Одоо 26 настай. Ажилтай амьдралтай байдаг л нэг жирийн даруухан эмэгтэй. Найз залуутай болоод түүнтэйгээ сүй тавьчихсан удахгүй тусдаа гарах гэж байгаа. Нэг нэгнийхээрээ орж гараад ихэвчлэн манайд хамт амьдардаг. За тэгэээд мэдээж бидний аль аль нь өмнө нь өөр нэгэн хүнтэй үерхэж найзалж явсан. Манай нөхөр өмнө нь 10 жилийнхээ ангийнхаа охинтой оюутан байхдаа үерхэж бас хэдэн сар хамт амьдарсан байгаа юм. Тэгээд л удалгүй салсан юм гэсэн. Тэгтэл 10 жилийнхэн нь уулзаж хамт амралтанд явахаар болсон юм. Тэгээд арай ч баярын өдрүүдээр намайг ганцааранг нь орхиод явахгүй байлгүй дээ гээд жаахан дургүй байгаагаа илэрхийлээд л ажилдаа гараад явлаа. Тэгтэл орой ажил тараад утас руу нь залгатал холбогддоггүй. За явж дээ гэж бодоол бас түүнийг зөвтгөх санаатай найз нөхөдэйгөө сайхан салхинд гараад ирэгдээ гээл өнгөрлөө.
Тэгээд 2 хоноод ирдэгийн байна мэдээж явлаа ч гээд яриагүй бас баярын өдрүүдээр намайг орхиж явсан болохоор нь жаахан гомдоод гуйлгаж байгаад эвлэрлээ. Тэгтэл сүүлд сонсох нь ээ нөгөө өмнө нь үерхэж байсан охин нь хамт явсан юм гэнээ. Эрэгтэйчүүд нь ихэнх нь эхнэрээ аваад явсан байхад манай хүн намайг орхиод тэгээд бүр холбоо ч бариагүй хаяад явсаныг бодохоор уур хүрээд байх юм. Гол нь намайг орхиж явдаг нь өмнө нь үерхэж байсан охинтойгоо хамт байх гэж тэгсэн юм болуу? Би энэнээс болоод байнга шаналах юм. Хамт унтаж байхад хүртэл бодогдоод эсүүл би хэтэрхий хүндээр тусгаж аваад байгаа юм болуу? Та нарт ийм зүйл тохиолдсон бол яах байсан бэ?
34 Comments
Сайн ярилцаад үз. Зүгээр л илэн далангүй… нөхөр чинь тэр хүнтэй уулзах гэж явсан ч битгий уурла… зүгээр л дахиж ийм юм битгий хийгээрэй гэдгээ сануул. Дахиж ийм зүйл гаргавал харин салсан нь дээр… Эрчүүд өмнөх найз охиноосоо холбоогоо тасалкү ахиж хамт байжил таараа….
Сайн байна уу суух тухайгаа сайн бод өөрийн хайртай бус өөрийг чинь хайрлаж чадах хүн л дээр дээ
хэлэлгүй 2хононо гэдэг чинь утгагүй юм, гэхдээ бас алтмаатай санал нэг бна, хүн хүнээс өөрөөс нь л шалтгаалах бх даа, чамайг бодсондоо ч бж мэднэ, гэхдээ ийм байдлыг байнга давтаад байвал хэцүү л юм, Элдэв юм бодож өөрийгөө зовоох хэрэггүй тэгвэл чи өөрөө л стрестэнэ ш дээ,найз нөхөдтэйгээ гадуур гар зугаал сэтгэлээ хуваалц
найз залуу чин чамайг бодож тэгсэн юм бишуу. Чамайг хуучин найз охинтой ни хамт байх эвгүй бх гэж бодсон байх. Тэгээд нээх хундээр тусгаж авах хэрэггүй ээ !
найз мин чи их сайхан сэтгэлтэй байхаа. найз залуудаа ингэж итгэж байхад тэр жоохон оодгуй л залуу бн даа. сайн бодож узэх хэрэгтэй найхаа. суугаагуй байж урид ни амидарч байсан охинтойгоо хамт амралтанд яваад чамруу залгаагуй. явлаа ч гэж хэлээгүй, ядаж байах баярийн одроор шуу, мэдэхгүй ээ.ийм хумууст итгэж болох юм болуу гэж бододгоод л явчл;аа. би ч гэсэн найз залуутайгаа суй тавиад хумимаа хийгээгүй байгаа. сайн харах хэрэгтэй л юм байна даа кккк
хүнээсээ шалтгаалаад янз бүр л байдаг байх.
