Маш их ганцаардаж байна

Сайн байцгаана уу, энэ сайтыг үе үе орж уншдаг, сэтгэгдэл зөвлөлгөөг их сонирхож уншдаг. Өөрийнхөө амьдралыг нуулгүй хуваалцахаар шийдлээ. Би одоо 40 настай 2 хүүхэдтэйгээ амьдардаг их сургууль төгссөн жилээ нэг хүнтэй суугаад том охиноо төрүүлээд 2 жил ч бололгүй салсан юм тэр бол яахав угаасаа амьдрал болохгүй зүйл байсан түүнд харамсах зүйл өчүүхэн ч байхгүй түүнээс хойш залуу насанд наана цаана гэсэн хүмүүс эрхбиш байлгүй л яахав гэхдээ 2 залууг л надтай үнэхээр суух гээ юм болуу гэж бодож яваад надаас өөр хүүхнүүд сонгоод явахыг нь улаан нүүрээрээ үзээд давж туулаад л гарсан даа бага маань нэгнийх нь хүүхэд тэгээд ёстой хэнд ч муугаа үзүүлэхгүй амьдарна гэж хатуу шийдсэн. Муу ээж аав хоёрынхоо ачаар сайхан мэдлэг боловсролтой болсоон өөр тэднээсээ юу хүсэхэв. Тэгээд яг өөрийнхөө хүчээр хамаатан садан ах дүү хэнээс нь ч юу ч гуйхгүй 2 хүүхдээ өсгөөд ажил төрөл янз бүрийн юм хийгээд гурван биендээ идэх хоол өмсөх хувцсаар бол дутахгүй болсоон бас өөрийнхөө чадлын хэрээр л ар гэрийнхэндээ туслаад орон савтай ч болгож өгсөн гэвч одоо эргээд харахад хүний амьдрал үнэхээр богинохон байдаг юм байна найман жилийн өмнө өөрөөсөө 4 дүү залуутай танилцаж уулздаг болсон юм би эхнээсээ дотроо бодохдоо хүн надад яаж хандсан билээ би яг тэгдэггүй маа гэхэд энэ хүнд сэтгэлээ л лав өгч дасахгүй, хэдийд сална тэр болтол явалдаж байгаад нүдээ ч цавчихгүй сална гэж боддог байлаа гэтэл бид 2 тэгж хурдан салсан ч гүй нэлээд гүнзгийрээд явчихсан чин үнэнийг хэлэхэд миний амьдралд тохиолдсон хүмүүс дундаас ганцхан тэр л надад их сайн ханддаг байлаа даа. Урьд өмнө нь мэдэрч байгаагүй сексийг түүнээс л мэдэрсэн.

Тэрүүн шиг намайг энхрийлж таалдаг хүн өөр байгаагүй юм шүү тэр надад хайртай л гэж хэлдэг байсан би тэгэхэд нь нэг их үнэмшиж сүйд болдог ч гүй бас өөрийгөө одоо ингэж их хатуу сэтгэлтэй болсон хүн хүнд ахиж итгэж хайртай болно ч гэж юу байхав тэгээд ч залуу хүн юу удахав дээ эхнэр аваад явна биз гэж бодоод л яваад байсан нэг мэдэхэд нэлээд олон жил өнгөрсөн байсан яг л ийм бодлыг өөртөө албаар суулгаад өөрийгөө итгүүлээд яваад байсан болохоор хөөрхийг үнэхээр хайрлаж халамжилж байгаагүй дээ охидуудаараа түрий бариад манайд байнга байхыг нь ч зөвшөөрдөггүй байсан. Тэгээд сүүлдээ болох ёстой юм болдгоороо болж 2009 оны 8 сард бүр явсан хэдэн сар сураггүй байж байгаад 12 сард нэг ирж хоносон юм шөнөжингөө унтахгүй намайг хараад л байгааг нь мэдсэн тэгээд юу болоо вэ би уг нь чамаас юу ч асууж шалгаахыг хүсээгүй гэсэн чинь чамайг өрөвдөөд болохгүй байнаа эхнэртэй болсон минь үнэн одоо төрөх гэж байгаа гэсэн ч чи намайг уучилбал хоёулаа урьдынх шигээ байя би ч үнэнийг хэлэхэд чамаас ингэж хурдан хөндийрч чадахгүй нь гэж байна. Тэгэхээр нь хэрэггүй юм хэрэггүй л байдгийн одоо ингээд цоо шинээр эхэлж байгаа амьдралаа өнгөрсөн зүйл оролцуулж буртаглах хэрэггүй намайг ч өрөвдөх хэрэггүй миний эм хүний амьдрал ингээд төгсгөл болно биз би сексээр дутаад үхэх ч гүй дахиж өөр хүнтэй болох ч гүй чамтай сайхан байсан чи надад хэзээ ч муу муухай зан гаргаж байгаагүй түүнд чинь би баярладаг одоо болоо гэж хэлээд явуулсан юм.

