Хайраа дагах уу, ээжийхээ үгэнд орох уу?

Сайн байцгаана уу? Би энэ сайтын идвэхитэй олон уншигчдын нэг юм л даа. Та бүгдтэйгээ өөрт тулгараад байгаа асуудлаа хуваалцаж айдас бас эргэлзээгээ нэг тийш шийдэх гээд л… Би одоо 25тай, эмэгтэй, сургуулиа төгсөөд нэгэн компанид ажилладаг. Одоогоос 2 жилийн өмнө энэ ажилдаа анх ороод л найз залуутайгаа танилцаж байлаа. Хэн ч харсан нүдэнд дулаахан, жирийн л нэгэн залуу. Манай хүн ч жил орчим хайртай гээд л гуйдаг байсын. Эхэндээ анзаараагүй ч яваандаа боломжийн санагдаад, дассан ч юм уу ямар ч л байсан хайртай болсоон. Бид 2 үерхээд яг нэг жил нэг сар болж байна. Бид 2 бие биендээ итгэдэг нас чацуу. Тэр минь надад үнэхээр хайртайгаа байнга мэдрүүлдэг. Бүр хамт ажилладаг эгч нар хүртэл атаархаад байгаа нь мэдэгддэг шүү. Бид 2ийн үүсгэсэн хайрандаа бид хоёр хоёулаа үнэхээр сэтгэл хангалуун явдаг. Тусдаа гарах болон үр хүүхэд гээд л бид 2ийн зүгээс шаардлагатай бүгдийг төлөвлөөд эхнээс нь хэрэгжүүлж яваа.

Асуудал гэвэл миний ээж… Би үерхэж байгаагаа гэрийхнээсээ нууж явсаар сая цагаан сараар л халит оруулж золгуулаад гаргасан. Түүнээс хойш зориглож байгаад л гэртээ дагуулаад 2,3 удаа орсон. Гэтэл ээж маань аймаар дургүй ярвайж ирээд л буруу хараад юу ч дуугарахгүй суучихдаг. Ёр нь л янзгүй болж л өгвөл сал гэчих гээд л… Учир нь ээж маань надад найз залуу эн тэр гэсэн асуудал байж болохгүй, залуу байна, сурах хэрэгтэй гэж байнга хэлдэг бас шаарддаг байсан, байсаар ч байгаа…

Харин найз залуу маань болхоор намайг гэрийхэнтэйгээ бүгдтэй нь бүр хол ойрын хамаатан гэлтгүй танилцуулаад л удахгүй нэг гэртээ орно гээд л орон сууцаа бэлдээл гүйгээд байгаа.

Ээж маань яагаад түүнийг минь голоод байгаа юм бол доо. Уг нь хэнд ч гологдхооргүй мэдлэг боловсрол, ажил мэргэжилтэй хүн шүү дээ. Би ээжид аль болох сайн талаас нь танилцуулсан. Гэсэн ч дүргүйгээр барахгүй хүн байна ч гэж тоохгүй юм. Ээжтэй чин сэтгэлээсээ ярилцах гэхээр ээж маань их хаалттай хүн ёрөөсөө амжилтанд хүрэхгүй юм.

Дээр нь бас хүмүүс эхийн зөн гэж байдаг юм ээжээс өөр таних хүн байдаггүй гэж ирээд л өөр дээрээ жишээ авч байгаад л ярихийн. Хайраа дагах уу, ээжийхээ үгэнд орох уу хэцүү байна аа. Зовлон нэгтэй туршлагатай уншигчид минь comment бичээрэй.

34 Comments

  1. secret says:

    ìýäýýæ ýõ õ¿í ¿ð õ¿¿õäèéíõýý òºëºº áàéõ íü àðãàã¿é áàéëã¿é äýý õàéðòàé õ¿íäýý èòãýýä ýíý õîðâîîä õàìòààð ç¿ãòãýâýë ýíý õîðâîîä íýãýí íàñíû æàðãàë áóñóó ¿ð õ¿¿õäýý ºñºæ òîì áîëîõûã õàðààä ñàéõàí ë áàéõ ýð õ¿í ãýäýã ÷èíü ãàäíàà õàòóó äîòðîî ãýíýí áàéäàã õîéíî ãîìäîîõ õýðýãã¿é áàéõ ºº ¿íýõýýð õàéðòàé áîë èòãýýë ¿ç ãàíö îëäîõ àìüäðàëäàà æàðãàæ ÿâñàí íü äýýð ºâ÷èí çîâëîíã¿é àæ æàðãàëòàé áîë áîëîõ íü òýð òà õýí íýãíýýñ çºâºë㺺 àâàëòã¿é øèéäýæ ÷àäíàà õýí íýãíèé ¿ãýíä àâòàëã¿é ººðèéí õ¿ñýëòýýð ë àìüäàð õýçýý ÷ õàðàìñàõã¿é èòãýýðýé àìæèëò

