Хуримын талаархи бодол

Хүн бүр гэрлэлтийг янз бүрээр л хүлээж авдаг шүү дээ. Тэр дундаа залуу хосууд маань хэрхэн хүлээж авдаг болохыг сонирхуулъя.

– Хурим гэдэг нь эр эм хоёр хүний насан туршийн хэзээ ч үл мартагдах нандин үйл явдал мөн.

– Хайрын баталгаа болж өгдөг гэж хэлж болно. Учир нь дурлалт хосууд маань бие биендээ хайртай болж улмаар гал голомтоо бадрааж, хамтран амьдрах үүднээс гэрлэх ёслол хийж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ажлын хамт олны төлөөллөө хуримын гэрч болгож баяраа тэмдэглэдэг шүү дээ.

– Хуримын ёслолгүйгээр хамтын амьдралаа төсөөлөх боломжгүй юм. Учир нь албан ёсны гэр бүл болсны баталгаа болж өгдөг гэж хэлж болох юм. Хуримын бөгжөө солилцохгүйгээр, ах дүү, хамаатан садан, найз нөхдөө урихгүйгээр, хоёр биендээ гэрчүүдийн өмнө андгай тангарга өргөхгүйгээр, ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр гэр бүл болно гэдэг төсөөлөгдөхгүй байна. Иймд хурим гэдэг заавал байх ёстой зан үйлийн нэг гэж бодох нь зүйтэй болов уу.

– Хайртай хүнтэйгээ хоёулхнаа өөд өөдөөсөө харж байгаад андгай тангаргаа хэлж, хуримын бөгжөө солилцож, тэр өдрийг зөвхөн хоёр биентэйгээ өнгөрөөх нь гоё болов уу. Заавал олон хүн цуглуулж, найр хийж, анхаарлаа бус хандуулж, тав тухгүй, хөл хөдөлгөөн байх шаардлагагүй юм шиг санагддаг. Учир нь бусдад зориулж баяр хийсэн болчихоно шүү дээ. Иймд зөвхөн хос хоёрт зориулагдсан байвал илүү дээр байх.

– Ер нь хурим бол байх ёстой зүйлийн нэг л дээ. Учир нь хуримын ёслол үйл ажиллагаа нь хэдий чинээ их олныг хамарсан өргөн цар хүрээтэй байна төдий чинээ сайхан сэтгэгдэлтэй үлдэнэ шүү дээ. Уригдсан зочид ч гэсэн бие биентэйгээ танилцаж улмаар халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгдөг.

/Хань/

5 Comments

  1. hen negen says:

    sain bna uu bi bas neg eneryg mederdeg bas neg tiim medremjtei hunlde hurimaa hiisen hosuud ygaad saldag ve gevel hurimiin ordond hurimaa hiisenees l boldog yum ter hurimiin ordon chi muu energtei shuu humuusei herve hosuud mine hurimaa hiih gej bga bol ter gazaraas l oor gazar hiigeerei urd udaan amidrahiig l husuul

  2. Moron says:

    Зарим газар хурим хэр нижгэр гоэ болон тэр зэргээр хосууд салах дохио гэж уздэг ум бна лээ кккк
    Хумуус хурим хийхээр салчаад байдаг гээд бас ярдаг ийн али ни зув ийн буу мэд .

    Монголд хурим 10.000.000т хамгийн багаар хийдэг гэж сонсож байлаа.

  3. Crystal says:

    Зүгээр л мэдээлэл бна, харин яг нэг хуримийг зөвхөн хос хоёрт зариулсан маягаар хийдэг бол гоё юм биш үү, манайхан чинь зүгээр хэн нь ч хуримаа хийгэд байган гэмээр л баярлаж найр хийгэд бдаг ш дээ.
    Яг гэр бүл болон дотны хүмүүсийхээ хүрээнд л хийвэл гоё гэж бодоол бна…

  4. arai bishee!!! says:

    xэн ч мэдэx ийм юм бичжааxийн оронд арай сонирxолтой ёс зүй ч юмуу, xэн нэгни xэлжага шиг яадаг яаx ёстой байдаг талаар бичвэл дээрсэн! доор н XАНИ гэцэн бгаа н арай XАНИ сонинд бичсэн нийтлэл биш байлгүйдээ.. ийм xүн бүрийн уxамсарт бдаг юм нийтлэxгүй байлүй!!!

  5. hen negen says:

    sui tavihiin talar medeelel bichij ogooch bas sui tavihad 2 gerees yh ystoi bdag ve geed l ter buhniig medeh gesin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.