Уг нь би өөрийгөө арван хэдэн жил бардам гүргэр зангаар амьдралд хандаж ирсэн одоо ч яах чгүй гэж бодож байсан боловч яг ганцаараа болоод үлдэхээр нөгөө их барьж дарж байсан сэтгэл зүрх минь өм цөм яваад өгдөг юм байна. өнгөрсөн нэг жилийн дотор хорвоод туулсан 40 жилийнхээ хамгийн их нулимсыг асгарууллаа даа яаж ч дараад дийлддэггүй. Ганцхан тэрнээс салсандаа ч биш амьдрал нэг л хоосон болчихсон. Сэтгэл санаа тогтворгүй болохоор ажил төрөл гэр орон бүх юмандаа сонирхолгүй боллоо. Одоо тэгээд яалтай ч билээ нас намбатай болчоод наргиан цэнгээн хөөгөөд хар юм эргүүлдэж гүйгээд байдаг авгай нар үнэхээр муухай харагддаг би залуугаасаа ч тийм юманд дургүй явсан. Гэвч хамгийн ноцтой нь үр хүүхдээ хайхрахаа болилоо одоо том маань мэдээж дунд сургуулиа төгсөх, эмэгтэй хүн болох насандаа хүрч байгаа ирээдүй нь шийдэгдэх яг энэ үед түүнийг цаашид яаж явах бол гэж ч бодож байгаа юм байхгүй тэр байтугай оройтлоо барилаа гэсэн асуудлаар хэд хэдэн удаа ам мурийгаад авсан уг нь би 2 охиноо уулын мод шиг өсөөд ирэхэд бид 3-ыг голсон хүмүүст ямар яваагаа харуулна даа гэж олон жил гүрийж явсан өнөөдөр болоход бүх юм миний санаснаар болохгүй л болчлоо. бас нэг сонин зүйл гэвэл нөгөө залуу маань эхнэрээсээ салчлаа одоо чамаас өөр хүн хэрэггүй гээд 2-3 сарын өмнөөс яриад эхэлдэг юм байна.

Одоо зүгээр өөртөө сайхан байхаа бодоод түүнийг хүлээгээд авах юм уу, тэгсэн хойно урьдных шигээ байж чадахгүй бол дэмий биесээ зовоох юм болуу гэж айгаад байхийн. Бас нэг юм нь тэр дандаа маш их архи уусан үедээ ярьж байгаа нь утасны цаанаас мэдэгдээд байдаг. Ер нь л архинд орсон байх гэж бодоод байна. Зовлонг өөр дээрээ нэг их давхарлан овооруулах хэрэггүй биздээ гэж бодох юм. Би яах ёстойгоо үнэхээр мэдэхээ байлаа энэ амьдралыг өөрийнхөөрөө залаад явах сэтгэлийн тэнхээ үгүй болж. Энэ янзаараа удвал ч… яах юм бол доо бүү мэд хүүхдээ л гаргуунд нь гаргачихгүй юмсан гэж хичээж байна даа гэхдээ би үнэхээр хүнд байдалд байгаа юм аа сайн санаат ухаан сийрэг хүмүүс минь хэлж зөвлөөч…

51 Comments

  1. rose mgl says:

    Туx минь дээ.Хүнд муугай үзүүлэхгүй гэж амьдраад өөрөө сайхан амьдарч чадахгүй бол хэнд хэрэгтэй юм бэ дэээээээээээээ? Энэ бодлоо хаяаа сэтгэлээ сонс.ТЭр хүн таныг мартаж чадахгүй болоод л эхнэрээсээ салаа биз дээ.Өөрийгөө чөлөөлж түүнтэйгээ амьдарч үнэхээр сэтгэл чинь татагдаад байнга бодогдоод байвал сэтгэлээ л дага.Оюун бодлоо энэ тохиолдолд дагаад хэрэггүй л гэж зөвлье дөөө

  2. би says:

    захидлын эзэн бнаа бүх сэтгэдлийг уншлаа та нартаа их баярлалаа ялангуяа чанцал эмма санаа биллион туяа сони алтмаа нар бас цээгий аагий тэгээд хамгийн сүүлийн хүн эд нар миний санаа бодлыг яг дэргэд минь байж таньдаг хүмүүс шиг л бичсэн байна урьд нь ердөө бодож үзээгүй зүйлүүд ч байна баярлалаа гэж дахин хэлье уг нь тэр маань сэтгэл нь их сайхан хүн би та нарын зөвлөснийг бодож үзэж байгаад нэг шийд гарганаа өөрийнхөө хувьд нэг их алдахаас айгаад байгаа юм байхгүй боловч охидууд маань буруу үлгэр дууриал авч байгаа болуу гэхээс үнэхээр эмээж байна тэд нарынхаа өмнө нэг л сүрхий хүн байдаг яг хийж байгаа үйлдэл нь тийм байж чадахгүй бол эд маанч цаашид хэн болж төлөвших вэ

  3. гологдол хүүхэн says:

    чи чинь хаашаа янзын сонин хүүхэн бэ. эрэгтэй хүн сууя гэж гуйгаагүй байхад яасан бэлэн хүүхэд гаргадаг юм бэ. тэгээд яг хайр гэж юу байдгийг чи мэддэггүй юм биш үү. би лав 2 хүнээс сонгоод гэх мэт ярьдаг хүмүүсийг ойлгохгүй юмаа. нэг зэрэг хоёр хүн хайрлаж болдог юмуу. энэ бол ашиг сонирхлын үг л байна. анхнасаа олон хүнээс хайртайгаа сонгоод үерхэх юмуу суудаг байх. чамд бол огт ийм зүйл амьдралд чинь алга байнаа. тэгээд яахаараа юунаас болоод энэ залуучуд чинь чамайг байсаар байтал дандаа ондоо хүүхэн рүү явдаг юм бэ. чамд нэг ноооо байна

  4. ragus says:

    Эргэлзээ гэж гэж хэцүү зүйл шүү. эргэлзээд л байвал бүр олон хариулт гарч ирээд байдаг. Хүн салаа зам дээр ирээд аль замаар нь явахаа шийддэг биз дээ. Тэгтэл та 2 салаа замаар ороод зөндөө явчихжээ. тэгээд л 2 зам хоорондоо ойртохоор уймраад л байгаа юм шиг зураг харагдаж байна. Өөрийн чинь зам бол өөрийн чинь амьдрал шүү дээ. Тиймээс заяны хань зам дээр гэдэг сайхан ханьтай болно оо. 40 наснаас амьдрал эхэлдэг гэдэг. Тэр залуугийн зам өөрөө явсаар байгаад чинийхтэй нийлвэл энэ чинь жинхэнэ хувь заяа болно. Хэрэв өөрөө шийд гаргавал тэр залуугийн эхнэр хүүхдийг өөрийн чинь туулсан хүнд амьдралыг туулах шийтгэлийг ноогдуулсан хэрэг болж магадгүй. Тэгвэл дээд тэнгэр та 2-рт тохирсон зовлонг хэд дахин нуглуулан өгөх магадлалтай. Тэр залуугийн архи уудаг нь өөрөөс чинь болоод байгаа гэж үзэхгүй байна. Амьдралд эвээ олохгүй л яваа
    байлгүй дээ.

