Миний сэтгэл яг энэ цаг мөчид маш их шаналж байна. Би нөхөртэйгөө танилцаад, хамт амьдраад бараг 2 жил болж байна. Тэр минь үнэхээр сайн хүн. Надтай хамт 2 жил шахуу амьдрахдаа намайг зовоож янз бүрийн ааш аяг гаргаж байсангүй. Намайг л гэх сэтгэлээр надад ханддаг байсан. Охид хүүхнүүдтэй холбогдож намайг зовоогоогүй, үнэхээр сайхан хүн. Бид 2 хамтдаа байхдаа аз жаргалтай байсан. Худалч хүнд чангахан дуугаар ч хэрэлдэж, бие биедээ хатуу үг хэлж байсангүй. Хааяа маргалдах зүйл байсан ч би л хатуу үг хэлж түүнийгээ гомдоодог байсан байх. Угаасаа тэр маань дуу цөөнтэй эр хүн шиг ноён нуруутай хүн байсан. Тэр маань манайд амьдардаг байсан, гэвч бас бус хөндлөнгийн асуудлаас болоод /энэ нь эцэг эхээс болсон/ сүүлийн үед бид 2-н хооронд асуудал гарч ойлголцохгүй байсаар өнөөдөр салахад хүрч, тэр маань манайхаас яваад өгсөн. Эцэг эх маань түүнийг нэлээн гомдоосноос хойш тэр маань юм л бол явлаа энэ тэр гэдэг байсан. Гэвч би гэдэг хүн яахаа мэдэхгүй, ямар нэгэн арга хэмжээ авалгүй явж байгаад нэг л өдөр үл ялих зүйлээс болж хэцүү байгаа бол энд байх шаардлагагүй гэж хэлснээс болоод тэр маань надаас яваад өгсөн.
Орон байр эмэгтэй хүнд юу байх ёстой бүгд надад байгаа ч сэтгэл маань хов хоосон, зүрх минь шаналж түүнийгээ ямар их санаж байна аа. Түүнийгээ явснаас хойш би түүнээсээ зөндөө уучлалт гуйж хамтдаа амьдрахыг хүссэн боловч тэр маань намайг уучлаагүй ээ. Гэхдээ л би түүнийгээ эргээд ирвэл урьдын алдаагаа давтахгүй, халамж анхаарлаа хандуулж, түүнийхээ төлөө бүхнийг зориулах болно.
Бүсгүйчүүддээ захихад хорвоод сайн хүн байдаг юм байна. Түнийгээ л битгий алдаарай. Би одоо маш их харамсаж байна. Сэтгэл зүрх минь үгээр хэлэхийн аргагүй шаналж байна. Түүнийгээ наддаа ирээсэй гэж ямар их хүсч байнаа.
29 Comments
надад бас иймэрхүү юм тохиолдоод бгаа би яхаа мэдэхгүй л бна манай нз бид 2 эхэндээ тэднийхэнтэй хамт амидарч бсан юм суулдээ би тэднийхэнтэй хэнтэй н ч таарахаа болисон бид 2 тусдаа гарсан ч надад хэцүү бсан ургэлж тэднийхэний хэлсэн уг харж бсан хартс харагдаад байнга муудалтсаад одоо салсан гэхдээ 2 биендээ хайртай уулзаж ч чадахгуй нийлж ч чадахгуй яваад л бгаа ю болохийн буу мэд
Та 2 залуу хүмүүс байна. Амьдралд бүх юм бэлэн байдагүй. Мэдээж эр хүн гал голомт өрх гэрээ бэлдэх ёстой. Дээр үед бол гэрээ бариад арай амархан байсан. Одоо бол орон сууц ядахдаа хашаа гэр нь маш үнэтэй болсон цаг шүү дээ.Мэдээж аав ээж чинь найз залууг чинь өрх туусгаарла байр ав мөнгөгүй арчаагүйгээр нь дуудаж гомдоогоо биз дээ. Надад ч гэсэн ийм тохиолдолдож л байсан. Харин чи түүнийгээ сайн ойлгоод шууд өрөө хөлслөөд тусдаа гарч амьдраач. Тэгвэл та 2 сайхан амьдарнаа. Харин найз залуу чинь насан туршдаа аав ээжид чинь гомдож явах болно. Үгээр хүнийг алах хутгаар алснаас хэцүү байдгийн ш тээ
hun er ni uruul busdiig uuruusuu dooguur hemjij dugaarlaj haritsah nadad taalagddaggui.tegj haritsaj,haritsahiig sanal bolgoj baigaa humuus bol oyunii doroitold orson hun gedgee l busdad taniulj bga hereg
Сэтгэдэл бичсэн бүх хүмүүстээ баярлалаа. Өөр өнцгөөс гэж бичсэн зүйл их таалагдлаа. Гэхдээ манай хүн надад ийм сэтгэл гаргаагүй ээ. Би өөрөө буруутай байсан болохоор зөндөө уучлалт гуйсан. Даанч тэр маань намайг уучлахгүй байгаа. Би маш их шаналж байна. Ганц уучлаарай гэдэг үг сонсоход л миний амьдрал гэрэл гэгээтэй болж би гэдэг хүн алдаагаа засч амьдармаар байна. Даанч тэр хүнээс бүх зүйл шалтгаална даа. Намайг гуйж, уучлалт хүсэх тусам тэр хүн маань намайг улам үзэн ядаж байх шиг байна. Би яахаа үнэхээр мэдэхгүй тэнэг царайлаад л сууж байна.
