Сайн байна уу? Би жирийн нэгэн оюутан охин. Та бүхэнтэй өөрийн амьдралд тохиолдоод байгаа зүйлээ хуваалцаж зөвлөгөө авмаар санагдлаа. Та бүхэн өөрийн мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцаарай. Манайх хотын сэхээтэн гаралтай айл л даа. Би улсын нэр хүндтэй сургуульд сурдаг. 3 жилийн өмнө би нэг залуутай танилцаж, үерхээд 2 жил болж байна. Тэр маань хөдөөний малчин айлын хүүхэд, хотод хамаатныдаа амьдардаг юм. Гэтэл манай ээж найз залууд маань үнэхээр дургүй, дургүй байгаа ганц шалтгаан нь малчны хүүхэд болохоор юм гэнэ. Зүй нь би өөрийнхөө хайртай хүнтэй биш ижилхэн сэхээтэн гаралтай хүнтэй хайргүй байсан ч суух ёстой юм шиг байна. Тэгээд дасаад тэрэндээ хайртай болхын байх. Би найз залуудаа маш их хайртай. Тэр маань их ухаантай, даруухан, элдэв муу зуршилгүй. Даанч ээжийг дургүй байдагт их эмзэглэдэг юмаа. Тэр маань манай сургуульд сурдаг, амьдрал нь тийм ч муу биш, бас айлын ганц эрэгтэй. Ээж нь хөдөөнөөс ирээд надтай танилцсан, гэтэл би одоо хүртэл гэртээ албан ёсоор оруулах эрхгүй л явж байна. Би тэр хүний цаг хугацааг дэмий алдуулж байгаа юм шиг санагдах боллоо. Надаас өөр хүнтэй учраад хайрлаад явсан бол ингэж доромжлуулж орох ч эрхгүй орцны үүднээс буцахгүй байх байсандаа гэж бодохоор үнэхээр их шаналах юм.
Ээж маань нэгэнт хүлээн зөвшөөрөхгүй бол салсан нь дээр юм бол уу. Эр хүн үргэлж хадамдаа ад үзэгдэж амьдарч болохгүй биздээ. Ер нь Хайр сэтгэлээрээ хамт байгаа хүмүүст зиндаа тийм чухал юм уу? Орчин үед хэн чадалтай, толгойтой нь сайн сургуульд сураад амьдраад явах эрхтэй байхад ээж маань яагаад ингээд байгаа юм бол оо… Би одоо яах ёстой вэ? Ийм байдалд орж байсан хүмүүс зөвлөгөө өгөөч.
43 Comments
Ýýæ õ¿í, ýõ õ¿í ÷èíü ÿìàð àãóó ãýæ áîäíîî, çºí ñîâèíãîîðîî òýð õ¿íèéã ìýäýð÷ ìýäýæ áàéãàà, ýöýã ýõèéí äóðã¿é áàéãàà õ¿íòýé ñóóõ, ýöýã ýõýýñ çºðºõ íü ñàéí ç¿éëä õ¿ðãýñýí óäààã¿é, íàäàä òîõèîëäîîã¿é÷ ìàíàé ýã÷èä òîõèîëäîæ áàéñàí þì. Ǻðñººð áàéãààä ñóóñàí ÷ àìüäðàëûí õàòóóã îäîî áîëòîë ¿çýæ áàéíà. Îëîí õ¿¿õýäòýé, áèå ìóóòàéë ãýýä ë àñóóäàë áàéíà. Îäîî ë àìàà áàðüäàã þì äàà ìàíàé ýã÷…
Хайр гэдэг чини сурагчийн ширээний араас мөрөөддөг ариухан зүйл төдий бишээ.Амидрал дээр гараад ирэхээр өсч хүмүүжсэн орчин зэргээс шалтгаалаад есөн жорын асуудал гарч ирнэ.Тэр бүхний өмнө чи бэлэн байх хэрэгтэй.
Хүний эх үрдээ хэзээ ч худлаа юм хэлдэггүй юм.