  5. uka says:

    40 нас гэдэг залуу нас ш дээ, амьдралаа шинээр эхлэх хэрэгтэй ш дээ, охидууд чинь тусдаа гарахаар та ганцаараа үлдэнэ, 2 охин чинь ээждээ санаа нь бас зовно,

  6. tseegii2 says:

    Та авгай авахаас нь өмнө 1 мөсөн суухгүй яав даа. одоо цаанаа хүүхэдтэй болсон болохоор хэцүү юм. Таныг суухгүй болохоор эхнэр аваад одоо тэрэнтэйгээ таарахгүй байгаа байхаа. Дүү гэж гололгүй эхнээсээ л суух байж, одоо яамаар ч юм. уулзаад сайн ярилц гэж зөвлөмөөр байна. эр хүн согтохдоо л сэтгэл доторхоо гаргаж тань руу согтуу үедээ яриад байгаа байхаа. Та 2 уулзаад сайн ярилц тэгээд шийд олдох байхаа, уг нь та л хүүхдий нь гаргах байж дээ!

  7. tuya says:

    эээ эгч мини эрүүл байхдаа хэлж чадахгуй угээ согтуудаа хэлээд хамт амидрий гээд гуйгаад бдийн бишуу наад хун чин. Шууд за гээд хэлчихгүй бас угуй ч гээд хэлчихгүй хэсэгтээ харж бгаад тэр хун унэхээр танитай хамт амидрий гэсэн бодолтой л бол ямар ч л байсан нэг жилийн дараа яаг энэ хэвээрээ л залгасаар л байх байлгуйдээ. Харж бгаад амидрах эсэхээ шийдсэн н дээр байхдаа.
    Ахиад олдохгуй эр хун ч юм билуу. Юмийг яаж мэдхэв дэ тэ. хэхэ Амжилт хусэе эгч мин. Охиддоо улгэр жишээ сайн ээж байна шуу та

  8. Муу авгай says:

    ХЭЦҮҮ ХЭЦҮҮ ХЭЦҮҮ ХЭЦҮҮ ХЭЦҮҮ.

  9. aagii says:

    миний бодлоор ямарч эмэгтэй хун эр хунд дасдаг юмаа тийм амархан мартаж чаддаггуй,суухгуй юм чин зугээр явалдаж байгаад болино биз гэж боддог ч али хэдийн дасаад сайн болцон байдаг тэгээд тэрэндээ шаналаад мартаж чадахгуй оорийгоо зовоогоод нэг хэсэг амидрал ямар ч утаггуй мэт бодогдоно яагаад гэхээр ногоо хар юмаа бодоод,эрөөсөө хамгийн сайн арга бол зугээр ганцаараа хуухдуудээ осгоод эр юмтай орооцолдохгуй явж байх шиг сайхан юм байхгуй,тэр чин л аз жаргал байхгуй юу юу ч бодохгуй хуухдууддээ ч анхаарал тавина оортоо ч анхаарал тавина,унэхээр надад хани болох хун бнадаа гэвэл дотно харицаа уусгэ ,хэрэггүй юмнуудтай орооцолдож сэксийн хэрэгцээ гэж байхаар угаасаа сэкс хуухгуй байлаа гээд хун ухжээ гэж би сонсож байгаагуйн бна

  10. 910 says:

    Захианы эзэн бүсгүйд хандаж хэлэхэд. Тэр залуутай харьцаагаа тасалоо. тэртээ тэргүй өөрөө сонголт хийцэн бна шд. одоо гэв гэнэт ухаарангуунтаа эхнэр хүүхдээс нь салгаж мангартваа. өөр шиг чинь бүсгүй уйлна гэж бодоод үзээд өөр шинэ амраг олсон нь дээр.Тэгээд ч 40 нас хөгшин биш 60нас бол яаая гэхэв. одоо харин хөгширтөлөө хамт бх хосоо сонгодоф нас хүүхдүүд том болчихлоо өөрөө жаахан амарч үз.гадуур дотуур гарч найз нөхөдтэгөө сууж сэтгэл санаагаа сэргээ өнгөрсөнтэйгөө бүү амьдар өнөөдрөөрөө амьдар за амжилт

  11. 910 says:

    Доогий онгон юмуу шал юмтай юм бичхийн

  12. doogii says:

    тэр залуугаа энэ хугацаанд хангалттай таньсан гэж бодож байна. тийм болохоор өөрөө сайн бодож байгаад сонголтоо хий дээ. ер нь тэр залуу өөрөөс тань болоод амьдрал нь доголдоод байж болох юм. сонголтоо хийгээд хамтдаа амьдарсан нь дээр байхаа.

