Би 22 настай. Жил илүү хугацаанд нэг охинтой үнэхээр сайхан үерхсэн. Бүх юм болж бүтээл, аз жаргалтай бараг л гэрлэхийн наагуур байсан юм. Амьдрал ийм сайхан байдаг гэж үү, түүнээсээ би өмнө нь авч байгаагүй мэдрэмж, аз жаргал бүгдийг авсаан. Орой болгон халуун хөнжилдөө хамтдаа тэврэлдээд элдвийг ярилцан унтах ямар сайхан байдаг гээч. Жинхэнэ хайртай хүмүүс энэ мэдрэмжийг мэддэг байлгүй дээ. Зүйрлэхийн аргагүй. Тэгтэл тэр маань надаас хол ажилладаг ажил хийх болсон юм. Ердөө л 2 сар надаас хол байсан. Эхний сардаа надтай орой болгон утсаар ярьж, хайртай дуртай гээд яг л өмнөх шигээ бид гал халуун байлаа. Би түүнтэйгээ хамт ажиллахаар хөөцөлдөж араас нь тун удахгүй очно гэж бид төлөвлөж байсан, энэ маань ч бүтэх нь бараг тодорхой байсан юм, гэхдээ хугацаа л хэрэгтэй байсан. Гэтэл надаас холдоод нэг сар өнгөрсний дараа юм хувирч эхлэв, тэр над руу утсаар ярих нь багасч, ер нь ярилцах нь ч багасч бүр нэг удаа чи наанаа өөр хүнтэй явбал яваарай, би ийм сайхан залууг барьж хориод баймааргүй байна гэдиймдээ. Ингэж бидний харьцаа хөндий болж эхэлсэн. 2 сар болоод тэр маань энд ирсээн. Бид уулзалдсан. Амралтын 14 хоногтоо сайхан байсан. Учир явдлаа ярилцсан, ойлголцсон гэж бодсон.
Гэхдээ миний хайрладаг байсан хүн 2хон сарын дотор үнэхээр их өөрчлөгдсөн байсан. Үнэхээр их. Надад бүр үхдэг, надгүйгээр амьдарч чадахгүй гэдэг байсан хүн тийм биш болсон байсан, ер нь их өөрчөгдсөн. Тэгээд тэр дахиад ээлжит 2 сарын ажил руугаа явсан. Түүнийг явсны дараахан би найз охиноо судалж эхэлсэн юм. Яагаад ийм болов гэж. Үр дүнд нь бүгдийг олж мэдсэн, найз охин маань тэнд өөр хүнтэй болсон байсан, бүр унтаж хэвтэж бараг л нэг гэрт орох шахсан байсан, хамгийн аймшигтай нь би тэр хоёрын бүх л үйл явдлыг нэг нэгэнгүй деталчилж олж мэдсэнд байгаа юм, хэрхэн сексдсэн, хэрхэн үнсэлцсэн ямар мэдрэмж төрсөн, тэрийгээ хэрхэн хоорондоо ярилцсан, намайг юу гэж доромжилсон, бие биенийгээ чи оршилдоо сайн юм гэж магтсан энэ тэр гээл яг л кино үзэж байгаа юм шиг баримттай нь би олж мэдсэн юм. Надад ямар хицүү байсныг энэ дэлхийн 6 тэрбум хүний нэг нь ч ойлгохгүй гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Надад төрсөн тэр мэдрэмж давтагдашгүй, бас яг ийм зовлон үзсэн олон хүмүүс л тэр зовлонг арай илүү ойлгоно. Би тэрнээс одоо салсан. Гэхдээ үргэлж бодогддог, намайг яаж хуурсан, яаж тэгж чаддаг байна аа гээл.
Би энэ бүхнийг яаж мартах вэ? Найзуудаасаа асуухад өөр хүнтэй явалд гэдэг, гэхдээ би түүнээс бүх талаараа илүү мэдрэмжийг надад төрүүлж чадах тийм л охинд дурлаж хамт байхгүй юм бол өмнөх найз охин маань мартагдахгүй юм. Гэхдээ мартагдахгүй гэдэг нь би эргэж нийлье одоо болтол хайртай гэсэн үг биш, харин яаж чадуулснаа бодохоос л шар хөдлөөд байх юм. Өөрөөр хэлбэл миний өмнөх явдлыг мартуулж чадах тийм л хүчтэй өөр нэгэн шинэ дурлалд автатлаа би зовж шаналсаар л байх юм шиг байна. Өөр арга байна уу. Та бүхэн надад зөвлөөрэй.
84 Comments
Түүнийг мартахад чиний өөрийн чинь л хичээл зүтгэл хэрэгтэй. Түүнийг мартхыг хүсэж байвал өөрийгөө завгүй байлгаж их хөгжүүл хэрэвээ өөрийгөө завгүй байлгажвих хөгжүүлж чадах юм бол чи завгүй байснийхаар ачаар түүнийг мартана бас өөрийгөө хөгжүүлсний ачаар сайхан амьдарна . Хэрвээ тэгэж сайхан амьдар ч чадах юм бол чи түүний атаархлийг төрүүлж харамсуулж чадна. За тэгхээр чи өөрийгөө завгүй хөгжүүлж л чадах юм бол түүнийг мартана,өөрийгөө хөгжүүлнэ,сайхан амтларна,түүнийг харамсуулж атуурхуулна гээд бүхнийг шиидэж чадна.
iiim zvil nadtai dohioldoj bsaan tgeed bi odor bolgon bodoj shono barag untahgvi mash hetsvvv bsan ym tgeed bi neg odor dotonii nzasaa asuutal chi martaj chadnaa tvvniig bodoh zawgvi ajil gsen bi ajilaa ilvvv ih hiij amraltiin odorvvded durtai zvilee hiiij bodohch zawgvi 1sar garan bolhod tiim hvn bdag bilvvv gj oorooso asuutal martsan tgej bgaal oooriin hairaa olsooon nz zvgeer l martahiig hichee tvndee bitgii awt hvn gedeg amitan chini setgeleerel baidag ym ooriigo irel hurtsal bi chadan geel zvteg setgel baiwal hiij chadahgvi zvil gj baidaggvi ym amjilt
Хэхэ 2 жилийн өмнө бичcэн поcт минь байна. Одоо уншихад cонин байна шүү
эр хүн шиг сайхан амьдарч байгаагаа харуулж л зовлонгоо нимгэл дээ. Эр хүн хүчтэй байх хэрэгтэй байдымаа, энийг олон хүн хэлсэн байхаа чамд
Таанкс. Хүний сэтгэл хувирамтгай юмаа ёстой.
Shan medee bna andaa. Hicheegerei amjilt. Nz ni bahi baidgaara huleeser suuna.
Би нэг охинд дурлачих шиг боллоо. Тэр үнэхээр сайхан. Өнөөдөржингөө би түүнийг харлаа. Утас мэйлийг нь авсан байгаа. Одоо ажилдаа орноо. Тэр охиныг гомдоохгүй бас өөрийн болгохыг хичээнээ. Амьдрал баян юм даа.
