Зүрхэнд хайр байхад зуухад гал асна

Танай сайтыг уншдаг болсоор нилээд хэдэн сарыг ардаа үдчихэж. Бусдын бичсэн захидлыг уншаад айх, гайхах, жигших, зэвүүцэх, өрөвдөх, хайрлах, ухаарах, уучлах сэтгэл төрдөг ч гэлээ сэтгэлийн мухарт арай эртхэн эдгээр захидлыг олж унших минь яав даа гэсэн харуусал байсаар л…

Сурагчын ширээнээс дөнгөж салаад удаагүй байсан тэр нэгэн хаврын орой би түүнтэйгээ анх уулзаж билээ. Цав цагаан цаас шиг хиргүй тунгалаг, гэнэн хонгор жаахан охин байхдаа би түүндээ дурлаж, бусдаас нууцхан харамлаж, битүүхэн түүнээрээ бахархан, хамаг л сайн сайхан бүхнээ түүндээ зориулж, үргэлж түүнийгээ урмаар тэтгэж явсаар тэр минь одоо хэний ч өмнө нүүр бардам мэдлэг боловсролтой, хийсэн бүтээсэн зүйлтэй, сайхан эр хүн болсон. Анх түүнтэй танилцаж байхад өндөр туранхай, цайвардуу царайтай, өтгөн хар хөмсөгтэй нүдээрээ инээсэн залуу намайг тосон авч байж билээ. Нэг гэм нь үг дуу цөөтэй, өөртэй итгэлгүй, сандруу ч гэмээр тийм зантай. Би түүнийхээ энэ зан чанаруудыг нь засах гэж их ч хичээсэн дээ. Өөртөө итгэлтэй, бардам, эрс шийдэмгий нэгэн болгосон ч гэлээ эргээд өөрт минь тэгтлээ хатуурхах юм гэж даанч санасангүй. Амьдрал бага багаар дээшилж, эрх мэдэлтэй, мөнгөтэй, эдэлж хэрэглэх ихсэхийн хирээр түүний минь хайр халамж бага багаар багасч, улам л ихийг олох гэж тэмүүлэхдээ намайг мартчихсан. Урьдны зан төрх нь ч өөрчлөгдөж, зугаацах ууж идэх дуртай болоод ч байх шиг.

Нэг удаа хуучнаа дурсаад хамтдаа ордог байсан цайны газраа орох гэтэл хэн одоо наад руу чинь ордог юм, нохой ч тоож идэхгүй наад хоолыг чинь гэхийг сонсоод цочиж байж билээ. Айл гэр, хос хоёр л юм хойно дандаа биш ч ховорхон ам зөрөхдөө тэр минь миний сэтгэл рүү ус цацах шиг л болно. Даанч дээ гэмээр хатуу үгэнд нь гомдож явсаар түүнээсээ би бага багаар хөндийрчихсөн байх үедээ хэзээ ч өөрийгөө уучламгүй алдаа хийчихсэндээ одоо ч өөрийгөө зүхээд баршгүй нь. Эр хүн ганц шөнийг өнгөрүүлэхдээ бүсгүй хүнээс ширхэг чихэр авлаа гэж боддог бол, бүсгүй хүн бүхэл бүтэн ертөнцийг бэлэглэлээ гэж боддог тухай хаа нэгтээгээс уншиж байсан санагдана. Хажуудах хүн маань тоохгүй байхад, халуун дулаан үгээр намайг баярлуулах хэн нэгэнд хүн өөрийн эрхгүй татагддаг юм билээ. Хэдий би тэнэглэж явах үедээ ханийгаа гомдоож байсан ч хийсэн буруу зүйлдээ гэмшин алдаагаа ухаарч түүнийхээ дэргэд үлдэхийг хүссэн ч тэр минь намайг урьдын адил тоодоггүй хэвээрээ. Хамтдаа байх гэж арга эвийг нь олох гэж хичээсэн ч хүйтэн хөндий цайз шиг л өөртөө ч намайг ойртуулахгүй, зөрөөд өнгөрөхдөө хүртэл надаас дөлж, хамтдаа хоолонд орж, гадуур зугаалах гэсэн ч саналыг минь дэмжихгүй үл ойшоосон хэвээр. Бие минь өвдөж хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтсэн ч эргэж ирэх нь битгий хэл утсаа ч аваагүй. Эвлэрэх гэж хичээсэн ч, эв зүйгээ нэг л олохгүй явсаар байгаад салчихсан. Би түүнийгээ миний араас ирэх болов уу гэж хүлээсэн ч ирээгүй, магадгүй одоо ч гэсэн нууцхан хүлээдэг ч тэр минь ирэхээсээ нэгэнт өнгөрсөн байх.

