Гадаадтай суудаг Монголчуудын ихэнх буюу 98% нь хүүхнүүд гэж ирээд л эр эмээрээ алалцсан сэдвүүд хаа сайгүй болжээ. Уул нь бол оросын нөлөө ихэссэн 60-аад оны үед соёлжилт, хүрээ маяг УБ-д ихээр нэвтэрч боловсрол, үзэмжээрээ гологдож эхэлсэн Монгол хүүхнүүдийг маань халхын харчууд үл тоомсорлон сэхээтэн гаралтайнууд нь Орос авгай авч гайхуулцгаадаг моод дэлгэрч байсан цаг үе бидэнд байсан талаар аав ээж нараасаа асууцгаа аайн.
Ц.Дамдинсүрэн гуай хүүхдүүдээ оросод элэгтэй өсгөж, орос сургуулиар явуулсаных өтлөхдөө хэдэн эрлийз хүүхдүүд нь ээжийгээ дагаад орос руу нүүдэллэцэн, өтлөх насандаа их л зовжээж ухаарлынхаа уянгыг айлдсан түүхтэй гэдэг. Монгол хүүхэн түшсэн бол ядаж л ядраад хэвтэрт ороход нь хажууд нь хамт байх байсан нь тодорхой, хүний нутгийн хүчтэй хүүхнийг давраасан нь ганц энэ тохиолдол ч биш, Филатова авгай яалаа. Эхэндээ бүгд л гайгүй л байдаг, гэхдээ хүн гээч амьтан давардым даа давардын. Цэдэнбал агсан маань орос ах нартаа үнэнч явсан ч өтлөхийн цагтаа үхлийн муухайгаар үдүүлээ биз дээ.
Заяагаа гомдоовол үйлийн үр гэж байдаг, сайн үйлийн үр тарьж бүсгүй хүнийг бага шиг гомдоож, бага шиг голж шилж амьдрахгүй бол үр хойчийнхон чинь өөр юм яриад явахтайгаа гэдгийг одоо харж байгаа биз дээ. Голсон юм голд гэж, годон гэдэн гэсэн одооны хэдэн охид чинь хэдэн арван жилийн өмнөхөөс чинь тэс өөр юм ярьсан шигээ, гоёж гоодож, гололт шилэлтийг чинь үзүүлээд өгөхөө мэдэхтэйгээ болцон л явжаагааздээ.
Одоо тээд хэн нь хэндээ гологдож, шилэгдээд байгаа нь ойлгомжтой болоод иржаагаам бишүү. Яахав хэрүүлийн алим шидэж, эр эмийн хооронд яс хаях ч гэсэнгүй. Гэхдээ л сүүлийн хэдэн жилд их дээд сургуулиар занималдагчидын дотор эмэгчингүүд 70-80% эзлээд болохоо байлаа гээд түгшүүрийн харанга ааль 10 гаруй жилийн өмнөөс л явагдцан ш дээ, тэр үеийнхэн чинь одоо төгсдөгөө төгсөөд, төрсөн биеийн гоо сайхандаа ч анхаардагаа анхаараад, монгол хүүхнүүдийн гоё сайхан болсоныг гадгаад дотгоодгүй шүтэн биширч гүйцээд байгааг мэджийгаам бгааз дээ. Тээд ч хэл ус, боловсрол мэдлэг, чадвар зүтгэлээрээ хэний хэнбугайг ч урдаа гишгүүлэхгүй санаатай омог бардам, оргилуун эрмүүн Монгол хүүхнүүдээрээ айл бүр овоглох нь халаг л болж байна.
Гадаадад байгаа Монгол айлуудыг голдуу л эхнэрийнх нь нэрээр Чимгээгийнх, Туяагийнх гэж нэрлэдэг болоод удаж байгаашдээ хахахаха. Хүүхнүүд нь илүү хүчирхэг, хаа ч явсан амьдралаа аваад явах чадвараар хол давсан, илүүрхсэн байдалтай болоод ирсэнийг нүдээ нуугаад ч нэмэргүй болоод байна. Худлаа гэвэл гадаадад байж байгаад ирсэн миний таньдаг хэдээс хамт нэг хотод байсан айлуудыг нь асууж болно. Нөхрүүдийн нэр үнэн бүдгэрэлттэй хэхэ, эхнэрүүдийн нэр бүгдэд түгээстэй л байдым байлээ дээ.
