Найз бүсгүйгээ хүнээр доромжлуулж шалгадаг залуу байх уу?

Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд танай сайт миний хувьд өдөр болгон зочилдог гол сайт минь аль хэдийн болжээ. Тэгээд нэг асуудлын талаар зөвөлгөө авах гэсийн. Би одоо 27-той найз залуугүй явж явж саяхан найз залуутай болвоо тэгсэн тэр залуу маань хүүхэдтэй болъе 2-лаа сайхан амьдрах болно гэх мэтчилэн зөндөө л ярьж байна. Өчигдөр харин ажлыхантайгаа шоудлаа чи ирж ав гэхээр нь би очиж чадахгүй ээ үнэнээ хэлэхэд би одоо шоунд нь зөөж авч байдаг дагуул нь биш шүү дээ. Тэгсэн орой гэртээ унтах гээд хэвтэж байтал танихгүй дугаараас баахан надруу залгаж байна би бодохдоо за нөгөөх маань болохоо байжээ гэж бодоод утсаа автал харин өөдөөс бодож байснаас ч өөр хүн залгаад -чи яасан замбараагүй гичий янхан хүүхэн бэ гээд 1 хүүхэн шууд доромжлоод л эхэллээ. Эхлээд гайхаад та хүн андуураад байна гэсэн чинь би чамайг мэднэ зөндөө тэвчлээ адгийн болгоноор харааж эхэллээ. Үг хэлж ч чадалгүй утсаа таслаад нөгөө залууруугаа залгатал өөдөөс утас нь салгаатай байна гээд болохгүй.

Маргааш нь бас утас нь болохгүй за энэ нөхөр ч худалч хуурамч заваан залуу байна гээд би ч арай ч дээ гэж бодож байтал орой нь харин юу ч болоогүй юм шиг нөгөөх чинь залгадаг байгаа тэгснээ юу хэлж эргүү зан гаргасан гээч би чамайг туршсын манай найзын эхнэр нь байсан гэдэг байгаа. Би ч амьдралтай хүний амьдрал үрмээргүй байна харин ч эртхэн дээрээ мэдлээ гэж хэлээд эхнэр хүүхдээ сайн халамжлаарай ахиж битий залгаарай гэсэн. Эрчүүд яагаад ийм байдаг байнаа огтоосоо ойлгохгүй юмаа ер нь найз бүсгүйгээ хүнээр доромжлуулж шалгадаг залуу байх уу тэгээд тэр хүүхэн нь найзынх нь эхнэр гэнээ. Тэр хүүхэн ч гэсэн эмэгтэй хүн бас эх хүн байжээж яаж тэгж адилхан эмэгтэй хүнээ янз янзаар хэлж доромжлодог байна.

Ер нь эхнэртэй ч бай эхнэргүй ч бай тэр залуу болон болон түүний найз бас найзынх нь эхнэр бүгдээгээ харанхуй бүдүүлэг заваан гэдгээ харуулчихлаа эрчүүдээс асуухад эрэгтэй хүмүүс бүгдээрээ яагаад эхнэр хүүхэдтэй бол тэрийгээ нуудаг юм бэ байгаа юмыг байгаагаар нь яагаад хэлж болдоггүй юм бэ? Үнэнгээ хэлэх юм бол бид нар чинь ирээдүйн эх болох хүмүүс ер нь хүн ирээдүйгээ хараад мэдэхгүй ш дээ миний нөхөр ч араар тавиад явах ч юм билүү гэдэг утгаараа айл гэрд хөндлөнгөөс орохыг хүсэхгүй явж байхад залуучууд яагаад ийм заваан байдаг байнаа…

31 Comments

  1. Бантсандаа л тэгж хариулсан бна ш дээ!Нэг юмтай тэр нь чамаас л харамлажилдээ!Салсан нь зөв болсон байна!!!

