Секс байрлалуудын сэтгэл зүйн асуудлууд

Камасутрагаас авахуулаад захын шар сонин хүртэл сексийн олон байрлалын тухай заан бичсэн нь бий. Харин эрдэмтэн сексологчдын дотроос Польшийн Михайлин Вислоцкая хамгийн сонирхолтой, үнэнд нийцэх боломжтой нэгэн гаргалгааг хийжээ. Сексийн ямар байрлал сонгосноор нь тэрхүү хүний зан авирыг таньж болохын зэрэгцээ мөн энэ байрлалын сэтгэл зүйн онцлогийг задлан тайлбарласан нь тун сонирхолтой. Ингээд хамтдаа сонирхоцгооё.

Эрэгтэй нь дээрээ байрлал

“Нүүр нүүрээ харсан” секс байрлалын бүлгийн хамгийн түгээмэл байрлал. Эмэгтэй нь биеэ эрэгтэйн биеэр бүрэн хаалгаснаараа хамгаалуулж буй мэт сэтгэгдэлд хүрдэг юм.

Мөн номлогчийн байрлал гэж нэрийдэх нь бий. Нэгэн арал дээр зэрлэгүүд араатан амьтны байрлалаар “харьцах” дуртай байжээ. Гэтэл тэд хоёр номлогч энгэр зөрүүлж буйг хараад ихэд гайхаж. Учир нь эр нь дээрээ эм нь дороо, бие биенээ хараад “харьцаж” байж… хэмээн нэгэн үлгэрт өгүүлдэг.

Гэвч энэ үлгэр бас хуудуутай. Учир нь номлогч нар гарч ирэхээс өмнө буюу бүр анх хүн төрөлхтөн үүссэн үеийн олдворт энэ байрлалыг дүрсэлсэн байдаг юм билээ. Тэгэхээр бидний дээр өгүүлсэнчлэн нийгэмшсэн буюу номлогчийн гэх энэ байрлал их эрт байжээ. Хэрвээ энэ байрлалыг номлогчийн гэж нэрлэх онцгүй байвал хүмүүнлэг гэж хэлэхэд ч буруудахгүй байх.

Гэвч энэ сексийн байрлалыг бас дарамтлах шинж чанартай гэж үзэх нь бий. Эрчүүд эр чадлаа гайхуулж, “Би түүнийг ёстой хөдөлж ч чадахгүй болтол дарсан даа” гэх зэрэг яриа нь энэ байрлалтай хамаатай. Учир нь бүсгүй эрийнхээ бүрэн дор ордог.

Харин эмэгтэйчүүдийн хувьд энэ байрлал нэг талаас эрдээ дургүй байгааг илтгэж байж болно. Дээрээс нь дарах эр тэртэй тэргүй өөрийн хүссэнээр хөдлөх боломжийг эмэгтэйд олгохгүй. Тиймээс би хөлөө салгаад, доор чинь хэвтэж л байна. Тэгээд тэр дээр өөрөө юу хүссэнээ хийнэ биз гэсэн үл хамаарлыг бий болгодог.

Тийм ч учраас эр нөхрөө үзэн яддаг, түүнтэй энгэр зөрүүлэх дургүй эмэгтэйчүүд энэ байрлалыг илүүд үздэг гэх үзэл бий.

Мөн энэ байрлал яагаад тэгж их түгээмэл болсныг секс гэр бүлийн үүрэг болсноор тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, секс нь таашаал бус албан үүрэг мэт болсноор энэ байрлалыг дургүйд хүчгүй гэдэг шиг сонгодог аж. Тэгээд ч ийм байрлалын үед эхнэр нь илүү санаачлага, идэвх гаргалгүй үүргээ амар гүйцэтгэх боломжтой байдаг.