Яахав монголд ч гэсэн дээ амьдралаа авч яваа, айл гэрийг өөд нь татаж яваа улсуудын дийлэнх нь эмэгчингүүд байгаа нь орсон гарсан айлууд, аав ээжийн танилын хүрээ батлаад болж өгөхгүй байна. Сая 2011 оны 3 сарын 8-ны эмэгтэйчүүдийн баяраар ялангуяа хэдэн ТББ-уудын бизнес санааны буянаар зөндөө л эмэгтэйчүүдийн талаарх ном, өргөмжлөл, мэдээлэл, карьер болон бизнес амжилтын талаар мэдэж авлаа зүгээр. Тэр талаар дараа дэлгэрүүлэмз.
Гол нь одоо байдлыг бага ч болов ойлгосон бол талцаж хэрэлдэх биш, талдаа татаж, урагшаагаа зэрэг өнхрөх талаараа саналааа уралдуулцгаа. Ингэж эмэгтэйчүүдийг муулж, эрчүүдийг үзэн ядах сэтгэл төрүүлж байж урд хөршийн хүйсийн илүүдэлтнүүдийн өгөөш болов айн. Муулсан муулаагүй наад хүүхнүүд чинь бөгсдөөд ч болов амьдрах аргаа олчих гээд байна, муулаад байгаа хүнд хэн ч ирж наалдахгүй нь тодорхойгоос хойш одоо тактикаа өөрчилцгөө.
Золбоолог, хийморьлог, харийнханд халх хүүхнүүдээ булаалгахааргүй, хатан зоригт, домогт эрчүүдийн тоог нэмцгээ. Эмэгчидээс бүх талаар илүүрх л дээ, бас битгий болж бүткүү газраар хэсээд, тааралдсан хэдхэн бүтэлгүйчүүдээрээ бүх бүсгүйчүүдээ төсөөлж, мешок, яагий, бэлэн бор болгож цоллоод бай. Цаана чинь өөртөө анхаардаг, хөрөнгөлөг, чадварлаг, боловсролтой, царайлаг бөгөөд өөрөөсөө илүүрхсэн эр хүнийг хайсан бүхэл бүтэн эмэгтэйчүүдийн арми байгаад байна аайн. Миний ойр орчинд ч гэсэн, эрчүүдээ голсон, эрчүүддээ гомдцон нэлээн хэдэн давгүй хүүхнүүд уул нь байгаад л байхын.
Аль нь азгүйгийг нь одоо ч бүр ялгахаа ч байгаад байна. Аятайхан хүүхнүүддээ гологдсон монгол эрс азгүй юу, сэтгэлд нь хүрэхгүй хүн сонгохгүй байгаа хүүхнүүдийн буруу юу аайн.
Гадаадтай суухыг зөв буруу гэсэн дүгнэлт хийсэнгүй, хувь хүнийхээ хувьд харийн хүн сонгох нь давуу сул талтай, хэцүү хатуу, сайхан муухай бүгд сүлэлдэн байгааг нь хүлээн зөвшөөрчийгаа. Гол нь цөөхүүлээ юм байж дотроо үргэлж хэмлэлддэг энэ муухай зангаа хэдүүлээ яагаад чиг хаяж чадахгүйм бол ядаж эр нь эр хүн шиг, эм нь эм хүн шиг байцгаагаад бусдыгаа бага шиг муулах гээд хичээгээд байвал яасын бэ л гэх гэж хэхэхэ. Шаал жаргалгүймаа, зүв зүгээр ч зовлон жаргалаа эдлээд явчиж чадкуу, заавал жаргах ёстой байсан чинь гэж ирээд л зүв зүгээр амьдралаа зовлон болгоод гүйлдээд байхын.
