Ер нь эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү гэнэн цайлган зантай байдаг. Энэ ч утгаараа тэд амьдралдаа онохоосоо алдах нь их байдаг шүү дээ. Тухайлбал:
– Хань ижлээ буруу сонгох,
– Муу хүмүүсийн нөлөөнд амархан автагдах,
– Ямар нэгэн гэмт хэргийн золиос болох,
– Амархан хүнд чадуулах гэх мэт.
Тэгвэл дээрх нөхцөл байдлаас гарах болон уг зангаасаа салахын тулд яавал дээр вэ?
– Алтан дунджийг баримталж сурах,
– Хэнтэй яаж харьцах вэ гэдгээ сайтар мэддэг байх,
– Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ямагт санаж явах,
– Өөрт чинь сайхан аашилж байгаа хүнээс болгоомжилж байх хэрэгтэй. Учир нь ямар санаа бодол дотроо агуулж харьцаж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ.
– Аливаа зүйлд шийдвэр гаргахдаа олон талаас нь тунгаан бодож байх,
– Үргэлж бүх зүйлийг сайн сайхан талаас нь хараад байвал хар бараан зүйлийг нь олж харахаа больдог гэдгийг санаж явах,
– Хэзээд өөрийн гэсэн бодолтой байх,
– Бусдын үгээр, үзэл бодлоор хувийн асуудлаа шийдэхээс зайлсхийх,
– Хамгийн сайн найз хамгийн аюултай дайсан байдаг тул бүх зүйлээ илэн далангүй ярихгүй байх,
– Чамд хэн нэгэн хүнийг ховлож байгаа бол эргээд чамайг хэзээ нэг өдөр муулаад явах болно. Иймэрхүү зантай хүнээс хол байхыг хичээгээрэй.
– Зөв үзэл бодолтой, амьдралын ухаантай ахмад хүний хэлсэн үг, зөвлөгөөг анхааралтай сонсож, амьдралдаа хэрэгжүүлж, мөрдөж явбал зохистой.
/Хань/
9 Comments
мэдэхгүй л юм байна одоо үед хүнийг ашиглах гэсэн бодолтой хүмүүс дэндүү олон болчихсон доо нээх ариухан хүмүүс болж гэнэ
нөхрийн сайныг ханвлан байж мэднэ цаг хугацаа л хэрэгтэй байх тэрнээс хэтэрхий сэжиглээд байвал юунд ч хүрэхгүй өөрнхөөрөө л байсан дээр байхда
гол ни хун найз нохдоо зов сонгох ни чухал байх
зөв бичжээ,залуу хүүхдүүдэд сургамжтай байна аа,
Санаа муу бол зая муу, сайхан санаал, инээгээл увж бхад амдрал ок чуу,,,
За за тэгээд муу санаалаад л явсаар байгаад тийм сайхан амьдраад жаргаад байгаа хүн байдаг юмуу. Зовж гүйцэнэ биз дээ. к кккк к
http://mobile.jungle.mn та гар утаснаасаа cekc.mn сайтын нийтлэлийн шинэчлэлийг хүлээн авах боломжтой.
Гэнэн зан хортой шүү би энэ зангаасаа болж 1 алдсан одоо ч гэнэн зан надад байгаа тэрийгээ мэдэж байгаа ч хүнд үнэхээр амархан итгэх юмаа
яаж санаатай болох вэ?
хаха харин ч эсэргээрээ бээдэг байхгуй юу. хамгийн муу санаатай, юм болгонийг бараан талаас нь хардаг хүмүүс чинь эмэгтэйчүүдшд