  2. molly says:

    чиний л амидрал шдээ оороо жнихэн толгойгоороо шийддэг б,хгви ю даа. дараа ни буруудсан ч зовдсон ч чи л хариутсалгийн хвлээнхээс биш ээж чини хвлээхгви шдээ энийг ойлгодоггви хвмввс их б.на

  3. Kkkkkkkkkkkkkkkkkk says:

    1 зохиол санагдчихлаа.,,
    Тэр зохиол дээр ээж нь яагаад уурлаад байсан, охиндоо хэлж болохооргүй шалтгаан байсан нь юу гэхээр:
    Охин залуу 2 нь эх ондоо эцэг нэгтэй гэдгийг ээж мэдчээд хэлж чадку бдаг.,,

  4. er hunii zuvlumj says:

    тэр залуу чин ч гэсэн ямар онгироо хүн вэ, чиний ээжийг чин дургүй байгааг харж гадарлсаар байтал айлийн охинийг аx дүү хамааатан садан дээрээ аваачиж гэрлэн нтр гд зарлаад явж байдаг , тэр хүн чамайг сул дорой болхоор чин ингэж байн шүүдэ, өөрийн гэсэн бодолтой толгойтой бай бас ном сайн уншиж бай охин мин

  5. er hunii zuvlumj says:

    энэ дээр бичсэн хүмүүс их л дутуу дулимаг бичсэн байндаа, ерн тэгээд ээж чин ухаантай юм үзсэн хүн байна, ямар ч эх хүн хүүхдээ хармалхаас илүүтэйгээр сайн хүнд л даатгаж өгхийг бодно, би яг чам шиг эцэг эхээсээ зөрөөд нэг залуутай гэрлээд хүүхэдтэй болснийхоо дараа амаа бариад яаж ч чадахгүй зовж байгаагаа ч хүнд хэлж чадахгүй, эцэг эх н ч охиноо хөндлөнгөөс харж зовоод насний дарамт зовлонг эхлүүлсэн хүнийг мэднэ, ээж чин чамаас илүү ухаантай байгаа бх, битий хөнгөн бай тийн л хайртай юм бол одоохндоо хүүхэдтэй болчихгүйхэн шиг үерхээд байж бай, тэр залуу чин хэдий ажилтай боловсролтой л гэх юм, монголд ажил боловсрол 2 оос амархан олддог зүйл байхгүй шүү, тэр залуу чин нэг л хүйтэн эсвэл эх хүний зөн мэддэг юм, цаашдаа чамайг зовоох хүн байнуу үгүй юу гэдгийг ээж чин мэдрээд байн шүүдээ, ээжтэйгээ илэн далангүй бай, эхийгээ хайрла, битий л тэнэг юм хийж жирэмсэн болснийхоо дараа уйлж унжиж эхийгээ зовоогорой охин мин, мэдээж ээж чин чамд хайртай ч гэсэн насаараа чамаас зүүгдээд байна гэж байхгүй шдээ тэнэг галзуу хүн биш л бол, чамайг сайн элэгтэй, өөрийчн адил түвшингийн харц дулаахан даруухан залууг авчраад танилцуулвал ээж чин лавтай уурлахгүй байх гэж боджийно, аxийинхаа үгийг сайн бодоорой,

  6. heiko says:

    yern bol eej nariin zuv bdg.tgdch naad asuudal chin chinii sanaa tavih asuudal bish nz zaluu chini uuruu eejiin chini eviig olj itgeliig n oloh heregtei tegeed bas dahaid 2 jil bol 1 gert orolguigeer teghed heniig n dagasan n dr ve gdg n haragdan da

  7. lol says:

    bi ene deer yum bichsen hun bainaa, minii bodloor eejuudch ter aavuud ch ter shuud durguitslee ilerhiileed baih utgagui gej sanagddagaa, minii bodloor eej chini chamaig shiidver gargah hemjeend hureegui nyalh gej bodood baih shig baina daa, gehdee manai hamaatnii 2 egchiin amidral yag unen amidral yum shuu. eniig sain bodooroi.