xuue busgui mine zovlongoosoo salchixaad yundaa shanalaad baigaa yum be. yavna l biz dee.7 uuliin tsaaguur dald or geed suuj baigaachee
Өө миний хайртай хүн бичзэн бна гэж бодсон чин биш бнооо. 🙁
Танай нөхөр эмзэг юм. Хадмуудтайгаа амьдардаг л бол хэнд ч ийм асуудал гарна.Тэгээд хадмууд миний амьдралд орсон, чи аав, ээжийнхээ талд орсон ч гэх шиг. Тийм л юм бол анхнаасаа хадмындаа яах гэж амьдарсан юм. Хар гэртээ хаан байхыг хүссэн залуус гэрт ч гэсэн тусдаа гардаг биз дээ. Өөрөө амьдралаа аваад явж чадахгүй байш, чичиллээ гээд уурлаад, хаяад явах хэнд хэрэгтэй юм. Үнэхээр сайн нөхөр юм бол чамайг хамт дагуулаад хашаа байшинд ч хамаагүй амьдруулах байсан юм. Хэрэт чамд тийм санал тавиад чи зөвшөөрөөгүй бол чиний буруу.Энд тэгсэн юм алга. Эмэгтэй хүн хайртайдаа, бас ууч сэтгэлтэйдээ, тэгээд хол байгаа болохоороо нөхрөө өөгүй юм шиг бичсэн биз. Үнэндээ гэрийн эзэн өрхөө толгойлоод тусдаа амьдарч байхад чинь хадмууд чинь амьдралд чинь хошуу дүрсэн бол өөр хэрэг. Гэтэл өөрсдөө эцэг эхийнхээ бөөрөнд наалдчихаад тэгээд амьдралд оролцоллоо гэвэл хэний буруу вэ. Тэгээд ч ямар ч эцэг эх үр Түүхэддээ муу яваасай гэж үг хэлдэггүй юм. тэр үгийг өөрийн ээж аавын үг шүү гэдэг өнцгөөс бус хадмын гэдэг өнцгөөс харвал дургүй хүний инээж байгаа нь хүртлэ зэвүүн харагддаг гэдэг нь болдог. Тэгээд ч хадам байтугай эхнэр нөхөр хоёр хүртэл ижилсэхэд хугацаа шаарддаг биз дээ.Гэтэл та 2 дөнгөж 2 жил амьдарсан байна.
Амьдрал урт, даваа их энэ бүхэнд яахав,нөхөр чинь хаяад яавах уу. Чи аргадаад авчрах уу. Чиний буру байсан болохоор чи уучлалт гуйж авчирах нь зөв. Гэхдээ эр хүн үгийн хатууг даагаад авах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Хамтын амьдрал эхэлсэн л бол даваа нугачаанд өвдөг сөгдөөд зугатаад явах биш, амьдралаа өөд татаад хадмыгаа бахдлыг төрүүлмээр амьдрах хэрэгтэй. Зөв хор шар, ухаан гэдэг эр хүний чимэг байдаг. Эр хүн байтугай эм хүн хүртэл хамдындаа энэ байтугай дарамтыг тэсээд хамтын амьдралаа бусниулахгүй аваад явж л байна. Хадмууд нь илүү үзнэ гэдэг явах шалтаг биш. Харин яаж амьдарч болдгийг, ямар эр хүн гэдгээ охиныг нь хэр авч явж байгаагаараа л харуулал даа. Тэгээд л боллоо.Та бүхний амьдралд атжилг хүсье.