ихэнх н л явдалтай байдаг гэж би боддог. баяраа гэдэг залуугийн араас явдаг гармаа гэдэг хүүхнийг мэдэх юм бна.
үнэндээ бол хүүхнүүд л эрчүүдийн толгойг эргүүлдэг шдээ.
ангийн уулзалтад эхнэр нөхрүүд нь очих угаасаа утгагүй шүү дээ. юунд нь шаналдаг юм. иймхэн юман дээр итгэхгүй байгаа бол цаашид яаж амьдрах гээд байгаа бүсгүй вэ чи. элдвийн юм бодох тусам л улам л их сүүдэр гарч ирээд байдаг юм даа.
Жирэмсэн болохгүй наад залуугийнхаа байр байдлыг хар. Нөгөө хүүхэндээ хайртай байвал яана. Чи л хохирч үлдэнэ. Хүнийг таних амаргүй шүү дэ.
ятар ч ахархан бодолтой хүмүүс вэ дээ. асууж байгаа нь ч хариулж байгаа нь ч… Алтмаатай санал нэг байнаа
шинэдээрээ ийм зан гаргаж байгаа хүн цаашдаа давтагдах л бйах даа чамаас их тэвчээр шаардах байхаа чамд хэцүү байвал тэр хүүхэнтэй сэкс хийсэн нь үнэн бол тэр хүүхэнтэй бас нөхөртэйгөө нүүрэлдээд хамаг үнэнийг нь яриулаад эртхэн сонголтыг нь хийлгээрэй ер нь анхнаасаа шудрага басан нь дээр байдаг
Хүндрүүлж бодох хэрэггүй ээ.10жилд үерхэж байсан бухэн эргэж зууралдаад байдаггүй.
Би 10 жилийнхэнтэйгээ зөндөө нийлдэг.Амралт зугаалгад ч бишгүй дээ л явдаг.Тэглээ гээд
10жилд байхдаа үерхэж байсан залуутайгаа эргэж зууралдаж байсангүй.Харин түүний эхнэр ни ангиараа уулзаад ирэх бүрд тэрэнтэйгээ хамт байгаад ирэв үү гэж харддаг гэсэн.Би сонсоод эхнэрийг ни ийм хэрэггүй зүйлд нервээ барж стрэст ороод хэрэггүй гэж очоод хэлмээр санагддаг.
Жирийн найз нөхдийн харицаатай байж болдог штээ.
Хэрвээ чи сайн талаас ни харж чаддаг бол нөхөр чини чамайг өмнөх охинтойгоо хамт байлгах али алинд ни хэцүү,хэн хэнийгээ эвгүй байдалд оруулаад яахав гэж бодсоных бизээ.
