Миний буруу байсан гэж үү?

Та бүхэн миний нийтлэлийг уншаад харааж зүхэх байсан ч хамаагүй өөрт тохиолдсон явдлаа би бичмээр санагдлаа. Тэгвэл би тайвширч магад. Одоогоос хэдэн жилийн өмнөөс нөхөр бид -2 нэгэн гэр бүлийн эхнэр нөхөртэй найзууд болж бид бүхэн бие биенийгээ ойлгодог  баяр хөөрөө хуваалцаж сайхан найз нөхөд болцгоолоо. Эхнэртэй нь би илүү дотно нөхөртэй нь бол тийм ч дотно байдаггүй манай нөхөр ч гэсэн  эхнэртэй нь илүү ярилцдаг байсан. Найзын маань нөхөр нь тийм нээлттэй хүн биш юмуу даа гэж эхэндээ боддог байсан. Тэгэхдээ нөхрийг нь би маш сайн залуу архи дарс уудаггүй гэртээ байх дуртай сайн аав л гэж дүгнэдэг байсан юм.Нөхрөөс маань илүү надтай их яриа дэлгэх дуртай, бид уулзалдахаараа нөхөртэй нь би эхнэртэй нь манай нөхөр санаа их нийлдэг байв. Нөхөрлөж байх явцдаа манай 2 гэр бүл хүүхдүүдтэй ч болцгоов. Манай нөхөр хоол хийх хоббитой болхоор тэрний эхнэртэй хоолны талаар их яриа өрнүүлдэг байв. Эхнэр нь намайг их азтай шүү танай нөхөр эмэгтэй хүнийг ойлгодог гээд л. Манай нөхөр үнэхээр сайн залуу эхнэр хүүхдүүддээ халамжтай гэж ярих юм байхгүй манай найзууд ч надад атаархдаг байсан. Заримдаа нөгөө 2 муудалцахаар нь би эхнэрийнх талд л баттай байдаг байсан.

Угаасаа найзын маань  сэтгэлийг эр нөхөр нь  төдийлөн сайн ойлгодоггүй юм болов уу гэж боддог байсан. Эхнэр нь их романтик цэцэг бэлгэнд авах дуртай нөхөр нь харин тийм байгаагүй ээ. Заримдаа би сургамжлах маягаар нөхөрт нь эхнэрээ халамжилж бай гэх мэтээр. Гэтэл нэг өдөр хамгаас хайрлаж итгэж явсан эр нөхөр маань намайг араар тавьж байсан нь баригдаж би гэдэг хүн чинь ямар аймаар цохилтонд орсон гэж сананаа. Үнэхээрийн итгэж чадахгүй бүх юм утгагүй санагдаад явалдсан хүн нь хэдийгээр миний найз биш ч миний сайн мэддэг хүн байсан нь намайг хүнд цохилтонд оруулсан юм. Бид 2 тусдаа байдаг болцгоов. жил гауй намайг хуурч байсан байгаа юм даа. Нөхөр маань хачин их гэмшиж бүүр уйлж гуйсанч би уучлахгүй л гэсэн юм. Нөхөртөө маш их гомдож гутарч байсан тэр үед найзын маань нөхөр нэг өдөр ирээд одоо авгайгаа араас ирж яваа гэв. Хүүхдүүд маань ээж дээр байсан юм тэр өдөр. Би ч хоол унд хийгээд найзыгаа ирж яваа гэхэд нь ганц шил архи байснаа задлаад ойр зуурын яриа дэлгээд л суув. Нөхөр нь манай нөхрийг мэдсэн шинжтэй… би эхнэрт нь уйлж гомдлож ярьснаас нөхөрт нь бол яриагүй л дээ. Тэр надаас нөхрийн минь тухай ганц ч үг асуусангүй. Тэгж байтал архи ч дундаа орж би эхнэр лүү нь залгатал утас нь холбогдохгүй байв.

