Та бүхнийг санаа оноогоо хэлж туслаач гэсэн дээ өөрийн шанлалаа хуваалцахаар боллоо. Шууд яриандаа орьё. Би нэг сайхан мгл залууд хайртай тэр ч мэдээж надад хайртай бие биедээ сэтгэл хангалуун сайхан үерхэж өдий хүрсэн бид гадаад байдаг (2-лаа 28-тай). Хамт байхдаа үргэлж бие биеийнхээ утсыг үзэж юу болсноо ярьдаг байлаа би түүний утаснаас хэд хэдэн удаа хайрын шүлэг ирсэн байхыг харсан байсан ч өөрийнх үгэнд итгээд олон юм боддоггүй байлаа бас нэг л дугаараас дуудлага ирсэн байдаг байсан. Тэр утасны дуудлагыг огт авахгүй.
Асуувал урьд нь найзалдаг байсан эмэгтэй… Ийм л хариулт сонсоно. Гэтэл юу болсон бэ гэхээр мгл-оос ирээд байдаг байсан дугаарт би залган үзтэл миний өөдөөс нэгэн эмэгтэй ухаангүй хашигчиж намайг хараасан. (2 хүүхэд өнчирүүлсэн хогийн хүүхэн би болсон) Санаанд багтаагүй яагаад гэхээр түүнийг урьд нь гэр бүлтэй хүүхэдтэй байсан гэж зүүдлээч үгүй байлаа. Бид суух болсон байсан би ч шийдвэрээ бүрэн гаргасан байсаан. Ингээд хайрынхаа тайлбарыг сонлоо. Албан ёсоор гэрлээгүй ч хамт амьдарч байсан. Нэг хүүхэд гаргаж нэг хүүхэд нь авгайнх нь дагуул хүүхэд байсан.
Дахин асуулаа салах болсон тухайд: өөрийг нь энд ирээд 2 сар хэртэй удаагүй байхад нь эхнэр нь найзуудтай нь явалдсан тухай баримттай мэдээлэл олсон тухайгаа хэлэн орхих болсоноо ярих юм өөрийнх нь хүү нь ээж дээр нь байдаг гэнэ. Санаанд оромгүй байгаа биз? Сууж байгаа хүндээ хүүхэдтэйгээ нууж авч суучаад дараа нь өнгөрсөн эгчийнхээ хүүхэд болгож өргөж авах санаатай байснаа хэлж байна тэр минь! Тэр хэлэхдээ миний хүүхэдтэй л чамд болохгүй байна уу? Чамайг ингэж мэднэ гэж би тооцолоогүй байлаа чамд хэзээч мэдэгдэхээргүй болгох гээд ээжийнхээ нэр дээр болгосон байсан гэх юм. Эхнээсээ мэдэж суух огт мэдэлгүй суух 2 асар өөр хэрэг биздээ хүмүүсээ? Ийм байдлыг хүлээж авах хүн байна үгүй ч хүн байна биздээ? Миний хувьд тийм юм огт бодож үзээгүй байсан болоод тэр үү балмагдаж цочирдоод одоохондоо яахаа ч мэдэхгүй юм. Би түүнд хайртай ч түүний хүүхэдтэй гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй юм. Бодож үзээд би хүчрэхээр бол хайртай хүнээ дагах сэтгэл байгаа ч өөртөө итгэлгүй байна. Хүүхэдтэй эр хүнтэй суусан хүн байвал зөвлөгөө өгөөрөй. Та бүхнийг хүлээж байя.
40 Comments
Зөвхөн манай нөхөр ингэж бантаж гачин гачин үлгэр зохиож ярьдаг байх гэж бодсийш дээ. хахаха Бүр инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг болж байна. Наадах чинь тэгээд суучаад салахгүй нойтон хамуу царайлаад, гачин гачин үлгэрээ ярина даа. Чи хатуу чанга, зоригтой, тэвчээртэй бай. Салах нь дээр. Эргэж буцахгүйгээр салах нь дээр гэж бодох юм.
