Өнгөрсөн долоо хоногт олон улсын хэмжээнд ч анхаарал татахаар нэгэн үйл явдал тохиолоо. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт очиж ажиллах үеэр БНСУ-ын Засгийн газар, Койка байгууллага болон Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэл хийж Дорнод аймгийн Халх голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор солонгосчуудад 270.000 га газар ашиглуулахаар шийдвэрлэснийг зарлалаа. Энэ нь 2700 хавтгай дөрвөлжин км бүхий их хэмжээний нутаг юм. Жишиж хэлбэл, энэ нь өнөөгийн Улаанбаатар шиг хэд хэдэн хот байгуулахад хангалттай хүрэлцэх газар ажээ.
Монголын эрх баригчдын дээрх шийдвэр БНСУ хилийн чанадад дор хаяж зуугаад жилээр тариалангийн газар түрээслэн авах стратеги бодлогоо хэрэгжүүлж буйн томхон илрэл боллоо. 99 жилийн хугацаагаар газар түрээслэх асуудлыг 2006 онд БНСУ-ын ерөнхийлөгч Ро Мүн Хён Монголд айлчлах үеэр хөндөн тавьжээ. Удалгүй солонгос мэргэжилтнүүд, судлаачид хүрэлцэн ирж Халх голын сав газарт судалгааны ажлыг ч хийсэн байна. Гэхдээ, солонгосын компани 99 жилээр газар түрээслэх гэдэг нь Монголд ихээхэн хэл ам дагуулж, авилгын хэрэг ч сөхөгдөв. Ийм учраас солонгосчууд асуудлыг Койка байгууллагаараа дамжуулан зүтгүүлж, газар тариалангийн загвар аж ахуй хөгжүүлэх нэрийн дор удаан хугацаагаар их хэмжээний газар эзэмшин ашиглахаар болж байна. Гарын үсэг зурах ёслолын үеэр солонгос эрхмүүд болон Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд үүнийг Дорнод аймгийн хэсэг иргэдийг ажлаар хангаж, Монголд солонгосчуудын тарьсан хүнсний бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох чухал үйл явдал боллоо гэж мэдэгдэв. Гэвч, гадныханд газраа эзэмшүүлэх нь Монголд юу авчрах вэ гэдгийг дэлхийн эрдэмтэд их л өөр өөр харж байгаа ажээ.
Хоёр жилийн өмнө Монголд болж байгаатай яг ижил асуудал олон улсад ихээхэн шуугиан тарьж, олон улсын нэр хүндтэй мэдээллийн хэрэгсэлүүдээр ахин дахин цацагдаж байсан юм. Өмнөд Солонгосчууд Африк тивийн өмнөд эргийн Мадагаскар улсад 10 гаруй мянган хавтгай дөрвөлжин км хөндөгдөөгүй газрыг тариалангийн зориулалтаар 99 жилийн хугацаатай хямд түрээслэхээр тус улсын засгийн газраар нь зөвшөөрүүлсэн байна. Гэвч энэ шийдвэр нь тус улсын иргэдийн зүгээс болон улс төрийн хүрээнд ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар Мадагаскарын шинээр сонсогдсон засгийн газар нь өмнөх засгийн газрынхаа дээрх шийдвэрийг цуцалж байжээ.
Мадагаскарт болсон үйл явдалтай холбогдуулан НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага хүнс импортлогч орнууд ядуу буурай орнуудад “шинэ маягийн колони”-ийн систем бий болгож байна гэж шүүмжилж анхааруулсан юм (Тухайлбал, энэ асуудлыг Анлийн “Financial Times”-д хөнджээ: http://www.ft.com/cms/s/0/ea8de830-b5d9-11dd-ab71-0000779fd18c.html#axzz0mHUouA7S)
Учир нь, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага дэлхийн хүн амын хурдтай өсөлт, экологийн доройтлоос шалтгаалан 40-50 жилийн дараа хоол хүнс нь дэлхий дээрх хамгийн үнэтэй бүтээгдэхүүн болж хувирна гэдгийг судлан тогтоосон юм. Жиших юм бол, ирээдүйд хүнс хоол нь өнөөгийн нефт шиг л адармаатай асуудал болно гэсэн үг. Гэхдээ, одоо ч газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ маш хурдтай өссөөр байгааг бид харж байна.
Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсууд дээрх асуудлыг урьдчилан харж өөрийнхөө хүнсний хангамжийг баталгаажуулахын тулд одооноос ядуу буурай орнуудыг хараандаа авч хөдөлж эхэлж буй ажээ. Мадагаскарт болсон үйл явдал ч үүний бодит жишээ. Судлаачдын үзэж буйгаар шинэ колоничлолын гэгдэх энэ бодлого ирээдүйд ядуу орнуудад ихээхэн хохиролтой байх ажээ. Одоохондоо газар тариалангийн технологи хөгжөөгүй, мэдлэггүй байгааг нь далимдуулан явуулж буй энэ зальт бодлогын уршгаар тэдгээр ядуу орнууд эргээд өөрсдөө хүнсний хомсдолтой нүүрлэж, улмаар мухардалд орох юм. Өөрөөр хэлбэл, хүнсний үнэ тэнгэрт хадаж эхлэх тэр үед тэдгээр ядуу орнууд өөрсдөө хөдөө аж ахуйн салбартаа юу ч хийж чадахааргүй болж хоосон хоцорсон байх ажээ. Чухам ийм учраас л НҮБ дээрх явдлыг түрэмгий үйл ажиллагаа гэж шүүмжилж байна.
Монголд яг л дээрх үйл явдал болж байна. Уур амьсгал нь хуурай, ихэнх нутагт хөрс нь эмзэг Монгол бол газар тариалан эрхлэх нутаг нэн хомс орны тоонд ордог. Гэхдээ, 90 оноос өмнө оросууд Дорнод Монголын тэрхэн хэсэг Халх голын сав газрыг ирээдүйд Монголын хамгийн үржил шимтэй хөрстэй, стратегийн газар тариалангийн бүс байх болно гэж тогтоосон байдаг юм. Монголчууд ашиглаагүй шахуу үлдээсэн шимт хөрстэй, усны нөөц бүхий сүүлийн ганц энэ бүс нутгийг өнгөрсөн долоо хоногт солонгосчууд албан ёсоор ийнхүү гартаа оруулж авлаа. Монголын засгийн газар, УИХ-ын гишүүд болон солонгосчууд энэ сав газраас монголыг хүнсээр давхар хангана гэх мэт сайхан тайлбар хийж байгаа боловч, аль ч тохиолдолд солонгосчууд өөрийн хүнсний хангамжаа баталж, монголчууд өөрийн нутагт ургуулсан хүнсийг гадныхнаас худалдаж авахаар болж байгаа нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой байна. НҮБ-аас ядуу орнуудад анхааруулсаар байтал Монголын эрх баригчид үлдсэн ганц тариалангийн бүс нутгаа УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нухацтай хэлэлцэлгүй гадныханд өгч ашиглуулахаар боллоо.
Төв Азийн Монгол Улс нь Солонгосчуудын хувьд Мадагаскараас арай онцлог улс юм гэдгийг энд давхар дурдах нь зүйн хэрэг болов уу. Сүүлийн үед Монгол нь солонгосын үндэсний үзэл, улс төрийн бодлогынх нь бай болж байгааг мэдээллийн хэрэгслээр хөндөн бичих болов. Юу гэвэл, солонгосчууд Монголыг, ялангуяа Дорнод Монголыг өөрсдийн өвөг дээдсийн өлгий нутаг гэж шууд зарлаж байгаа нь ч санаандгүй зүйл биш. Өмнөд Солонгосын түүхчдийн дунд өөрийн үндэстний гарал үүслийн талаар маргаан байдаг юм байна. Хэсэг эрдэмтэн нь солонгос үндэстэн Зүүн Өмнөд Азийн хүмүүстэй холбоотой гэх буюу Солонгосын хойгийн уугуул ард түмэн гэж үздэг бол өөрийн түүх, соёл дахь хятадын нөлөөг үгүйсгэдэг үндэсний үзэлт түүхчид нь солонгос үндэстэн Монголд үүссэн гээд үүнийгээ онолын түвшинд гарган тавихыг оролддог байна. Гэхдээ, Өмнөд Солонгосын улстөрчид үндэсний үзэлт түүхчдээ илт дэмжиж байгаа нь харагддаг. Тухайлбал, 2006 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Монголд айлчлахдаа монгол, солонгос ижил гэсэн санааг гэж хэлж байсан юм. Мөн хэдхэн хоногийн өмнө л гэхэд, Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн гишүүн Ким Чхун Хван Монголд айлчлахдаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд “Монгол бол бидний өвөг дээдсийн газар нутаг юм шүү” гэдгийг нүүрэн дээр нь хэлж байна билээ. Монгол суугаа Өмнөд Солонгосын Элчин сайд Пак гэгч Ийгл телевзээр ярилцлага өгөхдөө Монгол бол солонгосчуудын өвөг дээдсийн нутаг гэдгийг ч монгол үзэгчдэд давхар сануулж байв.
