Cексддэг хүүхэн, хайрлуулдаг хүүхэн гэж тусдаа байдгиймуу? /2/

Дахиад би та бүхэнтэй зөвлөх гэсэн юмаа. Та нарын зөвлөгөө зарим 1 талаар миний нүдийг нээж өгсөн гэж хэлж болно. Би түүний утаснаас ирэх дуудлага болон МСЖ зэргийг ирдэггүй болгон хаасан байгаа. Гэхдээ надад маш хэцүү байна, би бараг өдөр болгон түүнийг бодож уйлах юм. Бодохоор л гомдол, түүнийг мартаж чадахгүй бодол 2 нийлэн нулимсаар гарах юм. Хааяа баяндуу айлын охин байгаад энд сурдаг оюутан байсан бол тэр надад хайртай болох байсан юм шиг санагдах юм. Миний зөвхөн гаднах төрх л түүнд таалагддаг гээ биз дээ? Түүний байр суурьтай эн зэрэгцэхийн тулд яалт ч гүй миний энд хар бор ажил хийж байгаа байдал л нөлөөлж байгаа. Би гэхдээ нэтээр англи, франц киног тухайн хэл дээр нь үзэж хэлээ сайжруулах гэж хичээдэг. Тиймдээ ч сайжирч би төвөггүй ярьж ойлгодог болсон. За гол зүйлээ бичье.

Түүнийг мартахын тулд хайргүй ч гэсэн өөр хүнээр сольж үзвэл ямар вэ? Учир нь тэр хүн түүнийг гарч ирэхээс өмнө надад сайн байсан. Одоо ч намайг хүлээж байгаа гэсэн. Европ залуу л даа. Надаас 1 дүү 27-той залуу. Уг нь царайлаг залуу даанч би түүнийг найз гэдэг утгаар нь хүлээж авдаг. Би түүнийг эр хүн талаас нь хүсдэггүй. Хэрэв түүнтэй найзалж үзвэл түүнд дасаад монгол залуугаа мартаж чадах болов уу? Бас “хайртай хүнийхээ боол нь байснаас хайргүй хүнийхээ хатан нь бай” гэж үг байдаг даа. Бас тэр европ залуу дандаа надад бэлэг ч юмуу сюрприйс барьдаг. Надад “Лади Гага”-гийн тоглолтыг бүр урд суудлаас үзэхээр билет захиалсан байна лээ. Бас тэр намайг “гүнж” гэж дууддаг. Секс мэкс гэж үг унагадаггүй. Та бүхэн гадаад эртэй нийлэх нь гэж харааж зүхэлгүй чин сэтгэлээсээ зөвлөнө үү!

59 Comments

  1. anhaa says:

    Өө чи одоо ямар ядаргаатай юм бэ. Алдах юм бна уу.

  2. nuuts says:

    хамаауй уур хунээр яхийн үэ ? бутсаад л орлож бга хундээ сайн болчихно шдээ тэрний оронд оороо зоригтой бж гантсаарай мартаад суулд ни хайртай хунтгээ учрах хэрэгтэй бх .сэтгэлийн шанлалаа оор хунээр орлуулж би узсэн бутсаад л орлуулсан хундээ сайн болж тэр орхих тсагт бс л нэг тиймэрхүү оор хун хэрэггүйээ оороо л мартах гж оролд ок амжилт

  3. TG says:

    ЧИНИЙ ХЭРЭГ ЧИ ӨӨРӨӨ ШИЙД

  4. zoom says:

    нэгийг нь мартахын тулд нөгөөгөөр нь тоглодог хогийн новш вэ чи

  5. sar says:

    kk, zaaaaaawl neg eregte hun hajud n bhgvi bol bolkv bgaan bh da….
    hetsuu l de, medeej hairtai huneese holdood ontsgvi zang n medeed, yarimaar uulzmaar bgaa huselee darj yawna gedeg…. tgelee geed zaawal martana ,martahin tuld uur hunte uerhene ntr gesen yum bh yostoi bish biz de…. tsag hugatsaa unguruud , ene heseghen hugatsaag l dawad garchul tgeel buh yum ok shd, tged zugataj utas mutsaa awahgvi haaj maajisnaas heleech ter tenegtee… chi nadtai dahij bitii yari, uulz, nadru bitii zalga, chamaig harahig huskv bn geed neg tiish n bolgooch,
    hun chini yamar ch yumig uurihuu OYUN UHAANAARAA dawj garah yostoi shdeee. zurh setgel chen hetsu bgaa ch oyun uhaanda zahiragdah yostoi gej boddog.

    nasaa bodsn ch odo neg uhaantaihan shg amidraliin hani boloh huntege neg musun uerhesen deerde.. hun martana ntr gej jhn huuhed shg yum yarijiisnaas……..

    chamd bur sex dutagdaad yaaha medkv neg hun olj awah ged bgaam shg l sanagdchilaa ene bichsn yumnaas chen….

  6. zen says:

    Chi er ni yasan teneg huuhen be comment bichij bga humuus bugd chamaig ter gadaad zaluutaigaa unt gevel untah u te?uuriin tolgoi baihgui iim teneg huuhen yaj ch goy saihan bgaad mgl zaluuchuudad gologdono shde ….bichsen zuiliig chin unshhad chi ih ed munguni shunaltai yum shig sanagdlaa lda iim huuhniig bol ymarch zaluu hairlahguie teneg bolhoor chin saihan sexddeg l huuhnee bailgana

  7. sainaa says:

    хүнийг хүнээр л орлуулж мартана… өөртөө л хайртай байж өөрийгөө л бодод. гадаад дотоод хэнд хамаатаяан……

  8. ZaHidliin ezen says:

    Уучлаарай админаа,би 123-ийн комментийг уншиж чадахгуй бн.гаргацтай болгоод огно уу! Баярлалаа

  9. 123 says:

    ×àìä îäîî þó ãýæ ÷ çºâëºìººð þì äýý. Öàã õóãàöàà áîë àëò, Íààíàà õýäýí òºãðºã õóðàà÷èõààä íóòàãòàà èðýõã¿é þóäàà. Ìîíãîë çàëóó ñîíãîâîë ººðò ÷èíü èðýýä¿éä õýðýã áîëíî äîî. Õ¿í óãààñàà ë ºññºí òºðñºí ýõ íóòãàà ë ãýäýã þì áàéíà ëýý. Ìàíàé óëñ õºãæèæ áàéíà. Ãàäàãøàà õàðàëäàã çàëóó÷óóä ÷ îäîî áàãàñàõ áàéõàà ãýæ áè áîäîõ þì.

  10. Za says:

    Манарцан хуухэн бэ! Жоохон хуухэд шиг сонин юм бэ яасан…

  11. Мөн эмэгтэй та бэлэгний бөгжийг нь аваад зарчихна гэдэг ямар муухай сэтгэл вэ. Өөрийн толгой дээрх бухал өвсийг харахгүй байж………….

  12. Тэр монгол залуу ганцаараа буруутай биш ээ. Уг нь өөрөө л тэвчээртэй байж зовлонд унахгүй байх ёстой. Хүн бүр л бусдыг ашиглах гэдэг. Эмэгтэй та ч өөрөө бас л гадаад залууг ашиглах гэж бодож байшд. Тэр гадаад залуу өөрөө өөрийгөө хамгаалаасай гэж….

