Нөхөртэйгөө суугаад 5 жил болж байна 1 хөөрхөн хүүтэй. Нөхөр маань том албан тушаалтан байнга л хөдөө гадаа ажиллаар явна. За энэ ч яахав гол асуудал нь энд тэнд хүүхнүүдтэй уусан наргисан гээд янз янзийн юм миний чихэнд сонсогдох юм. Надаас нуух гээд чадку баригдах юм. Хүүхнүүдтэй танилцаад уусан тасарсан гээд бүх юм л миний чихэнд сонсогдоно. Энэ бүхнийг сонсоод би тэвчихгүй л байна. Нөхөртэйгөө ярилцаад надаас уучлал гуйгаад ахиж хэзээ ч ийм алдаа гаргахгүй гэсэн би уучилсан итгэсэн гэсэн ч ахиад л энэ асуудал давтагдаад байна. Би салий гэж бодсон ч хүүгээ бодоод тэвчсэн юм. Би багдаа аавыгаа алдаад эцгийн хайр гэдгийг мэдрээгүй өссөн. Хүүгээ өөр шигээ болгохгүй л гэж зүтгэсэн. Гэвч нөхөр маань ийм байдалтай байгаад байвал би яах вээ? Би өөртөө анхаарал тавихгүй байгаа юм бол уу гэж бодоод өөрийгөө өөрчиллөө нэмэр алга. Чи надаас залхаад байгаамуу гэхээр үгүй би хүү та 2-гүйгээрээ яаж амьдрах юм гээд байна. Тэгсэн хэрнээ өөр хүүхэнтэй уулзаж наргина. Сүүлдээ би яах учираа ч олохгүй байна. Залуусаа надад туслаач би яах вэ?
секс.мн дээр ирсэн захидал
26 Comments
заримдаа уулзаж юм яридаг эмэгтэйтэй болохийг хусдэг. эхнэр хуухдээ бодохоор тэгж зориглодогуй юм аа. гэхдээ зовлон нэг бусгуй байвал хаяа мэсэнжэрдэж байя итгэж болно шуу
batuchralhurlee@yahoo.com
салж болохгүй ээ…зүгээр л өөрийгөө бас хүүгээ бод.өөрөө цагийг сак өнгөрөө.гадуур тасархай залуучууд зөндөө ш дээ.танилц, нарги, цэнгэ…ганц л амьдарна шүү дээ.нөхөр чинь тэгж байгаад аяндаа больчино.араас нь хөөцөлдөөд байхаар улам л цаашлаад байдгийн. гэр бүл хэзээ ч үл мөхөх вант улс.хүүхэд аав ээжтэйгээ элэг бүтэн байх ёстой.харин хүүхнүүд бид сэргэлэн байж өөрсдөө тасархай байж, эрчүүдийн харцыг унагаж, сайхан залуусыг харж, боломж олдвол амталалаад авахад гэмгүй ээ гэж…чи ийм байж чадвал нөхөрийнхөө тухай бодохоос инээд чинь хүрж,амьдрал ямар сонирхолтойг улам бүр мэдрэх болноо…ок
салаад дэмий юм байна аа ер ни!! нилээн сайн хашраасан ни дээр . хүүхдээ аваад нэг хэсэг тэрний мэдэхгүй газар амидар! Ирэхэд ни халуун хоол халамжит хани ,аваа гээд тонтгоноод гүйх хүү ни байхгүй хэдэн айлгүй хүүхнүүдэд холгуулсаар байгаад залхаад санаад ухамсарлаад ирэх байх тэгээд эргээд нийлчих. бүр болохгүй бол харин салаарай
зүгээр л сал
нэг л үг байна даа! Сал!
фаөигдигү
Хүүхэд хүүхэд л гэх юм хүүхдээ бодсоор тэвчлээ гэх юм яаж ингэдэг юм бэ. Эмэгтэй хүмүүс бид ч ганц л амьдрана шүү дээ хэдий болтол уучлах ёстой юм дэмий байх хэзээ ч засрахгүй гэж бодож байна. Хэрүүлтэй, уур амьсгал таагүй гэр бүлд тэр хүүхэд бүр ч илүү зовмоор юм. Салаад хүүхдээ аваад үлдээ үнэхээр наадах чинь мөнгөтөй бол мөнгийг нь аваал өөрийгөө гоёоол сайхан ажил мэргэжилтэй санаа сэтгэл амар байж болдоггүй юмуу. Эмэгтэй хүнд бардам чадвартай байх ёстой шүү дээ.
бүүүр болохкуу бол тэр ДЭВ гээд Монголын кино-г үзүүлчихээ
Энэ Xүүxнүүд xүүxдээ бодоод салж чадсангүйл гэxийн… Тэгээд xэрүүл уруултай үймсэн амьдрал дунд xүүxэд ямар xүн болж xүмүүжиx вэ гдгийг бодож үздэг болвуу????
