Охиноо элэг бүтэн амьдруулахыг хүч байна

Би нөхөртэйгөө гэр бүл болоод одоо 4 жил болж байна. 3 настай нэг хөөрхөн охинтой. Ингээд л элэг бүтэн сайхан амьдрана гэсэн хүсэл мөрөөдөлтэй байлаа. Гэтэл нөхөр маань 7 хоногт 2 удаа хууль юм шиг л архи ууна. Архи уухаараа агсам тавьж надад олон удаа гар хүрсэн. Гэхдээ охиноо бодоод дахин дахин уучилж засрах болов уу гээд горьдлого тавьсаар ирсэн. Энэ хугацаанд тоогоогоо алдтал салж нийлсэн. Эрүүл болохоороо хорвоогийн хамаг сайхныг амалаад л гүйгаад ирэхээр нь би уучилдаг. Гэтэл сүүлд өөр хүүхэнтэй ууж идэж яваад үл ойлголцон тэр хүүхэн нь хүчингийн хэргээр эрүү үүсгэсэн шалгагдаж байгаа. Гэхдээ өөрөө болохоор энэ бүгд худлаа тэр хүүхэн гүтгэж байна л гээд байгаа л даа. Тэрийг нь харсан биш би аль нь зөв бүрууг мэдэх юм алга даа. Архи ууж хонуудаар яваад элдэв янзаар доромжилж хардаад л би ийм утгагүй амьдралаас залхаж байна. Сүүлийн 2-3 сар бид тусдаа байгаа. Гэхдээ аз жаргалтай сайхан гэр бүлийг харахаар атаархах шиг ганцаараа ингээл зориглоод амьдрахад болох ч аавыгаа нэхэх охиноо харахаар бүгдийг тэвчээд эвлэрдэгч юм уу гэж бодогдох л юм.

Би яасан нь дээр вэ ийм хүн засардаг болов уу надад зөвлөгөө өгөөч…

23 Comments

  1. Tseegii says:

    чи оороо холдуу гар байна аа. ийм солиотой юмтай уугаа хийгээд цуг байна бэ?

  2. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ-d says:

    Харин чи өөрөө л илүү байна даа. Чамайг энэ шиг нөхөртөө учираад хамтадаа амьдраад нөгөө худлаа шаадаг уран халилтай үгнүүдтэйгээ хэр удаан явахыг нь харах юмсан.

  3. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    нэгэн бол хавтгайгаараа муу нэртэй нөгөө эрчүүдийг муулсан..адилхан гээндээ ч гоондоо ч гэж үгтэй..

  4. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    хурдан сал байхдаа яахав ..эрүүлд нь тухтай түс тас ярилц ..эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж ..бид бол үүнд илүү ш дээ ..хүний амьдралыг бид заахгүй ..энд чинь юм л бол амнаас нь сал гэсэн үг гарах юм сонин юм бэ?????

  5. sappire says:

    Хурдан сал. хүүхдийн тэтгэвэр тогтоолгохоо мартав!

  6. altmaa says:

    Үнэхээр охиноо бодож байгаа бол салаарай.
    Үр хүүхдэдээ архичин эцэг,хэрүүл зодоонтой гэр бүлийн амидралыг үзүүлээд байх хэрэггүй.Хүүхэд ийм орчинд өсч бойжиж болохгүй эрхбиш мэдэж л баймаар даа.

  7. love says:

    эрчүүдийг үзэн ядаж байна энэ сайтыг уншаад шүү.

  8. huurhunu says:

    ?

  9. hi says:

    чамаар тоглоод өлсөхөөрөө мөнгөдүйхээрэ гүйж ирээд зоддог сал за юу,хэсэг хугацаандаа хэцүү байна,хүүхдээ бод салаааааа

  10. panda says:

    засрахгүй

  11. bz says:

    салах бол салаач дээ. асуудал юундаа байнагэхээр бүсгүйчүүдээ. өөрсдөө ажил хийгээд, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаач гэж зөвлөмөөр байна. бас санхүүгийн эрх чөлөөтэй байдлаа өөртөө бий болгож бай л даа. тэгэж чадахгүй байгаагаа болоод л зодуулаад, доромжлуулаад, худлаагаа хүүхдээ бодоод байгаа юм шүү дээ. хүүхдээ бодох нь зүйн хэрэг. гэхдээ хүний амьдрал шүү дээ. чи амьдарч байгаа бол өөрөө амьдралаа зохио. өмнө нь ийимэрхүү юм бичээд байгаа хүмүүст ч бас энэ зөвлөгөөг өгмөөр санагдчихлаа.