  13. khongorkhon says:

    өмнөх залуугаа мартахын тулд ахиад нэг шинэ залуу үнэхээр тус болдог юм шүү. тэр хайртай гээд байгаа залуу чинь чамайг 100% ойлгодог хүн ч байх юм билүү. хэсэг зуур ч гэсэн шархалсан зүрхээ нөхдөө. гэхдээ ухаантай сайн судлах хэрэгтэй шүү

  14. he he says:

    oo hoorhii ene huuhen ch yum oilgodoggui nohor yumaa tegee l hair setgeliig ongo mongotei holiod yavchih yumaa tsagaan alt beleglej bsan bolhoor ter gadaad ni chamd unen hairtai b.jee te…. chi ingej l oilgoj iim l ug heluulehgeed b.gaa yumuu end bgaa humuuseer he he

  15. jey says:

    ооооо уул н гайгуй ухаалаг байх гэж бодсон зин ю болоод явчихвааа хунийг хунээр орлуулан гэж байхгуй шдээ тэгээд бас чи бичих болгондоо бэлэг сэлт гэж байх юм чамд тэгвэл бэлэг огоод л унтаж болох юм бншдээ тэ ингэж л ойлгогдлоо чи ухаантай байгаач оорийгоо унэ тсэнтэй байлгаач бэлэг огдоггуй мгл залуу бэлэг огдог гадаад залуу ч гэх шиг нудээ нээгээд хардаа наад 2 оос чин оор хун алга уу чи гол зорилогруугаа тэмүүлж амидар тэгээд бас дасаж дурлан ч гэх шиг тийм тэнэг юм гэж ю байсийн мороороо ажилаа хийгээд явж бай хунийг ч зовоогоод оорийгоо ч зовоогоод яахийн оор хун олж ав тэгэж байж бух зуйл чин мартагдан за

  16. hi says:

    элгэмсүү өөрийгөө вотлохоо болийийий хахахахахахахахахахаах

  17. hmm says:

    Монгол залуучууд ингээд л өөрсдийнхөө увайгүй зангаас болж сайхан сайхан охидынхоо итгэл сэтгэл биеийг алдана, дараа нь бас болоогүй янханаар нь дуудаастай. Охид бүсгүйчүүдээ ингэж элдвээр хэлээд байхаар бүсгүй хүний заяа энэ нутаг орноос гомдоод эргэж ч харалгүй харьд алхцгаана шүү дээ.

  18. Enemy says:

    МӨНГӨ хурААХ гэж очсийму сэкс дэх гэж очсийму

  19. haha says:

    засссс тэгээд наад монгол залуугийхаа зугаа нь болоол яваашдээ

  20. mmmm says:

    yadiin-europtoi-untchihaa,tegeed-goy-bicheerei,za.goodluck!

  21. Zahidliin ezen says:

    Sain baitsgaana uu! Ta buhen nadad heregtei saihan zuvluguu ugsund dahin dahin bayarlalaa.bi ene sited handaj ta buhnees tuslamj huseegui bol bur “sunutsun” yavj bh bsn bh. Mongolchuud bid zovson negendee tusalj chaddag, sanaa tavidag saihan setgeltei humuus shuu. Ter gadaad zaluutai bi medeej dotno haritsaand orohguie, ugaasaa tegne geheer sanaand ch bagtdaggui yum. Zugeer l kino uzej, zugaalj geh meteer nzalj uzie. Ug n nadad urd N ter zaluu bugj ugch bsiin,bodvol suinii bugj bsn bn lee. Diamondtoi tsagaan alt bsn. Nadad 1 udaa mungu hereg bolood bi tuuniig n recycle deer tal uneer n zarchihsan yumaa. Bi tuund ter bugjiig alga bolgoson gj helehed mash ih gomdson. Harin mongol zaluugiiin tuhaid gevel ter msgreer Nadad zunduu SMS bichij uldeesen bn lee. Ter SMS deer n hairtai gsn 1 ch ug bhgui bsn heveer l bn lee. “babe, yachaad bgn be? Yagaad tag bolchihov? Namaig husehgui bgaamuu?Utas chin yagaad bolohgui bgn be? ” geh met…unuudur irsen SMS gevel “nzn mongol yavaad irne. Yavahaasaa umnu uulzii.mongold 18 honono” gsn bsn.medeej ene SMS uud namaig mash ih ergelzuulj bn,bas uulzchihmaar sanagdaad bhiin. Bi gehdee ta nariin zuvluguunuus zorig orson bolohoor dahij tuund uneguidehgui gj shiidsen bga.

