Надаас үрийн заяа нүүр буруулсан юм болов уу?

Би 20 настайдаа охин бие ээ хүнд өгсөн юм тухайн үедээ тэр хүндээ хайртай тэр ч бас надад хайртай гэж бодож байлаа. Надаас хэдэн насаар ах л даа тэгээд сайхан үерхэж би ч дотроо сайн хүнтэй учирлаа гэж бодоод явж байтал жирэмсэн боллоо бөөн баяр хөөр болоод хэлтэл тэр хүн баярласан ч гүй гуниглаач гүй зүгээр л тоогоогүй. Би хувьдаа гаргачихмаар санагдаад яриа эхлүүлхээр тэгс ингэсхийж байгаад өөр зүйл ярина. Тэгж байгаад гэв гэнэт гадаад явлаа гэсэн. Тэхээр нь одоо энэ асуудлаа шийдье гэлээ. Тэгээд эмэгтэй л хүн болохоор бас жаахан гуйлгах санаатай гэр орноороо орохуу яахуу гээд хэлсэн. Бас л ямар ч үр дүнд хүрээгүй тэгсээр байгаад л нөгөө хүн гадаад явсан. Хэвлийдээ хүүхэдтэй би бодож бодож нас байна гээд үр хөндүүлсэн. Нөгөө хүнээс ямар ч сураг байдаггүй.

Тэгээд маш том сургамж авлаа гэж бодоод цаашаа амьдарсан гэтэл энэ явдлаас жилийн дараа одоогийнхоо нөхөртэй танилцсан сайн хүн. Гашуун дурсамжаа бодоод баталгаатай болтол нэг оронд ороогүй тэгээд ч намайг ном ёсоор нь гуйгаад бид 2 нэг гэрт орсон. Гэтэл одоо нэг гэрт ороод 3 жил болж байхад хүүхэд олдохгүй. Хүсээд хүсээд бүтэхгүй. Үр хөндүүлсэн гэдгээ нөхөртөө хэлээгүй ээ. Дахиж жирэмсэн болж чадахгүй бол яах вэ? Эхнийхээ хүүхдэд хатуу сэтгэл гаргаад авахуулсан надаас үрийн заяа нүүр буруулсан юм болов уу? Ийм байдалд орсон би одоо нөхрөө л их өрөвдөх юм. Жоохон хүүхэд хараад тэврээд инээж байгаа нөхрөө харахаар өөрийн эрхгүй нулимс гарах юм. Сайн юм хийсэн бишдээ би ч яахав гэтэл нөхөр минь л их өрөвдмөөр байх юм. Заримдаа би тэгсэн гээд хэлчихмээр санагдах юм. Гэхдээ л чадахгүй одоо яах вэ?

43 Comments

  1. баяраа says:

    тээгч эх болно утас 94199070

  2. bolor says:

    sain bn uu bi bas yg oor shig chin asuudalta bsaan 5 jil hanilaad suuhaar ugaasaa nohortoigoo sain yriltsaad urguidliinhee shaltgaaniig todruulhaar bolsiin tgdend tend ochij baahan eho ene terd uzuulseen bas hoorhon heden togrog ordog ym bn lee chamd gj zovlohod bayngol emeneleg deer 30,000r turbanii zurgaa avhuul emch chin zurgiig chin haraad zovlood ogno uriin suvag neelttei bval ondgovchoo uzuul harin bituureltei bvl durangiin hagalgaand ordog ym bn lee or hoolnbii mongotoigoo 770,000 bolj bsn emnelegt 2 l hondog ym bn lee bi sayhan ooroo durangiin hagalgaand orson daanch amjiltgui bolsoon odoo ur shiljuulen suulgah l uldsen obortond orood tgd urevsel ene terees boldog gsn miniih het udaj bj emnelegt handsan bn gsn eho mozok ene ter shinjilgeenuud bol uriin suvgiig chin bituursniig medehgui ee tiim uchraas nohorteigoo sain zovloldoj bgaad zurag avhuulaad uz dee tsag hugatsaag aldaj bolohgui shuu chamd amjilt husii

