Бид яавал энэ байдлаасаа гарах вэ?

Сайн байцгаана уу? Та нартаа ажлын амилт хүсье. Би 28-тай эхнэр хүүхэдтэй жирийн л нэг залуу байна. Та бүхнээс тусламж, зөвөлгөө авах гэсэн юм. Яг юунаас эхлэхээ сайн мэдхгүй байна. Гэр бүлийн харьцаа нэг л болж өгөхгүй байна. Би ажлынхаа хажуугаар давхар ажил хийдэг болхоор заримдаа хоногтоо л гэрийн бараа харах юм. Тэгээл толгой тавиал нам. Ажил багтай завтай үедээ эхнэртээ гэрийнхээ ажилд туслаал хуьвцас хунраа угаах, хоол хийх гэх мэт. Ер нь бол хоол хийх дуртай. Эхнэр бид 2-н харьлцаа нэг л болж өгөхгүй байна. Надтай ярихгүй байна, намайг тоохгүй байна гээл. Би хувьдаа ярьдаг л гэж боддог. Би өөрөө тийм бас нээллтэй биш. Хааяа нэг зурагт үзээл суух гэхлээр л дандaа зурагт үзлээ, миний хийсэн юм бүгдийг шүүмжилнэ унтахдаа хүртэл загнуулж байна. Цаашаа харж унтлаа, хүүхэд дарууллаа гээл. Хүн нойрондоо хайшаа ч харж болно биз дээ. Би үнэндээ шөнө хүүхдээ авч өгдөггүй нам унтчихдаг юм. Жоохон байхад нь бол авдаг байсан л даа.Эхнэрээ хүүхэд хараад хангалттай яадарч байгааг нь мэддэг болхоороо хэзээ ч би чи тэгсэнгүй, иргсэнгүй гэж хэлж байгаагүй ээ. Өглөө өөрөө босоол бүх юмаа зохицуулдаг. Тэрнээс чи өглөө босч цай бэлдсэнгүй, хувцас угааж индүүдсэнгүй, орой хоол бэлдсэншүй г.м юм ярьдаг ч үгүй хүсдэг ч үгүй. Их л ууртай, хартай болчхож эхнэр маань.

Би гадуур тотуур ууж идээд яваад байхгүй юм, цалин бусад орлогоо тэр чигээр л гэртээ авчирдаг. Утасаа нуудагүй. Миний утасыг бол байнга шалгна. Би эхнэртээ, гэр бүлдээ хайртай. Өөр юм бододгүй. Бид одоо яах ёстой вэ? Одоо уурлах бүрдээ л надад гар хүрдэг болж байна. Гэхдээ би эхнэртээ гар хүрч үзээгүй ээ цаашид ч хүрэхгүй. Зүгээр л зогсож байдаг.Би бас урдаас нь зодолдоод байвал энэ амьдрал юү болох вэ тэ. Хэр баргын залууд зодуулж үзээгүй байж эхнэртээ зодуулчих юм даа. Хайр гэж агуу юм даа.Эхнэр маань их сайн хүн ш дээ. Яагаад ийм болоод байна а, яавал энэ байдалаасаа гарах вэ? Баахан замбараагүй, алдаатай биччихлээ. Эсвэл надад байна уу асуудал нь. Зүүлэг амьтан шиг л болчихож энэ тухай бодсоор байтал…

29 Comments

  1. Sukh says:

    Хүүхнүүд гэртээ удаад, бэлэн юман дээр жаргаад ирэхээр ингэдэг байхгүй юу. Муухай даврана гээч. Тэгээд ажилд ор гэхээр ямар ажил хийх, юунд дуртайгаа ч мэдэхгүй шүү. Оруулаад өгөхөөр уурлана. Оруулахгүй байхаар уурлана. Өөрөө олоод хийж байгаа юм нь гэж аймаар. Би 2 ажил хийгээд болоод байхад ганц ажил ч хийж чадахгүй. Тархи толгой, ухаан санаа нь хаана байгаа юм.

  2. Easy says:

    Өнгөрч буй хором бүр чинь чинийх хувьд танай гэр бүлийн хувьд жаргалтай болж өнгөрч байх ёстой. Тэдэн жилийн дараа, эдэн сарын дараа гэж битгий хойш нь тавьж бай. Ер нь эмэгтэйчүүд гэртээ хүүхэд шуухадаа хараад удаан суухлаараа элдэв шалдав зүйл ургуулан бодож, тэрэндээ шаналж эхэлдэг мэт… Тиймээс ажил төрөлд оруул. Завгүй байлга. Мэдээж гэр орондоо хүүхэд шуухдынхаа дэргэд зодуулаад байна гэдэг үнэндээ л байж боломгүй асуудал. Өрхийн тэргүүн байж цоглог бай. Асуудлыг дор нь дор нь шийдэж бай. Битгий хойш нь тавь.

