Зарим эрчүүд яагаад эхнэр авдаггүй вэ?

Гэр бүлийн байнгын хэрүүл шуугиан, мөн эцэг эх хоёрынх нь салж сарнисан амьдрал эрэгтэй хүүхдийн хүмүүжилд багагүй нөлөөлдөг. Ийм орчинд өссөн эрэгтэй хүүхэд өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэдэгт мөн эмэгтэй хүнтэй дотно харьцаа тогтоосон нөхцөлд түүнийхээ төлөө тэмцэж чадах эсэхдээ эргэлздэг болон хүмүүждэг банйа.

Зарим ээж нар хэтэрхий зандрамтгай хэдий ч хүүхдийнхээ төлөө бүхий л зүйлийг хийхэд бэлэн байж, тэдний төлөө үргэлж анхаарал тавьдаг. Энэ мэт зүйлсээс болоод насанд хүрсэн хойноо найз бүсгүй нь өөрийнх нь бие даах байдалд нь саад хийж, бүхэлд нь өөрийг нь эзэгнэх бий гэхээс болгоомжилж, битүүхэндээ бага зэргийн айдас төрдөг ажээ.

Хэрэв ээж нь үргэлж гэртээ байдаггүй, түүнд анхаарал халамж тавьдаггүй, эмээ нь өсгөж ирсэн бол эрэгтэй хүүхэд хүйтэн хөндий нэгэн болж хувирдаг. Ялангуяа ээж нь их зүйлийг шаарддаг бас хатуу дэглэмтэй бол бүр ч хэцүү. Учир нь ээжтэйгээ ойр дотно харьцах боломжгүйгээсээ болоод эмэгтэй хүнтэй зохицож байж чаддаггүй гэнэ.

Айлын отгон аль эсвэл эрх хүүхэд бол бие дааж амьдрахаасаа жаахан эмээдэг байна. Учир нь эцэг эх нь үргэлж өмнөөс нь бүх асуудлыг нь шийдэж, хэрэгтэй зүйлийг нь урьдаас бэлдэж өгдөг байсантай холбоотой юм. Түүнчлэн хариуцлага хүлээхээсээ эмээж явдаг.

Өөрийн эрх чөлөөт байдлаа алдана гэхээс гэрлэлтээс жаахан төвөгшөөдөг байна. Мэдээж хэрэг эрх дураараа, өөрийнхөө зоргоор амьдарч байснаа гэнэтхэн нэг хүний хараат болно гэж бодохоор бага зэрэг хэцүү санагдах нь аргагүй биз. Хэт их бие даасан, зожиг бол гэрлэлтийн тал дээр нэг их ач холбогдол өгдөггүй байна.

/Хань/

9 Comments

  1. sukhee says:

    Ehner avchaad, yaaj geriinhendee taniltsuulna gehees l sanaa zovdog doo, tiimees uuruu jaahan biye daagaad, tusdaa amidraltai bolsonii daraa gej boddog shdee, bi lav.

  2. jam es says:

    монголоор дүүрэн baby parents. эхлээд хүн болчоод дараа н хүн бүтээчүүл яаадийн. харин хариуцлага хүлээдэг болохооцоо өмнө амидралийг мэдэр зугаац. гооода лак

  3. bb says:

    бас нэг шалтгаан байна, монголоос эхнэр авхад их төвөгтэй болжээ, ихэнх нь л явдалтай эсвэл муухай ааштай, хариуцлага хүлээх чадваргүй, ажилгүй гэх мэт, за тэгээд сайн эхнэр гээд үгэнд орхоор хүүхнүүд гэвэл жаахан мияа талдаа юмдаа, яамаар ч юмбдэ, сайхан эхнэртэй болмоор байна, яг таарсан царайлаг ухаантай эмэгтэй гэхээр намайг арай тоохгүй байдаг, энэ чин л асуудал шүүдээ

  4. Амар says:

    Миний хувьд ар гэрийн боломж тааруу маань эхнэр авхад арай эрт байгаа гэж бодход хүргэсэн юм шиг. Одоо бол ондоо болсон амьдрал арай дээшилсэн гэсэн үг. Манай аав ээж хоорондоо таарамж их муу байсан нь надад бас нөлөөлсөн юм шиг санагдлаа энэ нийтлэлийг уншаад. Би одоо 26 настай сайхан мэргэжилтэй боломжийн амьдарч байна ганц л юм дутагдаж байна тэр нь итгэл даах сайхан гэрий гэж бодох болсон шүү.