Ярьж хэлээд ойлголцож болдоггүй юмуу юугийн нуудаг юм бэ ярилцаад асуугаач дээ тэгээд шаналж бодож явхаар
огууллэгний чини дээрх зургийг харж бнуу яг л ийм юм болсон доооо барисан ч алзахгуй 2хонг шуудэээээээ!!!!!!!!! бодооооч эрэгтэй хуний хувид би мэдэж бн сайхан ханатлаа эдэлчэээд ирсэн бхдаа хэнд ч мэдэгдэхгүй сайхан бсан биз ,,,
чи оороо бодоод шаналаад ывж бдаг шуууд тулгааад уурла за юу…….ымар сонин охин бэ чи ийм юм болчооод бхад тэгээл эвлэрсэн гэнэ шуууу,,,эстөи ингэж давраах юм бол аймар даврана даааа хонортэй хуний хувид зовлоход
чиний болдо зов бх ойлгомжтой бн орхиод ывсан ни тэгээд бур 2 хоног шууу ….шуууд тулгааад би хэнээс сонссон ни чухал биш чи намайг яж хуурч чадваа гээд дайрчих би бугдийг мэдсэн чи тэр охинтойгоо унтсан гэсэн гэээл за…..угаасаа шалаанд оруулаад орхичиж хариулт ни ойлгомжтой шуу дээ тийм бол мэдэгдээл ирнэ …угуй ни ч дээ мэдэгдэнэ ш дээ чи хун л бол мэдрэнэ ….тэгээл ярилтс асуудлаа шийид хэл амаарааааааа яриж сурааач
чи хэл амтай хун бна даа энэ чин асууж ярисан ни дээрээ, эү аяар ни аытайхан аргалж бгаад хайрт минээ нтр гээд би нэг юманд санаа зовоож стэгэл ингээд бнаа гээд, тэгээд тайлбарлахдаа тэгж болохгю гх талаас ни биш, би чамдаа хайртай болхоор л ингэж бна ойлгоорой гээд хэлэхгүй у даа,,, амжилт хусиэ, тийм юм боллоо гэхэд битий хойноос зууралд мэдэх тусмаа утгагуй эрчүүд буур тсайрчихдаг гэсээн, за амжилт
Uu ter todorhoi salba shaaj bgaal irsn l dee manai hun kkk.gehdee emegtei hund nuhur hovordsn tsag shuu huu
сүүлийнхтэй санал нэг бна шү ангийнхантайгаа сайхан хамт явмаар байсан л байх тэгээд чамайг аваад явхад чи мэдээж тайван байхгүй танай нөхөрт чинь ч таатай байхгуй н мэдээж ийм юман дээр түргэн зан гаргаж битгий нэрвт улам янз янзийн юм бодож хоорондоо ан цав үүсгэж салахийнхаа л эхлэлийг тавина уу гэхээс нээх сайхан зүйл болохгуй л байх чи мэдээж уурлаж тунирхаж болно ахиж ийм асуудал гаргуулахгуй талаас н харин арга хэмжээ авах хэрэгтэй уурлаж үглэх хэрэггүй дуугаа хураагаад хэсэг гуйлга хатуухан цөөн үгээр ойлгомтой хэл. урьд н хамт амьдардаг байлаа гээд тэрэнлүүгээ уулзах гээд хүйсэндээ биш л байх гэхдээ эмэгтэй хүмүүс чинь арга заль ихтэй магадгуй танай нөхөртэй холбоотой байх гэсэн янз бүрийн юм гарах ви ажиглаж л байсан н дээр гэхдээ зөөлөн н хатуугаа гэдэг шиг тайван ухаантай байгаарай дээрхи ахархан бодолтой хүмүүсийн сэтгэгдэлүүд хутган үймүүлэх хоролмаа талын л сэтгэгдэлүүд бна шү кккк
Хамт явсан бол найз залууд чинь хэцүү байх байсан биз.Тэр бүсгүйрүү нь чи зүгээргүй тогтож харж бүгдийн л анхааралыг татна.Бүгд тэр 2-н урдын явдлыг мэднэ.чамайг ямархуу биеэ авч явахийг,ямар зан араншин гаргахийг чинь хүлээж байх байсан биз…
яваагүйдээ баярла гэмээр байна.
Харин 2 хоног гэдэг л асуудал байна.
Гэхдээ залуу чинь чамд эргээд ирж байнаа гэдэг чи түүнээс илүүгээ мэдсэн баймаар юм….Хэрэв чамд ийм тохиолдсон бол чи яах байсан гэж өөр дээрээ авч бодоод үзээрэй~
ер нь тэгээд итгэл өгөх хэрэгтэй эрэгтэй,эмэгтэй хэн ч байсан.
тэгж байж л хэн хэнийгээ үнэлэж,хүчирхэждэг
бүтэлгүйтвэл,дээр бичсэн хүмүүсийн сэтгэгдэлүүд л болох биз…
Гол нь түүнээс чи илүү л юм байна.Өөртөө итгэлтэй бай л гэж хүсмэээр байна~
чамайг хамт аваад явбал эвгүй бна байх гэж бодоо л авж яваагуй байж болно шүү дэ,
жоохон хэтрүүлж бодоод бган бишүү…
их л сайхан дурсамжтай амьдралаа эхэлмээр байгаа юм шүү дээ ..эхлээд л асуудалтай байвал хэцүү дээ .дээд найзууд юм л бол хүн муу хэлэхээ урьтал болгох юм ..хоорондоо ойлголц ярилц..эндээс ихэнхдээ— сал сал– гэсэн хүний амьдралыг заасан буруу номын зөвлөгөө их өгөгдөнө..тийм үгийг битгий тоо!!!!!!!