    миний хувьд хэн нэгэнд хэлэх амьдралын арвин туршлага байхгүй л дээ. номын мөр хөөсөөр байгаад нэг мэдсэн гуч хүрчихэж, хавь ойр эр хүн байхгүй шиг санагдах юм. монголд биш өөр газар сурч байгаа болохоор үнэндээ сонголт алгадаа, эр хүн гэж юу байдгийг ч бараг мартсан. сүүлдээ буяны мөр хөөдөг юм билүү ч гэж бодох юм, сурахын хажуугаар. төгсөөд (2 жилийн дараа) монголд очиход байдал өөр болох байлгүй гэж найдах юм. сүүлийн үед сээксийн асуудал зовоож байна, урьд нь ч тооддоггүй байж, одоо яалтчгүй нас яваад бие организм шаардаж эхэлж байх шиг. гэвч тохиолдлын харьцаанаас зайлсxийдэг болохоор яах ч аргагүй юм даа. өөрийгөө бодохоор харьцааг байж болох ч хожим хэн нэгний эхнэр, эх хүн болно гэж бодохоор үнэндээ сэтгэлд багтахгүй юм. та бүхэн санаа оноогоо хэлээч.

  13. emma says:

    Ганцаардалийг хун бур мэдэрдэг.Тур зуур ганцаардах,урт хугацаагаар ганцаардах нъ чанарийн том ялгаатай. Жирийн ханиад уушигний хатгалгаа 2шиг тусдаа ангид зуйлс.Уушигний хатгааг эдгээж болдог шиг хэт ганцаардалаас бас гарч болно.
    Хэт их ганцаардалийг мэдэрч байвал нэг төрөлийн сэрэмжлүүлэг байж болохийн.Гэдэс өлсвөл юм идэхийг бие шаарддаг шиг.Хумуус хоорондийн харилцааг угуйлсэнээс сэтгэл танъ хусэмжилж байгаа далд хусэлээ илэрхийлэж байж болох юм.
    Гунзгий ганцаардалд орсон хумуусд нийтлэг чанарууд байдаг.(Надад бусдийг татах хуч байхгуй,би тийм ч сонирхолтой биш,би гэж шалихгуй хэнд ч хэрэггүй хун)гэх мэт бодолийг тээж явдаг эсвэл(хэн нэгний хайр халамжийг угуйлсэнээс)
    Өөрөөр хэлбэл өөрийгөө унэлдэггүйгээс, уръд өмнө бутэлгүй дурлалтай учирсан хумуусд тохиох нъ элбэг.
    Ганцаардалаас гарахийн тулд олон нийтийн дунд уусаж өөрөө өөрийгөө хундэтгэх сэтгэлээ ихэсгэх явдал юм.
    Та өөрийнхөө амъдралд гол дурд тоглогч нъ Ямар дурд тоглохийг та өөрөө найруулана
    Хамт олоний дунд бид туслах дурд тоголдог байж магадгуй.Өөрийгөө хянаж маш болгоомжтой дурд хувирдаг.Төрөл бурийн олон нийтийн дунд янз бурийн дурд тоглосноор харъцааний соёл ур чадвар болж хөгждөг.Тиймд та өөрөө өөрийгөө сайн танихийг оролд.Өөрийн гэсэн хэд хэдэн дур бутээвэл ямар вэ?Ганцаардал бол сэтгэлийн ханиад, ханиадийг эдгээж болно.
    Бас гормоний тэнцэр алдагдахаас сэргийлэж Витамин Е ууж байгаарай.
    Охидуудийн танъ шилжэлтийн нас эхэлж байгаа юм байна.Сэтгэлзүйн бэлтгэлээ базааж байвал хямарлийн уеэ илуу хохирол багатай туулах байх.Танъд амжилт хусъе.

  14. hi says:

    жирэмслэхгүй тэгээд явж л байгаач,ядаж сэкс ни хэрэгтэй шүү дээ,40гэдэг бас л явж байна гэсэн үг,тэр хооронд суух хүн гараад ирэх юм билүү,наад залуудаа дассан байна явах л хэрэгтэй яагаад болохгүй гэж,утасдвал тайвшруулж ярилцаж бай

  15. xxx.sss55 says:

    Чиний хүсэл юу байна тэрийгээ бодох хэрэгтэй ш дээ. Хэдий өөрийгөө 40 гарсан гээд оройтсон энэ тэр гэх хэрэггүй. Чи өөрөө залуу сайхан сэтгэлгээтэй байлгаж чадвал олон найз нөхөд байсаар л байна. Би хөгширсөн гээд байвал хэцүү л дээ.

    Охид яахав цаг нь болохоор явцгаана. Тэр үед ганцаардал жинхэнэ утгаараа мэдрэгдэнэ. Залуу ч байсан хамаагүй сэтгэл нь байна уу үгүй юу хамаагүй хамт байхдаа жаргалыг мэдрүүлж чадах тэр залууг л олж ав.

    Хамт байхдаа жаргалтай, хол байхдаа санах юмтай бол ганцаардал гэдэг чинь байхгүй болно шүү дээ.

    Тэгэхээр хэрэгтэй бол эрийн хойноос хөөцөлдөх хэрэгтэй. Мэдээж өөрийгөө залуу халуун хэвээр нь хадгалах хэрэгтэй шүү.

  16. batbold says:

    Миний бичсэн нийтлэл ерөөсөө гарахгүй юм.

  17. batbold says:

    Энэ сайтад нийтлэл бичэхэд заавал бүртгүүлсэн байх шаардлагатай юу. хэлж өгч туслаач.

  18. bolor says:

    яадаг юм тэр залуутайгаа эргээд нийлэхгүй юу даа би лав 40 хүрээд хүнтэй сууна гэж боддог
    Тэр болтол хүүгээ ганцаараа өсгөнөө.
    Хүн өөрөө сэтгэл тэнүүн байж байж л хүнд түшиг болно ш дээ. Та иймэрхүү байвал охиндоо сайн зөвлөх байж чадахгүй

  19. erika says:

    одоо тэр хүнтэй нийлээд дэмий биздээ!40 гэдэг залуу нас шд.хүн гомдоож хүүхүд өнчрүүлсэн тэр залуугаар яадгийн сэтгэлээ бариад нүдээ аниад явсан ни дээр та ийм олон юмийг даван туулсан юм чини энийг ч бас даван туулж чадна сайхан амидрал хүлээж байгаа. итгээрэй

  20. $ says:

    ene deed taliin zochin uhchih vii dee yamar ch hariugui ami be.