Хамгийн муухай нь өнгөрсэн эгчийнхээ хүүхдийг гээд үрчилж авах бодолтой гэдэг чинь л асуудал байна даа… Тэрнээс биш хүн амьдралд болж бүтэхгүй зүйл алийг гэхэв чамайг ойлгохгүй гэж бодоод бас хэлвэл чамайг салаад явна гэж айсан гэж бодоод хэлээгүй гэж бодьё хамгийн муухай нь НАС БАРСАН эгчийн хүүхэд гэж хэоээл үрчилж авья гэж бодсон гэж байгаа чинь наад муу залуу чинь олигтой хүн бишэээ.Эртхэн салсан л дээр байхааа
Анхнаасаа чамд худлаа хэлсэн байна ш дээ. Үнэн учраа хэлээд хүүхдий минь ээж болооч нтэр гэсэн бол бодож үзмээр тэгэхэд ямар аймар санаа нь явчихсан залуу вэ? ер нь хүн хуураад худлаа яриад сурчихсан, яаж худлаагаа үнэн болгох талаас нь ч их боддог хүн байна. муухай санагдлаа. Миний хувьд хүүхэдтэй нь биш худлаа хэлсэн нь муухай байна. Чамайг насан туршид чинь хуурч явах л хүн байна даа.
saihan ch hadmuudtai boloh ni.huuhdee nuultsaad.suuchih suuchih saihan zaluutaigaa.
tursun huuhdee nuuj haaj chadaj bga hun uur yug ch hiij bj medeh hugiin er bna.bi er hun gehdee chinii ene naiz geed bga hugiin er taalagdsangui.bas iim yumand durlaad hairlaad yavdag chi ch bas uurtsgui negen bhoo.saihan mongol zaluu gechihjee iim dotortoi huniig.chamd l saihan bdag bh da.
тэгэхээр бага дээр нъ мэдсэндээ баярлах хэрэгтэй юм шиг байна.Мөн чи энэ хүнтэй амъдарчиxлаа гэхэд хойшид айх айдас байнга л байх хэрэгтэй юм байна даа.Хүүхэдтэй хүнтэй сууж болноо яагаад болохгүй гэж !? гэвч ийм маягтай хунтэй бол хэзээ ч угуй шуу, арай ч дээ хун чанар нъ хаачиxсан хүн вэ?Зүрх сэтгэл ,тархи нъ ажилладаг хун уу угуй юу гэж бодогдож байнаа надад бол….би чамд зөвлөж өөрийн бодол санааг хэлэхэд хэрэгүй юм шиг санагдлаа унэхээр хэрэггүй санагдлаа наад хүн чин,яагаад гэвэл төрсөн үрээ ингэж байгаа хүн , мөн авсан эхнэрээ ийм байдалд оруулж байгаа хүн , мөн ээж аав хадамууд чин ингэж сэтгэж байгаа нъ чамд айдас төрөхгүй байна гэж уу?!Аймшигтай байгаа биз дээ.Хожим нэгэн өдөр танай хадамууд болоод чиний найз залуу мөн өргөж авсан хүү чин яг энэ бүгдийг чиний гаргасан хуухэд дээр хийбэл чи яах вэ?Үгүй ээ, гэх теором алга даа….уучилаарай
эстөи энүүн дээр чин овоо муу гар байна даа гээд л хэлчиxмээр санагдаж байна.
1.оорийнхоо эхнэрээс хуухдийг нъ хуулъ бусаар булааж аваад өнгөрчиxсөн эгчийн нэр дээр бүүр төрсөн хүүхэд нъ амъд үлдсэн хүү нъ гэж байгаа юм байна / хагас өнчин ор бүтэн өнчин/
2.За тэгээд эгчээс үлдсэн дүү нъ дүү нъ ээжийнх нъ нэр дээр өргөж авсан ач нъ буюу бага дүү нъ
3.Ахиад бага дүү болон өргөмөл дүүгээ ээжээсээ өргөж аваад өөр дээрээ өргөж авч байна.