чи хүн даапаалж суухаар гантс нэг зөвөлгөө бичээч хэрэг болж юний магад, сайтийнхаа учирийг ойлгож бж орж ирж бай!
хахаха зарим нь бол үзмэрч мэргэч шиг л хэлж байнашдээ. Сексийн талдаа л асуудал байна даа баруун урагшаа мөрөө гарга гэх гээд байнаа даа, хөгжилтэй гарууд шүү
Хүүхнүүд өөрсдөө унтаж хэвтэхгүй бол эрчүүд хэнтэй унтхавдээ…Гар хангалгаа хийгээл явж байна биз.
Сална гэж байхгүй ээ.
Энд тэндгүй л жоохон дээшээ нэр хүндтэй гайгүхэн боловсрол мэдлэгтэй хүмүүсийг хүүхнүүд зүгээр байлгадаггүй юмаа Найз нь сайн мэднэ Манай нөхөр лүү хандараад л байдагын. Гэхдээ би чанга барьдаг Гэхдээ хориод хэрүүл огт хийдэггүй Ухамсарт нь сайтар гүн ойлгуулчихсан Надаас өөр бүсгүйтэй явалдаад толгойгоо мэдүүлээд эргүүтвэл надаас өөр хэн ч чамайг ингэж хайрлаж амьдарч чадахгүй гэдгийг ойлгуулсан. Тэгэхдээ л гадуур өдөр ч юу ч хийдэгийг би мэдэхгүй Эрчүүдэд итгэхэд нэн бэрх шүү дээ. Харин миний хийдэг хамгийн чухал ажил бол нөхөртэйгөө ярилцах Ажлаасаа тарж ирээд 2лаа хүүхдүүдээ унтуулаад шөнөжингөө өдрийн бүх зүйлээ ярьна маргааш юу хийхээд ярьна Ирэх 7 хоногт энэ 7 хоногт Юу болохгүй байгаа Хэн хэн хаана юу хийгээд бгааг нь нягт нямбай сонсдог Нөхөр маань надтай маш их олон зүйл дээр ярилцдаг Хааяа гомдолтой ууртай Хааяа баяртай хөөртэй. Нөхрийнхөө хувьд би хамгийн сайн дэмжигч нь бас хамгийн том фен нь. Тийм болоод тэрүү амралтын өдрөөр ажлаар ч юмуу хаана хаашаа явах гэдгийг бүгдийг нь мэддэг. Чи нөхөртэйгөө ярилцах хэрэгтэй Монгол хүүхнүүдийг хараад байхад Гэр бүлийн хүмүүс хоорондоо бие биенээсээ юмаа их нуудаг зарим нь хаалттай. Илэн далангүй ярилцаж бие биенийгээ ойилгох хэрэгтэй. Эр хүнд ажил дээр эсвэл амьдрал дээр янз бүрийн асуудал гарч хааяа сэтгэл гонсойж архи уух наргих үе гардаг тэр үед хэн нэгнийг хайдаг. Тиймээс нөхөртэйгөө илэн далангүй ямар ч зүйл дээр нээлттэй байж нөхрийнхөө ажлыг сонирхож байх хэрэгтэй гэж бодогдоог байдаг юм. Эхний ээлжинд чи жижигхээн асуудлаас яриж эхлэх хэрэгтэй энгийн Тэгээд аажмаар ажил руу нь мөн өөрсдийнхөө амьдарлын хэв маяг руу Чи өөрөө улам ингэж хандах үед эр хүн хаалттай байхгүй. Аажим аажмаар энэ үйлдэл нь багасч өөрөө ухаарах боломж өг. Үг хэлээр хүн юу гэж ч худлаа амлалт өгч болно Хамгийн гол нь чи ухамсарт нь ойлгуулах хэрэгтэй байна. Хэрүүл биш хардалт биш. Өөрийнхөө үйл хөдлөлөөр өөрийг нь ухааруул да
овжин авУУЛ ИАНААА!!! БАЛИАР ЗАВХАЙ НОХОРВЭ!!!
Элгэмсүүг дэмжиж бна. эxлээд чамайг элэглэж байсан монгол xууxнууд, дараа ни чамайг узэн ядаж бна тэд. Энэ сайт-аас чаддаг бол арчаад xаячиxмаар өмдөндөө шээж бгаа тэд нар. чаддагаараа xасаxаа тавиж л байг. тэгэx тусам ни xумуус чамайг даравч дардайж бгааг чини мэддэг. Удаxгуй тэд явж чи улдэx болно. Чи бол ОД.
цэцэгийн түмэн зөв. гэхдээ нэмээд хэлэхэд өөрөө ажил хийдэггүй бол ажилд орооч яахав дээ танай гэр дутах юмгүй ч гэсэн өөрөө ажил хийгээд жаахан завгүй гадуур шогшоод нөхрийгөө нэг хэсэгтээ тоохгүй хаяад өөрийгөө тордоод эхэлбэл танай хүн чинь ч бас нэгийг бодох боловуу?