  12. erchuud chin noshnuud shuu dee says:

    салсан дээрээ эр хүн гэдэг чинь нэг гар хүрэхээрээ дахиад хүрдэг л байхгүй юу даа тэд нарыг нэг л өршөөгөөд уучилчвал дахиад давардаг хүмүүс шдээ.
    энийг зодоод байхаар зүгээр байдгийн уучлаад байдгийн гээд улам л гар хүрээд байдаг юм шүү дээ. гар хүрснийхээ дараа уучлал гуйгаад л болчдог гэсэн өчүүхэн бодолтой болчдог байхгүй юу даа.
    нэг бодлын охиноо бодох нь чиний зөв л дөө гэхдээ чи ганц л амьдарна гүү дээ ганц амьдрах насандаа байнга нөхөрөөрөө зодуулж амьрах гэж үү ийм амьдрал гэж утгагүй шүү дээ чамд наад новшоос чинь илүү сайхан хань олдож л таараа эртхэн салж охинтойгоо тайван сайхан амьрасан нь дээр байх гэхдээ өөрийн бодол өөртөө зөв
    ДАРАА НЬ ХАРАМСАХААРГҮЙ ШИЙД ГАРГААРАЙ ГЭЖ ХЭЛЬЕ ДЭЭ

  13. gerel says:

    хэхэ b varientaar zovlogoo ogohod ish chaavaas iim sain nohroos salj huuhdee onchruulj yahgesiin aysaarn amidaraach bitgii salaarai bolohguishuu saihan zoduulaad araaraa taviulaad goyl amidarch baishdee heheheh

  14. gerel says:

    teged myanga salj myanga niileed odoo evlerdeg yum niluu gej bodoj bgaa yum bol bid naraas tegeed yuu asuuh geed yamar zovlogoo avah geed baigaa hun be niil niil gejl heluuleh geed bgaa yumuu oilgomjtoil baishdee arhichin ushuu hun zodno buur huchingiin hergeer shalgagdaad baigaa huntei neg gert yaaj amidarch chadaj bainaa tanai nohor chii ch adilhan duurchihsen huuhen bainadaa

  15. anujin says:

    Bid yaj ch zowlogoo ogood ene huuhen nohoroosoo salahgui shdee. Shal utgaguin Nohor chine oor huuhenruu chichreed tegeed ter ni huchingeer ogtson l yum baina shdee Ymar ch huchingiin element baihgui bol Ymar ch emegtei hun tsagdaad ogno ch gej baihgui teriig tsagdaa baitsaana ch gej baihgui unen Dagzduulj hanadaggui shaasan

  16. batbold says:

    Өрөвдөлтэй юмаа. Би лав ийм сэтгэлтэй эхнэртэй хөөрхөн охинтой байсан бол үүрд мөнх тэр хоёрыгоо хайрлаж амьдрах байсан.

  17. chokod says:

    Салаа сал хэрэггүй. Чи анхнаасаа нөхрөө сайн атгах хэрэгэтйэ байсан юм. Хүмүүс эхнэрийн гартаа орсон энэ тэр гээл хэлж л байдаг эрчүүд угаасаа атгуулж байж л амьдардаг юм даа. хэхэ

  18. soyoloo says:

    салаачээ юу хийгээд байгаа юм бэ,

  19. sainaa says:

    цаашид энэ байтугай энэээс аймаар доромжлолууд ирээд охиныг чинь ч гэсэн чамтай хамтруулаад нүддэг болохыг нь тэвчиж амьдарч чаднаа гэвэл тэгээл л хамт амьдраад л тэсэхгүй юу даа..

  20. Gstar says:

    асуух юу бган сал сал

  21. wow says:

    zasrahgui gedgiig ni medseer bj yug ni asuudiin.

  22. Lover says:

    yamar hetsu hun be naad hun chne!
    Hudlaa yariad surtsan ni medegdej bn.
    Eruulde saihan hudlaa yariaad l tsagaa tulahaar hj buteesen yum yu ch bhgui.
    Zuw zugeer bj bgad ter emegtei n eruu uusgene gj bhgue.
    Anhnaasa l hatuu bh heregtei baisimda.
    Emegtei hun heterhi zuulun .
    Uuchlah tusam dawardag ym bnle.
    Anhnaas ni muuhaigaar helehed ATGATSAn bsn ni deer yum bilee

  23. XXX says:

    Энэ сайтаар дүүрэн л чинийх шиг захианууд байна. Ийм хүмүүс засардаггүй эртхэн сал гэж өөрсдийнхөө амьдралаар жишээ болгон бичсэн зөндөө коммемтууд л байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.