Бие минь амьд ч сэтгэл минь үхчихэж

Юуны өмнө танай хамт олонд болон энэхүү сайтыг уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бас танай хамт олонд талархаж явдагаа хэлмээр байна. Хэдийгээр сайтад буй нийтлэлийн дийлэнхи хувийг хар бараан зүйлс эзэлдэг ч гэсэн эдгээрээс уншигчид дор бүрнээ нэгийг тунгаан, бусдын алдаан дээрээс суралцаж хазгай гишгэчихэлгүй нэг ч гэсэн гэр бүл элэг бүтэн үлдэж, нэг ч гэсэн бүсгүй хүн нүүрэндээ мишээл тодруулж, нэг ч гэсэн залуу хийсэн зүйлсдээ гэмшин ухаарч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Миний хувьд секс.мн-ы уншигч болоод багагүй хугацааг үдчихэж. Бусдын нийтлэлийг уншиж байсанаас биш өөрөө ингээд бичээд сууж байх юм гэж бодсонгүй. Хэдийгээр миний сэтгэлийг зовоон буй тэр л зүйлс болж өнгөрөөд нилээд хугацааг үдсэн ч одоо хир нь мартагдаж өгөхгүй нь харамсалтай. Бие минь амьд сэрүүн ч гэлээ сэтгэл минь аль хэдийн үхээд цогцос болчихож.

Тэр минь тийм ч муу хүн байгаагүй ээ. Ганц гэм нь их хатуу үгтэй хүн байж билээ. Залуу бас омголон ч байж дээ. Хэлсэн үгэнд нь гомдож сэтгэлийнхээ мухарт хураагаад л явсаны гайгаар нэг л өдөр би тэсэрчихсэн. Дээрээс нь хэд хэдэн удаа айхтар хурц үнэртэй ус үнэртүүлж орж ирсэн нь нөлөөлсөн ч биз. Ажил төрөлтэй, хүн амьтантай уулзаж учрахыг алийг тэр гэхэв дээ. Гэхдээ их л ойр дотно болж байж хамаг хувцасанд нь танихгүй эмэгтэйн сүрчигний үнэр шингэсэн байлгүй. Бидний харилцаа муудан, хөндийрч, хэн хэндээ анхаарал тавих нь багасах тэр үед би хэзээ ч өөрийгөө уучилж чадахааргүй алдаа хийсэндээ одоо ч харамсаад барахгүй нь… Унасан бөхөд шалтаг мунддаггүй гэдэг шиг өөрийгөө өмөөрч байна гэж битгий бодоорой. Би алдаа хийсэнээ ухаарч түүнтэй хамт байж, хамтдаа үлдэхийг хичээсэн ч өөрөөсөө намайг үргэлж түлхэж, өнөө л хатуу үгнүүдээ чулуудаастай. Намайг л татаж чангаахгүй бол яах ч үгүй. Яваа яваандаа биендээ ч ойртуулахаа байчихсан. Сүүлдээ залгаад ч утсаа авахгүй, мэссэжинд ч хариу өгөхгүй. Иймэрхүү байдалтай хэсэг хугацааг өнгөрөөсний эцэст би түүний хэлсэн хэдэн хатуу үгнээс айж бас гомдож гайхсандаа хамаг юмаа аваад л гэртээ ирчихсэн. Намайг гээд миний араас ирэх болов уу гэж бодсон чинь хэдхэн л удаа мэссэж бичиж гуйсанаас өөр сүртэй зүйл болсонгүй. Түүнийгээ санаад гэрийнх нь гадаа очсон ч, утас руу нь залгасан ч холбогдож чадахгүй байсаар байгаад л ямар ч холбоогүй болоод бүр салчихсан.

Хоног хугацаа өнгөрч өнгөрсөн бүхнээ хүн мартдаг байтал, өдөр ирэх тусам улам их санаж бэтгэрээд цээж давчдаад болохгүй юм. Үхэх гээд хэвтэж байхад минь ирээгүйг нь, хэлсэн хатуу үгнүүдийг нь бодохоор гомдож үзэн ядах шиг…

Хичнээн завгүй байх гээд хичээсэн ч, өөр зүйлд сатаарах гэж оролдсон ч хүслээр болохгүй, бодлын мухарт байгаад л байх юм. Бие минь амьд ч сэтгэл минь аль хэдийн үхчихжээ…

23 Comments

  1. баагий says:

    сүртэй айн

  2. altmaa says:

    Хэнэггүй,тоомжиргүй,бас хорон үгтэй залуус хэцүү штээ. Тэгтлээ шаналах хэрэггүй.

  3. enguun says:

    нэг ч гэсэн бүсгүй хүн нүүрэндээ мишээл тодруулж, нэг ч гэсэн залуу хийсэн зүйлсдээ гэмшин ухаарч байгаа гэдэгт итгэлтэй байна. гоё хэлж

  4. 555 says:

    юун сүртэй юм дээ. Иймхэн юуман дээр үхэж хатахгээд байдаг сонин хүүхэн бэ? Яасан ч гутранги үзэлтэй тэнэг арчаагүй хог шаар болж байхаар чамтай ингэж харьцахаас яадийн.