  21. $ says:

    ohiduuddaa mundag ulger jishee bolj bga eej baina.ohiduud chin chamaig haraagui bish harj medeegui bish mederch bga.joohon togtvortoi ul suuritai amidarch chaddaggui iim humuus yana da.handsan bolgontoigoo haritsaa uusgeh hamgiin teneg

  22. zochin says:

    Би ч гэсэн яг одоо маш их ганцаардаж бна. Гэвч юу хийхээ унэхээр мэдэхгүй бна. Зурх мини маш ихээр овдож шаналр байна. Нохрийгоо маш их санаж бна. Энэ бухнийг даван туулах сэтгэлийн тэвчээр дуусч бх шиг бна. Тун удахгуй ухэх бхаа.

  23. cahirmaa says:

    санаа ямар гоё юм хэлээ вэ, сэтгэл сэргээсэн сайхан зүйл бичсэн байна шт, нээрээ л хүн өөрөө өөрийнхөө амьдралыг хөндлөнгийн нүдээр харж чаддаггүй шүү

  24. bi says:

    чи их хөгшин сэтгэлгээтэй юм аа, би одоо 38 настай, Миний гэр бүлийн амьдрал эхлээ ч үгүй гэхдээ дуусах яагаа ч үгүй байна, чи харин бүр намайг гайхшруулчихлаа, өмнөх 2 эрээс болж бүхий л амьдралаа золиослож байх ч гэж, үлдэх 20, 30-н жилийн амьдралаа энэ л маягаар өнгөрөөх үү, би 2 эртэй амьдарч үзсэн 2уулаа бүтэлгүйтсэн ч, би бүтэлтэй амьдралыг үзээд үхнэ гэж бодож байгаа шүү,

  25. Sanaa says:

    Өөрийнхөө амьдралыг хүн дотор нь байгаа болохоор зөв бурууг нь ялгаж мэддэггүй шиг байгаа юм. Гарц байхгүй юм шиг санагдаад л , албаар өөрийгөө зэмлээд л амьдралын хэцүүг гайхаад л. Надад ч бас ийм зүйл тохиолдвол би бас л тэгэх байсан. Өөр хэн нэгэн хүн дээр өөрийнхөө амьдралыг төсөөлөөд харвал гарах гарцаа харж чадах болов уу? Уг нь уруу царайлж байхын оронд нэг инээгээд үздээ. Сайхан л инээдэг байж таараа. Өшөө бүр сэтгэлээ тэнийтэл үнэн сэтгэлээсээ сайхан инээ дээ. Одоо нүдээ аниад өөрийнхөө амьдралд байгаа сайхан зүйлүүдийг боддоо. Бурхан чамд сайхан охидууд заяаж, тэднийхээ сайн сайхан явааг төсөөл, ажил төрөл, өөрийнхөө ямар сайхан эмэгтэй билээ гэдгээ бод, амьдрал чинь сайхан л байгаа биздээ. Өөр хэн нэгэнтэй харьцуулахад хамаагүй л сайхан байна ш дээ. Зовдоггүй, ганцаарддаггүй амьдрал гэж хэнд ч байхгүй. Хүн бүр л өөр өөрийн зовлонгоо үүрээд л явж байгаа. Гэхдээ гол нь давж гарна гэсэн сэтгэлтэй тэрэндээ гунихгүй явж байх хэрэгтэй. Тийм хүмүүс ч их хүндэлмээр харагддаг шүү.

  26. USA says:

    Би ганцаараа амидралаа авч яваа эмэгтэйчүүдийг унэхээр хатуужилтай бахархмаар гэж боддог шуу. ХУний хуви заяа гэж насаараа ганцаараа амидрана гэж хэцүү байхдаа. Ядахдаа хажуунаас халуу дуугиад цуг унтах хани хэрэгтэй байхалдаа. Одоо охид чини том болж эмзэг еудээ байна. Охидоо 1-т тавиараа. Чи залуу л байна шуудээ. одоо хулээснээсээ гараад хунд итгэж сурдаа. гэхдээ МГЛ зарим залуучууд аймаар худалч шуу. Нэгэнт харицаад бас мэддэг юм чини наад залуутайгаа учираа олвол яасан юм. Хуухдууд чини чухал шуу. Эрчүүдээ хол байлга!!!!!!!!!!!!!!!. Амжилт.

  27. ulzii says:

    яасан урт юм бэ? залхуу хүрчлээ. гэхдээ л одоо яая гэхэв. өнгөрсөн борооны араас цув нөмрөөд яахав. үр хүүхдээ л өөрийнхөө замаар оруулчихгүйхан шиг л насыг бардаг байхдаа.