Нөхөртэйнүүд нь нөхрийн зовоож байгаа зовлонг тоочоод л, нөхөргүйнүүд нь бас нөхөр олдохгүйн зовлон тоочоод л, нөхөртэйгөө жаргаж яваанууд нь даанч цөөнх бөгөөд дэндүү жаргалтайн улмаас happy go lucky амьдралд нь хар бараан сүүдэр даанч байхгүй, бусдыгаа тоохгүй, бусдын зовлонг сонирхох шаардлагагүй сэхүүн бардамхан алхацгаах юм даа хөөрхий. Одоо ч тэгээд мөнгөтэй л хүнийг жаргажаагаад тооцсон бөөн ядуучууд ихэсциймүү, хоосон ч гэсэн хаппи байж болкуу, бусад нь үргэлж хатгаастай, бусдын үнэлэмжээр гайгүйд нь орохын тулд бүгд стрээсдээстэй хэхэ.
Арай адтай сэргэлэн, авхаалжтайгаараа хэдэн хүүхнүүд л энд тэндэхийн сонин хачныг түрүүлээд дуулцан, тэгчмээр ч ингэчмээр ч, тийм юм амсчихмаар, эдэлчихмээр, үзчихмээр… Хэл устай, дэлхийд гарцтай хүүхнүүдийг тэгээд яахын бэ, чихийг нь бөглөж, нүдийг нь таглалтай нь биш. Аан тэр улсын тийм эрчүүд хүүхнүүдээ тэгж жаргаадын байшдээ гээ л хүний юм л хөөрхөн харагдаа л хахахаха. Муусайн эрчүүд маань юугаа мэдэхэв дээ, жоохон хөрөнгөжих маягандаа орсон хэдийг нь хавийн харх шиг олширцон лаг эмэгчингүүд нь элээ шиг шүүрээстэй…ккк..
Би л лав аав ээжийн үеийнхэн цэцэг, вино бэлэглээстэй, лааны гэрэлд гадуур хооллоостой байсан гэж боддоггүй, орчин үе өөр болчоод одоо яалт ч гүй аав сая маартаар ээжид цэцэг барьж ирлээ, том дэвшил хэхэ. Аав шиг шинэлэг болоод мэдрэмжлэг байж чадалгүй цаг үеэ өнгөрөөчөөд эмэгчингүүддээ адлуулж, элэгдэж яваа эрчүүд хичнээн ч байгаам билээ..
Интернэт хэрэглэгчидээс ядаж хүйсийн судалгаа авмаар юм, тэгвэл ядаж нэг өөр юманд ашиглачихаар лаг тооцоо гарна даа хэхэ.
29 Comments
чамд эр эмийн учрийг хэлхэд
эр хүн гэдэг чинь ху хромсомтой
эмэгтэй хүн хх хоромсомтой
энэ у хромсом чинь өвөг эцэг, элэнц, хуланц зэрэг хүмүүсийн мэдээллийг хадгалж удамшиж ирдэг юм. ийм учир хүний генийн мэдээлэл эрэгтэй хүнд байдаг юм хар эргүй малууддаа/өөр хэлэх үг олдсонгүй уучилаарай/ нэг их дээд сургууль төгсөж гадаад явсанаа гайхуулсан юм нууд. хамгийн наад захын жишээ амьтан дээр аваад үзье. буга, аргаль, янгир, хандгай зэрэг амьтад эр ямар сайхан эвэртэй. чоно, баавгай зэрэг нь эмээсээ том биетэй байгаа биздээ. загас эр нь ямар сайхан өнгийн далбагар сэлүүртэй байна. Тийм учираас Монгол гэдэг хүний ген нь эрэгтэйчүүдээсээ хамааралтай. Архичин гэж л яриад л байна. Монголын эрчүүд бүгд архичин биш шүү. нийгмийн шилжилтээс болж хүмүүс зарим нь архичин болсон л биз. хойч үеүүд нь тийм ч архичин биш шүү. наймаа хийж байгаа чинь монголыг аврах бус алж байна. Харин Монголд үйлдвэр явуулж байгаа нь Монголыг аварч байгаа шүү. Хятад, Оросын хил хаахад Монгол ямар болж байна бодоод үзээрэй.