  5. Мөөгий says:

    “Хэрэв ээж нь үргэлж гэртээ байдаггүй, түүнд анхаарал халамж тавьдаггүй, эмээ нь өсгөж ирсэн бол эрэгтэй хүүхэд хүйтэн хөндий нэгэн болж хувирдаг. Ялангуяа ээж нь их зүйлийг шаарддаг бас хатуу дэглэмтэй бол бүр ч хэцүү. Учир нь ээжтэйгээ ойр дотно харьцах боломжгүйгээсээ болоод эмэгтэй хүнтэй зохицож байж чаддаггүй гэнэ.”

    Үнээн үнэн 🙁

  6. Үнэн байж болох юмаа says:

    Манайхан хэдийгээр намайг өдий дайтай хүн болгосон ач гавьяатай ч нөгөө талаас их хатуу шаардлагатай, ширүүн улсууд байжээ. Одоо насанд хүрээд санахаар заримдаа тэд хэтрүүлдэг байждээ гэж боддог юм. Ямар үйлдэл хийж, юу яривал загнуулаж, зодуулахгуй байх вэ гэдгээ хүүхэд байхдаан сайн мэдэхгүй байнгын айдастай явдаг байжээ. Өнөөдөр тийм гэсэн юмаа маргааш үгүй болчихсон байх тохиолдолууд ч байна тэгээд л буруутан болно багаар бодход загнуулна. Том болоод их хэрэлддэг болсон, амиа хорлох ч гэж оролдож байсан.

    Одоо эхнэр авч гэр бүлтэй боллоо гэхэд хүссэн хүсээгүй дагалдах хэрүүл, доромжлолоос нь халшрах юм. Үерхдэг охидын үйлдэлүүдээс тэр үеийн гэрийнхэний гаргадаг байсан авирууд гараад эхэлхээр шууд зэвүү хүрч салж холдохын түүс болдог. Гол нь хэрүүл уруулгуй тайван амьдармаар байна, ганцаар ч хамаагүй. Тэгэхгүй бол энэ чигээрээ маньяк болж дуусах нь

  7. хэхэ says:

    надад лав эхнэр авч тусдаа гардаггүй шалтгаан гэвэл
    1 өөрийн зорилгодоо хүрэх бодсон юм байгаа
    2 хэн нэгнээс сэтрэхий зүү гуйхгүй амьдралтай болох
    3 бас тэгээд аав ээжийгээ асрах хөгшин биш ч ах эгч бүгд гадаадад байдаг болоохоор анхаарал тавьдаг
    4 айлын отгон хүү голомтоо сахих
    5 өглөө 8-аас орой 12 хүртэл тасралтгүй ажилладаг аз таарвал тайван хоолоо иддэг би гэхдээ хувиараа юм хийдэг хэн нэгний боол биш
    6 хүн амьтантай уулзаж учраад байх цаг байхгүй таарж ч байсангүй
    7 бас багаасаа хэт биеэ даагаад мөрөөрөө амьдарчихсан өөрийн гэсэн үзэл бодолтой болохоор бусадтай тодорхой хэмжээнд зайтай хөндий юм шиг байдаг
    8 гэр бүл маань тайван болохоор эмэгтэй хүний үглээ яншиа хэрүүл шуугианыг тэвчдэггүй
    ийм л байна тэгсэн найз нар маань бүгд л 2 хүүхэдтэй болж байдаг тэр л асуудал байна даа.

  8. unen says:

    hamgiin ehend todorhoilson shinj chanar minii amidral minii shinj chanar yag mun bna.yamaar ch yumbede.

  9. naaya says:

    хүн тоохын аргагүй архичин эрчүүд л эрхнэр авдаггүй гэж би боддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.