  28. tuulai says:

    жинхэne manartsan gar uu ugui yu iim nasan deer ehner huuhedruu ni l yavuulaach esvel 2 manangiin tal niilchihsen yum uu chinii gantsaardal hyalh huuhdiin hulimsnaas l dor baiv gej

  29. их юм нуршсан бол уучлаарай

  30. сайн бнуу.танид энэ өдрийн мэнд хүргэе.чанцал, хөдөөний хүн, сони 3н зөв гэж хэлмээр бна….та маш их ганцаардаж бгам бнаа.би ойлгож бна…би ч мэдээ орсноосоо л ганцаардал гэгч юманд умбаж өссөн.бас л тани шиг юмнаас их хаширладаг.бусад хүмүүсийг өөрөөсөө түлхэхдээ сайн л даа.хэхэ…хааяа зүв зүгээр инээж бгаал гэнэт хэдэн цагаар ч хамаагуй уйлна…шалтгаангуй.сэтгэл хоосроод тэгдийн блгүй дэ…нэг ганцаардалд орчуул бас л ажил хэрэг бүткү, бүх хүмүүстэй муухай харицаж өөрөөсөө холдуулна, тээл нэг л мэдэхэд өвдөхгүй юм гэж бхгуй.арьс хүртэл харлад нүүрээр баахан юм гараал ер ни л муу юм өөрт их л нөлөөлдөг дөө.надад бол ч комноос оор дотно нз гэж алга.муухай аашнаасаа болод нзудига гомдоочих юм

    заза миний ганцаардах энэ тэр яахав.танид гэж хэлэхэд одоо өөрийгөө бод оо.тэр залууга эхлээд их сайн судлаарай.бас охидуудтайга ойр байлгах хэрэггүй.өөр сн эрс монголор дүүрэн л бга.гэхдээ одоо тэгэж цаг хугацаа алдах хэрэггүй л болов уу. та үр хүүхдүүдээ бодож өдий хүртэл сайн амидарсан бна.цаашид ч амидрах ёстой.энэ байдлаара яваад байж болохгуйэээ.өөрийгөө ч өрөөлийг ч зовоон байж ганц бие амидралийг сонгод яахав дээ.би ч танитай адил хүнд бууж өгөх үнэхэр дургуй,хэтэрхий бардам хүн л дэ.гэвч хааяа ялагдаж сурах хэрэгтэй. гэж сонсож бснуу.зарим үед та ялагдсанаараа үнэн хэрэгтээ ялдаг юм.
    нэг л өдөр дэлбэрчих юм шиг санагдаад тийм ганцаардмал шаналгаатай амидрал хэрэггүй шуу.ТЭР ИХ БАРДАМ ЗАН чИНь ТАНИЙГ БУУЖ ӨГ ГЭЭД БГАА ХЭРЭГ ҮҮ???ХҮНИЙ НҮҮР УЛАЙЛГҮЙ АМ БАРДАМ АМИДРАХЫН ТУЛД ТА ӨӨРӨӨ АМ БАРДАМ ЭРҮҮЛ САРУУЛ ЖАРГАЛТАЙ БАЙХ ёСТОЙ БИш ГЭЖ ҮҮ???

  31. jess says:

    ooriigoo tegj guriilgej, gantsaarduulsnaar yu hojij bgaan, nasnii etsest gantsaaraa amidraliig tuulah gej uu.
    ter zaluug shuud gertee avchraad amudrahgui ch, her oorchlogdsoniig ni sudlah heregtei, gaigui heveeree bval niilsen ni deer dee, hogshirch, nas chin yavj duuslaa egch mini,odoo idevhtei saihan amidrah 10 jil l bna, teriigee oortoo setgel hanamjtaigaar ongoruul l dee….

  32. altmaa says:

    Холуур яваа гайг өөр луугээ дуудаад хэрэггүй биз дээ.
    Чиний шийд чини зөв байснаа,үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр,сүүлрүүгээ манараад ирэх шиг боллоо.
    Наад залуу чини замын дундаас гэр бүлтэй болж буцсан юм чини чамайг гэж тууштай явахгүй ээ.Магадгүй гэр бүлийн түр зуурийн хямрал болоод хэсэг тусдаа байгаагаа ч салсан гэж байж болох юм.
    Үнэхээр чамайг сингох байсан бол түүнд гэр бүлтэй болохоосоо өмнө чамайг сонгох бүрэн боломж байсан штээ.
    Эмэгтэй хүн дараа ни өөрийгөө буруутгаж их гэмшдэг болохоор чи тэр залууг өөр гэр бүл сонгосон ни чиний буруу юм шиг санагдаж байгаа.Яс юман дээр тийм бишээ.Өөрийгөө битгий буруутга,хэрэгтэй үед зөв шийдвэр гаргаж сураа,найз мини.Амжилт.

  33. sony says:

    хэзээ нэг цагт яваад өгөхийн үед нь нүдээ ганц ч цавчихгүй байж байгаад явуулчихна даа гэсэн бардам зан чинь бол зөвөө. хүн өөрийг чинь одоо надад хэрэггүй ээ гэх юм бол тэр хүндээ өөрийгөө яаж ч хэрэгтэй болгох гэж зүтгэсэн үр дүн нь талаар болно. харин хүн чамайг үнэн сэтгэлээсээ хайрлаад, халамжлаад, чамайг амьдралынхаа нэг хэсэг болгож ойлгоод, сайнаас сайн хандаад байхад чи үл тоомсорлох юм бол яаж болж бүтэх вэ дээ. хүнийг хайрласнаас нь илүү хайрлаж чаддаг байгаад, хэрэв ээ хайрлаж байсан хүн чинь хүний мөсгүй зан гаргах юм бол харин тэр үед ухаалагаар өөдөөс нь нүдээ ганц ч цавчихгүй харж байгаад сэтэл зүрхнийхээ талыг өмрүүлээд явуулчихалгүй шиг баяртай гэж хэлж чадах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй юм. нэг үгээр хэлвэл аливаа хүнд сайн хандсаных нь төлөө илүү сайн хандахыг хичээ. хэрэв ээ нэгэнт сайн харьцаа тогтсоны дараа итгэлийг чинь хөсөрдүүлэх аваас өөрийнхөө сэтгэл зүрхэн доторхи орчлон хорвоог битгий хөмрүүлчихээ, орчлонгийн нэг муу юм надаас салан холдлоо ашгүй дээ гэсэн байдлаар сэтгэлийн хаттай үлдэж чадах бэлтгэлтэй бай гэмээр юм уу даа.