  3. XOCOO says:

    за юу ч гэсэн ардын эмчилгээ гэдэг ёстой худлаа зүйл шүү найзаа
    чиний аминд ч хүрч мэднэ миний нэг танил эмэгтэй хүүхэдтэй болдгүй тэд ардын эмчилгээ эмчилгээ сайн гээд гүйгээд л байсан тэгсн юун хүүхэд өрө одоо хэвтрийн болсон ш дээ тэр бариач эм тан өгдөг хүмүүс худлаа юугаа ч мэдэхгүй юмнууд байдаг. новшнууд хүний амидралыг үгүй хийж балалдаг тэр нь дор шинжлэх ухааны үндэслэлтэй юм нь дээр туршлагаасаа нүдээрээ харсанаа хэлж байна шүү найзаа ТЭд ЁР Нь ХҮНЭЭ ЗӨв ОЛЖ НӨХӨРЛСӨН Нь дЭЭР ХАЙРТАЙ ЭСХЭЭ УдААН НӨХӨРЛЖ МЭдНЭ

  4. victoria says:

    би та нарааас нэг зоволгоо авмаар бна а би 10н жилдээ нэг бандитай 2 жил үөрхээд 11э тогсох жилдээ жирэмсэн болоод хүүхдээ авхүүлсан удаачгуй ахиад жирэмсэн болоод ээж аавдаа хэлэхээс айгаад хүүхдээ авхуулаад салчихсан одоо би 2р курс одоо сайн хүнтэй учирах юм бол хүүхэд гаргана гэж боддог тэхдээ жирэмсэн болох магадлал бхад болохгуй бна би үргүй болцийн болвуу? эмнэлэгт хандая гэхээр хаана хандахаа мэдэхгүй бна ядаж бхад ходооний пассворттай шилжввлээгүй бгама та бүхэнд мэддэг газар байвал хэлж огооч би явал дээр вэ?

  5. kk says:

    болноо хичээгээд уз эмэгтэй хүн болгон л дотроо жижиг том нууцтай л бдаг шд зарим хүмүүс нээээх худлаа ариухан царайлаад

  6. луут says:

    сэтгэлээр битгий унаарай гол нь нөхөртөйгөө 4 жил хичээж байж хүүхэдтэй болсон хүн зөвөлж байна. гол гь битгий нээх санаа зовоо. сайн үзүүл эмчилгээг нь номынх нь дагуу тууштай хийлгэ. чи өөрөө бага зэргийн үрэвсэлтэй байх, мөн үрийн суваг бөглөрсөн байх зэргээс шалтгаалж байж ч мэднэ. бас нөхөртөйгөө ярилцаад нөхрөө үзүүлсэн ч буруудах зүйлгүй. тэгээд хайр байхад бүх зүйл сайхан болж л таараа. гол нь тэвчээртэй байгаарай

  7. sappire says:

    сайхан үртэй болоноо. итгээд, сайхан ханиа улам их хайрла! бүх зүйл хүссэнээр чинь болно.

  8. teneg says:

    МИНИЙ ДҮҮ НӨХӨРТӨӨ ХЭЛЭЭД ХЭРЭГГҮЙЭЭ НӨХӨР ЭЭЖДЭЭ ХЭЛНЭ ХАДАМ ЭЭЖ ДАРАА СЭТГЭЛД ГОМДМООР ХЭЛНЭ ТЭГЭХЭЭР ӨӨРТӨӨ ХАРАМСАХ БОЛНОО ДАХИЖ ХҮҮХЭДТЭЙ БОЛНОО САНАА БҮҮ ЗОБДОО ТЭР ҮЭД ӨӨР АРГА БГААГУЙ ГЭЖ БОДООД ӨӨРИЙГӨӨ ЗӨБТГӨӨ СЭТГЭЛДЭЭ ГОМДТОЛ ХУНД МУУ ХЭЛҮҮЛЭХ МУУХАЙ БДАГ

  9. Амар says:

    Эмчид үзүүлээ нөхөрт чинь бас асуудал байж магадгүй гэж яаг үнэн хэлсэн байна шүү

  10. Lambaa said says:

    manai ohid huuhnuud dandaa l ingej uursdiiguu hohirooh um hiij baih um daa .Hunee sain tanij baij jiremsen boltsgoo l doo. Bi bodohdoo anhnii abortoo nuhurtuu heleed hereggui eesetgel ni sevtene, minii 1 tanidag huuhen anhnii 2-3 huuhdee avhuulaad huntei suugaad 8 jil huuhedtei boloogui olon gadaad dotoodiin emnelegeer yavad naidlaga baihgui l gej baisan tgd l nodnin jil huutei bolson sh dee tegeher chi uuruu huuhedtei bolno geed l itgeh heregtei, gehdee emnelegt 1 uzuulsen ni deer baih oo.Abortnii tuhai neg hatuu huuli sanaachlaya baiz.

