Охин үрээ хайрлаж байгаарай

Сайн байна уу. Хүмүүсийн сэтгэгдэл саналыг сонсох гэж бичиж байна. Миний амьдралын талаар. Би чинээлэг айлын юугаарч дутаж байгаагүй  охин. Гадаадад дээд боловсрол эзэмшсэн. Одоо удирдах ажил хийдэг, цалин сайтай. За тэгээд, би багаасаа л бие даан шийдвэр гаргадаг байсан. Тиймээс ч нөхөртэй суухдаа өөрөө л шийдсэн. Манай хүн бүтэн өнчин  хүүхэд, бас оюутан байсан. Манай эцэг эх, ах дүүс бүгд л түүнээс сал гэдэг байсан юу ч үгүй хүн болохоор. Би салаагүй.

Намайг ингэж шийдсэний төлөө миний эцэг эх, ах дүүс намайг төрсөн хүүхдийнхээ данснаас хассан гэж хэлж болно. Бид 2 тусдаа гарч амжаагүй байтал нөхөр Канад руу  2 жил сурахаар явсан. Би ирээдүйгээ бодоод, нөхөртэй итгэж байсан болохоор явуулсан. Явахад нь би жирэмсэн үлдсэн юм. Эндээс миний амьдралын там эхэлсэн. Манай гэрийнхэн охин бид 2-г /ой хүртэл/ өвөл, зун гэлтгүй гэрээсээ хөөдөг, хөөж гаргадаг байсан. Надад явах боломж байгаагүй тэр үед. Би өөрийнхөө өрөөнд байхдаа хажуу өрөөний төлбөрийг төлж, хоолоо тусдаа хийдэг байсан. Намайг төрөхөд эмнэлэгээс манай гэрийнхэн гаргаагүй, эргэж ч ирээгүй.

Охиноо ой хүргээд би гэрээсээ явсан. Ажилд орж, эхний ээлжинд байр хөлслөн амьдарсан. Нөхөрдөө маш итгэж хүлээн байсан болохоор энэ бүх зовлонг хөөрхөн охинтойгоо давж туулж чадсан. Хүмүүс сайхан хүүхэн явдалтай гэдэг. Би санал нийлэхгүй ээ. Би тэвчээртэй нөхөрөө хүлээсэн. Надад үнэхээр хөөрхөн охин бурхан заяасан. Хүнтэй явалдаж хэрэгцээгээ хангаж хөхүүл охиноо бузартуулах бодол надад хэзээ ч байгаагүй. Нэг өдөр гадаадаас дуудлага ирсэн юм. Тэр нь түүний тэнд байхдаа ханилсан эхнэр гэж өөрийгөө дуудcан хүүхэн байсан юм.

Өөрөө үнэнч хүн энэ цохилтыг маш хүнд хүлээн авдаг юм байна лээ. Хэнд итгэж, хэний төлөө хүний хүн болж зовж, байхгүйд нь охиноо хүн болгож, би байр хүртэл ажилласаар байгаад лизингээр авсан. Намайг залж байсан гэрэл гэгээ харанхуйгаар солигдсон юм.

Уучлаж үнэхээр чадахгүй байсан. Салж чадах байсан. Би бас салаагүй. Би тэдэнд амаа асуулгахыг хүсээгүй. Хохь чинь хэлээ биз дээ гэж энэ бүхний эцэст хэлүүлээд суух тэнхээ байгаагүй. Эцсийн эцэст би нөхрөө уучилсан, гэхдээ мартаагүй. Миний нөхөр дөнгөж л сексийн харьцаанд ороод удаагүй явсан болохоор тэвчээгүйг ойлгосон. Би түүндээ маш их хайртай тул ойлгосон.