би жинхэнэ хэрцгийлэлийг 2уланд ни узуулнэ…
Би нэг их зөвлөгөө өгөөд байгаа юм шиг мөртлөө хааяа хааяа өмнөх сайхан мөчүүд бодогдоод сэтгэл нэг л сонин болчихдог юм. Орой орондоо ороод унтахад тэврээд хэвтэх хайртай хүний оронд нэг л хоосон хөндий зай, гадуур ганцаараа алхаж явахдаа найз охинтойгоо цуг явж байсан санаанд ороод ,зүгээр нэг зурагт үзээд сууж байхад хамтдаа хайртыгаа тэврээд үзэж байсан мөчүүд бодогдоод ер нь үе үе хяналтаа алдах шахам болдог. Маш их ганцаарддаг, Гэхдээ би тэр бүрийг бодохдоо өөрийгөө яаж хэвийн болгох вэ гэдэг аргыг давхар хайсаар л байдаг. Чиний хувьд хайртдаа итгэж байгаа бол одоо тэгээл хүлээгээл байж дээ. Миний хувьд тэнгэр намайг ивээж би бүгдийг эрт мэдсэн болохоор одоо асуудал шийдэгдсэн. Харин өөрийнхөө асуудлыг л бодож сууна. Салаад сар гаран хугацаа өнгөрч байна, бас ч гэж гайгүй ээ цаг хугацаа бас л намайг аажим аажмаар эмчилж байна, гэхдээ бүрэн эдгэтлээ дахиад бас зай байх шиг байна оо.
Er hund: bichsen zuil burt ni bayrlalaa andaa. Chi uneher sain zuvlugch yum. Ingehed chinii setgel yamarhuu bndaa dajgui yu? Shine hairiig haih ereld garaa yu? Andiih ni huvid nudend mini uur shan setgel tatah busgui haragdahku l bn. Ajlaa duusad gertee ired hriigaa neted huleej l cag hugatsaag unguruuj bn xexe ineedtei zaluu yumdaa bi. Gelee ged setgelee tataj diilehku bga yumiig yaltai bile. Bi teriigee hen negend aldsan gej bodohku bas itgej bgaa uchraas l huleeged bn. Hervee ter uneheer uur huntei (yag zahidlnii busgui shig) bolson bol bi teriig ni medvel yadaj shiidver gargaj chadahsan.
Ýðýãòýé õ¿í áàéíäàà ñýòãýëèéí õàòòàé áàéõ õýðýãòýé ø¿¿. Îäîî ÷ õ¿í õ¿íäýý èòãýõ õýö¿¿ áîëæ äýý
Эр хүн харин ч эмзэг байдаг юм шүү. Ер нь сэтгэл судлаачид ч энийг баталдаг. Нөхөр нь араар нь тавьсан эмэгтэй, эхнэр нь араар нь тавьсан нөхөр хоёрын аль нь илүү хямардаг вэ гэхээр эр хүн юм л даа. Харин эмэгтэйчүүд бол салчихаагүй нь яамай даа гэсэн байр суурьтай байх нь олонтой. Тэгэхээр эр хүнд иймэрхүү асуудал их хүнд, эмзэг тусдаг. Чамд яг ямар байгааг би ойлгож байна, гэхдээ яг чинийх шиг мэдэрч ойлгож чадахгүй л дээ, угаасаа тэгэх ч боломжгүй. Зөвхөн чи л өөрийнхөө нөхцөл байдлыг үнэлж, өөрөө шийдвэрээ гаргах нь зөв байх болов уу. Чамд гэж хэлэхэд хайрын үлдээсэн шархыг хайр л эдгээдэг юм. Ийм нэг шүлэг байна. Бүсгүйчүүд гэж байгаа ч эрчүүдэд бас хамааралтай.
Хичнээн шаналах вэ дээ чиний зvрх
Хэсэгтээ л гуниг тээж євдєх биз
Хэний тєлєє гэж хайран нулимсаа
Хэрэггvй унагасандаа сана бvсгvй минь
Ахиж хэнийг ч хайрлахгvй гэж тангаргалсан vг чинь
Алдаа байсныг нэг л єдєр ойлгоно
Асаж тэмvvлсэн сэтгэлийг чинь унтраасан
Аавын хvvгийн зvрх хэзээ ч чамайг хайрлахгvй ээ
Хайрын vлдээсэн шархыг хайр л эдгээнэ
Хагацлын дараа заавал нулимастай алхаад яахав
Шаналж vлдсэн зvрхээрээ хєшєє босгосны хэрэггvй
Шантарч няцсан тэр чинь ганц ч цэцэг тавихгvй ээ…
ХАЙРЫН ҮЛДЭЭСЭН ШАРХЫГ ХАЙР Л ЭДГЭЭДЭГ ЮМ гэдэг үг нь надад их таалагдсан. За тэгээд зоригтой байгаарай. Бүр бодогдоод болохгүй бол илүү нарийн деталчилсан зөвлөгөө, заавар өөрийн чадах чинээгээрээ өгч чадна шүү.
Er hun: andaa bayrlalaa helsen ug bur chn unen. Uneniig helehed nz ni uurtuu olon udaa odoo bolie salay martay gej helj bga bolovch setgelee tataj avch chadahku bnaa. Magadgui chi minii zovlong oilgoj bga bh. Er hun murtluu iim yuman deer ingej suuna chinee hezee ch bodoj bsangui. Setgel gedeg hecuu yumda. Ter maani zuniihaa amraltaar mongoldoo irne tegeher ni yarilcaj oilgolcohiig ih husch huleej suuna daa.
Тэлмүүнээ чиний бичсэнийг уншлаа. Дээрх захиаг бичсэн хүн нь би юмаа. Чиний зовлон минийхтэй маш төстэй юм.
Найз охин чинь гадаадад байгаа юм байна, эмэгтэй хүн удаан ганцаардаж чаддагүй юм шиг байлээ, тэгээд ч эргэн тойронд нь бөөн залуус эргүүлээд, боломжийг хүлээж байгаа, тэгэхээр ийм нөхцөл байдалд зарим эмэгтэй хүний сэтгэл аяндаа хувирдаг юм. Ялангуяа зовж чаддаггүй, чамтай хамт жаргалтай байгаад дасчихсан тийм хүн зовохыг хүсэхгүй ээ, тэр өөрийгөө бодсон байна, хувиа бодсон байна. Ер нь би залуу хүн яагаад ганц хүнтэй амьдралаа өнгөрөөж тэр хүнийг бодож суух гэж, би залуудаа жаргамаар байна, зовмооргүй байна гэх мэтээр тэр охин чинь бодож байгаа. Энэ үнэн шүү. Чамд гэж хэлэхэд одоо бүх зүйл дуусссаан, шуудхан хэлэхэд чи өөрөө амьдралаа л бод. Чамд хицүү байх ч өөр аргагүй. нээрээ найз охин чинь хаана сурдаг бас хэзээ ирэхийг нь хэлээрэй. Тун удахгүй ирэх юм бол найдлага байж болох л юм. Гэхдээ л хицүү. Хувь тавилан л ийм байж. Зоригтой бай залуу минь.
Enenees bolj bidnii hoorond ih heruul margaan garch com-iin 2 tald saindaj muudah suuliin ued ihessen. Uuh ch bish bulchirhai ch bish bh uneheer hetsuu yumaa.
