Сайн байцгаана уу? Би түрүүн бичлэг оруулсан эмэгтэй байна. Намайг ингэж харааж зүхнэ гэж мэдээгүй л дээ. Зүгээр л сэтгэл үймрээд бичсэн юм. Гэхдээ би өнөөдөр өнөө багш эмэгтэйг очиж харсан, уулзсан. Охиныхоо нэрийг хэлээд хичээлдээ ямар байна гэж асуухад тэр эмэгтэй намайг найрсгаар хүлээж авч уулзаад бид 2 бүүр цаг шахуу ярилцсан, намайг кофегоор дайлаад л цагийг сайхан өнгөрөөсөн. Манай нөхөртэй оюутан байхдаа танилцаж байсан, ойрд уулзсангүй дээ, гадаадад олон жил болсоон гэсэн. Манай хүнийг ямар эмэгтэйтэй суусан юм болоо гэж бодож байлаа гээл ярьж өгсөн. Үнэхээр царайлаг сайхан, хүний нүд алдмаар, үнэхээр сайхан хүүхэн байна лээ. Надаас 4 дүү гэнэ. Нөхөртэй хүүхэдтэй гэнэ, монголд ирээд удаагүй гээд л охин ийм тийм сургалт нэмж авбал алзахгүй гээл.
Би энэ хүнийг болон нөхрөө муугаар бодож хардаж явсандаа үнэхээр ичиж байлаа. Намайг ирж уулзаж байгаарай, ямар туслалцаа байна, ажил төрөл хэрэгтэй бол би асууж сураглаж өгье гээл. Би хажуунаас нь бүр салмааргүй хамт суугаад л баймаар санагдсан. Даан ч хуралтай гээд дараа уулзья гээд салсан. Би одоо сэтгэл тайван уужирсаан. Одоо би ажил хийж зорилготой амьдаръя гэж бодож байгаа.Би очиж уулзсаан.
27 Comments
ТА энэ сэтгэгдэлүүдийг уншаад оорийгоо битгий буруутгаж сэтгэлээ зовоогоорой. Залуу сайхан ид хийж бутээх насандаа хунтэй сууж хуухэд торуулээд гэр булийн амидралийг нуруун дээрээ уурж явсаар нэг мэдэхэд ажил торол хамт олонгуй болсон таний буруу бишээ. Ами амидрал залуу насаа та нохортоо бухэлд н зориулсан учир хардах эрх танд байгаа.
ТЭГЭЭД ч ар гэрийн ажилийг ажил гэж уздэггүй унэлдэггүй цаг одоо онгорсон шдээ. ХАРИН ч та ар гэрийнхээ сайн сайхний толоо оорийгоо золиослох сэтгэлтэй бгаадаа оороороо бахархад э. НОХОРООРОО хайрлуулж халамжлуулах ёстой
хэхэ яг үнэн шүү ичиж үхмээр юм, тэгээд битий бусдийн нууц гадаад байдал ажлийн газрийн олон нийтэд бичиж бай мэдүү
өөрийгөө тэнэгийн тэнэг байдалд оруулан байж тайвшрах хэрэгтэй байсан юмуу? тэр хүүхэн чинь чамайг дотроо эвий зайлуул миний найз ийм ч хүүхэнтэи суучих гэж, ажил олж өгч жаахан өөд н татах хэрэгтэй юм байна энэ тэр гэж дотроо бодсон байх да…ичиж үхмээр юм…
чи гэхдээ ганц удаагийн уулзалтанд хууртаж болохгуй шүү. наадах чини залитай хүүхэн байж магадгүй.ер ни эмэгтэй хүний зон совин андуурдаггуй шуу.
сайхан загнахгүй тэгээд яах юм. багш н тэгээд уурлах ёстой байсан юм уу? өөрийгөө тэгж бариж өгдөг хүн байхгүй байхаа. али болохоор л мэдэгдэхгүйн тулд жүжүйг тавина шдээ.