Энэ бүхний дараа   би амиа хорлох гэж үзсэн. Энэ бодол энэ олон жилийн турш намайг тайван орхихгүй байнга л зовоож байна. Би одоо нөхөр охин, хүүтэйгээ үнэхээр жаргалтай сайхан амьдраж байгаа. Юм юмтай ч болсон. Одоо л миний эцэг эх, ах дүүс надтай холбоотой байхыг хүсэж, ирсэнгүй, ярьсангүй, бие нь яаж байна гэх болсон. Хичнээн төрсөн ах дүүс ч байсан би дотно байж чадахаа больсон байна лээ.

Эхнэрүүдэд итгэлтэй чадалтай байхыг, ээж аав нарт,ах эгч нарт бусдын сонголтыг хүндлэхийг, нууц амраг нарт бусдын амьдрал хошуу дүрэхгүй, хол  байхыг л хүсье…

43 Comments

  1. чам шиг охид, бүсгүй, ээжүүд олон байдаг болоосой. тэгдэг бол тэврээд л наалдаад байхгүй юу. хүн хайр даадгүй зовлон даадаг гэж.

  2. адил says:

    үл таних бүсгүйд энэ өдрийн мэнд хүргэе.надтай төстэй амьдралтай хүн байдагл юм байна.төрсөн гэр бүлийнхэн маань намайг хараад огт танихгүй хүн шиг харц буруулаад өнгөрөхөд зүрх шархираад явдаг юм даа.оюутан байхад нөхөр маань намайг портероор хичээлээс авдаг байлаа/бид 2-н анхны унаа/.ангийн маань охидууд/чи портерт суучаад ичихгүй нэг их жаргалтай хүн шиг инээж явах юм гэж шоолно/гэхдээ надад жийпэнд сууж уйлж явсанаас портерт суугаад инээж явах нь илүү байлаа. хааяа 2-аа дэлгүүр хэснэ.Выставкад нэг цамц надад үнэхээр таалагдаж билээ.даанч бид 2-т мөнгө байсангүй.орой нь нөхөр маань надад нэг боодолтой юм өгснийг задалтал нөгөө цамц байсан юм даа./ мань эр индүүгээ ломбардад авсан байсан/би тэр үед үнэхээр шоконд ортлоо.. дараа нь бид 2 баруунд гарлаа.одоо бид хөөрхөн хүү ,охин 2-той баян тансаг биш ч аз жаргалтай гэр бүл.амьдралынхаа бүх зүйлийг нэг нэгээр нь босогсон болохоор бидний амьдрал,бидний гэр бүл хамгийн үнэ цэнэтэй.Гэхдээ надад тэгтлээ хатуу хандсан гэр бүлийнхэндээ би гомддоггүйе.Харинч би энэ бүхний хариуд тэсвэр тэвчээр,хүлээцтэй зан,хамгийн гол нь өөрийн сонгосон амьдралаа босгож чадсан .өөрийн сонгосон амьдралынхаа төлөө бид хэн нэгнийг буруутгах учиргүй.Энэ бидний л сонголт.

  3. naranjav says:

    yamar azgyi yum be.burhan tenger chamd hatuu handjee.huv zaytaiga evlereed saikhan amdaraarai amjilt hysie.ohinoo sain hyn bolgooroi

  4. kkk says:

    salchihsan chin ingeed baina tegeed baina gesen bur neg uvaigui yum unshsaar baigaad daschij harin chin sergeelee shu sain baina. hun amidralaa ooroo buteedeg gej yag l ene shu. ter eej aav ah duus ch dee hetsuu dee

  5. sain says:

    амидралд чин аз жаргал гайхалтай бүсгүй юмаа. Гэхдээ нэг л алдахад хангалттай шүү Ахиж алдвал алаад өгөөрэй

  6. zahianii ezen bna says:

    Олгой 88000083, Болдмаа-д:
    Таньтай санал нийлэхгүй байна.Би нууж байгаад нөхөртэйгээ суугаагүй.Ядуу, Өнчин хүн муу, хань болохгүй гэж үү.Эцэг, эхээс дээр гарах хүн байхгүй, гэхдээ миний хань миний сонголт.
    Хүүхдүүдийн эцэг, халамжит хайрт минь.
    Амьдрал баян -Хүн бүхэн нэг удаа ядаж алдаа гаргадаг, уучлаж, ухаараж амьдрах л ёстой гэж боддог.Хүн бүхний амьдралын хүсэл эрмэлзэл, зан чанар,хувь тавилан адилгүй.Адилтгах хэрэг байхгүй дээ. Гол нь дахин хэлье -Бид жаргалтай байна. Сөрөг энергиэр өөрсдийгөө цэнэглэж явахаар амьдралаас эерэг энерги авч явах нь утга учиртай.

  7. Олгой 88000083, Болдмаа-д: says:

    Таньтай санал нийлэхгүй байна.Би нууж байгаад нөхөртэйгээ суугаагүй.Ядуу, Өнчин хүн муу, хань болохгүй гэж үү.Эцэг, эхээс дээр гарах хүн байхгүй, гэхдээ миний хань миний сонголт.
    Хүүхдүүдийн эцэг, халамжит хайрт минь.
    Амьдрал баян -Хүн бүхэн нэг удаа ядаж алдаа гаргадаг, уучлаж, ухаараж амьдрах л ёстой гэж боддог.Хүн бүхний амьдралын хүсэл эрмэлзэл, зан чанар,хувь тавилан адилгүй.Адилтгах хэрэг байхгүй дээ. Гол нь дахин хэлье -Бид жаргалтай байна. Сөрөг энергиэр өөрсдийгөө цэнэглэж явахаар амьдралаас эерэг энерги авч явах нь утга учиртай.

  8. baagii says:

    би чиний нийтлэлийг уншаад анх удаа энэ сайтанд сэтгэгдэл үлдээж бн.чамд амжилт хүсье.чамшиг дайчин хүмүүс улам олон байгаасай.ийм нийтлэл уншуулсанд баярлалаа.эцэст нь хэлэхэд тэдний алдаа байсан ч хамаагүй эцэг эх 2оо байгаа дээр нь хайрла

  9. Болдмаа says:

    Бүсгүй минь цаашдын амьдралд чинь их юм хүлээж байгаа шүү.Би ч бас чам шиг охин үрээ тэвэрч хоцорсон.Охиноо 9 нас хүртэл нь хойд эцгийн бараа харуулалгүй ганцаараа өсгөөд хүнтэй суусан боловч өөрийнх нь хүүхэд гарахад л зангаа хувирган ад шоо үзэж эхэлсэн.Тэр ч байтугай эзгүйд минь хүнтэй унтаж үзье гэж боддог уу гэж асуусан байсан.Гэхдээ харин азаар ямар нэгэн юм болоогүй,ингээд би тэр даруй 2 хүүхдээ аваад тэр хүнээс холдож өнөөг хүртэл ганцаараа амьдарч байна .Миний хувьд эр хүнд итгэснээс эрхий хуруундаа итгэ гэдэг үг үнэн санагддаг.Одоо охин маань оюутан болсон, би 7 жил ганцаараа л зүтгэж явна.

  10. Olgoi says:

    Etseg eheesee zoron baij uusgesen amidral etsestee yavdaggui yumdaa duu mini. etseg eh zaaval muu taliig n harsan baidag yum daa duu mini mini. zaluusdaa handaj helehed etseg eheesee asuulgui nuutsaar naizlaad jiremsleed ochno gej bodoj baigaaa bol tom aldaa shyy. hunii hun hezee ch eej shig chin baidaggui yum shyy duu nar mini. asuuh zuil baival utasaar asuuj bolno . Olgoi 88000083

  11. xaxaxa says:

    энэ эрчүүд угаасаа л доодхоо захирч чаддаггүй арчаа муутай новшнууд дөө

  12. Arai bishee says:

    Энэ нөxрүүд боовоо заxирч чадаагүйн бол тэндээ дуугайxан шиг чиxнээс xолуур зоxицуулаад өнгөрөөxийг бодоxгүй, Тэр даварсан xүүxнүүд нь Ар гэрлүү нь утасдаж амьдралд нь xошуу дүрээд эxэлдэг нь юув дээ. Даварсан xүүxнүүд ч гэж дээ зайлуул…. Бас л 1 xүний Оxин эр. зальтай эрийн бачинд унаж энxрий бие ээ эзэмдүүлсэн л адилxан Бүсгүйчүү. Эxнэртэйгээ мэдсээр байж заваарч байxад тэрийг нь xожим сонссон Бүсгүйчүүд яалтай билээ.

  13. Зочин says:

    Үнэхээр бахархмаар сайхан санагдлаа.Чиний амьдралд аз жаргал хүсье.Үргэлж өөдрөг золбоолог яваарай Манай бүсгүйчүүд бүгд ийм ухаалаг бас жаргалтай байгаасай.

  14. 5656 says:

    яасан мундаг юм бэ.бичсэн зүйлээс нь авах юм үнэхээр их байна амжилт хүсье.

  15. zahianii ezen bna says:

    Хүн хүүхэддээ өндөр боловсрол эзэмшүүлэх эцэг эхийн үүрэг гэж боддог.Өчнөөн хөрөнгө мөнгө хүүхэддээ зарсан гээд товолсон баян хүнтэй нь сууж тэр мөнгөө эргэж төлөх учиргүй.Би зүрх сэтгэлтэй амьд хүн. Энэ бүхний дараа би аав, ээж, эгч, ах нартаа хайртай хэвээрээ… дотно л байхаа байсан.Энд бичсэн хүмүүсийн зарим нэгд нэмэлтээр хариу өгч байна.

  16. zahianii ezen bna says:

    Би өөрийнхөө тухай энд бичихдээ Та бүхэн намайг танихгүй, би ч та нарыг танихгүй болохоор сэтгэлээсээ хүнд ачааг гаргаж өөрийгөө ариусгасан юм. Магтуулаж ,муулуулах гэсэн санаатай бичээгүй.Коммент бичиж байгаа хүмүүст би хэнээс ч хариу авахгүй ээ.Тэд цаг хугацааны явцад хийсэн алдаагаа ухаараж уучлалт гуйсан.Тэр хүүхний хувьд надтай уулзана гэж ажил дээр ирсэн.Намайг миний нөхрийн хэлсэн шиг сайхан хүүхэн гэж бодоогүй юм гэсэн.Энэ нь тэрний алдаа байсан.Ажлын уулзалтын өрөөнд ороод явхад, би тэр хүн байна гэхээс өөр юм хэлээгүй.Нулимстай нүдээрээ хараад л сууж байгаад гарахдаа уучлаарай чамайг ийм хүүхэн гэж бодоогүй гэж хэлээд гарсан.Тэр хүүхэн хангалттай хариугаа авсан гэж боддог.Би түүнд юу ч хэлээгүй.
    Эм хүн цаашаа гэхгүй эр хүн цаашаа гэхгүй.Эмэгтэйчүүд хайран сэтгэл биеэ хүний нөхөрт үнэ цэнэгүй юу горьдож өгдөг юм бэ. За Та бүхэндээ баярлалаа.Дахиж хариу бичихгүй.Чиний амьдрал чиний л гарт байдаг. Энд бичсэн хүмүүсийн захианд соёлтой боловсон хариулаж байвал зүгээр гэж зарим хүмүүст зөвлөе.
    Эхнэрүүдэд итгэлтэй чадалтай, үргэлж сайхнаараа байхыг, ээж аав нарт,ах эгч нарт бусдын сонголтыг хүндлэхийг, нууц амраг нарт бусдын амьдрал хошуу дүрэхгүй, хол байхыг л дахин хүсье.