Тэгэхээр энэ байрлалыг сонгосон эр нэгдэн, ойлголцохыг хүсч байдаг бол эм нь дургүйцлээ хариу илэрхийлж байдаг. Хэрэв эр нь ийм байрлалаар эрх дарх, эр чадлаа гайхуулж байгаа бол эм нь нөмөр нөөлөг, хамгаалалтыг мэдэрч байдаг ажээ. Ийм хоёр өөр зорилготой бэлгийн хавьтагчид ойртсон болохоор бие организмд нь энэ байрлал хичнээн зохицож байлаа ч гэсэн сэтгэл бүрэн ханамжгүй үлддэг. Гэхдээ бас үзэл бодол нь нийцэж таарч бас болох юм. Тийм тохиолдол энэ байрлал жаргал эдлүүлж чадна.

Эмэгтэй нь дээрээ байрлал

“Нүүр нүүрээ харсан” байрлалын бүлгийн бас нэгэн түгээмэл байрлал нь энэ. Эмэгтэй хүн нь эрэгтэйгээсээ хөнгөн тул энэ физиологийн хувьд илүү зохимжтойд тооцогдоно. Гэвч ийм байрлалд нэг нэгнээ бүрэн мэдрэх боломж багатай. Санаачлагыг эмэгтэй нь гартаа авна. Тиймээс ч сексологчид энэ байрлалыг идэвхтэй эмэгтэй, ядарсан эрчүүдэд зөвлөдөг. Гэлээ ч энэ бол цэвэр физиолог талаас нь харсан зөвлөгөө. Харин сэтгэлзүйн талаас нь авч үзвэл олон асуудлууд урган гарч ирнэ.

Өөрийгөө мундаг эр гэж боддог зарим эрчүүд эмэгтэй хүнийг дээрээ гаргахыг доромжлол гэж үздэг. Уг нь эрчүүд энэ үзлээ зөвхөн биеэ үнэлэгчдэд гаргах нь зохилтой гэмээр. Тэд эхлээд биеэ үнэлэгчийг мөнгөөр авч басамжилдаг, харин дараа нь дураа нэлээн хангачихаад, одоо чи хөдөл гэсэн шиг биеэ үнэлэгчийг дээрээ гаргаад зугаацаж, доромжлон ажигладаг.

Эрэгтэй нь дээрээ байрлалын сэтгэлзүйгээс хичнээн их өөр байгааг анзаараарай. Уг нь биеийн үйлдэл, хөдөлгөөний зүгээс бол нэгэн ижил үйлдэл шүү дээ.

Мөн энэ байрлал үнэхээр хүч тамирдсан эр, хүссэнээрээ байх гэсэн эм буюу гэр бүлийн хоёрт ихээхэн тохиолддог.

Харамсалтай нь нэгэн томоохон сонинд бас нэлээн томоохон эрдэмтэн “Эмэгтэй хүнийг дээрээ гаргавал эрэмдэг зэрэмдэг хүүхэд олддог” гэж бичсэн байж билээ. Үүнийг элдэв тайлбаргүй таны оюуны шүүлтэд үлдээе.

Сонирхолтой нь, эмэгтэйчүүд энэ байрлалыг янз бүрээр хүлээн авдаг. Зарим эмэгтэй дур таашаал авах гэхээсээ илүү эрчүүдийн дээр гарна гэсэн утгаар л энэ байрлалд дурладаг. Ялангуяа эрчүүдэд бүхий л амьдралаа мэдүүлж, хүсэл тэмүүллээрээ амьдарч чадахгүй байгаа эмэгтэйчүүд энэ байрлалаар л эрчүүдийн дээр гардаг тул дуртай байдаг.

Харин зарим эмэгтэйчүүд өөрөө энэ байрлалд идэвх гаргаж байгаадаа таатай байгаа мэт хэрнээ эр нь зүгээр хэвтээд, түүгээр үйлчлүүлж буй мэт санагддаг тул дургүй хандах нь бий.

Мэдээж, сексийн бүхий л байрлалд хамтрагчид хоёулаа идэвх гаргах учиртай. Эрэгтэй нь дээрээ, эмэгтэй нь дээрээ байрлалын аль алинд нь хоёуланд нь идэвх гаргах, таашаал авах боломж байдаг. Гэхдээ дахиад дурьдахад, физиологийн мэдрэмж бус эр, эм хүйсийн хоорондын сэтгэлзүйн мэдрэмж зөрөлдөх тусам сексийн зөрчилдөөн гаардаг.