Тэгэхээр ээжийнхээ хэлснийг огт анхаарахгүй,түүниг эсрэг дүрд тоглуулаад орхиж болохгүй.
Ер ни али болох ижил орчинд өсч хүмүүжсэн хүмүүс нийлбэл хожим гарах хүндрэл бага байх боловуу.
чи хайртай гээ бздээ тэгээд хайрынхаа төлөө тэмцэх хэрэгтэй би ч гэсэн тэмцсэн харин одоо ээж аав мин тэрний мин сайн чанарыг олж хараад надтай адилхан хайрладаг болсон анхандаа бас л аймар дургүй их шаналдаг байж билээ.ээж чин загнаж л байг битгий тоо. ээжийн чн амидрал биш
хмммм. хүнээсээ л цэвэр шалтгаална. дээр нь хичнээн сайн хүн байлаа гэхэд өсөж төрсөн орчин тойрон, хамаатан садан, найз нөхдийн хүрээ энэ тэрээсээ шалтгаалаад та хоёрын амьдралд бага сага зөрчил гарах л байх даа. гэрлэлээ гэхэд үерхэж байгаа шиг 2хон хүний асуудал биш болоод өөр бусад хүмүүс өөрийн эрхгүй оролцоод эхлэнэ. тэр цагт чи ялгаагаа тоохгүй байж, давж гарч, нөхрөө яг одооных шиг халуун сэтгэлээр хайрлаж чадах уу, эсвэл ээжийн үгэнд л ордог байж, хөдөөний хар юмтай дэмий сууж гээд амьдрал үзсэн янзаар яриад сууж байх уу гэдгийг бодоод үзэхгүй юу.
миний санаа бол хотын хотын гээд ялзарсан юмнууд ч байна, хөдөөгийнх гэж адлагддаг ч хүний сайныг жишээлсэн хүмүүс ч байна. гол нь та хоёрын ялгаатай байдлаас шалтгаалаад амьдралд чинь учирч болох зөрчил, үүсэх нөхцөл байдлуудыг мэдэж бэлтгэлтэй байх нь чухал шүү л гэх гэсэн юм.
нас гэдэг ертөнцийг үзэх үзэл, шийдвэр гаргах зэрэгт их чухалаа. тэгэхээр дээр хэлсэн хүмүүсийн зөвлөснөөр суутлаа хүлээгээд харзнаад, тэр залуугаа ээжид чинь үг дуугүй хүлээн зөвшөөрөгдөх нэгэн болтол тэсчих. хүнийг таних амаргүй болохоор залуу чинь өөрчлөгдөөд чиний мэдэх сайн залуу биш болохыг хэн байг гэхэв. харин ээж чинь мөнгө, зиндаа харсан хүн байвал сайн ажилтай, хүлээн зөвшөөрөгдөхүйц хүргэнээс татгалзахгүй биз. Амжилт!
Зөөөөөз эмма сайхан хэлээд өглөө дөө. Би ч хэлсэн үгээ авий дөө
миний бодлоор та 2 би биенд хайртай юм бол салах хэрэхгүй, үерхээд явж бай. Тэгээд сургуулиа төгсөд нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болод ирхээр ээж чинь зөвшөөрөхгүй яах вэ дэ. Яагаад гэвэл хүний амьдрал өөрчлөгдөж болдог бүх юм цаг хугацааных байдаг юм. Харин та 2 өөрсдөө бууж өгч болохгүй. Хичээх хэрэгтэй. Бүх хүнд хайр дурлалд нь тийм асуудал байдаг. Аз жаргалыг хүссэн хэд нь бүгдийн тэвчдэг харин зарим нь хайрынхаа өмнө өгдөг сөхөрдөг. Тийм болхоор чи тийм кино их үз ном их унш. Заримдаа хүн тийм юмнаас их санаа авдаг.