4.ахиад өөр дээрээ өргөж авсан өөрийн хүүгээ буюу өргөмөл хүүгээ чиний нэр дээр өргүүлнэ /магадгүй бусад xэн нэгэн хүүхний дээр гээд бод2ё
За ингээд яг энэ асуудлыг нээж үзэхэд ийм бол байна .Нэг үгээр хэлвэл энэ хүүхдэд ээжээс нъ эгчид нъ эгчээс нъ эмээд нъ эмээгээс нъ чиний найз залууд чин чиний найз залуугаас чамд гээд 5 үе шатыг давж байж сая нэг арай хийж хэн нэгэн болсон болоогүй ээж гэдэг нэрийн бичиг баримт гарч ирэхнээ,за бүүр чи хэрэв хэзээ нэгэн цагт салах юм бол ахиад л бас өөр ээжийн нэр…. арай л дэндүү сэтгэж байна шуу.Естой арай л дэндүү гологдмол хубъ тавилан болохнээ ,нэг үгээр хэлвэл нэг эxийн 2 хүүхдийг салгах гэж аймаар төлөвлөгөө бодсон байна ш дээ.
За тэгээд оюутан байх хугацаандаа европийн орны эрх мэдэлд оруулах гээд л арга чарга хайгаад л байгаа юм байна тэгэж ээжээс нъ холдуулах гэж бас өөрийгөө хүүхдээ аваад явчиxсан чадалтай хүн бодож байгаа юм байна.Ингэж гадны иргэншил болоод хуул2 дүрэмэнд орох гэж байгаа юм байна.Энүүнийг гэтэл мгл талд эмээгийнх нъ нэр дээр шууд хийчисэн байгаа юм байна дараа нъ эмээгээс нъ абна гээд төлөблөсөн байгаа юм байна дараа чинийи нэр дээр тэгэхэд бүүр нарийн гаргаж ирэхээр 4 уэ шат дамжаад байна.Энүүнийг мглд бол цэвэрхэн хийсэн байлаа ч гэсэн гадаадын алъ ч улсын хуулъ хулээн зөвшөөрөхгүй ш дээ.Насаар нъ хүүхдийнх түүх нъ буруу гарч ирээд хүүхдээ зобоох юм хийж байна.
Мөн магадгүй төрсөн ээж нъ мэдэхгүй л яваа даа, магадгүй мгл ухаанаараа сэтгээд тэр надаас сална гэсэн гэж хэрүүл xийж богинохон бодож хадам тал дээрээ хүүхдээ өгчиxсөн гээд л нээх сайхан хүүхдээ хадмаар харуулдаг амътан болчиxсон , бас хуурамч бичиг барим нъ хадамд хадгалагдаад унэн бичиг барим нъ эхнэрт нъ явж байгаа….