Малина сайхан бичиж ээ тэхдээ эр ни монгол бусгуйчууд гадаадын иргэд тэй суух ни их болчоод байгаа !!
Маргаанийг болиулах биш бүр морийг ни эмээллээд тавичихсан юм биш үү. Хүмүүс бөөн уур. Тэгээд сэтгэгдлээ бичмээр санагдлаа.
Би лав хувидаа энэ бүхэнд сэтгэл гонгсор байнаа. Хүмүүс өөрт таарсан муу эр хүн эсвэл муу бүсгүйгээрээ бугдийд тийм гэж дугнэдгээ болих хэрэгтэй юм шигээ. би бол цэвэр Монгол хүн. Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Би сайхан аавтай, ухаантай боловсролтой өсч байгаа эрэгтэй дүү нартай. Миний эргэн тойронд сайн яваа сайхан залуус ч байна. Миний ээж сайхан хүн, миний найууд ухаалаг сайхан бүсгүйчүүд байдаг. Миний таниж мэддэг хүмүүс дотор гадаад хүнтэй гэрлээд монголдоо сайхан амидарч байгаа хүмүүс байна, бас цэвэр монгол хүн цэвэр монгол хүнтэйгээ суугаад жаргаж байгаа гэр бүлүүд ч бас байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр Монголд маани сайн сайхан эрчүүд бий, сайхан эмэгтэйчүүд ч бий, мэдээж саартай муутай ни ч гэсэн байгаа л байх. Монголчууд маани тийм яахаа алдчихсан бүгд гадаадтай суусан муу хүүхэн, эсвэл завхай арчаагүй залуус байна гэж байхгүй шүү дээ. Нүдээ нээгээд сайн хараарай, та нарийн эргэн тойронд нэг ч гэсэн сайн хүн байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Гадаад болон монгол хүний гэрлэлтийн хувид үүнийг бид хүлээн зөвшөөрөх цаг али хэдийн болсон байхаа. Гол н гадаад хүнтэй сууж байгаа монголчууд маани эх уламжлалаа битгий алдаасай, эх орноо гэсэн зөв хүмүүжлээр бас эх хэлээрээ хүүхдүүдээ өсгөөсэй, харийн орний хаана ч амидарч байлаа гэсэн Монголийнхоо төлөө цохилох зүрхтэй байгаасай л гэж хүсч байна.
дээрх эмэгтэй та хэдэн настайдаа анх хүнтэй унтсан бэ гэдэг асуулгын дүнг харчих 1 юм хэлээд байна даа тэ. эр эм гэлтгүй энэ нийгэм замбараагүй болоод байна. саарын хажуугаар сайн гэгчээр чадалтай бүсгүйчүүд эрчүүд нилээд их байнаа бас
хари хүнтэ нохцсон эмсийн үсийн хус монголоор дүүрэн с.xан залуучууд бхад бс арай ч дээ
битгий донгосоод бай яахаараа дандаа хүүхнүүдийг муу хэлжийдгийн та нар.Монголийн ихэнх эрчүүд тэр хүүхнүүдээр чини тэжээлгээд бна ойлгохгуй дүр битий исгээд бай.олон юм донгосоод байдгийн зүгээр.яагаад хүнтэй суугаад аятайхан яваа нэгэнэ заавал зоосний нүхээр хараад үхэх гд байган та нарт ямар гай удаав.ар гэрээ бас давхар чирээд явж бгаа тэд нар чини.нэг их дураараа хүүхнүүдийг хэмлэж байдгийн зүгээр барагтайхан байгаараа.
mongoloor mongol erchuudeer dutahgui tendee shingene ene ter geed ongirood b.dag hariinhantai suusan huuhnuudiin unen chanar say japand bolson gazar hodloltoor haragdlaa hste he he barag gazar hodlolt boloogui hesgees ni hurtel japan nohroo haychihaad eh oron luugaa irj bna le shte tegeed ichih ch ugui irgedee unegui tatna gej huursan ene ter geed hutsaad b.gaam daa he he he
Таалагдлаа.
