Сайн байцгаана уу. Намайг А гэдэг. Нэгэн хувийн сургуульд багшилдаг 23 настай. 2 жилийн өмнөөс би нэг залуутай танилцаж анхандаа ч нэг их дотны биш энгийн харьцаатай байя гэж бодсон боловч цаг хугацаа өнгөрөх тусам бие биедээ дассаар өнөөдрийг хүрсэн юм. Тэр маань боловсролтой ухаалаг, ажилсаг надад маш их хайртай залуу. Би ч дажгүй царай зүс, бие хаатай олон залуучууд сууя ханиа болооч гэж гуйж байсан боловч халамж анхаарал тавьж чадах түүнийгээ л сонгосон. Хэдий миний араас гүйж байсан залуучууд мөнгө төгрөг санхүүгийн хувьд хэний ч доор орохооргүй ч миний зарчим бол баянтай нь биш баяжихтай нь суу, мөнгө дагаж жаргал ирдэггүй гэж одоогийн найз залуугаа сонгож авсан юм. Би түүндээ итгэдэг хэдийгээр анх би гэдэг хүн халамж, намайг гэх хайрыг нь харж сонгосноос биш зүрх сэтгэлийнхээ түүнд хайртай гэх хайраа дагаж сонгосонгүй. Надад хайртай, намайг халамжилж чадах сайн эр хүн байсан учраас л тэр. Гэвч одоо би нэгэнт тэр хүнд дассан, ХАЙРТАЙ. Тийм ч учраас маш удаан тэвчиж хүлээсэн охин биеэ ганцхан түүнд л зориулсан юм.
Анх унтсныхаа дараа хоёр дохь удаа дахиад давраад бэлгэвчгүй унтчихсан чинь бид хоёр хүүхэдтэй болчихсон. Тэгээд тухайн үед би гадагшаа сургуульд явах гэж байсан болохоор гаргахаас эрс татгалзаад юу ч бодолгүйгээр шууд л очоод авахуулчихсан, ар гэрийнхэн найз нөхөддөө ч хэлэлгүй бие биедээ хэнд ч хэлэхгүй гэсэн андгай тангараг өргөөд л шийдсэн. Гэсэн ч эр хүн учраас манай хүн дотроо одоог хүртэл хүүхдийг маш их хүснэ. Би ч хараахан энэ амьдрал гээч далайд хүрэхэд болоогүй гэж дотроо боддог тусдаа ч гараагүй, одоохондоо өөрийн гэсэн байр оронгүй учраас тэр бүр хүүхэдтэй болохоос дандаа цааргалдаг юм. Харин хэд хоногийн өмнө ирээдүйн хадам болох ээж болох хүнтэйгээ ярилцаад сууж байхдаа түүний бараг бүх найзууд, гэр бүлийнхэн нь хүүхэд авахуулсныг мэдчихсэн байсныг мэдээд би дотроо бага зэрэг уур хүрч байсан ч нэг их юм болоогүй орхисон юм. Намайг очих бүр ах нь нэг л таагүй гадны хүнтэй харьцаж байгаа юм шиг надтай харьцдаг байсан. Аргагүй шүү дээ, дүүгийнх нь хүүхдийг тэдний үр удмыг өөрийгөө л зөвхөн бодоод устгачихсан хүн шүү дээ. Амьдрал гэгч давс, чихэр хоёр ээлжилдэг болсон хойно анх танилцснаас авахуулаад өнөөдрийг хүртэл бид хоёрын хувьд байсхийгээд л тэнгэр газрыг доргиосон айхтар хэрүүл болно. Архи, хардалт, үл ойлголцол…
Тэр болгонд миний ч түүний минь ч буруу байдаг байлаа. Жил ирэх тусам бид хоёр эерэгээр өөрчлөгдөж байгаа. Би ч тэр залууг өөрчилж яваа, би өөрөө ч өөрчлөгдөж байгаа. Түүнтэй танилцахаас өмнө би ээжийн хайр ямар агуу болохыг мэдэрч чадаагүй явсан юм. Хамгийн хэцүү нь бидний муу талууд яг ижилхэн, зөрүүд, өөрийнхөөрөө дураараа эрх чөлөөтэй байхыг эрмэлздэг, хэрүүл болсон ч нэг нэгэндээ буулт хийнэ гэдэг хэцүү хэрэг болно. Буулт хийгээд л өгчих юм бол тэр чигээрээ хэн хэн нь нөгөө хүнээ даварчих гээд байгаа юм шиг л юм бодно. Одоогийн байдлаар бид хоёрт бас л маш том хэрүүл үүсчээд байна. Өчигдөрхөн хүн бүр Март гээд баярлаад явж байтал манай найз залуу их л завгүй гээд намайг тоосонгүй, би амьхандаа уурлаад өнөө л балиар зөрүүд зан гаргаж элдвээр хэлсэн боловч миний баяр нулимсаар л өндөрлөсөн. Ганц баярын өдөр би түүнтэйгээ хамт л байхыг хүссэнээс өөр ю ч хүсээгүй штэ, тэгээд муудалцсан чинь өнөөдөр миний хамаг мессенжэрийн нууц үг энэ тэрийг солиод хаяцан байгаа юм даа. Гомдоод л бас өөрийгөө яах гэж муухай ааш гаргадгаа ерөөсөө ойлгохгүй юм аа. Энэ удаа уучлалт гуйлаа гэхэд хэрхэн яаж гуйхаа ч мэдэхгүй эргэлзээд л та нартаа хандлаа. Хүн бүхэнд хүч өгдөг тэр сайхан үгсээсээ надад энэ удаа бага ч гэснийг өгч зөвлөөч.