  3. dolgoonn says:

    ер ни хаяадаа сайн ярилцаж нэг нэгэндээ жоохон ч гсн цаг гаргаж өгөх хэрэгтэй.тэр бол хамгийн чухал юм.энэ хорвоог гатлан туулахийн тулд 2 биеэндээ цаг гаргаж,сэтгэл санаагаа бнги хуваалцаж бж амидрал маш сайхан үргэлжилнэ шүүдээ.ярилцах сэдэв бхгүй бна гэж бхгүй өргөн уудам хорвоод юу эс ярилцах билээ.ядаж л ягд завгүй бгаа чи мини яагаад бухимдаад бгаа зүйлийг ни нэг л удаа сэтгэл гаргаж халуун дотно ярилцаж бх зөв.залуу халуун гэр бүл гэдэг чини үүн дээр л тогтдог юм,тгд л цаашаа үргэлжлэх амидралаа залгуулаад л амидрана шдээ.за амжилт хүсие!

  4. ana says:

    .tanai ehner yag nad shig yum.bi yag l iim zantai.gehdee ohin maan odoo surguulid yavdag.bas bi araich nuhruu zoddoggui.busad talaaraa Bol tustei l yum.harin sanaa zovoh asuudalgui.ehner huuheddee joohonch gesen togloj yu hiisen esvel uuriinhuu ajil deeree yu hiisen geed l bagahan hugatsaag ter 2too zoriulj yariltsaj bai ,tegvel bid chin bayrlaad l huuruud l yavchihna.bas sanasan gedgee bainga helj yadaj l hatsarna deer ni unsej bai.haaya hajuugaar chin ungurvul uduj bai,iimhen yum hiijhed l bolno.

  5. yaydaaa ai says:

    манай нөхөр ч гсн ажил ихтэй өглөө гараад л орой ирдэг би бас л танай эхнэр шиг л тунирхаад л уурлана заримдаа цохиод авдийн хурхираад унтаад өгхөөр ни бууур уур хурээд өглөө явахад ни дуугархаас дургуй хурээд буруу хараад суучдийн би тэрнээс надад бага ч гсн анхаарал тавиасай дэлгүүр ороод тамхиа авахда ядаж ганц школад ч болтугай аваад ирээсэй школадндаа гол ни биш сэтгэлээсээ байх ни чухал лда гээд л хусдийн тэгээд нэг өдөр гэр булийн хурал хийгээд бух асуудлийг авч хэлэлцээд учраа ололцсон чамд гэж зөвлөхөд эхнэртэйгээ илэн далангуй сайн ярилц чи зугээр л эхнэр луугээ сэтгэл дуурэн хараад сайхан инээмсэглээд уз

  6. mmm says:

    эхнэртээ оорийнхоо ямар их хайртай гэдгийг одор дутам илэрхийлж бай. эрчүүд байнга хайртай гэж хэлж чаддаггуй, заавал хэлэх албагуй. уйлдлээрээ бас илэрхийлж болно ш дээ. жишээ ни: эхнэрээ аяга угааж байхад ни араас ни зоолон тэвэрч унсэх, гэртээ байсан ч зоролтсох буртээ одох маягийн уйлдэл хийх гэх мэтээр уйлдлээрээ эхнэртээ байнга хайртай гэдгээ мэдрүүл. тэгвэл эхнэр чини уурлаж, бухимдахгуй. харин ч эсрэгээрээ сайхан зантай бх болно. хааяа ч болов бас нялуурч байвал та 2 илуу аз жаргалтай бх болно. оролдоод уз залуу мини.

  7. tseegii says:

    хүүхэдээ хараад гэртээ байхаар ихэнх эмэгтэйчүүд ийм ааштай болчихдог юмаа.санаа зоволтгуй хүүхэд жхан гараас гараад ажилдаа ороодч юмуу эсвэл завгуй бхоороол гайгуй бно Ок.хүндрүүлж бодоод хэрэггүй дээ залуу.жирэмсэн болохоорооч гсн ааш хачин болоод бдаг шдээ.тэрэн шиг гээд л ойлго.