ter hvn 2 dahia uuchlah estoi Tegehgui bol henii ch amidral bvtdeggui yum
засс юу гэнэ вээ тэнэг хуухэн ч гэх шиг эмэгтэйчүүд ни зовлон даах ёстой эр хун гэхээрээ гантс угэнд явчихдаг хаха хадмууддаа дарлуулаад нохортоо араараа тавиулаад жирэмсэн байхдаа зодуулаад насаараа шаналж яваа эмэгтэйчүүд маш их байна гэтэл тэд нар тэсээд тэүчээд хани минь гээд хайрлаад халамжлаад эргээд ирнэ гээд хулээдэг уйлсан ч дотроо уйлж амьдралын хатуу бухний өөдөөс тэмтсэж байна юун суртэйн айлд хорогдмооргуй байсын бол анхнаасаа амьдрах байраа олж байх нь яасын
аав ээжийнхээ бөөрөнд наалдаад нөхрөө гөлөг болгоод байлгүй тусдаа гарч амьдрахгүй яасан юм бэ>? чи нөхөр чинь муу ч явсан сайн ч явсан нөхрөө дагажамьдрах хэрэгтэй байсан юм.эр хүнд эхнэрийнхээ аав ээжийнд амьдрах шиг хүнд хэцүү юм байхгүй ээ/
Тэгээд та нар дахиад ээж ааваа өөрийөө асуудалд оруулж бай заааа!!!!
bi ch bas gomdoogood yvuulchixaad suujiina daa ireeseei l gej xusej bn daa bi daxij xezee ch muuxai aash gargahgui dee l gej bodoj bgaa
Эмэгтэй хүмүүс гэхээр яахаараа дандаа хэлсэн хойноо үгээ боддог юм бээ. Амнаас гаргаахаас өмнө бодож болдоггүй юмуу. Би ч гэсэн эхнэрээ яг хадмынд амьдарч байхдаа ингэж хэлэхэд нь яваад өгч байсан. Гэхдээ эхнэрийхээ уучлал гуйлтанд уяраад одоо хамтдаа байгаа. Гэхдээ би буцаж очихдоо гүрийж байгаад хөлсний байранд тусдаа гараад, түүнийгээ аваад хадмыхаас явсан. Орд харш шиг биш ч гэлээ ажлаа тараад ороод ирэхэд сэтгэлд дулаахан, тавтай тухтай, бор гэртээ богд, хар гэртээ хаан гэдэг шиг л сайхан л байна.
Хүүхнүүдээ хэрэлдэхэд хэлэх үг хэлкү үг гэж байна шүүдээ. Хэрэвээ л салья гэж төлөвлөөгүй л бол. Эрэгтэй хүн тэнэг мангар, царай муутай, тарган бүдүүн гэдэг үгийг үг гэж авахгүй ч эр хүний өөртөө итгэх итгэлийг эвдсэн, эсвэл эр хүн гэдгийг нь үгүйсгэсэн үг хэлэхэд цусаа хөртөл гомдож, хийморь нь гунддаг юм шүү. Мэдээж бүгд биш л байхл даа. Үнэхээр арчаагүй авай хүүхэд, ар гэр байтугай хар толгойгоо чирээд явж чадкү бусдад гай болж, татуулж чангаалгаж байдаг бол бас өөр хэрэг шүү дээ. Тэрнээс бол зүрхээрээ болгох бүтээх гээд явж байгаа хүнийг битгий тэгж басаж, турхирсан үг хэлж байлдаа. Эмэгтэйчүүдийн санаа нь шарыг нь малтаж илүү сайн ажиллуулах л юм шиг байгаан. Яс юманд дээрээ улам л өөртөө итгэлгүй, бүтэлгүй, ууртай, стрэсстэй л болно уу гэхээс. Эрэгтэй хүнийг магтаад байхад л ер нь болоо шд. Өөр юм бараг л хэрэггүй дээ. Тэхэд л амьдрал чинь дээшлээд ирий шүү
сайн уу бусгуй мини эргэж ирэхгүй ээ нухур чини манай нухурч бас манайхаас болоод бид 2 салсан эр хэн явсан л бол явсан. эр нух доромжолойиг удаан тэчдэггүй юм. байхдаа хайрлахгуй ясн юм бэ
Жинхэнэ Монгол эмэгтэйн зан чанар гарч дээ. Хэдийгээр баярынх нь өдөр боловч хэлэхгүй байж болохгүй нь. Гэхдээ бүгдийг хараар будаж байгаа хэрэг биш шүү, хүүхнүүд ээ, ухаантай амьдарцгаагаач дээ. Баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, хайр дурлалыг хүсье
гэхдээ тийм сайн залуу биш л байна ш дээ. өөрийн гэсэн гэргүй л байсан байна ш дээ. чамайг дагуулаад явж болох л байсан
