Би яах ёстой вэ?

Баахан уйлдаг боллоо. Анхны жирэмслэлтээ 9 сарын өмнө авуулчихсан юм. Буруу хүний хүүхэд байсан юм аа. Одоо энэ хүндээ хайртай. Хэзээ ч салахгүй насан туршийн минь хүн шиг санагдаж халамж хайранд нь болоод үерхлээ. Үерхээд сар гаран болсны дараа жирэмсэн болчихсон байх юм. Одоо 3 сартай. Гэтэл сүүлитйн үед манай найз залуугийн нөгөө сайхан хайр халамж алга болж нэг л их сайхан үгээр бороо оруулаад үйлдэл нь шал өөр болоод байх юм. Би анх үерхсэнээсээ эхлээд л тэрнээс нэг ч дэмжлэг авч байгаагүй. Жирэмсэн болохын өмнөхөн олгойн хагалгаанд ороод байхад намайг нэг ч удаа эргэж ирж бйгаагүй. Би ч хүний төлөө өвдчихсөн биш гээд л ирэхгүй байгааг нь уучлавч гомдоод байнга л уйлдаг байлаа. Гэртээ ганцаараа бие дааж амьдардаг болохоор ер нь эргэлт энээ тэрээ гэх юмгүй сэтгэлээр унасаар байгаад л гарсан. Удалгүй жирэмсэн болчихоод авуулахгүй гаргахаар шийдсэн. 2 дараалаад авуулчихвал бүр үргүй болж болох учраас бас найз залуу арай түргэдчихлээ энээ тэрээ гээд байхаар нь чи хамаагүй ээ би чамтай чамгүй гаргачихаж чадна гээд л өөрийнхөөрөө зүтгэчихсэн. Найз залуу маань сар гарантай болсны дараа миний хайр надад өөр шигээ хөөрхөн охин гаргаж өгөөрэй ГЭСЭН. Тэгээд бас болсонгүй ээ. Сая 21 хоног бие минь өвдөөд гэртээ хэвтрийн дэглэм барьсан юм. Зулбах гээд байна гэсэн. Тэгээд дэглэмийн дараа бие гайгүй тэнхэрч ажилдаа орлоо. Угийн бие даасан, хүнээс тусламж авч чаддаггүй өөрөө өөрийгөө болгоно гээд л гүрийдэг хүн.

Эцэг эхээсээ бараг л тангараг тасарсан гэхэд болно. Олгойны хагалгааны хахуулийн төлбөр, гадуур эмчилгээний мөнгө, сая хэвтрийн дэглэм барихдаа баахан эм тариа хийлгэж бөөн мөнгө болсон. Цалингаас цалингийн хооронд арай гэж амьдардагийг маань мэдэх болсон л баймаар юм. Тэгээд намайг хараад ойлгомжтой санагдаад өөрөө санаагаараа өгөх байх гэж горьдохоор л байхгүй. Нэг ч төгрөг найз залуугаас гараагүй.Би өөрөө сэхүүн зантайг ч хэлэх үү, бас дээрээс нь чамтай чамгүй гаргана гэж томорч томорч гаргахаар шийдчихээд мөнгө хэрэгтэй болчлоо гэх үү. Тийм ядуу биш уул нь боломжийн хүн байгаан шүү дээ миний хажууд бол.