Би уунийг уншаад дуугай өнгөрч чадсангуй.Манайхан хунийг хот хөдөөгөөр малчин сэхээтэнээр ялгаварлаж тэрийгээ бас зиндаа гэж яриад байгааг нэг л ойлгодоггуй юм.Яаж ч бодсон хунийг хун гэдэг ууднээс нъ авч узвэл ялгаврлаж зиндаархах боломжгуй гэж бодогдохийн.Хэн ч ялгаагуй хун шуу дээ.Хэрвээ хэмжиж ялгаварлах гэж байгаа бол яг юуг нъ яаж ялгаж левер тогтоож байгаа нъ сонин байна..
Энэ талаар жаахан деталчилж узвэл `Хуний мөс чанарийн ялгаа,төрлөхийн+олдмол биед шингэсэн оюуний чадвар,төрлөх зан чанарийн ялгаа,өөрт хадгалж оруулсан мэдээллийн чанар+хэмжээний ялгаа,уулзаж учирсан хумуус+уулзаж учирсан хумуусийн чанарийн ялгаа,узэл бодолийн ялгаа,уйл хөдлөлийн ялгаа,хумуужилийн +өөрийгөө болон бусдийг хаана байх ёстойг мэдэрдэг эрэмбэ дэс дарааллийн ялгаа,ажил мэргэжилийн ялгаа,нийгмийн байр суурийн+ялгаа,уурэг даалгаварийн ялгаа төдий ялгаанууд гарч ирнэ.Туунээс биш малчин сэхээтэнээрээ зиндаархана гэдэг инээдтэй санагдаж байна.Хун гэдэг угаасаа гадаад дотоод хөдөө хот ч бай нээх ялгараад шалъдаггуй юм.
Өнөөдөр хэн нэгэн ямар нэг талаараа давуу байж болно нөгөө талаара дутуу байж болно.Туунийгээ заавал бардаж сайрхаж явдаггуй шиг, сэтгэлээр унаж өөртөө итгэх итгэлээ алдатлаа уналтад орох , хэн нэгнийг уналтад оруулах хэрэг бас байдаггуй.
Ерөнхийдөө хумуус хэн нэгнийг Бутэлтэй явна уу бутэлгүй явна уу гэдэг талаас нъ өнгөц дугнэлт өгөх дуртай.Яг унэндээ бүтэлтэй явах арга мэдэж байнуу мэдэхгүй байна уу туунийгээ хэрэгжүүлэж байна уу угуй юу гэдэгийн ялгааг олж хардаггуй. Жирийн малчин айлийг би хувъдаа чин сэтгэлээсээ хундэтгэдэг.Тэд бидний чадахгуй хэцүүг хийж бидний мэдэхгүй зовлонг туулж наранд тулэгдэж салхинд сайртталаа ажиллаж бидний ундсэн хоол мах сууг залгуулдаг Агуу хөдөлмөрч хумуус шуу дээ.Япончууд цагаан будаа таръдаг тариачидаа бурхөн шиг хундэлдэг.Хоол идэх бурдээ хёр гараа хавсарч тариачиддаа талархал илэрхийлэж иддэг.Сэтгэл зурхээрээ тариачидаа хундэлдэг ёс журамтай ард тумэн юм.Сая японий цунамид өртсөн япончуудийг дэлхий даяараа өрөвдөж тусламжийн гараа сунгаж байна.Гэтэл манай малчидад жил болгон шахуу тохиолддог Өнөөх гайхал зуд чинъ гамшигуу гэвэл гамшиг биз дээ.Байгалийн хучтэй гамшигт тооцогдоно.Хуний нудэнд харагдаж бусдийн хараанд өртдөггүй л болохоос биш.За за хадуурчихлаа.
Тиймд хэн нэгэнийг сайн мэдэхгүй хирнээ шууд харанхуйгаар ялгаварлаж болохгуй.Тэр хунд асуудал байна гэж бодолгуйгээр тэр хуний арга барил узэл бодол уйлдэлийн ялгааг олж харж сураарай.
