Эмэгтэйчүүд ихэвчлэн төгс нэгэнтэй нөхөрлөж, ханилахыг мөрөөддөг нь нууц бишээ. Хэрвээ та өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байхыг хүсэж байгаа бол доорхи зүйлсийг туршаад үзвэл магад ямар нэгэн өөрчлөлт гарч болно шүү дээ.
Юу хийсэн тухайгаа хуваалц
Эмэгтэйчүүдийн хувьд энэ бол байгалаасаа заяагдсан зан билээ. Найз охидууд хоорондоо ярилцдаг шиг хаагуур явсанаа, иогийн ангид юу сурсанаа, халуун рашааны өрөөнд байсанаа хэлж байхад гэмгүй. Бусадтай хуваалцаж байх нь зөвхөн эмэгтэйчүүд хоорондын хийдэг зүйл биш шүү. Залуус ч гэсэн чалчих, бүтэн өдрийн туршид юу хийсэнээ ярих нь тэдэнд сонирхолтой байдаг. Жишээ нь : Хагас сайны орой бүр гадуур хооллодог бол хоолны номоос уншсанаа ярилцан галууны махыг хэрхэн булцуут ногоотой хуурганд хэрэглэдгийг ярилцах нь сайхан сонголт байх боломжтой.
Түүнийг сайшааж бай
Эмэгтэйчүүд бид найз бүсгүйдээ түүний сайхан харагдаж байгааг, өмссөн хувцас нь хэрхэн зохисоныг байнга л хэлж байдаг. Тэгвэл найз залуудаа ч бас ингэж хандахыг зөвлөж байна. Түүний өмссөн хувцаснаас эхлүүлээд хийж буй үйлсийх нь талаар ч гэсэн хэлж магтан сайшааж байгаарай. Тэр ч гэсэн бусдад тань шиг эмэгтэй хажууд нь байгааг хэлж ярих биз. Ажлаа амжилттай хийгээд ирсэнийх нь дараа түүнд Чи энэ цамцтайгаа их сайхан харагдаж байна шүү гэх мэтийн үгийг хэлж сайшааж, урмаар тэтгэж байхыг бүү мартаарай.
Өөрөө өөрөөрөө байхыг нь зөвшөөр
Ихэнхи эмэгтэйчүүд эрчүүдийг өөрийнхөө дураар өөрчлөхийг хүсдэг. Тэдний үсний засалтыг, хувцаслалтыг, ажлын байр суурийг, заримдаа найз нөхдийг ч гэсэн өөрчлөхийг оролддог. Тэднийг өөрсдийх нь байгаагаар хүлээж авсан нь бидэнд ч, тэдэнд ч илүү амар байх болно.
Юу бодож байгаагаа түүнд хэл
Бид сайн найздаа өөрийн бодлоо харамгүй хуваалцдаг. Яг үнэндээ өөрийн бодол, мөрөөдөл болон айдасаа хуваалцдаг. Энэ нь ч сонирхолтой байдаг. Харин бид эрчүүдийг сэтгэлээ хуваалцахгүй байгаад нь гомдоллодог. Заримдаа бид “чи яриаг минь анхааралтай сонссон бол Валентины баяраар хаана хооллохыг мэдэх ёстой” гэж тунирхдаг. Харин ингэхийн оронд Валентины баяраар хаана хооллохоо ярилцан шийдвэл хамаагүй хурдан үр дүнд хүрэх бөгөөд танд болон түүнд ч илүү амар байх болно.
Түүнд өөрийх нь орон зайг үлдээ
Заримдаа эмэгтэйчүүд ажилдаа түүртэн уурлан, уурласан уур бухимдалаа түүнд гаргах нь байдаг. Ингэхдээ түүнийг байнга хажуудаа барьж, хамаг стресс нь түүнээс болсон мэт аашилдаг. Жишээ нь: Бриджет хэмээх эмэгтэй хамаатныхаа яриаг сонсож сууснаа найз залуудаа өөрийхөөрөө байх цаг хугацаа орон зайг өгчээ. Хэсэг хугацааны дараа тэрээр найз залуутайгаа ажлын дараа уулзаж ресторанд хооллон, хэсэг хугацаанд ярилцаад харьдаг байлаа. Энэ нь түүний найз залууд ихэд таалагдсан төдийгүй, тэдний амьдралдаа өнгөрүүлсэн хамгийн нандин дурсамж байсан талаар гэр бүл болох ёслол дээр өгүүлжээ.
2 Comments
ха ха ха энэ үнэхээр үнэн бас гоё нийтлэл байна би нөхөртэйгөө 6 жил болж байна энэ хугацаанд бие бие ойлгохгүй асуудал их гарсан тэгээд би нэг ийм дүгнэлтэнд хүрсэн л дээ эмэгтэйчүүд бол ер нь их даврамтхай хүмүүс тийм болхоор эмэгтэйчүүд минь бүх юм та нарт зориулагдсан байх албагүй эр нөхөртөө ч гэсэн өөрмйнх нь дураар байх өчүүхэн ч болтугай зай үлдээж байгаарай бас би чиний төлөө тийм юмаа золиосолсон гэж ярих бол үнэн утгагүй шүү хэн ч чамайг албадаагүй чи өөрөө л хүссэн учираас ийм амьдарлыг сонгосон шүү дээ
бүх эрчүүддээ баярын мэнд хүргье
эрчүүдийг муулсан юмандээр ам уралдаад л сэтгэгдэл бичээл байдаг бүсгүйчүүл хаана байнаа!!! энэ нийтлэл дээр анхны сэтгэгдэл бичиж байгаа хүн нь би гэхэд үнэхээр итгэмээргүйн1!! гоё нийтлэл байна. баярлалаа