  8. bas hudlaa yumaa says:

    manai hamaatnii 2 egch baidag l daa, ih hetsuu amidraltai egch duu hoyor, eej ni aimar aashtai ah duu nar dundaa aldartai changa hun bailaa. za tegeed ter 2 egch maani ih tsarailag baisan daa, zaluu daa, zaluuchuud bolgon guigeed l, tegsen tom egch ni surguulia togsloo, ter uedee huvaarilagdaad neg hiliin tsergiin angi deer ajillahaar yavsan yum dag, tegeed tendee neg oficertai taniltsaad suugaad ehnii huuhdee gargajee, tegsen onoo aashtai egch maani, ter egchiin eej ni teriig tegej davraahgui shuu geed l hoinoos ni yavbaa, tegsen tom ohinoo avaad irsen chini 2 huuhdee toruuleh geed tomoo gedestei baihad ni salgaad avaad hureed irsen baidag baigaa. manai buh ah duu nar arai dendenee geed l, tegsen nogoo egch maani ch 2 dah huuhdee gargalaa, garganguut ni 2 huuhdiig ni oorinhoo ner deer orgoj avaad, oorinhoo taniliin ih sain zaluu geed neg huntei barag hucheer suulgachihsan, harin odoo amidral ni gej tam, onooh ni arhi uuna, barag odor bolgon zodno, tegesen hamgiin aimshigtai ni duu i bas ih hoorhon unendee tasarhai hoorhon huuhen bailaa, surguulid darhand surch baihdaa neg zaluutai taniltsaad aimar eejeesee nuugaad tsug amidarch baihad ni hen neg ni hov zoogood eej ni medchihsen gesen, davhij ochood l salgana biz dee. tegeed bas hajuudaa hotod avchraad l nohor olj ogood suulgasan, tegsen nogoo nohor ni odoo hogiin babnik, chuham l aimshig, huuhendej yavj yavj irchiheed egchiig maani zoddog gesen. harin ter 2 iin eej ni heden jiliin omno nas barahdaaa 2 ohiniihoo amidralaar toglochihloo doo gej heleed nas barsan gesen, odoo ter 2 ni salya salj boldoggui urgeljluuleed amidraya amidarch boldoggui tiim l amidraltai 2 hun baina daa. hun bur ooriinhoo amidraliin ezen ni baih yostoi gedgiig ter 2 hunii amidralaas oilgoson doo.

  9. wow says:

    Эхийн зөн совин гэж байгаа. Тиймээс чи дахиад 3 жил хар. Эсхүл жирэмсэн бололгүйгээр хамт амьдраад үз. Хүнийг таних амаргүй шүү. Чи бол гал халуун хайрандаа сохорчоод яваа хүн. Эх чинь бол өөр. Тэхээр цаг хугацаа л харуулна да.

  10. monda says:

    ээж чинь наад залуугийн чинь аавтай учиртай байсан юм уу? тэгж л бодогдож байна да хө,сэтгэл зүрхээ дагаад алдсан ч бүдэрч унахааргүй бэлтгэлтэй байхгүй ю да, хүүхэд гээд яраад ях вэ . хэсэг тусдаа хамт амьдраад үз. чиний ирээдүйн ханийг чи л мэдэх болхоос ээж чин; өвөр түриид нь орж шалгаж үзээд дараа нь за энэ залуу болно чи суу гээд чи өвөрт нь орох уу?энэ чиний л амьдрал

  11. sukhee says:

    uuruu zaluudaa hairlaj, durlaj, sex dej yavaagui yum shig tegdiin, zarim aav eej nar, boliosoi.
    Harin ch saihan, zugaatsaad avahgui yu daa, hehe.

  12. ssss says:

    өө ямар сонин юм бичдэг хүмүүс вэ хэ хэ ээж хүн бүхнийг мэддэг гэж байхгуй зөв ч бна буруу ч бна бас чиний ээжийн чинь хувьд мэдээж залуу бгаа дээрээ олж болох боломжийг нохортэй болоод бүхнээ үгүй хийх гээд бна гэсэн сэтгэгдэлээс л дуруйцэх шалтагаан гарч ирж байгаа байх ээжийн зөв ч нөгөө талаар охиныхоо амидралийг балалсан сайхан ханьтай болохоос н холдуулж насаар нь ганц бие явуулж байгаа хүмүүс ч байдаг юм чи ээжтэйгээ илэн далангүй ярих гэж улам уурлуулаад хэргэгүй харин найз залуудаа миний ээж ийм юм хүсэж байгаа гэдгий н ойлгуул чи ч мөн сурч боловсрий гэж бодож байгаа бол тэрнийгээ ээжийнхээ хүсэлд ягаад нийтсүүлж болохгүй гэж найз залүүтайгаа ярь 2 ла сурах амжилтанд илүү хүрэх болмжуудыг ярилцаж судал ээждээ тэрийгээ бас эвтэйхэнээр ярь мэдээж ээжид чинь охинийг н хайралдаг хүсэл сонирхолийг нь хүндэлдэг хүн таалагдана ялангуяа ээжийн чинэ охиныхоо төлөө ю хүсдэг вэ тэрийг н өгч чадах хүн. тэхээр аль болох хэрүүл битгий гарга ээжийгээ бас битгий зовоо үнэхээр болохгуй бол найз залуу чинь ядаж 80% ок хүн бол тас гожоод суухаас өөр арга байдаггүйм дө