  8. sappire says:

    сэкс хий!

  9. ari says:

    1gt ehner chn ih aztai yum, chmg ih hundeljin iim zalus ih zowor shu, uhantai tewchertei sanagdla. ehner chn zgr l chmd ih gomdzon bh gj bodjin. oort n sn anhaaral halamj tavidgui, ger bulteige tsug baij chaddagguiteite holbootoi bh. haya oroi orj ired l hoolond ordgimu hadminda ochdoggimu, johon sonirholtoi, odor bolgonig ooroor ongorulvel iimerhu harilza alga bolno bha. amjilt zaluu min 😉

  10. bu says:

    чи ажлаа сайн хийвэл эхнэр чин ажлаа сайн хийнээ гэж үг байна шуу цаана чин

  11. zochin says:

    надад эхнэрийхээ хаягыг өгчих. би эхнэрт чин бичсэн захиаг чин явуулаад өгий.

  12. zugeerdee says:

    zugeerdee zalu. emegtei hun huuhed gargaad gertee suugaad bhaar tiim bolchihdog yum.ehneree haya joohon gargaj gaduur dotuur yavuulj bai.tgd udahgui gaigui bolood irne.manai ehner bas tegdeg bsan.odoo bol bolison. gaduur yavaad nzuudtaigaa uulzaad

  13. H says:

    Эхнэрээ шүүхэд өг. Чамайг дарамталдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээд байна.

  14. monda says:

    хэний төлөө юуний төлөө ажил үхтлээ хийж байгаагаа мартсан залуу юу хө.чиний амьдарлын утга учир ажил 2ийн байр нь солигдчихож.ажлаа биш амьдарлаа авар..эр хүн ажилийг алдана гэж бараг байхгүй,гэр бүлээ харин амархан алддаг юм.амьдарлынхаа төлөө ажлаасаа илүү анхаарал хандуул ок?

  15. WARWAR says:

    эр хүн эхлээд ээждэээ 20 н жил загнуулдийн дараа ни эхнэр үлсэнд н загнадгийн байна лээ шүү кэкэккэкэк саяхнаас агаа н энийг ойлгоод байгаа хувцас хар болголоо миний угаасан омд гээл кэкэкэкэкк тэр омссон хүн бол бараг хамаагүйн биш үү цаадуулд чин аан………….монго олж ирж байх машин шг байгаанмаа

  16. Alpha910 says:

    цэцэгтэй санал нэг байна. хааяа заваа тааруулж бгаад хамт гадуур хоолонд орох жүжиг кино үзэх эхнэртэйгээ дэлгүүр явах нтр гээд жаахан илүү програм оруулаад үзвэл дээрдэнээ. чамайг ажилтай болохоор цаад гэртээ хүүхдээ хараад сууж бгаа хүн чинь ойлгохгүй уурлаад бгүй юу жаахан халамжлаад хайрлаад үзээ өөр болно амжилт

  17. Цэцэг says:

    Гэртээ удаан суугаад, залхаад тэр биз дээ. Эмэгтэйчүүд бидэнд чинь жаахан анхаарал халамж хэрэгтэй байдаг юм шүү дээ. Тэр нь заавал нүсэр ажил хийж өгөх энэ тэр биш шүү. Яасан ийснийг нь асуух, жаахан тунирхахад нь аргадах… энэ тэр гээд. Жаахан л анхаарал хандуулчих, тэгээд л болоо.

  18. HEN says:

    хамгийн түрүүнд эхнэрээ ажилд оруул. гэртээ хүүхдээ харж гэрийн ажил хийдэг эмэгтэй бүр л адил танай эхнэр шиг болчихдог. Чи сайн залуу байнаа. Эхнэртэйгээ ярилцаад ажил төрөлд оруул энэнээс өөр зөв шийд байхгүй уу. Энэ хэвээрээр байгаад байвал бүр хэцүү болно шүү

  19. NEG says:

    ЭХНЭРЭЭ АЖИЛД ОРУУЛ ХУУХДУУДЭЭ ТСЭТСЭРЛЭГТ УГ. ТЭГЭЭЛ БОЛОО СХ ДЭЭ ГЭРТЭЭ БГАА ЭХНЭР ХУН ТЭГЭЭД БДГ ЫУМ САНАА ЗОВОЛТГУЙ ХУЛЭЭТСТЭЙ БАЙЖ БГААД АЖИЛД ОРУУЛЖ НИЙГЭМСХҮҮЛ КЭ КЭ

  20. arai bishee!!! says:

    xмм.. галзуу сайxан сэкс xий.. тгээл ок .. байнга дүйнгэ ч юм шиг дуугүй бгаад бн гэж юу бxав.. амидрлийнxа төлөө л явжийин гэдгээ сайн xэл ойлгуул ярилц,, авж суугаагүй бxдаа ямар бдаг бсан яг тэрэн шигээ л бай..