Хэдхэн жилийн өмнө Өмнөд Солонгосын эрдэмтэд Дорнод Монголд солонгос хороолол байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буй тухай мэдээлал гарч байсан билээ. Юутай ч, дэлхий нийтэд шинэ колоничлолоос болгоомжлохыг сануулан буй энэ үед Өмнөд Солонгосчууд Дорнод Монголд их хэмжээний газар эзэмших стратегийн зорилгоо хэрэгжүүлэхээр өнөөгийн Монгол Улсын Их Хурал, Засгийн газраар албан ёсоор шийдвэр гаргуулж байна. Монголын Засгийн газарт өөрийн ард иргэдээ хүнсээр хангах, үндэсний аюулгүй байдлаа бататгах хөдөө аж ахуйн олигтой бодлого, стратеги алга. Монгол нь Чили зэрэг орон шиг авхаалжтай хөдөлж, бусдаас суралцсан зүйлгүй. Харин, гадны улсын хүнсний хангамж, түүхий эдийн бааз болж, түүнд нь хямд ажиллах хүчин бэлдэж өгдөг орон болох замруу явж байна. Солонгосчууд авилгад идэгдсэн өнөөгийн Монголын төрийн багууллагуудаар шийдвэр гаргуулж өөрийн бодлогоо гүйцэлдүүлэх нь асуудлыг анх тавих үеэс л мэдэгдэж байсан юм. Монголын төрийн эрхэнд буй эрхэмүүдийн дотор аль нэг улсын заавраар хөдөлдөг бүлэг ч хэдийн бий болж ингэж хүчээ авсан байж магадгүй гэж ярилцах болсон билээ. Магадгүй ч гэж дээ. Тэртээ тэргүй иргэд Монголын төрийн байгууллагууд ямар болсныг мэдэж байгаа.
Ямартай ч, одоогоор үйл явдал эхлэл шатандаа явж байна. Монголын иргэд, улс төрийн хүчнүүд үүссэн нөхцөл байдалд яаж хандах, юу хийхийг цаг хугацаа харуулна байх. 1990-ээд онд Монголын Засгийн газар Монголын агаарын орон зайг гадны нэг компанид 99 жилээр түрээслэхээр шийдвэр гаргаж байсныг нь цуцлуулж байсан нэгэн хэрэг явдлыг уншигчид нэг санахад илүүдэхгүй биз ээ.
Х.Мөнх
Өмнөд Солонгос, Сөүл хот
44 Comments
ард иргэдийн дунд санал асуулга явуулдаггүй ийм аймаар том асуудлыг шийддэг юм
бол ?
миний монголын газар шороог бурхан гуйсан ч бүү өг гэсэн үг утгаа алдаж байна даа Элбэгээ сонгуулиар солонгосуулаас авилгал авч байгаа бичлэг гараад байсан тэрний хариулт юм байлгүй дээ дээдэсийг дагаж турж үх дээ монголын тэнэг иргэд ээ
Арай ч дээ эх орныг минь дээр суусан нэг ангийн нэртэй үе үеийн 76+1 дандаа дур мэдэж хувааж иднэ гэж юу байхав.Тэнэмэл траншейны хэдэн золбин хүүхэд залуусаа хүний найманд явуулаж дуусчаад өөр идэх юм олдохгүй болхоор жаахан үлдэсэх эрүүл газар шороогоо түрээс нэрээр идэж баян орны колони болгохоор шийдэв шүү дээ.Бидний амьдарч байгаа үед бид колони болоод мөлхөхгүй юмаа гэхэд бидний үр сад яаж мөлхөх бол ингэж бодхоор МОНГОЛ хүүхнүүд бид нар үр хүүхдээ тээж төрүүлхээс айж аль болох цөөхөн үр хүүхэд зовооё гэж хүний заяаг тэмцэн байж олож ирсэн үр удмаа хүйтэн мэсээр заяаг нь таслаж өөрийн биедээ өвчин,өр зүрхэндээ шаналал зовлонг тээн амьдарч байна.Магадгүй энэ зовлонг ирхийг мэдээд үр хүүхэддээ бага мэдрүүлэе гэж баячууд цөөхөн хүүхэдтэй байдаг байх.Яаж ч өлсөж,цангаж зовож, мөлхөж байсан үр удамдаа газар шороог нь бүтнээр нь үлдээж өгөх юмсан.Энэ бол МОНГОЛ гэдэг нэрээр овоглон амьдарч байгаа бүх эхчүүдийн чинхүү хүсэл билээ.