17 Comments
яг л манай нохор шиг юм бна манай хун хэзээ ч буулт хийдэггүй гэрийнх ни хумуужил тийм болхоор хэцүү ээж аав ни буруу ч зов ч чиний зов гээд этгүүлчихсэн би ихэбчлэн буулт хийдэг оорийгоо тэрийг бодвол ухаантайдаа тэгэж бна гэж оорийгоо тайвшруулдаг юм баяраар бас тиймэрхүү л юм болдог боломжийн ажил хийж боломжийн монго олдог бж эмэгтэй хунийг яаж баырлуулахаа мэддэггүй чи бид 2-н нохорт ямарч ялгаа алга тэхээр ийм залуус зондоо бдаг юм бна гээд л тайвширч хуви заяандаа найдхаас гэхдээ би суулийн уэд болидог юм билуу гэж бодож бга би бас 23тай хувийн эмнэлэгт эмч хийдэг кинон дээр гардаг шиг миний гантс дусал нулимсний толоо оорийгоо буруутгаж узэн ядах тийм хун хорвоо дээр бга л бх гэж бодох юм би ч одоохондоо жирэмсэн болоогуй ээ ойлголцож чаддаг болсон хойноо л хуухэд гаргасан ни дээр гэж ээж мини хэлдэг юм гантшан л зориг хэрэгтэй бна салах зориг хэсэг санаж уйлаад л мартана биз ганчан амидрах амидралдаа оорийнх ни толоо бухнээ зориулдаг хунээ баярлуулах болуу гомдоосон уэдээ уучлалт гуйчих болуу гэж харж горидож амидрах амидрал заяасан бурхан надад гомдох блгуй дээ чамд ч бас ингэж л хэлмээр бна
яг над шиг…
Ямар муухай залуу вэ. Мартаар ийм зан гаргаад байхдаа яадгийн. Тэгээд ч чи битгий одоохондоо хүүхэдтэй болоорой өөрийнхөөрөө л байгаарай. Эмэгтэй хүн уяхан байх ёстой гээд л наад эрчүүд чинь худлаа ярьж өгнөө. Тэгээд уяхан болоод хайрлахаар сул доройд тооцож илүү юм харна. Ер нь хэзээ ч битгий бууж өгөө сайн харж таньж байж дараа нь тэр хүүхдийн асуудлыг бодоорой эр хүн 2 жилд хэзээ ч танигдахгүй нээрээ шүү. Амжилт хүсье.
надад хандаж зөвлөгөө өгсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа, та бүхнийхээ сайн сайхан бүх зөвөлгөөг өөртөө уншиж тунгаагаад, цааш цаашдынхаа амьдралдаа хэрэгжүүлэх болно оо баярлалаа,БҮХ СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ХҮМҮҮСТЭЭ.
medeej hen hend n buruu baina. gehdee bi chamd yag neg yum heley. manai nz ohin bas l yag adil uurlachihaad yagad iim zan gargavaa gedeg bsan. ene ih muuhai zan. ter uydee negniigee darj avah geed boon yum bolno. daraa n hen neg n setgeldee sevtei uldene
chi ene zangaa zasah l yum bol ta 2 t asuudal garahgui nz ohin bid 2 bas ene zang 2laa yariltsaj baiaagd ilruulj gargaj ireed zassan yum . odooo ter maani nz ohin bish ehner mine bolsondoo. bid 2t tiim asuudal odoo baihgui. hen hen n amgalan taivan baihad l boloo. gol n hicheel zutgel
saintai ni suuj saihantai yavaldaa gej. hund hani bolohoor busgui mun uu?
хэзээ ч битгий бууж уг гэж зөвлөмөөр байна… бууж л өгч болохгүй шүү! тэгвэл чи доош орж байгаа ни тэр..
Дахиад хэлье! хэзээ ч битгий бууж өгөөрэй!!! удахгүй амьдрал чин там болно.
