Гэрлэсэн эрчүүд гэртээ харь

Гэрлэсэн эрчүүд гэртээ харь

Гэгээвчин дээрээ эхнэр чинь хүлээж байна

Хэтсэн дээрх хатсан хувцас шиг

Хийсч мэдэхээр байна

Ганцхан чиний төлөө

Галынхаа өрөөнд гал атгаад

Ганцхан чиний төлөө

Голынхоо өрөөнд ширээ засаад

Охиноороо утас цохиулан

Одоохон ирээч ааваа гээд хэлүүлж байна

Оройжин цонхоор ширтэн

Ороод ирээч хань минь гээд гуйж байна

Ханийнхаа хацрыг өглөөхөн үнсэхдээ

Хайр нь оройтохгүй ээ гээд хаасан

Хаалга үүд чинь чамайг харуулдаад байна

Хаана явааг чинь асуугаад байна

Одоохон одоохон очлоо л гэх юм

Орцоо олохгүй төөрчихсөн юм уу

Одоохон одоохон гээд хүлээлгэх юм

Орон гэр чинь нүүчихээгүй л байлтай

Гэрлэсэн эрчүүд гэртээ харь

Гэргий чинь цохноор үсэрчих гээд байна

Удсныг чинь уучлах ханьдаа ир

Оройтсныг чинь ойлгох үрдээ ир…

19 Comments

  1. ÑÝê¯ says:

    VNEN2

  2. kiss says:

    tiim shuu ingej huleeh ni ihseed udah tusmaa ehneriin seygel hordiin bna oo unen ugtei shuleg bna 

  3. Гажигмаа says:

    эхнэрүүд минь,
    бөгсөө саа,
    хошногоо саа,
    эрчүүд нь боовоо баз,
    бөгсөө ух ккккккккк миний зохиосон шүлэг

  4. Эмэгтэй says:

    хүн болгон л өөр байх юм даа. энэ шүлэг нээрээ л үнэн үгтэй юмаа. Эрчүүд үүнийг уншиж нэгийг бодоосой.
    Чамайг гээд гэрт чинь хүн хүлээж байгааг битгий мартаарай.
    Бас 1 юм хэдэхэд эрчүүд зүгээр байвал хүүхнүүд ч бас зүгээр л байна ш дээ. Хүүхнүүд л түрүүлж өддөг гэж яриад байхын

  5. sainaa says:

    угаасаа тэгээд гэртээ хүрээд ирдэг дөө

  6. TEMKA says:

    над шиг гэрсэг эр хүн байдаг болуу, даанч хүүхнүүд өөрсдөө давардгиймдаа гэж

  7. Er hun says:

    Нээрээ ингэдэг л б,х даа мы охин утсаар залгаад ааваа хурдан ирээрэй хоол болчихлоо гэдэг шдээ . Яг тэр агшинд ни би ортснийхоо гадаа байж таардаг шуу миний охидууд хөөрхөн шуу унсиэ та нарийгаа гэнэт саначихлаа кэкэ …

  8. $ says:

    harin tiimee tsonhoor userchih geed bna gedeg ni tiimerhuu hehe.bi ch bas gerlevel gergiigee ingej huleelgehgui ee.

  9. moogii says:

    Хэхэ Гэргий чнь цонхоороо үсрэх гээд байна гэхдээ яахав дээ хө? Гэхдээ хөөрхөн шүлэг байнөө

  10. 910 says:

    Гэрлэсэн эрчүүд Гэр лүүгээ ЗАЙЛ

  11. amka says:

    би гэрлэхээрээ гэргийгээ ингэж хүлээлгэхгүй ээ. бүгд бие биенээ сэтгэлээсээ хайрлацгаая

  12. June says:

    Гоё шүлэг байна, эхнэр нь тэр залууг ингээл хүлээж байхад эргүүтсэн амьтан надтай зууралдаад салахгүй, явахгүй, …хань чинь чамайг гэртээ хүлээнэ харин чи надтай шөнийг өнгөрөөх гэж яаарсаар ирдэг, тэнэг амьдрал, залхаж байнаа

  13. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ***.. says:

    гэрлэсэн л бол эхнэртээ үнэнч бай эрчүүдээ тэгвэл та нар минь жаргалтай байна шүү дээ .хүүхнүүд адил..илүүг харж билүү долоож яахнав…байгаагаа хайрлаад амьдарвал тэр л чиний аз жаргал……………

  14. Arabella says:

    Гэрлэсэн байж хүүхэн эргүүлээд явдаг эрчүүдийг үзэн яддаг. Хамгийн гол нь гэр бүлтэй хүмүүстэй охид хүүхнүүд маань л зууралдахгүй бол тэд эргүүтээд явахгүй шүү дээ.

  15. Messi says:

    Зөв зөв гэрэлсэн эрчүүд минь гэртээ харь гэргийдээ үрдээ очдоо

  16. ELGEMSUU-G DEMJIJ BNA-ыуыу-aas says:

    Элгэмсүүг дэмжиж бна. эxлээд чамайг элэглэж байсан монгол xууxнууд, дараа ни чамайг узэн ядаж бна тэд. Энэ сайт-аас чаддаг бол арчаад xаячиxмаар өмдөндөө шээж бгаа тэд нар. чаддагаараа xасаxаа тавиж л байг. тэгэx тусам ни xумуус чамайг даравч дардайж бгааг чини мэддэг. Удаxгуй тэд явж чи улдэx болно. Чи бол ОД.

  17. urnaa says:

    за хааяа 1 гархад н л бол ингэж новшрохгуй ээ.
    улаан тсайм л хонуутаар ыбчдгуй ум бол кк

  18. Уянга says:

    Ганцхан чиний төлөө
    …Галынхаа өрөөнд гал атгаад
    Ганцхан чиний төлөө
    Голынхоо өрөөнд ширээ засаад
    Охиноороо утас цохиулан
    Одоохон ирээч ааваа гээд хэлүүлж байна
    Оройжин цонхоор ширтэн
    Ороод ирээч хань минь гээд гуйж байна…. нээрээ яг л ингээд хүлээдэг дээ.

  19. 30 тай залуу says:

    Гэрлэсэн эрчүүд АРАЙ Л ӨӨР шүү…эмэгтэй хүнийг, амьдралыг ОЙЛГОХДОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.