хотынх гэхээрээ л бүгд адилхан биш. хотынх дотроо олон янзын орчинд төрж өссөн байгаа шд. 1,23,31,45 орос 3 нтр гээл сургуулиуд төгссөн залуус бол хоорондоо л суудаг.
Миний зүгээс чамд зөвлөхөд чиний ээжийн зөв… Хөдөөний малчин гарууд бол хичнээн сургууль соёлд сурч, юм үзэж нүд тайлсан ч гэсэн эцсийн эцэст багаасаа сурч дадсан бүдүүлэг зан, заншил яс маханд нь нэвт шингэсэн учир байнга тэр нь илэрч байдаг. Хамт амьдраад бие биенээ таниад ирэхэд эндээс маш их соёлын ялгаа зөрчилдөөн гарч гэр бүлийн салалтийн үндэс ч болж болно Үүнийг би өөрийн туршлагаараа мэдэж байна. Чиний ээж сүрхий хүн учраас энийг олж харсан байна. Миний дүү асуудлыг битгий сэтгэлийн хөөрөлөөр (хайр сэтгэл, дурлал бол нэгэн төрлийн сэтгэлийн хөөрөл) шийд… Ээж аавийнхаа үгэнд итгэ. Тэд хэзээ ч чамд муу зүйл зөвлөхгүй
хэхэ чи одоо мэдрэхгүй гэхдээ яг хамт амидраад ирэхээр маш их зурулдуун гарна энийг бодоод узээрэй.би хуучин бас хайр л бвал болоо гэж боддог бсан одоо бол ууртуутэйгээ адил тувшиний хунийг сонгох ни зув гэж боддог болсон
Ìàíàéõàí èíãýýä áàëàéðààä áàéäàã áàéõã¿é þó? Ìîíãîë÷óóä á¿ãä ë ìàë÷èí àðä áàéñàí ø äýý. ªâºã äýýäñýý ãîëîîä áàéãàà þìóó õààøàà þì. Ñýòãýëòýé õ¿íòýéãýý ë ñóóñàí íü äýýð. Ýýæäýý õ¿ëýýí çºâøººð¿¿ëõèéí òóëä õ¿¿õýäòýé áîë÷èõ…
Хүмүүс зиндаа гээд байхийн зиндаа бишээ хүмүүжил таардаггүй юм.2 огт өөр гөзраас ирж байгаа хүмүүсшд тэр залуу хэр хурдан хөрвөхөөс хамаарна.өөрөөр хөдөө байгаа юм шиг байвал хэцүү
eej chin uhaan doroi baina. eej chin amidrah yumuu chi amidrah yumuu? odoo nas chin bolson l baih ooroo asuudlaa shiidej bai.
залуу! Малчны хүүхэд байхаараа яадаг юм?Тэр малчин гээд муулаад бгаа улс чинь чиний идэх хоол махыг бэлтгэдэг юм малаа чи бодуул цагаан хоолтон биш л биз энэ Н -ийн хэлээд бгааг сайн уншаач эсвэл уншаад уншаад ойлгодоггүй усан толгой юу чи?Тэгээд ч хотын паалан жорлон дээр сууж өссөн уялзсан туялзсан ганц мод хөрөөдхөөр гарт нь цэврүү үсэрдэг эмзэгхэн туяхан хотын залуусаас илүү хөдөөний залуу нь дээр шд.хэхэ одоо л нэг хот хөдөө болж гэнэ харин ч нүүдэлчин соёлоо мартаагүй жинхэнэ Монголоороо байгаа хүмүүс чинь хөдөөнийхөн шүү. Хүүхэн шиг пизда нар амаа мэдэж хуцацгаа!!!!
миний дүү хөдөөний залуутайгаа найзлаад байж байхгүй юудөө! Хотын залуус ихэнхи нь гомо бисекс болоод байгааг мэдэж бгаа биздээ. Бариу өмд өмссөн гулжиганасан бөөн мода дагасан тэнэг гарууд хэрэггүй байх гэж бодож байна шүү!