элгэмсүү мглцлу-д хэрэгтэй хэрэггүй юм бичдэг юм бх гэж бодсон бас оор сайтад тэнэж ябдаг бх нээ хэ хэ хэ
гадаадтай суусан бүх эмэгтэйчүүд бүгд мөнгө төгрөг, бичиг баримт харж суугаагуй байхаа,
тэр дээр сака яг боож үхлээ тайвшир тайвшир ;))
тэр лапута гэнүү чи одоо юу гээд солиороод бгаан айн?хайртай болоод гадаад хунтэй гэрлэсэн хумуус байж л бдаг ш дээ.бундгурийнхуу хирээр сэтгэх юмаа гадаад дотоод байна уу.адилхан л хун ш дээ
ТОП 1
заа миний энэ сайтэд ордог болоод хагас жил болох хугацаанд уншсан хамгийн хөгжилтэй үнэн бичлэг энэ бна даа.
Уншиж бхдаа баахан мишилзэв.
хаана бна тэр эрчүүд.монголд ганц биэ хүүхнүүдл зөндөө вна.байгаа эрчүүд ни архи ууна,илүү харж билүү долооно Сараатай санал нэг бна.эмэгтэй хүнийг хайрлаад хани шиг хани бхадл болоошдээ.тэгэхэд тэгэхээр эрчүүд ни хаана явна айн.
Та нар урагшаа явдаг воганаар аялаад үзээрээ дан хүүхнүүд ирэхдээ ямар өрөвдмөөр хүнд ирдэг гэж санана.арай гэж вогандоо сууж хөлсөө дараадл МОНГОЛ руу сайн нөхрүүдрүүгээ залгаж өгнөдөө.Зарим ни утсаа авахгүй ,зарим ни шовуугаа хийгээд алга бсон, за тгд хүүхэд сургуули цэцэрлэгээс ни авсан уу гээд л харамсалтай ни ихэнх ни Нөхөртэйгээ ярисний дараа царай ни бараагаастайл байдаг.ингээд гэр орноо аваад яваа хүүхнүүд дийлэнх ни байхад яахаараа та нар үргэлж муу хэлжийдгийн зүгээр.
ээдКкк хэтсүүмаа монгол эрчүүд мин ядаж л эмэгтэй хүнийг хүндлээд хайрлаад бас архиа зөв тохируулаад хэрэглээд сурчих л даа заавал мэдлэг боловсрол мөнгө төгрөгтэй бай гээд бгаам бишийшдээ зодож нүдээд агсам согтуу тавиад ар урдуур хүүхэн дагаж гүйгээд байхгүй л бол манай монгол хүүхнүүд та нарийг өлхөөн тэжээгээд хайрлаад яваад байж чадийшдээ кк нээх их хэрээс хэтэрсэн юм хүсдэггүйшдэ бид нар чин.
чи тэнэг юмуу ю бичээд цолиороод бгаан арчаагуй тэнэг ажилгуй болохоор монгол хуухнууд уур хун сонгоод бгаан дээр ни монгол эрчүүд нээх тэнэг авгайг зодож нудэж болно гэдэг бодолтой юм шиг бгаан нээх тэнэг юу ч xийж чадахгуй байж эхнэртээ гарийнхаа шуусийг гаргана унэхээр дур гутдийн ш дээ
Ter ued hedhen nudend urtuh erchuud oros ehnertei bolson bh. Odoogiinh shig myanga myangaaraa suuj bish. Tegeed ch ter huuhnuud ni nas chatsuu zus saitai bsan bhaa. Hugjingui niigmiinhee shaar shavruu bolson gologdol erchuudtei yaj haritsuulah ve. Mongold tomoohon companuudiig dan erchuud l hudulguj bna daa. Hugjsun huchirheg emegteichuud ni yu hiij bgaan bol doo.
