийгөө сайн дайчилж эрдэм мэдлэгт сайн шамд. амжилт сайхан амьдрал нэг л өдөр ирнэ. гол нь хэзээ ч буу шантар. амжилт ирнэ.

  16. 910-t says:

    Чи яагаад торгууд гэж байгаа юм бэ, би торгууд сэвгэр бна. Нийтлэлийн эзэн нээрээ торгууд бол чи хэзээ ч уруу дорой явах ёсгуй шуу. Би багадаа нээрээ их тсарай муутай, сэвхтэй охин бж билээ, хэн ч тоохгуй, захиа авч узээгүй ха ха, хичээлдээ сайн болохоор багш нар, аав ээж л магтдаг. Яваандаа тсарайлаг болсоон, одоо гайгуй ажил хийдэг. Тэгэхээр чи муу юм бодож болохгуй шуу, бух юмийг уудругуур бодож зутгэ, чи торгууд биш бол ядаж Баруун алтайн охин учраас усний тунгалагийг ууж, агаарийн тсэнгэгийг амисгалж, уулийн сурлэгийг харж уссун учир заяа чин угаас ундур шуу, амжилт

  17. khongorkhon says:

    ээж чинь аав дээрээ очно гэж боддоггүй юм уу. эсвэл ээжийг чинь бас тэгж зодож байсан болохоор аавыгаа дурсдаггүй юм уу. тэр их сонин байна. чиний хувьд ээжийгээ уучил, хүнийг уучилж байж л чиний сэтгэл онгойно шүү дээ. хүнд сайхан хайр дурлал ирнэ ээ. 100% итгэлтэй бай. өөршигөө хүүхдийн проблемтой хүнтэй учирч болно шүү дээ. зовлонго ойлгоно шүү дээ.

  18. soyloo08@yahoo.com says:

    Чи ч ухаантай охин юм аа.
    Сэтгэлээр битгий унааарай. Чамайг гэх эр хүн тааралдах л болно. Эр хүн чиний дотоод сэтгэлийг хайрладаг юм,гадна үзэмж харна гэж ю байхав дээ.
    Чи шүү…

  19. korea-s says:

    Хэзээ ч битгий итгэл найдвараа орхиорой. чи ухаантай охин байна сайн сайхныг бодож төсөөлж мөрөөд. амьдрал авсаныхаа хэрээр эргээд өгдөг хуультай. ээжийгээ өршөөж байдаг уужуухан сайхан сэтгэл чинь чиний үнэт зүйл шүү. муу дурсамжаа хэзээ ч битгий эргэж бодож байгаарай. чи сайн сайхан амьдарнаа зоригтой хатуужилтай дүү минь

  20. Sanaa says:

    Одоо тэгээд өнгөрсөнөөрөө амьдарч болохгүй. Тэр чинь нэгэнт өнгөрсөн зүйлүүд болохоор тэрийг бодож өөрийгөө өрөвдөж суух биш харин урагшаа харж амьдрах хэрэгтэй. Хийж бүтээх мөрөөдлөөрөө, хэн болохыг хүсч байгаа тэр хүслээ зарчим болгоод амьдар. Гэхдээ дандаа их сайхан сэтгэлтэй, их сайн хүн байгаарай. Хүний төлөө зүйл бүтээсэн, бүх л зүйлд сэтгэлээсээ хандсан. Тийм л байж гэмээ нь үйлс бүтэмжтэй, сайхан байдаг юм.

  21. enguun says:

    сайнууу миний дуу.чамд аз жаргал хусиэ ээ.эгч ни ч гэсэн нэг хэсэг ээждээ их гомддог блаа.намайг бас яг шилжилтийн насан дээр бхад ээж маани архинд орж их зовоосон доо. бур суулдээ би оороо стрэсстээд мэдрэлийн ядаргаанд орсон бсан тэгээд залхаад сурсан хэлээ ашиглаад эврөпрүү ирсэн дэ. энд ирээд 4 жил болж бна одоо сурж бгаа оорийнхоо чадлаар.гэхдэ энэ хугацаанд би оорийнхоо сэтгэлийг ариусгаж чадсан бур суулийн уэд бур ээжийгээ санадаг болоод бгаа.энэ миний хувид хамгийн том ололт, оорчлолт юм шиг санагддаг. хунийг уучилж сэтгэлээ ариусгах шиг сайхан зуйл бас ховорхон шуу.ээжийгээ уучилж хайрлаарай. чиний амидралд хайр энэрлийн дээдийг хусиэ дээ эгч ни