  11. enhmaa says:

    Сайн байна уу. Миний зүгээс зөвлөхөд нөхөртөө абортонд орж байсан гэж хэлэх хэрэггүй. Яагаад гэвэл: Өөрт тохиолдсон нэг зүйлээ хэлье. Нөхөр бид 2 бидний ээж, аавууд ч танилцаагүй байхад жирэмсэн болж, анхандаа гаргахаар шийдсэн юм. Тэгээд энэ шийдвэрээ яг 7 хоногийн дараа 2 талыхаа аав ээжид хэлэхээр болсын. Тэгсэн би тэсэлгүй маргааш нь ээждээ хэлсэн чинь асуудал дэгдсэн. 4 дүгээр курс, сургуулиа төгсөөгүй, хүн таньж мэдэлгүй дөнгөж үерхэж эхлээд л, толгой сайтай миний охин ирээдүйтэй ингэж амьдралыг нь харлуулахгүй гээд нөхөрийг минь загнаж бөөн юм болоод, би гэж хүн уйлсаар уйлсаар ээжийхээ үгэнд орж анхныхаа үрийг алдсан юм. Бид 2 сургуулиа төгсч, ажил төрөлтэй болчихоод хүүхэдтэй болохоор шийдсэн. Энэ үед аав ээжүүд маань ач, зээгээ харья гээд өөрсдөө гуйсан. Аз таарахад жирэмсэн болоё гээд л болчихсон. Ингээд хяналтанд орох болвоо. Дүүргийн эмчдээр карт нээлгэх үед анхных уу гэхээр нь эмчдээ үнэнээр нь хэлэх хэрэгтэй гэж бодоод 4жилийн өмнөх абортны тухай хэлсэн. Тэгтэл эмч үнэхээр абортыг үзэн яддаг хүн байв уу надтай их эвгүй харьцсан. Бараг л нөхөр чинь мэдэх үү, хэлнэ ч гэх шиг. Би одоо хүртэл анхныхаа хүүхдийн төлөө залбирч, дүүг нь харах бүртээ эхо-нд харсан тэр дүрийг нь санаж зүрх эмтэрдэгийн. Тэгээд тонус өгөөд эмнэлэгт хэвтлээ. Бас л карт нээхэд асуудгийн байна анхны жирэмслэлт үү гээд. Тэгэхээр нь тийм гээд хэлчихсэн. Гэтэл намайг ивий гээд л их л анхаарч байх шиг санагдсан. Үнэндээ бол надад энэ асуудал хүүхдээ төрүүлэх хүртэл их эмзэг байлаа л даа. Гол нь эмнэлэг, эмч хүртэл мэдэхгүй зүйлийг нөхөр чинь бүүр ч мэдэхгүй. Тийм болохоор сэтгэлийг нь шархлуулж нөхөртөө өнгөрсөн зүйлийг битгий хэл. Абортонд орсны дараа хүндрэл өгөөгүй л бол асуудалгүй байх гэж боджийн. Би дараагаар нь эмчилгээ сайн хийлгэсэн л дээ. Чи эхлээд ганцаараа яваад эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд, эмчилгээ хийлгээд үз. Дараа нь нөхөртэйгээ хүүхэдтэй болох тухайгаа яриад, эмчид үзүүлэх талаар зөвлөлдөөд үз. Хүнээс юм нуух хэцүү. Чамайг их өрөвдөж байна. Би бол нөхөртэйгээ өнгөрсөн зүйлээ ярилцаад, хааяа уйлж сэтгэлээ онгойлгочихдог. Харин чамд тийм биш болохоор хэцүү биз. Нэг л зүйл хэлье хэцүү ч март, тэгээд нөхөртөө хэзээ ч битгий хэл. Хөөрхөн үртэй болоорой, Аз жаргал хүсье.