  2. Өнөөх гайхал! says:

    ЧИ Ч ДЭЭ. СОНИН ЮМ БИЧИХ ЮМ. НЭГ ХҮНЭЭР ЧИ ОЛОН ХҮНИЙГ ХЭЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ. НЭГ ХҮН ЧАМАЙГ ДОРОМЖИЛСНЫ ТӨЛӨӨ ЧИ БҮХ ЭР ХҮНИЙГ ТЭГЖ ХЭЛЭХ ЭРХ БАЙНА УУ? ЭРЧҮҮД ЯАХААРАА ИЙМ БАЙДАГ БАЙНА АА ГЭНЭ ШҮҮ. ИЧДЭГГҮЙ ЮМ УУ? ЭСХҮЛ ЧИ МОНГОЛЫН БҮХ ЭРЧҮҮДТАЙ ЯВАЛДЧИХСАН ЮМ УУ? СЭТГЭХ ХҮРЭЭ НЬ БҮҮР ХУМИГДААД ХОГ ДЭЭР ХАЯГДЧИХАЖ ДЭЭ.

  3. haku says:

    наадах чинь үнэн тэнэг гар бна би эрэгтэй гэхдээ чи эртхэн салаад оор дажгүй залуу олж ав за сайхан залуу монголоор дүүрэн бна ш дээ бүсгүйчүүд минь

  4. Seoul.zaluu says:

    гэрлэж байгаагүй хойдох уридах амидрал ч юмуу ядаж утсаар араас ч юмуу араас ни яриад байх эмэгтэйгүй хүн би ганц бие гэж хэлэхэд энэ хүүхнүүд бас үнэмшихээ байчихаж заавал юм байлгах гээд али эсвэл заавал салж нийлсэн амидралтай байх ёстой гээд л.угаасаа хичнээн нууж хаагаад хэзээ нэгэн цагт илрэхээс л хойш худал хэлж ярих дэмий л байга юм да

  5. zochin says:

    1-рт: Би лав ямар ч сайн найз маань хичнээн гуйсан тэгж өөртэйгээ адилхан эмэгтэй хүнийг таних ч үгүй байж янхан гичийгээр нь дуудаж чадахгүй ээ. Хэрвээ тийм найзуудтайгаа бол ямар хүн бэ гэдэг нь ойлгомжтой. Боловсролгүй бүдүүлэг хүмүүс байна. Сайн сайхныг хүсээд дэмий болов уу.
    2-рт: Тэр эмэгтэй үнэхээр эхнэр нь байж магадгүй. Тэрийг судалж мэдээд баталгаатай болчих. Тэгээд тэр залууг ам руу нь алгадаад явуул. Дахиж эхнэр нь ярих юм бол нөхөртэйгээ л ярь гэж хэлээрэй. Энд цэвэр тэр балай нөхрийн дуруу байхад зүгээр хүнд доромжлуулаад суугаад байж болохгүй.
    3-рт: Найз залуу, нөхөр нь араар байгаа тохиолдолд ихэнх эмэгтэйчүүд юуны түрүүн нөгөө эмэгтэйг нь л янхан гичийгээр нь бодож уур хүрдэг. Бодоод байхад тэр эмэгтэй биш харин найз залууд, эсвэл нөхөрт л гол буруу байгаа юм. Тэд нар л би ганц бие гэж зарлаагүй бол хэн ч тэгж өөр хүний нөхрийг хаа намаагүй эргүүлээд явна гэж байхгүй шдээ.

  6. Амар says:

    Эхнэр нь чамруу ярьсан байна даа салсан зөв болж. Ер нь нэг юм хэлхэд эрчүүд эмэгтэйчүүдээ салиг завхай хормой султай энэ тэр гээд л эмэгтэйчүүд нь эсрэгээрээ яриад байхаар бүүр иолгой эргэж гүйцлээ сайн хүн байхгүй юм шиг л ярьцгаах юм

  7. Lady says:

    xexe yun shalgah vee busgui mine uhaaraachee naadah eriin sug chine avgaitai ni gartsaagui gehdee ehnii eeljin irgenii burtgel medeelliin tuv deer hamttaa ochood alban yosoor batluulsan yum bnuu ugui yu shalgachihgui yu, saihan shudarga zaluuchuud bna bn hajuugaar ni saihan busgui harah yum bol gants untchih sanaatai ekhergui, salsan ene ter gej hudlaa yaridag eriin sugnuud 80-araa bna, uhaantai hashir bai, tegeed sain sudal shalga etsest ni helehed naad zaluugiinhaa ajil turul aav eej ah duu naiz nuhud geed l bugdentei uulz taarald yarilts, ter tusmaa ajliih ni gazariin gaigui emegteitei naizal esvel hamaatan sadniih ni emegtei humuustei naizalj yarij sudal..naadah chine hudlaa l amitan bndaa ter nudruu ni harj baigaad asuugaad heregguiee nudee tsavchihgui hudlaa shaadag garuud zunduu kkk