  22. haha says:

    28 тай байж тэнэг хуухэн бэ. чихрэнд ххуртдаг охин шиг лады гага гийн тоглолтийн билэт нд хууртаж бн да. тэгээд дараан бас энэ гадаад залуу ийм тийм гэд энд захиа бичнэ байхд. одий хурчээд оорийнхоо амидралийг шийдчихэж чаддаггуй.

    тиймээ тийм оор хунтээ болүөл чи мартаж чадна.

  23. burhan bish says:

    хөөе!! тэр монгол залуу ни энэ бүсгүйд бушуухан хайртай гээд хэлээд аваад суучихаадч дээ. Ийм сайхан нэг монгол бүсгүйг алдах гээд байнашдээ!!!

  24. mr.mad says:

    ygaaad iim yum bodoh bolvoo sihan mongol zaluuchud zunduu l bna shdee ene mongoliin zaluuchuud haachaa ve saihan saihan ohiduuda aldaj duusla zadgairsan ene zaluuchuudiin amidraliig uurchluh tsag bolsoon bi ch gesen uurchlugdun geed arhi show huuhen 3as tatgalzaj bga bolii hanlaa buzartaj duuslaa xaxa amidrala shineer ehlii !@#$ gej

  25. элгэмсүү чи шүү. со- с хэзээ ирэх вэ. гадаадад байгаа бүсгүйчүүд бүгд л чам шиг байгаасай . хүмүүс уү гэж хэлэх ни хамаагүй бичээд байгаарай бүсгүй мини урагшаа…….

  26. emma says:

    Хөөе хөөрхөн охин минъ амъдрал гэдэг чинъ тэр чигээрээ тэмцэл шуу дээ.Хамт байхаар сэтгэл хөдлөөд хамаг бие бадайрахаар залуу биш бол хямдарч болохгуй шуу.Леду гага узуулэж чамайг гунж гэж дуудсанаар сайн залуу болчихгуй.Яаж нэг хурдан унагаачихуу гээд л толгой нъ өвдөөд явж байгаа муусайн юмнууд.
    Эгчийг нъ саяхан Итали руу аялалд нэг янзтай тасархай залуу урилаашд.Угуйсгээд л унэнч эхнэрийн дурээ бататгаад сууж бна.Сайхан бухнийг амалсан болгон сайн хун биш ээ.Яаран шийдвэр буу гаргаарай.
    Гадаад залуусийг өмнөө сөхөрч унатал нъ гуйлгэ.Монгол хуухнуудийг прайд өндөртэй гээд толгойгоо сэгсэртэл нъ харц дээгүүр алхадаг юм шуу.
    Өөрийгөө завгуй байлга улам их боловсор за юу.Эрийн дор орох гэж буу яар нэг л сайхан өдөр сайхан хайртайгаа учирах бно.

  27. Unen ug says:

    Эээ хүүхээн тэгээд гадаад залуус духлаа баахан хошгоруулдийшдээ би лав хаа газрийн гадаад баагий нарт итгэхээ байсан… одоохондоо цаад чин тгээл гого хүн шиг бж бгаад дараа ни яах ч юм чи мэдкү шд..

  28. Nox-77 says:

    Xүн болгон оор байx л да! Чи тэр монгол залуга мартаxин тулд наад гадаад залуутай уулзасний xэрэггүй л болов уу да! Цаг xугцаа чааг эмчилэд огноо!

  29. Hhhh says:

    Элгэмсүүг орж ирэхээр угаасаа боолжис хурээд бдиймаа

  30. busgui says:

    Өө тийм мартчихаж, гадаадад бгаа эмэгтэйчүүдэд сонгох боломж муу.Тэнд бгаа цөөхөн хэдэн монголчууд нь нэг бол гэрлэсэн, эсвэл таалагдахгүй бол яахуу? Энэ бүсгүй шиг таарсан нэг нь бас ийм бол..?