Би ч нэг мэдсэн нөхрөө ярьчихсан уйлаад л нөгөөх чинь намайг тайвшруулж мөрөөр тэврээд л тэр үед би нөхрөө хачин их санаад энгэрийг нь түшээд уйлж байсан юм. Тэгсэн гэнэт нөгөөх чинь намайг яах ийхийн зуургүй тэвэрч аваад намайг нүүр нүдгүй үнсээд өгөв. Чи надад таалагддаг л гэнэ Би чамд хайртай л гэнэ Би цочирдоод эхэндээ юу болж байгааг ч ойлгоогүй тэгээд уурлаж түлхэж цохитол үнэхээрийн би тэрийг дийлээгүй шүү аймаар чичрээд л дайраад би энэ өдөрийг ирэх болов уу гэж боддог байсан гээд л тэгээд л яах иихийн зуургүй хамаг хувцасыг минь тайлж хаяад намайг яаж ч эсэргүүцсэн хав дараад хүчиндчихсэн гэхэд болно доо. Дараа ннь би үг сүггүй л уйллаа. Тэр намайг уучлаарай би биеэ барьж үнэхээр чадсангүй чи надад үнэхээрийн таалагддаг чамайг намайг тэвэрхэд чинь би уяраад биеэ барьж чадсангүй гэдэг байгаа. Тэрнээс хойш тэр 2-той ч уулзалдахыг хүссэнгүй.

Хэн нэгэн хүнд ч хэлэхийг хүссэнгүй. Найзыхаа өмнө нүгэл хийсэн санагдаад эргэж нөхөрлөе ч гэж бодсонгүй. Хэсэг хугацааны дараа би ч нөхөртэйгээ эргэж нийлсэн юм. Хүүхдүүдтэй хүмүүс яаж тэгж амархан салах вэ дээ тэгээд ч нөхөр маань аймаар гэмшмж байгаа нь илт байсан юм. Би ч нөхрийхөө өмнө бас буруутай мэт санагдаад. Нөгөө найз маань өдөр шөнөгүй утасдаад яав ийв уулзья гээд л нөхөр маань ч бас намайг уулзахгүй байгаад гайхах шинжтэй тэгээд бид эргэн уулзацгаах болов. Найзыхаа нөхөртэй би бараг юм ярихгүй тэгээд аажмаар би эхнэртэй нь л харьцаатай байдагболсон юм. 2 жилийн дараа найз маань жоохон өөрчлөгдөж найз нөхөдтэйгээ уулзаж гадуур гардаг нь ихсээд тэгэх тоолондоо шахуу миний нэрийг барьдаг гэнээ. Надтай явж байна гэхээр нөхөр нь их итгэдэг уурладаггүй юм гэнээ. Сүүлдээ найз маань нэг залуутай болж нөхрөө араар нь тавьдаг боловоо. Нэг удаа намайг дуудууд надаар бамбай хийж нөгөө найзтайгаа уулздаг юм боловоо би ч дургүй түүнд хэлдэг л байв ингэж болохгүй гэж.

Тэгээд бид 2 уулзаад сууж байтал нөхөр нь орж  ирээд намайг харин эхнэр уруу татаад гээд уурлах маягийн юм өөрөө явах мөрөөрөө яв ухааны юм хэлдэг байгаа гэнэт миний уур хүрээд чи тэгвэл өөрийхөө явдлыг өөрийнхөө яаснийг  мэдэх үү гээд хэлчихвээ. Тэр явдөл тэгээд л өнгөрсөн юм. Хэд хоногийн дараа найзаас минь энэ үнэн үү гэсэн мессаж ирдэг байгаа би ч үнэн гээд л явуулчихлаа. Найз маань бас айхтар хүүхэн болхоороо нөхрөө ухаж төнхөж байгаад хэлүүлчихсэн юмуу нөхөр нь ч хэлчихсэн юмуу мэдэхгүй ээ. Тэгэхдээ би тайлбарлахыг оролдсон боловч тэр үед нь хэлэхгүй яасан юм гэж байна. Тэр үед бол үнэхээр найзыхаа амьдралыг бодоод би тас нуусан юм. Юу ч болоогүй мэтээр өөртөө ч итгүүлэхийг хүсдэг байсан юм чинь. Тэгээд тэр найзтайгаа холбоо тасарсан даа. Эргэж найз нөхөд байх боломжгүй болсон боловч үнэхээр намайг буруутай гэж бодож байгаад харамсалтай санагдах юм даа