  12. Zayka-Zaaval unshaarai says:

    Duu mini eeee
    Khamgiin gol n yunaas bolson be gedgiig todruulah n hamgiin chuhal.
    Deer humuus bichsen bna l da. ter emch deer ochood huuhedtei bolson gej….
    ter chin emchdee gol n bga yum bish shuu. Gol n shaltgaaniig n zuv olchihsondoo, mun shaltgaan n edgereh, emchlegdeh magadlaltai baisandaa l bga yum
    nuhurtuu odoohondoo helehgui gej bga bol uuruu ochood uriin suvgaa shalguulchih. herev ter chini ongorhoi buguud ur damjuulah bolomjtoi bga bol daavriin shinjilgee ug
    egchiinh n huvid emch nar yag esregeer n zuvluud mun ch olon jiliig aldsan da. Erthen suvag deeree asuudaltaigaa medsen bol emchilgee avah bolomjtoi bailaa. tegheer urguideh 4 shaltgaan bna. uriin suvag bituureh, daavriin garaltai baih, geniin garaltai baih, nuhur n urgui baih.
    Tegheer ehnii 3-iig n chi uuruu shinjilgee uguud ch medchihne. za tegeed uuruusuu shaltgaalaagui bol nuhurtuu heleed uzuuleh l heregtei. Bi ch bas dunguj oyutan bolood ur hunduulsen. Odoo terniiihee uil laig n uureed huuhedtei baihiin jargaliig amsaj chadahgui yavna. Kharin egch n nuhurtuu bugdiig n helseen. hariud n nuhur maani gerleltee batluulj, buhniig hamtdaa davna shu gej bilee. Minii duu tsag bitgii aldaarai. herevee Uriin hooloi bituursen bol erthen shig teriigee neelgeh hagalgaa hiilgej bolno. Tsag aldah tusam l neegdeh magadlal buurdag yum da

  13. 910 says:

    Тийн тийн тэр Хан-Уул дүүрэгт Махн-н байрны дэргэд байдаг чимэг-оюу гээд эмнэлэгийн Ганбаатар эмч дээр оч олон хүүнийг үртэй болгодог алтан гартай эмч бгаа! Миний дүү тэрэнд нөхөртэйгөө хамт үзүүл. Хэвтэж эмчлүүл хүүхэдтэй болноо чамид аз жаргал хүсье

  14. panda says:

    манай хамаатны ах эгч 2 суугаад 10 жилийн дараа хүүхэдтэй болж байсан, нөхөр нь хүүхдэдээ би чамайг арван жил хүлээлээ гэж уйлаад л хэ хэ, найз минь бүх зүйл сайхан болноо. сайн эмчилгээ хийлгээд тэгээд бас их хүсэхээ боль, хүсэхээр бас хясаад бадаг байх.

  15. busgui says:

    зугээрээ.битгий оортоо буруу ог. манай хамаатаний хуухэн нохортэйгөө суугаад 6 жилийн дараа хуухэдтэй болсон юмаа. тийм болохоор тэвчээртэйө хулээгээрэй. гантс удаа байтугай олон абортонд орсон хун зондоо бдаг шд.

  16. Gee says:

    Elgemsuu od bolchih yumaa neeree,humuusiig gaihshiruulaj bnda

  17. sain emch says:

    манай эгч бас үр хөндөлт хийлгээд дараа нь жирэмсэн болохгүй байсан.алтан гартай эмчийн буянаар өнгөрсөн жил хүүтэй болсон.энэ бол Чимэг-Оюу эмнэлгийн эмч Ганбаатар.олон хүн мэднэ дээ.

  18. bi says:

    сайнуу. танд гэж хэлэхэд Бүлтэн гэж 1 сайн эмч байдаг гсн. манай 1 эгч хүүхэд олохгүй 3,4 жил оролдоод бүтээгүй болохоор тэр эмчид хандаад эмчилгээ хийлгээд одоо 1 ой гарантай охинтой шт. тэр эмчийг олж үзүүлээ.