  22. Sanaa says:

    Ээж чинь боловсролтой хүн биш л байна даа. Тийм хүн мөн байсан бол хамгийн гол зүйл болох хүнийг хайрлах гэдэг зүйлийн унэ цэнэ утга учрыг олйгосон л байх ёстой байсан. Цаасаар хүний боловсролыг хэмжихгүй шүү дээ. Боловсролтой хүн байсан бол чамд жооохон гар хүрсэнээ их юманд бодож шөнө нь унтсаны чинь дараа уучлал гуйгаад л үнсдэг байх байсан, ядаж л. Ээж хүн гэж тийм л байх ёстой. Үр хүүхдээ зодож хатуу хандсанаар тэднийг аймхай, дорой нэгэн болгож байгаагаа ойлгодоггүй юм байх даа.

  23. setgel says:

    сайн уу овоотэйгээ заавал уулзаарай,тгд миний дуу бээжинд ургуйдлийн тув гээд том эмнэлэг бдаг гсн шинжилгээ энэ тэр хийдэг тийм ч унэтэй биш гсн манай найз хуухэдтэй болохгуй тгд тэнд очоод оношуулааж тун удалгуй хуухэдтэй бсон,тэнд заавал очиж узуулэрэй тэгээд бух зуйл сайхан болноо чи одоо зовлон бугд дууссан одоо чамайг сайхан амидрал сайхан ирээдүй хулээж бгаа шуу,хун болж турну гэдэг чини их хуви зая шуу дээ,чи ийм ухаантай ийм сайхан сэтгэлтэй ийм тэвчээртэй сайн охин бнаа,чамд энэ бухнийг увуу чини анх суурийг ни тавиж угсун бн шуу дээ,чамайг бурхан ивээг аз жаргал хусиэ,чамд бурхан сайн хани сайхан ур хуухэд гэр бул хайрланаа

  24. Sanaa says:

    Сум хэдэн хунтэй билээ, бугд л бие биенээ мэдэж байгаа. Өвөөгийнхөө сургийг гаргаад уулзвал сайхан даа.

    Заримдаа бүх юмаа хаяад л Монголд очиж багш болмоор санагдах юм. Бүтэн цагаар биш. Гол нь тэнд хичнээн зовлонтой хэцүү хүүхдүүд байгаа билээ. Дээр нь хүүхдүүдтэй их ярьж, зааж зөвлөмөөр тэднийг их сонсож урам зориг өгмөөр санагдах юм.

  25. hi says:

    дээр нэг хүн зөв санаа хэлсэн байна ш дээ , сумаа мэдэж байгаа биздээ сумийнхаа даргатай яри , тэгээд л болоо үхтэл үр харам гэж наад сэгсгэрийг чини ч хараад л хүлээгээд сууж байгаа даа , надад бол өвөөтэйгөө даруй уулзаарай гэж л захияа даа охин мини

  26. zaya says:

    овоотэйгээ уулзаач ээ. чамайг удаан хулээж чадахгуй шд. дараа ни оортоо ямар их харамсахаа тосоолол доо. чамайг одий зэрэгтэй хун болгосон, амидралийн чини хамаг гэрэл гэгээтэй уы тэнд онгорсон бхад.

  27. gegee says:

    hi naizaa chi az jargaltai amdrah bolno ih uhaantai buruu zamaar orooguid chin mash ih bayarlaj bn,zovsnii etsest jargana. ih zovlon uzsen bolhoor chi ih tevcheertei hir bargiin umand budreheergui hun bn. ene minii l bodol doo chamaig changa gegch n tevreed odoo buh zuil urd chin bn chinii gart gej helmeer bn. az jargal husii.bi hun zodohiig uzen yaddag ohinooroo baharhaad yavah hun ingesen geheer durgui mash ih hurch bn.