Ээээээээээээ бурхан минъ хуухнууд охидууд минъ хэнтэй сууж хэнээс хуухдээ хамгаалахаа , хэнд хайртай хэнтэй суух гээд яриад байгаагаа бодох л хэрэгтэй болж дээ.Дааялангуяа ээж аав нар минъ охинийхоо хуухдийг хамгаалах цаг нъ болчиxжээ.Нэг гэр булд хуухдийг үрчилүүлж болдог гэбч 3-5 болоод ирнэ гэдэг бол яж бодсон байхгүй ш дэ.Тэр ээжийг нъ хуухдийг нъ өрөвдөж байна, чи бол хөндлөнгийн байдаг л нэг хайр ярсан эмэгтэй хүн надад санагдлаа.Ямар ч уед хөндлөнгийн хүн бол хөндлөнгийн гэр бултэй эрчүүдийн нудэнд өртсөн нэг тийм төгс хуухнууд байдаг даа,тэрнийг нэгэн адил хуухэн гэж хэлиэ.Ингэж амъдрал эхлэсэн хүмүүсийн амъдрал дараа нъ удаан жилийн дараа яг энэ асуудал өөр дээр чин давтагддаг юм шигээ, миний нүдээр олж уншцан болоод харсан бүхэн тэгж харагдсан…
миний хүүхэдтэй л чамд болохгүй байна уу? энэ үгнээс л ойлгомжтой залуу байна шдээ, өөрийнх нь арчаагүй буруу байхад чамайг буруутгах санаатай айн, миний хувьд ер бүтэхгүй залуу байна, ер нь ч авгай хүүхдээсээ салж сарнисан хүмүүс ер хэрэггүйдээ
эхнэрээ худлаа л муулаад байгаа юм биш үү
Яах гэж худлаа ярьж нуудаг байнаа анхнаасаа хэлсэн бол ингэж асуудал үүсэхгүй амар байхгүй юу
т1 гар вэ тэр залуу
Аан тийм хүүхдийн тухайд чи суулаа ч гэсэн тэр болон гэрийнхэн ни хүүхдэд ни яаж хандаж бн гээд байнга өө хайна. Чи хичнээн сайн эхнэр байгаад ч нэмэргүй тэр чамаас уйдсан л бол шууд сална.Тэр анх эхнэртэй хайртай байсан болоод суусан байж таараа дараа ни харин уйдсан. Тэр чамайг салсан эхнэртэйгээ байнга харицуулна , хэрэв чи сэтгэлд ни хурэхгүй бол хуучин эхнэр лүүгээ буцаад гүйж эхэлнэ дээ . Тэгээд та 2-ийг 2-уланг чин зовоож тамд унагаана. Тийм эрчүүд ичиж зовно гэж мэдэхгүй бнга худлаа яриж явдаг юм.
Бусгүй мин, чи амидралдаа алдаа хийх гэж бн. Ийм зуйлийг шууд таслах зогсоо.Би наад амидралийг чин туулаад ирсэн юм. Миний салсан нөхөр бас надтай анх суухдаа хуухэд эхнэр битгий хэл найз хуухэн ч бхгуй гэж байсан боловч хэрэг дээрээ эхнэр хуухэдтэй хун байсан. Тэр надаас энэ бугдийг 1 жил нууж байгаад өөртөө дасгаад бур суух дээрээ тулсан хойноо хэлсэн . Харин энэ 1 жилийн хугацаанд эхнэрээ гэрээсээ хөөж явуулсан байсныг би мэдээгүй.Тэр манай эхнэр хуухдээ хаяад явсан муу хүн гэж ойлгуулсан , би нэгэнт хайртай болсон суухаар шийдсэн учир итгэсэн. Эхлээд хадмууд долигноод сайн байсан боловч сүүлдээ хүү ни 6 жил надтай амидраад бас дахиад 1 хүүхэнд сайн болоод намайг хаясан , гэтэл хадмууд намайг гэр бүл үүмүйлсэн гээд үзэж чадахаа болиж шинэ хүүхэнд ни долигонож эхэлсэн. Ийм л юм болно доо ийм эр хун хэзээ ч засардаггүй юм даа. Дурласан хүүхэн болгонтойуоо суух гэж зутгэнэ . Тэгээд үүний төлөө бухнийг хийнэ чамаас дараа ни салахийн тулд чамайг гэрийнхэндээ болон найз нөхөддөө муу хэлж чиний эсрэг босгоно. Ийм байдлаар 8 жилийн дотор 3 авгай солисон юм даа. Чамтай суусан ч гэсэн салсан эхнэртэйгээ байнга холбоотой бн гэхдээ чамд мэдэгдэхгүйгээр , ийм эр хун худалч хуурмаг, залитай сэргэлэн их л сайн хөн шиг жүжиглэн цаашид чамд хани болохгуй харин чиний амидрал залуу насаар тоглоно доо. Бас зугээр байхгүй олон эхнэр хаясандаа сэтгэл ни өвдөөд сайн хүн болох гээд та 2-ийн дунд мэдэгдэхгүйээр гүйж өгнө дөө. Ийм залуучууд худлаа байдаг юм шүү. Тэгээд ч урид ни 1-ийг хаясан юм чин чамаас уйдахаараа чамайг ч гэсэн шал тоохгүй хаяна. Тийм учир амидралаа авар битгий алдаа хийгээрэй . Ийм хүн хэзээ ч засрахгүй. Тэгээд ч чиний амидрал ажил үйлс бутэхгүй шүү. Яагаад гэвэл бусдын зовлон дээр хэзээ ч жаргадаггүй юм. Сайн ойлгоорой. Хэдийгээр чи өөрөө мэдээгүй миний буруу бхгуй гэж бодож байвч салсан эхнэр ни чамд ургэлж гомдож сэтгэл зурхэндээ харааж зухэх болно.