Энэ мэдээлэл чинь үнэн үамуу. Би монгол улсын иргэн хүний хувьд мэдээллийг чинь уншаад санаа сэтгэл, бодол санаагаа та нартайгаа хуваалцахгүй онгорч чадахгуй нь. Хаана хэзээ ийм гэрээ байуулаад амживаа мань элбэгээ дарга Би оноодор энэ сайтаас л олж мэдлээ. Хэрвээ үнэн бол тийм үам гэж хаа бх үам бэ. Монголийнхоо газар шорооноос Бурхан гуйсанч бүү ог гэсэн овог дээдсийн минь алтан сургааль бна. Супэрмэн 76 үүнийг чинь сонссон болобуу Далбайсан том том чихнийх нь хаагуур онгороод бнаа. Сонсоод дэмжихгүй бгаа тэд нар торд үамар хэрэг бгаа үам бэ. Ногоо Олон ходолгоон, эбсэл холбоод маань хаа бна бэ үа хийгээд, үа сонсоод явна бэ.Эрх биш нэгийг бодож бгаа бдээ
Нийтлэлийн эзэн дэлхийн эдийн засгийн чиг хандлагаас сэдэвлэж өөрийн оронд нөлөөлөж болох эрсдэл өндөртэй сэдвүүдийн нэгийг хөнджээ.Уунийг хоёр талтай харцгаая.Глобалчилал гэдэг нъ том гурнууд эдийн засгийн удааширлаа, буурай орнуудийн эдийн засагт бутээгдэхүүний борлуулалтаа нийлуулснээр дахин хуч сэргэж болох хамгийн башир арга юм.Бараа бутээгдэхүүнээ шахаж борлуулалтаа тэлэж ашигаа ихэсгэхийн тулд буурай орнуудад борлуулалтийн цэгүүдийг төвлөрүүлэж олон улсийн гэх худалдааний төвүүдийг бий болгоно.Энэ нъ бидэнд сайн муу 2янзаар нөлөөлөнө.
1.Муу тал нъ дотоодийн уйлдвэрлэлд дарамт учруулаж тугжрэл уусгэнэ.Гадаад борлуулатийн төв руу дотоодийн бух мөнгөн тэмдэгт урсана.Нэг ёсондоо дотооддоо мөнгөний эргэлтгүй болж эдийн засгийн хямралд хучтэй өртөнө.Баян ядуугийн ялгаа хурцдаж ядуурал ихсэнэ.
2.Сайн тал нъ дэлхийн шилдэг брендийн бараатай танилцаж айл бур маде ин гадаадаар гоёно.Худалдааний шилдэг манежмент, соёлтой уйлчилгээ , зах зээлийн борлуулалтийн өндөр зэрэглэлийн туршлагийг судалж ,мэргэжилтэн бэлтгэгдэнэ.
Монголд борлуулалтийн эдийн засаг шахагдаж хучтэй орж ирж байгааг би хувъдаа дэмждэггүй дургуйцаж явдаг.
Тууний оронд уйлдвэрлэл техник технологтой харъцсан гадаадийн хөрөнгө оруулалтийг ахиухан дэмжээд өгөх хэрэгтэй.
2011оний байдалаар дэлхийн хөрөнгө оруулалтийн акулууд ветънам малайз индонеиз руу анхаарлаа хандуулаж уйлдвэрлэлийн цэгүүдээ төвлөрүүлэж эхэллээ.Тэнд хөдөлмөрийн хямд хучин байна гэсэн уг.Хун ам ихтэй орнууд ийм замаар хөл дээрээ босож болдогийг хятадууд яруу тодоор харууллаа.
Хятадууд хэд хэдэн ороний уйлдвэрлэх хучин байсаний давуу талаа ашиглаж маш хурдан хэрэгжүүлэж эхэллээ.Техник технологийин нарийн патендийг атгаж мэргэжилтэнгүүдээ хангалттай бэлдчихсэн байна.Одоо хятадууд хямд унээр уйлвэрлэлийн боол болохгуй өөрсдөө уйлдвэрлэж бутээгдэхүүнээ емпортолох аргаа судлаж, зах зээлийн аргаа бурэн эзэмшчихлээ.
Бид хятадуудаас сурах юм их бий.
Яагаад солонгосууд хун ам цөөтэй цөлийн бус ихтэй манай оронд тариалангийн чиглэлээр аж ахуй хөгжүүлэхийг сонирхов.Уунд мэргэжилтэнгүүд нарийн дугнэлт хийж нухацтай хандана гэдэгт итгэж байна.Гэрээний заалтад яг юу гэж тусгаснийг дараа дэлгэрэнгүй оруулаж өгөөрэй.тэгээд яг энэ чинъ баталгаатай мэдээлэл мөнүү?Уунийг далимдуулаад манай оронд ашигтайгаар эргэх боломж юу байна.Болзол өндөртэйгөөр гэрээ байгуулаж чадвал буруудаад байх юм байхгуй л болов уу.