За тэр яахав үндсэн уцаарлаад байгаа зүйл маань гэвэл анх үерхэж байхдаа их л сайхан халамжтай хүн байсан, амаараа их л хайртайгаа хэлсэн хүн. Бодитоор харуулдаг нөгөө сайхан халамж нь алга боллоо. Тэр болгон нь гомдмоор санагдаад л. Уйлаад л уйлаад л уйлж дуусахгүй. Ажлаасаа тарах болгонд л ирж авдаг байсан нь больлоо. 2 хоногийн өмнө өдөр нь залгахаар нь ярьж байлаа. Гэнэт хүүхэд чинь яаж байна гэж асуудаг юм даа. Юу гэнээ гэж 2 3 асуусан чинь хүү маань сайн уу гэж засаж байна. Хүн анхны хэлснээрээ л бодож явдаг гэсэн үг биз дээ. Орой нь жаахан уучихсан залгаж байна аа. Цагийн дараа очлоо гэж өмнө нь ярьсанаа архи уучихсан 2 3 цагийн дараа залгаад очиж чадахгүй нь архи уучихсан гээд гэрийнхэн гаргахгүй байна гэж байгаа юм даа. Тэгээд тэр өдөр нь би халуураад, хэвлийн доогур жив жив хатгаж өвдөөд, хүйснээс татаад, арьс мах 2-ын завсараар үе үе хатгаж өвдөөд, ядаж байхад ханиадтай хэвтэж байсан юм. Халуураад байгаа болохоор өөрөө босч юм идэж ууж чадахгүй. Шилэн хүзүүгээр аймар их өвдөөд л. Тэгээд залгахаар нь би ингээд байна аа гээд өвдөлтүүдээ хэлсэн чинь ярьж дуусаагүй байхад утсаа тасалдаг юм байна. Би ер нь хэн нь юм бол. Байнга өвчин хэлж байхын гэж бодсон юм байх даа.

Би уул нь их гүргэр, хатуу зантай болохоор элдэв өвдөлтйиг тэвчээд л үнэхээр болохгүй байгааг нь хэлдэг. 21 хоног хэвтэх үеэр чи ингэж биеэ чагнаад байвал яаж эдгэх юм бэ гэдэг байна. Бас гомдоод боож үхэх шахсан. Хэн ер нь дуртайдаа өвчин хэлээд хэвтэж байх юм бэ, эмч нар ингэхгүй бол болохгүй болчихоод байна, хүүхэд чинь эндэх гээд байна энээ тэрээ гээд л бааахан эмчилгээ бичиж өгөөд ббайгаа юм чинь. Хүний урманд ямар эм бичиж өгсөнийг ч сонирхоогүй.  3-4 хонож байж нэг ирж хононо, эсвэл өдрийн цагаар ирчихээд явна. Нэг уулзсан бол 3-4 хоног бараа сурагаа харуулахгүй алга болчихно. Секс дутагдахаар ирж нөхдөг юм шиг аймар зэвүүн санагдаж байгаа юм чинь. Ингээд л би мартын 8нд уйлаад энийг бичиж байх юм. Өдөр мэссэжээр мэнд хүргэж байна лээ. 2 хоног калгахаар нь ч авахгүй, мэссэжэнд нь ч хариу бичихгүй байгаа. Мэссэжүүд нь хичнээн гоё гээч, миний амьдралын гэрэл гэгээ минь утга учир минь яагаад хариу бичихгүй байна аа, ямар нэг юм болоо юу ч гэх шиг. Дөнгөж сая би салъя, чи намайг ойлгожхайрлах хүн биш шиг байна.

Дахиж битгий мэссэж бич, залга. Амьдралаа эхлээчгүй байхад уудаг хүн амьдраад ирэхээр яана гэж бодож амьдрах вэ, өөрийхөө уудагийг хүлээн зөвшөөрдөггүй.гэчихлээ. Өөрт нь хэлсэн хүнийг хуучин авгайтай минь яг адилхан юм аа гэж байгаа хүнийг яах ёстой вээ. Авгай нь бас л уудаг болохоор нь л ингэж байсан байгаа биз дээ. Би сүүлийн үед яг л там руу өөрөө өөрийгөө чирээд байгаа юм шиг санагдах боллоо. Бичсэн мэссэжинд минь ямар хариу ирэх бол. Ингээд нэг чин болчихвол амар ч юм шиг. Өнөөдөр нэг найз маань хүүхдий нь гаргаж яадгийн, авуулаач гэж байна. Би анхны хүүхдээ авуулж нүгэл хийчхээд бас дахиж хүүхдээ авуулаад явж байх зоригтой нүгэлтэн биш ээ. Хүүхдээ ганцаараа ч хамаагүй өсгөнө. Чадах ч байх. Өвдөөд хэвтчихээр л ажлаа хийхгүй болохоор цалингүй. Цалингүй болохоор өөрийгөө арай л гэж амь зуулгаж байх юм.

