Cекс.мн-ийн хамт олонд амжилт хүсье. Мөн Танай сайт alexa дээр дээгүүр хандалттай явж байналээ гэдгийг дуулгая. Хамгийн гол нь амьдралаас урган гарсан бодит түүх, болсон явдлыг нийтэлдгээрээ энэ сайт аймаар алдаршсан бөгөөд асуудал тулгарсан хүн тэр асуудлыг даван гарсан хүн хоёрыг холбогдох боломжийг олгодгоороо танай сайт Монголын ямар ч энэ төрлийн сайтнаас хавьгүй илүү юм. За харин өнөөдөр би цэргийн баярын тухай хэдэн үг хэлэх гэсийн.
За цэргийн баяраар нэг асуудал тулгардаг юмаа. Юу гэхээр хүүхнүүд дандаа л энэ чинь чиний баяр биш, чи цэрэг биш биз дээ, энээ тэрээ гэж тоглоомоор ч юм шиг үнэнгээсээ ч юм шиг хэлж дандаа эрчүүдийг барайлгадаг. Харин Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-наар эрчүүд бол эхнэр, хүүхнүүддээ чиний эрх чинь зөрчигдөөгүй биз дээ энээ тэрээ гэж ганц үг ганхийдгүй ш дээ. Тийм биз. Тэгэхээр хацар гоо бүсгүйчүүд минь ээ цэргийн баяраар таны нөхөр, эсвэл найз залуу, хархүү чинь цэрэгт яваагүй байсан ч чиний баяр биш гэж л битгий хэлж үзээрэй. Энийг уриалмаар байна. Эрчүүд бас Мартын 8-ныг ярьвал ярина ш дээ. Энэ чинь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, тиймээс эрх нь зөрчигдсөн хүмүүс л тэмдэглэх ёстой гэх мэтээр, гэхдээ л тэгдэггүй. Цэргийн баярыг яахав эрчүүд маань цэрэгт явсан яваагүй тэмдэглээд хэвшчихсэн болохоор энэ удаагийн цэргийн баяраар тоглоом шоглоомоор ч гэсэн хэл ам хийлгүй тэмдэглий л даа тэх үү. Дэмжиж байгаа хүмүүс коммент үлдээгээрэй.
Эрчүүдэд: Баруун гараа хүйснийхээ тушаа доошоо явуулаад үз, нэг юм торж байна уу? Тэгвэл өнөөдөр чиний баярын өдөр…
ЭРЧҮҮДДЭЭ ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ…
ХҮНДЭТГЭСЭН: ЭКСПЕРТ /EXPERT/
28 Comments
yag yarih yum bol tsereg emegtei hun ch zunduu l baigaa shd, tgd niitlegeeree olonhooroo tsereguud eregtei baidag bolhoor daamjraad erchuudiin bayar bolchihson yum, tiimees ugn bol ene chin uls bolgond l baidag zevsegt huchin tuhain ulsiin tsereg armiih ni l bayar yum shd.
Emegteichuudiin erh gj deer ued bol emegteichuud olon erh ni zurchigddeg yalgawarlan gaduurhagddag baisan, harin ene bugdiig boliuulj chadaj edleh erhee olj awch erh tegsh bolson gedeg utgaaraa ene bol buh emegteichuudiin bayar, uuntei hench margahgui.
нийтлэлийн эзэнд баяр хургиэ бас л бодууштай юм бичиж
anonymous чиний эргэн тойронд дандаа тийм хүмүүс байдаг байх
Баярийнхаа нэрийг хараад би ойлгоод тэмдэглээгүй
Юуны өмнө Цэрэг эрсдээ Зэвсэгт хүчний нийт сонсогч нартаа баяр хүргэе! Expert гуай энэ чиний баяр биш шдээ 45 хоног ч сонсогч байж үзээгүй байж үхсэн элэнцэг Бөөрөнцөгний чинь цэргийн баяр тэмдэглэх. Та нары баяр юмуу ёостой уучлаарай цэргийн алба хаагаагүй банди нараа! Тийм биш шдээ та нарын баяр биш.Бага хөөр!!!!!!!!!! ПОХАХАХАХА Хэлээд байхад баярлах гээд чичрээд дайрчих юмаа тэ
xаxа дэмжиж бна шдээ энэ эмэгтэчүүд бол гэртээ элэг бүтэн улдий шдэ тэгчээд бс др олон юм яритсан этр боли боли
Хархад зүс нь Монгол
Ханилахад сэтгэл нь Монгол
Хатгахад цус нь Монгол
Халихад сүнс нь Монгол
Дайнд цөс нь Монгол
Далайхад илд нь Монгол
Эвшээхэд нум нь Монгол
Эрхшээхэд үр нь Монгол
Нөгчихөд яс нь Монгол
Нөхөрлөхөд андгай нь Монгол
Зэр зэвсэг нь хүрэл Монгол
Зэвсэгт хүчний 90 жилийн ойн мэндийг
Монгол эр хүн танд хүргэе.