Суугаа байрлал

Сексийн энэ бүлэг хамгийн эвгүй байрлалд тооцогддогоороо онцлогтой. Тэгээд ч тэр бүрий хэрэглэгддэггүй бөгөөд их нандин юм уу нарийн мэдрэмж шаардсан үед сонгодог. Энэ байрлал нь хамтрагчдыг нурууны хувьд тэгшитгэж өгдөг. Хэдийгээр таазны хөдөлгөөн харьцангуй хумигддаг ч цээж, харцны таашаал, таалалд тун таатай. Ийм л нөхцөлд хүний секс тархинаас үүддэг гэдгийг санадаг.

Зарим эрчүүд энэ байрлалаас идэвхтэй хөдөлгөөн хийхийг зорьдог ч энэ нь маш хүнд. Учир нь биеийн булчин, хөдөлгөөний чадварыг ихээхэн шаардахын зэрэгцээ сэтгэлзүйн нэгдэл, ууслыг их шаарддаг.

Харин өөрийнхөө давуу, хүчирхэг чанарыг харуулах, гайхуулах гэсэн тохиолдолд энэ байрлал зохицдоггүй тул төдийлөн түгээмэл хэрэглэгддэггүй ажээ.

Зогсоо байрлал

Сэтгэлзүйн талаасаа тун өвөрмөц сонголтод тооцогдоно. Эрчүүдэд энэ байрлал ихээхэн ачаалал өгдөг. Тэд эмэгтэйгээ гар дээрээ барьж, бас идэвхтэй хөдлөх шаардлага тулгарна. Спортоор хичээллэдэг, гэнэтийн түргэн хөдөлгөөнтэй залууст энэ байрлал нь эмэгтэйгээ бүрэн өөрийн аясаар хөдөлгөх боломж олгодог тул ихэд таашаагддаг. Эрчүүд эмэгтэйгээ амьд бус зүйл барьж буй юм шиг дураараа хөдөлгөж, бүхий л нандин бүхнийг нь гартаа бүрэн атгах боломж олгодог.

Эмэгтэйчүүдэд энэ байрлал  “Надтай ийм байрлалаар ч секс хийж болно. Би ийм сайхан” гэсэн сэтгэгдэл төрүүлдэг тул бас л таашаагддаг.Тэгэхээр энэ байрлалын ч гол шалгуур нь физиологийн бус сэтгэлзүйн болж хувирч байгаа биз.

Бас нэгэн өвөрмөц шинжийг нь дурьдая. Энэ байрлалын хөдөлгөөн нь хэн нь ч хэнийгээ хуурах шаардлагагүйг илэрхийлж байдаг. Энэ байрлалын сексийг хурдан гүйлттэй ч зүйрлэж болно. Өөрөөр хэлбэл, хүсэл сонирхлын хөнгөн, богино шинж чанар нь үүгээр илэрч байдаг /гэр бүлийн хоёр ч энэ байрлалыг хааяа сонгох нь бий л дээ. Гэхдээ ч энэ байрлалыг зөвхөн сексийнхээ чимэг болгох үүднээс хэрэглэдгээс таашаал хэмээн авч үздэггүй/.

Мөн сексийн тухай бодолд хаана, ямар байрлалд, ямар орон дээр гэх мэт урьтал санаанууд бууж ирдэг бол энэ байрлал нь ийм элдэв бодол огт шаардахгүй, гэнэтийн их эрх чөлөөг мэдрүүлдгээрэ бас мөн чанараа тодорхойлдог.