УУ ТЭНЭГ САНАА МУУТАЙ ЗАЛУУГ ЗАЙЛ Л ГЭХЭЭС ДЭЭ
Галзуу хүний өдрийн тэмдэглэл.
хайртай хумуус нэг нэгнийхээ тоглоо амидардаг гэж би боддог. наад залуу чинэ зобхон оорийгоо л бодсон хубиа хичээсэн залуу байна. оорийнхоо аз жаргалтай сайхан амидралийг бодсон хун байна. оорийгоо л боддоо
ер нь хүнийг өөртэй нь суухыг нь мэдээгүй байж хүүхэд гаргах дэмий л дээ эмэгтэй хүн чинь болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. манай нөхөр надтай танилцахаасаа хэдхэн сарын өмнө зүгээр унтсан хүүхэн жирэмсэн болоод тэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байсан чинь таг чиг алга болчихоод хэзээ хойно томоо гэдэстэй гараад ирсэн. тэр жирэмсэн болсон гэдгийг нь мэдээд бид хоёр салсан би тэрэнтэй суу гэж ятгасан тэр ч хичээсэн ч болохгүй юм болдгүй л юм билээ. тэгэхээр эмэгтэй хүн өөрийгөө хайралдаг байх хэрэгтэй эмэгтэй хүн бас үнэ цэнэтэй байх хэрэгтэй хайртай дуртай ханлъя сууя гээгүй байхад гэдсээ чирээд ирэх ч цаад хүндээ, өөртөө, ирээдүйн хүүхдэд ч хэцүү байдгийм шүү. хайргүй хүнтэй сууна гэдэг хэцүү биздээ. гэхдээ л би ойлгоод бид хоёр суусан сайхан л амьдарч байна. хэрвээ суусан л бол өнгөрсөн юмыг дурсах хэрэггүй. харин би тэр хүүхэдтэй нь уулзуулах юмсан гэж бододгийн.
huuhedtei boloogui deeree hold yun hair mair, ekhneesee hudal huurmagaar ehelsen amidral butehguie, muu nuuhaar sain ilchileed tsaad huneeree songoltiig hiilgeed tegeed chamaig songovol sanaa amar nuuh zuilgui amidarch baimaar yumaa er em geltgui..
Íààä çàëóó ÷èíü ÷ ìýäýõã¿é þó ÷ õèéæ ìýäýõýýð øèð¿¿í ãàð áàéõíýý. Ýðòõýí õîëä íýã íààëäâàë õýö¿¿ ø¿¿. Ìèíèè áîäëîîð íààäàõ ÷èíü þó ÷ õèéæ ìýäýõ ýð áàéíà. þó ÷ õèéæ ãýäýã ¿ãèéã ñàéí áîäíî áèç äý òý
дэээмий xууxээ.
ymar myyhai zaluu we hudlaa heleed bas deer ni oor hvnii ner deer bolgoson ch geh shig bi law iim zalyytai hezee ch syyhgvi ee za chinii amidral chi l shiidne
Магадгүй, чамайг алдчихвий гэсэндээ нууж байсан байж болийшд. Хэсэгтээ гэрлэхээ түр азнаад тэр залуугаа дахин судал. Миний бодлоор чи тэр залууд дахин нэг боломж олгоход гэмгүй байх аа. Харин дахин үерхэж нөхөрлөх бол нууж хаалгүй, амьдралын аливаа асуудлыг 2-уулаа шийдэж байхаар амлалт ав.