хөдөө хөдөөдөө малчны хүүхэд байхдаа яахав дээ арай ч дээ
ээжийнхээ үгэнд ор. чи алдахгүй
Хүн гэж өчүүхэн амьтад шүү. Нэг жаахан юмаараа илүү гархаараа тэр үзүүлэлтээрээ өөрөөсөө дор яваа нэгнийг хүн биш мэт үзнэ. Улаанбаатарын уугуул гээд байгаа хүмүүсийн ихэнх нь 1920-1970-аад оны хооронд хөдөө орон нутгаас орж ирсэн хүмүүсийн удам шүү дээ. Өөрөөр хэлбэл сайндаа л 2-4 үеийн иргэд. Ийм байж өөрсдийгөө унаган иргэд гэж томорцгоох ч дээ. Манай эмээ өвөө ч гэсэн хөдөөний малчидын хүүхдүүд байцгаасан, хотод орж ирээд сургууль төгсөөд хотын сэхээтэн болсон. Танай ээжийнхээр бол хотод төрсөн болхоор миний зиндаа хөдөө төрсөн эмээ өвөө хоёрынхоос хамаагүй илүү юм байна л даа. Эргээд ээж чинь эмээ өвөөг чинь эсвэл өндөр эмээ өвөөг чинь зиндаа дор гэж үзэж байгаа юмуудаа. Уг нь чиний ч миний ч бид бүгдийн ихэнхийнх нь эмээ өвөө нар сайхан гэр орноо авч явж байсан учраас бид нар өдий дайтай хүмүүс болж өсөөд өнгөрсөнлүүгээ нулимах хэмжээнд биеэ тооцгоож байх шиг байна. Аан бас тийм, 80-аад онд хөдөөнөөс орж ирээд анхны үеийн хотын сэхээтнүүдийн охидтой гэр бүл болцгоосон залуус зөндөө байдаг юм. Залуус ч гэждээ бидний аав нарын үе. Бодвол тэр үед хотын анхны үеийн сэхээтэнүүд нь хөдөөний гэж ад үзэлгүй охид хөвгүүдтэйгээ суулгацгаасан нь өнөөдөр дажгүй л гэр бүл болоод байна. Харин тэрний дараагийн хотод төрчихсөн улсуудад охиноо хөдөөний хүнд өгнө гэхээр дэндүү зиндаа холдсон санагддаг юм байлгүйдээ.
уул н этсэг эхийн нуд унэн л байдийм да, ээж чин далд ухаанаараа чамайг тэр хунтэй таарж тохирохгу гэдгийг мэдрээд яж тайлбарлахаа оороо ч ойлгохгу зиндаа тохирохгуй гэж хэлчихгү у да. эхийн сэтгэл урээ 7 уулийн тсаанаас ч мэдэрдэг гэж унэн шуу. мун таарж тохирохгу ю болно ю болохгуй гэдгийг ямар ч супэр далдийг хардаг зун билигчээс илуу сайн мэдэх тийм мэдрэмж зувхун эх хунд байдаг. хэрвээ таарах хун байсан бол чамайг амар амгалан баяр баясгалантай амидралаар амидруулах хун мун бол худууний дажэ боловсролгу малчин хун байсан ч эх чин сэтгэлээрээ мэдрээд зувшуурну, зиндаандаа бишээ эх чин учир начрийг мэдэлгү яхав
Манай Монголд зиндаа гэж юуу яриад байгааг ойлгохгүй байна манай улсад ямар Английн хунтайж шиг сурвалжит гаралтай хүн бгаа биш юун зиндаа ?????????????????