бас унэн бол ийм юм хийсэн хумуус Лусийн хорлолоор ур удмаараа ухэх болно
энэ унэн бол монголчууд зугээр суухгуй байхаа
элбэгдөрж ухэсэй. мар т1 хуний уханас ийм юмиг зөбөөрдөг бодол гардаг бнаа. муу ноxойн гөлөг биднийг яагад ингэж бган бээ
õàð ìàëíóóäàà íîéðíîîñîî ñýðýý÷ ýíý ¿ãèéã ×èíãèñ õààí õýëæ áàéíà Ìîíãîë ãàçàð Ìîíãîë õ¿í ë áàéõ ¸ñòîé
та нар одоо болилдоо тэнэгтэж огохиймаа со нар монголд ирээд колони байгуултлаа хэзээ ч билээ,та нар оорсдоо газар тариалангаа хийгээчдээ ю ч хийж чадахгуй байж солиорох юмаа,зув зугээр л со нарт тариа тариал гэж огоогуй байлгуйдээ ,байгаа юмаа ашиглаж суралдаа оордоо чадахгуй оор хун хийнэ гэхээр харамлаад огч чадахгуй .
ene zahii tsahim shuudan geed site deer bn lee elbegee songuuliin umnu solongos ywaad bsiinmaa daanch eh ornoo hudaldadsan nugeltei amitan uheeed uu uheheesee umnu uilee edlenee ali eswel ur huuhed n uiliig n edlene biz muu yortoi amitan tarwaga chini
Юмыг эергээр харж бас болно ш дээ хүмүүсээ, хууль дүрмээ чанга тогтоогоод хууль зөрчсөн тохиолдолд гэрээгээ цуцлана гээд тусгаад өгөх хэрэгтэй, тэгээд тэр хөдөөгүүр архи ууж айл хэсэж мал хулгайлахаас өөр эрдэмгүй залуусаар ажил хийлгээд, сургаад авахад юу нь болохгуй гэж!
Еоое арайч дээ. Эx орондоо амар тайван амьдраxгүйн байнал даа. Манайxан шиг xамруурсан толгойтой Удирдагчтай Орон алга… Нээрээ Японд цунами болоxод бас л Япончуудыг авч ирье тэжээе тэтгье газар нутаг тасалж өгье гээд мөөрөөд байсан. Одоо Солонгосчууд турж үxэx нь гээд өчнөөн Гагаар нь газар тасалж өгч байдаг. Яасан илүүдээ гарсан газар вээ. Xэн дуртайгийнx нь мэддэг газар шороо уул ус ч биш байxаа. Эзэд нь гээд 2 сая 700000 манууxай уг нь нүд нь нээлттэй xараад л сууxын… даварсан Сда Элбэгдөрж мэтийг дараагийн сонгуульд болиулая аа. Арай xэтэрлээ. Уран Xөxөө шиг донгодож донгодож гарч ирсэн юу xийж байгаан… Муу сайн юумнууд уже Гадаад дотоодод нүxээ малтаад өчнөөн мөнгө банкинд xийгээд ороx оронгоо бэлдчээ биз. Монгол орон сүйрэxэд Эд нар инээгээл яваад өгнө үлдсэн энгийн ардын xүүxдүүд Тэр лай ланчигийг нь үүрнэ. Эд нарыг үнэxээр газар нутгаа түрээслүүлсэн байвал жагсаж тэмцээд xоосон xоносон ч яаxав… Эдээрээ оролдвол эвдэxийн цондон, эxнэрээрээ оролдвол салаxын цондон гэдийн…
монголчуудийн хохи болж байх шиг байнадаа ийм тэнэг ерөнхийлөгчийг яаж дэмжээд байлаа арчилагч гэлүү муусайн пизданууд
за хө энэ сайтад байнга юм бичээд байдаг өнөөх элгэмсэг авгайгаа Элбэгээ рүү явуулья байз. Манай найз ч зэрлэг маягийн гар алчаад ирэх байх шүү
энэ бодол гээд юм бичээд бгаа энэ эрxэм ямар тэнэг юм бэ чи эx орон чин аюуулд ороод бxад чин тэнэг юм ярайд бx юм юун XАX xөгжүүлэx вэ юун тэнэг юм ярайд бгаа юм бэ чи эрэгтэй xүүxэдтэй бол боол нь болно эмэгтэй xүүxэдтай бол бэлгийн боол нь болно. 99 жилийн дараа амид бвал энэ үгийг нэг бодоод үзээрэй манайx шиг ядуу буурай орон чамшиг тэнэг xүмүүс олон болбол колон гэдэг юм нь болдог бxгүыи юу даа эx орнийxоо төлөө босоx цаг нь болжээ ард түмэн минь
99 жил ашиглуулах ??? энэ тэгүүл юу гэсэн үг вэ ????????? 99 жилийн дотор юу болж болхуу ????? ашиглуулах , түрээслэх чи энэ үгийг 1 бодоод үзээрэй xө !!