Харин чи шууд хүүхэдтэй болно гэхээс үнэхээр зүрхшээж байгаа бололтой. Хүүхэд гаргаж үзээгүй ямарч хүн тэгнэ. Харин хүүхэд ямар хөөрхөн, гэгээлэг гээч. Чи өөрөө хүүхэдтэй болохоор бүх хүүхдийг хайрладаг болно. Тиймээс уужуу сэтгэл гаргаж ээж нь болоход буруудах юм байхгүй шүү. Харин ч бэлэн дахиад нэг хүүхэдтэй болчинхлоо гэсэн үг.
Дахин хэлэхэд хүүхэд бол асуудал биш харин найз залуугаа л сайн танихыг оролд.
Наад залуугийн чини хамгийн гол асуудал хүүхэдтэй гэдгээ анхнаасаа нуусан.Цааш үргэлжлүүлэн өөр хүний нэр дээр болгоно ч гэх шиг.Тэгээд ч цаад эхнэрийнхээ тухай чамд үнэн хэлж байгаа юмуу үгүй ч юмуу.Аягүй бол 2хүүхэд 2улаа ч наадхийнх чини байж магад.
Итгэхийн аргагүй залуу байна.
Чиний хувид хайртай гэсэн атлаа хүүхэдтэй болохоор хүлээн зөвшөөрч чадахаа болино гэхээр та 2 явцгүй л 2 байна.
Сэкс хамтрагчаас хэтрэхгүй хоёр байх шиг санагдаж байна.
Дэмий болов уу даа ,өөрөө тайвшраад сайн бодож шийдээрэй дээ.
ХҮҮХЭД НЬ ЭЭЖ ДЭЭРЭЭ БАЙГ ..УУЛЗАЖ Л БАЙНА БИЗ ..ХАРИН ЧИ ХҮҮХЭДТЭЙ ЭНЭ ТЭР ГЭЭД ТЭЭРШААГААД БАЙГАА ЮМ БИШҮҮ ..СЭТГЭЛТЭЙ БОЛ АСУУДАЛ БИШ ШҮҮ ДЭЭ ХООРОНДОО ОЙЛГОЛЦ Л ДОО ЭНДЭЭС АСУУЖ БАЙХААР ..ӨӨРИЙН ТОЛГОЙГООР БУСДЫН ҮГ ХАМААГҮЙ Ш ДЭЭ
дэ
ДЭЭМИЙ ЗАЛУУ БН!!!! ДАХИЖ ЗОВЛИЖ ЦХАДАГХУЙ ДЭЭМИЙ ЗАЛУУ БН!!
тиймээ хүмүүсийн хэлдэг зөв шүү. чамдтай суулаа гэхэд бас үр хүүхэдтэй болчоод хаяад явахгүй гэсэн баталгаа байхгүй новшийн гаруудаас хол бай бүүр гүнгийрээгүй бгаа дээрээ сал зүгээр. Тэгээд ч нөгөөтэйгүүр суулаа гэхэд хүүхдээ өөр дээрээ авах юм бол бас хэцүү. төрүүлсэн эх нь бсаар байтал тэрмүү эмэгтэйг хүүхдээс нь салгаж амьдын хагацал үзүүлээд яах ч юм билээ. Тэгээд ч хүний хүүхэд хайрлахын тулд чамаас бас ижилгүй сайхан сэтгэл тэвчээр их шаардагдана. Миний бодлоор наад залуу чинь дэмий боль л гэж зөвлөх байна.
Эсүй зөв бичсэн байна. 28-тай байж ийм арчаагүй байна гэдэг худлаа. Жүжиг эрчүүд үнэхээр улаан цагаан баригдчихаад байж л худлаа ярьсаар л байдаг……. тэгээд буруугаа дандаа бусдаас хайдаг юм байна лээ. Гэхдээ бүх эрчүүд ийм бишээ хайрламаар эрчүүд өчнөөн байдаг юм. Наад залуу чинь бол үнэхээр бишээ.