заассссс би лав бүрэн уншсанчгүй. яасан урт ядаргаатай юм бичдэг юм ер нь бол нилээн туйлширч бичсэн нь эхний хэдэн өгүүлбэрээс харагдаж байна. ер нь хүн луувангаа иднэ үү лаагаа иднэ үү хэнд хамаатай юм. дандаа нэг бөгс бөөрний хэрүүл ярЬцгаах юм хүмүүсээ цаад Японд чинь Цунами болоод байна. ядаж энэ талаар бич лдфээ. нэг ярьсан сэдэвээ мянга давтаж бичиж ярих үнэндээ онцгүй байна. Ядаж Монгол хэлээрээ зөв ч бичиж чадахгүй даль шаль гэсэн юмнууд нийтлэл бичих гэж бгаа юм бол хянаж бичээчэээ. лайтай юм энэ гадаад дотоод бөгсний хэрүүлээ одоо больвол яасан юм бээ ард түмээн?
за за хэрэлдлээ тээээр хэрэлдлээ шд яг
хэн хэндээ байгаа юмыг яах вээ дээ одоо
гоё бичсэн байна
тэр зах зээл болоод бүх хүмүүс цөвүүн цаг ирлээ охин үр минь зовно хүний гар хараад гээл сургуульд сургаад муусайн эрчүүдийг бол шууд ажилд гаргаад байсны гор ингэж гарч байгаан
тэгээл эм нь эрээсээ боловсролтой нь дийлэнх болчоод энэ нэт орж байгаа хүмүүсийн дийлэнх ни эмэгтэй хэрүүл болхоор эмэгтэй ялаал
хүмүүсээ бие биеийнхээ алдааг засаж дутууг нөхөө гэж би та нарыг эр эмээр нь ялгаатай бүтээсэн гээк байна лээ цаад Бурхан чинь
юугаа ч хэлэхэв зугээр тэр урагшаа наймаанд явж байгаа хумуусийг л харчих ядаж энэ вэб дээр бичсэн хумуусийн захиаг унш өнөөдөр монгол эмэгтэйчүүд яаж тэмтсэж байгааг тэгээл бодоод уз та нар хэдхэн эмэгтэйчүүдээр нийгмийг дугнэж болохгуйдээ харин гайгуй эрчүүд нь нилээн ховор байдаг юм шуу Худлаа омгорхож тсээжээ дэлдэж эмэгтэй хунийг дарладаг хуний адаг болсон эрчүүд ихсээл байгаа шуу
Gadaadad baij uzeegui baij ingej bichih gej naadhiig chini sonsson chini bur durgui hurchlee hezee ch iim utaggui bhgui anhnaasaa l uttagui yum hehe er ni bol huuhnuud archaagui amidraliin toloo temtsej chadahguidee l gadaag huntei bichig barimt mongonii toloo zondoo suuj bna da oorsdoo ene amidraliin toloo zutgeed yavj chadahgui gadaad huntei suugaad l ter suuj bga yumnuud bi ch de hamgiin shaar shavhruunuud ni suuhiin
Chinii yarij bgagaagr tiim lag yum bol zaaval gadaad huntei suuhguigeer gaigui mongol zaluu uurgalaad avch chadahgui zugeer lol l gey
Саруул айхтар хэлжээ нээрээ харь газраас эцэг өвгөд маань эмсийг олзлоод л ирдэг байсан ш дээ би лав Монгол цусны гэргий авна гэж өөртөө амалсандаг
МОНГОЛ ХҮНД МОНГОЛ ХҮНЭЭС ИЛҮҮ ӨӨРИЙМСӨГ НЭГЭН ҮГҮЙ БИЛЭЭ….ХАРИЙН ХҮНИЙ СЭТГЭЛ НЬ ЦААНАА Л НЭГ ХҮЙТЭН ХӨНДИЙ ..!!!!!!!!!! ХАРИЙН ГОЛОГДОЛ ХАР БААГИЙ ГУУТАЙ БУРХАН ЮМУУ ????????? ЯРШИГ Л БАЙНА …….ТАВХАЙ НЬ ЭРГЭСЭН БУЛАЙНУУД !!!!!!!!!!!!!