24 Comments

  1. ер нь эр эм гэлтгүй энэ завхай ялдалтай юмнуудыг буудвал таарна. эр эм гэж ангилахгүй завхай болон Ариун гэж яриж баймаар юм.

  2. busguig haij bn says:

    заримдаа уулзаж юм яридаг эмэгтэйтэй болохийг хусдэг. эхнэр хуухдээ бодохоор тэгж зориглодогуй юм аа. гэхдээ зовлон нэг бусгуй байвал хаяа мэсэнжэрдэж байя итгэж болно шуу
    batuchralhurlee@yahoo.com

  3. zochin says:

    Иймэрхүү зүйл байдаг байхоо. Би лав найз залуугийнхаа найзуудтайгаа нээх ойртдоггүй. Нэг найз нь найз охинтойгоо хамт амьдардаг мөртлөө надад хандраад байдгийн. Аль болох зайгаа барихгүй бол бүх юм шууд л миний буруу болно. Нэг бодлын найзууд тусдаа байвал зүгээр юм шиг. Бүгдээрээ сунжралдаад наалдаад бдараа нь янз бүрийн драма болоод байхгүй.

  4. sex on fire says:

    utgagui ichmeer jigshmeer ger buliin naizuud bna

  5. haha says:

    Ёстой хүүхнүүдийн үерхэл гэж балиартсан юм байх юм хм… би лав эмэгтэй найзуудаасаа хол байдаг бүгд өөр өөр оронд байдаг болохоор 2,3 жилдээ нэгнийдээ цуглараад бут аваал амар ч юмуу ?
    Чамд гэж хэлэхэд тэр муу бузар өхрийг нь сайн хашраахгүй өөрөө бас дуртай л байсын бна шд тэ хүний нөхөртэй архи уугаал уйлж унжаал. Насан туршдаа сайн үйл хийж яваарай чи!

  6. Emegtei34 says:

    энэ xорвоод нууц байхгуй шуу болгоомжтой байгаарай.

  7. Zaluu says:

    ёоо юу вэ ямар амьдрал вэ энэ одоо юу болоод байнаа бөгсний хэрүүл гэж жинхэнэ энэ байхдаа новш гэж

  8. hi says:

    Уооу аймчигтай муухай бараан амдрал бнаа, ,,,, эр таалагдсан гуй эээ

  9. zochin says:

    Архиа бага уу

  10. naran says:

    Хэ хэ. Харилцан ашигтай ажиллацгаасан юм биз дээ. Үр дүн нь бүгдээрээ л араар тавьж кайф авсан мөртлөө уурлаж, уцаарласан хүмүүс.ккккк.

  11. kkk says:

    za yaahavdee odoo uchiriig n oloh geed hootsoldoh yamar ch hereggui. buh yum ongorson. ugaasaa buruu yum hiigui bol hezee negen tsagt medegddeg yum. mart mart zugeer l amidraliin ereen baraan