Yavah hugatsaa ni oirtoh tusam bidend ih hetsuu sanagddag blaa. Bi tuunde uhaangui hrtai uuruusuu ch iluu tuundee hrtai, ter maani ch nadguigeer bj chadahku tiim l hrtai hosuud bsan yum. Ter min naddaa ohin bieree irsen. Magadgui unshij bgaa zarim humuus gaihaj magadgui, yund ve geheer tiim l hestuu bsan bol yagad surahaar yavah ged bsan yum be gej. Ternii min dutagdaltai tal ch yumuu esvel sain taliig helj medehgui yum. Ter maani mash ih zarchimch umnuu tavisan zorilgodoo hurehiig ermelzdeg uneher temuuleltei, hudulmur ch busgui. Bi terniihee husel muruudliig barij horihiig huseegui uchraas uuriguu barij bgad tuuniigee yavuulsan daa.
Ehendee neted taarahaaraa ter min uilj bi argadaj udur bur l chatladag blaa. Ternii min hicheel ih hund, ter min ih yadrangui haragddag blaa. Minii hij chadah zuil tun baga magadgui sadaa bolohku bh ni hamgiin tom tus bsan biz. Ingeed 7 honogt 2 udaa l chatladag bollo. Amralt ni ehellee. Gesen hedii ch ter neted orj ireh baga heveer asuuhaar ter nzuudtaigaa tegj garad tegj zugaalgad amjsangui geh bolloo. Nadaa tiimhen bsan ch bi oilgoloo. Shine gazar nzuud heregtei ged l. Gevch neg bishee suuldee nadtai neg l hundii yarih bolloo. Neted orj ireh ni bur bagassan. Zarimdaa zalgahaar utsaa avahku. Ene bolgond minii sanaa zovno teged suraggui bolohoor offline uldeene, zalgana. Argaa barahdaa eej aaviih ni amriig ni medengee terniigee sain bgaag sonsdog bolloo.
Nz ni chamd tohirson zuvulguu ugch chadna gedegtee itgelgui bn. Uchir ni bi ch gesen odoo nz busguiteege asuudaltai hestuu bn. Ene busguichuud bugd iim bolchihson yumuu esvel ene buland zochilson zaluus bidend iim zuil tohioldood bnu bur oilgohgui l suuj bn.
Bi neg ohintoi 2 jil garangiin umnu tanilclaa. Uneheer uhaalag, shan, tachaangui ged …minii umnu uchirch bsan ohid, busguichuudees shal uur bsn tiim ch uchraas bi tuundee anhnaasaa l iheer tatagdaj guiseer bgad uerhlelee.
Uerhel min uneher shan bsan yag l site-iin ezen shig ter nadad uneher az jargaliig medrulsen. Bi ch tuundee chadah buh zuilee hiisen. Az jargal gedeg zuiliig ter l ohinoos avch blaa. Getel neg l udur (2009 onii uvul) ter maani gadaadad surahaar yavah tuhaigaa helsen. Ene medee namaig unheer hund cohiltond oruulsan. Uchir ni bi tuundee surguilaa tugsuud ( havar) gerleh sanal tavih tuluvluguutei bsan yum. Oyutan bi yaj gerley gej tuuneese guih bileede er hun gedeg uuriin busguigee avch yavah chadaltai bh yostoi. Times ajild orchinguutaa tuundee geleh sanal taviay gej boddog bsan yum.
хи миний нз залуу ч бас надтай учирхаасаа умну нз охиноосоо салаад нэг жил шахуу зовж хэтсүү байсийн байлээ. тгд эхнний хэдэн сар надад энэ тухай урид н зохин ни араар ни тависан талаар яриал их зовсон байсан, гэхдээ одо тэр бугдийг мартсан бид 2 жаргалтай амидарч байна. чамд хамгийн гол ни тсаг хугатсаа л хэрэгтэй , зугээр битий тоо амидралд энэ зэргийн байгуа юм тохиолддог, миний бодлоор эрэгтэй хумуус иймэрхүү тал дээж их эмзэг юмаа, их эмзэгээр хулээж авхийн. охидууд харин арай эмзэглэх бага байдаг байх
муусайн даварцан эмэгтэйчүүдийг үсдээд хана мөргүүлж байвал таарна/зарим нэгийг нь/
хэй тэгээд цаашаа юу болсон бэ үргэлжлүүлээд яриач, их сонирхолтой санагдлаа.
bi neg ohintoi jil uerhlee. bi terniig uerhej bga hernee neg ih toodoggui blaa. geriinhneesee hurtel nuuna. nz ohin maani usa yavah bolj yaalt ch ugui gertee oruulsan bolgoloo. ter 8 sard usa yavahad hamgiin az jargaltai niseh deer gargaj ogch bilee estoi erh choloo mandtugai gd l… ter ochood bnga nad ruu yarina msgrt bainga orj irne 12 sariin uyes bid 2 hondiirch ehlej bgaag bi mederch ehlelee. ter nadaas hondiiroh tusam bi iluu tatagdah bolloo buhel buten 11 sar yamar ch emegtei hun nadad bsangui ter l bodogdono bi tuuniig oor huntei bolj gedgiig zongooroo medreed l… shanalaad l… zun bolj nz ohin ireh dohloo nzuud bugd l nadaas ta 2 yamar bn ireh bolj bn u geed l asuuna bid 2 sain udahgui irne bnga yarij bgaa gd l hudlaa yarina 4 sar gehed bi tuunigi T gedeg zaluutai uerhej bgaag medsen tegsen hernee huleegeed l blaa… 5 sar garlaa bi neg ih surguulid zugeer nzlaj bgaag oird uulzaagui emegtei nztaigaa taarlaa
Эмэгтэй хүн цагаан зээрд хоёрт нутаг үгүй гэж үнэн үг юм даа !
миний 1 найзад бас ийм охин таарсан тэр үед найзыгаа их өрөвдөж билээ гэхдээ найз минь одоо сайн бүсгүйтэй суугаад хүүхэдтэй болоод сайхан амьдардаг .залуу чиний сэтгэл зүрхийг бурхан мартахгүй чамайг удахгүй аз жаргалаар үүрд шагнах болно итгээрэй
Чи ямар хүүхэн шиг пацаан бээ! Хаха бүүр хөх инээд хүрчлээ. Чи тунихан яг гомо банди байгаа. Хахахха
sainu nz mini. chi bid 2 nas chatsuu yum bna. gehde bi emegtei l de. medeej chi ternii zang ert tanij medeed salsan ni sain hereg. gehde emegtei hun bur tim bish shu. chamaig hairlah saihan emegtei taarj l taaraa. odo zaluu hun oshoo ihiig surch med. bi ch gesen suraad l yawjin. sanaa zow amidrahad saihan hani zayaana l gj boddiishde. mongoliin buh saihan ger buld az jargal husie.