  28. zaza says:

    одоо хэдэн настайн бэ?

  29. gua says:

    юний туруунд дууд хандаж хэлхэд урд чин зондоо амидрал бнанас чин залуу бна хичээлдээ шамд сайн сураад мундаг толгойтой хун болоод хэнийг ч харалгу сайхан амидарах хэрэгтэй сайхан амидралийн толоо тэмүүлж байхад аяндаа хунд дурлаж хуухэд гаргаж ээж болно шуудээ харин хадан гэрлүүгээ ыбахаас нэ омно овоодоо амжиж очоорой миний дуу овоо нэ чамтай уулзах гээд л уудэнд чин орж ирээд бгаа байх за тэгээд ээж чин яахав тэгэс ингэс гээд л байж байх байлгуй ямр ч байсан сайн боловсролтой болдог юм шуу амжилт хусий

  30. uvur mgl zaluu says:

    hi nzaa.sain bn?bi china ulsaas uvur mgloos chamruu bichij bna.bi uuruu ar mgl bishi uvur mgl zaluu.chinii bichsen zuilsiig uzeed mash ih uruvdluu.chi ih zovlon uzsen hun bna.chi zorigtoi l sain charmiij hicheej temtsdeg l yum bol chamd az jargal buhun ochoh bolno.ma nz emegteichuudiin emnelg oroj uuriiguu uzuuleed uz.lav zasag soviloh arag bga…teged sariin yumtai bolj huuhedtei boloh bolno.bitgii sanaa zov.bitgii setegeel unaarai,ter uvchun bishi uvchun bolson.zasaj chadnaa za ma nz.za tegeed chamd amjilt husii.az jargal husii.bayartai.

  31. J says:

    ХАЗ ЖАРГАЛ……ЭЭЖН ГЭЖ НЭГ МАЛ БАЙНА ОДОО САЙН ЗАЛУУТАЙ СУУГАД САЙХАН АМИДРАХ ХЭРЭГТЭЙ ИРЭЭДҮЙ БАЙНА

  32. minjee says:

    чамд аз жаргал xүсьэ…

  33. eric says:

    Чи хэзээ нэгэн цагт сайн хүнтэй учраад сайхан үр хүүхдүүдтэй болоод сайхан амьдарнаа дүү минь! Чамд аз жаргал хүсий!

  34. zahidliin ezend says:

    Soyongiih НААД ХҮНТЭЙГЭЭ БИТГИЙ ХОЛБОГДООРОЙ ХҮНИЙ НАЙМААчин байж мэднэ шүү!!! харин чи kh.bill_09 энэ хаягаар адд хийгэрэй…

  35. zahidliin ezend says:

    Soyongiih НААД ХҮНТЭЙГЭЭ БИТГИЙ ХОЛБОГДООРОЙ ХҮНИЙ НАЙМААчин байж мэднэ шүү!!! харин чи kh.bill_09 энэ хаягаар адд хийгэрэй

  36. Soyongiih says:

    Сайн байна уу? Дүү минь.
    Чамд хандаж олон зүйлийг хэлмээр бас чамтай ярилцмаар байна.
    Бээжин хотод сурч
    байгаа бол эгчтэйгээ холбоо барихыг хүсье!
    Эгчийнх нь утасны дугаар: 15847903003.
    Заавал холбоо бариарай!
    Бас soyongiih@yahoo.com гэсэн хаягаар эгчтэйгээ холбогдож болно шүү!
    Чамайг надтай холбоо барихыг тэсэн ядан хулээнэ!

  37. Эсүй says:

    Ээж чин хөгшрөөд ирэхээр чам шиг эрхэм хүнгүй болоод ирнэ тэр үед уйлаад л өмнө чамайг яаж гомдоож зовоож байсанаа санах байх даа Хань ижилгүй ийм ааштай хүнд насны эцэстр чамаас өөр хүн байхгүй болохоор ээжийгээ уучлаад амьдраарай Үр хүүхдийн тухайд Миний дүү их сайн ээж болох байхаа Ингэж багадаа ээждээ зодуулж гадуурхагдаж байсан хүмүүс үр хүүхдээ ийм зовлон амсуулахгүйн байхын төлөө байх болов уу Эмнэлэгээр яваад хөөрхөн хүүхэдтэй болж чаднаа Болохгүй бол хүнд хүн илүүдэх биш өргөөд аваарай. Тэгээд ээж чинь чамд өгч чадаагүй бага назны бүхий л аз жаргал хайр халамжаа үр хүүхэддээ өгөөрэй Өвөө дээрээ очихгүй бол Одоо их өндөр настай байгаа болов уу? Аз жаргал хүсье хөөрхөн дүү минь

  38. busgui says:

    мундаг ухаантай охин бнаа, чадалтай бүсгүй болоорой.