  13. oo(Ps) says:

    залуу насанд алдаж болно оорийнхоороо яваа

  14. sda says:

    чиний ээж чин чамайг торүүлсэн шдэ чи ээжийгээ аргалаад суувал суугаад ээж чин сал гэвэл салахуги юу да

  15. cahirmaa says:

    хүүхээ цагаан сараас хойш сар хагас л болж байгаа юм бишүү, ямар хүнбэ гэдгийг нь мэдтэл ээжид чинь цаг хэрэгтэй байлгүйдээ, ядаж л хагас жил, жил хүлээлдээ тэгээд л но проблемштэ

  16. зочин says:

    ээжийнхээ угийг дагасан ни дээрээ эх хун хэзээд зөгөөрөө мэдэж байдаг юм хэзээ нэгэн уагт чи харамсахгүй байхын тулд ээжийхээ үгийг сонсож дагах нь зөв шүү

  17. Josh says:

    Төрүүлж өсгөсөн эцэг эхийнхээ үгэнд орвол дээрдээ.Магадгүй хүлээсэн нь дээр байх

  18. СААРАЛ says:

    Ямар чиний ээж чинь наад залуутай чинь суух гэж байгаа юм уу. Сэтгэл зүрхээ дага. Хожмын өдөр харамсав даа.

  19. lkhagii says:

    1 жил болоход наад залуугаа сайн танисан уу жил бигий хэл 2 жил чамтай суутлаа өмнө чин бөхөлзөн тэр залуу чин харин суусны дараа яах болдоо тийм учраас хамтран амидраад үз ядахнаа 1жил хамтран амидар тэгээд дараа ни шийдбэрээ гаргадаа

  20. Alpha910 says:

    даргатай санал нэг байна ахиад жаахан харзана.

  21. Ээж чинь олон жил нөхөргүй яваад зожиг болсон авгай юм байна даа.Ийм хүний дэргэд ямар ч Эр хүн тогтохгүй. Тэгэхээр Чи ямарч сайн хүн сайхан эр дагуулж ирээд ээжид чинь таалагдахгүй. Тиймээс ЧИ ХАЙРАА дага. Чамд ийм хүн ахиж олдох ч юм уу, үгүйч юмуу хэн мэдлээ. Сайхан хайр байдаг юм шүү. Олдвол алдаж болохгүй шүү гэж Лодойдамба зохиолч Хэлсэн гэсэн шүү. 2 жил болсон, хамт ажилладаг юм бол чи сайн таньж мэдсэн биз дээ.

  22. darga says:

    хүний сайныг ханилан байж л мэднэ шүү дээ. учиргүй бөмбөг залгичихгүй, бас учиргүй хадамд гарчихгүй харзнаж л бай. Тусдаа хэсэгтээ хамтран амьдарч үз. Бие дааж байж хүн тодорхой хэмжээгээр танигдана

  23. Gatu says:

    чи их дээд сур төгсөөгүй юмуу? ээж чинэ ягаад сур гэд бгаан гайхаж байна чи ядаж байтал 25 гарцан бол ид суух нас чинэ шдээ чамтай чацуу хүүхнүүд бүгд л нөхөрт гарцан байгаашдээ зарим xүүxнүүд нэ 3 дах хүүхдээ ч гаргаж бгаа ээж чинэ чамаар зүгээр хани хийхийн тулд л гаргадаггуй нэ ойлгомжтой байна амиа бодсон өөдгүй ээж байна даа гэж зүгээр наад хар юумтайгаа суу ок

  24. utgagui yum says:

    Юн утгагуй юм яриж бичдэг юм бэ Чи чин одоо насанд хурсэн хун юм бгаа биздээ.Ээжтэйгээ суугаад тэр хуний чин юн сайн ,юу ни болохгуй харагдаад бгааг илэн далангуй ярилтсалдаа. эр ни манай монгол эмэгтэйчүүд хэтэрхий ухаан богино юм шиг сонин сонин юм асууж бичих юм.Уурийгуу таниж мэдэж сурмар юм