  8. Эсүй says:

    Шөнө согтуу тэгээд баарнаас ирээд ав гэхээр Ухамсартай ухаантай эр хүн арай ч ингэж ноён нуруугүй зан гаргахгүй Эр хүн яаахав архи уухаар тавтиргүйтээд нэг бол байгаа газар согтуу ирнэ. Харин ирж ав гэдэг гар бол арчаагүй нөхөр байна Дээр нь жудагтай залуучууд хүүхнүүдээр ингэж хараалгуулж явдаггүй л байхгүй юу Тэгээд бүүр сууна барьна гэж бодож байгаа бол Исто худлаа мангар баачка юу үгүй юу Хаяаач хө

  9. khongorkhon says:

    чи тэгээд зөв хариулт өгөөл зайлуулсан байна зөв зөв. тэнэг эрчүүд доодохдоо захирагдаж чадахгүй тэнэгтэж өгнө яагаад нийтээрээ ийм болчихсон юм бүү мэдээ гайхаал байна. замбараагүй явдалтайнууд нь эрчүүд болчихсон юм биш үү ихэнх хувь нь.

  10. БҮСГҮЙ says:

    эхнэртэй хүүхэдтэй хэрнээ тэгэж явдаг хогийн гарууд өчнөөн байгаа нэг л өдөр нүгэл нь нүдээрээ гүйнэ биз, юм бүхэн учиртай бас хариутай ш ,,,тиймэрхүү хогийн гаруудаас холхон л байсан нь дээр

  11. batbold says:

    Энэ сайтад ер нь яаж нийтлэл бичдэг юм бол. Бичсэн нийтлэл ерөөсөө гарахгүй юм. Яаж нийтлэл бичдэг юм бол. Гарчиг бичдэг хэсэг дээр нь юу бичдэг юм бол хэлж өгч туслаач.

  12. hen negni says:

    би гэр бүлгүй блхоор сайн мэдэхгүй юм. гэхдээ эрэгтэй хүмүүсийн араар тавих тал дээр санал нэг бгаа шүү угаасаа энхэртэй болхоороо араар нь тавижил таараа сэтгэл ханахгүй улсууд шүү. эмэгтэй хүнд сайн нөхөр, эрэгтэй хүнд сайхан хүүхнүүд хэрэгтэй байдаг хойно.

  13. Монгол эр says:

    Сайн байна уу? Хэлж мэдкү юм гэхдээ эр хүн үнэхээр сэтгэлтэй байсан бол тэгж хандахгүй байх гэж бодож байна. Миний хувьд би найз бүсгүйгээ тэгж л лав шалгахгүй байсан.

  14. DOrj says:

    ТАхиа толгойлсон тийм малуудтай эргэж харитсахгуй баяртай гээд л сал бусгуй мини

  15. amka says:

    арчаагүй , юм үзээгүй гарууд эхнэргүй энэ тэр гэж юм ярьж явдаг байх даа. Хүн гэж сонин шүү!! Байгаадаа сэтгэл хангалуун байж чадахгүй илүү харж билүү долоож байдаг…, Толгой нь хоосоны л шинж байх даа!!!

  16. chokod says:

    Хэрэв эхнэргүй бол чи бас яасан ч сүртэй юм бэ дээ. Үнэхээр хайртай бол очоод авчиж болно ш дээ. Би л лав нөхөр маань согтоод ирээд аваачээ гэвэл авч л орхино.

  17. chokod says:

    Наадах чинь худлаа яриад л байна ш дээ. Эхнэртээ баригдчихаад тэгээд дараа нь гэнэт гарч ирж шалгасан энэ тэр гээд бантсандаа чамд худлаа хэлсэн байна. Тэгээд эхнэртээ юу гэж хэлж байгаа бол доо юу ч болоогүй энэ тэр гээд л бараг чамайг араасаа явдаг гэж байгаа даа. Дуракууд яасан ч их юм бэ дээ.