  19. nar says:

    гайгуй байxаа. чи ноxоротигоо 2н ла эмчид узуулсэн ни дээр
    гантс тэрнээс болж тэгнэ гэж байxгуй ээ
    гэxдээ чи xэдэн сартай байxдаа авxулж байснийг чини мэдкү болоxоор
    олон сартайдаа авxуулсан бол аймаар л юм бн да

  20. jamia says:

    хуухнууд та нар ийм муухай санаатай шуу дээ тэгэхэд тэр залуу надаас болоод л болохгуй бна гэж бодож бгаа шуу дээ эр нохроо хайрладаг болоосой

  21. ganaa says:

    гаж маягаар сэксдээд үз.тэгвэл жирэмслэх магадлал өндөр бдаг юм шүү

  22. negen emegtei says:

    уридний явдлаа хэлээд хэрэггүй байхаа.бас баянзүрх дүүрэгт байдаг Гялс тов гээд эмнэлэг байдаг даа тэнд эмэгтэйчүүдийн Силва гд эмч байгаа тэр хүнд хандаад үз.би бас жил гаран хүүхэд олохгүй байгаад тэр эмчид хандаад л 3 сарын дараа олсон.за чамд амжилт. нээрээ би 2 удаа үр хондүүлсэн.оороо хэлэхгүй л бол мэдэх арга байхгүй ээ

  23. seku says:

    EMCHILGEE HIILGEE URIIN SUVAG CHINI BITUURSEN BH
    HUMUUS EMCHILGEE HIILGUULEED L SARIIN DARAA JIREMSEN BOLDOG GEJ SONSSON YUM BN

  24. Busgui says:

    энэ Элгэмсүү гэдэг нохор энэ ситэ-ийг хотолдог умуу хаашаа юм хааяа ороод уншихаар байжил байх юм. Оор юманд алтан цагаа зараасай. Аливаа зуйлийг хэтрүүлбэл xор болно шуу хуухэн мини.

  25. би эмэгтэй says:

    хөөх элгэмсүүгээс бас сайн үг гардаг л юм байна. Хүмүүст таалагдах үг хэлсэнд баярлалаа ЭЛГЭМСҮҮ

  26. saraana says:

    -ДЭМБ-ын тодорхойлсноор жирэмснээс хамгаалах эм, хэрэгсэл хэрэглэхгүйгээр, байнгын бэлгийн харилцаатай, нэг жилээс дээш хугацаанд хамтарч амьдраад хүүхэд гаргахгүй байвал тэр хос үргүйдэлтэй байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл хосын аль аль нь эрүүл, бүтэн жил бэлгийн амьдралаар хамт амьдарч байгаа тохиолдолд хүүхэдтэй болох магадлал 90-ээс дээш хувь байх ёстой юм. Үргүйдлийг аваад үзвэл 40 орчим хувь нь дан эмэгтэйчүүдээс шалтгаалдаг, 30 орчим хувь нь дан эрчүүдээс шалтгаалсан, 20 хувь нь эрэгтэй, эмэгтэй аль аль нь үргүйдлийн ямар нэгэн шалтгаантай, 10 хувийн шалтгаан нь тодорхой бус байдаг.

    бас насаараа нууж чадна гэвэл нуугаад л өнгөр. нөхөртөө хэлээд амьдралд та хоёрын харилцаанд нэгэн толбо, сэтгэлд сэв үлдэнэ байх даа. эсвэл чи энэ үнэнийг эртхэн хэлэх хэрэгтэй байсан байх даа. одоо хүртэл хэлээгүй бол хэлэхгүй байвал яасан юм бэ.