Би 23 настай. Тэр надаас 6 ах. Өмнө нь хүнтэй сууж байсан, одоо нэг хүүтэй. Би анх хүүхэдтэй болохоосоо ч өмнө бүх сайхан талаас хараад надад ийм их хайртай бас би ч ийм их хайртай болох хүн ахиж энэ насанд олдохгүй. Намайг хайрлаж чадах хамгийн сайн хүн шиг санагдсан. Тэрний бүх дутагдлыг өөрөөр хэлбэл өөр дээрээ байлгадаг том хүүтэй, боловсролгүй, царайлаг биш, ар гэр нь ядуу хүмүүсийн ханиа сонгохдоо хардаг бүх л зүйлийг хараад надад ийм байсан ч ямар хамаатй юм, намайг л хайрлаж байвал, суугаад хамт зүтгээд болж бүтээд амьдарч л таараа гэж ямар их итгэлтэй байсан гээч. Гэвч энэ бүгд маань үнэхээр арилж байна. Хэтэрхий амиа бодсон хүн юм шиг байна. Намайг ирээдүйд хайрлаж чадах эсэхэд эргэлзэж байна. Та бүхэн юу гэж бодож байна. эргэж гүйцсэн энэ бодлуудад минь ямар нэг шийд гаргахад туслаач…

30 Comments

  1. baagii says:

    emegteichvvd ta nar ugaasaa t1 hvmbbs shvv dee goe shan vg sonsson hvnee sn hvn geed bodchihdog joohn halamjlanaguut hairtai ged bodchino hvnee zov tanij untaj hevtej ger bvl boloochee joohn uhaantai bmaar bnaa mongoliin emegteichvvd arai l sul zadgai bna hairtai gesn hvntei nz zaluu n bson hvntei shuud l untaj bna shdee ingj bgvi shvv dee

  2. Emma says:

    Манай нөхөр бид 2 шиг л болсон байна. Намайг жирэмсэн байхад яг ингэж гомдоож байсан. Ажил ихтэй гээд ирэхгүй алга болчихдог байсан. Одоо бол шал өөр. Охиноо хараад шууд буугаад өгч байгаа юм чинь. Охин бид 2-т хамаг анхаарал халамжаа тавиад сууж байгаа. Чи тэвчээд хүүхдээ гарга, авахуулж болохгүй шүү. Хүүхэд чамд аз жаргал авчирна уу гэхээс гай болохгүй.

  3. lol says:

    хуухдээ авхуул л гээд бх юм. энэ хумуус чини ямар сонин юм бэ оорсдоо л энэ хорвоод амидарч байвал болоо юм шиг. тэр хуухдийд оронд та нар байсан бол яахуу?

  4. lady says:

    Дүү минь дээ.Наад хүн чинь хань болох хүн биш байна даа. Нөхөргүй хүн байтугай нөхөртэй хүн хүүхэд өсгөх гэж ямар хэцүү гэж санана. Дээр нь бас ээж ааваасаа тангараг тасарсан гэх…

  5. Cloud Strife says:

    Залуус ичээ бэдгэвчгүй хийж байж дотор нь тавичидаг юмуу. би одоо 20 той найз охинтойгоо бэлгийн харицаанд ороод нээх удаагүй дотор нь тэгэж тавиж байгаагүйэ ямар хариуцлаггүй залуу вэ. Хүүхэд тоглоом биш надшиг хариуцлагтай залуу бол улам л хичэээгээд хүүхдээ ч төрүүлнэ. кк

  6. tseegii says:

    зарим хүнийг ойлгохгуй юмаа.юун хурдан хүнтэй дотно болдгийн бэ.дотно бж болохч тийм хурдан жирэмсэн болтлоо явдаг чиний буруу шдээ.

  7. zochin says:

    гэдсээр ингэж хатгуулж бас хэвтрийн дэглэм хэсэг бариж бсан бол ягаад сэкс хийж бгаа юм бэ. шууд л зулбана ш дэ.