  18. kkk says:

    za naad zaluugiin chin talaar unendee heleh yum alga. harin chamd bas yum baina. chi yagad nz zaluugaa sogtuu baihad n ochij avch boldoggui yum. teheer zaaval zoogch bolchdiimuu. bitii iim jijighen bodoltoi baildaa. nzlaad uyerheed saihan yavj baigaa bol ochih avah asuudal yu ch bish. jinhene uhaalag busguicvhuud hotel-s ch ochood avdag yumdaa

  19. 888 says:

    bvtehgvi nuhur bnaa,bi bol iim eriig hezee ch songohgvi harin chi yahiin bol…

  20. hee says:

    хэт их яарч хани нөхөр хайхаар тийм л юмнууд таарч бган

  21. hi says:

    гэр бүлийн хүмүүжил хэнтэй найзалж нөхөрлөдөг чухал шүү ямар гэдгээ эрт харуулсан ни яамай тэр найз.н авгайтайгаа но.той юм билүү холдоо,хүүхэдтэй болж хохиров

  22. erh gegee says:

    ийм юм зөндөө таарна гол нь сайн судалж гэр орноор нь орж гарч байж дотносохгүй юу Цаг төр хүн ард ч хэцүү болж дээ

  23. zadsexdeye@yahoo.com says:

    тэнэг гар байна даа найзынх нь эхнэр тэгж зөвшөөрөөд тэгж залгаж чадаад өөр шигээ эмэгтэйг доромжилж чадаж байгаа бол тэр хүн чинь тэр хэмжээний л нэгэн байх болов ууд аа

  24. Zaluu says:

    Захидалийн эзэн “эрчүүдээс асуухад эрэгтэй хүмүүс бүгдээрээ яагаад эхнэр хүүхэдтэй бол тэрийгээ нуудаг юм бэ байгаа юмыг байгаагаар нь яагаад хэлж болдоггүй юм бэ?” гэж асуусан байна. Яах юу байхав дээ эхнэр хүүхэдтэй гэж хэлбэл тэр залуутай унтах хүүхэн олдохгүй олдохгүй шүү дээ.

  25. anonymous says:

    итгээд байгаа юмуу? наадах чинь эхнэр нь л байна ш дээ. иймхэн юм ойлгочихож чадахгүй 27 хүрсэн гэхээрээ ямар хүн байдаг байнаа ккк чамайг ч амаар нь газар үмхтэл хуурч байгаа юм байна даа хөөрхий!

  26. tseegii says:

    сонин гар вэ.эргүү юмаар яадгийн орхи.зоргоороо хүн доромжлоодл юун дураараа юм зүгээр.

  27. huurhunu says:

    надах чини угаасаа эхнэртэй л юм бишүү тэгээд эхнэр ни мэдчихээд бантсандаа шалгасийн энэ тэр гээд байгаан бишүү ийм эргүү юмнуудтай зууралдаж ядаг байнаа салаач…. залуу нас сайхан амидрал бүгд л байхад иймэрхүү ббүдүүлүг худалч юмаар ядаг юм?

  28. moeme says:

    наад нөхөр бүтэлгүй л гар байна даа
    удаагүй байгаан бол эртхэн дээрээ салсан нь дээр байх өө

  29. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    НҮД ХУДЛАА ХЭЛЭXГҮЙ ХУУРАХГҮЙ …ЭР ХҮМҮҮСИЙН БОЛОН НАЙЗ ЗАЛУУГАА ТҮҮНИЙ НҮДИЙГ ЭГЦ ХАРЖ БАЙГААД ЭХНЭРТЭЙ ҮГҮЙГ АСУУЖ БАЙ…ИНГЭЖ Л МЭДНЭ…ОНЦГҮЙ Л ЗАЛУУ БАЙНА …УДААГҮЙ БОЛ ДОТНОСОХ ХЭРЭГГҮЙ..ӨӨР САЙХАН ХАЙР ОЛДОНО ОК ХАМ<ГИЙН ГОЛ ЗҮЙЛ ХҮНЭЭ ХЭН БЭ ГЭДГИЙГ САЙН МЭД.!!!!!!!!! АЛДАЖ БОЛОХГҮЙ!!!!!!!!

  30. kendes says:

    чамайг огт хундлэхгүй л бна да.тэгээд сал доо эр мундсан биш. юр ни доромжлуулан байж тэгэж хамт бх ямар хэрэг бгаан ? шууд зайл гэж хэл

  31. sonin um says:

    сонин ум

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.