Сайн байна уу. Би өөрөө эмэгтэй хүн л дээ. Гэр бүлээсээ хол 2 жил болж байна, нөхөр хүүхэдтэй. Гэхдээ би нөхрөө хуураагүй, бас хуурахгүй гэж боддог. Үнэндээ галзууртлаа секс хиймээр санагдаж тэсч тэвчмээргүй үе зөндөө байдаг. Өөрийгөө гоё гоц гэж хэлэхгүй ч намайг сонирхсон залуус байж л байсан. Тэр бүхнийг эвтэйхэн хэлж зохицуулж, өөрөөсөө явуулж байсан гэхүү дээ. Хамгийн гол нь би нөхөртөө хайртай, ухаанаараа өөрөө өөрийгөө захирч бодолдоо үнэнч байхыг үргэлж хичээдэг бас нэг гол зүйл гэвэл би нөхөртөө итгэдэг, түүнийгээ гомдоочихгүй юм сан гэж боддог юм. Тэгээд үнэндээ хол байх шиг хэцүү зүйл залуу хүмүүст байхгүй л дээ тэрийг биеэрээ амсч явна гэхүү дээ. Гэхдээ чамд гэж хэлэхэд хүнд итгэх итгэлээ битгий алдаарай, чамайг үнэнчээр хайрлах хүн хаа нэгтээ чамайг хүлээгээд л байж байгаа гэдэгт итгээрэй. Цаг хугацаа бүхнийг эдгээх учраас хэсэгхэн хугацаа хэрэгтэй л дээ. Эмэгтэй хүнийг битгий үзэн ядаарай, зүгээр л тэр хүн чинийх болох учиргүй байж, тиймээс зөвхөн сайн сайхныг хүсээд л өөрийгөө эдгээ дээ залуу минь. Аз жаргал хүсье 🙂
наад хуухэн чини оюу толгойд ажиллад хуухэн бна шэтээ энд угаасаа бух эмэгтэйчүүд хогшин залуу гэлтгүй янхан болчоод бн штээ угаасаа эргэж нийлнэ гж буу сана хаы ок.эхнэртэй болүөл битгий яүүүлаарай.ок амжилт АНДАА
хамт байх тавилангүйн байна даа л гээд бодчих, тэр 2 хамтдаа байх тавилантай ч юм билүү тийм биздээ, цаанаасаа төөрөг заяа гэж байдгийм шиг байна лээ
зүгээр л уучил тэрийг чамайг хуурсан талаар байн байн бодож шаралхаад хэрэггүй, ийш чааваас чадаж байгаа зүйл нь ердөө энэ юм байхдаа гээл болоо, тэрний араар тавьсаныг нь бодоод л чи өөрийгөө өрөвдөөл шаралхаал байх юм бол чи өөрөө өөрийгөө сүүрүүлж байгаа нь тэр тэрний төлөө чи өөрийгөө сүүрүүлэх шаардлага байхгүй хайран цаг, сэтгэл санаа.
chi zgr l ter hvnees ni bvh talaaraa dooguur bsan gdgtee oilgohgui bga yumu, ooroor helbel chi togs bgaagui ee haha
Бараг л гэдэг үг нийтлэлд 2 ширхэг анжгайгийн сэтгэгдэлд 3 ширхэг энэ хуудсанд нийтдээ тав олдож байна. control А товчийг дарж бүгдийг идэвхжүүлээд control F товчийг дараад хайх үгээ бичвэл тэр үг нь тодорч гарч ирдэг юм л даа. Энд бараг л гэдэг үгийг Анжгай чи өөрөө л илүү хэрэглэсэн юм биш үү. Новш энэ тэр гэсэн соёлгүй үг хэрэглэж болохгүй ш дээ залуусаа.
миний дүү наадах чинь тийм том асуудал биш гэдгийг чи энэ олон хүний сэтгэгдлийг бас энд нийтлэгдсэн олон хүний зовлонг уншаад ойлгосн байлгүй дээ, Хэрвээ чи эдгээрийг уншсан л бол бас өөрийгөө ухамсарладаг л бол чиний зовлон шаналал үгйү болсон байх ёстой. Цаг хугацаа, залуу нас, найз нөхөрлөл, бас секс гэдэг бол агуу их эмч нар байдаг юм шүү дээ. Чамд асуудал алга. Амжилт хүсье. Сэтгэлээ хуваалцахыг хүсвэл зүгээр л hairdurlalamidral@yahoo.com хаягаар хандаарай.
хаха Оюу толгой юм бнаа
Энэ хорвоод дандаа эсрэг тэсрэг хүмүүс учирдаг бололтой. Найз залуу нь сайн байхад хүүхэн нь муу хүүхэн нь сайн байхад найз залуу нь муу гэх мэт хэцүү ч юм даа. Хайр гайхалтай ч итгэл алдрах үнэхээр аймшигтай хэзээ ч мартдагддаггүй байхаа.
чиний бичлэгээс хархад чи их ухаалаг зув хун санагдлаа.Иймэрхүү байдлаас уурийгээ зовоогоод байх тэнэг хун чи бишээ.2 хон сар тэвчиж чадахгуй тийм тэнэг охиноор чи яахийн. Амидрал дардан зам биш ийм хунтэй олон жил амидрана гэж бодвол чамд хани болох итгэлтэй тэбчээртэй хун тэр бишээ.Эртхэн салсан ни зув юм бишуу.Харин тэр залуугаасаа уйдаад чам дээр эргээд ирж магадгуй л юм.Тэрний анхний хайр чи бол тэр чамайг хэзээ ч мартахгуй байх.Тэрэнд чи бас амидралийн сайхан амтнаас амтлуулсан шуу дээ.Эмэгтэй хун хайр халамжийг мэдрэх эстөи гээ л найз залуугаасаа уур хунтэй юваад байвал хумуусийн тэр итгэл найдвар хулээлт юу болох вэ.Манай монголчууд гадаад дотоодод зундуу л сурж ажиллаж бна тэд бугд ингээд байвал юу болох бэ энэ амидрал. чамд амжилт хусий чи чадна.
оорийгоо завгүй байлга тэгбэл л аяндаа л мартагдах юм шиг бна лээ
новш гэж. xууxэд бгаагуй чинэ аз. тэр тэрэнгүй, буx эрчүүдийн 50-иас дэш xувид наад асуудал чин тоxиолддог. мэдсэн мэдээгүй, ур xууxдээ бдсон, яаxаа мэдэxгүй энэ тэр гээд xарин салалтийн рэйт бол арай бга байгаа биздээ. чи бол азтай гээд л бодчиx. xууxнуудийг мэдэж авч бна, амидралийг мэдэж авч бна, сайн тал бас бна ш дээ.
Бараг л амжих бсн бараг л бутэж бсн бараг очиx бсн жаахан шийдэмгий эр хун шиг бай гонгиносон новш тсарайлаад бхаар тэгдийм даа
наадхаа зүгээр л хая надад бас өмнө нь яг ийм зүйл тохиолдож байсан одоогоос 2 жилийн өмнө юм даа гэхдээ одоо хүртэл бодооол явж байна энэ хооронд хэдэн ч бүсгүйтэй яаж зугаацсанаа мэдэх юм алга гэхдээ би нэгэл зүйлд итгэлтэй байдаг юу гэхээр хувь тавилан л ийм байж харин илүү сайхан нь чамд нэгэл өдөр харагдана гэж боджийн ааа за залуу минь чнга байгаарай
Сайн уу, надад тийм маягийн юм тохиолдож байсан, экс-ээ гэрээсээ хөөгөөд өөрийгөө завгүй болгож л мартсан даа. Харин 3-4 сар өнгөрч тайвширсан юм. Нэг хэсэг хугацаанд л эмэгтэйчүүдийг үзэн ядаад хол явахыг хичээж байсан, хэхэ. Гэхдээ ингэх бас дэмий шүү, нэлээн хүйтэн, цэвдэг сэтгэлтэй болдог юм байнлээ.