Мөн эрчүүдтэй зэрэгцэн эх орны батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа мөрдэстэй бүсгүйчүүддээ ч гэсэн.
Мөрдэс дээр нь цэцэг ургасан
Магнай дээр нь соёмбо гэрэлтсэн
Цэгцэрсэн жагсаалд буусан хун
Цэргийн бүсгүйчүүддээ
ЗХ-ний 90 жилийн ойн гал халуун мэндийг дэвшүүлье!
хахаха элэг хатлаа цэрэгт явахад бэлэн гэчихжээ! харах юмсан дайн болоод яг жинхэнэ эрчүүд хэрэгтэй гэвэл хэд нь өвчин тоочиж, хэд нь гадаадад цагаачилж, хэд нь амиа хорлохыг бараг мэдэж л байна. эцэг өвгөдийн үеийн эх оронч, сайхан эрчүүд яг үнэндээ байхгүй болсон ш дээ худлаа юм биш! архи уух л сайхан шалтаг байхгүй юу, эргүү юмнууд эр цэргийн нэр гутаахаа болицгоо!
ХАХА.энэ ер ни ИНЭЭДмин Сайт юм байншт хэхэ.
ugaasaa buh niiteeree l erchuudiin bayr boltson shudee
uul shugamandaa tsergiin bayar geheer duremt huvtsastai eh orniihoo toloo tangarag orgoson tsereg humuus l temdeglene bizde
harin tseregt yavaad halagdsan humuus tsereg bish uchraas temdegleh yosguishd tegtel tseregt yavaad halagdsan ch gesen bayar temdegldeg ni buh niiteeree temdegleh bolson shaltgaan gej bodoj bna
Өнөөдөр аргын тооллын 3.18. зэвсэгтэй эр хүн одтой сонин өдөр. Энэ өдөр Болор, Грандхаан, Чингис, Хубилай, Хараа, Ерөө архийг цээрлэж Мон сүү ууж, дал дөрвөн өндрийг алтан тариан гурил, борнуурын төмстөй чанаж нөхөр хамт олноо дайлж найз нөхөдтэйгээ наргихад машид гэгээн. Эрчүүд Орой Баар ресторан билляард хэсэхэд тасрах нигууртай, эмс эрт харьж нөхрөө жаргаахад машид зохистой. Утсаа унтраахгүй бол бусдад уруу татагдаж болзошгүй гэнэ шүү. Эмс, хүүхнүүд минь эртхэн гэртээ харьж нөхрөө жаргаадаг юм шүү.
Дотоожны хажуугаар шургуулаад Ганц дүрэлтээр л хийж чаддаг Эр хүн та олохуйн гайхамшиг Хамаг бие нь сульдаж ядарсан ч Шүд зуун ажилаа дуусгаж чаддаг Эр хүн та чичирхүйн гайхамшиг Шөнөжин ноцолдож сэрээд Өглөө нь бас нахиж чаддаг Эр хүн та ханахгүйн гайхамшиг Айлын охидыг алаг үзэлгүй Хэнэг ч үгүй сольж чаддаг Эр хүн та гүндүүгүйн гайхамшиг Улс орныхоо хүн амыг өсгөх гэж Өөрийгөө зориулж байгаа Эр хүн та төгс гайхамшиг
хаха миний хөгшин гоё хэлжээ
КИМ ХАРЬ ГАРИГААС ИРСЭН БОЛОЛТОЙ
ЭХ ОРНОО ХАМГААЛАХАД БЭЛЭН БАЙГАА бvх эрчvvддээ МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР-ийн баярын мэнд хvргэе ! Хан хорвоогийн оргил нь та байг. Халамжит бүсгүйн хайр нь та байг. Энхрий үрийнхээ бахархал нь та байг. Эх нутгийнхаа эзэн нь та байг.
Доошоо тэмтэрлээ, Ганц биш нэлээн хэдэн иум торж байх чни. Иу иум болоо?