Эрэгтэй нь араас байрлал

Араатан, амьтдаас хүнд шилжсэн гэмээр энэ байрлалын тухай яриа их бий. Түүнийг тойрсон сэтгэлзүйн асуудал, зөрчилдөөн ч байдаг. Хүн анх энэ байрлалыг тун цөөн сонгодог байж. Нийгэмшиж, адгуусан чанараас улам холдох бүр хүн энэ байрлал руу тэмүүлэх шинжтэй болжээ. Нэг өгүүлбэрээр хэлбэл, адгуус шиг л амар секс сайхан санагдаж. Магадгүй адгуус шиг байхыг хүсч буй нь энэ.

Энэ байрлалын онцлог нь хавьтагчид бие биенийхээ царайг үл харна. Нүүр нүүрээ үл харна гэдэг нь хэнтэй байгаа нь хамаагүй гэсэн утгыг бас илтгэнэ. Тэгээд ч ийм байрлал нь бүлгээрээ секс хийх үед ихээхэн хэрэглэгддэг. Хэн одоо байгаа нь хамаагүй, зөвхөн байгаа нь чухал гэсэн үзлийг бий болгож байгаа нь энэ.

Энэхүү байрлал нь эрэгтэйд чөлөөт байдлыг үүсгэж, сексийн чанарт санаа зовних сэтгэлийг үгүй болгодог. Эмэгтэйгийнх нь үл ялиг хөндүүрлэх, өвдөх зэрэг илэрхийллийг энэ байрлалаас мэдрэх боломжгүй. Хашгирах юм уу чанга дуу гарсан үед л асуудлыг шийднэ биз гэсэн сэтгэгдлийг эрчүүдэд төрүүлдэг.

Зарим эрчүүд энэ байрлалын үед эмэгтэйгийнхээ толгойг доош дарах дуртай байдаг. Энэ байрлал нь хүчингийн үед хамгийн их хэрэглэгддэг гэдэг. Хамгийн гол нь секс бус доромжлох нь чухал байгаа үед сонгодог байрлал гэж үүнийг үзэх нь бий. Энэ байрлалыг сармагчингийн байрлал гэх бөгөөд хүчирхэг эр сармагчин сул дорой эм сармагчинг ийнхүү дээрэлхүү ханддаг аж. Нэг ёсондоо энэ байрлал цэвэр дарангуйлал, боолчлолыг илэрхийлдэг.

Тийм ч учраас энэ байрлалаас дур ханалт авдаг ч гэсэн эмэгтэйчүүд дургүй байдаг. Нуруу, дал, үтрээний арын ханандаа сэрлийн цэгтэй эмэгтэйчүүд “эмэгтэй нь сөхөрч суугаад, эрэгтэй нь араас нь” байрлалыг сонгох нь тохиромжтой. Хэдийгээр энэ байрлалаас эмэгтэй нь таашаал авлаа ч гэсэн доромжлуулсан мэт санагдаж, ичгэвтэр, нэг л эвгүй сэтгэгдэл төрөх нь их ажээ. Тиймээс ч сэрлийн цэгт нь хүрч буйг ч эмэгтэй нь мэдрэхгүй байх нь бий.

Дон Жуанууд буюу олон хүүхний толгойг эргүүлэгчид энэ байрлалыг сонгодог гэдэг.  Сексийн хийхдээ эмэгтэйчүүдийг доромжилж, өөрийгөө бахдах нь л тэдний гол зорилго гэсэн үг. Тэд “эрэгтэй нь зогсоо байдлаас араас” байрлалд тун шимтэмтгий. Гэвч биеийн өндөр тохирохгүй, хүч чадал нь хүрэлцэхгүйн асуудал тулгардаг тул төдийлэн хүссэнээрээ байж чаддаггүй.

Гэхдээ энэ байрлалыг дан хараар будахаас гадна бас арай гэгээлгээр харж болно. Энэ бол эмэгтэйн эрдээ бүрэн итгэсэн сэтгэл. Өгзөг гэдэг биеийн хамгийн хамгаалалтгүй хэрнээ хамгийн ичимхий хэсэг. Тэгээд ч эцэг эхчүүд хүүхдээ өгзөг дээр зоддог шүү дээ.