Наанаа юу гэж ч пан үсэргээд цаанаа болохоор эхнэртэйгээ эргээд суух тухай бодол ч байж болно Энэ эрчүүд нээрээ ичихээрээ баригдахаараа юу гэж ч худлаа ярьж болох юм битгий итгээ Угаасаа шудрага эр хүн бол ахнаасаа шууд үнэнээ хэлээд эхнэрийнхээ байдалыг ярих байсан юм Яг үнэнийг хэлэхэд Монголд очоод хүүхдүүддээ барьцаалагдаад чамтай суух юм уу? Тэнд бас нэг бүсгүй чамайг үзэн ядаад үр хүүхдийг нь өнчрүүлээд гээд уйлаад л сууж байгаа Хэрвээ тэр эмэгтэй дагавар хүүхэдтэй байжгаад 2 дахь удаагаа суугаад хүүхэд гаргасан бол Иймэрхүү жижиг сажиг залуучуудтай яваад алдана гэж бараг байхгүй Дагавар хүүхэдтэй хүүхнүүд бол эргээд хүнтэй суухад их хэцүү байдаг Эргээд бас дахин дахин алдахыг хэзээ ч хүсэхгүй Аль болох амьдрах гэж л зүтгэнэ Тиймээс наад залуу чинь үлгэр яриад чамтай өдөр хоног-г өнгөрөөж гэгээн хайр яриад сууж байгаа нь сонин байна. 2 хүүхэдтэй бүсгүй хүний амьдралд Чи орооцолдоод яах юм бэ дэ? Хүний нулимасан дээр тогтосон амьдрал нэг л болж бүтэхгүй байдаг юм. Суусан ч өмнөх эхнэр хүүхэд гээд орооцолдоод хэсэгтээ чамайг неревтүүлнэ Тэгээд чи хүүхэд гаргалаа гэхэд Наад нөхөр чинь бас нэг хүүхэдгүй аятайхан бүсгүй дээр очоод Манай эхнэр миний найзуудтай явалдсан гэнэ гээд л сууж мэднэ шүү Иймэрхүү хүмүүс их олон байнаа Чиний анхны амьдрал болохоор анхнаасаа ингэж чамайг хуурч эхэлсэн амьдрал чамд ийм хань ижил хэрэгтэй юу? Эрчүүд бүхэн худалч бишээ Үнэхээр эхнэр нь болж бүтэхгүй байсан бол анхнаасаа л шууд хүүхэдтэй эхнэртэй байсанаа шууд ярьна тэр тусмаа 28тай залуу ямар 20той хүүхэд биш дэ Сайн бодооч?
пээ ёстой бүтэхгүй залуу байна, өөрийнхөө хүүхдийг суух гэж байгаа бүсгүйгээсээ НУУГУУД, төрсөн эхээс нь САЛГААД өөрөөрөө ч биш ондоо хүнээр овоглоод…юу юу гэнэ ээ, энэ чинь төрсөн үрээсээ татгалзаж байгаа хэрэг биздээ. тэр хүүхдийг нь бүр өрөвдчлөө, эцэг эхтэйгээ хамт байхыг мөрөөддөг, бүх бурууг өөр дээрээ тусгаж авдаг эмзэг нялх амьтад шдээ хүүхэд гэдэг чинь. ямар арчаагүй зөвхөн хувиа хичээсэн бузартай залуу вэ? эхнэр нь үнэхээр өөрийг нь хуурч мэхэлсэн юм бол чамаас нууж хаагаад байх юм юу байсан байна аа. тэр залууд чинь шал дургүй хүрчлээ, бүхэл бүтэн хүн нуух гэж оролдож байгаа хүн өөр юу ч нууж байж чадна даа, хөөрхий тэр эмэгтэй бас л итгээд л хувь заяагаа даатгаад л хүүхдийг нь хүртэл төрүүлж өгч байгаашд. Үнэхээр тэр эмэгтэй буруутай байсан бол чамайг хүүхэд өнчрүүлсэн гэж загнах ч гүй.