  25. tanihgui says:

    uerheed ywj l bhgui.heden jiliin daraa nz zaluugiin chin aash n garch irhewde.tegeh ued haramsav.gants jil nzlaad ywj bai

  26. hel says:

    õàéðàà ë äàãñàí íü äýýð äýý áóøóóõàí òóñäàà ãàðààä ýýæèéãýý ã¿ð á¿ëèéíõýý íýýõ îðîëöóóëààä õýðýãã¿é þì øèã ñàíàãäëàà

  27. Aminaa says:

    сайн уу бүсгүй. эхлээд ээжтэйгээ ярилцаад үзсэн нь дээр байх даа. тэгээд хайраасаа тийм амархан ухарч болдог юм бол уу даа.
    Намайг ч гэсэн ээж маань тэгдэг л байсан. Гэхдээ би хүнтэй суугаад одоо хөөрхөн хүүтэй. одоо ээжээсээ асуухад та ягаад намайг тэгэж хориглодог байсан юм бэ гэхэд ээж нь охиноо яагаад ч юм хүмүүсээс их харамладаг байлаа./энэ нь айлын ганц охинтой ч холбоотой ч байх гэж бодлоо/ тэгээд охин хүүхэд хүний хүн болно доо хүний хүн болоод амьдрал үзээд ирэхээр хэцүү гэж бодохоор хүнтэй суух гэж яарад яахав л гэж боддог байсан юм гэж байсан. тэгээд бодохоор эх хүн үрийнхээ төлөө л хэлж байгаа байх. тэгэхээд ээтэйгээ эхлээд ойлголц, өөрийнхөө ээжтэй ойлголцож чадахгүй бол хадам ээжтэй ойлголцоно гэж ч бас байхгүй байх даа. Зөөлөн нь хатуугаа гэж бас үг байдаг шүү дээ. энэ та хоёрын амьдрал учир та хоёр өөрёдөө л жоохон хичээхэд л болох байх.

  28. SATURN says:

    EEJ HUN BOLGOND OHIN N NYALHARA L SANAGDANA EEJ HUN BOLGON OHIN UREE HARAMLANA. ZUGER CAG HUGACAA UNGRUUD NAIZ ZALUUG CHIN MEDDEG BOLOD IREHER ASUUDAL BISHE.ZUGER L HAIRT URIIG N HEN NEGEN AWAD YAWCHIHNDE GEJ HARAMLAJ BAIGAA EHEND BOLDOG EHIIN SETGEL.TA 2 BIEDEE HAIRTAI BOL ENE ERTONCOD UNENCH HAIRIIG SALGAJ CHADAH YM BAIDAGGUN

  29. sainaa says:

    25 нас
    ээждээ би энэ хүнтэй сууна бас сурч боловсроно хүүхэд шуухадаа бас төлөвлөж байна гээд нухацтай ярь..

    түүнгээс ижээ би ингэмээр байна тэхууудаа гэж мэгээл нялцагнахаар ээж чинь тархийг чинь атгаж байхгүй юу даа..

  30. yag adilhan says:

    Chi uuruunhuu huseliig dagaa. bi ch bas iim baidald orood naiz zaluugaa dagaad aav eejeesee haritsaagaa tasalaad yavjil bsan. Ter zaluug chin sain tanij medehgui bolohoor tegej bga yum. Huuhedtei bolood ireheer uvuu emee nar shal uur bolno bas ter zaluug chin tanij meded.

  31. йыбйыб says:

    Ээж чинь ааваас чин салцан юм уу… тэгүүл аргагүйшдээ… Ер нь бол 25 хүрчээд одоо болтол ээжийнхээ өврөөс гараагүй байгаа юмуу л гэж хэлмээр байндаа… Би 20той хүнтэй сууж хүүхэдтэй болсон. Одоо амьдрал сайхан л байна. Чиний амьдрал болхоос ээжийн чин амьдрал биш, чамтай суух болхоос ээжтэй чин суух биш өөрөө л мэддээ…

  32. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    яаран салах энэ тэр ямар нэгэн шийд гаргалгүйгээр хайртай хүнээ мэдээд таниад байж л бай..аав ээжийн буруу ч байхгүй л дээ ..боломжтой үе тааруулж байгаад ээжтэйгээ эхний ээлжинд сайн ярилцаад үз…тэр болгонд аав ээжийнхээ үгийг дагаад байна ч гэж юу байх билээ..өөрийн ухамсар ухаан байна ш дээ ..

  33. lol says:

    haira daga

  34. saruul says:

    ээжтэйгээ сайн яралтсахгуйю дэ тэгэхгүй бол чМД БУУР ХЭТСҮҮ БХ БОЛн шуу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.