    ЭЛГЭМСҮҮД.. чи гэж нэг хар ажилчин хүүхэн, өөрийнхөө хэмжээнд сэтгээд үргэлж эргүүтэх юм даа. Цагтайгаа зэрэгцэж алх хүүхэн гуай. Бас хааяа ном уншиж бай

  31. busgui says:

    эх оронч сэтгэлгээ гээд өөрийг нь доромжлоод бгаа монгол залууг хүлцэн тэвчих болж байна уу?

    Та нар эр эм хүйсээр биш , мөн гадаад дотоод гэхгүйгээр хүнийг ХҮН гэдэг үүднээс харж сурмаар юм даа. Гадаад гэхээр л нийгмийн хамгийн МУУ хүн тиймээ?

    Монгол хүүхнүүд хаа ч гологдохгүй, хүний сайнтай нь суусан тохиол би зөндөө мэднэ, ингэж хэтэрхий туйлшираад бгаа хүмүүсийг харахаар өрөвдмөөр ч юм шиг.

    Бас тэр амиа хичээсэн, монгол бүсгүйчүүдийнхээ сэтгэлээр ингэж тоглож бгаа иймэрхүү залуучуудаа МОНГОЛ болохоор нь өмөөрөөд бх хэрэг бгаа юмуу.

    XАЙР СЭТГЭЛЭЭР ТОГЛОЖ БОЛДОГГҮЙ гэж манай эмээ надад зөндөө хэлдэг бсан.

  32. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    ГАДААД ХҮН ГЭХЭЭР БУРХАН ГЭЖ БОДДОГ ЮМ ШИГ ………..ҮГҮЙ Ш ДЭЭ ЭСРЭГЭЭРЭЭ ЯГ ҮНЭНДЭЭ ОЙМСОО СОЛИХОО МЭДЭХГҮЙ Л ХОГИЙН ГУЙЛГАЧИНГУУД Л МОНГОЛД ИРЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ?

  33. man says:

    манай охидууд горидоод л гадаадынхан гэхийн үнэндээ Англид байдаг гадаадтай явдаг гээд байгаа хүүхнүүдээ хараад өрөвддөг үнэн байдал нь шаал өөршдээ!яахав цөөхөн азтай нь байдаг л юм ихэнх нь таарсан амьтадаа л олсон байдгымдаа!яагаад гээч угаасаа хэл муу дээр нь тэрэндээ таарсан хар ажил хийнэ тэр хүрээндээ таарсан хар ажилчидтай танилцана бараг өөрсдөөсөө доогуур орны халтар нтэртэй!хэрвээ үнэхээр чи англи франц кино хэл дээр нь үзээд ойлгодог юм бол нилээн сурсан гэсэн үг өөрийгөө сайн дайчилаад сайн ажил олж хий тэгвэл тэр хэрээр зиндаа дээшилнэ гэсэн үг

  34. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    ИЙМ ОЛГОЙ ШИГ ТОЛГОЙТОЙ БОЛЧИХСОН ХАРИЙН ГОЛОГДОЛ ХАР ЮМ ШҮТСЭН МУЛГУУ МУНХАГ ХҮҮХНҮҮДИЙН БИЧЛЭГИЙГ АДМИН ЯАХ ГЭЖ ОРУУЛДАГ ЮМ ЯМАР Ч ҮНЭМШИЛГҮЙ ………….ХУДЛАА ТАРХИ УГААСАН ҮЛГЭР ЗОХИОЛ…

  35. shoniin mend! says:

    наад залуу чин ч гэсэн мэдэxгүйээ,би лав чиний оронд байсан бол чамд ч xайртай ,чи өөрөө ч xайртай тийм xунийг л xайx байсан,олно ч гэж боддог,тэр xатан xаан гэдэг угэнд унэн дургуйээ ямар xогшин эмгэн байга бишдээ,урагшаа бусгуй мин