    хуухдээ бодоод битгий сэкс хий

  8. zochin says:

    хуухдээ битий зулбуулаарай гуйж байна. одоо дунгуж сар гарангаас эглээд хэвтрийн дэглэм бариж хатгуулж эхэлж бга. биздээ.

    тэгэгээр энэ хуухэд бутэхгүй бол дараагийн хуухдийг тээх ни бу. хэл олж ч чадахгуй гэдгээ чи сайн олгож бгаа биздээ.

    би боломжтой ху. биш л дэ. гэхдээ хуухдээ торуулэхэд чин туслаж хуугуй 100 000 т ч хамаагуй зээлэе

    чи 2-3 жил болоод боломжтой уэдээ бутсааж угухгуй юу.

    бас 100 000 т хуухэд торсний дараа бэлэг болгож угуэ. олгий суу авч оороо хоол унд авч тэнхрээрэй.

    надад илуу туслах боломж алга.

    хуухдээ юу ч болж байсан тээж гаргаарай. одоо ами ороод гэдсэнд чин тарвалзаж байна.

    бас 5 сар хурэхээр чин улсаас сар бур 20000 огно бас хэрэг болно.

    би оороо нудээрээ хараад унэн бвал дээр бичсэнээр туслана.

    чи унэхээр сайн охин бн. хуухдээ гаргаж бгаа болихоор чи хэнээс ч илуу ухаалаг зов шийд гаргадаг сайн охин б.
    холбоо яж барих в. ажилаа битгий хэтрүүлээрэй

    энэ хорвоо дээ. хамгийн унэтэй эрдэнэ бо. хууххүд шуу

    биэ бодоод сэтгэл тайван байгаарай ирээдүйн хоорхон ээж мини.

  9. urgelj sak says:

    юний омно чамд энэ өдөрийн мэнд хүргий чи наад хүнээсээ салсан дээр байхаа бас хүүхэдээ авхуулах үгүй юугаа чиний л асуудал миний хувид авхуулсан дээр юм шиг санагдаж бна. чи залуу бна амимдарал өмнө чин гэрэлтэж бна өөр сайн хүнтэй учиран амидралд хайртай бай сэтгэлийн тэнхээт бай тэгүүл чи сайхан амидарнаа чамд аз жаргал хүсий

  10. kkk says:

    jiremsenii sindrom gdg ovchin tussan baina

  11. anonymous says:

    чи ёстой хэлэх ч үг байхгүй тэнэг хүүхэн байна бурхан базарваань!

  12. ariun says:

    аж жаргал хусэы. хуухдээ гаргаад хуухэдтэйгээ 2-уулаа сайхан амидар. тэр тэнэг хунийг хуухдэдээ ойруулах хэрэггүй дээ.

  13. N says:

    huuhde awhuul awhuulaad sain emchilgee hiilge bas neg etseggui huuhdiin toog negeer nemeed yah gesiin naad nowshiin zaluugaasach sal hoogood ywyyl nowshiin gar we tegeed hoishdoo bodoltoi bga yunch amarhan jiremseldiin oorooro ch toglood hvvhdeer ch togloj ywhaa bolwol taarna

  14. 888 says:

    naad hvn chini zasrahgvi e urd ni yag iim baisan bolood l ehner ni salsan bj taarna,chi zaluu hvn bn amidrald chini zunduu l sain hvn saihan uchral taarna uurtuu itgeltei bai,bitgii uil,zvrh setgelee changal,ter zaluutai uchraagvi baihdaa chi saihan amidraad bolood l bsan tegeheer tsaashid ch tvvngvigeer amidarch chadna,harin hvvhdiin huwid chi uuruu l med,sain bodoh heregtei,gantsaaraa hvvhed usguh ch changa ajil shvv

  15. yandaa says:

    ядаг балай гарууд вэ

    наад хүүхэд чинь тогтлоо ч чамайг нилээн зовоон шд цаана нь хэдэн сар байна

    үр хөндүүлчээд хашрахгүй хамгаалалт хэрэглэхгүй дээ хэсэг амраахгүй наад бие хаагаа

    эрэгчин бол хүсэнээ хичээл хариуцлагаас мултрах гээд байдаг байгалаасаа хогийн зантай шд

    эртхэн зулбах бол зулбуулаад бардам чигээрээ болгоомжтой амьдар

    эсвэл хүүхдээ гаргаад залуугаа гуйгаад бардам зангаа хаяд ухаантай амьдар

    балайн

  16. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    сэтгэлээ бариад алаг үрээ гаргаарай ..чи жарганаа ..сэтгэл өөдрөг бай..хүн алддаг л юм..зарим нь учиргүй их загнах юм..сэтгэлээр нь дэмжих ёстой байтал..