Юуг зиндаа гэж үзээд байгаагаас чинь л хамаарах гээд байна. Соёл юмуу боловсролын зиндаа бол яах аргагүй чухал шүү. Ялангуяа гэр бүлийн хүмүүжил. Би хотыхон, хөдөөнийхөн гэж ялгавар үзэх дургүй ч яах аргагүй хөдөөнийхөн ингэж үзэхээс өөр аргагүй болгочоод байгаа байхгүй юу. Мэдээж хотыхон гэхээр л гэгээрч цэлмэсэн улсууд ч бас биш шүүдээ. Балиар харанхуй бүдүүлэг, аминчхан, соёлгүй “хотын” нэртэй юмнуудыг алийг тэр гэхэв. Гэхдээ л хотын соёл, urban lifestyle гэж нэг юм дуртай дургүй байнаа даа. Хөдөөнийхөн чинь жоохон хотжоод ирэхээр суурь муутай байсан болохоор жоохон “буруу” тал руугаа “соёлжоод” байгаа байхгүй юу. Дахин хэлье, мэдээж бүх хөдөөний ирсэн хүмүүс биш шүү. Хамгийн хэцүү нь харилцааны соёл л байна. Юу бодож санаж байгаагаа хэлэх, уураа гаргах, стрэссээ тайлах, кайф авах, баярлах, догдлох, айх, ичих юмнууд нь өөр болохоор цаанаасаа л нэг болдоггүй юм билээ хот, хөдөөнийхөн нийлсэн жишээг харахад. Дахин хэлье хөдөөнийхөн рүү дайрсан юм байхгүй шүү.
Захианы эзэнд хэлэхэд юу гэрлэх мэрлэх вэээээ? Яарсан дурлал хэзээ ч олигтой төгсдөггүй гэдгийг энэ секс.мн-д ирсэн мнянга түмэн захиа хэлээд байгаа биз дээ. Найз залуу чинь ээж чинь хажиглалаа гээж уурлаад явбал тэр л биз, ээж чинь хөдөөний залуу гээд ад үзээд байвал тэр л биз. Шууд яараад байгаан биш үү. Аажуу тайван, нухацтэй үзэх шиг сайхан юм хаа байна. Сайн залуу бол тэртээ тэргүй ээж чинь зөвшөөрнө, ухаантай залуу бол тэртээ тэргүй ээжийн чинь аашийг чиний төлөө гаргаж байгаа байгаалийн араншин гэдгийг ойлгоно.
Ямар гачин урт юм болчив. Сүүлийн захиас. Ээж чинь дурлалд нүдээ боолгуулаагүй байгаа учраас найз залуугий чинь өө эндэгдэлийг шууд харж байгаа. Ээж чинь бас юм харсан болоод л цааргалаад байгаа биз. Ээжийг үг хоосонгүй шүү. Зүгээр “хөдөөнийх” гэдгийг нь л сонсогуутаа тэгж байгаа бол ч яахав. Битгий сонс
танай ээж чини мэдлэг мэдээлэл гэж юм алга , чи ч өөрөө бас . наадах чини зиндааний асуудал биш , өссөн орчин чини л өөр байна гэсэн үг . энэ та 2-с л шалтгаална .таарах үгүй ни . би өөрөө малчин айлийн хүүхэд. миний нөхөр тухайн үеийн нэртэй том дипломатийн ганц хүү . насаараа гадаадад амидарсан бид 2 хамт сайхан амидраад багагүй хугацаа өнгөрөөж сайхан л байна . эцэст ни хэлэхэд чиний ухаан л мэднэ дээ
Монголчууд бүгд л малчин гаралтай шдээ!
Ээж чинь урд зүгийн шаахайтан гаралтай л биш бол ккк
Миний аав ээж ч гэсэн бусдын адил малчин гаралтай,их дээд сургуульд боловсрол эзэмшсэн.