  36. Toogii says:

    Тэгээ тэгсэн нэ дээрээ ху тэгээд наад залуутайгаа болчоод дараа нэ ямар байснийг нэ зувлуурэй. Хэр том юмтай монгол залуугаас илуу сэкс хийдэгүү энэ тэр гээд

  37. he he says:

    medmeer yum bna bandaaj hatagtaitaigiin togloltiin bilet avaad ogchihod l boldog yum uu haa gazriin erchuud huuhen nairah arga ni ijil yumaa aan tiin minii huvid taalagdaj bgaa huuhenteigee uchirgui sex meks yaridaggui gehdee ene ni tuund hairtai bas tuuntei sex hiihgui gesen ug bish shuu zugeer l nairah argiin hegeehen heseg tiim bolhoor busgui min sain bodooroi doo gants biletend nurchihav daa hehe

  38. tuulmaa says:

    наад залуудаа хайртай болсон гэдгээ хэлээд үз.муу хариу сонсвол тэгээд замаа боддоо.нэгэнтээ өвөр түрийдээ орсон юм чинь сэтгэлээ нээхэд яадгийн.өөдгүй залуу л юм шиг байна дөө.тэр өөдлөхгүй ээ.хэзээ нэг цагт харамсах болно.

  39. 910 says:

    НЭМЭЭД ХЭЛЭХЭД МОНГОЛчУУД БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮчТЭЙ! НЭГИЙГЭЭ ҮГЭЭР БИТГИЙ АЛААРАЙ! ҮГЭЭР ХҮНИЙГ АЛЖ ЦХ БОЛНО АМьДРУУЛЦХИЖ БОЛНО! ХӨӨРХИЙ МУУ ХЭДЭН ЭМЭГТЭЙчҮҮДЭЭ ЖААХАН ХАЙРЛАЖ ХҮНДЭЛЖ ОЙЛГОХЫГ ХИчЭЭГЭЭРЭЙ МИНИЙ МОНГОЛЫН ЗАЛУУСАА!!!

  40. 910 says:

    зассссс та нар битгий туйлшраад бай. Тэр Даяар Монгол Хөх Монгол гэсэн хөдөлгөөний залуус BBC-д Бид нацистууд гээд тэнэг бичлэгээ явуулсан байсан хүн үндсэрхэг байж болно гэхдээ тэнэг байж болохгүй бүх дэлхий нийтээрээ нацистуудыг үзэн ядаад байхад тэр тусмаа Монголчууд маань ийм тэнэг юм хийх гэж! юун эх оронч сэтгэлгээг дэмждэг сайт! Секс сайт бол сексийхээ тухай л нийтлэл хийе! Монгол эр хүн гадаад хүүхэнтэй суухаар цусаа сэлбэнэ гээд бараг баярын хундага өргөдөг байж яахаараа эмэгтэйчүүдээ ингэдэг юм!Хараал ерөөл Урсгахгүйгээр Гадаадад байгаа нэгэндээ сэтгэлийн дэм өгчих лдөө!

    Харин захианы эзэн хүүхэнд чи наад гадаад залуудаа 100% битгий итгэ ганц Леди гага үзүүллээ гээд нээх их сэтгэл зүрх гаргаад бгаам биш наадах чинь чамайг ашиглах арга ч юм билүү? Муу санаатай л бай эх Нутагтаа бгаа хүн бол чамайг яаж ч чадна, чи харин хүний нутагт бгаа юм чинь болгоомжтой л байгаарайдаа.Монгол залуус бүгд тийм хөгийн бишээ чамайг хайрлах Монгол сайхан эр гарч ирж л таараа тэр хог новшоо одоо март
    Өөрийгөө ажлаар дараад илүү цагийн ажил хийгээд ч юмуу?Гадаад залуутай хааяа болзоол явж байхгүй юу ! Нээх их дасаад хамаг байдгаа яриад хэрэггүйшдээ,.цаг хугацаа бүгдийг эмчилнээ хамгийн гол нь бүсгүй минь хүний нутагт өөрөө өөртөө л хайртай яваарай! Амжилт аз жаргал хүсье!