  5. 910 says:

    мондатай санал нэг бна
    эсвэл хөдөө агаарт амарч бгаад ир чи бодоод л байх юм бол хэзээ ч мартагдахгүйшдээ

  6. zassss says:

    битгий тэгж юмийг хүндрүүлж өөрийгөө зовоо.би олон жилийн өмнө нэг залууд галзууртлаа дурлаж бсан.бараг гадагш явах шалтаг минич тэр залуу бсан.тгд очоод уулзалдаж чадхгуй бсаар хэн хэн маани найзтай болсон.гэхдээл бас хаяадаа тэр залууг их боддог санадг бсан.ккк тэгсэн яасан гээ тэр залуутай браг 10 жилийн дараа таараад танихгуй бсан гээд боддоо.хүн хараад бх шиг нэг залуул тэндээс хараад бхийн гайхашийгээд л суугаад бсан чини гэнэт харц мөргөлдөнгүүт юу билээ би энэ хүнийг хаана харлаа гээд бодоод сүйд бсон кккк.энэ бол цаг хугацааний асуудал ОК

  7. tseegiii says:

    цаг хугацаа гэж юм бдгийншдээ.хүн бүр янз бүрлдээ.тийм үэйиг дайраад гарахаас яахавдээ.тэгээдч хүүхэд энэ тэргүй бол чамд тиймч том асуудал биш боловуу гэж боджийно.би охинтойгоо үлдчээд олон жилийг ганцаар үдэж бна.эхэндээ уйлна өөртөө гомдоно тийм цаг ихл бсан бараг мартаж чадахгүй бол яанаа гэж бодох цагч их бсан.гэхдээ цаг хугацаа эмчилсэн гэж боддогшуу.

  8. Expert says:

    нэг ч гэсэн бүсгүй хүн нүүрэндээ мишээл тодруулж, нэг ч гэсэн залуу хийсэн зүйлсдээ гэмшин ухаарч байгаа гэдэгт итгэлтэй байна. гэж чи бичсэн байна. Эрчүүд л зөвхөн араар тавьдаг хэрэг үү. Битгий тэгж бай л даа плийз.

  9. monda says:

    хүний учруулсан зовлонг хүн л эдгээдэг юм. хүнтэй танилц .шинэ дурлалтай учир…..

  10. antonia says:

    эргээд ирлээ ч гэсэн чи наад хүнтэйгээ жаргалтай амьдрахгүй юм бнашдээ.

  11. emma says:

    Хэдтэй болоод сэтгэлээрээ ухчихвээ найзаа.Хэд бол хэдэн удаа амилж болдог дурлалаар дуурэн хорвоошдээ.Тэр залуу чамд тохирохгуй чамд тэр тохирохгуй бол тохируулах албагуйшд.Тууний хэлдэг хатуу угсээс өөрөө өөртөө дугнэлт хийж дараагийн дурлалдаа өөрийгөө хурцлах туршлага болгочихгуй юу.Бутсэн бутэхгүй дурлал дундаас хун улам хатууждаг юм.Дурлал нъ дандаа бутэлтэй явах хун гэж байхгуй.Байлаа ч амъдралдаа идвэхгүй болсон нъ их байдаг.
    Өөдрөг бай амжилт.

  12. Tseegii says:

    чи салсандаа баярлаж яваа. ийм хуйтэн хатуу хунд чамд хани болохгуй ээ. одоо ингэж байгаа юм чини ур хуухэдтэй болвол буур онгорох юм байна л даа. Буур март узэн ядаа. Тэр бол шал дэмий амитан байсан байна шуу.

  13. the woman says:

    бусгуй мини дээ ямар эдгэршгүй хунд овчин туссан биш дээ битгий ингэж шаналж уруу дорой бай л даа амидрал оороо их баулаг шуу хэзээ хэг тсагт сайхан хайртай учирчихаад энэ бугдээ эргэж бодоход инээд чини хурэх байх даа би ч бас тэгж шаналж л байсан

  14. The man says:

    буx xумуус адилxан л сэтгэж бна даа гэxдээ зовлоxод сэтгэгдэл болгоноос таалагдсан угээ аваад тсуглуулаад огуулбэр или огуулэг зоxиогоод уз дээ тэгэxээр уы болоx ни бэ xаря

  15. sex on fire says:

    amiig chin avaad yavchihaj baigaa bish yundaa uhej aldaad baidag bnaa.yum negeer duusahgui shd uur iluu sain huntei uchirch iluu saihan amidraach tiim hugiin yumnuudiig haramstal ni

  16. Эсүй says:

    Чамтай адилхан нэг хүнийг би мэддэг байлаа Тэр Март 8-р мэнд хүргэхгүй Төрсөн өдөр мартдаг бие өвдөөд байхад утасдаад ярихчихгүй Ийм ойлгомгүй дотогшоо хүмүүс их хэцүү Чи л өөрөө тэгэхгүй ингэхгүй бол ямар ч алхам хийхгүй бгааз дэ Энэ эрчүүдийг Фаразит буюу дээд зэргийн биеэ тоосон махбодь гэж хэлж болно Үнэндээ хүүхнүүд бид нар ийм залуучуудаас хол байх хэрэгтэй Ямар ч халуун дулаан хайр халамж байхгүй. Харилцаж байгаа энэ харилцаанаасаа чи хамгийн гол нь сэтгэл хангалуун байж чадахгүй бол болих хэрэгтэй Дассан сэтгэлдээ эсвэл хайртай улам их тэмүүлдэг юм шиг Эмэгтэйчүүд бид ийм болохгүй бүтэхгүй өөрийг нь хайрлахгүй хүмүүс рүү улам тэмүүлэхээ болих хэрэгтэй байна Биднийг хэн ч хайрлахгүй шүү Зөвхөн өөрөө өөрийгөө хайрла Иймэрхүү зөвхөн өөрийгөө л боддог залуучуудаас хол яв Бас бүсгүйд хэлэхэд наад залуу чинь хэзээ ч чиний араас Утасдаж залгаад ирж уулзахгүй ээ Энэ үнэн шүү

  17. ЦЭЦЭГЭЭ ДЭМЖИЖ БАЙНА ШУУ!!! БАРДАМ БАЙЦГАА!!!!

  18. Цэцэг says:

    Чи тэрний хувьд ямар ч үнэ цэнэгүй нэгэн болчихож… Омог бардам бай л даа. Энэ салалт чамд харин ч сайн үр дагавар авчирч болох юм. Чамайг гэхгүй байгаа нэгнийг сэтгэлдээ тээж яана. Ямар залуу мундсан биш, харин ч өөдрөгөөр өөрийгөө өөрчилж, дээгүүр харж яваач, нүдээ сайн нээгээд хар, амьдрал бодож байгаагаас чинь шал өөр шүү. Эрч хүчтэй нэгний талд л амьдрал зогсож байх вий, тэр эрч хүчийг чи өөрөө л бий болгоно.

  19. soko says:

    ñîíèí ë þì ÿàãààä òèéì õ¿íèéã ìàðòàæ ÷àäàõã¿é áàéãàà þì

  20. chimgee says:

    za boli doo busgui mine. ter muugaar yadag yum be. erx chuluutei baix chine az jargal shuu dee.

  21. ЧИ ОРООО ИНГЭЭДЛ БАЙВАЛ УЛАМ ЧАМД ХЭЦУУДНЭЭЭ ТЭР ХУН БИШ ЧИ Л ХОХИРНО!!! ТИЙМЭЭС МАШ БАРДАМ ООРИЙГОО ХАЙРЛА!!! ЧИ МЭДЭРЭХ ХЭРЭГТЭЙ!!1 ТА 2 УГААСАА ХОНДИЙРСОН АЛЬ ХЭДИЙН НЭРЭЭ!!!! ОДОО 1 ГАРАА АТГААД ЧАНГААР ГЭХЧИИЙН ООРИЙГОО ТАЙВАН БАЙЛГААД БОЛОЙ!!! ЯМАР ЭЦЭГ ЭХЭЭС УНЭТЭЙ ЗУЙЛ БИШИШДЭЭ!!!!! ЭЦЭГ ЭХ АМЬД БАЙХ ЖИНХЭНЭ ЖАРГАЛ !!!!!

  22. b says:

    чи өөрөө өөрийнхөө сэтгэлийг ухуулээд байна.Тэрнээс сална гэдэг сайн зуйл байхийг угуйсгэхгүй.Тэрнээс сайн сайхантай учруулах гээд хув заяа чинэ салгасан байж болно шуу дээ.Та 2 хамт амидрах хувгуй байж болно чиний заюаний хани уур сайн хун байгаа гэдэгт итгээч уудрэг байгаач.Би бас нэг айхтар дурлаж билээ xэxэ одоо бодхоор инээд хурээд байдгийн.Болохгуй бутэхгүй юмний тулуу шаналж байсандаа харамсдаг юм билээ.Дараа ни сайхан ханитайгаа учирсан. Сайхан амидарч байна. Өөдрөг байгаарай.

  23. НЗ МИНДЭЭ ЗАВГУЙ БАЙХААР МАРТДДАГ УМ ШУУ!!!!
    БИ МАРТАЖ БН!!!! НЭГЛ ХООСОН СЭТГЭЛ УЛДСЭН НАДААД!!! СЭТГЭЛ ХУЙТЭН БАЙСАНЧ БАРДАМ ЗАН МАН НАДААД БАЙГАА ШУУ!!! ЭМЭГТЭЙ ХУН БАРДАМ БАЙХ ЕСТОЙ!!!! БИ УХСЭНЧ ТЭРЭНТЭЙ ДАХИЖ НИЙЛЭХГУЙ!!! УНЗНДЭЭ БИ ТУУНИЙ ОРХИСОН!!! БИ ЭНЭ ШИЙДВЭРТЭЭ БАТ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БГА!!! ЦАГ ХУГАЦАА БУХНЭЭС ИЛУУУУУУУУУУ!!! ТЭВЧ БАС УХААЛАГ БАЙ!!!!! БУХ ЮМ ДУССАН!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.