Би 35 настай нөхөр хүүгийн хамт амьдардаг. Бид 2 2002 оноос л өнөөг хүртэл хамтдаа байна. Энэ хугацаанд миний хань хаа очиж элдэв хүүхэн шуухантай орооцолдож намайг зовоогоогүй… Харин сүүлийн үед нөхрийн маань ажил жаахан бүтэлгүйтээд бид 2 нэлээн хэдэн сая төгрөгний өрөнд ороод 6 сарыг барж байна, өр ширээ дарах гэж хамаг байдгаа барьцаа ломбарданд тавиад дуусч байх шиг байна оо. За энэ ч яахав энэ асуудлаас болоод нөхөр бид 2-н сексн амьдралд маш их өөрчлөлт орсон. Бид 2 одоо бараг сексийн харьцаанд орохоо больж сард л нэг удаа харьцаанд арай хийж ордог боллоо. Эхний хэдэн сард ч яахав би гэдэг хүн энэ санхүүгийн асуудлаасаа болоод бөөн нерв юун секс энтэрийг бодох нөхрийгөө өдөхөд бараг уурлаад ямар ч сонирхолгүй идэвхгүй секс хийдэг байсан бол сүүлийн үед нөхөр маань намайгаа татаж чангаахаа больчихийн. Тэгэх тусам нь би эсрэгээрээ нөхрийгөө хүсээд секс хийхийг хүсэвч тэр ядарчийн гээд янз бүрийн шалтаг хэлээд өнгөрөөгөөд байхийн. Тэхээр нь нөхрөөсөө асуулаа миний хань өөр хүнтэй болоо юу гэхээр гүй гээд энэ санхүүгийн хямралаасаа болоод бэлгийн сулралтай болсон юм шиг байна аа гэж өөрөө хэлсэн. Бас одоогоор тийм нууц амрагийн но илрээгүй л байна.Тэхээр миний та нараас асуух зүйл маань
1. Эрчүүд сэтгэл санаа тогтворгүй үедээ сексийн идэвх нь буурдаг уу?
2. Эсвэл манай нөхөр өөр хүнтэй болсийн болуу
3. Манай хүний энэ сексийн идэвхгүй байдал л бэлгийн сулралд орсон гэсэн үг болов уу ,тийм бол бэлгийн сулралтай болсон хүн буцаад хэвийн байдалд ордог болуу.
4. Манай хүний хийж байгаа энэ бүтэлгүйтээд байгаа ажил нь хөдөө ажилладаг ажил юм л даа. Тэхээр сүүлийн үед миний таньдаг бүх хүмүүс л нөхөр чин байгаа юу гэхээр ихэнх тохиолдолд хөдөө явчихсаан гэхээр л, тиймүү за нөхрөө алдав даа гээд л бараг хүн болгон хэлээд миний сэтгэл санааг гэгэлзүүлчих юмаа. Би бодохдоо нөхрийгөө бэлгийн сулралтай болчихсон юм чин өөр хүүхэн эргүүлж чадку байх гэж бодож байна. Энэ бодол маань хэр үнэн бодитой бол…
Эрчүүдээ ялангуяа миний үейин залуус хариулт үлдээгээрэй.
22 Comments
наад дунд чин эр хүний сэтгэл санаатай холбоотой юм байх шиг бна ёр нэ нохороо сайн халамжил хайрла нөхөр чин уул хэрмийн цаад талийг харж бгаач байж мэднэ иймэрхүү сэтгэл санааний хямрал тохиоолдовол эрэгтэй хүний юманд нөлөөлдөг юмшуу олон дахин нурхаараа бур ч хэтсүү болж мэднэ хамтдаа наад асуудалаа шийдээд арга замаа хай наад чин л амидрал шуудээ
чаид зөвөлхөөсөөө илүү асуусанд чинь хариулсан зүйлсээс хариу их авлаа Би чамтай чацуу. Яг одоогоор амидралд болохгүй юм байхгүй нөхар бид 2 харин ч үеийнх дотроо гайгүй явж байгаа гэхдээ сүүлийн үед дутаглах зүйл байхгүй ч хэт нэгэн хэвийн болоод багаа. би яахаа мэдэхгүй заримдаа хүнтэй яримаар ч юм шиг болх авч юу нь болхгүй байна гэхээ ч мэдэхгүй юм өө Харин өнөөдөр энэ сайт-г оллоо
ямар тэнэг юм бэ би лав хэдэн жилийн өмнө хамаг юм дампуурч байхад жил хүнтэй унтаагүй юун хүүхэн шуухан шөнө унтаж чадахгүй давчдаж байсан юмдаг. Тэгэхээр танай этгээд хамаг юмаа ломбарсанаа бодоод лав тайван байж чадахгүй байгаа даа.