  21. sainaa says:

    хаа нэг амралтын өдрүүдээр гэр бүлээрээ салхи санваарт гараад юм хум үзээл бас жижиг сажиг шоколад чихэр жимс бариад л орж ирж байл даа..

    хэдэн төгрөг олдог би эхнэрээ жаргаадаг гэж болохгүй шүү дээ..

    чи тэгээд толгой тавиад л нам унтдаг бол залуухан эхнэр чинь Сэгс энэ тэрээ хэнээс хаанаас нөхөх вэ.. Сексгүй удсан эмэгтэй хүн ууртай бололгүй яахав дээ хө..

    манай нөхөр бас их дотогшоо талдаа.. гэхдээ орондоо цуг хэвтээд л зурагт үзэж байхдаа ойр зуурын юмаа яриад байж болно шүү дээ.. буруу хараад хэвтэхээсээ өмнө эхнэрээ нэг үнсчихээд за наз нь унтлаа шүү гэхэд л эхнэр чинь гомдохгүй шүү дээ…

  22. cahirmaa says:

    эрэгтэй хүмүүс урдаа том зорилт тавиад урд байгаа жижиг зүйлийг хардаггүй, хараад ч ойлгодоггүй, амьдралаа авч явах гээд байдгаараа зүтгэж байхад энэ мэтийн ялих шалихгүй юмаар хэрүүл уруул хийх сонирхолгүй хамгийн сайн арга бол дуугүй байж буруутан мэт царайлаад өнгөрөх нь зөв арга гэж боддог, харин дараа нь энэ асуудал бүр том юм болж ирэхэд гэрийнхээ төлөө морь мал шиг зүтгэж байна цалингаа авчирч байна, зодуулаад зогсдог, хэл ам хийж байсангүй гээд өөрийгөө зөвтгөх бүх юмаа дотроо бэлдчихсэн байдаг, гэтэл үнэн хэрэгтэээ гэр бүлийн амьдрал хэн нэгнийхээ бурууг нотолж өөрийгөө хичнээн зовсон тэвчээртэй сайн хүн гэдгийг мэдрэхдээ биш хоёр хүн хоорондоо маш сайн ойлголцох юм, чиний хувьд эхнэртэйгээ юу ч ярьдаггүй юм байна, хэрэв гэр бүлийн амьдраал юун дээр тогтох вэ? ажлаасаа ядарч ирээд л нам унтах хааяа нэг гэрийн ажилд туслах уу? хамгийн гол нь яриа,бас дахин яриа, чи эхнэртээ өөрийнхөө ядарч байгааг эвтэйхэн ойлгуулах хэрэгтэй, эхнэрийнхээ ядарч байгааг ч ойлгож байгаагаа өдөр тутмын халамж анхаарал тавьсан яриагаараа мэдрүүлэх хэрэгтэй, даруухан эрэгтэйчүүд ихэвчлэн өөрсдөөсөө хүүхнүүдийг яагаад ийм хачин өөдгүй амьтдад дурлаад араараа тавиулаад зовж амьдардаг байнаа гэж гайхдаг, хариулт нь маш энгийн, тэр эрчүүд нь эмэгтэй хүнтэй үргэлж ярилцаж яриаг нь сонсож халамж анхаарал тавих гэдэг алтан дүрмийг мэддэгт байгаа юм, эхнэр чинь чиний дуугай зангаас болоод нилээн стрестэй байнадаа, бас секс ч нөлөөлж байгаа, хааяа ядарч унатлаа ажиллахдаа биш гэртээ жоохон анхаарал тавьж бай, эхнэр чамайг ойлгох биш чи эхнэртээ өөрийгөө ойлгуулж сурах хэрэгтэй,

  23. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ** .. says:

    ХООРОНДОО ОЙЛГОЛЦ ..ЭНДЭЭС АСУУЛТГҮЙ ХУДЛАА ИХ МЭДЭЖ ЗӨВЛӨНӨ …ОК ..БУСДАД ХАМААРАЛГҮЙ ..ГЭР БҮЛИЙН ХОСЫН АСУУДАЛ….