  34. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    бүсгүй хүний сэтгэлийн торгон мэдрэмж зөн совин тань таныг хуурахгүй ..ирээдүйдээ өөдрөг эгч минь сайн бодож бусдын үгээр биш өөрийн ухамсраар шийд гаргаарай

  35. guest says:

    миний мэдэх 1 хунтэй аймар адилхан юмаа. та 2 өдий насанд юм юмийг л үзсэн хумуус байлгуй дээ. хамтдаа сайхан амидрахгуй юу. гэхдээ миний танидаг хун тэр хунтэйгээ хамт байх болсон ч гэсэн охидуудтайгаа хамт 4-үүлээ байгаагүй. өөрөө тэднийд очсон. магадгүй хүүхдүүдэд ни эвгүй байх байх гэж бодоод л тэгсэн байх. тэр ни ч зөв юм шиг санагдсан. гэхдээ тэр сайн ээж байсан.

  36. narsar says:

    Өөрийнхөө зөн совинг дага даа.чи одоо амидрал үзсэн 40 хурсэн эмэгтэй.

  37. taba says:

    найзуудаа жаахан бодолтой амьдарацгааяа ухаалаг шийдвэр гаргаж,гаргасан шийдвэртэй унэнч байж хуний амэдралаар тоглохгуй,урвалт хийхгуй амьдрая.эгчэд хэлэхэд зурх сэтгэлээ дууртэл сайн ханьтай болно гэж итгэж аз жаргалаар дуурэн явах хэрэгтэй

  38. Lady says:

    ta neleen nyamaraad baigaam bndaaa.. mergejiliin setgel zuichih handsan ni deer baihaa, jaahan uurdug baih heregteim bishuu 2 saihan huuhed, sain bolovsrol, saihan ajiltai bas todorhoi hemjeenii hurungu chineetei gj oilgoloo odoo setgel sanaagaa saihan tsegtseleed avbal bolood yavchih yum bishuu egch mine..setgel zuin emchilgee l hiilgesen ni deer gj bodloodoo, tand amjilt husei

  39. Хөдөөний хүн says:

    Бүхэл бүтэн 8 жил нэг л сэтгэлээрээ хандаж харьцаж байсан гэдэг хангалтгүй байна гэж үү. Миний бодлоор хүнийг бүрэн танихад үүнээс илүү урт хугацаа шаардлагагүй. Хүүхдүүд чинь ч том болж, одоо өөрийгөө боддог цаг шүү дээ. Хамдтаа амьдраад эцэст нь салж нийлэхдээ туллаа ч чамд алдах юм бараг байхгүй юм байна. Нөгөө талаас өдий олон жил өөрийнхөө сэтгэл зүрхийг эрүүл ухаанаараа захирсаар ирсэн чинь ямархуу сэтгэлийн хатамжтайг чинь харуулж байна. Тийм болохоор алдлаа ч чамд хүнд тусахгүй. Нэг хоёр удаа архи уусан согтсон байж болно. 36 нас гэдэг эр хүний хувьд тийм ч амархан хувирч өөрчлөгдөөд байдаг нас биш л дээ. Гэхдээ нэг бус удаа хайр сэтгэл, амьдрал нь бүтэлгүйтээд, магадгүй чиний бодлыг өөрчилж чадахгүй байгаагаасаа болоод архинд орж уруудаж байгаа юм биш биз? Өөрөө санал гаргаад ч хамаагүй уулзаад нэг тухтай ярилцаад үзвэл яасан юм бэ?

  40. Чанцал says:

    кккк гэж хүн 2ын 2 хүүхэдийг ганцаараа юугаар ч дутаахгүй, өөрийнхөө аз жаргалыг хойш нь тавин байж хүн шиг өсгөсөн хүнийг арчаагүй гэчижээ.
    эгч минь, эр хүн зүв зүгээр байж байгаад архинд орно гэж байхгүйшдээ,таны бичсэнээс харахад тэр хүн бас л сэтгэлийн зовлонтой яахаа мэдэхгүй л байдалд байгаа юм шиг байна. Танд хайртай, гэтэл та хүлээж авдаггүй, аягүй бол эхнэртээ сэтгэл нь хүрэхгүй болохоор асуудалтай, гэвч орхиод явчи гэхээр бас эхнэр ээ өрөвдөөд хүүхдээ бодоод яаж ч чадахгүй архи уудаг байна болношдээ. Тэр залуугаа жоохон харж байгаад үнэхээр эхнэрээсээ салсан бол хамт амьдрахгүй юу даа, тэгвэл архи уухаа больчино оо. насны зөрүү чинь гайгүй л юм байнашд. Манай нэг эгч бас яг тань шиг амьдралтай байсан. 2 охинтой 8 дүү залуутай. бас л тань шиг залуу хүн амьдралаа бод гээд л хөөгөөд явуулна нөгөөх нь хүрээд л ирнэ, бас нэг эмэгтэйтэй суугаад хүүхэдтэй болсон боловч таарч тохирохгүй архинд ороод салаад эгч дээр хүрээд ирсэн. эр хүн их хэцүү бидэн шиг дасаж дурлана гэж байхгүй, нэг дуралсан хүнтэйгээ л суухгүй бол ихэнхийнх нь амьдрал сонин болчдог юм шиг. эгч 40 настайдаа хүүхдийг нь төрүүлж өгсөн одоо тэр 5 сайхан л амьдарч байгаа. Нөхөр нь хүүхэдтэйгээ байнга уулздаг. Нөгөө эхнэр нь ондоо хүнтэй суусан, тэр 2-г ч үзэн ядаад байдаггүй юм. гэхдээ ч олон жил болж байж эмх цэнгцэндээ орсон доо хөөрхий. одоо эгч залуу хүн нэг л өдөр яваад өгнөдө гэж бодсоор хайр халамж ч үзүүлээгүй, өөрөө ч гэр бүлийн амьдрал үзээгүй явсан он жилүүддээ харамсдышдээ.

