Та бүхэнд энэ өдрийн мэнд! Би одоо 26-тай эмэгтэй ажилладаг. Урьд нь энэ ажлаас өмнө Улсын байгууллагт ажиллаж байлаа. 23-тайдаа тэр ажилдаа ороод нэг ахтай танилцсан юмаа надаас бас нилээд ах хүн. Тэр авгайгүй салаад удсан ганц бие байсан. Тэдний өрөөгөөр орж гардаг жирийн л харьцдаг байлаа тэгээд яваандаа би түүнд татагдаж эхэлснээ мэдэрсэн яаж гэхээр үе үе тэр хүн санаанд орж ирээд сэтгэлд нэг их сонин мэдрэмж төрдөг байж билээ яг ямар ч гэх юм дээ тайлбарлаж боломгүй бодвол дурласан хүн л тэгдэг байх. Түүнд сайн гэдгээ хэлж бариагүй л дээ тэр ч надад их гайгүй ханддаг нь мэдэгдэж эхэлсэн ингээд л нэг л өдөр би түүнтэй хамт хоночихлоо. Ингээд тэрнээс хойш уулзаж байнга хамт байх болсон тэр надад хэлэхдээ 2-уулаа уулзаж байя чамайг хүнтэй суутал гэсэн би ч тэрэнд сайн байсан болохоор зөвшөөрсөн тэрнээс хойш надад би чамд хайртай болоод байх шиг байна гэдэг байгаа. Ингээд хэдэн сарын дараа тэр надад гэнэт 2-уулаа уулзахаа болих уу гэдэг байгаа яагаад гэсэн? энэ чигээрээ байхын бол би чамд улам л дасаад хэцүү болно би чамаас олон ах болхоор суух энэ тэрдээ тулвал насны зөрүү хэцүү гэсэн утгатай л юм ярьлаа. Дотроо бол залуу хүнтэй суухаар өөрийг нь жаахан нас нь явахаар хаяад явна гэж боддогийг нь би мэдсийн, дээр нь аав ээж ч гэсэн дургүйцэнэ шалтгаан их л байх шиг байна. Би ч түүнтэй сууна энэ тэр гэж бодоогүй ч их гомдлоо юу ч хэлэлгүй уйлах гээд байсан учир гарч гэрлүүгээ явлаа замдаа зөндөө уйллаа.
Маргааш нь ажил дээрээ иртэл тэр надад юу л болвол болог 2-уулаа хамт байя гэж хэлсэн. Тэрнээс хойш бид 2 байнга л хамт байх болж ажлынхныхаа амны зугаа болсон доо. Яг одоо бол ар гэрийн байдлаас болоод тэр гэртээ би гэртээ байх боллоо одоо ч гэсэн уулздаг гэхдээ бүр байнга бишээ хааяа л гэхиймуу даа. Тэгээд би тэрэнтэй уулздаг болхоор өөр хүнтэй танилцаж уулзана гэхээр ердөө ч төсөөлөгдөхгүй юм уулзсан ч гэсэн нэг л биш. Уул нь хүнтэй суух нас минь аль хэдийн болжээ. Тэрнээс салж байж л өөр хүн амьтантай танилцах байх даа. Уулзаад байвал энэ хэвээрээ байгаад л байх юм байна. Сүүлийн үед энэ хүнээ орхих хэрэгтэй гэж бодоод байна тэхгүй бол надтай суух бодолгүй хүнтэй зөндөө л цаг хугацааг өнгөрөөлөө дөө уул нь би түүндээ хайртай юмсан учраа хэлээд л салсан дээр болуу?
19 Comments
хайр сэтгэлд нас хамаагүй гэдэг шд ядаж бхад тэр нөхөр чинь хэдтэйн бэ? өвөө юм уу хаашаа юм эртхэн салаарай да сүүлд нь жирэмсэн болоод амаа бариваа аргаа бараваа…
заааааа даааааааа, наа чинь хэрэггүй дээ…
ас
тэр хүн чамд хайртай байсан бол чамайг алдахыг хүсэхгүй сууя хамт амьдрая гэх л байсан байх. тийм болохоор хэсэг хугацаанд холбоогоо таслаад үз тэр юу гэхнүү, тэрэнд чамтай амьдрах бодол байгаа эсэх чамаас холдож чадах эсэхийг эхний ээлжинд мэдээд авсан нь дээр.