элдэв юм бодоод хэрэггүй ээ. нөхрөө сайхан хайрлаж халамжлаад аль болох стрэссийг нь тайлж жижигхэн ч хамаагүй юмаар баярлуулж бай.
ажил явдал бүтэлгүйгээс болоод бэлгийн сонирхол буурах магадлал байх боловч, эсрэгээрээ сексийг өөрийг нь тайтгаруулах хэрэгсэл болгох тохиолдол ч байна. Хамгийн гол нь юм бүтэхгүй байхдаа чамайг хүсэмжлэхэд нь хавьтуулаагүй чинь хамгийн том алдаа. Ажил ч бүтэмжгүй, эхнэр ч тоодоггүй гэж бодох нь тухайн хүний өөртөө итгэж итгэлийг алж хаях бөгөөд, үүнээс болж бэлгийн сулралтай болох магадлал өндөрсөнө. Энэ үедээ араар тавиад гүйгээд байх нь магадлалын хувьд бага ч энэ үедээ чамаас илү. халамжтай хүнтэй дайралдвал чи нөхрөө алдах магадлал өндөр болов уу. Өр ширнийх нь талаар үглэж дуулахгүй, тэр асуудлаас болж ярдаглаж хажиглахгүй, өөрийг нь эр хүн гэдгээр нь хүндэлж харьцах хүн гарч ирвэл…
Та бухэнд санал бодлоо илгээсэнд баярлалаа.ямар ч л бсан мэдэхийг хуссэн зуйлсээ мэдэж авсандаа би баяртай бна….
Та нартаа сайн сайхан бухнийг хусиэ.
Бас Эмэгтэйчүүддээ Олон улсийн эмэгтэйчүүдийн баярийн мэндийг хургуэ сайхан баярлаарай…
Элгэмсүүэнэрлэнгүйд хандаж хэлэхэд таний хэлснээр хун бухэнд гэр булд нууз байлгуй яхав дээ тэрийг оороор чин хэлүүлтгүй мэдэж бна Тийм болоод л хунд дэлгэж чадку бгаа нуузаа ийм байдлаар асууж бгаа юм шуу дээ.
Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ гэж нэг хүн хааяа өнжиж байж болдоггүй юм байхдаа. Их сайхан завтай хүн байхын
сэтгэл санааг ни дэмж ууртуу арчаатай бай эмэгтэй хун ургэлж гоё сайхан бх ёстой
Эрчүүдийн хамгийн чухал онцлог бол энэ байхгүй юу. Ажил нь бүтэхгүй, нервтэй үед юун секс энэ тэр вэ. Ямар ч чадваргүй болдог юм. Үнэндээ эрэгтэй хүн чинь гаднаасаа хүчирхэг харагддаг ч гэсэн ажил төрөл урагшгүй бол тун эмзэг юм шүүдээ.
Ялангуяа үглэдэг эхнэртэй эрэгтэйчүүд хэзээ ч амжилттай явдаггүйн гол шалтгаан ч энэ. Та нар яг анзаараад үзээрэй.
Амжилтгүй яваа эрчүүдийн эхнэрүүд яахав үглэдэг үглэдэггүй янз бүр л байдаг байх.
Харин Үглэдэг эхнэрүүдийн нөхөрүүд 100% амжилтгүй явдаг юм.
АЖИЛ урагшгүй болоод ирвэл юун хүүхэн бодох вээ харин ажил торол сайн яваад ирвэл эм хүнтэй сайхан сэксдмээр, жаахан найзуудаа дуудаж суумаар, сахилгагүйтмээр санагдаад огоомор загнамаар санагдаад байдгийн ш дээ кэкэкэк би лав тэгдэг
35тай гэxэд арай л жооxон xууxдийн юм асуугаад байx шиг. гэxдээ туршлага гэдэг насаар биш, туршлагаар л нэмэгддэг болxоор урид ни туршлага муутай байсан байж болоx юм. гэxдээ ер ни дараагийн удаа толгойгоо эxлээд ажлуулж сураарай.
өрөнд ороод гэр бүлээ тэжээж чадахгүй байдалда хүрч байхад юун сэкс вэ? өөрийнхөө үүрэг хариуцлагийг сайн ойлгож мэдэрдэг хүн байна даа гэр бүлээ ийм байдалд оруулсан даа гэмшиж байгаа даа одоо ганц л юум толгойд н байгаа өрнөөс яаж хурдан гарах вэ
Өр ширэнд орохоор сулралтай болдог бол,Монголоор дүүрэн сулралтай хүмүүс байгаан байна даа.Боожгой хүртэл дагаад шаналчдийн байна дөө.
