Би 32-той нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Хүү, охин 2-той азтай нэгэн. Бид 2 бүр жоохоноосоо /18 нас/ хамт одоо 14 жил хамт амьдарч байна. Сүүлий үед нөхөр маань хардах боллоо. Би олон хүмүүстэй харицдаг ажил хийдэг. Миний гар утас байнга дуугарч хүмүүс юм асууна, асуудал шийдүүлнэ. Тэр болгонд нөхөр маань хэн юм бэ яах гэж байгаан гэх нь надад төвөгтэй санагддаг. Манай хүн надаас өөр байгууллагад бас багагүй албан тушаал хашдаг хүн. Би ч бас. Хааяа ажил дээр ирдэг болсон /нөхөр маань/ тэгээл над руу орж гарсан хүмүүсийг энэ хэн бэ. Тэр хэн бэ гэхийн. Анхандаа би тоодоггүй байлаа. Хардуулах нь аятайхан ч юм шиг. Урьд нь хэзээ ч тэгдэггүй байсан. Гэтэл одоо яршигтай санагдах боллоо. Ядаж байхад гадуур явж байхад хүмүүс тааралдана, мэндлэнэ тэр болгонд… болиулах арга байна уу? Би өөрийн нэр нүүрээ бодсон ч, нөхрийнхөө нэрийг бодсон ч захын хүнтэй нэр холбогдохгүй гэдгийг л ойлгохгүй байгаа юм байх даа…
Зөрүүлж өөрийг нь хардаж үзлээ. Байдал улам дордох юм шиг санагдсан. Тэгэхээр нь больсон. Надыг сайхан хүүхэн юм чинь чамайг хүн эргүүлж байна уу, утсаа өгөхийг гуйж байна уу гээл олон юм асууж шалгаадаг. Орой болгон иймэрхүү юм ярьсаар би бүр залхаж байна. Эсвэл ажлын газрын хүүхнүүд тийм юм болов уу… Мэдэхгүй юм даа.
15 Comments
манай нөхөр бас яг ийм зантай. чи хөөрхөн болохоор чамайг хүмүүс их өдөж байна уу. хэн яриад байгаа юм. чи сайхан залуутай танилцмаар байдаг уу гээл аймар хэцүү. хардалт яг өвчин. заримдаа бүр цохиод авмаар санагдтал хачин хачин юм ярина.
гадагшаа яваад ирэхдээ чи өөр залуутай явсан уу. үгүй гэхээр ээжийнхээ нэрээр амла, талийгч эмээ өвөөгийнхөө нэрээр амла. сүүлдээ бүр хайртай нагац дүүгийнхээ нэрээр амла гээд яг солиотой хүн шиг. өөрөө юм бодоол тэрийгээ ургуулаал тээл явчдым шиг байна лээ. гэм хийгээнгүй байж тэгээд тэнэгтээд унахаар нь ёстой хэцүү байдагын.
гайгүй хувцаслах гэхээр хэнд өөрийнхөө сайхныг гайхуулах гээв. нүүрээ битий буд хэнд сайхан харагдах гэсэн юм гээд л. аргаа бараад хааяа салмаар санагддаг мөртөө салж чадахгүй юм. яадаг ч юм билээ
хэхэ, нохор чинь оороо НО-той байна даа, Но-той хун л чамайг оор шигээ бодож байгаа байлгуй
би бол анхнаасаа л хардуулсан. янз янзаар л болиулах гэж үзсэн. яагаад ч нэмэргүй юм билээ. 8 жил. ааа ямар удаан хардуулаа вэ би тэнэг байхаа. эсвэл нөхөр юмтай юмуу? бүү мэдээ. би ингэж амьдрах л байсан юм байлгүй. залхмаар ….
худлаа яри!
Найз нөхөд хамт ажилладаг хүмүүс нь хатгасан худлаа зүйл ярьсан байх. Эсвэл өөрөө гэмтэй хүн бусдыг тэгж боддог гэсэн. Тэхдээ энэ талаар хэлээд хэрүүл болгоод яахав. Ажил амьдрал хоёроо ялгаад гэр бүлдээ цаг зарцуул. Гэр бүлийхээ төлөө л ажилладаг биздээ. Гэтэл тэр гол юмаа 2-т тавьж болохгүй. Амжилт хүсье
Наад утсаа ажлийн цагаар хэрглээд бусад үед танихгүй дугаар битгий авч бай л даа…. Ажил амидралаа салгах хэрэгтэй.. Аяндаа бүх юм чи хэвийн болно!!!
яандаа цэцэг 2 их үнэн хэлжээ. нээрээ л ажил амьдрал 2-оо салгаж бай! Ажил тарлаа утас унтарлаа. хувийн бизнес л биш бол цагт захирагдаж ажиллаж сур.
гэртээ битгий ажлаа хийж бай ажлийн цаг тараа утас унтраа гай шд амьдрал чинь чухал бол юмыг дэс дараалаар нь байлга
нөгөө талаар нөхөр чинь өөрөө 1 тиймэрхүү туршлага амсчаал тэрэнтэйгээ харьцуулаад хардаад байж болох л юм
тэр цэцэг гоё хэлжээ магтаад өг өөртөө итгэх итгэлийн нэмэгдүүл
ккк эхэндээ угаасаа хардуулах гоы байдаг юм тэгэхдээ эрэгтэй хун ч хэт хардаад ирхээрээ заримдаа эргүү эргүү юм яриад дургу хүргээд орон гэрээс ч гаргах дургүй болдиймда
?????????????? ????????? ?? ??????
АЖИЛ АМЬДРАЛ 2-ОО ХОЛЬЖ ХУТГААД БАЙХААР ЧИНЬ НӨХӨР ЧИНЬ ХАРДДАГ ЮМ БИШ ҮҮ ????? ХАЙРТАЙ БОЛ ХАРТАЙ ГЭЖ ГЭХДЭЭ ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ ЭСВЭЛ ЧАМД ИТГЭДЭГГҮЙ ЭСВЭЛ ЧИ ТҮҮНИЙХЭЭ ИТГЭЛ СЭТГЭЛИЙГ АЛДСАН БОЛ ИЙМ БАЙХ МАГАДЛАЛТАЙ..ХЭТЭРВЭЛ ХАР ӨВЧИН БОЛНОО
Хардана гэдэг чинь өөртөө итгэлгүйн байгаагийн шинж шүү дээ, би чамайгаа хамгийн сайн нь болохоор сонгож гэрлэсэн, гэтэл чи намайгаа хардаж байдаг. Чи өөртөө тийм итгэлгүй байна гэж үү… гээд л асуучих… Бас дээрээс нь би бас амар тайван ажлаа хиймээр байна гэдгийгээ ч хэл..
ХЭН нэгнээс явган яриа сонсож л дэ. ТЭГЭЭД баталгаагуй болохоор харзнаад хардаж эхлэж бгаан баИЛГУЙ.
иx муу зоxиол бн
найз нар нь олон юм ярьсан юм бишүү хатгадаг заваан улсууд байдаг юм байна лээ