хүн хүнийг басах муухай тийм үү
санаа бодолоо зүгээр л хуваалцаарай миний амидрал ч гэсэн тиймүү би дээрэлхүү онгироо муу занд дургүйээ сэтгэлээсээ л харицах дуртай
амидралаа гэж со бх юма тэ би нэг бүгүйтэй үэрхэж байсан юма тэр нэг хүүхэдтэй гэхдээ би хүн юмар байх н хамаагүй ээ гол ни хожим урвахгүй нэг сэтгэлээр байж чадах хүнийг хайж байна тэр хүнийг намайг бодож надруу тэмүүлж байхад ни би дэндүү хайнга байж л дэ энэ миний алдаа гэхдээ би бүгдийг ойлгосон нэр хүндтэй царайлиг гоолиг хүн өөрөөс ни илүүг олж чадахгүй гэж бодсон юм шиг байна лээ надад элдэв муу зан байдаггүй хорт зуршилч байдгүй амидралийг багаасаа мэднэ итгэл дааж чадах чадвартай одоо ганцаардаж байна хани болох хүн хайж байна яах вэ би чаднаа
тайвширсан бол яамай даа. хадны мангаа гээд айж байхаар хадны мангаа байдаггүй гэдгийг түрүүлээд мэдчих нь амар байдаг гэдэг үг санаанд орчихлоо.
za setgel chin taivshirsan bol boloodoo ho. gehdee oortoo itgeltei bardam bai ihemseg bai. ih zantai gsn ug bish shu
нөхөр чинь өөрөө тэр хүүхэнд санаатай юм байна гэж ойлголоо.Хүүхэн бол нөхрийг чинь тоохооргүй.
хэй хани гэгч наад жижиг боовнийхоо зургийг устгаач заваан юм
дээр хэлсэн баяраа гэдэг хүн хүний нууцийг хамаагүй олон нийтэд дэлгэж бичиж болохгүй гэдгийг л анхааруулж бичсэн байн шдээ, эн хүүхнүүд гэж тахиан тархитай хүмүүс шүү, бариж аваад наад хүн чин хүчиндэвл гэждээ
Хөөщ Баяраа гэж сонин гар болиоч ээ.Юу вээ чи
хүүхнүүдээ өөртөө итгэлтэй байж нийгэмд байр сууриа эзлээчээ !!! сонин улсууд юмаа та нар
тэр багш хүүхэн чин тийм сайхан амитан юм биздээ айн, очиж танилцдаг хэрэгээ муйс дээр ямар ч байсан очиж хараад танилцнаа, үнэхээр сайхан хүүхэн байгаад танилцахгүй байвал хүчиндсэн ч яадийн
tolgoi muutaigaa humuust bitii gaihuulaad bai
Ажил хий
санаа чинь амарав уу тэгээд…….
танай нөхрийг ямар хүнтэй суусан бол харах юмсан гэж хэлснийг бодоход но-той л байна даа………..
хэлсэн шүү дээ хар ихэдвэл өвчин болноо ..
ажил хийнэ гэдэг чини зөв болж тэр ни дээр хүн гэртээ удаан суухаар элдэв юм бодогдоод хэтсүү бдг юм
Ажил хийе гэж одоол бодоо юу хожуу ч гэсэн болж байна. Одооноос эхлээд завтай бол загас наалдуулий гэдэгээ болиод /энэ үгэн дотор чиний бодож байсан зүйлүүд багтаж байгаа за ухаар даа/ завгүй ажиллаач.Хүн ер нь завгүй ажиллах хэрэгрэй дээ завтай хүн нь элий балай юм боддогийш дээ…..
сайн байна . Гол нь эргэлзээгээ гаргасан байгааз дээ ?
уулзсан чинь зөв болжээ. Хүн заавал эрдэмтэн доктор байх албагүй, чи зорьсон зорилготой тэрэндээ хүрэх гээд хичээж явбал нөхөр хүүхэд чинь ч чамайг үнэлж хүндэтгэнэ, харьцаа нь ч өөрчлөгдөнө
Очиж уулзана аа гэдэг чинь чи өөртөө их л итгэлгүй хүн шиг санагдлаа. Эмэгтэй хүнд бардам зан бага ч болов хэрэгтэй шүү.
Bitgii gej baihad uuriinhuu ner nuuriig bodooch
xэxэ сонин сонин юм байxиймаа гэж.