    Гэхдээ би ч гэсэн үр хүүхдийг маш их хүсч байсан. надад уг нь өмнө нь хийлгэсэн аборт энэ тэр байхгүй л дээ. гэхдээ л 2 жил тогтмол харьцаанд байхад жирэмсэн болохгүй маш их санаа зовж эмнэлэгээр явсан үргүйдэлтэй гэж онош гараад сүүлдээ ингэж байхаар ер нь нөхрөөсөөө салъя. миний хань чинь жаргах эрхтэй үрийн зулай үнэрлэх эрхтэй гэж бодоод салсан юм. гэтэл би салаад сар ч хүрэлгүй жирэмсэн гэдгээ мэдсэн. энэ хорвоо надад үнэхээр утгатай болсон шүү. тэгээд бид эргэж нийлээд одоо маниай хүү 3 настай. би юу хэлэх гээд байна гэхээр эмнэлэг эмчээ нэгт зөв олж сайн үзүүлэх хэрэгтэй. бас сэтгэлийн маш их зоригтой итгэлтэй байх хэрэгтэй. бүсгүйчүүдээ зүүний үзүүр дээр тогтох будаа шиг ховор заяаг олж хүмүүний биеийг олсон бяцхан амьтдыг битгий гомдоож буцаагаарай.

  27. kkk says:

    tengert suu orgo. ur uriin tenger gej baidag yum terend suu orgo. bas gachuurtiin shar hooloin amnii muhar haviad Mobi-n antenii urd huuhdiin ovoo gej baigaa teriig ochij tahi

  28. saruul says:

    эмнэлэгт очоод үзүүлэнгүүтл хамаг юм чинь ил болоод нөхөр чинь мэдэх байхдаа, худал хэлж хууран мэхлээд яахавдээ тэрний оронд нөхөртөө үнэнийг нь хэлээд яахаа шийдэхгүй юу, нуун дарагдуулна гэдэг чинь худал хэлсэнтэй адил сэтгэлийн гүнд чинь насан туршид нэг хар юм яваадл байх болно, хэзээ нэгэн цагт ил болж л таараа эртүү орой юу гэхээс, тэр үгэд амьдрал чинь там болвол яана,шийдвэр гаргахад хэтэрхий оройтсон байх болнодоо.

  29. 888 says:

    ehleed nuhurteiguu hamt emnelegt vzvvlsen ni deer bh,abortond orson hvmvvs daraa ni zunduu l jiremsen boldog shd tegeheer uurt chini bish nuhurt chini asuudal baij bolohiin,uuruu svseg bishreltei bol svsegledeg gazraa ochij vr hvvhed guiwal hvvhedtei boldog ch tal bii

  30. hi says:

    чи ардийн эмчилгээ хөөцөлд 99055761гээд ганбаатар гээд эмч залуу бий яваад оч,сав хазайлтаа бариулж зориулалтийн тангууд бий олно,танидаг хүүхэн маани хүүхэд олох шансгүй байсан энэ залуу дээр эмчилгээнд яваад одоо хүүхэдтэй болсон,үтрээгээр хардаг эхө.д сувгийн бүтүүрэл байна уу,харуул,дороосоо даарах бэлгийн ариун цэвэр чухал шүү,нөхөртөө абортоо бүү хэл,хүний амидрал хаашаа эргэж бно,сүүлд дарамтлаад уугаад унавал хэцүү,тэгээд урдах амидрал наад хүнд чин хамаагүй,эр хүн үргүй байх эр эс ни хөдөлгөөн муу бол олохгүй байх талтай

  31. anujin says:

    Chi nohoroo haraad orowddog gesen shdee. Humuusiin ogson zowlogoog haraad nohoriig chine buur ih orowdchihloo zailuul negen sain zaluu ehner ni omno ni hunees jiremsen bolood teriigee awhuulj baisaniig medehgui l yawj yawj baigaad neg odor genet medeh baihdaa iimerhuu yum medegdehgui ongorono gej baidgui yumoo zaawal medegddiin chinii omno huntei baisaniig meddeg humuus baij taaraa tegeel neg l odor ter humuusiin chine negentei nohor chine taarna daa jiremsen bolohoosoo omno barag helsen deerdee uneheer nohor chine hamaagui geh yum bol nice l baina

  32. erh gegee says:

    хэлээд хэрэггүй сэтгэлд нь юм хийчихнэ тэгээд насны м болно шүү харин чанартайханшиг эмнэлэгт сайн гэгч нь үзүүлээдэх. одоо үед үрэвсэлээс болж олон бүсгүйчүүд хүүхэд олохгүй байгаа. бүрэн эмчлүүлчих л юм бол хүүхэдтэй болно. санаа зоволтгүй. нөхрөө бас үзүүлээрэй.