  17. chinbolor says:

    busgui min hund hun heze ch iluudehgui ee huuhdeesaihan teegeed turuul ee hojjim chamd hereg bolno.ene huuhdee evhulaad dahij ur zayahgui bol yana , harin huuhdee saihna taivan teegeed sain saihan um bodood l huuhdee tee zaluugiin huvid zugeer l orhi irj baina uu tusalj baina uu chamd sonin bish chi toohoo bolihoot ter ayandaa cham ruu uuruu guigeed ir tiim hun hezee ch baigaagui gej bodood heseg maerahad l bolno sh er ni er hund uhen hatan durlaj boldoggui um zugeerl sul orhi tdg l bolno doo huuhded chin aav heregtei salah gej yaraad hereggui bolov uu muu chgesen tursun aav ni. Chi bas uurtuu dugnelt hii bainga uvchin heleed uglej yanshaad baival yamar ch er hun chamaas zalhana chi bardam gesen tegvel ter zangaa iimerhuu uman deerl garga daa duu min

  18. Цэцэг says:

    Чамайг бол ёстой нойтон хамуу гэдгийшд. Эхэндээ бүгд л сайн сайхан байдаг шүү дээ. Чи өөрөө гомдоллосон, үглэж дуулсан, уйлсан энэ байдал чинь чиний хажууд дурын залуу арилаад өгөх нөхцлийг бүрдүүлж байна. Бас тэгээд дээрээс хоосон бардам зантай гэж байгаа. Чиний найз залууд чинь буруу байхгүй ээ, харин ч хүүхдээ төрүүлье гээд сэтгэлтэй залуу санагдлаа. Ер нь найз залуу байлаа ч, нөхөр байлаа ч тэр хүн ямар байх нь зөвхөн чамаас шалтгаална, чиний толь гэж хэлж болно шүү. Би чамд зөвлөе, чи жаахан бардам, үнэ цэнэтэй, тэвчээртэй, тэр хүнийг бодож гансрах биш, өөрийгөө тайвшруулж, дотор бүрэлдэж байгаа үр хүүхдээ бод л доо. Бардам байна гэдэг нь үг дуугарахгүй, уурлахын нэр биш шүү, харин ч эелдэг, аль болох жижиг сажиг проблем ярьдаггүй, тэр чиний хажууд байхдаа дуртай байх тэр л нөхцлийг бүрдүүл гэсэн үг юм шүү.

  19. ЧИ ЯМАР ААРЧААГУЙ УМ БЭ!!! САЛААЧЭЭ ИИЙМ БАЙЖ БОЛОХГУЙ!!! САЛААЧЭЭЭЭЭ ТЭНЭГ БИШ БОЛ!!!

  20. uka says:

    Сал наадах чинь хүнд хань болох хүн огт биш бна, хүүхдээ авахуулсан нь дээр үгүй бол амьдралаа л үрнэ гсн үг.

  21. Jet55 says:

    NAADAH CHIN MUU OLIGGUI HUN BN,CHI DO DURLAZAN BOLHOOR CHAMD BOL GAIHAMSHIGTAI SAIN HUN,TA 2 IN IREEDUI, GEVEL CHI HUUHDEE GARGAAD TER CHAMAIG HAYAD YAVJ,CHI HUUHDE 1 RAA USGUNU.MUU AM BISH SHU GASHUN REALITAT HARAGDAJ BN..SORRY

  22. 910 says:

    за за ер нь бол орхи орхи үнэхээр үр хүүхэдээ ганцаараа өсгөж чадна гэвэл иймэрхүү залуусыг тоохгүй өнгөрөө,тэгээд ч анхнаасаа чиний буруу их байна. 1хэн сар үерхээд бие биенээ ч сайн таниагүй байж хүүхэдтэй болоод гаргана гэдэг маш буруу асуудал шүүдээ, чи тэгээд урьд нь нэг алдсан одоо 2дохио том алдаж бна. нэгэнт төрүүлнэ гээд тээж бгаам бол одоо өөрийгөө амин дэмээр сайн тэтгээд өөрийгөө сайн арчил хүүхдийхээ төлөө бүү уйл бүү шантар хүүхэд том болох тусам улам хэцүү үе ирнэ түүндээ өөрийгөө жаахан бэлтгэ. гол нь тайван бай. чи ямар ашиглуулах гэж төрсөн биш 1 ирэхэд нь хөөгөөд явуул.за амжилт

  23. huurhunu says:

    сал сал харин хуухдийн асуудлийг бол чи оороо л шийд дээ чиний хүүхэд …..

  24. Monte-Cristo says:

    chi sal l daa, sex dutagdaharaa irj chaag shaachaal yvdag yum bnshd, tgd 6 ah gj bgaa, bi lav iim er huniig uhtel ni zodoh bsiin muu sdag, yu vee chaag zugeer shaachaal yvdiin bnshd, chi terente suuval tgeel unguruh ni bn, ert deere sal,emegtei huniig ingej muuhai uzej bgaa huniig chi yund ni itgeed huleegeed haraad bdiimbee, chi uuruu bardam zantai gj helsen bnshd, tiim l yum bol hayach dee, yoo chinii umnuus bi bur hetsuudlee muu pizdag alaad hayhiimsan bi er hun l dee, gehdee hezee ch hairtai hunee ingej chadkuu ee, yoooh sda uur hurchlee

  25. hair says:

    ээ тэгээд ганцаараа амьдардаг аав ээжээсээ тангараг тасарсан бүсгүй хүүхдээ гаргаад хэнээр харуулж яаж өсгөх нь хэцүү шдээ.бардам зан бардам зан гэдэг наадах чинь хэнд хэрэгтэймдээ зайлуул.сайхан ганцаараа явж байсан нь дээр дээ

  26. bb says:

    зарим нэг иймэршүү охидуудад зөвлөгөө хэлээд ч нэмэр байхгүй, хайран сайхан аав ээжийнхээ үгийг сонсохгүй зөрж ийм байдалд ордог, охидууд минь аав ээжээс чин өөр чамайг гэх хүмүүс байхгүйшүү, муу ч сайн ч аав ээжийнхээ хажууд л байцгааж бай,нэг л их хүүхэдтэй жаргалтай амидарж байгаа хүүхнүүдийг дуурайж жирэмсэн болдог эн моод ч дэлгэрж байндаа, одо 21 р зуун жирэмсэн болохгүйгээр унтаж хэвтэж болохоор үе шүүдээ, ухаантай байцгаа, ухаантай зөв явж байгаа хүний урд н сөгдөөд зөвлөгөө өгөөч гэж гуй

  27. misheel says:

    уг н жаахан харж байгаад хүүхэдтэй болдог байж дээ хүний зан чанарийг танихад их удаан байж л танидаг юм байна лээ одоо сэтгэл өөдрөг байж хүүхдээ эрүүл гаргаарай амидарал үзсэн хүн ч жаахан тийм л байдаг юм байна лээ дээ бичсэнийг чин харахад олигтой хүн биш юм аа даа

  28. sappire says:

    ганчхан сар үерхээд хүүхэдтэй болсонд чинь харамсаж бна. наадах чинь чиний амидралын хүн биш бна.

  29. WARWAR says:

    одоо 3 4 5 6 7 гээд явж огно доо

  30. WARWAR says:

    9сарийн омно тэгээд одоо 3 н сартай гэхээр 6 сар дунд ни байдаг тэгэд тэр хүнээсээ жирэмсэн энэ хүүхэн арай дэндүү задгай явдалтай байнаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.