Тэрний оронд хурдан наад хүүхнээс болиод өөрийгөө завгүй байлга (ажил, фитнесс, ямар нэгэн хобби). Бас секс хамтрагчтай бол, секс маш хүчтэй эм шүү 😛
за асуулдал юнд бна.ийм юм зондоо л бдийшдэээ битгий гутар би одоо нз охин бхгуй 20той тааралдсан охинтойгоо гал манартал бабалтсаад бж бншдэээ..ккк
амиа хорло
чи азтай байнаа,хуухэд бултийгээд хараад сууж байвал яана,над шиг насаараа зовоогуйдэ баярлаж яваарай.
Тиймээ, хэн чадалтай нь л авдаг хорвоо. Гэхдээ бүсгүй хүн гэдэг бараа таваар биш л байлтай.
тэр дээр байгаа одой эрхтний зургийг хараад инээд хүрээд татаж уналаа хэхэ. дээр бичсэн залууд зөвлөхөд хэн чадалтай нь л авдаг хорвоо шүү дээ. эмэгтэй хүн ялагчийг л дагадаг зөв биз дээ
энэ сайтын эзэнд: сайтыг чинь янзалхад тусалж болно шүү. Их таалагдлаа энэ сайт.
Эм хүний ааль энхрийнхэн
Догшин барсыг номхотгох лугаа адил
Гэхдээ эм хүн зовж чадахгүй бас жаргаж чадахгүй
Зовж чадахгүй жаргаж чадахгүй нь зовлон биш жаргал биш
Угаасаа байгаа нь л тэр
Илүүг харж билүүг долооно
Хүний аясаар амьдрах дуртай тэд.
Эм хүн эр хүний гар харна
Нөмөр нөөлөгт амьдрахыг хүснэ
Нөмгөн дээлээ тайлах нь хоромхон зуурт болно.
Эм бүр адил биш
Энэ шүлэгт гардаг шиг ч биш
Сайхан эмэгтэйн гарыг харж
Сар өдрийг мансууран жаргалдаа өнгөрөөдөг
Саар гэж хэлэхэд хицүү эрчүүд зөндөө бий
Сайхан эмэгтэй зөндөө бий
Учирсан нэгнүүд мэдэж буй
Ужиг охид олон бий
Уулзсан та бүгд мэдэж буй
Үнэндээ тэд ихэнхи нь өнгөний амьтад.
Эрвээхэй цэцгэн дээр суудаг
Эмэгтэйчүүд эрчүүдийг дэгээддэг.
Ерөнхийдөө болгоомжлох хэрэгтэй
Тэдний өнгөнд мансуурч болохгүй эрчүүд минь
Эр хүний үг хатуу
Эргэж буцахгүй бардам
Зовлонг хатуужиж давна
Жаргалыг амталж эдлэнэ.
Хэлсэн үгэндээ харамсавч бардам зандаа дийлэгдэнэ ЭР ХҮН
Хийсэн үйлдээ харамсавч өөрийгөө зөвтгөхгүй ээ ЭР ХҮН
Эмэгтэй хүн харин эргэж буцна
Ээ дээ өнгөнд хууртагдана.
Өөрсдөө тэд өнгөний амьтад
Өлөн нүдтэнгүүд зарим нь
Бүх эмэгтэйчүүд тийм бишээ
Бүрэг ичэмтгий, цовоо сэргэлэн
Эр хүний занг ойлгодог
Эрхшээлд нь байдаг
Эрхшээлдээ байлгадаг
Урсгал зөөлөн харцаар уярааж чаддаг
Уурлаж туньж хүссэнээ хийлгэж чаддаг
Эр хүнийг ичээж чаддаг
Элдэв зан авир гаргаж хувирч өөрчлөгддөггүй
Сэтгэл сайтай бүсгүйчүүд олон.
Орчлон хорвоо хатуу даа
Охид бүсгүйчүүд минь бүү гомд
Чамайг гэж бичсэнгүй
Чамтай адил хүйстэнгүүд чинь ийм байна.
Эр хүнийг магтах гэсэнгүй
Эм хүнийг доромжлох гэсэнгүй
Эрхгүй бид эм хүйстнээс унадаг
Аргагүй бид аавтай л байдаг.
Орчин цагийн охид бүсгүйчүүд
Олон ааштай, ороо бусгаа
Хайрлаж нэг үзнэ
Хайртайг нь бас шалгаж үзнэ
Сэтгэлийн хөөрлөөр өнгөнд автагдана
Сэр сэр салхинд хийсч одно.
Хөнгөн хйисвэр санагдана эрчүүдэд
Хөлөөр нэг л хөглөрдөг байж та нар.
Битгий гомдоорой
Бүгд тийм бишээ
Гэхдээ охидууд ийм л байна.
Яаж нэг ханьтай болно доо….
Харин Хаппи-гийн хэлдэгтэй санал нэг байна, ийм хувирамтгай занг нь эрт мэдсэндээ би баярлаж байгаа. Гэрлэж үр хүүхэдтэй болсоныхоо дараа мэдсэн бол харин бөөн юм болох байсан байх. Эцэст нь хэлэхэд хайртай хүнээ өөрөөсөө холдуулах нь буруу эсвэл хайртай хүндээ дэндүү их жаргалыг амтлуулвал тэр хүн чинь тэр жаргалдаа мансуураад байнга л жаргаж байх бодолтой, тийм хэв маягтай болчихдог юм шиг байна лээ шүү. Би хангалттай сайхан жаргааж байсан учраас надаас хол байх 2 сарын хугацаанд зовж, хэн нэгнийг хүлээж, цаг хугацааг өнгөрөөх нь түүнд таалагдаагүй бололтой. Тиймээс л тэр өөр хүний өвөрт орж аз жаргалтай байхыг хүссэн байх. Эмэгтэй хүмүүс заавал хэн нэгнээр хайрлуулж, халамжлуулж өвөрт нь орох сониорхолтой байдаг гэж үү, үгүй л баймаар юм?
Бас сайн ханьтай болохын тулд би заавал мөнгөтэй, эрх мэдэлтэй, нөлөөтэй байх ёстой юм гэж үү.
Та бүгд юу гэж бодож байна.
Санал бодлоо хуваалцаж байгаа хүмүүст баярлалаа.
Танихгүй-ийн сэтгэгдлийг уншиж үзлээ. Эмэгтэй хүн байнга хайр халамж хүсдэг гэдэгтэй би санал нийлж байна аа. Хайр халамж, энхрийлэл, байнгын халамж, бас гэнэтийн бэлэг, өөрийг нь магтсан үгс гээд л ер нь эмэгтэй хүмүүс тийм байдаг.Энэ бол байх ёстой зүйлс, яагаад гэвэл эмэгтэй хүмүүс чинь энэ орчлонгийн гоо үзэсгэлэнгүүд шүү дээ, тэднийг хайрладаг ойлгодог байх ёстой.