Эрчүүдийн нийтлэг занг асуухаасаа өмнө ЧИ ӨӨРӨӨ НӨХӨРТӨӨ итгэж таньж ханилсан биз дээ. Муусайн хүүхнүүд цаагуур чинь атаархаад эсвэл хэл ам нь загатнаад юу ч гэж ярьж болно: Өр шир сэтгэл санааны хямрал мэдээж сексд шууд нөлөөлнө. Иймэрхүү байдалд эхнэр хүний хүлээцтэй, ханиа гэсэн сэтгэл зүтгэл бүгдийг аварна. Хөдөө ажилладаг байлаа гээд хөдөөний бор хүүхнүүдтэй хардаад байвал өдий болтол зүтгэсэн амьдрал, итгэсэн хайр юу ч биш болно шүү дээ. Нүдээрээ хараагүй л бол ХҮНИЙ үГЭЭР БҮҮ ҮГ хий:::нөхрийг чинь чамаас өөр хэн ч сэтгэл зүрхийг нь мэдэхгүй
Би лав хүчтэй стрессдэж, депрессдсэнээс болоод сулралд орж байсан. 2 удаа хүчтэй цочрол авснаас хойш ер нь сексийн идэвх буурсан. Та 2 гэр бүлтэй улс байна эмлэгт үзүүлсэн дээр байх
сэтгэл санаа табгүйтэх үэд тэгдэг ым.
Эрчүүд цаг ямагт л агуу секс мөрөөдөж явдаг гэвэл нээх хэтрүүлэг болчихгүй л байх. Хайртай бүсгүйдээ хамгийн сайхныг мэдрүүлэх гэдэг дурлаж хайрлаж яваа эр бүрийн толгойн өвчин. Тэгэхээр:
1-Эр нөхрийн чинь хайр хөрсөн байх магадлалтай. Энэ нь заавал өөр хүүхэнтэй болсон гэсэн үг биш.
2-Чиний хэлсэнээр эхэндээ чи татгалздаг байсан нь эхнэр нь бүрэн таашаал авч чадахаа байж гэсэн ойлголт өгсөн байж болох юм. Хамтрагчаа хангаж чадахгүй байна гэдэг үндсэндээ эрчүүдийн хувьд сэтгэл санааны сүйрэ л гэсэн үг.
Сэксийн дур хүсэл Сэтгэхүйтэй шууд холбоотой. Чи муухай ааш гаргасаар байгаад Нөхрийнхөө дур хүслийг унтраасан байна. Хэрвээ ингээд удах юм бол чамайг огт сонирхохоо болино. Энэ хэн нэгэн Галзуу сэкс хүүхэн тааралдвал Түүндээ татагдаад чамайг хаях болно доо. Өр ширэнд ороо л биз Мөнгөнөөс үнэтэй нөхөр гэж байхуу даа. Хүүхнүүд ийм тэнэг богино ухаантай байдаг юм даа. Бушуухан нөхрөөгий өөрийн болгож авахыг бод. Сэтгэл санааг нь дэмж. Тэгэхгүй бол ЧИ НӨХРӨӨ АЛДАХАД ИХ ОЙРХОН БОЛСОН БАЙНА. Ямар нэгэн аргаар Сэксийн идэвхийг нь сэргээ. Та 2 сексээ хийгээд эхэлбэл Амьдрал чинь эргээд сайхан болноо. Бүсгүйд амжилт хүсье.
БЭЛГИЙН СУЛРАЛ БОЛ ҮГҮЙ …ТҮР ЗУУРЫН ӨР ЭНЭ ТЭРИЙН ТАЛААР СЭТГЭЛ САНААНЫ ХОЛБООТОЙ ….ХАРИН НӨХРӨӨ СЭТГЭЛ САНААГАА САЙН ДЭМЖ ДАГААД УНААД БАЙЛГҮЙ …БУСДААС АРАЙ САЛ САЛ ГЭСЭН БАЛАЙ ЗӨВЛӨГӨӨ АВАХ ГЭЭГҮЙ БИЗ ДЭЭ ..ХАМТДАА ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗҮТГЭ……..ТОЛГОЙНЫ ЭРГҮҮЛЭХНЭЭСЭЭ САЛЖ ҮЗ.ИДЭВХТЭЙ ОРОЛДЛОГОТОЙ БАЙ Л ДАА НАВСАЙГААД БАЙЛГҮЙ..!!!!!!!!!!! ГЭР БҮЛИЙН БУСДААС АСУУМГҮЙ НУУЦ ГЭЖ БАЙДАГАА …………
화이팅
Уугаасаа түр зуурын сэтгэл санааны болон өр зээл гээд санхүүгийн тогтворгүй байдал нөлөөлөөд секс сонирхол байхгүй болсон юм бишүү.Цаг хугацааны,түр зуурын л асуудал байх шиг байна.
Наад асуудал чини хэвийн хэмжээндээ орж арилаад ирэхэд секс хямрал чини ч аяндаа алга болно байх.Тэвчих хэрэгтэй дэ.
нохороо алдах байхдаа чи би тэгэж байгаад салсан ым даа