  41. kkk says:

    chi zugeer l ooriigoo zovoogood baina shu de sain bodooch. chi gants l amidrana. hani ijiltei bolooch.manai huuhnuud ih ochuuhen bodoltoimaa.40 hurchheer hogshirloo gsn ug uu te. archaagui yumdaa. tegvel bardam zandaa hotlogdood nasaaraa gantsaaraa yavdaa

  42. tseegii says:

    өөр шинэ харицаа уусгэсэн ни дээр бхаа.Наад залуу чини бол дэмий хаяадаа уулзаад байвал та өөр хүнтэй болж чадахчгүй .зүгээр харицаагаа тасласан ни дээр гж боджийно.ганцаардах хэцүү тэвчээр алдмаар үэ ч бас бдгийм. за болно доо илүү сайхан хүнтэй учирна.танид амжилт.Нас цаасан дээр бичигддэг тоо шуу эгчээ.

  43. Vera says:

    Уxаалаг эмэгтэй шиг санагдлаа, асуудлийг тани ойлгож бнаа, уриднийx шигээ уxаантай бна шуу, 40 нас гэдэг донгож амидрал эxэлжийнаа, наад залуугаа та жоxон xаржийсан н дээр бxаа, эxнээрээсээ салсан салаагуйн яг тодорxой биш бга юм бн, гэр бул уймуулсэн xэрэгт орвоо, та чаднаа, оодрог сэтгэлгээтэй бна шуу! Оxидууддаа сайн анxаарал тавиxку бол болоxку шуу, битгий мууxай юм бодоо, оодрог байгарай, буз юм сайxан болно, би чадна гээд л xичээгэд яв, амидрал амттай танид 2 сайxан бурxан бна шуу дээ, яс юманддээрээ ноxортэй бусгуйчууд ч гэсэн бас л зобж бга, гол н оодрог байж, юмийг сайxнаар xараарай! Танид амжилт xусий!!!

  44. sainaa says:

    зүгээр л унтаж хэвтээд асуудалгйү амьдраад байж болдгүймуу

  45. kim says:

    за тэр залуу ч ер ни дэмий бхдаа.

  46. tuulmaa says:

    Цаад залуудаа хайртай болсон юм бишүү.Бас цаана нь нэг хүүхэдтэй хүүхэн.Яамаар ч юм бэ дээ.наад залуу чинь бүр эргүүтчихсэн явж байгаа юм байна.Хүлээгээд авчихвал удахгүй авгай хүүхэддээ очмоор байна гэх биз.Чи хэтэрхий хаширлаад өөрийгөө түгжээд байгаа юм бишүү.Гадуур гарч найзуудтайгаа ярьж хөөрч суу л даа.Хүнтэй ч танилц.Эхлээд найзууд болохгүй юу.Юу юугүй унтаж хэвтэхдээ биш.Тийм залуучууд байдаг шдээ.Юм яриад суухад таатай.Заримдаа бүр нууцаа ч яримаар.

  47. uuuuuuuuuuu says:

    одоо 40 хүрч байгаа юм бол юу гэж хүнээс асуугаад байгаа юм бэ. Тэр хүн чамаас болоод архи дарс уугаад байгаа ч юм билүү. Нэгэнт эхнэрээсээ салсан бол уулзаж учирахад яадаг юм тэгээд ч хэдэн жил явалдсан юм биш үү. Одоо дахиж хүн олох боломж маш бага шүү. Хүн нэг л амьдрана. Одоо охидууд чинь тусдаа гараад яваад өгөх цагт улам хэцүү болох байхдаа

  48. khongorkhon says:

    хүүхдүүдээ сайн анхаарал хандуулах хэрэгтэй, тэгээд тэр залуутай ер нь уулзаад хэрэггүй байх. тэрний оронд өөр шинэ учирлыг бие болго. чи өөрөө анзаарахгүй байгаа болохоос байжил байгаа шинэ учрал. дотны сайн найз байдаг бол тэрүүнтэйгээ жоохон ярилцаж суухгүй юу. тэгвэл бага ч гэсэн ганцаардлаа мартна. гэхдээ энгийн л зүйл ярилц хэтэрхий өөрийнхөө тухай их мэдээлэл өгөөд хэрэггүй.

  49. chokod says:

    Нөхөр байхад ч ганцаардаж шаналдаг үе өчнөөн шүү дээ. Цэрмаа үнэн хэлсэн байна. амжилт

  50. Tsermaa says:

    найз мини. Хуухдууддээ сайн анхаарах хэрэгтэй шуу. Нохоргуй битгий хэл нохортой мортлоо ганцаардах еу байна шуу надад. 2 охин чини том болж байгаа бол маш хаялттай байгаарай ямар ч эр хунд итгэж гэр орондоо авчирч охидтойгоо хоцроож болохгуй шуу. охидууд чини чухал шуу тэдний эмзэг нас. чи одоо л маш хянамгай ур хуухдэдээ анхаараарай. Оорийн чини наад асуудал юч биш гэж бодоод оодрог байгаарай. Наад залуутай хааяа гэрээсээ оор газар уулзаад сэx-ийн хэрэгцээгээ хангаж байхгуй уу. харин цуг амидарч болохгуй одоогоор. эхнэрээсээ салсан салаагуй ни тодорхой биш байна. бас хуний гэр бул уймуулсэн асуудалд оруузай. Ухаалаг ухамсартай байгаарай бусгуй мини. чи чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.