..|..
Хуцдаг муу задарсан гичий бэ чи!!!! яг эрчүүд гологдоо ч зарим нэг байгаа л байх гэхдээ ихэнх нь арчаагүй биш за. Та нар эрчүүдийнхээ толгой дээр алцайж суух болоогүй болох ч үгүй. Би гадаадад 6 жил амьдар ч байна. Эхнэрээрээ овглож тэднийх гэж хэлүүлдэг айл гарын таван хуруунд тоологдохоор л мэднэ. Битгий нийтийг хамарж худлаа хуцаа л гэж хэлмээр байна. Eр мь бол чинь үнэн юм юу бэ гэвэл МОНГОЛ ЭР ямар ч байлаа гэсэн хүйтэн цэвдэг, худлаа инээж , хуурам ч зантай, эр хүнийхээ хувьд ч эр хүнлэг биш тэд нараас хавьгүй дээр. Энийг хүний газар амидраад ажиллаад үзсэн нэг нь шууд хэлэх байх. Голоод байгаа зарим нэг нь зайлжил байхгуй даа та нараар ч дутахгуй эргээд харин эх орон энэ тэр гэж битгий гонишигноорой л доо. Эээжийгээ хайрлаагүй бодох санах юмгуй асрамжинд өгчөөд мартчдаг, хүмүүс яг та нарыг жинхэнээсээ хайрлаа ч!!!!!! ха ха ха Тэртэй тэргүй ХӨХ МОНГОЛ УСТАХГУЙ. Та нар эрчүүдээ голохын оронд хамтдаа буруу зөрүү юмыг нь чиглүүлээд эрээ хурцлаад чимэг болоод яваж чадахгуй бол зайлцгаа !!! Эрчүүд цусаа сэлбээд хаанаас болтугай эм сүвтэй юм олоод л авна за!!!! эрээ л дагдаг биз дээ хичнээн гадаад авгай авсан ч гэлээ. Тиймээс Монгол эрчүүдэд санаа зовох зүүйл байхгуй!!!! Эр ээ голж гадаад улбэгэр боов руу тэмүүлж бгаа бол эх орноосоо урвасан, эцэгийгээ голсон л гэсэн үг ш дээ эцсийн эцэст!!!!! Энэ сайтийнхан иймэрхүү балай юмнуудын захиаг нийтлэхгүй баймаар юм!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Ханиа хайж байхад Халхийн сайхан эр Xаагуур мини зурууд явчихбаа Xарамсаж дараа ни суухаа мэдсэн бол Халх эрийг сонгох мини ч яавда Хари хуний увурт Xачин их даарч байна Халхийн сайхан эртэй Хамтдаа амидраад Халуун зайгаа Хуваалзаж уугаад Хонгор хуурхун урстэй болооод Хорвоод нэг жаргах хусэлтэй байлаа Хари хуний увурт Xазар мини хуртэл даарч бна Халхийн сайхан эрийн Xанхар зээжийг тэврээд Хачин сайхан унэрийн Xанатлаа нэг унэрлэх юмсан Хари хуний увурт Хамаг биэ мини хушиж байна Халхийн сайхан эрийн Хархан нудийг ширтэн Хайрийн галийг Хамтдаа асаах байж дээ Халхийн сайхан эрчүүд Хаагуур мини зурууд явчбаа Халаг гэж
хэхэхэ. яасан донжтой зүйл бичдэг хүн бэ та чинь.. гүйэ яахав зүгээр л юм байна..нээрээ ч эмэгтэйчүүд арайл хүчирхэг болоод байгаа шүү. би энэнд их баярлаж явдаг гэж байгаа…