Хоног хугацаа өнгөрөөд хичнээн ч удчихсан юм, дахиад л хавар, зун, намар, өвөл. Дөрвөн улирал ээлжилсээр л, навч шарлаж, цас, бороо орж, цэцэг ногоо дэлгэрч байгаль дэлхий өнгө зүсээ өөрчилсөөр л харин миний сэтгэл гэж бахь байдгаараа. Сэтгэлд минь сэв сууж, уучилж мартаж боломгүй үгс, үйлдэлд нь гомдож байвч түүнийгээ өдөр ирэх бүр улам л их санаад, үгүйлээд байх юм. Тэр минь надад урмын сайхан үг тэгтэл их хэлж байгаагүй ч гэлээ дэргэд минь байгаа нь л надад урам зориг, эрч хүч өгдөг байсаныг нь би даанч хожим ухаарч. Өөр зүйлд сатаарч, өөрийгөө завгүй байлгах гэж хичээсэн ч үргэлж бодогдоод санаад байх нь гаслантай.

Хэзээ нэг өдөр сэтгэлийг минь дэвтээж, надад инээд хөөр бэлэглэх хэн нэгэн тааралдахыг үгүйсгэхгүй ч тэр хүнийг сэтгэлдээ багтаах зай надад байхгүй, бас тэр хүнийг би түүн шиг хайрлаж бүхнээ зориулж чадахгүй юм шигээ. Амьдралд алдаж онохыг алийг тэр гэхэв дээ. Гэхдээ алдсан нэгнээ түлхээд хаяхын оронд засаад залаад ухааруулаад авдаг байгаасай, яарч битгий дүгнэлт, шийдвэр гаргаж байгаасай гэж захидлыг минь уншиж буй та бүхнээс хүсэх байна. Давахгүй гэсэн даваагаараа гурав давдаг гэж үнэн үг шүү. Хэн ч хэн нэгэнтэй ханилан суухдаа чамайг нэг л өдөр хуурна, хэн нэгэнд сэтгэл алдарна гэж боддоггүй нь лавтай. Хүсэл шуналаа дийлж чадалгүй нэгнээ хуурч байхад, өөрийн чинь хайр халамжаар дутахдаа өрөөлийг сонгож яваа нэгэн ч байна. Амьдралд хүн тансаг орд харш, үнэтэй чамин машин, эд хөрөнгө гэхээсээ илүүтэйгээр хүн хүнээ гэсэн чин сэтгэл, хайраар дутаж амьдардагыг, хэн нэгнийг буруутган, харааж зүхэхийн оронд эхлээд өрөөсөө алдаагаа эрж, нэгнээ уучилж ухааруулж байгаасай гэж хүсэхдээ энэхүү захидлаа бичлээ.

12 Comments

  1. amka says:

    Хүний шуанал хязгааргүй гэдгийг мэднэ. тийм болохоор байгаадаа сэтгэл хангалуун бай гэж хэлдэг юм ш дээ. хөнжлийнхөө хирээр хөлөө жий ч гэж хэлдэг. энэ орчлонд яах гэж ирээд, яах гэж буцаж байгаа юм бэ? бид чинь!!! зүгээр л ариухан гэгээн хайраар бие биенээ хайралвал ийм зуйл тохиолдохгүй ш дээ. хайр гэдэг хардаж харамлах бус шүү дээ. (Нийтлэлийн эзэнд) гээд бичсэн нийтлэл их таалагдлаа.