энэ хүүхнүүд ээ гэж. Тэнэг ч юм шиг эсүэл ухаантай ч юм шиг…Гэхдээ би чин та наргүйгээр амьдарч чадахгүй эр хүн шүү дээ!!!!
nadad law muuhai zaluu shig sanagdlaa er hvn bj helsen amandaa hvrehgvi ter awhyylsan huuhdiin tyhai eej aawda heldeg ni yaj bgaam chamaig ter omoorohgvi bol oor hen omoorohiin bas ene ydaa bol chinii byryy bhgvi mart 8 chin emegteichvvdiin bayr shde yagaad gants odor hamt bj bolkv gej teed mail pass soliod asyydal ylam hvndrvvleed er ni ywtsgui zaluu shig bn do gej…
Ганцхан юм хэлье. Хүүхэдтэй болоогүй дээрээ сал. Хүүхэдтэй болсон хойноо нөхрөөсөө залхаж аргаа барж, толгойгоо гашилгаж яваа бүсгүйн хувьд зөвлөлөө. Ганц бие байсан бол надад сэтгэлээ амрааж энэнээс салахад ямар амархан байхсан бол гэж л бодож байна.
2 жил болоход сайнаар их өөрчлөгдөж байгаа гэлээ шд.10 жилийн дараа гэхэд муудалцдаггуй сайхан гэр бүл болох нь дээ хэхэ.юун мэйл мсснжрийн пассворд сольж хутгах айн хэхэ
Хөгшөөн миний пассворд юу билээ? гэж асуугаад л авчихдаг болох нь бна шд кккк
аз жаргал хүсье~
чамд юу гэмээрч юм дээ ярихаасаа өмнө бодож сурах л хэрэгтэй дээ,энэ чинь хугацаа шаардахгүй 1-2 сек хадмуудын юу гэх чамд ямар хамаа байнаа,чи хувь хүн өөрөө л шийд, тэгээд шийдээ хэл.ойлгохгүй бол орхи өөрийгөө зовоохын нэмэр.сонссон хүн бодож л таараа, миний эхнэр ч хүүхдээ авхуулж байсан,эр хүнд хэцүү байдаг юм билээ.гэхдээ би дахин сөхдөггүй,тэр нь дээр .харин чамд зөвлөхөд хайртай л юм бол уучлал гуйхад/уучлахад/ чамаас юу ч алга болохгүй,амьдрал сайхан болох бишүү.хүн гомдоох л үг хэлж болдоггүй юм шүү
kk yer ni ehner nohruud oor oor zantai sonirholtoi bval zugeer yumshigee jishee ni gert 2 sandal blaa ter neg ni ondor neg ni nam sandal tegtel ehner nohor 2 2laa ondor deer ni suuh durtai bval tegee l heruu l shudee adilhan muu zantai bol hetsuu hetsu
Уучлал гуйгаад хэрэггүй шүү… Ямар нэг тайлбаргүйгээр зүгээр л зөөлөн дулаан ханд… Амьдралд тэвчээр их хэрэгтэй шүү…
чамайг гаргах дургүй байсан гээд ээждээ ахдаа худлаа хов зөөсөн юм бишүү
цайн байнуу би ч бас саыхан гэрлэсэн бид 2 ч бас хааяа хэрүүл маргаан гардаг л юм гэхдээ бид 2 ийн та 2 с ялгаатай ни нэг нэгэндээ буулт хийдэгт байгаа юм би угаасаа тэрэнд хайртай тэр мини ч бас надад хайртайгаас хойш хэрэлдэж муудалцлаа гээд сайн юм болохгуй улам л шаналах болно гэж боддог хамгийн гол яг юнаас болоод муудалцсанаа олох хэрэгтэй тэгээд яг хэнээс ни болсон бэ гж бодоод чиний буруу бол чи уучлалт гуй эрн ихэвчлэн ерн бидний л буруу байдаг юмдаа жаахан юмнаас болоод л бид элдэү юм яридаг тэгээд эрчүүд уурлаад хэрүүл эхэлдэг би л лаү уучлалт гуйхдаа зугээр өмнөх шигээ халамж тавиад л өрөвдөлтэй царай гаргаад лөмнүүр хойгуур ни гүйж байгаад л нэг сиймхийгээр ни л уучлалт гуйчихдаг юм бас тэгээд хэрвээ найз нөхөр маани эхлэж уучлалт гуйвал зүгээрдээ миний ч гэсэн буруу байгаа намайг бас уучлаарай л гэж хэлдэгдээ тэгээд л эвлэрчихдэг ккк
заза аймар их юм нуршчлаа за амжилт ккк
davartsan zaluu vee, sda chini… bi lav hezee ch Mart-8 bolj bhad hairtiigaa toohgui hamt bhgui bj chadq ee, hunii msgr.n nuuts kod solidog davatsan muu shees bnshd
байдаг л 1 гэр бүлийн үл ойлголтсолууд байна та 2 тэгэээд 1ийгээ жахан хүндлээд хүлээцтэй байгаад үзээч дээ амидрал ондоо болж магадгүй ш дээ