манай хүн бас тэгээдл эргүүтээд бсан.одоо ямарч харицаагуй энэ тэр гэж эргүүтчээд дараа ни зургийг ни дэвтэр ни завсраа хавчуулаад холбоо бариад яваад бсан бгаамдаа.тэгээд нилээн хэл ам болоод сүүлдээ би хүүхэдтэйгээ хоцорсон.бүр нэг зэвүүн шүү наадуул чини.
өмнөхөө цэгцлэгүй байж яасан дураараа ааштай хүн бэ?сайн ярилц амидрал зохиогоод хүүхэдтэй болоод байжийтал дахиад эргүүтээд унавал яахийн болжийно.эртхэн шийдэж амидралаа зөв голидролд ни оруул.
хариулт ойлгомжтой бусдууд эхнэртэйгээ явсан танай хүн чамайг хаяад явсан… яах тухайгаа өөрөө шийд дээ бид бүгд өөр хүмүүс бидний амьдралын хэв маяг хайрттайгаа харьцах харьцаа ч өөр
Ямар даварчихсан залуу вэ. Ядаж явчихаад ирэе гэж хэлдэг байгаа даа. Эхнээсээ ингэж байгаа юмаар яадгийн сайн хэлээ. Сууж мууж хүүхэд энэ тэр гаргаагүй дээрээ сайн бод ярилц эхнээс нь л буулгаж авахгүй бол болохгүй ш дээ. Чиний өмнөөс бүүр дургуй хүрчлээ
ОЙЛГОМЖТОЙ.
Сайхан шаалцсан байхдаа.
чи салий гэхгүй бн тээ тэгүүл сайн ярилтсаад үз юу гэхнүү худлаа ч гсн угэнд ни итгээдл амидардаа гэхдээ л муухай юмдаа боож ухмээрл юм бн
Хүүе найзаа мэдээж урьд үерхэж байсан охинтойгоол байх гэж өөрт чинь хэлэлгүй явсаныг яагаад ойлгохгүй байнааа.Мэдээж л тэрэнтэйл байх гэж тэр шүү дээ гэнэнхэн минь.
үнэхээр дэмий залуу л санагдлаа. суухаасаа өмнө ийм зан гаргаж байгаа бол суусныхаа дараа бүр даврах байх даа. хуучин найз охинтойгоо иймээ тиймээ болоогүй гэж найдаж байгаа ч яагаад юу ч хэлээгүй утсаа салгаад явсаныг нь ойлгохгүй юм байна.
онцгүй залуу вэ яасан
тэр эмэгтэйтэйгээ байх гээд чамайг орхиж явсан нь угаасаа ойлгомжтой байна.
яах ёстойг чин хэлж мэдэхгүй байна.өөрөө л сайн бодож байгаад шийдвэр гаргана биз
шууд цохилдуулааал асуу. шууд тулгаад л асуу. би хүнээс сонслоо,тэрний найз охинтой уулзаад асуусан ч гэдэг юмуу
асуудлийг бага дээр нь цэгцэлж авахгүй бол үе үе сөхөгдөж санагдаад хэцүү л байх болов уу
Яг нөгөө охинтойгоо унтсан гдгт итгэлтэй бна. Би ч гсн эрэгтэй хүн… Хэн ч бсн тгх л бсн.
Иймэрхүү юм болвол уурлах ни зөвөө яж ч бодсон сэжигтэй л бна ш дээ.Би байсан бол бас уурлах байсан байх.Яаран хуухэдтэй болох хэрэггүй болов уу гэж бодож бна
ойлгомжтой сал. яаж тэвчиж бн аа. эсвэл чи тэнэг л бахгуй юу
Сайн мэдэхгүй юм даа. Гэхдээ л хэн ч гэсэн буруугаар ойлгож хардахаар тийм зүйл болох нь ч болсон байна аа. Юм хэлий гэсэн ч хэлэх үг алгадаа. Ямар ч байсан уур хүрэх нь мэдээжийн хэрэг.