чи нэг хүнийс газар түрээслээд ашиглаж авлаа тэрэн дэр чи бааж шээж ухаж сэндийчлээд хэдэн 10улаа чихэлдэж амидарсан ч болно яагад гэвэл чи МӨНГӨ-инө өгцөн учраас
яадаг юм байгаа юмыг худалдаад идэхэд юу нъ буруу байгаа юм сэргэлэн нь л амьдардаг хорвоо би лав дэмжиж байна
эх орон ирээдүйн ур хуухдууддэ овлогдох газар шороон дрэ тайван амгалан ажиллаж амидармаар бна шдэ ymar nugeliin tolgoitnuud iim shiidwer gargadag bnaa tehde uneher iim yum bolvol ard tumende medegdeh heregtei shde ymar ch argaar hamaagui eserguutsne shde mongoliiho tal gazart oorsdoo ezen n baij hunsee tarialah hun huch dutagdaad bgamu uguishde yaaydaa bz mu mahan tolgoitnuud yr n odoogiin zasgiin gazriig nuraah hergtei hedn uyere damjsan uls torchid bolloo shd yaj shudraga ys hze togtohiin her udaan huleeh yumbe 2012 ond songuuli bolgohgui oor ymar neg garah garts.d hureh heregtei zaluu uyre mongol ulsaa hogjuulie
1. Солонгосын ХАА-н туршлага хамгийн сайн нь гэсэнгүй. Бидэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй, биднийг бодвол энэ талаар туршлагатай болохоор нь сонгоо байлгүй. Тэгээд ч Монголын нөхцөлд тохируулаад илүү сайжруулахыг нь мэргэжилтнүүд хийх биз. Харин одоохондоо манайд наад захын усалгааны технологи хүртэл алга байна шүүдээ.
2. Олон оронтой хамтрах гэдэг нь нэг орны технологиос хамааралгүй байх тухай ярьж байна. Газраа өгөх, ашиглуулах хоёр чинь шал ондоо ойлголт шүү.
To Bodol : Чиний өмөөрөөд байгаа энэ солонгосуудийн чини хүлэмжийн аж ахуй 2р өдөрийн цас -21 хэмд бүх урагцийнхаа 45%иг алдаж бхийг мадаггүй би харсан юмдаа энэ жил !! би өөрөө тэр СОЛОНГОСТ чини магистарт сурч бгаа ирээд 3 жил болжийно..
магадгүй энд амидардаг монголчууд анзаарсан байх энэ жилийн өвөл эдний байцаа төмс лууван бусад тариалангийн ногоон яаж үнд орсонийг.
((((((~~Колоничлолын тухай бичжээ. Хүнсний колоничлол гэж юуг хэлдэг вэ. Энгийнээр хэлэхэд Хөгжингүй орнууд өөрсдийн технологиор гаргаж авсан сайн чанарын үр, бордоо, малын эм тариа гэх мэт зүйлээс хараат болгохыг хэлж байгаа юм. Бид ч ийм байдалд орохгүйн тулд олон оронтой хамтарч ажиллах хэрэгтэй.~~~))))) Чинийхээр тэгээд олон оронтой хамтарч ажлана гээд бусдад ни бас ГАЗАРААСАА ӨГНӨ ГЭЖҮҮ~!???
Хамтарч ажиллахын тухайд Солонгосуудад газар өгөөд, тарьсныг нь манайхан худалдаж авч идээд, тэгээд л бид тэднээс хараат болох юм шиг бичжээ. Элбэгдорж болон манай төрд ажиллаж байгаа хүмүүс тийм тэнэг хүмүүс гэж бодохгүй байна. Бид газар ашиглах эрх олгоё Танайх технологи нэвтрүүл. Манай хүмүүсийг сурга. Монголын хэрэгцээнд нийлүүлээд илүүдлийг нь Со-руу экспортло ч гэдэг юм уу эрхбиш тийм юм хийгээ байлгүй дээ.