Тэгэхээр энэ хэсгээ ил гаргаад, өөрөө гараараа газар тулаад хаах ямар ч боломжгүй байна гэдэг эмэгтэй хүний хувьд хязгааргүй их итгэл, хайрын илрэл. Хос хоёр сексийн амьдралдаа шинэлэг тал оруулахын тулд, бие биендээ бүрэн итгэдгээ илтгэхийн тулд энэ байрлалыг бас сонгоно.

Ийм тохиолдолд эмэгтэйчүүдэд давуу тал бас гарч ирдэг байна. Эмэгтэйчүүдийн сэрлийн үндсэн цэгүүд болох хэлүү, хөх энэ үед хамтрагчийн биед нь олонтаа хүрэлцэж, өдөөгдөх боломж ихэснэ. Ингэснээр эмэгтэйн дур ханалт хурдан өдөөгдөнө.

Сексийн байрлал болон түүний сэтгэлзүйн онцлог шинжүүдийг дурьдлаа. Секс гэдэг нь зөвхөн биеийн хүрэлцэл, мэдрэмж бус хамгийн гол нь сэтгэлзүйн уусал, нэгдэл гэдгийг ойлгуулахыг үүгээр зорьсон юм. Дээр өгүүлсэнчлэн зарим тохиолдолд эмэгтэй хүн хамгаалал хүсч, зарим тохиолдолд бүрэн итгэж, зарим тохиолдолд эрчүүдээс дээр байхыг хүсч явдаг. Тэгвэл тэр сэтгэлзүйд нь илүү нийцэх байрлал бас бий гэдгийг хүргэлээ. Биеийн хөдөлгөөн, сэтгэлийн хөдөлгөөн хоёроо нэгтгэж чадвал сая жаргал амсах билээ.

15 Comments

  1. Anonymous says:

    araasaa hiilgeh goe shd

  2. Anonymous says:

    araasaa hiilgeh goe shd

  3. Anonymous says:

    araasaa hiilgeh goe shd

  4. Anonymous says:

    bosoo bairlal hamgin goe sh te

  5. багий says:

    24 тэй дажгүй булчинлаг цэвэрхэн залуу байна. Эгч бүсгүйгээс суралцмаар байна.
    Дажгүй залуу шүү.

  6. Anonymous says:

    araasaa hilgeh bairlal goe hamgin goln 2zerge goel hodloj baiwal ymarch bairlal goeshvdee

  7. Anonymous says:

    araasaa hilgeh bairlal goe hamgin goln 2zerge goel hodloj baiwal ymarch bairlal goeshvdee

  8. ххх says:

    araas hiih shal teneg bairlal bhaa eregtei ni deeree bh ni iluu daruuhan bairlal bh

  9. zol says:

    24 тэй дажгүй булчинлаг цэвэрхэн залуу байна. Эгч бүсгүйгээс суралцмаар байна.
    Дажгүй залуу шүү. zolboo_9811@yahoo.com. жингхэнэ сэгс машин болмоор байна.

  10. zaluu says:

    sexin hamtragch bolh 20-30 nasnii gantshan busguitei dotno taniltsana. minii messenjir hayag sexman8723@yahoo.com add hiigeed sms uldenuu

  11. baby says:

    оновчтой тодорхой юм бичээчээ. баахан магадлал бичээд бхын

  12. Bilegee says:

    сонин юмаа дээр нь эмэгтэй нь байвал гое шдээ, дээр нь гарвал тэгээд ч бүр их тавина таашаал нь бүр их мэдрэгдэнэ.

  13. heyhoney says:

    yahav bj bolhol huvilbar bna setgel zuin talaas ni

    kamasutragiin bairlaluudiin 70% iig jiriin humuus hiij chadahgui yog oor hicheelldeg esuul buur beltgech bgaad hiihgui bol jiriin bid nar hiij chadahgui
    naad zah ni shormos tatah sunah buur tasarah ch ayultai bulchin gemteh zereg 30% ni bol hiij bolhoor bairlaluud gehdee gachi gachin bairlaluud bdiin bna le 😀

  14. tushig says:

    араас байрлал гоэ шд ккккк

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.