Гэхдээ зарим зүйл дээр би санал нийлэхгүй ээ. Надад тохиолдсон явдалд би өөртөө бүх бурууг өгөхгүй, ганцхан хайртай хүнээ өөрөөсөө хол байлгаснаас бүх зүйл эхэлсэн хэрэг. Магадгүй буруу байна гэвэл энэ л миний буруу байх. Чингис хаан Бөртэ-ийг мэргэдүүдэд алдсан шиг би хайртай хүнээ яг дэргэдээ нам суулгаад байх чадал, нөлөө, эрх мэдэл байхгүй байсан л даа, ер нь тэгэхийг ч хүсэхгүй, тэр чинь хүн, бид ямар 13-р зуунд амьдарч байгаа биш дээ. Би үүнийг хүсээгүй.
Сайн ханьтай болохын тулд, салж нийлэлгүй сайхан аз жаргалтай амьдрахын тулд би заавал мөнгөтэй, эрх мэдэлтэй, нөлөөтэй байх ёстой юм гэж үү.
Би найз охиноосоо салсаны дараа ийм л зүйлийг бодсон. Учир нь найз охин маань надад үнэхээр хайртай, бүр үхдэг, хүүхэдтэй больё гэдэг, чамгүйгээр амьдарч чадахгүй гэдэг, бүр намайг эргүүлж байгаад үерхсэн тийм л охин байсан юм, Тийм хайр сэтгэл ингэж хувирч байгаа юм чинь хайр сэтгэлээ хадгалж үлдэе гэвэл эр хүн хажуудах хүнээ захирч зандарч үгэндээ оруулж чаддаг, мөнгө төгрөг, эрх мэдэл нөлөөгөөрөө түүнийг дэргэдээ байлгаж чаддаг тийм л байх хэрэгтэй юм шиг, ийм нөхцөлд л хайртай хүнээсээ салахгүй байх боломжтой юм уу гэж, Гэтэл энэ чинь жинхэнэ хайр, аз жаргал мөн гэж үү?
тэр охин тийм л хун бсан байна тэглээ гээд чи бух хунийг тийм гэж бодож болохгуй ш дээ.хун болгоний узэл бодол унэлэмж уур. гэхдээ би чамд гэж хэлэхэд ууртуу тсаг гаргаад хуссэн зуйлээ эсвэл уурийгуу сатааруулаx зуйл хий.битгий гантxан юмийг бодоод бай
Заавал хариугаа авах гэж эрмэлзээд яах вэ.
Амидрал шулуун дардан биш болохоор энэ байтугай л юм тохиолдоно.
Болж бүтэхгүй бол бие биедээ сайн сайханыг хүсээд салж чаддаг байх хэрэгтэй.Хүнд сайн сайханыг хүсч явлаа гээд муу юм болохгүй.
Санаа зөв бол зая зөв гэдэг дээ.
муухай хар новш вэ 2хон сар шүү яаж ийж байгаад харамсуулах хэрэгтэй муу хар балиар хүүхнийг
bi ih surguulid bhda uur nz ohintoi bolson gehdee terente untaagui unath zunduu bololmj bsn ch bi huseegui setgeld sewte bsn.magadgui minii hairt bid 2 bie biendee anh buh yumaa ugsun bolood teru.teged bi huuchin nz ohintoigoo ewlersen.ter min namaig uuchilsan.tegeed bid 2 odoo 6jil uerheed ywj l bn.harin yg odoonoos jiliin umnu ter min nadaas zalhaj ehelsen.tegeed salsan.tegeed ter 1 zaluutai uulzsan gsn.araas n olon jil l guij bga tegeed uulzsan taalagdaagui gsn.ahij uulzaagui gsn.teged tuuniii daraa 1zaluutai gaduur ywj bgad taniltssan ter n bolowsroltoi uhaantai nybo gsn.tegeed 2 udaa uulzalzsan ter ued n bi tuuniig martaj chadahgui bsn bolhoor msg bichtel ter hariu bichij bn tegeed l baga bagaar bichseer bgd ewlersen.ewlersenii daraa ter ahiad uur hunte bolson bi ch gadarlaad.zan n muuhai bolood aash n ihdeed yum l bol heruul uduud bi medej bsn bolhoor duugaa l bsn hamag bdgaarai halamjlahiig hicheegeed l.tegsen salaad ywaad ugdug yum bn.tegsen 1oroi zalgaj bn ireed awaach gd.ochson sogtuu bn.yaagad nadruu zalgasiin be gsn sogtuu hun sohor uhaantai gegcheer chamd l itgej bga bolhoor genee.terend itgehgui bn namaig yaachih ch yum bilee genee.tegehleer terente untaagui bolj bga yum.ene minii bodol shu kk.tegeed l bid ewlersen tuunees hoish saihan l bn jil gariu bolj bn.bid 2 uerheed 6 7 jil bn.bi tuundee mash ih hairtai ter min ch de nadad hairtai.etsest n yumiig uuraar shiidsenii hereggui gdg unen ug yum bnle.bi ch de chamshig teriigee shalgaj l bsn.oroi bolgon ajila taraad haachhiig n hardag bsn ter dandaa gerte haridag bi gaihdag bsn……tegeed etsest n chi uuruu uurtuu l buruugaa ug.chi ajilgui tuulgui ehneree hailaj chahgui,gaduur bnga bolzoond ywahui……….gd zundu yum bnda iim bwl hen ch bsn chamaig haynaa.emegte hun gdg chin hair halamj l husdeg yum bnle shu
Ийм үед нэг гараа нөгөө гараараа бариж хоридог шиг зүрх сэтгэлээ ухаанаараа бариж хорин наад охиноо мартах хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд зүгээр л нулимж хаяад март. Хорвоогийн охидууд мундсан биш залуу байхад бол хайр гэдэг зүйл чинь нэг харц тулгарахад л гарч ирдийштээ ахын дүү. Хорвоо уужим гэдгийг битгий март. Амьдрал нэгээр өнөөдрөөр дуусахгүй, маргааш гэж байна, чиний хайрыг татах өөр илүү сайхан хөөрхөн охидууд зөндөө байгаа гэж итгэж яв.
мартаач, тиймэрхүү хуухнууд лай л бна
uu chi harin ch erthen salsan ni bolj baina shdee. er hvnd tiim naidvargui ehner ogt hereggui 2 hon sar tevchij chadahgui oor hvntei bolj baina gedeg tegeed bvvr MGl-nhoo 2 tald baij shvv deee naad hvvheniig yamar hvn bee gedgiig haruulj baina. zondool olon hosuud delhiin 2 tald heden jil saraar negnee hvleehiin jargal ch yumuu zovlon ch yumuu edleeed l vnencheer baij baihad tanai X bol vneheer amarhan hvvhen baina daa. tegeed ch naad zaluu ni ch jaal naadhiig chini ashiglaj baigaad l bolih bhdaa. ter uydee harin chamaig geed irvel bitgiil niilcheerei dee. burhan chamaig harj vzeed erthen hvnii sain muug ni haruulj bhd shvv bvvr. za tegeed sain saihan bvhniig hvsey!!! amidral zohioh gej yaraad heregguiee yalanguya chi er hvn terteee tergui orhiin terguun bolj ar geree avch yavah vvreg hvleenee tiimees odoo zaluu deeree sain yum vz ajil hii surgulid sur hvmvvstei sain hariltsaj surah heregtei bolj ogvol gadagshaa 1, 2 jil yavaad suraad ajillaad irvel amidraliig bas arai ooroor hardag bolii shvv. za za tegeed naad ohinoo bol shuud delete hiisen ni deer dee.