Энэ сайтад нийтлэл бичихдээ гарчиг бичих хэсэг дээр нь юу бичих ёстой юм бол. Хэлж өгч туслаач.
ee busgui mine bitgii suugaarai. nasnii zuruu gedeg yostoi aimshig.manai xuuxdiin etseg nadaas 11 ax baisan yum. chi amidraldaa xezee ch setgel niilexgui geed bod doo. deerees ni naad xugshin tugtsugnuud chine uzeegui yumgui dolingorshson baigaa. minii zuvulguug saitar unshaarai busgui mine. neg ch gesen emegtei xun amidraldaa zuv alxam xiig.
чамтай аймдрах бодолгүй юм бишүү.
Зүгээр чи түүнд таалагддаг,залуу,хэрэгцээг ни хангаад дуулгавартай байж чаддаг.Тэгээд л болоо.
Байдалд бодитоор хандаж дүгнэж цэгнэж чаддаг байх хэрэгтэй.
Хүний зугаа болоод яваад бмаар байгаа бол одоо яая гэхэв.Үгүй бол өөрийгөө татаж ав.
хаха наад чинь эхнэр хүүхэдтэй юм байна!
шууд шулуун яри,дараа ни бодох санах юмгүй амар шүү дээ,би 25ах нөхөртэй байж л байна,таараад олдсон ни энэ,өмнөх нөхөр их хэцүү хүн байлаа,хайртай биш л байна даа,
шааал ядаргатай амидрал бна. чи бол зугээр л зугаа. бас дассан болтой. 2т наад xун чинэ чамтай сууна гэxэр нэг л төсөөлөгдөxгүй бгаа болтой. гэxдээ чи зоригтой бол авбал авчиxаар л ойрxон бгаа юм бна даа.
эр хун нас ах бхн эрт дээр уэд бсн зуйл 12 оор ах хун бжл бна хархд бараг чатсуу харгддаг нас зөрхөөс нух зөрхгүй хоорндоо болж ббл бусадн уана гж та 2 л амидрана биздээ этссийн этсэст битгий тэгж бусдин эрхээр амидрлаа нураа та 2 л биэндээ хайртай ббл болоо хунтэй суух гээд хун олдхгуй хумуус зөндөө бна хуримаа хий суу азжаргалтай амидар хуухдтэй бол батлуул амжилт хусиэ урагшаа охин мин
сээд- уучилаарай би Б бишээ.Ягаад чиний тандаг хунийг санагдуулам адилхан бсан ум болоо. Б-гээ олж уулзаад хэлэх уг, асуух асуултаа асуугаад цоглог амдраарай гэх эрөөэ,,,
hi чи Б……маа мөн үү.Мөн бол би чиний сайн мэдэх нэг эртний танил чин бнаа.Тоглоогүй ээ.Уншивал заавал хариу бичээрээ.Уг ни би чамас асуух асуулт бас хэлэх үг зөндөө бнаа 🙁
Яахаараа ах хунтэй сууж болдоггуй ум бэ? Тэр ар гэр уаахаараа та 2 т дургуй ум бэ? насанд хурсэн хумуус атал юуунд хумуус уы гэхийг хараад сууж бна вэ. уасан сул дорой унжирч санжирсан улс вэ, тус тас ыриал болохгуй бол салаа. буу алтан цагаа дэмий ур. Салаад сар уйланал биз, буу унжиралдаж нэр хундээ алдаа. Эсвэл суугаад жаргалтай амдарал даа,,, солонгос кино бич дээ,,,,
Billy ХЭЛДЭГ ЗӨВ ТУС ТАС АЫРИЛТСААХ ХЭРЭГТЭЙ
сайн ярилтсаад өөрийх ни бодлийг асуугаад үнэхээр чамтай суух бодолгүй байвал орхиод бухнийг шинээр эхлээд шинэ хайрийн эрлэд гардаа….
эртхэн тус тас ярилцах хэрэгтэй шд, өөх ч биш булчирхай ч биш бхаар, нэгэнт л амидрахгуй л юм бол эртхнээс зам замаа хөөсөн ни дээр шдээ, цаг яваад л бна цаана чин
ЗӨН СОВИНГОО ДАГА… ИХ ОЛОН НАСНЫ ЗӨРҮҮТЭЙ ЧИНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛГҮЙ БОЛ ДЭМИЙ ШҮҮ /..ЧИ ТҮҮНИЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАДАГ ЗУГАА БИШ НАС ЗАЛУУ БАЙНА ӨӨРИЙН ҮЕ ТЭНГИЙН ҮНЭН СЭТГЭЛТЭЙ НЭГЭН БАЙЖ Л БАЙГАА ЗААВАЛ ҮЕ МУЛТАРСАН ХҮНЭЭР ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ … ХЭСЭГ ДАСАА Л БИЗ ..СЭТГЭЛЭЭ ТАТААД АВ ЧИ ЧАДНА!!!!!!!!!!
сал