  24. pRoSiRUS says:

    эхнэртээгээ 1 унтахгүй юу даа эхнэр чин sex-r дутагдаж байгаа

  25. khongorkhon says:

    ахиад нэг зөвөлгөө амьдарлынхаа төлөө л гээд гэр бүлдээ анхаарал тавихгүй яваад байсан чинь эхнэр чинь дэсгэл алдаад өөр хэн нэгнийг хайгаад явбал чиний зүтгэсэн бүхэн утга учир нь алдагдана шүү.

  26. er hun says:

    1ст

  27. ыуыу says:

    яг надад тоxиолдсон шиг юм болж бгаа юм бна. за товчxондоо, сэкс ни багадаад ирэxээр xууxнууд утас шалгаал янз янз болдог юм. толгойд ни ордог эxний бодол ни юм шиг бгаа юм. бас чи нэг тийм янз бурийн зангуй байxаар эxнэрүүд давраад байдгиймаа ядаргаатай. xаризм гэж яридаг юмдаа. ялангуяа улс төрд байдаг xумуус иx xаризм-тай янз бур болдогдоо. тэрэн шиг эр xун гэртээ жооxон xаризм-тай байxгуй бол болдоггуй юм шиг бгаам. xобби энэ тэр би ингэдэг xун тэгдэг xун гээд жооxон солиороxод бас зугээр. бас би амидралийнxаа төлөө ингэж явна, тэгэж явна, чи ер ни гээд янз бур болоxгуй юу. ингээд байгаад байвал xайр xаламж дутлаа энэ тэр гээд солиороод xууxнуудийн чаддаг юм ни нуа л гэдэг юм шиг бгаам. xаризм гэдэг дотор чинэ xудлаа бааxан уяраадаг юмнуудаа xийнэ шуу дээ. тэр чинэ бас багадад бгаа юм. xажуудаxаа xайрлаад сууж байж, бас нэмээд xайртай дуртай гээд xошуу байнга xошуу цорвойxийг бид чаддаггуй, гэxдээ xууxнууд л болсон тиймэрxүү тэнэг юм xусдэг юм, тэрийг ни бас xийгээд л өгчиxгүй юу. сэтгэлээсээ xийгээрэй. xудлаа бол дороо л баригдана. за тэгээд сэкс-ийн тоогоо нэмэгдүүлээ. бур давраад байвал 2 даxи ажлаа боличиxгуй юу. сэксээ л сайн xий.

  28. khongorkhon says:

    эхнэртэйгээ ярилцаж бай, үсрээл 2 цаг л ярина биз дээ, ярилцахгүй дуугүй байгаад байхаар чинь эхнэр чинь янз бүрийн юм бодож эхлэж байгаа юм. Гэхдээ гэрт удаан суух үнэхээр хэцүү байдаг юм. Тиймээс хүүхэд чинь цэцэрлэгт орох нас нь болсон бол эхнэрийгээ цалин багатай байсан хамаагүй ажилд оруул. тэгээд бага ч гэсэн сэтгэлээ хуваалцаж ярилцах хэрэгтэй заавал ажлынхаа талаар ярих шаардлагагүй, өөр янз бүрийн ярих сэдэв та 2-т байгаа шүү дээ.

  29. Эр хүн says:

    Хөөе… Ахын дүү

    Тэр эхнэртээ зодуулах нь ч юу вэ. Арай дэндэнэ. Тэглээ гээд эхнэртээ гарна хүрнэ гэж бүр болохгүй мэдээж.

    Ер нь бол ах нь өөрөө чамтай төстэй амьдралтай. Ажил гэр гээд л гүйнэ. Өөр бодох зорих юм байхгүй.

    Бодож төлөвлөсөн том зорилгодоо хүрч амжаагүй байна гэж бодоод л дуугүй зүтгээд явдаг нь чи бид хоёрын алдаа юм шиг байна.

    Асуудал ийм байна, цаашаа яахав гэхээсээ илүү ханьтайгаа зөрчил үүсгэхгүй тэгсгээд л яваад бай даа. Зорьсон зорилгодоо хүрснийхээ дараа чи бид хоёр гэр бүлээ өөр өнцгөөс хардаг болох байлгүй дээ.

    Гутрах гундах хэрэггүй ээ. Эхнэр чинь сайн хүн л байгаа. Анх яаж хайрласнаараа л хайрлаад яв. Хариу нь бүх үлдсэн насан туршид чинь чамд ирнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.