Анхны харцаар дурлана гэдэг бол яг л нарны хурц цохилт, аянга гялс хийхтэй адил зүйл юм. Хэн нэгэн эрэгтэй, эмэгтэй хүнийг анх хараад л түүнд дурласан хэмээн боддог. Тэгвэл үүнийг хэрхэн хүлээж авах вэ?
– “Анхны харцаар дурладаг гэдэгт та итгэдэг үү?”. Тэгвэл “үүнээс өөрөөр яаж дурладаг вэ?”. Ихэнхдээ хүмүүс хэн нэгэн эсрэг хүйснийхээ хүнтэй учрахдаа “хувь зохиол” хэмээн сэтгэл дотроо боддог. Учир нь ямар нэгэн далдын хүч тэр хүн уруу хүчтэй татаж, улмаар нөхцөл байдал өөрөө таныг түүнтэй хамт байлгаж, холбож өгдөг.
– Санаандгүй хэн нэгэн эсрэг хүйстнийхээ хүнтэй учраад өөрийн мэдэлгүй түүнд татагдаж, зүрх хүчтэй цохилж, бие хөнгөрөх шиг болж, сэтгэл зүрх ямар ч шалтгаангүйгээр баярлаж догдолдог шүү дээ. Магадгүй таны хүсэн хүлээж байсан мөрөөдлийн хүн чинь байсан болохоор танд ийм онцгой мэдрэмж төрсөн болов уу.
– Анхны харц нь хайр дурлалд шууд ач холбогдлыг өгдөг байна. Өөрөөр хэлбэл бүх зүйл нүдтэй холбоотой гэсэн үг юм. Үүнийг тайлбарлахдаа амьтнаас бидэнд өвлөгдөн ирсэн зан хэмээн ярьцгаадаг. Нүдээрээ ширтсэн харц нь уураг тархийг байлдааны бэлэн байдалд оруулж улмаар оюун санаанд ойртох уу эсвэл ухрах уу гэдэгт хариулт өгдөг байна. Иймэрхүү зүйлийг хүмүүс дурласан мэт хүлээн авч ойлгодог.
– Огт бие биеэ танихгүй хүмүүс хоорондоо яриа өрнүүлэхдээ бие бие уруугаа цоо ширтдэг шүү дээ. Энэхүү үргэлжилсэн харц нь эсрэг хүйснийхээ хүнийг шохоорхож улмаар түүнд итгэхэд хүргэдэг байна. Учир нь тасралтгүй ширтэх харц нь танд аятайхан санагдаж, улмаар та уг холбоог үргэлжлүүлдэг. Ийнхүү та анхны харцаар тухайн хүндээ дурладаг ажээ. Хэрэв тийм биш бол та харцаа буруулж, та хоёрын хооронд ямар ч зүйл болж өнгөрөхгүй гэсэн үг юм.
– Ихэнх тохиолдолд эрэгтэй хүмүүс нүдээрээ дурладаг. Энэ нь үнэний хувьтай билээ. Харин эмэгтэй хүн чихээрээ дурладаг байна.
/Хань/
6 Comments
Тэгсэн гэсэн мэдсэн….кккккккк
Дурлах сайхан штээ.
Уугаасаа эмэгтэй хүнд анх хараад хүн таних чадвар мэдрэмж илүү заяасан гэдэг.
Эрчүүдийн харж дурладаг нь үнэн биз. Угаасаа л эхнэртэй байж дурлалаа гээл хуцдаг мангар юмнууд байж л байдаг ш дээ.
BI LAV ODOO ODORO BOLGON DURLAAL BG SH D HAVAR BOLOOD CH TER U BUU MED KKKKKKKK
өө юувдээ? энэ чин.. xэний ч мэдэx л зүйл бншд.. арай өөр юм оруулвал дээр юм бишүү!! xүн бүрийн уxамсарт бдаг зүйлийг чи зүгээр л ком дээрэ шивчиxсэн бн xүүxдээ!
Би лав анхний харцаараа дурлаад суугаад одоо 14 жил болж байна даа. унэн шуу.