  2. Нийтлэлийн эзэнд says:

    Яг л бүхний дараа, бүх зүйл өнгөрсний дараа жаргал даагаагүй хүнээс гардаг үгс. Хүн жаргал даадгүй, зовлон даадаг гэж….
    Танил санагдаж байнаа. Танил санагдаж байна.Ёстой л сүүлд ухаарсан хүний амнаас гардаг үг. ойлгож байна чамайг. Би ч салчаад иймэрхүү байсан.
    Эмэгтэйчүүдэд нэг зүйл захия. Та нар эрчүүд биднийг юу гэж бодоод байдаг юм бэ? Төгс байлгахыг үргэлж шаардана. Архи уудгүй нэгнийг нь мөнгөгүй гэж хаяна, Мөнгөтэй нэгнийг архичин гэж хаяна, Араар тавьдаггүй нэгнийг халамжгүй гэж үглэнэ, Халамжлаад ирэхийн цагт секс гэж ярина.
    Эмэгтэй хүний хүсэл хязгааргүй ээ. Хэзээ ч ханашгүй шүү дээ. Эрчүүдээ энийг л ойлго. Эмэгтэй нь ч бас

  3. miigaamiigaa@yahoo.com says:

    Гэхдээ єєр олон олон хосуудад тус болох бизээ

  4. miigaamiigaa@yahoo.com says:

    Салхаасаа ємнє їїнийг уншсан бол…

  5. Erhemseg says:

    Миний хани яг ийм болчихсон. Нудэнд харагдаж байнаа. Би урмийн сайхан уг хайр энхрийлэл туунээсээ хусэхдээ зондоо гуйсан надад тсаг зав гаргаач гэж .Даанч тэр мин бусгуй намайг ойлгоогуй. Миний ажил их байна л гэдэг. Ажил ни унэхээр их л дээ. Гэхдээ би суулдээ хайр энхрийлэл хусэхдээ оор хунтэй явж эхэлсэн,. Харамсалтай ни эмэгтэй хунд тааралдсан нуутс амраг яж ханийг мин гуйтсэх билээ дээ. Сэx ни л арай сонирхолтой байхаас биш туунээс мин илуу хайрийг надад огно гэдэг ч ёстой худал юм билээ. Худлийг ни мэдэвч одоо яахав хааяа уулзаад л явж л байна даа. Эрчүүдээ эхнэрээ хун гэдэг ууднээс ни эмэгтэй хун гэдэг ууднээс ни хайрлаач дээ. Эмэгтэй хун чин сэтгэл зурхтэй тэд чин сайхан халуун дулаан угээр хайраар дутаж явна уу гэхэс монго эд хоронгоор дутаад байх ни гайгуй шуу дээ

  6. zzz says:

    Зураг нь утгагүй юм.Чамайг эмэгтэй хүнтэй холбогдоод нөхрөө гомдоосон гэж ойлгов

  7. Цэцэг says:

    Эргэж харуусч, суугаад яахав дээ. Та 2 салсан тэр өдрөөс чиний хувьд шинэ амьдрал, шинэ ертөнц нээгдсэн гэж бодоод ирээдүйдээ итгэлтэй амьдар л даа.

  8. b says:

    дарга зув хэлсэн бна

  9. darga says:

    огт гомдоож үзээгүй хосууд байдаггүй байхаа. Ялангуяа Эр нэг алдаж, Эрэг нэг нурдаг ш дээ. Энэ асуудлаа, гомдлоо ШИЙДЭЭД хайраа, амьдралаа, үр хүүхдээ аваад ҮЛДСЭН хүмүүс нь одоо ӨВӨӨ ЭМЭЭ нар болчоод хамтдаа НАРЛААД сууж байгаа юм шүү дээ

  10. hee says:

    Хэдий би тэнэглэж явах үедээ ханийгаа гомдоож байсан ч хийсэн буруу зүйлдээ гэмшин алдаагаа ухаарч түүнийхээ дэргэд үлдэхийг хүссэн ч тэр минь намайг урьдын адил тоодоггүй хэвээрээ. Enend l neg uchir bndaa chi ooro ehelj gomdooson ch yum bilvv

  11. saraa says:

    Бодууштай л юм… Гүүд лак!

  12. SATURN says:

    HUNIIG HAIRLAAD HALAMJLAAD BAIH TUSAM ENE N BAIDAG L ZUIL SHIG SANAGDAJ AGUU HAIRIIG OCHUUHEN GEJ BODDOG N HUNII NEG ZAN YMDAA.HUNII SHUNAL HYAZGAARGUIE GEJ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.