  12. SEED says:

    юу Вэээ бас хүний нэрэр бичдэг тэ .БАлай юм

  13. *****ЦЭНГЭЛДҮҮРЭН .ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    Эр нєхрєє та нар хааяа ч болов єршєє
    Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
    Хэл нь тагнайгаа олохгvй тультчиж
    Хєл нь дэлхийгээ олохгvй тэмтчиж
    Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
    Хараалын vг урсгаж
    Халаасыг нь битгий хоосол
    Янагийн захиа л лав гарахгvй шvv дээ тvvнээс чинь
    Яахав дээ хєєрхий шараа тайлахыг нь vлдээ
    Эр нєхєр чинь vгvй бол
    Гэрийн чинь зай эзгvйрнэ
    Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
    Эх орон чинь эзгvйрнэ
    Халуун залуу насыг нь хамт элээснээ бод
    Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод
    Єєрийг чинь ээж бологсон
    Эрийн тэнгэр шvv дээ
    Yрийн чинь эцэг болсон
    Хvний дээд шvv дээ
    Хичнээн жил амьд явахыг мэдэж болохгvй орчлон дээр
    Хэзээ хаана жаргана гэж хэрvvлийн алим хуваалцах вэ?
    Хазайсан газар тэдэнд чинь
    Бvvвэй ээж нэмэр болдог юм
    Хальтарсан газар тэдэнд чинь
    Бvсгvйн хайр тvшиг болдог юм
    Уул шиг юм гэж дандаа битгий давар
    Yvл шиг нvvгээд явчихдаг юм
    Ус шиг уян гэж дандаа битгий самар
    Уур болоод дэгдддэг юм
    Тєгєлдєр их урыг чинь хугалчихвал
    Тєрсєн шигээ уруугаа харааад уначихдаг юм
    Дээл бvс гоёлтой,
    Дээрээ малгай хоймортой
    Андынхаа дэргэд цовоожиж
    Аавынхаа харцанд томоождог
    Янагийн сэтгэлд нялхардаг эрчvvдийг
    Янжинлхамууд минь єршєє
    Олон олон авааль гэргий та нараасаа
    Олон олон аавын хvvхдvvдийг
    Ємєєрч бичсэн шvлгийг минь єршєє
    Єєрийн минь биеийг битгий єршєє
    Эр нєхєр чинь vгvй бол
    Гэрийн чинь зай эзгvйрнэ
    Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
    Тєрийн чинь зай эзгvйрнэ
    Эр хvнийг та хааяа ч болов єршєє
    Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл ээ
    URL:

  14. antonia says:

    хэн нь хэндээ гомдох вэ дээ!! Угаасаа дампуурсан юм болчиж.

  15. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ——–ЕР НЬ ГЭР БҮЛЭЭРЭЭ ШУДАРГА ГРУПП СЕКСЭЭ ХИЙГЭЭД БАЙВАЛ ЯАДГИЙН ХЭН ХЭНДЭЭ АМАР Ш ДЭЭ ИЛҮҮ ДУТУУ ХАРАХ ЮМ БАЙХГҮЙ ККК———–!!!!!!!! энэ мөрт миний хэлсэн үг биш л байна даа ..чамд яасан миний нэр гоё санагдаад байна уу?????????????????????????????
    ЭРЧҮҮДИЙГ МУУЛААД ДАНДАА НЭГ ӨНЦГӨӨС НЬ ХАРААД ДҮГНЭЭД БАЙДАГ БҮСГҮЙЧҮҮД ЯАЖ САЙХАН АМЬДРАХ ЮМ БЭ ???????? АМНЫ БИЛЭГ ГЭЖ БАЙДАГ…..АНХ ДУРЛААД ХАЙРЛААД ХОСГҮЙГ НЬ ГАЙХААД СУУХДАА АЛДАА ДУТАГДАЛ БҮГДИЙГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨӨ ЗАСАХ ГЭЖ ОРОЛДОНОО ЭНЭ ТЭР ГЭЭД АНДГАЙ ТАНГАРАГ ӨРГӨГҮЙ ЮМУУ ??????????? ХАЛУУН ХАЙР Л БАЙВАЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ ГЭЭД ////////.. ӨӨР ОРЧИНД ӨССӨН ЮМ ЧИНЬ ЯНЗ БҮРИЙН Л ЮМ БАЙГАА ШҮҮ ДЭЭ