ер нь хүний гэрт дээрэлхүүлэх нь яаж ч бодсон дэвчишгүй зүйл шүү дэ. ядаж бхад хадмууд ад үзвэл эртхэн салаад өөрийн замаа хөөсөн нь дээр. тусдаа гарч чадаагүй тохиолдолд энэ мэт зүйл зөндөө гардаг бх эхнэр ч өөрийн давуу байдлаараа дарамтлана шүүдэ тэр залуу ч хэзээ ч эргэж ирэхгүй дэ эргэж ирээд буцаад яваад бвал эр хүнийхээ нэр нүүрийг уландаа гишгэж байна л гэсэн үг хайртай байсан ч тийм мэт доромжлолыг нь байнга санаж хөмхийгөө зууж халуун хайраа усаар царцаана. дуугай мөн өөрийгө үнэлдэг эрчүүд ийм л бдаг бх да. хожим хойно айлын хатавчинд биш өөрийнхө хатавчинд эрх дураараа гараа дэрлээд өөрийн хүслээр бүхнийг хийнэ. иймд бүсгүйчүүд минь эрчүүдэ хайрла халамжил эр үгүй газар элбэрэл гэж байхгүй модоо барисан ч адсага мэт аашлахгүй, зөрүүд зантай ч зодож жанчаад байхгүй, гарч ордогч архидаад шоудаад байхгүй л бол өөрийн орон зайгаа ойлгоод амьдралийнха төлөө дөрөөгөө зөв гишгэтэл бурхан мэт нигүүлсэнгүй байж зориг тэвчээрээ урмын үгтэйгээ харамгүй хайрла да. мартын 8 ны мэнд хүргэе бүсгүйчүүд ээ
тэнэг юмда чи залуугийн чин тэвчэр алдагдсан бнда хүний тэвчэр хязгартай шүдэ.залуу чинэ эргэж ирхэсэ өнгөрждэ
Чамд маш их гомдсон байна даа. Аав ээж чин дарамталж ядаж байхад дээрээс ни чи тэгэж хэлдэг ни буруудаждээ.
2-hon jiliin dotor hunii chanar tanigddaggui um aa. 5 jiliin daraa ch medegdej bolno . etseg eh gedeg huniig yamar hun be gedgiig ni haraad meddeg gesen shuu. neg ih haramsaad hereggui baih oo
Sain bna uu? Tanii hairt ergeed ireh bha. Bi 22toi l do. Haraahan hairtai huntei boloogui bga ch nuhurtei blhoro tuuniige chin setgelese hairlaj halamjilna gj boddiin. 2 buenee hairlaj, hen hende tushig tulguur bolj yawah saihan bha hehe. Za tanid sain saihniig husie.
Чи хойноос нь явж болохгүй байгаа юм уу?
эрчүүд гэхдээ их сонин хүмүүс байхиймаа.за яахав дутагдалтай тал бна гэхдээ болно биздээ гээд уучлаад сайнаар шийдиэ гэхээр учиргуй томроод дахиж уулзахгуй ирэхгүй энэ тэр гээд байхийн.Их буулт хийж байхад яагаад өөрийхөө сул талийг засах гэж шамддгуй юм болоо.
тэнэг мал байна даа хэзээ ч эргэж ирэхгүй ээ
нэг зүтгээд үздээ бүсгүй минь анхны хань анхны амьдрал алт байдаг юм шүү. хэрэв эргээд ирвэл та 2 эцэг эхээсээ тусдаа амьдраарай. Тэгээд ахиад алдахгүй гомдоохгүй амьдраарай!Уг нь уулзаад ярилцвал их зүгээр. за амжилт хүсье!
ЭНЭ САЙТААР Л ДАНДАА ЮМ Л БОЛВОЛ НӨГӨӨ МУУ ЭРЧҮҮД МУУ Л ГЭДЭГ БОЛОХООС ЯГ ҮНЭНДЭЭ ХЭЛЭХЭД ТЭР НӨГӨӨ ЛУУ ДАНСТАЙ МУУ НЭРТЭЙ ЭРЧҮҮДИЙГ МУУЛААД БАЙДАГ БИЧЛЭГ КОММЕНТҮҮД НЬ ДАНДАА ХУДЛАА ҮЛГЭРИЙН ЗОХИОМЖУУД БАЙДАГ ШҮҮ …………..ХҮНИЙ АНХААРАЛ ТАТАХ ГЭСЭН …ОЙЛГОМЖТОЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ ШАЛ ХУДЛАА ГЭДЭГ НЬ………………..ТИЙМ БОЛ ТЭР МУУ НЭРТЭЙ ЭРЧҮҮДГҮЙ АМЬДРААД ЖАРГАГ Л ДАА ХАРАХ ЮМСАН !!!!!!!!!!!!!
ХАЙРЫНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЭ ТҮҮНИЙГЭЭ БИТГИЙ АЛД ..ДАХИН БҮҮ ГОМДООГООРОЙ ,,МИНИЙ МОНГОЛЫН ЗАЛУУС СЭТГЭЛ САЙХАН ШҮҮ ДЭЭ …АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ ..
Бүх зүйл сайхан болн гэдэгт итгэж байна амжилт…
эргээд ирэх бхаа