    Хүүхдүүдээ нүднийxээ цөцгий шиг хайрлацгаая хэдүүлээ.

  39. Цэцэг says:

    Уучлал бол хамгийн агуу зүйл шүү. Бас муу муухайг битгий бодоорой. Одоо шинжлэх ухаан маш их хөгжсөн. Чи жирийн эрүүл эмэгтэй болж, олон сайхан хүүхэд төрүүлэх хэрэгтэй. Харин тэднийгээ хайрлаж өсгөөрэй.

  40. uchral says:

    ih tevcheerei yuma, tsaashda ch gesen zorigtoi uhaalag bgarai. chaddagsan bol zovlong chin nimgeleh nz chin bhiig hvsjiin

  41. moeme says:

    ер нь бол чи энд ингэж бичиж сэтгэлээ жаахан ч гэсэн онгойлгосон байх гэж бодож байна гэхдээ энэ хүсээгүй жирэмслэлт гэдэг чинь урьд нь ч байсан одоо ч байгаа цаашид ч байх зүйл шүү дээ

  42. MINII BODLOOR says:

    eej chin ur huuhdee hairlaagui bolohoor l oort n sain saihan, yalanguya setgeliin amar amgalan, hair ireegui bh,,,
    uriin zaya gomdono gedeg bizdee

  43. MINII BODLOOR says:

    minii duu emnelegt ochvol yaasan ym be naad sariin temdeg ene teree uzuulsen n deer bhaa, chi ooriigee l bod odoohondoo,,,

    eej chin yaahuu jaahan nas ahiaad irheeree chamaig gene medeej oor handah hun bhgui ym chin, ih l hatuu hun bj dee, yaahuu horvoo oilguulaad ognoo eejid chin,

    harin ch minii duu ih uhaantai ohin bn tiim amidraliig uzsen bj buruu zoruu zamaar orchoogui sain ohin bn, bagaasaa ovooteigee humuujsen bolohoor l ter bh, hunii 6 nas hurltee olj awsan humuujil nasan tushid n saldaggui gedeg,

    Намайг тоогоод үнсэх залуу ч байхгүй дээ gejee, chi ooroo l tgj bodoj bval neeree l tiim ym bolno, za tegeed hamgiin suuld n OORIIGEE HAIRLA l gej helmeer bn namaig hen ch toodoggui hairladaggui gd l chi ch bas ooriigee hairlahgui bval tgeed l konets film gesen ug bizdee,
    bas chi dotnii naizaa ih zow songoh heregtei ym shig sanagdlaa, chinii ene baidliig chn oilgoj sonsoj, yariltsaj, dem boloh tiim sain naiz heregei ymbn, hen negen sain saihanruu hotloh hun baival chinii bodoj bga sex, hair, ger bul-iin talaar uzel bodol chn arai l eyreg handlagatai boloh boluu gej bodloo,

    hunii amidraldaa tuulah estoi zovlon berhsheeliig chi bugdiig n davsan ym chn odoo chamd sain saihan amidral l zayana gedegt itgeltei bn

  44. tuilaa says:

    Ээж чини их сонин санагдлаа.Төрсөн үрээ эд хогшлоос доор болгож хаясан байна.
    Охин мини чи харин энэ ширүүн амидрал дотроос өөрийнхөөрөө л тэмцэж ирсэн байна.
    Хэцүү амидрал дотроос энэ зэрэгтэй яваа ни их юмаа,биеийн шарх сорви бол эмчлүүлж эдгээж болно,сэтгэлд үлдсэн шархаа сэтгэлийн тэнхээ ухаанаараа мартахыг хичээ.
    Эмэгтэйчүүдийн эмчид сайн үзүүлэх хэрэгтэй санагдлаа.Амжилт.

