Би 40-тэй эмэгтэй. Амьдрал тогтсон удирдах ажил хийдэг. Яагаад ч юм өөрт тохиолдсон асуудлаа та бүхэнтэй хуваалцаж сэтгэлээ нээмээр санагдлаа. Би арван хэдэн жил ганцаараа явсан амьдралаа хөл дээр нь босгох гэж 2 хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж өөрийгөө мартах шахаж явж хүссэн хэмжээндээ хүрсэн. Маш их ганцаарддаг байсан тиймээс ч хэдэн сарын өмнө нэг залуутай санамсаргүй танилцсан юм жирийн л нэг ажилчин залуу. Надаас нэг ах гэр бүлгүй хүүхэдгүй гэж хэлсэн би зүгээр л түүнд нь итгэсэн цааш нь лавлаж асуугаагүй. Түүний байгаагараа байдаг зан чанар надад таалагдсан. Тэр үед би өөрийгөө мэнэжэр хийдэг гэчихсэн юм. Бид 2 үнэхээр сайхан байсан. Харин хэдхэн хоногийн өмнө би хийдэг ажлаа үнэнээр нь хэлсэн чин тэр маань нэг л сонин болчихлоо. Надаас дүлж зугатаагаад байх шиг санагдаад уулзахаараа дуугүй л суугаад байдаг болчихлоо. Асуухаар чи намайг март гэх юм. Бид зиндаа таарахгүй гэж тэр хэлсэн! Хайр сэтгэлд ажил мэргэжил хамаатай юм гэж уу? Эсвэл өөр шалтгаан байна уу? Би түүнд юу ч хэлээгүй гэхдээ надад маш их шаналгаатай байна. Түүнийгээ зүгээр л явуулчих уу? Би яах бэ? Би ямар буруутай юм болоо?
cekc.mn дээр ирсэн захидал
28 Comments
гэр бүлтэй юм бгаа биз…
ajil mergejil alban tushaal hamaaguie.zugeer l hun hunteigee yaj haritsah haritsaanii asuudal gol ni.neg tiim huuhnuud baidag shde uuruu ih mundag soyol bolovsroltoi uruul busad ni tiim bish yum shig l aashlaad l hachin haraktertai za tegeed duu tsuutei daruuhan er taarchval denduu baidag huuhnuud bdagshd.
Хаыгаа улдээсэн арчаагуй эрчүүдээс хол байгаарай хуухнуудээ.
Зөв бичиж сурчаад хуухэн эргүүл.Зөв бичиж чадахгуй байж инээд хурчлээ.
дээр сэтгэгдэл бичиж зовлогоо огсон та бухэнд баярлалаа.
Угаасаа эвгүй ш дээ эхнэр нь нөхрөөсөө дээгүүр зиндааных бол хэцүү Та эсвэл удирдах тушаалын хүн болхоор жаахан захиран тушаах аястай ярьдаг ч юм билүү. Би лав эмч мэргэжилтэй эмнэлэгийн дарга эмэгтэйтэй бараг цуг амьдрана гэж төсөөлөхгүй байна та арай эрт хэлцийн юм шиг Юу ч гэсэн үнэнээ хэлээд үз юу гэхийг та өдий насны хүн байна мэдэх биз
эрэгтэй хүмүүс угаасаа байгалийн зөнгөөрөө өөрөөс ни хүчирхэг эмэгтэйн хажууд байж чаддаггүй ггэсэн тийм болохоор салсан ни л дээр байх дөө эгч мини
сайн ярилцаж шалтгааныг нь олох хэрэгтэй тэгж байж гэмээн шийдвэр гаргана шүү дээ
москва нулимсанд дургүй
Өөрөөс нь дээш хүн болоод ирэхээр тэгэж байгаа байхаа Эр хүн яагаад ч өөрийгөө дээгүүр өндөр хүчирхиг гэдгийг мэдрэх дуртай байдаг юм шиг Би жижиг сажиг эр хүний ажлыг хийж чаддаг ч хийж чадахгүй юм шиг санаатайгаар нөхрөөрөө хийлгүүлэх дуртай Манай нөхөр хийх үедээ нүүрэнд нь инээд тодроод мишээгээд л ирнэ Дууссаны дараа байн байн өөрөө шалгаад л хи хи Эрчүүдийн төрлөх зан нь юм бишүү Миний бодлоор юу юу ч дүү залуучууд худлаа хайр зарлаад мөнгө албан тушаалд санаархаад араас нь гүйгээд байвал худлаа Харин ч өөрөөс тань ах бас боломжийн хүн шиг санагдлаа Миний бодлоор зүтгээд үзээд алд Юмыг яаж мэдэхэв дэ сайхан хань ижил чин болох юм билүү
энэ Э-майл бичсэн гарууд дэмий шуу. Бугд эр янханууд худлаа.