  41. Sloop solo says:

    ТЭР залуудаа жирэмсэн болчиxсэн бна лэ одоо яаxуу би гаргамаар бна гээд л xэлээд узэxгүй уу

  42. japan says:

    Er harj amidrah gd bdimu haashaa ym. Chi tsarailag gee bizde tegj l er harj amidrah gd bgan bol mgld mongotei erchuud zondoo l bgaa shd.

  43. japan says:

    Za tegd gadaad zaluu ntr gd demiireed yavchih yumaa.. ajlaa sain hiigeed zorison zorilgo ireeduin amidraliinhaa toloo johon uhamsartai baij uz ain. Naiz zaluugui bval yamar uhchih gd bgaa bish. Oortoo archaatai bai. Zaaval l bolson bologui er huntei bh gd zutgeed bhin, yaatsiin be chi chn.

  44. ezen says:

    Залуусаа бид чин цоохуулээ шуу дээ! Бусгуйчуудээ хайрлаж хамгаалцгаая л даа. Миний дуу тэр монгол залуутайгаа сайн ярилцаад уз л дээ! Яарвал даарна гдг биш билуу?! Юу юугуй оор гадаадтай явах гээд бхийн…

  45. zolbooshko says:

    наад гадаад залуутайгаа уулзаxаар мартаx бx а , тэр xуучин мгл залуу чин xарин уудгуй залуу юм биш уу , xунийг ийм болгоод xаячиx ч гэж дэ , xуурxий дээ

  46. okean says:

    Админ иймэрхүү юм нийтэлхээ болиод эх оронч сэтгэлгээг дэмжимээр юм аа.

  47. okean says:

    Энэ зайлцан Гадаадуудтай явдаг монгол хүүхнүүд яаж ийж байгаад хамгийн хөгийн амьтадтай нийлчээд монгол эр хүн муулаад байхын. Архи ууж шовддаг хэдэн цаастай хар юмтай анхнаасаа далдаганаж нийлж хүүхэд олж хаягдаад тэгээл нэг их үзэн ядсан хар гичий нар. Өөртөө таарсан эр хүн хайгаач Монгол. Тэгээд хамтдаа хөгжөөч.

  48. zzzz says:

    Эмэгтэй хүн болохгүй хүн рүүгээ заавал зүтгэдэг юм гэсэн. Ортой үг шиг санагддаг. Олон жилийн дараа эргээд бодоход буруу сонголт хийснээ мэдэх байх даа. Аав ээжийн үгийг дагасан хүн бурууддаггүй юм даа. Энэ комент бичиж байгаа хүмүүс бол амьдралын туршлагатай, чамайг гэсэн хүмүүс байгаа тул, уншаад сайтар тунгаан бодоод амьдралдаа хэрэгжүүлээрэй. Цаг хугацаа бүхнийг эмчлэнэ гэдэг, наадахтайгаа зууралдаад байвал чи зовно, салвал үсрээд л сар зовно. Гадаад залуу гэрлэх санал тавьсийм уу? Ажаад байхад гадаадууд хүмүүжилтэй, шударга, сайн хүмүүс байдаг шүү. Сэтгэл зүрхээ сайн чагна, эм хүн зөн совинтой л байдаг даа.

  49. Jet55 says:

    ILJIGNII CHIHEND US HIISEN CH SEGSERNE,ALT HIISENCH CH SEGSERNE GEJ ILJIG HUUHEN MINI…IIM UTGAGUI UILANHAI MAILANHAI ENUUHEN TERUUHEN GESEN ACH HOLBOGDOLGUI NIITLEL,BITGII ORUULJ BAILDAA,HEND CH HEREG BOLOHGU …UUR ASHTAIHAN BUSDAD SURGAMJTAI YM ORUULJ BAILDAA ADMIN PLS

  50. sappire says:

    наад гадаад залуутайгаа хэсэг найзлаад үз. хамгийн гол нь ногоо залууг л мартах хэрэгтэй шүү!!!