Чамд нэг л юм хэлий, энэ их хэрэгтэй зөвөлгөө шү нэгэнт чи хүүгээ бодоод салахгүй гэж бгаам чини,,, чи нөхөртөө 10 ширхэг бэлгэвч аваад өгөөд явуул явахад ни, миний хайр наргимаар байвал энийг заавал хэрэглээрэй гээд,,, тсаадах чини гайхаад уурлавал: за миний хани угаасаа л жаахан хуухний хорхойтой юм чини өвчин авчихгүй л бол болж гэж хэлээрэй, тэгээд чи их тэвчээртэй бж ирэхэд ни сайхан зантай бж,өөртөө итгэлтэй бж,гэр орондоо тавих анхаарлаа сайтгаж, тсэмбийгээд бгаарай тэгэхээр тсаадах чини унэндэээ л хаашаач гарахгуй дэ. Эр ни эрчүүд илэн далангуй бусгуйчуудэд ухдэг шдэ
анхнаасаа яах гэж суусын зангийг нь мэдэргүй байж. одоо яая гэхэв хэд хоног хол байсан нь дээр дээ. тэгвэл нөхөр чинь ойлгоно. эсвэл тэр нь цэг байна.
ССССССС ДОХ АВУУЛ ИАНААА!!!1 ТАНАЙ НОХОР ХУДЛАА ГАРРРРР БНАААААААААААААААА
СЭКСИЙН ТАЛДАА ИХ АСУУДАЛ БАЙНА ДАА ТҮҮНИЙГЭЭ ЦЭГЦЭЛ …ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВИАД ТҮҮНДЭЭ ӨӨРӨӨР ХАРАГД Л ДАА
цэцэгийн тумэн зов
Албан тушаал нь л эвдэж байна даа. Албан тушаал өндөртэй байхад хүн бүр л долоочих шахна, хүүхнүүд дэнгийн эрвээхэй шиг л эргэлдэнэ. Харин унаад буугаад өгөхийн цагт тэр хэн ч биш болно шүү дээ. Нөхөр чинь тэрийг ухаарахгүй байгаа нь харамсалтай юм. Гэхдээ ийм асуудлаас болоод салж хэрэггүй шүү. Чи өөрөө хүчтэй бай, тэрийг битгий тоо, өөрийнхөө хүссэнийг хий. Тэр цагт л нөхөр чинь нэгийг бодох вий. Ээ дээ, энэ амьдрал бүсгүйчүүд биднээс мөн ч их тэвчээр шаардана шүү.
энэ эрчүүд нээрээ лайтай новшнууд юмаа.засрах үгүйг ёстой бурхан л мэдэх байхдаа.гэхдээ үр хүүхэдээ бодоод хэсэг харзнаад үзсэн ни дээр байхдаа.бур болохгүй бол тэгээд асуудлаа шийдээд нопиртой тайван амидарсан ни дээр.
ene deed hun aygui uhaan muutai hunii zowolgoo ogchooo salah bolo amarhan shdeeee manai emegteichuud neg zuiliin medeed l salna geed l amidralaa toglood ur huuhdee unchruuleed etsest n oorsdoo hohirdog yaj gewel huuhedeee osgoh gej zowdog getel ter nohor n dahin ehenr awch jargaad l salsan ehner 2 dahi amidralaa zohioloo ihenh n dagawar huuhedtei gej deerlhuuleed l tegeed bur amidraltai ewlerdeg minii zowolgoo bol chi ooriin awah eostoi zuilee awaad teged daraa n zail gej hoogood ywuuldaa zsarahgui bol
за болимоор юм. өөрийгөө хундэлж сур. сайн хашраал даа. сална гэж дайр. өөр залууд дурла. би чамаас салахад юу ч алдахгуй гэдгээ ойлгуул. шийдэмгий бай. яагаад чи нэгний насни амидралаа там болгож тэр өөдгүй новшийн төлөө зовж амидрах ёстой юм бэ
зарим залуучууд хайр, секс 2 тусдаа зүйл гэж үздэгшдээ, танай нөхөр бас тийм л юм байлгүй дээ. Тийм залуучууд эхнэр хүүхдээ орхих бодолгүй мөртлөө л тэгээд яваад байдаг. гэр бүлээ үймүүлэхгүй гэж бодож байвал нүдэн балай чихэн дүлий юм шиг байхаас өөр аргагүй байх доо. Ер нь бол эрчүүд ингэж л байдгын гээд бодчуул амар. тэсэж чадахгүй бол эртхэн салсан нь дээр, наадуул чинь амалсан ч хөгширтлөө тэгэж явсаар л байх болно. би нэг тийм хүнийг мэдхийн байна.