наадах чини бутэхгүй залүү бна даа чамд итгэхгүй л бна ш дээ
солиотой муу шаар бэ? муу хүүр чин
Чи эргэлзэж эндээс асууж байна гэдэг чинь… Чамайг насан туршдаа хуурах зорилготой байсан байна шүү дэ. Ийм хүнд итгэж болно гэж үү. Бас л нарийн ухаан гаргаж төлөвлөж байсан хүн байна. Хэний ч санаанд оромгүй шүү.
дэмий дээ боли л гэх бн
сал сал хогийн гар вэ,тэр хүүхэнд бас чамд хэлснээ хэлсэн л байгаа хүний хараал хэл амний бай бүү бол,жирэмсэн болоогүй байгаа дээрээ сал,эрт орой хэзээ 1цагт баригдаж л таарна шүү дээ,тэрийгээ тооцоолоод чамайг өөртөө дасгаж аваад сайхан фантази яриад явж байсан байна
наад залуу чин овоо худалч амитан бна даа. одоохондоо чамд сайхан л загнаж бгаа бх 5-10 жилийн дараа энд тэндээс хүүхэд эхнэр гараад ирэхгүй гэсэн баталгаагүй нөхөр бна
Дэмий залуу байнаа. Наад хүн чинь урьд нь эхнэртээ хайртай гээл сууж хүүхэдтэй хүртэл болсон байна шүү дээ. Дагавар хүүхэдтэйг нь мэдсээр байж хайртай болоод л суусан байж таараа шүү дээ. Гэтэл одоо эхнэрээ тоохгүй өөр хүнтэй амьдрах дээрээ тулсан гэдэг нь үнэхээр аймшигтай санагдаж байна. Анхнаасаа үнэнээ яагаад хэлээгүй юм бол тэр л сонин байна. Гэхдээ чи ч бас ямар анзааргагүй юм бэ дээ.
хуухэд ончрүүлж ях н вэ/тэгээд ч наад залуу чинь ер нь ойлгомжтой гар байна ш дэ.дараа нь өөрөө 2 хүүхэдтэй болчоод нөхрийнхөө шинэ амрагийг харааах хэрэг гарах ви дэ.хүн сурсан зангаа тавидаггүй гэдэг, суух гэж яраад ях вэ дэ
Надад бол хэлсэн болон хэлээгүй эсэх нь л чухал баймаар юм. чамд бол хүүхэдтэй юмуу хүүхэдгүй байх нь чухал бололтой. хүн хүн өөрийнхөө замаар явах юм да
үнэн ч хүн бол эхнээсээ үнэнээ хэлээд ойлгуулаад болох л бсан бхдаа
эхлэл нь худлаа болсон бна даа хэрэв суувал чи л их хичээл зүтгэл гаргах хэрэг гарах байхдаа
хуухэд унчруулээд дэмий биздээ.
за даа наад залуу чини ч бутэхгүй талдаа л залуу бн даа гэж зөвлий урид н хуухэдтэй хуухэнтэй суугаад болж бутэнэ гээд дахиад нэг хүүхэд гаргачихаад гадаадад ирэнгүүтээ оор хүүхэн хараад уриднийхаа эхнэр хүүхдийг орхиод чамтай суух гээд явж байдаг чамайг бас орхиод явахгуй гэх газаргуйл юм бн тэгээд уриднийхаа эхнэрийг найзтай н явалдсан гэж хэлээд сууж байдаг тэр н худалаа ч байж бно шд дээ юу гэж л би 2 хүүхдээ хаяад чамтай сууж байгаа гэж хэлэв гэж дээ дахиад нэг сайн бодоод үзэхгүй ю да надад бол дэмий залуу шиг санагдаж бн