  45. bas l............... says:

    чи хамгийн чадалтай хүчтэй эмэгтэй болоорой,чиний хэлсэнчлэн энэ дэлхийд хийх юм их байгаа. Өөрийхөө хүч чадал ухааныг бүгдэд мэдрүүлж сэхүүн бардам сайхан амьдаарай. Манай монгол оронд гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл утгаа алдцан,,,,,айл болгонд бараг л нэг хүчирхийлэгч дарангуйлагч арчаагүй новшнууд байдаг.хамгийн өрөвдөлтэй нь тэд өөрсдийнхөө үр удмаа сул дорой эмэгтэй хүнд, хүүхэддээ, чадлаа гаргадаг.Дарангуйлагчид өөр газар ажил дээрээ гадны хүнд бүгд л эелдэг нэгэн гэвч орон гэртээ ирэхээр хамгийн хөгийн өрөвдөлтэй амьтад үр хүүхдээ дээрэлхэж таашаал авдаг.Жишээ нь архичин нөхөр гэрийхнэхийгээ зодож нүдээд орилуулж хөөрхий үрсийн нэгэн шөнийг там болгож байхад хөршүүд нүдэн балай чихэн дүлий л сууж байдаг хэнч цагдаа дуудах сэтгэлгүй амиа хичээсэн монголчуудын зан юмдаа. Энэ их хүчирхийлэл архидан согтуурал….хэзээ дуусах юм болдоо

  46. Uka says:

    овоо дээрээ заавал очоорой,чамайг харж л бгаа, хогшин хун хэр л удаан наслав гэж дээ чи ямар ч бсн овоо дээрээ очоорой. Надад овоо чн маш их оровдолтэй санагдаж бна.

  47. ansuya says:

    сайн бна уу?энэ удрийн мэндийг хургэы.чи их хатуу амидралийг даван дуулжээ.юр ни хятдийн эмнэлэг их сайн хугжсэн.тэр дундаа ургуйдлэйиг бол маш сайн эмчилдэг ш дээ.чи зугээр нэг тсаг зав гаргаад мэргэжилийн эмнэлэгт хандаад узээ.юмийг яаж мэдэх вэ.мини бодлоор эмэгтэй хун болсоний утга учир хуурхун ур хуухэдтэй болох гэж боддог л доо.ю ч гэсэн гомдлийн мур нэг тэгээд эмнэлэгт хандаад уз.угуй байлаач амидралд бууж угч болохгуй ээ.амжжилт

  48. Emegtei says:

    овоо чини их хэцүүдэж байгаадаа. ээж чини эстөи л сонин хун юмдаа.

  49. Emegtei says:

    овоодоо заавал очоорой. одоо чини ямар нэг аргаар овоотой утсаар яриачдээ. Тэр сумийн юмуу аймгийн даргийн утсийг олоод овоотойгоо цаг товлуулж яриулж огооч гэхэд тусланадаа. хун болгон танай ээж шиг муухай атаархуу биш шуу миний дуу. Амидрал урид чини гэрэлтэж байна. оодрог хамт олний дунд инээж яваарай.

  50. Jagaa says:

    Яадаг ч байсан бух юм сайхан болно гэдэгт итгээрэй, чиний аз жаргаж чиний гарт л бгаа. Чи долоо, есөн нас хуртэлээ өвөө дээрээ өссийм чини чамд чамд өвөөгийн хайр халамж нөлөөлсөн л бгаа, өвөөгөө хурдан олж уулзаарай, өвөөд чини бүр санаа зовчлоо, чамайг ямар их санадаг, хүлээдэг бол ивий мини гэж. Хар нялх нялзрай бхад чини хүн болгосийн бнштэ

  51. hi girl says:

    нээрээ чин наад соривоо гоо сайханий мэс засал хийлгээд оёдол хийлгэчихээч ээ ээж чини одоо л нэг буруугаа ойлгож байгаа бол би таны охин үр чини гэж хэлж байгаад гоо сайхандаа зарцуул бусадаар бол чи хангалттай ухаалаг охин юм шиг байна. бидний ээж аавууд ихэнхи ни л юу ч байсан зодож байж л санаа амардаг юм шиг байсан юм шиг байгаан,би лав ээж аавдаа зөндөө зодлуулдаг байсан ээж бол бүр илүү байсан.би одоо ээжээсээ хол байгаа хааяа яж уурлаж зодож дарамталдаг байсан ни санагдаж л байдаг юм,би ч бас ээждээ хааяа гомддог болохоос үзэн яддаггүй. яаж ч байсан энэ хорвоод мэндлэхдээ өчнөөн зовоож байж би төрсөн болохоор,чи хэзээ нэгэн цагт эх болох гээд өвдөхдөө ээжийгээ жоохон ч гэсэн ойлгох байх гэж бодож бна, амжилт!

  52. WARWAR says:

    хүүхэд гаргах байлгүй дээ сэксийг муулж болохгүй ээ сэкс гэдэг чини тэр чигээрээ хорвооо дэлхий хүн торлохтон гээд л ойлгочих за дүү охин амжилт ямар ч муухай ээж вэ дээ амидрал сайхан муухай али ни ч байсан аймар гооээээ

  53. me says:

    Энэ нийтлэлийг уншсан чинь сэтгэл сонин болчихлоо.Хөөрхий өвөө чинь амьд байдаг болуу?Очиж нэг уулзаарай даа.Тэгээд хэдэн настай болоод одоо болтол биений юм чинь ирээгүй бгаан бэ.Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй шдээ.Өөрийгөө хайрлах хэрэгтэй.Амьдралд чинь хамгийн сайн сайхнийг хүсье найз минь

  54. munh says:

    sainuu hongorhon ohin min yamar aimr yum ve.huuhed nasnii gal tsogiig tegej untraaj bolhgui shdee.chinii bichsen zuiliig unshaad oorin erhgui nulimas garchihlaa.huiten tsevdeg baij bolohgui shuu tiim hunees hun zugtaadag yum.unen setgeleesee saihan ineej baigaarai.setgeliin ineediig saihan zuil dagaj yavdag shuu.odoo ertnees emchid uzuulj ur huuhedtei boloh heregtei.iim zaluu hun emchluuleh heregtei.amjilt husii.eejiigee hairlah heregtei shuu.

  55. hi says:

    миний дүү одооноос төлөвлөж байгаад өвөөдөө 1 очоорой , хөөрхий чамайг их хүлээдэг байлгүй

  56. 910 says:

    Торгууд сэвгэр уруу царайлж дорой явахгүй шүү. Өмнө чинь өргөн уудам амьдрал гэдэг алтан зам бна. Гүрийгээд гүйгээд бдаг юм шүү чамд амжилт аз жаргал хүсьедээ

  57. hi says:

    зүгээр миний дүү,ээж чин мөнгө өгдөг бол битгий үр,сайн боловсрол олж аваарай түүнээс хол байхийг хичээ сэтгэцийн хувид эрүүл биш байна,энэ охин бичэж байгаа болохоос түмэн зовлонтой зөндөө хүүхдүүд байгаа шүү дээ,манай төр засаг мөнгө идэж ууж байхаараа жирэмслэлтээс хамгаалдаг аргийг мэдээлэл.н хэрэгсэлээр биетээр сурталчлах хэрэгтэй шүү дээ,амжилт хүсие миний дүү зовсний эцэст жаргадаг юм

  58. b i l l i o n says:

    ээждээ бага байхдаа бас нэг аймар зодуулж байснаа сая энийг уншаал саналаа.би ч бараг тэр хунийг танихгуй дээ.багаасаа л айлд өссөн.нэг удаа намайг олон хвний омно газар унагаж бгад хөшиглөж зодож байсан.одоо бодоод байхад ер ни шалтгаан ни би ээжтэйгээ унтаарай гэхэр ни үгүй л гэсийм шиг бгаан.тэр үед би чичрээд эгчийнхээ араар ороод тэр оройдоо ганц ч үг хүнтэй дугарч чадаагуй юм даг.хоолой чичрээд айгаад бсан хэхэ.одооогоос 10 гаруй жилийн омнох юм болохоор бараг мартсан бна…гэхдээ эцэг эх минэ надд маш их хайртай тэр ни ч илт мэдэгддэг.гэхдээ хайрийх ни илрэл бол мөнгө…өгсөн мөнгий ни хэрэглэж л сэтгэлээ аргацаадаг байлаа даа кккк….бур багаасаа л ийм бсан болохоор юм бодохоо ч больчиж дээ…тэгэж өссөний үр дагавар одоо найз гээд бх бхгуй хунээс дөлж явдаг хайр энээ тэрээ гэх үнэн дургуй сэтгэл хөдлөл багатай цэвдэг охин л болох шив дээ….гэхдээ ийм байдалдаа дасцан болохоор амидралдаа бүрэн дүүрэн биш ч сэтгэл хангалуун явдаг ааа……найз минэ сэтгэлээрээ баян яваарай.хорт хаүдар хуртэл эдгэдэг өнөө үед сайн хөөцөлдвөл хүүхэдтэй болж болохгуй гэх газаргуй…ээжийн чинэ хуүйд дуу ни шингэрээд ирэх ни аргагуй дээ..эцэг эх хүүхдүүдээ том болоод ирэхээр хүүхдүүдээсээ айдаг ч юмуу яадийн үг хэлж чадахаа боличдийм шиг ээ….одоо бол баргийн хүн надад үг хэлж чадду шдээ.ккк

  59. happy says:

    ohin mini amidrald hichneen ch zovlon tohioldson bosood davaad garah tevcheereti baigarai!!! chamd hamgiin sain saihan bvhniig hvsey!!! chinii bichlegiig unshaad setgel 1 l gunigtai bolchiloo. gehdee minii dvv buruu zamd orolgui ingej ih hicheej baigaa yum chini chamd udahgui oorooroo baharhaj bayarlah odor irnee!!! amjilt hvsii!!

  60. Уянга says:

    ухаалаг охин байна аа. Нас чинь залуу, амьдрал урд чинь байна, зөндөө сайхан зүйлтэй учирна аа миний дүү. Ээжийгээ үзэн яддаггүй чинь ёстой сайн байна. Ээждээ гомдсон ч гэсэн ээжийгээ заавал баярлуулаарай-энэ их олон утга учиртай шүү, чи ухаалаг охин юм чинь мэдэж байгаа байлгүй дээ, за аз жаргал хүсье.

  61. jess says:

    яасан ч их зовсиймб дээ хоорхий…

  62. hulan says:

    миний дуу их ухаантай охин бнаа хичээлээ сайн хий!!! өөрийн гэсэн мэдлэг мэргэжилтэй болчих. Аяндаа амьдрал чин сайхан болноо. нийгэмд ийм амьдрал зөндөө л бгаа хумуус бичдэггүй л болохоос. Царай зүсний хувид одоо чин мөнгө л бвал бүх ок ш дээ. Миний дүү мөнгөтэй болоод л наад зах н солонгос ороод л мэс засал хийлгэчихгүй юу чиний хүссэнээр л хийгээд өгнө санаа зоволтгүй. Xүүдийн хувид эмнэлэгт үзүүл гадаадин эмэгтэйчүүдин сайтуудийг уншиж үз. Эмнэлэгийн чиглэлээр виз сайн асуулдалгүй хурдан гардийн, бүүр болохгүй бол өргөөд авчих Чи залуу байноо сэтгэл санаагаар өөдрөг бай за тэгээд амжилт хүсьe.

  63. okookko says:

    чамд сайн сайхнийг хүсье амидралаас чамд авсан юм их алдсан юм ч их гэхдээ юм бухнийг тасаагар бодож өөрийгөө битгий гаргуунд нь гаргаарай. сайхан амьдрал сайхан ирээдүй чамайг хулээж байгаа. чи харинн эсэргээр нь олон сайхан хүүхэдтэй болж тэдэндээ жаргалийг амтлууларай. чи оороо төрүүлэхгүй ч байсан болно шүүдээ

  64. bbb says:

    энэ зохиол байхаа арай ч ийм эх хүн бхгүй. үхтэл үр харам гэдэг шүү дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.