  16. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ЕР НЬ ГЭР БҮЛЭЭРЭЭ ШУДАРГА ГРУПП СЕКСЭЭ ХИЙГЭЭД БАЙВАЛ ЯАДГИЙН ХЭН ХЭНДЭЭ АМАР Ш ДЭЭ ИЛҮҮ ДУТУУ ХАРАХ ЮМ БАЙХГҮЙ ККК

  17. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    БҮСГҮЙЧҮҮДЭЭ ЭМЭГТЭЙ НАЙЗДАА БИТГИЙ ИТГЭЖ БАЙ ТҮҮНД ӨӨРИЙН НАНДИН НУУЦАА БҮҮ ДЭЛГЭ ..!!!!!!!!!!!!!!!!!!!!! ЭЦСИЙН ЭЦЭСТ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДАЙСАН НЬ НАЙЗ БҮСГҮЙ НЬ БАЙДАГ ЖИШЭЭ МАШ ОЛОН БИЙ ШҮҮ ..ЧИНИЙ АРААР ХАЙРТАЙ ХАНХҮҮ НӨХРИЙГ ЧИНЬ ЯАЖ Ч Ч МУНХРУУЛЖ МЭДНЭ ШҮҮ ..ЯЛАНГУЯА ГЭР БҮЛГҮЙ ГАНЦ БИЕ НАЙЗ ЭМЭГТЭЙЧҮҮД БҮР ОСОЛТОЙ ..ҮНЭН Л ТЭР НАМАЙГ УУЧЛААРАЙ …

  18. danida says:

    шал завхарсан юм гэхдээ найз гэр бүлүүд хоорондоо явалддаг гэнэ лээ би ч гэсэн эхнэрийнхээ нэг найзыг маш их сонирхож байгаа гэхдээ тэгж болохгүйг мэдэж байна л даа хүний ухамсар юм шүү дээ

  19. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ККК СОЛОНГОСЫН УЙТГАРТАЙ ГЭРИЙН АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ҮЗДЭГ САВАНГИЙН ДУУРИУД НЭГ ИЙМЭРХҮҮ БАЙДАГ … ЗАВХАРСАН УНЖРАЛДСАН..ЗАВААРСАН …..

  20. sainaa says:

    ёоо гэр бүлийн найз гэж байдаггүйм байна гэж сайн ойлголоо

  21. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    БӨӨН АРААР ТАВИЛТ .ДАМПУУРСАН ГУРВАЛЖИН ДӨРВӨЛЖИН ОЙЛГОМЖГҮЙ ЗАВААН АСУУДАЛ БАЙНА ..ӨӨРИЙН ХИЙСЭН ҮЙЛ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ..ХАЧИН АСУУДЛАА ӨӨРСДӨӨ ШИЙД..ЭНДЭЭС АСУУГААД БИД ЮУ МЭДДЭГ ЮМ …ИХЭНХ НЬ АМНЫ УНШЛАГА НЬ БОЛСОН —- САЛ-САЛ –ДАХИН САЛ—- ГЭЖ Л ЗӨВЛӨНӨ ЗААВАЛ ЭНЭ САЙТАД ИЙМ УТГАГҮЙ ЗОХИОЛ БИТИЙ ОРУУЛЖ БАЙ……….ЯАЖ ИНГЭЖ АР ӨВРӨӨР ТАВЬЖ ЭНЭ ХОРВООГ БАРНА ДАА !!!!!!!!!!!!!!!

  22. Дарангуйлагч says:

    Зүгээрээ… тайвшир бүсгүй минь хэн нэгэн кино найруулагч чиний энэ бичсэн зүйлийг олж уншаад сайхан савангийн дуурь (soap opera) бичих ч юм билүү… Ер нь хүний амьдралд тохиолддог л зүйл гэж бодож байна. Амьдрал ийм зүйлээр маш баян тул бид амьдрах дуртай. Ирээдүйгээрээ амьдар. гэхдээ өнгөрсөнөө бүү март… сургамж болно

  23. Gstar says:

    yasan zavharsan amidraluud ve ger buliin une tsene aldagduulsan muuhai yumnuud hol yavag tui tui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.