Үнэн ш дээ цэргүүдийн баяр болхоос биш бүх эр сүвтэй болгоны баяр бишээ нусаа гоожуулсан банди нар болиосой доо. Эмэгтэйчүүдийн баяраар ажлын болон ангийн хэдэн охид хүүхнүүддээ ганц сарнай амттан шоколад их бага хэмжээгээр бэлэг өгч баярлуулсан болоод тэрнийхээ хариуг заавал авах гэсэн мэт 10 хоногийн дараа Бидний баяр гэх утгагүй л санагддаг юм даа. Юу ч гэхэв дээ өөрсдийнхөө баяр гэж бодоод л хөөрөөд явж байгаа хүнд юу ч хэлсэн нэмэргүй биз.
Эр нєхрєє та нар хааяа ч болов єршєє
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Хэл нь тагнайгаа олохгvй тультчиж
Хєл нь дэлхийгээ олохгvй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын vг урсгаж
Халаасыг нь битгий хоосол
Янагийн захиа л лав гарахгvй шvv дээ тvvнээс чинь
Яахав дээ хєєрхий шараа тайлахыг нь vлдээ
Эр нєхєр чинь vгvй бол
Гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
Эх орон чинь эзгvйрнэ
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод
Єєрийг чинь ээж бологсон
Эрийн тэнгэр шvv дээ
Yрийн чинь эцэг болсон
Хvний дээд шvv дээ
Хичнээн жил амьд явахыг мэдэж болохгvй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрvvлийн алим хуваалцах вэ?
Хазайсан газар тэдэнд чинь
Бvvвэй ээж нэмэр болдог юм
Хальтарсан газар тэдэнд чинь
Бvсгvйн хайр тvшиг болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Yvл шиг нvvгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдддэг юм
Тєгєлдєр их урыг чинь хугалчихвал
Тєрсєн шигээ уруугаа харааад уначихдаг юм
Дээл бvс гоёлтой,
Дээрээ малгай хоймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхардаг эрчvvдийг
Янжинлхамууд минь єршєє
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хvvхдvvдийг
Ємєєрч бичсэн шvлгийг минь єршєє
Єєрийн минь биеийг битгий єршєє
Эр нєхєр чинь vгvй бол
Гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
Тєрийн чинь зай эзгvйрнэ
Эр хvнийг та хааяа ч болов єршєє
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл ээ
URL:
Энэ хилчин бүсгүйчүүдийн чинь баяр бас мөн шүү дээ.
Эмэгтэйчүүдийн баяраар эрэгтэйчүүдээсээ юм гориддоггүй юм шиг. Яахвээ та нар энх цагт та нартаа горомжлуулдаг ч гэсэн цэвүүн цаг ирэх юм бол та нарийгаа хамгаалж л таарна Ингэж муулуудаг ч гэсэн эмэгтэйчүүддээ хайртай шүү муу сайн эрчүүд нь. Эрчүүддээ сайхан баярлаарай гэж хүсье Архи дарснаас холуур байцгаагаарай Эрчүүд минь
залуусаа эхлээд надад баыр хургэсэб ни дээр байхаа хэ хэ
3-р сарын 18 бол харамч охидын хувьд Цэргийн баяр, бусад охидын хувьд бол Эрчүүдийн баяр… гэж байна
Би хэдий цэрэгт явж тангараг өргөөгүй ч гэсэн хэзээ нэгэн цагт эх орон дуудсан үед бэлэн байж эх ороноо, эхнэр хүүхэдээ хамгаалах эр хүн шүү дээ. Энх цагт ч гэсэн эх ороныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр болдоггүй юм аа гэхэд гэр бүлийнхээ нэг багана болох эр хүн . Өөрийн эрхгүй зүрхэнээс нэг юм булигаад бн яадаг юм өнөөдөр намайг баярлуулах хүн байхгүй ч гэсэн би ямар ч гэсэн өнөөдөр өөрөө өөрийгөө баярлуулнаа.
арчаагүй юмнууд байж юун баяр тэмдэглэх дуртайм бэ дээ уух өдөр ямар та нарт мундсан биш! ядаж эр хүн болж төрснийхөө үүргийг гүйцэтгээд ганц жил цэргийн алба хаачихдаг бол би юм хэлэхгүй ээ!
ингээл энэ сайтад дандаа эмэгтэйчүүд ордог нь мэдэгдээд байдийн.
цэрэгт явдаггүй гарууд баяр тэмдэглэх гэж гүй ээ мөн их үзэж байнаа ай болиж үз та минь наад баяр цэнгэл зугаа чинь хэрээс хэтэрлээ. гэртээ хоолгүй байж баяр тэмдэглээд яваа хүмүүсийг үнэндээ ойлгохгүй юм даа. ядуу монголчуудын энэ их баяр хэзээ дуусна даа.харамсалтай….
Ха ха лайтай.
bayarlalaa