ЗОВ ТИЙМ АРГА ХЭРЭГУЙ ЧИНИЙ ЗОВ!!
Залуусаа би тийм арга зааж өгөхгүй ээ. Тэгээд ч энэ их хицүү. Зүгээр л сэтгэл санаагаа хуваалцах хүмүүс байвал энд хэдүүлээ сайхан ярилцая.
нэрээ тэгэж олдог аргаа хэлж огооч. урдний чатуудийг нь олдог аргаа?
эр хын яхоо урид ни бичиж байсан чатуудийг яж олж болдог юм бэ туслаач држ_нараа@яхоо.цом
БИ ОДОО ТУУНИЙГ МАРТАЖ БН СЭТГЭЛ ХООРНОО ГЭЖ!!
ЗАЛУУ МИН БИЕ БАРЬ!!! ЗАВГУЙ БАЙ!! ХОДОЛМОР ЧАМАЙГ АВААРНАА!!!!!
би дахиж үерхэхдээ тэр охиноо өмнөх охинтойгоо хайрьцуулахгүй ээ, тэр бол утгагүй зүйл гэхдээ харьцуулахыг хүсээгүй байсан ч угаасаа л харьцуулагдана, тэглээ гээд харин одоо үерхэж байгаа охиноо л өөлөх хэрэггүй, тийм байхад болно гэж бодож байгаа. Санал бодлоо хуваалцаж байгаа та бүгдэд баярлалаа, Сэтгэгдлүүдийг уншаад миний бодол санаа улам цэгцэрч байна аа, Эргэлзэх зүйл их байсан юм, тэр бүгдийг нэг мөр болгоход энэ сайт их тусалж байна.
ЭХ НЗ МИН ОЙЛГОЖ БН- ОДОО МАРТДАА!!!!! ДЭЭМИЙ НАДРУУ ЗУГЭЭРЛ НЭГ ТАНИХГУЙ ОХИН МСЖ БИЖСЭН БХАД БИ ТЭР ХУУРАЛТИЙГ УУЖИЙЛЖ ЧАДАГУЙ ДЭЭ БИ!!!!!! БИ ЭМЭГТЭЙ!!!
zvgeeree chi l uuruu ter medremjiig martah heregtei zaaval, bnga bodood yvaad bgaagaa chi uuruu medku bgaa bhgu yu
суух гэж байгаад салахдаа ингэж шаналж болохгуйээ. суугаад дараа нь хуухэдтэй болчоод салж чадку нийлж чадку явж байснаас чиний асуудал хамаагуй дээр юм бна. дараа нь найз охинтой болхоороо урдний охинтойгоо харицуулаад байвал тоогуй л юм болох байх даа. нэг ёсны оо сэв хайгаад байна шдээ. тэгээд л таалагдахаа болино. тэгээд магадгуй таалагдах охин олдохгуй байна гээд дахиад чи оороо л шаналах болийшдээ
Аан тийм би бас сексийн амьдралаа ямар байснаа хэдэхээ мартчихаж. Бидний бүх зүйл хэвийн байсан. Би түүнээс таашаал авдаг, түүнд өгч чаддаг байсан, хамгийн анх би түүнийг тавиулсан, жаргал амтлуулсан, тэр сүүлдээ өөрөө ч тавьж чаддаг болсон. Товчхондоо сексийн амьдралд бол ямар ч асуудал байгаагүй. Энэ сайтнаас асуудалтай юм зөндөө л уншлаа, Миний асуудал ч жижигхэн л дээ. Гэхдээ л асуудал бол асуудал шүү дээ. Зүгээр л хааяа нэг өмнөх сайхан мөчүүд минь бодогдоод байх юм. Тэр болгонд л жаахан зовиурлах юм. Өөр асуудал надад үгүй ээ.
Би бүгдийг яаж мэдсэн бэ гэдгээ дээр захиандаа бичихээ мартсан байна. Би кибер ертөнц нэлээн сонирхдог л доо. Тэгээд яахоо мэссэнжэрийг нь ухаж байгаад хэнтэй юу гэж харилцаж байгааг нь мэдсэн юм. Би түүний яахоо руу ганц л удаа нэвтэрсэн. Тэгээл бүх чат хисториг нь уншсан. Бараг 3 цаг зарцуулсан. Нөгөө хүнийх нь хай 5 фэйсбүүкийг нь харсан, зураг хөрөг, ажил алба гээд бүгдийг нь олж мэдсэн.Бие хаа, царай зүс, боловсрол энэ тэрээрээ тэр залуу миний энд хүрэхгүй л харагдсан, ганцхан мөнгөтэй залуу юм шиг санагдсан. Тэгээд яагаад сэтгэл нь хувирсан юм бол гэхээр миний экс их тэвчээргүй мөнгөнд дуртай хүн байж, бас надаас хол байсан болохоор эмэгтэй хүн хайр халамжийг хүсч байдаг болохоор аргагүй байсан юм уу гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Эмэгтэй хүн бүр хайрлуулж халамжлуулахгүй л юм бол болдоггүй юм гэж үү эсвэл заавал хэн нэгнийг эрэлхийлж байдаг юм гэж үү, заавал хэн нэгэнтэй секс хийхгүй л бол болохгүй байдаг юм гэж үү жаахан хүлээчихэд л уг нь бүх юм сайхан болох байсан юм. Эмэгтэй хүн бүр тийм тэвчээргүй байдаг гэж үү? Үгүй л баймаар юм. Та бүгд санал бодлоо хуваалцаарай.
яаж тэр бугдийг олж мэдсэн юм бэ туршлагаасаа хубаалцаач
Би өчигдөр орой 3 цагийн үед энэ захиаг бичсэн юм. Сайтдаа хурдан байрлуулж байна шүү. Та бүгдийн бодлыг сонслоо. Маш их баярлалаа. Зарим нэг бодлоо улам бататгаж, бодол санаагаа цэгцлэхэд минь хүмүүсийн бичсэн сэтгэгдэл надад туслах юм байна. Гэхдээ надад өөрийн гэсэн бодол бий. Энэ сайтыг ажиллуулдаг хүнд амжилт хүсье. Бодол санаагаа хуваалцсан хүн бүхэнд баярлалаа.
Сайн у, надад ч бас чамтай төстэй зүйл тохиолдчихоод сууж байна, манай найз банди амраад сарын хугацаатай нутаг буцаад ирэхдээ миний огт танихгүй нэгэн болж хувирсан байсан мөн тэндээ өөр охинтой сүй тависан байсан, тэгсэн хирнээ надад хайртай урьд нь надтай байхад ямар мэдрэмж төрдөг байсан яг тэр хэвээрээ гэж хэлсэн гэхдээ бид 2 хамт байж болохгүй гэдгээ ч хэлсэн. Надад ч бас үнэхээр хэцүү байна гэхдээ ингэлээ гээд юу өөрчлөгдөнө гэж тийм болохоор өөрийгөө бодоод цааш алхах хэрэгтэй, Гэхдээ чамд гэхэд чи тэр намайг ингэчихлээ гэж гомдож хорсохын оронд зүгээр аз жаргал хүсээд орхисон нь дээр гэж хэлмээр байна.