зиндаа гээч ахар бодолтнуудын бодол санаа л дөө ккк
бас хадам ээж болох гээд тэнэглэл нь эхлэж байгаан байна л гэж ойлгохоор байна ккк
одоохондоо гэрлэж бараалхах нь дэндүү эрт гэдгийг хэлээд авахад гэмгүй 2-3 жил дотно байжийж л тэр хүн хэн чи хэн бээ гэдгийг та 2 танин мэдэрнэ тийм үедээ л бэр гуйж авах хэрэгтэй шдээ чи залуу хүүхэд шууд нөхөр сүүдэрт гаралгүй сурч боловсор санхүүгээр ч гэсэн биеэ даасан эмэгтэй болохоороо нөхөрт гараарай гэж л хэлэх байна.Хэдэн жил найзлаад явах ээж чинь аяндаа л ойлгоно одоо ойлгохыг хүсэхгүй байгаа юмыг нь шахаад бүүр уурыг нь хүргэвээ
Зөвлөгөө өгсөн та бүхэнд баярлалаа. Найз залуу маань их сайн хүн. Ээжийг өөрт нь дургүй гэдгийг зөнгөөрөө мэдрээд байх шиг санагддаг. Мэдээж би тэгж хэлээгүй, энэ талаар яриа гарахад өөр юм ярьдаг. Би найз залуугаасаа үнэхээр салмааргүй байна. Гол нь тэр маань гэрлэе гэдэг гэтэл би энийг ээждээ яаж хэлэх вэ? Ээжийнхээ хандлагыг яаж өөрчлөх үү? та бүхэн зөвлөөрэй. Зовлонг минь хуваалцаж байгаад баярлалаа
манай нухурч худуунийх манайх сэхээтэн. нухур маани их сайн хун бид 2 болоод л бна харинч би жаргалтай бна
er hunii odoo bga bush ireeduid yu hiij chadah n l iluu shuude hot ch bai hodoo ch bai hun soyoltoi l bval
Тууштай байгаад үз. Миний бодлоор бол хөдөөний залуус зарим нь их ажилсаг амьдралыг мэдэрсэн санагддаг шүү.Сэхээтэн ажилчин сууж болохгүй гэсэн хууль байхгүй биздээ жишээ нь манай хүргэн ажилчин манайх сэхээтэн айл тэгэхэд миний эгч тэр хүнийг өөрөө сонгосон эцэг эх маань ч дургүйцээгүй одоо бол бусдын адилаар аз жаргалтай амьдраад л яваад л болж бна. Тийм болохоор чи ч гэсэн хэдэн жил үерхээд үз тэр хүнийг сайн таньж мэд тэгээд гэртээ оруулах тухайгаа бодоорой.Хүний эх л болсон хойно чамд санаа зовоод хэлж бгаа байх,гэхдээ эцэсийн эцэст энэ чиний амьдрал шүү дээ эвэг эх чинь ертөнцийн мөнх бусыг үзүүлбэл чамд дараа нь хань болж үлдэх хүн тийм болохоор олон талаас бодох хэрэгтэй за чамд амжилт аз жаргал хүсье
Салж л болохгүй шүү. Чи тэр хүндээ үнэхээр хайртай л юм бол салаад хэрэггүй. Юу ч болж байсан тэрэнтэйгээ хамт байж бүх зүйлийг хамтдаа туулах хэрэгтэй. Чи өөрөө л хайртай юм бол бусад нь ямар хамаатай юм бэ . Тэгээд ч энэ бол ардчилсан нийгэм хэнтэй байж хэнд дурлаж хэнтэй хамт байхаа өөрөө мэдэх эрхтэй. Эцэг эх чинь ч байсан энийг өөрчлөх эрхгүй. Хэн дуртай нь зүрх сэтгэлийг нь шархлуулсан өөрийг нь жаргаасан тийм хайртай учирдаг билүүэ. Энийг сайн бодоорой. Би л байсан бол юу ч болж байсан тэрнийгээ орхихгүй ээ. Гэхдээ энэ чиний л сонголт. Та 2 ын дурлалд амжилт хүсэе.
хэдий эцэг эхийн үгийг дагахад алдахгүй ч зарим авгайчуул үр хүүхдийнхээ амьдралд оролцож замын алдуулсан жишээ их л байдаг.