Орон дотор дарга цэрэг гэж юм байхгүй ээ, эр эм л байдаг. Наад залуудаа тэгж л хэлээрэй та. Нэлээн хуучинсаг сэтгэхүйтэй хүн юм байна, одоогийн үед бүх юм солигдсон шүү дээ. Бие биендээ хайртай, орон дотроо сайхан байвал болоо, тэрнээс илүү жаргал гэж үгүй гэх үү дээ 😛
Таньд аз жаргал хүсье
Сайн уу? Санаа сэтгэлээ хуваалцаж хааяа сайхан ярилцаж байх бүсгүй бна ууу? Чин сэтгэлээсээ шүү,,,Гэхдээ зөв санаа бодолтой итгэлээрээ сэтгэлээрээ байж чадах нь шүү,,,chi.bi50 гэдэг хаягаар ороод ирээрэй,
наад залуу чинь угаасаа таниас салая гэж бодооод л худлаа шалтаг гаргаад танаас салах гээд байгаам бусуу.. түүнээс ажил мэргэжил яагаад ч саад болохгүй эээ
Зиндааний хунээ олж суугаарай. Боловсоргуй хун дэмийдээ. чи ганцаардсандаа л ингэж байна. Суулдээ шал утгагуй зоруу гарна шуу. Явуул наад худалч залуугаа. Оортой итгэлгүй тийм очуухэн амитанаар яахнуу. суулдээ чи зовно оо.
ккк… xууxнуудийн мөрөөдөл. удирдаx ажил xийдэг гэxээр яаадгийн. аймаар уу. эсвэл узээгүй юмаа узчиxвуу. xууxнууд ёстой юм узээгүй цуснуд байдгиймдоо. юм узээгүй xун яадаг билээ дээ. тийм л юм болоо биз.
kkk ter zugeer balmagdsan bh.minii bodoloor ter chinii ymar alban tushaald bdagiig chin sonsood zaigaa bariagui harin chamaig ooriin huursand joohon setgel n taagui bolson bh. ali esvel ter chinii yriag sonsood ooriigoo aztaid tootsood chamaig ooriinhoo araas guilgehiig hussendee ene sanaag sedsen bj bolno.tiim bolohoor teriig toohoo bolichih. husseneer n martsan dur esge. ter chamaig uneheer husch bgaa bol ooroo hureed irne. irehgui bol ter l bizdee bolohgui ymiig huchileed ch boldogguil ym. huleeh n deer bolu…
ийм юм ойлгодоггуй даргатай компани дороо сүйрэх бх да, бас дээрээс н өөрийгөө бурхан гд бодчихсон бололтой янз бүрээр цаад хүнийхээ бодлийг н таачихжээ, хахаха. Шийдвэр ч гаргаж чадахгуй бж яаж дарга сэтэр зүүсийн. Дарга юм бол дор н учирийг олж чаддаг чадвартай бмаар юм, чадахгуй бол одоо сур.