Энэ сайтад бас ч гэж юм үзэж, нүд тайлсан хүмүүс орж ирдэг болов уу. Энэ удаа бүх хүн эсэргүүцсэн байна. Солонгосчууд бөөн бөөнөөрөө орж ирээд Монголчуудаар ногоогоо тариулаад, тэрийгээ Сөүлрүү зөөгөөд байх гэсэн гэнэн тэнэгээр сэтгэж болохгүй болов уу. Бөөн бөөнөөр орж ирэхийн хувьд бид хуулиа мөрдөөд Солонгосуудыг гаргаад байхад Солонгосын колони болчихгүй байлгүй. Сөүлрүү ногоо зөөхийн хувьд Монголоос хамаагүй ойрхон Хятад, Индонези Тайландаас хол ч гэсэн Чили, Австрали АНУ-аас СОлонгосууд хүнсээ зөөсөөр байна. Үнэндээ хүнсний хараат Солонгосууд айж, хүнсээ зарж байгаа орнууд зарахын төлөө суудаг. БИД ЯАГААД ӨӨРСДИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГААД, ИЛҮҮДЛИЙГ НЬ ГАДАГШАА ЭКСПОРТЛОХ ТАЛААС НЬ БОДОЖ БОЛОХГҮЙ ГЭЖ.
2. Манай үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа юуны талаар ярьдаг вэ. Сайндаа л виза, хэдэн хүнийг ажилчнаар аваач гэсэн аргаа барсан юм гуйдаг шүү дээ. Бусад энэ байдлаас гарч ХАА салбарт хамтарч ажиллах, технологи нэвтрүүлэх талаар ярихад юу нь буруу вэ
3, Зуд болохоор л бид нүүдлийн аж ахуйг эрчимжүүлэх тухай ярьдаг. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж бүтэн жилийн турш шинэ ногоо идэх тухай ярьдаг. Энэ бүхнийг Монголд нэвтрүүлэхийн тулд гадны туршлагыг авах нь зүйтэй гэдэг дээр эрхбиш үгүйсгэх хүн байхгүй болов уу. Хятадуудтай хамтрана гэсэн бол бөөн юм болох байсан. Орсууд? Тэдний технологи хоцрогдсон. АНУ Герман Австрали.. Тэд боломжийнхоо хэрээр хамтраад хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж байгаа. Гэсэн үр дүн нь хангалттай бус байгаа шүү дээ. Япон? Үнэндээ сайн мэдэхгүй юм Гэхдээ л биднийг сонирхоогүй болов уу.
3. Колоничлолын тухай бичжээ. Хүнсний колоничлол гэж юуг хэлдэг вэ. Энгийнээр хэлэхэд Хөгжингүй орнууд өөрсдийн технологиор гаргаж авсан сайн чанарын үр, бордоо, малын эм тариа гэх мэт зүйлээс хараат болгохыг хэлж байгаа юм. Бид ч ийм байдалд орохгүйн тулд олон оронтой хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгснээс бөөн бөөнөөрөө орж ирээд хүүхнүүдтэй нь суугаад хүүхэд гаргахыг хэлдэггүй. Өнөөдөр олон олон Монгол залуучууд интернэт хэрэглэх түвшний чадалтай байхад арай ч тиймдээ тулчихгүй байлгүй.
муу элбэгээг сонгосон тэнэгүүдийн буруу. Анхнаасаа л сонгуулд дэвшихдээ солонгосоос хандив аваад байсан тэрнийхээ хариуд эх орноо худалдаж байгаан байна л даа.
Монголчуудаа бид алийн болгон муу ялзарсан улс төрчдөд дээрэлхүүлж явхийм бээ…
Босцгоое л доо
юу вэ арай ч дээ ямарт ни газар өгөөд байгаа юм вэ элбэгээ зайлаачээ буудаад өгий
монголчуудад энэ талаар маш их мэдээлэл дутагдаж байгаа, байж болох бүх мэдээллилйг сувгуудаар цацаж монголчуудаа энэ гэрээг цуцлуулах тэмцэлд уриалах хэрэгтэй байна аа.
энэ нээрэн бол эсэргввтсэл бослого гаргаx xэрэгтэй ш дээ даүартсан умаа
зо зо муу новшнууд чин харин зугээр суусан чин звгээр байлгахгүйнээ босож чаддаг тэмцэж чаддагаа харуулах болсон бололтойдогоо залуусаа
¯¿íä óóð ìàø èõ õ¿ð÷ áàéíà. 76 ãàõàéã, õ¿ç¿¿ã¿é ãàõàéòàé íü õàìò ãýäñèéã íü õ¿¿ëýõ þìñàí.