  17. chokod says:

    Эрэгтэй хүн өөрсдөө эхлээд татахад хөнгөмсөг хүүхнүүд бол эхнэртэй эсэхийг нь ч асуухгүй наалинхайтдаг л юм байна лээ дээ. Чи гэхдээ сайн эмэгтэй байнаа. Чамд амжилт хүсье.

  18. Emegtei says:

    чам шиг эмэгтэй олон байгаасай. Тэр тэнэг хуухэн новш. Хуухнуудээ хуний эр нохортой банзалдаж болох умаа гэхэд бас хани ижилийг битгий доромжилдоо. За яахав тэр эмэгтэй эрт орой уйлээ узнэ дээ. чи тэр новшийн хуухнийг хунтэй суугаад хуухэдтэй болсон уэд яг оорийг ни хийсэн уйлдлийг хий тэгээд ойлгоно оо. чи бол БААТАР ЭМЭГТЭЙ шуу. Аз жаргал.

  19. Emegtei32 says:

    сайн ухаалаг сайхан бусгуй мини. чиамд надад тохиолдсон амидрал тохиолдсон байна аа. (нохорийн тухайд). Ямар хунд туссанийг чини биэ-ээрээ узсэн болохоор ойлгож байна. Хун оороо унэнч дээр ни эр нохортоо 100% итгэж байсан болохоор маш худ тусдаг юм билээ. Гэхдээ чи ялсан байна шуу дээ найз мини. Амидралд алддаггуй эр хун ховороо.!!!!. сайн хани бол хайрлаад ур хуухдуудээ бодоод амидардаа найз мини. Бид чини энэ дэлхий дээр азтай эх хумуус алаг урсээ хайр халамжаар дутаахгуй сайхан амидардаа. Тэр зовлон юуч биш тэр шуламийн хуухэн чиний амидралийн нурааж чадаагуй чи ялагч баатар шуу. Амидралаа оодрогоор бодоод амидардаа. танай гэр булийн хувид бас л ховор хумуус юмдаа. За Аз жаргал танай гэр булд хусэ.

  20. ari says:

    bi chmg zgr l bishirj bn…..

  21. altmaa says:

    Чи үнэхээр чадсан байнаа,бүсгүй мини.
    Хамгийн гол ни одоо аз жаргалтай амидарч чадаж байгаа чини том амжилт.
    Аз жаргал хүсэе.

  22. haliunaa says:

    чи үнэхээр тэвчээртэй эмэгтэй бна…..тэхдээ ямарч аав ээж төрсөн үр хүүхдээ ач охиноо хөөгөөд гарган гэж байхгүй ээ хэтрүүлэг их бна гэж…….за ямартай ч амжилт…………

  23. tsetseg says:

    ÷àìààñ óõààðàë àâëàà
    àìæèëò õ¿ñüå

  24. Alpha910 says:

    Мундаг бүсгүй байнаа танай гэр бүлд аз жаргал хүсье

  25. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** .. says:

    ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА АРГАДАЖ ЗЭМЛЭХДЭЭ ХҮРТЭЛ ХАЙРЛА!!!!!!!!

  26. ch says:

    ийм байдаг чамд амжилт хүсье.мартагдахгүй ойлгож байна

  27. ... says:

    унэн байхаа ийм юм байдаг

  28. hehe says:

    хэтэрхий их кино үзсийн биш үү….. ккк

  29. zahianii ezen bna says:

    Сэтгэлд хүнд байдаг болохоор л бичсэн. Эд хөрөнгө хүн чанаргүй бол юу ч биш гэдгийг хэлье.Энэ миний туулсан амьдрал,миний төрсөн эх, эцэг ах дүүс. зохиож хачирласан юм алга, харин ч бага сагыг нь л бичсэн.Намайг уйлаад шалдаа ороод, алдаа хийсэн ухаарна гэдэг байсан.Би бууж өгөөгүй.Би аз жаргалтай байгаа.Хүмүүст л охин үрээ л хайрлаж л яваарай л гэдгийг хэлэх гэсэн юм.Та бүхэнд баярлалаа

  30. hvslen says:

    Hi, hvn Hervee ungursun muu muuhai zvilee dursaad, bodood baival stress- n l nemer. Bid negent bolood ungursniig uurchilj chadahgvigees hoish Ali boloh marthiig l hicheeh heregtei dee. Nuhur chin neg aldjee aldaagaa oilgood dahihgvi l bol bollo sh dee. Chi tvvniig uuchlahdaa vvniig l hvssen biz dee

  31. chineeleg ail iim bdag genee says:

    yamar olon ail ve? mongogui l yum bn ldaa ? ohinoo hooj gargaj bdag. hunii ed horongiig harj suudag gene.

  32. @sainuu says:

    Англиар бол … Nice try…буюу бичсэн арга барил найс харин сэдэв нь хуучирсан бас амьдралд ийм зан гаргадаг менгетэй гэр бvл байхгvй ш дээ. Юv болоо л гэнэт охин оо хееж туугаад л унахав дээ vнэхээр л менге тегрегтэй гадаад дотоодод сургаж мургаж байсна аа гэнэт яв ч гэх шиг… Хехехе арай еер юм зохио л доо

  33. chineeleg ail iim bdag genee says:

    оорийгоо л магтсан юм бн шдэ. чинээлэг айл ийм бдаг гэнээ. бас шан хуухэн гэнэ шуу хэхэхэхэхэх сайхан зохиосон бн шуу

  34. Lady says:

    za hezee tiim etseg eh baidiin hudlaa hudlaa esvel hoid etseg eh l biz, tursun bol hezeech tiim bhgui etseg ehee muulaad uuruu neeh lag tsarailaad shal durgui hurchlee

  35. hi says:

    уул усний ойр ураг төрлийн холоо гэж чи зөв алхам хийж бурхний шагнал авч яваа хүн байна,аз жаргал сайн сайхан бүхнийг хүсие

  36. надад итгэ says:

    араар тавьсан нөхрөө уучлаад хамт амьдрана гэдэг үнэхээр хэцүү юм байна лээ гэхдээ та ухаантай мундаг эмэгтэй юм

  37. arai bishee!!! says:

    чи нээрээ үнэxээр баxарxмаар бүсгүй юмаа! үнэxээр баxарxмаар.. ЭМЭГТЭЙ XҮНИЙXЭЭ xувид үнэxээр тэнxээтэй бүсгүй бн.. амидрал чин үргэлж өөдөө. сэтгэл чин үргэлж амгалан. гэр бүл чин үргэлж ЖАРГАЛТАЙ байx болтугай…

  38. f says:

    хун өөртөө л найдах хэрэгтэй ах дуу нар муухай шуу дээ.Муухан яввал хаячихаад гайгуй яавахаар гуйгаад ирнэ энэ унэн шуу.чи их сайн эмэгтэй байна.чи нөхөрөө уучлаад эргээд суусан юмуу эсвэл уур хунтэй суугаад сайхан амидарч бна уу .чамд аз жаргал хусий

  39. WARWAR says:

    канад.д байсан хүүхэн н л хорлосон болохоос эрчүүдэд буруу огох гээд яарахаа болио эхлээд сайн бодоо

  40. Kkkkkkkkkkkkkkkkkk says:

    мундаг байна шүү., Чи шүү,.,

  41. soko says:

    þó áýý àðàé ÷ äýý áàÿí àéë ãýæèõýýä òºðñºí îõèíîî þó

  42. tse says:

    Танай гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсье. Төсөөлөхөд ч хүнд амьдралаас гарч чадсан үнэхээр зоригтой, ажилсаг лаг хүн байна аа. Ээж аав ах эгч дүү нар хүний хувийн амьдралт хэт их оролцохгүй байвал гоё

  43. eenee says:

    чи маш их тэвчээртэй хун бна чамд амжилт хусий тэвчээртэй зоригтой хун бна хун хунээ уучилж явдийм шуудээ энэ хорвоо дээр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.