зиндаа чухал гэж үздэг хүн одоо их болцон бх аа. миний хүвид би өөртэйгээ адилхан айлин хүүтэй үерхэж бсн юм гэтэл ээж аав мин эцэг эхинхээ мөнгөөр тансгалдаг хүн хамгийн тэнэг хүн бдг юм гэнт сэмхийгээр баыжсан хүн хүн чанаргуй болдог өөрин хөдөлмөрөөр зөв аргаар олоогуй мөнгө хүнийг шуналтай мөнгөний төлөө хүүхдээ зархад ч бэлэн болгодг гээд тэр залуутай суухиг зөвшөөрөөгүй юм даа харин яг л чамд шиг хөдөөни малчний хүүтэй суулгасан дээд боловролтой хүн ажилтай хүн тэгээд зөв бодолтой ажилсаг гол ни зовлон үзэж гэр оронгуй амидраж бсн болхоор жаахан зовлон таархад шантрахгуй чамд мин хани болох хүн гэсээр байгаад суулгасан найз нар хамаатан садан нар их гайхсан гэхдээ аавин мин нүд алдаагуй бх гэж найдаж бн суугаад 3 жил боллоо нэг ч удаа бид 2 муудалцаж бгагуй удахгуй 3 уулаа болноо
хүний эцэг эх нүдтэй байдаг юм даа. чи одоо ойлгохгүй хожим сүүлд нь ухаарна аа…
Minii bodloor tsarai udam sudar hoyr barag hamgiin chuhal ni l daa
ЧУХАЛ БАЙЖ МАГАДГУЙ НАДААД ЛАВ ХЭТЦУУ БАЙСАН ЭР ХУУНИЙГ ДААЖ ЯВАХАД!!!
сайхан үерхээд л яваачдээ. хэн нь хэн байж вэ гэдгийг цаг хугацаа л харуулнашд. чи найз залуудаа арай манай ээж чамд дургүй гээд хэлцэн юм биш биздээ. тэгвэл тэгээл дуусаа. та 2 суулаа гэхэд нүхүр чинь нэг л өдөр танай ээж намайг үздэггүй байсан гээд дарамтлаад унавал яана.Эхийн санаа үрд гэдэг. чамайг магадгүй харамлаад ч ингэээд байгаа юм билүү. ээжтэйгээ л сайн ярь. найз залуугийнхаа сайн сайхныг харуулах болом олго.
Танай найз залуу чинь сурлага сайтай элдэв муу зуршил бага бол дэвжих магадлал боломжийн юм байна. Өөр өөр орчинд өссөн хүмүүс хамт байхад хэцүү л гэдэг сайн мэдэхгүй юм даа. Үнэхээр чи хайртай бол салж яах гэсийн бэ. Наад залуугаа сайн анзаараал байж бай танигдах бас болоогүй шүү хэхэ
Ямар сууж барих гэж байгаа биш сайхан үерхээд ябж байхгүй юу дөө.Тэгээд найз залуу чинь нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болсон цагт ээж чинь хүлээн зөвшөөрөх байлгүй дээ.
ээжийхээ үгэнд ор.дараа ни харамсах юм бүү хий.
заавал гэр орондоо оруулах гээд яахав дээ.. үерхээд л явжил байхгүй юу даа..
Би бас яг chamtai adilhan bdaltai bgaa. Magadgui bur hetsuu bh. Chamtai holbogdoj sanal setgegdlee huvaaltsmaar bna. Minii id keep_smiling992@yahoo.com
Add hiigeerei, setgelee ongoitol saihan yariltsii 🙂
1рт. ээж чинь юм чинь мэдэж л байгаа байлгүй дээ. эртхэн шийдэхгүй юу.
2рт. угаасаа ялгаатай гэр бүлд өссөн хүмүүс цаашдаа хамт амьдрахад хэцүү л болно доо. зиндаа таарахгүй гэж ярихад их муухай үг ч амьдрал дээр үнэн л байдаг юм билээ дээ.
чиний хайрийн хэмжүүр юмдаа.чи унэхэр хайртай бол энэ асуудал бишээ.
Чи тууштай байвал яваандаа хүлээн зөвшөөрөх биз дээ
1-т хаха