хүн дургуй бгаагаа хэлээд бхад ойлгохгуй ямар хэлээр хэлүүлэх гд бга юм бэ чи? тэр чамд хайргуйгээ мэдэрчээд хэлж чадахгуй бхад порол ч ойлгохгуй гачин хуухэн бэ бас удирдах ажилтан гэчихжээ гахгах
Танай найз залуу чин маш сайн залуу байна. Чи найз залуутайгаа байхдаа битгий ажил дээрээ бга юм шиг байлдаа. Ажил дээрээ бос. Амрагтайгаа байхдаа нялх муужгай. орондоо янхан орчиндоо зохицож амидар гэдэг биздээ. xаxаxаxа
Амьдрал нулимсанд дургүй билүү Москва нулимсанд дургүй гэдэг билүү кинотой төстэй л юм байна. Сайн эр хүн байна. Сонсоод л хувалз шиг наалдчих паразит маягын эрчүүд байдаг биз дээ. Тэр хүн өөрийгөө хүндэлдэг юм шиг санагдлаа. Та өөрөө ч мэдэлгүй дээрээс хандсан ч юм уу янз янзын зан гаргаа биз. /Би лав удирдах ажил хийгээд зан харьцааны хувьд жаахан эвдэрсэн гэж өөрийгөө боддог шд./ Ажилчин залуу ханд авчихаад явж байгаад учрыг нь мэдээд зайгаа авах гээд байгаа биз. Эрэгтэй хүн өөрөө өрхийн тэргүүн байж шийдвэр гаргаж хариуцлага хүлээх гэж л гэр бүл болдог биз дээ. Харин одоо өөртэй чинь өрсөлдвөл даргатайгаа арсалдсан хүн яаж дуусдаг 1 тиймэрхүү юм болох байх гээд л өөртөө итгэлгүй болчихсон зовж яваа биз. Одоо өөрөө л хэзээ ч даргархаж хандахгүй байж чадна гэвэл ярилцаад нэг тийшээ болоод, болохгүй бол зүгээр явуулахгүй юу даа. Тэр хүн хүсэхгүй байвал чиний буруу гэж юу байхав?
Амидрал дээр багш,дарга бүсгүйчүүд өөрсдөө мэдэхгүйгээр захирах,тушаах хандлагатай байдаг.Тэр ни эрчүүдэд таалагддаггүй.
Бас эрэгтэйгээсээ орлого орлого өндөр байх ни тэднийг доош ни хийж байгаа мэт санагддаг юм шиг байна лээ.
40 насанд амидрал эхэлдэг гэдэг биз дээ.
Буянаараа болог гээд орхичихвол ясан юм бэ,үнэхээр хайртай дуртай бол аяндаа хэсэг хугацаа өнгөрсний дараа эргэцүүлж бодоод буцаад ирэх биз.Бодож тунгаах цаг өгөх хэрэгтэй гэж бодож байна.
өчүүхнээр гэх гэсийн. Та сайн ярилцаад үзээ, сайхан хайр байдаг юм олдсон бол алдахгүйн төлөө тэмцээрэй ккк за амжилт.
та өөрөө анхнаасаа өөрийнхөө албан тушаалыг бууруулж хэлсэн чинь -бид нэг зиндааных биш- гэсэнтэй адил юм болцын бишүүдээ. Магадгүй тэр залуу таны дэргэд өөрийгөө өчүүхнээс мэдрэхээс айсан байх, тийм амьдрал эр хүнд их хэцүү бйадаг юм шиг байна лээ.
ер нь бол орчин үед эр нь орлогын дийлэнхийг нь хийж бна уу эм нь хийж бна уу гэж авч үздэггүй л дээ гэхдээ манай эрчүүдийг бараг эхээс төрхөөс нь л авахуулаад эр хүн уйлах ёсгүй зоригтой тэвчээртэй байх хэрэгтэй амьдрал зохиоход эр хүн санхүүгээ хариуцах ёстой эхнэр нь гэртээ үр хүүхэдээ хараад өөрийг нь халамжлаад эрчүүд хамаг хүндийг нь үүрэх ёстой гээд ойлгуулчдагшдээ тэгээд яахав танай хүнд бол өөрийн чинь хэмжээнд хүрч чадахгүй гээд дотоод айдас бгаад байна лдаа.Тэгээд ч эрчүүд эхнэр нь өөрөөс нь илүү амжилттай бас мөнгө төгрөг олоод ирэхээр хямардаг л даа өөрөө үүргээ гүйцэтгэж чадахгүй бна гэж боддог. Тийм болохоор та 2 уулзаад сайн ярилцаад шийд өөрт чинь энэ бүхэн хамаагүй бол зиндаа хамаагүй гээд хэлээд ярилцаад үзээрэй за мажилт хүсье
НЭГЭНТ ТИЙМХЭН СЭТГЭЛТЭЙ БОЛ САЙХАН БАЙХГҮЙ ХЭРЭГГҮЙ ДЭЭ
анханаасаа үнэнээ хэлэхгүй дээ эгч мин
Хүүе ээ найз аа салбал надтай танилцаач , Дажгүй энгийн л залуу байна, Чи надад таалагдаж байнаа,Хаяг аа өгөөч , Цаад залуу чинь яахав тэгж бодож байгаа бол өөрөө л мэдэж,