  33. misheel says:

    2 жилээс дээш хугацаанд хамт амидараад жирэмсэн болохгүй бол/хамаалалтгүй/ ямар 1 асуудал байнаа гэсэн үгээ даруй эмнэлэгт хандсан дээр байхаа үргүйдэлийн учир шалтгаанийг тогтоож эмчилдэг эмнэлэг манайд нэлээд хэд байда юм байна лээ хэт бас хүүхэд хүсээд багаа болохоор олдохгүй ч байж магад… эмэгтэй хүн зарим ни хэд ч абортод орсон ч гэсэн хүүхэд олоод л байдаг тухайн хүнээс л болдог юм шиг байгаа юм хүүхэдтэй болно байхаа

  34. Bi says:

    Би энэ элгүүмсүүгийн комментийг уншихаас дургуй хурдэг штэ.

  35. jess says:

    би элгэмсүү-г эрэгтэй юу эмэгтэй юу гэж гайхдаг, бас нас чини ?

  36. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ӨӨРТӨӨ БҮХ БУРУУГ ТОХООД НАДААС Л БОЛЛОО ИЙМ БАЙНА ГЭЭД СЭТГЭЛ ЗҮЙГЭЭР УНААД БАЙЖ БОЛОМГҮЙ…….ҮРТЭЙ БОЛНОО ЗҮГЭЭРЭЭ ХҮССЭН ХҮСЭЛ УДАХГҮЙ ГЭЭД Л ОЙЛГО ….

  37. ЯАНААА ЭМЧИД УЗУУЛ!!!

  38. tseegii says:

    зүгээрээ.хүүхэдтэй болно.хүүхэд олох тохироо ни бүрдээгүйл байхгүй юудаа.манай найзад бас ийм явдал учирсан дарамттай царайтай нилээн явсан шүү.тэгсэн 2 жилийн дараа болсон шүүдээ.хүн амитанда үзүүлэхээр барагл найдваргүй энэ тэр гд бсан одоо хөөрхөн охинтой сайхан л бна.Гол ни нөхөртөө битгий элдэв юм яриараа.нэгэнт өнгөрсөн явдлийг Ок.

  39. hair says:

    элгэмсүү гуай овоо хүн шиг зөвлөгөө өгсөн байна шд

  40. huurhunu says:

    сэтгэлээр битгий унаа хүүхэдтэй болож л таараа 5 6 н удаа абортонд орсон хун дахиад жирэмсэн болдог л юм бэлээшд битгий сэтгэлээр унаарай сайн эмчийн хяналтанд байгаад болохгүй бол нөхрөө ч бас үзүүл бас дээрээс ни нөхөртөө битгий өмнөх амидарлаа яриарай…. эр хун тиймэрхүү зүйлийг их эмзгээр хүлээж авдаг юм шиг байналээ…

  41. oo(Ps) says:

    ваав элгэмсүү

  42. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    СЭТГЭЛЭЭР УНАЛГҮЙ ҮЗҮҮЛЭЭ ҮРТЭЙ БОЛНО НАЙЗАА !!!!!!!

  43. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ХАМТДАА ҮЗҮҮЛЭЭ..НӨХӨРТ ЧИНЬ АСУУДАЛ БАЙЖ МЭДНЭ ..ХЭДИЙ ЧИ ҮР ХӨНДҮҮЛСЭН БАЙСАН Ч ГЭСЭН ЭР ХҮНЭЭС ХҮҮХЭДТЭЙ БОЛОХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙДАГ ЮМ ШҮҮ ..ХЭТ ИХ ХҮСЭЭД БАЙХААР ҮР ТОГТДОГГҮЙ .УРЬДНЫ АБОРТООС НӨЛӨӨЛЖ БОЛОХ Ч ҮРИЙН СУВАГ ХООЛОЙН БИТҮҮРЭЛ НААЛДАЦТАЙ БАЙХАД ЖИРЭМСЭЛДЭГГҮЙ ..1.6 САРААС БАГАГҮЙ ХУГАЦААНД ХАМТ БАЙГААД ХҮҮХЭДТЭЙ БОЛОХГҮЙ ҮРГҮЙДЭЛ ГЭЖ ҮЗДЭГЭЭ !!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.