èë¿¿äýý ãàðñàí ãàçàð íóòàã àëãàà áèäíèé õîéä ¿åä õýðýãòýé ñîëîíãîñ÷óóäûã õººõ õýðýãòýé,¿¿íýýñ õàðèí àðä ò¿ìýí áîñëîãî ãàðãàæ ìýäýõ þì ,èéìä ýõ îðîí ãàçàð íóòàãàà õóäàëäñàí ýðõýì äàðãà íàðûãø¿¿õ õýðýãòýé
энэ үнэн бол ч баларлаа шүү хүмүүс ээ. улс орны аюулгүй байдлыг хамгаалах байгууллага энэ тэр гэж байна уу? бослого гарж ч мэдэх юм байна шуу.
аймшигтай юм одоо ийм юм болоод эсэргүүцэж бариад жагсаал цуглаан болвол энд тэндээс снайпэрдчих гээд байхбайхдаа ядаргаатайн зүгээр. дуугүй байвал эх ороноо алдчих гээд дуугарвал амиа алдчих гээд байхиймаа зовлонтой ч юмаа даа
Валай юмаа.Хэрэг бишдүүл бид болон бид нарин үр хүүхдүүд зовж амидарахндээ.Элбэгэ болон 76 бүгт талийгад алга болно.Харин тэдний үр удам ни гадаадад гараад тэрпүм ДОЛЛАРтай сайхан амидрах юм бгаз.Монгол орон 76 гаса болж сөнжээ гэд ХяТАДИн Түүхийн номний нэг нүүрэнд л үлдэх вий дэ.
солонгост лав бишэээ сда ард иргэд хар толгойг чинь тасдана шүү эрхэмүүдээ !!
би ийм юм болж байгааг энэ сайтаас л мэдлээ. ягд мэдээгээр хэлэлтсэхгүй байгаа юм бэ.
энэ тэгээд яг бүр баталгаажсан юмуу яг юу болоод байгаа юм болоо, Манлай, уянга, Баасан,Ганбаатар гээд бөөн тэмцэгчид яваад байсан юу болсон юм болоо, нет-с л ийм мэдээлэл уншиж байна, гэтэл тодорхой юм юу ч алга, хэн хэзээ хэдэн цагт ийм юм батлаад гарийн үсэг зураад явчив, яг бүр батлагдчихавуу эсвэл болоогүй юмуу, албан ёсоор төрөөс мэдээлэл хийсэн юм болов уу, газар нутгаа гадныханд түрээслэнэ гэж юу гэсэн үгвэ ой ухаанд ч буухгүй байна, ийм улс орон дэлхийд байдаг юм боловуу
гадо г дэмжиж бна
1 солонгос 3 хужаагийн санааг гүйцдэг гэдэг үг байдаг байхаа! япон живсэн ч солонгос хоолгүй болсон ч бид нарт пад байхгүй!!!!! Монголийн xөрсийг солонгосийн тариан талбай болгоно гэжүү арай ч дээ ЭНЭ 76г Элбэгдоржтой ни хамт 1 дор шатаачих юмсан
эрни энэ талаар мэдэх юм байвал сошиал сайтуудаар санал бодлоо хуваалцаж тэмцэх хэрэгтэй
ЭНЭ ОДОО ЮУ БОЛЖ БАЙНААААА. БИ ХУВЬДАА МАШ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. АЛИВААГ БИД ЯДАЖ 100 ЖИЛЭЭР ХАРАХ ЁСТОЙ.
Үндэслэлийг нь сайн гаргаж тавьсан байна. Гэхдээ илүү дэлгэрэнгүй судлах хэрэгтэй л дээ. Үнэхээр ийм юм болж байгаа бол угаасаа энэ асуудал нэх удахгүй олон хүний эсэргүүцэлтэй тулгарна. Эрх баригчид газар нутгаа ингэж өгөх юм бол ирэх сонгуулиар асуудалд орох болохоор тэрийгээ харин ч нэг бодох байхаа. Олон хүн мэдэх юм бол угаасаа энэ асуудал бүтэхгүй.
МОНГОЛЦХУУДАА ТЭМЦИЙЛДАА ХАРЖ СУУСАР БГАД ЭХ ОРНОО АЛДЛАА Элбэгдорж ПИЗДА ЭГААСА ХУЖАА ПИЗДА ХАЙРАН ЭХ ОРОН МИНДЭЭ
ёо ийм юм уншихаар боож үхмээр болох юма мэдээжийн юман дэр ягаад ингэд бдаг бнаа шал т1 юмаа ямар юмнуудаа дэр залчихваа
МУУХАЙ ӨМХИЙ САНААТАЙ СОЛОНГОСУУД БИДЭНД ГАЙ БОЛНО ХҮМҮҮСЭЭ !!!!!!!!!!!