  51. КК says:

    цаг хугацаа л хамгийн сайн эм шүү дээ. Өөрийгөө завгүй байлга.

  52. busgui says:

    эмэгтэй хүн дасаж дурладаг, үнэхээр сайн хүн бол нэг мэдэхэд л хайрладаг юм. Наад залуутайгаа найзлаад үзэхгүй юу. Уйдаж уйлж сууж бснаас

  53. hi says:

    чамайг хайрлаж байвал найзлаад үз,угаасаа цаг хугацаа эмчилнэ сайн залуу хажууд байхад сайн байсан хүнээ мартаж чаддаггүй али ч хүнд байдаг зүйл,аяндаа сайхан хайранд сайхан болоод ирэхээр ээ тэнэг хар юмний төлөө яах гэж нулимсаа урсгаж байв гэж инээд чин хүрнэ,амжилт хҮсие дүү мини нулимсаа арчаад инээ цонхоор сайхан байгали хар сайхан концерт үзэж сэтгэлээ сэргээ

  54. aagii says:

    гэхдээ чамд сэтгэл гаргаад тоглолт энэ тэр узуулээд байхийг бодоход сайн л залуу юм шиг бна,цаад монгол залуу чин чамайг зугээр л сэксийн талаас ни сонирхсон байх,харин тэр гадаад залуутай бол нээх дотно харицаанд орохгуйгээр зугээр нэг хэсэгтээ найзлаад узэхгүй юу,хуний байдал мэдэгдэнэ,цаад залуугаа чи мартнаа одоохондоо хэцүү байгаа ч угаасаа мартагдана чамтай сэкс хийснуу гэхээс оор чамд гийгуулээд сэтгэл гаргаад чамайг гээд дурсамж улдээсэн юу байгаау.

  55. miraalag busgui says:

    наадах чин энэ мангарийн хазууд сайн хун бн да
    нилээд уз
    хуний нутагт ч бай уурийн нутаг ч бай хун ууруур уурийгуу хайрлаж бж бусдаар хайрлуулдийн

    уурийгуу хамгаас илуу хайрла тэр л жинхэнэ хайр шу дэ

  56. ROFL says:

    энэ хуухэн буур эргүүтэж дууслаа сахил хуртсэн биш шал дордох ви дээ хаха

  57. hi says:

    ээ чи залуу хун байж уун арчаагуй умб дээ, эрөөсө наад бодож сэтгэж бгаа чин таалагдсабгуй ээ. Хаашаа ум бэ чиний амдралийн ганц зорилго чин наад залуу чин ымуу чамд оор хийх ум алгуу, гэр орон этсэг эх гээл ажил алба гээл завгуй бж алхм дутамдаа оорийгоо хогжуулээч дээ. тэгж бтал залуу гараал ирдэг ч дээ, чамайг ийим умтай тавсан зорилгогуй болхоор чин наадах чин тоохгуй бгуй уу даа. Би ч гэсэн гадаадад бдаг 2лаа нас ойрхон л ум бна, би ч дуралдаг тэглээ гээд ингтэлээ ухаанаа алдана гэж уы бхав дэ,,,

  58. Vera says:

    узээл алдкую доо чамд ямар xэтсү бгаг ойлгожиноо, гэxдэ тэр залууг мартаxийг xичээ, сайxан юмни талар бодод оодрог амидрарай бусгуй мин гоодлаак!

  59. tsagaan sariin buuz says:

    хэн нэгэнийг мартахийн тулд 2догч этгээд хэрэгтэй байдаг тиймээс тэр залуутайгаа найзлаад үзсэн дээрээ тэгээд монгол залууг амархан мартана гадаад дотоод ни ямар хамаатай гэж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.