цаг хугацаа бүхнийг эмчилнэ
дээд талын хүн хэтэрхий их солонгос савангийн дуури үзээд, юм л бол өшөө авах тухай боддог болчиж, 🙂
Миний дүү чамд үүнийг мартахад цаг хугацаа л хэрэгтэй дээ, өөрийгөө сайн завгүй байлгахыг хичээгээрэй. Энэ сайтаас бишгүй л хүний зовлон уншлаа, чинийх бол юу ч биш л санагдах юм даа. Амиа хувааж үр хүүхдийг нь төрүүлчээд үсдүүлж зодуулж дэвсүүлж байгаа эхнэрүүд, жирэмсэн болчоод хөөгдөж, доромжлуулж байгаа бүсгүйчүүдийн зовлонтой өөрийнхийгөө харьцуулж үзээрэй, тэд энэ бүгдийг даваад л гардаг юм. Бусдын зовлонг санаж өөрийн зовлонг нимгэл гэдэг дээ. За амжилт. Өөрөө ийм зүйлийг мэдэрсэн хүн ондоо бүсгүйг гомдоохгүй гэдэгт итгэж байна.
өшөөгөө ав чамайг муухай доромжилсон байна. удаан төлөвлөж байгаад заавал өшөөгөө ав!! чамайг доромжилсон хүнийг заавал доромжил хэнийг доромжилсоноо ойлгуул залуу минь!
чи ухсэндээ гомддог юм бэ. арчаагуй банди Эмэгтэй хун эм амитан чин хэн хучтэй чадалтайд захирагддаг амитан. чамаас илууг н олсон бна юнд н гомдох вэ байгалийн хуули.
Нэлээн хартай залуу бололтой. Магадгүй наад байдлаас чинь болж чамаас явсан болуудаа.
энэ дэлхий дээр муу нь сайнтайгаа учирдаг гэж ямар үнэн үг вэ
өнөөдөр баярын өдөр би чамтай л адилж шаналж сууна
гайхалтай сайхан үгээр илэрхийлэхийн аргагүй хайр гэж юу байдгийг би мэднээ саяхныг хүртэл би чам шиг жаргалтай байсан
гэхдээ миний зовлон чинийхээс өөр нь гэвэл би хайртай хүндээ зодуулчаад сэтгэлийн шарх аваад сууж байна даа архи уухаараа агсам араатан байж ээ
цаг хугацаа л бүхнийг эдгээдэг гэж үнэн байх ооо
сэтгэлээ хуваалцмаар байвал sarnai_e2007@yahoo
Чи үнэхээр чадуулсандаа шаралхаад байгаа юм бол очоод хоюуланг нь салам нүдээд шараа тайлчихаач дээ. Аль эсвэл сайн төлөвлөж байгаад хамтад нь устгачихгүй юу…
Дарвайсан юмнууд хүний хайр даахгүй шүү бүр.манай залуу надаас 7 хоног холдоод ирэхдээ ааш ни хувираад сурхий эр болоод ирсэн.тэгээд л яаж ийж байгаад л хэрүүл өдөөд нэг оройжин үзэж тараад цүдгэр хүүхнээ орхиод явж өгсөндөө.Дараа ни бодоод байх ни ээ мани хүн янз бүрийн охид хүүхэнтэй танилцаад жигтэйхэн байсийн бан лээ.Хүн тгд хэдий их гомдоосонч гэлээ мартаж чаддгүйн бан лээ.би их олон жил шаналсандаа.одоо тэр амидрал өнгөрөөд 7 жил болжийно.одоол аниж бна.гэхдээ чи залуу хүүхэд бас дээр ни чи эр хүн учраас бүгдийг даваад гарна.Энэ бол амидралд дайраад өнгөрөх нэг зам гж бодоод өөдрөг байгаарай.
САЙНУУ би чамаас өөр н эмэгтэй л болхоос чамд тохиолдсон зүйл надад ч бас байсан. БИ ч адилхан дотроо маш их гомддог. чиний мэдрэмжийг маш сайн ойлгожийн. ер н бол нэлээн удаан мартагдаж өгөхгүй давтамжтайгаар хямрах байх. Өөр хэн нэгэн гарч ирсэн ч бас бодогдох вий. Тэгэхээр хамгийн сайн арга бол болсон бүхэнтэй эвлэрээд сэтгэлээ бүрэн чөлөөлөх хэрэгтэй. ТЭГСЭНИЙ ДАРААГААС л өөр хүнийг хайрлаж чадах байх. АМИДРАЛД хайраас илүү үнэтэй зүйл байдаг шүүдэ. тэрийг олж хараарай.
Зөвлөхөд, бодогдоод байвал сайхан ном олж унших, инээдмийн кино үзэх, мундаг гэж боддог болон хүндэлдэг хүмүүстэйгэа амидралын тухай бодлоо хуваалцах, бодлыг н сонсох гэх мэт али болох бодохгүйг хичээгээрэй. Хэсэг хугацаанд ганцаараа байх ч бас зүгээрдэ. МИНИЙ хувид хэдийгээр бага багаар мартагдсан ч гэсэн уучилж чадахгүй л байх шиг байна. БИ доктор хүртэлээ эндээ сурахаар шийдсэн. МОНГОЛ руу буцах сонирхолгүй болчихсон.
ЗА амжилт хүсий. ТҮҮНТЭЙ ямарч аргаар хамаагүй эргэн холбогдохгүй байх хэрэгтэй шүү. САЙХАН хайртайга учрах болтугай
ohidoo bayriin mend 😀
muu l ohin bnadaa
Äàðààãèéí íàéç îõèí ÷èíü ÷èíèé óðüäûí íàéç îõèíûã ìàðòóóëàõ ãýý ë ¿éëýý ¿çýæ ¿ñýý çóëãààõ ¸ñòîé þìóó? Ñàëààä õýð óäàæ áàéãààí? Òýð ë íàäàä òîõèðíî òýð ë ìèíèé õóâüä òºãñ òºãºëäºð íü áàéñàí ãýñýí áîäîë ÷èíèé îþóí óõààíûã õ¿ë÷èõýæ. ¯íýõýýð õàéðòàé áàéñàí ÷ öàã õóãàöàà ºíãºðõººð çààâàë ìàðòàãäàíà. Ñýòãýëèéí øàðõ ÷èíü àíèíà. Òýãõýýð óõààí ñàíààãàà ÷ºëººë. Àìæèëò
Овоо xартай залуу байна даа энэ. Нэг бүрчлэн мэдсэн гэнэ дээ. Түүнийг нь тэгж мэдэж чадаж л байгаа юм бол анхнаас нь сайн цагдахгүй яасан юм бэ. Хартай залуу гуай
Наад айлгүй юм аа эр хүн шиг омог бардам чамаас саллаа гээд л хаячихаач дээ. Ахийн дүү дөнгөж 22той юм бн яагаач үгүй амьдрал эхлээгүй байна Монголоор дүүрэн сайхан сайхан охид хүүхэнүүд байхад нэг муу айлгүй юманд хууртагдаад бн гэж юу байсан юм. Наадахнаас чинь илүү чамайг хайрлах тийм бүсгүй байж л байгаа хэцээ нэгэн цагт учирах л болно тэр үед чи өнгөрсөнөө дурсаад ямар тэнэг байсан бн аа яах гэж шаналдаг байсанаа гэж бодохоор инээд чинь хүрэх бий.